You are on page 1of 48

ЖИЛИЙН ТАЙЛАН 2022

Эрхэм зорилго:
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-ийн эрхэм зорилго нь Монголын соёл
урлагийн тогтвортой хөгжил болон соёлын өвийг хадгалан хамгаалахад
дэмжлэг үзүүлэхэд оршино.

АГУУЛГА:

03 Тэргүүний мэндчилгээ
05 Урлагийн хөтөлбөр
00 Олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөр
00 Соёлын өвийн хөтөлбөр
00 Хөгжлийн хөтөлбөр
00 Хандивлагчид
00 Төслийн дэмжигч ба хамтрагчид
00 Гишүүд
00 Удирдах зөвлөлийн гишүүд
00 Хороодын гишүүд
00 Хамт олон
00 Санхүүгийн тайлан
ТЭРГҮҮНИЙ МЭНДЧИЛГЭЭ |

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮНИЙ МЭНДЧИЛГЭЭ

Та бүхэнд Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-ийн 2022 оны тайланг хүргэж байгаадаа таатай
байна.

2022 он МУЗ-ийн хувьд ололт амжилтаа дүгнэсэн, бахархсан, ирээдүйгээ төлөвлөсөн


мартагдашгүй жил болж өнгөрлөө.

Тэртээ 20 жилийн өмнө бидний хэсэг нөхөд МУЗ-ийг анх үүсгэн байгуулсан мөч саяхан мэт
санагдана. Нээлттэй нийгэм хүрээлэн-Соросын сангийн Соёл урлагийн хөтөлбөр нь Соёл
урлагийн тогтвортой хөгжлийг хангах, соёлын өвийг хадгалан хамгаалах эрхэм зорилготой
Төрийн бус байгууллага болон хөгжиж, соёл урлагийн нийгэмд үзүүлэх хувь нэмэр, үүрэг
оролцоог өндөрт өргөн, үйл ажиллагаагаа тогтвортойгоор явуулж иржээ.

20 жилийн өмнө байгууллагыг анх үүсгэн байгуулалцаж явсан Төрийн бус байгууллагын
олон улсын зөвлөх Robert L.Ness-ийн бичсэн түүхт “Гэрэлт морьд” шүлгийг Чингис Хаан
одонт, яруу найрагч Г.Мэнд-Ооёо Монгол хэлнээ хөрвүүлсэн түүхтэй. Бид МУЗ-ийн амжилт,
ололтыг дүгнэн нэгтгэж, соёл урлагийн салбарын уран бүтээлчдийг онцлон, түүхэн шүлгийн
“Гэрэлт морьд”-ийг ойн бэлгэ тэмдэг болгож, бүтэн жилийн хугацаанд 20 жилийн ойгоо
“Амжилт, Түүх бүтээсэн 20 жил” уриа дор тэмдэглэн өнгөрүүллээ.

МУЗ нь өнгөрөгч 20 жилд Монголын соёл, урлаг, уран бүтээлчдийг эх орондоо төдийгүй олон
улсад сурталчлах, уран бүтээлээ туурвихад дэмжлэг үзүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах,
гадаадын уран бүтээлчдийг Монголд урин туршлага солилцоход 180 олон улсын хамтрагч, 240
хандивлагч байгууллага, 731 дотоодын хамтрагч, 225 хандивлагч байгууллагатай хамтран
ажиллаж, Монголын соёл урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулсан байна.

Зөвлөл нь 2022 онд нийт 35 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн, олон улсын болон дотоодын 840
гаруй уран бүтээлчдийг хамруулж, олон нийтийн мэдээллийн сувгуудаар үйл ажиллагаагаа
танилцуулан нийт 982,733 гаруй үзэгчдэд хүрч, 526,728 ам.долларын санхүүжилтийг бүрдүүлж
ажилласан байна. Төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулгыг
дараа дараагийн хуудаснаас үргэлжлүүлэн уншиж танилцана буй заа.

-3-
| ТЭРГҮҮНИЙ МЭНДЧИЛГЭЭ

Бидний үйл ажиллагааг үргэлж дэмжиж, урлагийн нийгмийн хөгжилд үзүүлэх ач


холбогдол, үр нөлөөг өндрөөр үнэлдэг, хамтрагчид, уран бүтээлчид, гишүүд та бүхэндээ
сайн сайхныг хүсэж, цаашдын ажил үйлс, уран бүтээлд тань өндрөөс өндөр амжилтыг
ерөөе!

Нацагийн Жанцанноров
МУЗ-ийн Тэргүүн
Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт
Шинжлэх ухааны доктор, Хөгжмийн зохиолч, хөгжим судлаач

-4-
УРЛАГИЙН
ХӨТӨЛБӨР

-5-
| УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР

УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн зорилго:
Монголын соёл урлагийн салбарын өрсөлдөх
чадварыг нэмэгдүүлэх, салбарын тогтвортой
хөгжилд хувь нэмэр оруулах

Хөтөлбөрийн 2022 оны


үйл ажиллагааны товч танилцуулга:
Урлагийн хөтөлбөр нь уран бүтээлчдэд Эдгээр олон улсын наадмыг тогтмол зохион
урлагийн чанартай бүтээл туурвихад дэмжлэг байгуулснаар дэлхийн шилдэг артхаус кино,
үзүүлэх, тэдгээрийн чадавхыг дээшлүүлэх, орчин үеийн медиа урлагийн бүтээлийг
солилцоог хангахаас гадна Монголын Монголын үзэгчдэд толилуулан, урлагийн
урлагийг олон улсад сурталчлахад анхааран салбар дахь олон улсын харилцаа, хамтын
ажилладаг билээ. ажиллагааг өргөжүүлж, соёл урлагийн
салбарыг эх орондоо болон дэлхий дахинд
2022 онд тус хөтөлбөр нь кино, медиа урлаг, таниулан сурталчлах боломжтой юм. Мөн
дүрслэх урлаг, урлагийн менежментийн олон улсын хамтын ажиллагаа, соёлын
чиглэлээр 8 төсөл амжилттай хэрэгжүүлж нийт солилцоог нэмэгдүүлэх, Монголын уран
500 гаруй уран бүтээлчдийг хамруулан, 9000 бүтээлчдийг урлангаар хангах, ур чадварыг
орчим үзэгч, олон нийтэд хүрч ажилласан дээшлүүлэх зорилгоор хэрэгжсэн “SMart”
байна. хөтөлбөрт зурагчин Б.Бямба оролцож,
Швейцарын Валед гурван сарын хугацаанд
Тухайлбал, дэлхийн А зэрэглэлийн Канн, уран бүтээл туурвиад ирсэн. МУЗ-өөс
Венец, Берлин, Торонто, Локарногийн олон хэрэгжүүлж буй “Соёл урлагийн залуу
улсын кино наадмаас шагнал авсан, 19 орны манлайлагч” хөтөлбөр 14 дэх жилдээ
18 бүтээлийг танилцуулсан 14 дэх удаагийн хэрэгжсэн бөгөөд тус хөтөлбөрийн 320 гаруй
“Улаанбаатар” олон улсын кино наадам болон төгсөгчийн хамтын ажиллагааг өргөжүүлж,
7 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын “ArtHub” нэгдсэн мэдээллийн санг бий
медиа урлагийн наадмыг амжилттай зохион болгохоор ажиллаж байна. Урлагийн
байгуулсан. хөтөлбөрийн хүрээнд нийт 500 гаруй уран
бүтээлчийг дэмжиж, 8690 үзэгчид хүрч,
639,407 хүнд мэдээллээ цахим сувгаар
хүргэсэн байна. v

-6-
“УЛААНБААТАР” ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ

Төслийн зорилго:
Дэлхийн шилдэг индепендент, арт хаус кино Элчин Сайдын Яамтай хамтран 2022 оны 10-р
бүтээлийг Монголын үзэгчдэд танилцуулах, сарын 17-23-ны хооронд зохион байгуулсан.
кино уран бүтээлчдийн мэргэжлийн ур
чадварыг бэхжүүлэх, Монголын кино урлагийн Энэ удаагийн “Улаанбаатар” олон улсын кино
салбарын хөгжилд хувь нэмэр оруулах наадмын онцлох орноор Бүгд Найрамдах
Солонгос Улс сонгогдсоны дагуу тус улсын
Төслийн танилцуулга: бүрэн хэмжээний гурван киног үзэгчдэд
МУЗ нь 14 дэх удаагийн “Улаанбаатар” олон хүргэсэн. Наадмын уламжлал ёсоор “Хангарьд”
улсын кино наадмыг (УБОУКН) Нийслэлийн монгол киноны уралдааныг зохион байгуулж,
Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн “Шилдэг кино” (“Этгээд” УСК), “Шилдэг
Соёл Урлагийн газар, Швейцарын найруулагч” (Б.Баатар “Этгээд” киногоороо),
Хөгжлийн Агентлаг, Номадиа Пикчерсийн “Шилдэг зохиол” (Э.Ган-Очир, Н.Майдар
дэмжлэгтэйгээр болон Монголын Үндэсний “Дасгалжуулагч” киногоороо), “Шилдэг
Кино Урлагийн Зөвлөл, Локарно Кино Наадам, продюсер” (В.Ганзориг, Г.Булгантамир
Францын Элчин Сайдын Яам, Солонгосын “Трио” киногоороо)-ыг шалгаруулсан.

-7-
| УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР

Кино наадмын олон улсын үзвэрт Франц, Зохион байгуулагчид:


Португал, Бельги, Турк, Швед, Испани, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Исланд, Польш, Румын, Швейцар, Герман, Их Нийслэлийн Соёл, урлагийн газар
Британи, Дани, Нидерланд, Чех зэрэг улсын, Монголын Урлагийн Зөвлөл
олон улсын А зэрэглэлийн кино наадамд Швейцарын хөгжлийн агентлаг
амжилттай оролцсон 10 бүтээл багтсан. Номадиа Пикчерс ХХК
Түүнчлэн “Үзэхийн хязгаар” хэсэгт Монгол
Улсын Төрийн шагналт, нэрт кино найруулагч Хамтран зохион байгуулагчид:
Б.Сумхүүгийн 1975 онд бүтээсэн “Хань” киног Монголын Кино Урлагийн Зөвлөл
толилуулж, найруулагч П.Лхагвадуламын Локарно ОУКН-ын “Нээлттэй хаалга”
“Есдүгээр сарын цас” богино хэмжээний хөтөлбөр
киноны Монгол дахь нээлтийг хийсэн. Францын Элчин сайдын яам
Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин
УБОУКН нь кино уран бүтээлчдийн чадамжийг сайдын яам
дээшлүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх
зорилготой “Ирж яваа цаг” олон улсын Дэмжигчид:
кино форум болон “Туслах найруулагч Бүгд Найрамдах Солонгос Улсын Кино Хороо
гэж хэн бэ?” сургалтыг зохион байгуулсан. Тэнгис кино театр
Мөн наадмын хүрээнд МУЗ-өөс санаачлан, Глобал Смарт Солюшнс ХХК
Монголын Кино Урлагийн Зөвлөлтэй хамтран АРРИ Монголиа
“Кино урлагийн салбарын мэргэжлийн Гуру Медиа
ур чадварын хэрэгцээ ба хөгжлийн чиг Монголын Кино Институт
хандлагыг тодорхойлох судалгаа”-г D-Lights Mongolia
амжилттай хийж, үр дүнгээ тайлагнасан.

Кино наадам нь нийт 37000 гаруй үзэгчид


хүрсэн ба нийт 1340 гаруй монгол уран
бүтээлчийг кино форум болон сургалтад
хамруулж, чадварыг нь дээшлүүлсэн
байна. Үзэгчдийн нэрэмжит шагналыг
Исландын найруулагч Гүдмундур Арнар
Гудмундссоны “Танхил хөвгүүд” кино хүртсэн.

-8-
УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР |

“УЛААНБААТАР” ОЛОН УЛСЫН МЕДИА УРЛАГИЙН НААДАМ

Төслийн зорилго: Төслийн танилцуулга:


Соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник МУЗ нь “Улаанбаатар” олон улсын медиа
технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн урлагийн наадмыг “ДАРХЛАХТУН” сэдвийн
шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, хүрээнд долоо дахь удаагаа 2022 оны 6
дүрслэх урлагийн салбарын олон улсын сарын 16-23-ны хооронд зохион байгууллаа.
хамтын ажиллагааг нэмэгдүүлэх 7 дахь удаагийн медиа урлагийн наадамд
нийт 24 уран бүтээлчид, DJ нар оролцсон ба
Занабазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн
Музей, “Улаан гэр” галерей, Богд Хааны

-9-
| УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР

Ордон музей болон Дорноговь аймаг Төслийн хандивлагч:


Сайншанд сумын арт кемп Монгол дахь Гёте Институт
зэрэг нийт 6 байршилд визуал
болон медиа урлагийн үзэсгэлэн гаргасан. Төслийн дэмжигчид:
Түүнчлэн наадмын хөтөлбөрт уран Тайванийн Ардчиллыг Дэмжих Сан
бүтээлчидтэй хийсэн “Урлагтай яриа” цуврал Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн
ярилцлага зохион байгуулагдсан. Наадамд Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар
нийт 1000 гаруй үзэгчид биечлэн оролцсон ‘Hybrid by Nature’ хамтарсан үзэсгэлэн
бол цахимаар 102000 гаруй үзэгчдэд хүрсэн Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн
байна. Музей
Богд Хааны Ордон Музей
Хамтран зохион байгуулагч: White Rock Center
“Хөх Нар” орчин үеийн урлагийн төв Сайншанд сумын Соёл, Урлагийн Газар

-10-
СОЁЛ УРЛАГИЙН ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго:
Соёл урлагийн салбарын залуу удирдагчдын “Зохиогчийн эрх ба оюуны өмч”, “Соёлын
чадавхийг дээшлүүлэх, тэдний хамтын бодлого”, “Байгууллагын засаглал” зэрэг
ажиллагааг өргөжүүлэх цуврал 22 сургалтыг олон улсын болон
дотоодын мэргэжилтнээр удирдуулан
Төслийн танилцуулга: зохион байгуулсан байна. Мөн төслийн
МУЗ нь 2008 оноос хойш “Соёл урлагийн залуу хүрээнд манлайлагчид нийгэмд чиглэсэн,
манлайлагч” хөтөлбөрийг АНУ дахь МУЗ-ийн урлагийн боловсрол олгох, соёл урлагийн ач
дэмжлэгтэйгээр 14 дэх жилдээ амжилттай холбогдлыг олон нийтэд ойлгуулсан бичил
зохион байгууллаа. Өнгөрсөн хугацаанд кино, төслийг санаачлан хэрэгжүүлдгээрээ онцлог
дүрслэх урлаг, тайз дэлгэцийн урлаг, соёлын юм.
өв, хэвлэл мэдээлэл зэрэг соёл урлагийн
салбарын нийт 300 оролцогчийг уг хөтөлбөрт Төслийн хандивлагч:
хамруулан чадавхыг дээшлүүлсэн бол АНУ дахь МУЗ
2022-2023 оны хичээлийн жилд 18 Уолтер Женкинс, МУЗ-ийн Дэд тэргүүн
манлайлагчдыг элсүүлэн, “Манлайлал”,
“Төслийн менежмент”, “Маркетинг”, Төслийн хамтрагч:
“Стратеги төлөвлөлт”, “Сан бүрдүүлэлт”, UB Inn Art Hotel

-11-
| УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР

СОЁЛ УРЛАГИЙН МАНЛАЙЛАГЧДЫН ТӨСЛИЙН УРАЛДААН

Төслийн зорилго: үзүүлэх зорилготой төслийн уралдааныг


Соёл урлагийн залуу манлайлагчдын 4 дэх жилдээ зарласан. Энэ жил 5 төсөл
хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, олон ирснээс “Art Hub” нийт төгсөгчдийн
нийтэд чиглэсэн бүтээлч төсөл хэрэгжүүлэх онлайн платформыг бий болгох төсөл
шалгарсан. “Art Hub” вэбсайт нэгдсэн
Төслийн танилцуулга: мэдээллийг англи, монгол хэлээр хүргэж,
МУЗ нь АНУ дахь Монголын Урлагийн уран бүтээлчдийн мэдээ, мэдээллийг олон
Зөвлөлтэй хамтран “Соёл урлагийн залуу нийтэд таниулан сурталчлах, хамтын
манлайлагч” хөтөлбөрийг 2008 оноос хойш ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
амжилттай хэрэгжүүлж байна. МУЗ нь нийт
300 төгсөгчдийн хамтын ажиллагааг Төслийн хандивлагч:
нэмэгдүүлэх, олон нийтэд чиглэсэн АНУ дахь МУЗ
бүтээлч төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг Уолтер Женкинс, МУЗ-ийн Дэд тэргүүн

-12-
УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР |

“ГЭРЭЛТ МОРЬД” УРАН БҮТЭЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго:
Мэргэжлийн чанартай шинэ уран бүтээлийг санаачилсан “Нийгмийг дүрс зургийн хэлээр
дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг илэрхийлэхүй төсөл” тэргүүлж, “Гэрэлт
нэмэгдүүлэх морьд” хөтөлбөрөөс нийт 3,500,000 төгрөгийн
санхүүжилт авсан.
Төслийн танилцуулга:
МУЗ-ийн дэд тэргүүн асан Питер Морроугийн Социологийн тэнхимийн багш нар,
нэрэмжит ”Гэрэлт морьд” хөтөлбөр нь клубын оюутнууд болон мэргэжлийн уран
уран бүтээлчдийн шинэ санаа бүхий уран бүтээлчдийн хамтран хэрэгжүүлсэн уг төсөл
бүтээлийг дэмжих зорилготой бөгөөд тав нь нийгмийн асуудлыг баримтат гэрэл зургаар
дахь жилдээ амжилттай хэрэгжлээ. 2022 оны дамжуулан илэрхийлж, МУИС-ийн гаднах
“Гэрэлт морьд” тэтгэлгийн уралдаанд нийт цэцэрлэгт хүрээлэнд олон нийтэд нээлттэй
16 төслийн санал хүлээн авснаас сонгон үзэсгэлэн зохион байгуулсан.
шалгаруулах хорооны саналаар МУИС-ийн
“Социологи нийгмийн ажлын тэнхим”-ийн Төслийн хандивлагч:
“Залуу социологич клуб”-ын оюутнуудын Америк дахь МУЗ

-13-
“СМАРТ” УРЛАНГААР ХАНГАХ ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго:
Олон улсын гэрэл зурагчдын хамтын 3 дахь удаагийн “СМАрт” хөтөлбөрт гэрэл
ажиллагааг өргөжүүлэх, уран бүтээлчдийг зурагчин Б.Бямба сонгогдон 2022 оны 6-8
чадавхжуулах, урлагийн байгаль орчин болон сарын хооронд хөтөлбөрт хамрагдсан юм.
орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг Гэрэл зурагчин Б.Бямба Швейцар улсын
нэмэгдүүлэх. уулархаг нутагт тулгарч буй асуудалд
хувь нэмрээ оруулсан “Нууц мэдрэхүй”
Төслийн танилцуулга: гэрэл зургийн үзэсгэлэнгээ Швейцар улсын
МУЗ нь Уулархаг Нутгийн Тогтвортой Поскиавод байрлах хугацаандаа авсан
Хөгжлийг Дэмжих Сантай (FDDM) хамтран бүтээлүүдээсээ толилуулж, Вале болон
СМарт урлангаар хангах хөтөлбөрийг 3 Улаанбаатарт зохион байгуулсан.
дах жилдээ амжилттай хэрэгжүүлэв. Уг
төсөл нь гэрэл зурагчдыг Швейцар улсад 3 Төслийн хамтрагч:
сар урлангаар хангах тэтгэлэгт хөтөлбөрт Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг
хамруулж, хөтөлбөрийн төгсгөлд уран Дэмжих Сан
бүтээлчийг олон улсад болон дотооддоо
тайлан үзэсгэлэн гаргаж, олон нийтэд Төслийн дэмжигч:
танилцуулдаг уламжлалтай. Швейцарын Хөгжлийн Агентлаг

-14-
УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР |

“АМЖИЛТЫН ГАРЦ” ЦАХИМ СУРГАЛТ

Төслийн зорилго: Төслийн танилцуулга:


Чөлөөт уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг МУЗ нь чөлөөт уран бүтээлчдийн чадавхыг
дээшлүүлэх дээшлүүлэх зорилгоор “Амжилтын гарц”
цахим сургалтыг зохион байгуулсан. Энэхүү
сургалт нь уран бүтээлээ тууштай туурвиж буй
өөрийгөө сорих, суралцах хүсэл эрмэлзэлтэй
чөлөөт уран бүтээлчдэд нээлттэй зарлагдсан
ба “Би хэн бэ?”, “Цаасан дээр буусан санаа”,
“Төсөв тооцоогоо зөв хийцгээе”, “Өөртөө
итгэ!”, “Юм үзэж, нүд тайл”, “Оролц, үз, мэдэр!”
гэсэн үндсэн 6 сэдвийн дагуу 2 удаа зохион
байгуулагдаж, нийт 80 уран бүтээлчийг
цахимаар хамруулж, чадавхыг дээшлүүлсэн
байна.

-15-
ОЛОН НИЙТИЙН УРЛАГИЙН
БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР
-16-
ОЛОН НИЙТИЙН УРЛАГИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР |

ОЛОН НИЙТИЙН УРЛАГИЙН


БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн зорилго:
Урлагийн боловсролоор дамжуулан үндэсний
болон хүмүүний нийтлэг үнэт зүйлсийг
эрхэмлэгч иргэд, нийгмийг төлөвшүүлэхэд
хувь нэмэр оруулах.

Хөтөлбөрийн 2022 оны


үйл ажиллагааны товч танилцуулга:
Олон нийтийн урлагийн боловсролын Мөн “Надад хэлэх үг байна” төслийг
хөтөлбөр 7 төслийг хэрэгжүүлсэн байна. Австралийн сайн дурын ажилтны олон
Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын улсын байгууллагын дэмжлэгтэйгээр
консерваторын санхүүгийн бэрхшээлтэй 3 ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар
оюутанд “Ирээдүйн авьяастан” сургалтын судлалын тасаг; Сэтгэцийн эрүүл мэндийн
тэтгэлэг олгож, “Ногоон музейн аялал” үндэсний төв; Сургалт хүмүүжлийн тусгай
Богд Хааны ордон музейн үзмэрт түшиглэн байгууллагуудын удаан хугацаанд эмчлүүлж
бүтээсэн номыг бүтээж, 100 гаруй хүүхдэд байгаа эмчлүүлэгчид болон хүүхдүүдийн
бэлэглэн, музейгээр аялуулж, Австралийн нийт 100 гаруй оролцогчдын дуу хоолойг
BSF байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг урлагийн сэтгэл заслаар дамжуулан, тэдний
“Би чадна-Бид авьяастай” кино урлагаар бүтээлийг олон нийтэд хүргэхийг зорьсон
дамжуулан оролцоог хангах төслийн 2 дахь ба төслийн тайлан үзэсгэлэн “Улаан гэр”
үе шатыг хэрэгжүүлж, “Бүжигчин” богино галерейд 2023 оны 1-р сард толилуулсан.
хэмжээний киноны зураг авалтыг хийж
дуусгасан байна. Энэхүү төсөлд 29 дүгээр
тусгай дунд сургуулийн 20 сурагч, дауны
холбооноос 2 сургагч хамрагдаж, 40 гаруй
уран бүтээлчид хувь нэмрээ оруулсан болно.

-17-
“УРЛАГТАЙ ЯРИА” МЕДИА ТӨСӨЛ

Төслийн зорилго: удирдагч, бүжиг дэглээч Д.Энхгэрэл, медиа


Урлагаар дамжуулан, нийгэмд тулгамдаж уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ, утга зохиол
буй олон талт асуудлын талаарх мэдлэг, судлаач У.Бямбаням, кино найруулагч
мэдээллийг олон нийтэд хүргэх, олон нийтийн П.Золжаргал, зураач М.Эрдэнэбаяр, “Арга
гоо зүй, урлагийн боловсролыг дээшлүүлэх, Билэг” хамтлаг, Чойжин ламын сүм музейгээр
соёл урлагийн салбарын хүн ба нийгмийн төлөөлүүлж МУЗ-ийн амжилт, түүхийг
хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх өгүүлсэн яриа бүхий видео контент бүтээсэн.
Мөн төслийн хүрээнд “Улаанбаатар” олон
Төслийн танилцуулга: улсын медиа урлагийн наадмын хүрээнд
МУЗ нь “Урлагтай яриа” медиа төслийг 8 дах нийтлэлч У.Бямбанямын “Түгшүүрээс
жилдээ тогтвортой хэрэгжүүлж байна. Соёл түрүүлсэн эргэцүүлэл” нийтлэлийг
урлагийн ач холбогдол, үнэт зүйлсийг олон боловсруулан МУЗ-ийн цахим хуудсаар
нийтэд таниулан сурталчилдаг уг төсөл нь 3000 гаруй хүнд болон Zindaa.mn, Ub.life
2022 онд МУЗ-ийн 20 жилийн ой болсонтой зэрэг хэвлэл мэдээллийн хамтрагч сайтаар
холбогдуулан, хөгжим, бүжиг, утга зохиол, дамжуулан 10,000 гаруй хүнд хүргэсэн.
кино урлаг, гэрэл зураг, медиа урлаг, дүрслэх
урлаг, соёлын өвийн нийт 8 салбарын уран Төслийн хамтрагч:
бүтээлчийг онцолж, үүгээр дамжуулан Zindaa.mn
МУЗ-ийн тогтвортой хамтын ажиллагаа, ололт Ub.life
амжилтыг дүгнэсэн контентыг “Ц.Батзориг
сан”-ийн гүйцэтгэх захирал, гэрэл зурагчин Төслийн хандивлагч:
Д.Давааням, “Хүн театр”-ын уран сайхны Соёлын Яам

-18-
ОЛОН НИЙТИЙН УРЛАГИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР |

ЛЮБИ-ЖЕНКИНС СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго: Америк Монгол хоёр орны соёл, боловсролыг


Монгол-Америкийн соёл, боловсролын танин мэдэх 14 хоногийн аялал дахин
солилцоог хөгжүүлэх замаар ирээдүйн хэрэгжих боломжтой болж, 14 хоногийн
манлайлагчдыг бэлтгэх соёлын солилцооны аялалд АНУ-аас 5 сурагч
оролцон Монгол улсад ирсэн бол Монголоос
Төслийн танилцуулга: 5 сурагч Зориг сангийн 1 ажилтан АНУ-д
2022 онд ес дэх жилдээ амжилттай хэрэгжсэн зочилсон.
уг хөтөлбөрт ЕБС-ийн ахлах ангийн 24 сурагч
хамрагдаж, манлайлал, ардчилал, иргэний Төслийн хамтрагч:
нийгэм, урлагийн боловсрол олгох 25 гаруй Зориг Сан
сургалт, уулзалтаар дамжуулан мэдлэг, ур
чадвараа дээшлүүллээ. Түүнчлэн сурагчид Төслийн хандивлагч:
багаар ажиллаж, нийгэмд чиглэсэн дөрвөн АНУ дахь МУЗ
бичил төслийг амжилттай хэрэгжүүлж Уолтер Женкинс, МУЗ-ийн Дэд тэргүүн
туршлага хуримтлуулсан.

-19-
| ОЛОН НИЙТИЙН УРЛАГИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

“БИД ЧАДНА-БИД АВЬЯАСТАЙ”


КИНО УРЛАГИЙН ТӨСӨЛ

Төслийн зорилго: сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй гэр


Кино урлагаар дамжуулан нийгэмд оюуны бүлийн харилцаа, зөрчил, хайр, халамжийн
ялгаатай хөгжилтэй болон тусгай хэрэгцээтэй тухай өгүүлэх Д.Мөнххишигийн зохиолоос
хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх сэдэвлэсэн “Бүжигчин” кино төслийг
2022 онд Австралийн ЗГ-ийн “Соёлын
Төслийн танилцуулга: Дипломат Харилцааны Тэтгэлэгт Хөтөлбөр”,
МУЗ нь Австралийн Bus Stop Films (BSF) ТББ- Монгол улс дахь Австралийн ЭСЯ болон
тай хамтран 2018 оноос хойш амжилттай Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр
хэрэгжүүлж буй “Бид чадна-Бид авьяастай” богино хэмжээний уран сайхны кино бүтээл
богино хэмжээний кино бүтээх төсөл 2 дахь болгохоор ажиллаж байна. Төслийн хүрээнд
бүтээл болох “Бүжигчин” богино хэмжээний “Мисе эн Сцене” кино хэрхэн бүтээх 40
киноны зураг авалтыг амжилттай хийлээ. цагийн онол дадлага хосолсон сургалтанд
Тэгш хамруулалтыг сурталчилсан ЕБС-ийн 29-р тусгай сургуулийн сонсголын
бэрхшээлтэй 22 сурагч,

-20-
ОЛОН НИЙТИЙН УРЛАГИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР |

Дауны хам шинжтэй 2 залууг хамруулан Төслийн хамтрагч:


зохион байгуулж, кино зураг авалтыг Bus Stop Films, Австрали улс
мэргэжлийн кино багийн 55 хүний Нийслэлийн ерөнхий боловсролын 29-р
бүрэлдэхүүнтэй найруулагч Г.Номингийн тусгай сургууль
баг хамт олон Австралийн Bus Stop Film Монголын Дауны холбоо
байгууллагатай хамтран хийлээ. “Бүжигчин” СУИС-ийн РТМУСургууль
богино хэмжээний уран сайхны кино нь 2023 “Сонсголгүйн боловсрол” ТББ
онд олон улсын кино наадмуудад оролцоно. Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын
холбоо

Төслийн хандивлагч:
Австралийн ЗГ-ийн “Соёлын Дипломат
Харилцааны Тэтгэлэгт Хөтөлбөр”
Монгол улс дахь Австралийн ЭСЯ
Нээлттэй Нийгэм Форум
С.Оюун, “Ногоон Уур амьсгал” сангийн
Гадаад харилцааны захирал

-21-
| ОЛОН НИЙТИЙН УРЛАГИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

“СОЛОНГОН МОРЬД: НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА” ТӨСӨЛ

Төслийн зорилго:
Урлаг болон урлагийн сэтгэл заслын аргаар
дамжуулан нийгэм дэх тэгш оролцоог дэмжих

Төслийн танилцуулга:
Урлагийн сэтгэл заслын аргаар дамжуулан Уг төсөл нь ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар
нийгмийн үйл ажиллагаанаас тусгаарлагдсан судлалын тасаг, Сэтгэцийн эрүүл мэндийн
тодорхой бүлгийн нийгэм дэх тэгш оролцоог үндэсний төв, ШШГЕГ-ын харьяа Сургалт-
дэмжиж, төслийн оролцогчдын дуу Хүмүүжлийн тусгай байгууллагад удаан
хоолойг “Солонгон морь”-оор дамжуулан хугацаанд эмчлүүлж нийгмийн харилцаанд
олон нийтэд хүргэх зорилготой “Надад идэвхтэй оролцож чадахгүй байгаа, нийгмээс
хэлэх үг байна” төслийг Австралийн Сайн тусгаарлагдсан бүлгүүдэд хэрэгжсэн болно.
Дурынхны Хөтөлбөрийн Нөлөөллийн Сангийн
тэтгэлгээр 2022 онд амжилттай хэрэгжүүллээ.

-22-
Төслийн үр дүнд нийт 3 байгууллагын 70 Төслийн хамтрагч:
гаруй оролцогч, хамтрагч байгууллагын 30 Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв
гаруй ажилтны бүтээсэн 3 том, 70 жижиг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв
солонгон морьдын бүтээл төрсөн бөгөөд ШШГЕГ -ын харьяа Сургалт-Хүмүүжлийн
тус бүтээлүүдээр дамжуулан оролцогчдын Тусгай Байгууллага
дуу хоолой, үзэл бодлыг МУЗ-ийн цахим Noise Art Media
сүлжээгээр дамжуулан олон нийтэд хүргэсэн.
Түүнчлэн МУЗ-ийн “Улаан гэр” галерейд Төслийн хандивлагч:
төслийн тайлан үзэсгэлэнг зохион байгуулж, The Australian Volunteers Program Impact Fund
төслийн хэрэгжилтийн үеийн баримтжуулсан
гэрэл зургууд болон төслийн оролцогчдын
бүтээлүүдийг олон нийтэд нээлттэйгээр
толилууллаа.

-23-
| ОЛОН НИЙТИЙН УРЛАГИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

“МУЗЕЙ” ХҮҮХДИЙН БҮТЭЭЛЧ НОМ

Төслийн зорилго: олгох зорилготой цуврал бүтээлч ном юм.


Хүүхдэд урлаг, соёл, түүхийн мэдлэгийг Энэ удаад Богд хааны ордон музейн
музейн бүтээлч номоор дамжуулан олгох үзмэрийг танилцуулсан “Ногоон ордноор
аялсан нь” музейн аялал бүхий номыг 7-12
Төслийн танилцуулга: насны хүүхдүүдэд зориулан иллюстрейтор,
МУЗ нь зохиолч, сэтгүүлч У.Бямбанямтай зурган тайлбар ихтэйгээр бүтээж, 500 хувь
хамтран, номоор дамжуулан хүүхдэд хэвлүүлж, хүүхэд залуучуудад зориулсан
урлаг, соёл, түүхийн мэдлэг олгох бүтээлч номын өдөрлөгийг Богд хаан ордон музейд
иллюстрэйшн номыг бүтээх төслийг зохион байгуулав.
шинээр санаачлан хэрэгжүүлсэн. Уг ном
нь Улаанбаатар хотын музейд зочлон, Төслийн хамтрагч:
үзмэрүүдтэй танилцаж, монголчуудын түүх, Богд хааны ордон музей
биет бус соёлын өвийн ач тус, урлагийн
бүтээлийн үнэ цэнийг ойлгон, цаашид музейд Төслийн хандивлагч:
очих хүсэл тэмүүлэл төрүүлэх, боловсрол Б.Доржпагма ба Сара Морроу

-24-
ОЛОН НИЙТИЙН УРЛАГИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР |

“ХАНХОНГОР” ЧУУЛГЫГ ДЭМЖИХ


ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго: Тэтгэлэгт тэнцсэн оюутнууд:


Өмнөговь аймгийн уран бүтээлчдийн чадавхыг 1. М.Саруулбаяр - Морин хуур
бэхжүүлэх, Монголын ардын дуу хөгжмийн Хөгжмийн Урлагийн Сургууль, СУИС
уламжлалт өвийг хойч үед өвлүүлэн үлдээх 2. С.Ууганбаяр - Морин хуур,
Хөгжмийн Урлагийн Сургууль, СУИС
Төслийн танилцуулга: 3. Н.Цогзолмаа - Шанз
МУЗ нь АНУ дахь МУЗ болон Номадик Хөгжмийн Урлагийн Сургууль, СУИС
Экспедишнс ХХК-ны дэмжлэгтэйгээр 4. З.Сайнзаяа - Хуучир
Өмнөговь аймгийн Ханхонгор чуулгыг Хөгжмийн Урлагийн Сургууль, СУИС
дэмжих тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүллээ.
Хөтөлбөрийн хүрээнд 2021-2022 оны Төслийн хамтрагч:
хичээлийн жилд Өмнөговь аймгийн Ханхонгор Ханхонгор чуулга
сумын соёлын төвийн дуу бүжиг, хөгжмийн
ангийг төгсөн их сургуульд, соёл урлагийн Төслийн хандивлагч:
чиглэлээр үргэлжлүүлэн суралцаж буй 4 АНУ дахь МУЗ
оюутанд сургалтын тэтгэлэг олгосон. Номадик Экспедишнс ХХК

-25-
| ОЛОН НИЙТИЙН УРЛАГИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

“ИРЭЭДҮЙН АВЬЯАСТАН” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго:
Санхүүгийн бэрхшээлтэй оюутнуудын сурах төгөлдөр хуур, флейт, эвэр бүрээ хөгжмийн
хүсэл эрмэлзлийг тэтгэн дэмжих, ирээдүйн ангийн 3 оюутанд тус тус олгож, ирээдүйн
урлагийн манлайлагчдыг төрүүлэх урлагийн манлайлагчдыг бэлтгэхэд дэмжлэг
үзүүлэв.
Төслийн танилцуулга:
МУЗ нь Монгол улсын консерваторид үндэсний Тэтгэлэгт тэнцсэн оюутнууд:
ховор хөгжмийн мэргэжлээр амжилттай Б.Дөлгөөн, О.Батжин, Б.Тэнгис
суралцаж буй, санхүүгийн бэрхшээлтэй
оюутнуудын сурах хүсэл эрмэлзлийг дэмжин, Төслийн хамтрагч:
сургалтын тэтгэлэг олгох хөтөлбөрийг 13 дахь Монгол улсын консерватори
жилдээ амжилттай хэрэгжүүлсэн. 2022 онд
Америкийн Монголчуудын Соёлын Холбооны Төслийн хандивлагч:
дэмжлэгээр “Ирээдүйн авьяастан” тэтгэлгийг Америкийн Монголчуудын Соёлын Холбоо

-26-
СОЁЛЫН ӨВИЙН
ХӨТӨЛБӨР
-27-
| СОЁЛЫН ӨВИЙН ХӨТӨЛБӨР

СОЁЛЫН ӨВИЙН ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн зорилго:
Монголын биет болон биет бус соёлын өвийг
хадгалан хамгаалах, олон нийтэд сурталчлан
түгээх, өвлүүлэн уламжлуулах.

2022 оны үйл ажиллагааны


товч танилцуулга:
МУЗ-ийн Соёлын өвийн хөтөлбөр нь соёлын М-Си-Эс Холдинг ХХК-тай 4 дэх жилдээ
үл хөдлөх дурсгалыг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй соёлын өвийг хамгаалах
төрийн ба олон улсын байгууллага, гадаадын “Өв-Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд
экспертүүдтэй хамтран ажиллаж, Чойжин Монголын Уран Зургийн Галерейн уран зураг
ламын сүм музейг сэргээн засварлаж эхэлсэн сэргээн засварлах лаборатори байгуулах,
билээ. Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх Морин хуурын чуулгын “Монгол аялгуу”
засгийн газрын хөтөлбөр, Азийн хөгжлийн хос пянз хэвлүүлэх, “Япон-Монголын
банкны тогтвортой аялал жуулчлалыг соёлын харилцаа” баримтат киног бүтээх,
хөгжүүлэх төслийн хүрээнд “Чингис хаан” Амарбаясгалант хийдэд жуулчдын мэдээллийн
аялал жуулчлалын цогцолборын архитектур самбар байгуулах ажлуудыг гүйцэтгэлээ.
дизайн, ерөнхий төлөвлөгөөг хот төлөвлөгч Соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх
архитекторууд, аялал жуулчлал, соёлын чиглэлээр Рио Тинто Монгол компанитай
өвийн зөвлөхтэй хамтран боловсруулсан. тогтвортой түншлэлээ үргэлжлүүлэн 15 дахь
удаагийн “Соёлын наадам” арга хэмжээг
зохион байгуулснаас гадна Монголд анх удаа
өв тээгч ардын авьяастнуудад зориулсан
орчин үеийн интерьер дизайн шийдэлтэй
иж бүрэн тоног төхөөрөмжтэй “Өв-Эрдэнэ”
театрыг ашиглалтад орууллаа.

-28-
СОЁЛЫН ӨВИЙН ХӨТӨЛБӨР |

ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН ЯДАМ СҮМИЙН


СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТЫН ТӨСӨЛ

Төслийн зорилго: бэхжүүлэх уулзалтыг зохион байгуулсан. Мөн


Түүх соёлын дурсгалт уран барилгыг хадгалж АНУ-ын сэргээн засварлалтын архитектор
хамгаалах Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, сэргээн
засварлалтыг гүйцэтгэгч “Энэржин” компанид
Төслийн танилцуулга: техникийн туслалцаа, мэргэжлийн зөвлөмж
АНУ дахь Дэлхийн хөшөө дурсгалын сан, өгч ажиллалаа. Сэргээн засварлалтын ажил
АНУ-ын Элчин сайдын нэрэмжит соёлын өвийг 2023 оны 08-р сард бүрэн дуусна.
хамгаалах сан, гадаад дотоодын бие даасан
сэргээн засварлалтын мэргэжилтнүүдтэй Төслийн хамтрагч:
хамтран Чойжин ламын сүм музейн Ядам Дэлхийн хөшөө дурсгалын сан
сүмийн дээврийг 2022 онд сэргээн засварлаж Соёлын яам
эхэлсэн. Чойжин ламын сүм музей
Соёлын өвийн үндэсний төв
Төслийн хүрээнд БНХАУ-ын мэргэжилтнүүд Төслийн гүйцэтгэгч:
онлайнаар сүм хийдийн барилгыг сэргээн Энержин ХХК
засварлах чиглэлээр мэргэжлийн ур чадварыг Төслийн хандивлагч:
М-Си-Эс Холдинг ХХК

-29-
УРАН ЗУРАГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ТӨВИЙН
ДОТООД ЗАСАЛ ЧИМЭГЛЭЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ
Төслийн зорилго: гүйцэтгэлээ. Энэхүү лаборатори нь улс,
Түүх соёлын дурсгал, үнэт өвийг хадгалж аймгийн музейд, галерейн сан хөмрөг дэх
хамгаалах, сэргээн засварлахад дэмжлэг гэмтэлтэй, бохирдолтой бүтээлийг сэргээн
үзүүлэх. засварлах ажлыг тогтмол явуулах юм.

Төслийн танилцуулга: Төслийн хамтрагч:


МУЗ нь Монголын үндэсний соёлын үнэт өв Монголын Уран Зургийн Галерей
болох 20-р зууны уран зургуудыг хадгалж Гёте Институт
хамгаалах зорилготойгоор Монголын Уран Монгол Улсын Соёлын яам
Зургийн Галерейн санаачилсан уран зураг Холбооны Бүгд Найрамдах Герман улсын
сэргээн засварлалтын лаборатори байгуулах Элчин сайдын яам
төслийн хүрээнд тус лабораторийн интерьер
дизайн, дотоод засал, тохижилтын ажлыг Төслийн хандивлагч:
“Өв Эрдэнэ” хөтөлбөрийн санхүүжилтээр М-Си-Эс Холдинг ХХК

-30-
СОЁЛЫН ӨВИЙН ХӨТӨЛБӨР |

“ЧИНГИС ХААН” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОРЫН


ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОНЦЕПЦ

Төслийн зорилго:
“Чингис хаан” аялал жуулчлалын цогцолборын
ерөнхий төлөвлөгөөний концепцыг гаргах

Төслийн танилцуулга:
Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх Засгийн БОАЖЯ ба Азийн хөгжлийн банкны Тогтвортой
газрын хөтөлбөр, Азийн хөгжлийн банкны аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн нэгжид
тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх хүлээлгэн өглөө.
төслийн хүрээнд Хэнтий аймгийн Дадал
сумын нутагт бүтээн байгуулахаар төлөвлөж Төслийн хамтрагч:
буй “Чингис хаан аялал жуулчлалын Монгол Улсын Байгаль орчин, аялал
цогцолбор”-ын архитектур дизайн, жуулчлалын яам
ерөнхий төлөвлөгөөг МУЗ-ийн баг хот
төлөвлөгч архитекторууд, уран барималч Төслийн хандивлагч:
болон аялал жуулчлал соёлын өвийн Азийн хөгжлийн банк
зөвлөхүүдтэй хамтран боловсруулж,

-31-
“ӨВ-ЭРДЭНЭ” ӨВЛӨН УЛАМЖЛАГЧДЫН ТЕАТР

Төслийн зорилго: Соёлын өвийн үндэсний төвд хүлээлгэн өгөв.


Ахмад өв тээгчдийн мэдлэг, арга ухаан, Монгол гэрийн интерьер дизайнтай дугуй
авьяасыг ирээдүй хойч үед зааж сурган театр нь ирээдүйд язгуур урлагийн тоглолт
өвлүүлэх, соёлын биет бус өвийг хадгалж тогтмол зохион байгуулж, өв тээгч ардын
хамгаалах авьяастнуудыг дүрс бичлэгээр баримтжуулан,
ахмад өв тээгчдийн мэдлэг, арга ухаан,
Төслийн танилцуулга: авьяасыг ирээдүй хойч үед зааж сургах,
МУЗ нь өвлөн уламжлагч нарт зориулсан өвлүүлэх шавь сургалт тогтмол зохион
соёлын биет бус өвийн “Өв-Эрдэнэ” театрыг байгуулснаар соёлын биет бус өвийг хадгалж
Соёлын Өвийн Үндэсний төвийн шинэ хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулах юм.
барилга дотор шинээр байгууллаа. “Рио
Тинто” ХХК-ийн санхүүжилтээр гэрэл дууны Төслийн хамтрагч:
тоног төхөөрөмж, тайзны бүтээц, үзэгчдийн Соёлын өвийн үндэсний төв
суудлаар тохижуулж, барилгын дотоод
заслыг 3 сарын хугацаанд гүйцэтгэн 161 мкв Төслийн хандивлагч:
театрыг иж бүрэн тоног төхөөрөмжийн хамт Рио Тинто Монгол ХХК

-32-
СОЁЛЫН ӨВИЙН ХӨТӨЛБӨР |

СОЁЛЫН НААДАМ

Төслийн зорилго:
Уламжлалт соёл, язгуур урлагийг таниулан
сурталчлах

Төслийн танилцуулга:
МУЗ нь нүүдэлчдийн уламжлалт соёл, язгуур
урлагийг гадаад дотоодын үзэгчдэд таниулан
сурталчлах, үндэсний баяр наадмын соёл
урлагийн үйлчилгээний хүртээмжийг Төслийн хамтрагч:
нэмэгдүүлэх зорилготой “Соёлын Наадам” Соёл Урлагийн Их Сургууль
олон нийтийн арга хэмжээг Соёл Урлагийн Их
Сургуультай хамтран уламжлал ёсоор 14 дэх Төслийн хандивлагч:
жилдээ Хүй долоо худагт зохион байгууллаа. Рио Тинто Монгол ХХК

-33-
| СОЁЛЫН ӨВИЙН ХӨТӨЛБӨР

МОРИН ХУУРЫН ЧУУЛГЫН


“МОНГОЛ АЯЛГУУ” ХОС ПЯНЗ

Төслийн зорилго: Төслийн хамтрагч:


Уламжлалт соёл, язгуур урлагийг таниулан Монгол Улсын Филармонийн дэргэдэх Морин
сурталчлах хуурын чуулга

Төслийн танилцуулга: Төслийн хандивлагч:


Морин хуурын чуулгын 30 жилийн ойн М-Си-Эс Холдинг ХХК
хүрээнд Монголын хөгжмийн зохиолчдын
сор бүтээлүүд, морин хуурын уламжлалт
хөгжмийг таниулан сурталчлах зорилготой
хос пянзыг Герман улсад хэвлүүлэх төслийг
“Өв-Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрөөс дэмжиж
санхүүжүүлэв.

ЯПОН-МОНГОЛЫН СОЁЛЫН ХАРИЛЦАА


БАРИМТАТ КИНО

Төслийн зорилго: Төслийн хамтрагч:


Монгол-Японы хамтын ажиллагаа, соёл Монгол-Японы харилцааг дэмжих “Түншийн
урлагийн солилцоог дэмжих холбоо” нийгэмлэг
Гадаад харилцааны яам
Төслийн танилцуулга:
“Өв-Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрөөс Төслийн хандивлагч:
Монгол-Японы дипломат харилцаа тогтоосны М-Си-Эс Холдинг ХХК
50 жилийн ойн хүрээнд хоёр орны соёл
урлагийн солилцооны түүхийн тухай баримтат
киног дэмжиж санхүүжүүлэв.

-34-
ХӨГЖЛИЙН
ХӨТӨЛБӨР
-35-
| ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР

ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн зорилго:
МУЗ-ийн үйл ажиллагааг олон нийтэд
өргөнөөр таниулахын зэрэгцээ бизнесийн
байгууллага, хувь хүн, уран бүтээлчидтэй
харилцан ашигтай хамтын ажиллагааг
өрнүүлж, байгууллагын санхүүгийн
тогтвортой байдлыг хангах, олон талт
бүтээлч хамтын ажиллагаагаар дамжуулан
соёл урлагийн нийгэмд үзүүлэх үр нөлөөг
нэмэгдүүлэх, сурталчлан таниулах. 2022 оны үйл ажиллагааны товч
танилцуулга:
МУЗ-ийн Хөгжлийн хөтөлбөр нь МУЗ-ийн
тогтвортой хөгжлийг дэмжих, сан бүрдүүлэх
зорилгоор үйл ажиллагаагаа явуулж ирсэн
билээ. Хөгжлийн хөтөлбөрт МУЗ-ийн “Бид
танд урлагийг ойртуулна!” гишүүнчлэл,
“Урлаг ба бизнес” үйлчилгээ, “Улаан гэр”
галерей болон байгууллагын Маркетинг
олон нийттэй харилцах хөтөлбөр багтдаг
бөгөөд байгууллагын үйл ажиллагааг олон
нийтэд хүргэх, үзэсгэлэн, хүлээн авалт,
сургалт, арга хэмжээ зохион байгуулах
замаар сан бүрдүүлэх зэрэг олон талт үүргийг
гүйцэтгэдэг онцлог хөтөлбөр юм.

-36-
ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР |

МУЗ-ИЙН АМЖИЛТ, ТҮҮХ БҮТЭЭСЭН 20 ЖИЛ

Тус хөтөлбөрийн хүрээнд 2022 онд хэрэгжүүлсэн томоохон ажил бол “Амжилт, Түүх бүтээсэн
20 жил” байгууллагын 20 жилийн ойн тэмдэглэлт үйл ажиллагаа байв. Энэ хүрээнд 3-р
сарын 31-нд “Гэрэлт морьд” үдэшлэгийг зохион байгуулж, МУЗ-ийн амжилт, ололтыг дүгнэн
нэгтгэж, соёл урлагийн 8 уран бүтээлчийг онцлон тэдгээрийн амжилт, түүхийг хуваалцах
замаар байгууллагын үйл ажиллагаа, нэр хүндийг олон нийтэд таниулж ажиллалаа. Мөн
МУЗ-ийн 20 жилийн ойн бэлгэ тэмдэг “Гэрэлт Морь”-ийг уран бүтээлч А.Очирболдоор
бүтээлгэн, МУЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүд, байгууллагын олон жилийн тогтвортой
харилцагч, дэмжигчдэд нарт үрчлүүлэн, санхүүжилтийг босгов. 20 жилийн ойн хаалтын
ажиллагаа, “Гэрэлт үдэш” шинэ жилийн үдэшлэгийг Чингис зочид буудалд 2022 оны 12 сард
зохион байгуулж, олон жилийн хандивлагч, харилцагч, хамтрагч байгууллага, гишүүд, хувь
хүмүүс, уран бүтээлчдэдээ талархсан, амжилт түүх, ололтоо бататгаж, дүгнэж, хуваалцлаа.

-37-
| ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР

“УРЛАГ БА БИЗНЕС” ХАМТЫН АЖИЛЛАГАА, ҮЙЛЧИЛГЭЭ

МУЗ нь байгууллага хамт олны захиалгат хүлээн авалт, арга


хэмжээг зохион байгуулдаг үйлчилгээг санал болгодог. Соёл урлаг
болон бизнесийн байгууллагыг холбон, харилцан ашигтай хамтын
ажиллагааг өрнүүлэн ажилладаг уг үйлчилгээ нь бизнесийн
байгууллагын тэмдэглэлт үйл ажиллагаа, ойн баяр, харилцагч
нарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёл урлагийн хүртээмжийн
нэмэгдүүлэх зорилготой. Өнгөрсөн жил “Рио Тинто” компанийн
зочид төлөөлөгчдийн хүндэтгэлийн хүлээн авалт, Францын элчин
сайдын яамны Францын үндэсний баяр, “Prime Green Cashmere”
ХХК-ийн ноолуур брэндийн загварын шоу арга хэмжээний захиалгат
үйлчилгээг хийж, хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллалаа.

-38-
ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР |

“БИД ТАНД УРЛАГИЙГ ОЙРТУУЛНА!” ГИШҮҮНЧЛЭЛИЙН АЯН

Хөгжлийн хөтөлбөрийн чухал хэсгийн нэг нь МУЗ-ийн


гишүүнчлэлийн үйл ажиллагаа байдаг. Байгууллагын үйл
ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах, уран бүтээлчдийг
дэмжих үйл явцад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд
МУЗ-ийн гишүүнчлэлийн аян тодорхой үүрэг гүйцэтгэдэг.
МУЗ-ийн гишүүнчлэлийн аяныг 20 жилийн ойн хүрээнд жилийн
туршид зохион байгуулсан. МУЗ-ийн гишүүнчлэлд нийт 11
байгууллага, 64 хувь хүн элсэж, нийт 17595 ам.долларын сан
бүрдүүлсэн болно. Мөн 2022 оны туршид МУЗ-ийн үйл ажиллагааг
таниулсан мэдээ мэдээлэл бүхий “What’s on ACM” товхимлыг
бэлтгэн сар бүр гишүүд, дэмжигч нартаа зориулан түгээсээр байна.

-39-
| ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР

МУЗ-ИЙН МАРКЕТИНГ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХӨТӨЛБӨР

Маркетинг олон нийттэй харилцах хөтөлбөр нь соёл урлаг, хэвлэл мэдээлэл,


бизнесийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар МУЗ-ийн болон
соёл урлагийн мэдээллийг олон нийтэд хүргэх, байгууллагын нэр хүндийг өсгөх,
МУЗ-ийн хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрийг таниулах үйл ажиллагааг явуулдаг билээ.

Өнгөрсөн онд “Амжилт, түүх бүтээсэн 20 жил” компанит ажил, “Гэрэлт морьд” үдэшлэг,
“Улаанбаатар” медиа урлагийн наадам, “Улаанбаатар” олон улсын кино наадам, “Соёлын
наадам”, “Өв эрдэнэ” театрын нээлтийн ажиллагаагаар дамжуулан байгууллагын
нэр хүндийг цахим хуудас, сошиал суваг, хэвлэл мэдээллийн сувгаар олон нийтэд
хүргэж ажиллалаа. Мөн түүнчлэн төслийн үйл ажиллагааг цуврал видео агуулгаар
баяжуулан цахим орчинд, соёл урлагийн үнэт зүйлс, ач холбогдлыг таниулах, мэдээ,
мэдээллийг цаг тухай бүрд нь олон нийтэд хүргэх ажлыг тогтвортой зохион байгуулав.

-40-
ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР |

“УЛААН ГЭР” ГАЛЕРЕЙ


2022 онд “Улаан гэр” галерей нь уран зорилгын хүрээнд “Улаан гэрийн өдөр”-өөр
бүтээлчдийг таниулан сурталчлах “Яруу найргийн үдэш”, “Хамтдаа урлая!”
зорилгынхоо хүрээнд 21 уран бүтээлчтэй керамикийн сургалт, “Chayodu photography
хамтран уран зураг, уран бичлэг, медиа workshop” гэрэл зургийн өдөрлөг, “Анагаах
арт, резин арт, баримал, гэрэл зураг зэрэг авиа” урлагийн сэтгэл заслын үдэш, “Interior
урлагийн олон төрлийг хамарсан 15 үзэсгэлэнг design masterclass” интерьерийн сургалтуудыг
зохион байгуулж, МУЗ-ийн 20 жилийн ойг 8 уран бүтээлчтэй хамтран 80 гаруй урлаг
тохиолдуулан удаан хугацаанд хамтран сонирхогчдын дунд зохион байгуулж ажиллав.
ажилласан уран бүтээлч Б.Алтангэрэл,
Э.Лхагвадорж, Б.Лхамцэрэн, Б.Алтантовч, “Улаан гэр” галерей нь 2022 онд уран
Ж.Дархижав, Б.Маралгуа, Б.Мөнхзул, бүтээлчдийн бие даасан 12 үзэсгэлэн,
Н.Отгонбат, Э.Найдандорж, Д.Давааням, хамтарсан 2 үзэсгэлэн, баримтат гэрэл
Э.Эрдэнэбаяр, Т.Энхболд нарыг дэмжин бие зургийн 2 үзэсгэлэн, 5 сургалт, лекцийг
даасан үзэсгэлэнг нь зохион байгууллаа. зохион байгуулж, давхардсан тоогоор нийт
600 гаруй хүнд биетээр, цахим орчинд 30,000
Мөн соёл урлагийг олон нийтэд сурталчлах хүнд хүрч ажилласан байна.
олон талт арга хэмжээг зохион байгуулах

-41-
УДИРДАХ ЗӨВЛӨЛ 2022 ОНЫ 12 САРЫН 31 БАЙДЛААР

Ц.Ариунаа Б.Дөлгөөн
Продюсер, Гуру Медиа ХХК Дэд тэргүүн, Петровис Групп

Г.Аюурзана Н.Жанцанноров
Зохиолч, яруу найрагч Тэргүүн, МУЗ

Ё.Бадрал У.Жалсаа
Гүйцэтгэх захирал, Mongolia Quest Ерөнхийлөгч, Номадик Экспедишнс ХХК

Г.Бадруун Камерон Макрэй


ТУЗ-ийн дарга, Гэр Хаб Гүйцэтгэх захирал, Тарва Инвестмент энд
Адвайзори Компани
Б.Батсайхан
Захирал, Монголын Хөрөнгө Оруулалтын Сан Кэти Смит
Элчин сайд, Австрали улс
Л.Болд
Барималч
Г.Мэнд-Ооёо
Ерөнхийлөгч, Монголын Соёл, Яруу
Б.Бямбасайхан
Найргийн Академи
Дэд тэргүүн, Монголын Бизнесийн Зөвлөл

Ч.Ганболд Ш.Норжинбат
ТУЗ-ийн хүндэт дарга, ХАС Банк Гүйцэтгэх захирал, Онч Аудит ХХК

Т.Ганболд, Норихико Като


Үүсгэн байгуулагч, Корпорэйт Зочид Буудал Гүйцэтгэх захирал, Голомт банк

Н.Ганхуяг Г.Зориг
Уран бүтээлч Инженерийн ухааны доктор

Гари Биондо Ж.Од


Захирал, Эдельвейс зочид буудал Ерөнхийлөгч, М-Си-Эс Групп

Б.Доржпагма Х.Отгонтуяа
Захирал, Гэр Гардэн ХХК Тэргүүн, Төгөлдөр Сан

-42-
С.Оюун МУЗ-ИЙН ХОРООДЫН ГИШҮҮД 2022
Тэргүүн, Зориг Сан ОНЫ 12 САРЫН 31 БАЙДЛААР

Стефани Бури ГҮЙЦЭТГЭХ ХОРОО


Дарга, Швейцарын Хөгжлийн Агентлаг
Дарга:
Сэбастиен Сүрүн Уолтер Женкинс
Элчин сайд, Франц улс МУЗ-ийн Дэд тэргүүн
Ерөнхийлөгч, Инклюсив Солюшнс ХХК
Л.Сумати
Захирал, Сант Марал Сан Гишүүд:

Ц.Түвшинбаяр Ц.Ариунаа
Захирал, Ноён уул эрдэнэ ХХК Продюсер, Гуру Медиа ХХК

Уолтэр Женкинс Б.Бямбасайхан


Тэргүүн, Инклюзив Солюшинс ХХК Дэд тэргүүн, Монголын Бизнесийн Зөвлөл

П.Цагаан Ч.Ганболд
Гүйцэтгэх захирал, Степпкупер ХХК ТУЗ-ийн хүндэт дарга, ХАС Банк

Зафер Атеш Н.Жанцанноров


Элчин сайд, Турк улс МУЗ-ийн Тэргүүн

Б.Энхбат Ш.Норжинбат
Партнер, ХаанЛекс Партнерс ХХН хуулийн Гүйцэтгэх захирал, Онч Аудит ХХК
фирм
Л.Сумати
Захирал, Сант Марал Сан

П.Цагаан
Гүйцэтгэх захирал, Степпкупер ХХК

Б.Энхбат
Партнер, ХаанЛекс Партнерс ХХН хуулийн
фирм

-43-
ХӨГЖЛИЙН ХОРОО ХӨТӨЛБӨРИЙН ХОРОО

Дарга: Дарга:
Б.Бямбасайхан Л.Болд
Дэд тэргүүн, Монголын Бизнесийн Зөвлөл Барималч

Гишүүд: Гишүүд:

Ё.Бадрал Ц.Ариунаа
Гүйцэтгэх захирал, Mongolia Quest Продюсер, Гуру Медиа ХХК

Гари Биондо Г.Аюурзана


Тэргүүн, Монгол дахь Америкийн худалдааны Зохиолч, яруу найрагч
танхим
Н.Ганхуяг
Б.Дөлгөөн Уран бүтээлч
Дэд тэргүүн, Петровис групп
Б.Доржпагма
Ш.Норжинбат Захирал, Гэр Гарден ХХК
Гүйцэтгэх захирал, Онч Аудит ХХК

Х.Отгонтуяа Г.Энхбат
Тэргүүн, Төгөлдөр сан Захирал, Соёлын өвийн үндэсний төв

Ж.Од
Ерөнхийлөгч, М-Си-Эс Групп

Ц.Түвшинбаяр
Захирал, Ноён уул эрдэнэ ХХК

-44-
МУЗ-ИЙН АЖИЛТНУУД 2023 ОНЫ 4 П.Номинбилэг
САРЫН БАЙДЛААР Урлагийн хөтөлбөрийн зохицуулагч
arts@artscouncil.mn
О.Одгэрэл
Гүйцэтгэх захирал М.Биндэрьяа
odgerel@artscouncil.mn Хөтөлбөр зохицуулагч
culture@artscouncil.mn
Х.Оюундарь
Олон Нийтийн Урлагийн Боловсролын Д.Доржханд
Хөтөлбөрийн захирал Хөтөлбөр зохицуулагч
education@artscouncil.mn program@artscouncil.mn

Г.Гэрэлчимэг
Б.Оюунсүрэн
Маркетинг олон нийттэй харилцах хөтөлбөр
Хөгжлийн хөтөлбөрийн захирал
зохицуулагч
development@artscouncil.mn
marketing@artscouncil.mn
Д.Оюунсүрэн Т.Ганцэцэг
Санхүү хариуцсан захирал “Улаан гэр” галерейн зохицуулагч
grants@artscouncil.mn redger@artscouncil.mn

Л.Онон Б.Энхтуул
Соёлын Өвийн Хөтөлбөрийн зохицуулагч Хөтөлбөрийн туслах
heritage@artscouncil.mn assistant@artscouncil.mn

-45-
МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ТББ

2022 оны 12-р сарын 31-ний өдрөөр тасалбар болсон жилийн


Санхүүгийн байдлын тайлан
2022 оны 12 2021 оны 12
Тэм сарын 31 сарын 31
Хөрөнгө мян.төг мян.төг
Эргэлтийн хөрөнгө
Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө 4 1,344,235 1,437,246
Нийт эргэлтийн хөрөнгө 1,344,235 1,437,246

Эргэлтийн бус хөрөнгө


Өмч, барилга, тоног төхөөрөмж 3 104,914 113,792
Нийт эргэлтийн бус хөрөнгө 104,914 113,792

Нийт хөрөнгө 1,449,149 1,551,038

Өр төлбөр ба Цэвэр хөрөнгө


Өр төлбөр
Богино хугацаат өр төлбөр
Бусад өглөг 5 10,453 11,054
Хойшлогдсон санхүүжилтийн орлого 6 524,737 761,061
Нийт богино хугацаат өр төлбөр 535,190 772,115
Урт хугацаат өр төлбөр
Урт хугацаат зээл 7 - 20,912
Нийт урт хугацаат өр төлбөр - 20,912

Нийт өр төлбөр 535,190 793,027

Цэвэр хөрөнгө
Хязгаарлалтгүй нөөц 8 293,578 293,578
Хязгаарлалттай нөөц 33,392 33,392
Хуримтлагдсан үр дүн 586,989 431,041
Нийт цэвэр хөрөнгө 913,959 758,011

Нийт өр төлбөр ба цэвэр хөрөнгө 1,449,149 1,551,038

-46-
МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ТББ

2022 оны 12-р сарын 31-ний өдрөөр тасалбар болсон жилийн


Үр дүнгийн тайлан
2022 он 2021
Тэм мян.төг мян.төг

Үндсэн үйл ажиллагааны орлого


Гишүүдийн хураамж 9 54,860 66,594
Хөтөлбөр, төслийн санхүүжилтийн 10 1,890,732 643,831
орлого

Үйл ажиллагааны орлогын нийт 1,945,592 710,425


дүн

Үндсэн үйл ажиллагааны зардал


Хөтөлбөр, төсөл хэрэгжүүлсний зардал 11 (1,869,933) (716,297)
Ерөнхий удирдлагын зардал 12 (64,709) (62,544)

Үндсэн үйл ажиллагааны зардлын (1,934,642) (778,841)


дүн

Үндсэн үйл ажиллагааны үр дүн 10,950 (68,416)

Санхүүгийн орлого 13 150,383 62,273


Санхүүгийн зардал 13 (508) (1,013)
Үйл ажиллагааны бус бусад орлого 1,650 1,737

Үндсэн бус үйл ажиллагааны 162,475 (5,419)


ашиг/(алдагдал)

Татварын зардал 15 (6,527) (8,076)

Тайлант жилийн цэвэр үр дүн 155,948 (13,495)

-47-
-48-

You might also like