You are on page 1of 5

хүн ам ба суурьшил

Хүн амын нутагшилт, суурьшил нь газарзүйн харилцан адилгүй нөхцөл дэх хүмүүсийн
амьдралын хэв маягаар илэрхийлэгдэх бөгөөд тодорхой хэмжээний газар нутаг
дахь хүн амын амьдарлын хэв маяг (хот, хөдөөгийн аж ахуй хэлбэр), түүний
газарзүйн тархалт, бүтэц, үүргийн тухай ойлголт юм. Шинжлэх ухаан талаас нь авч
үзвэл хүн амын нутагшилт, суурьшлийн асуудал нь газарзүйн шинжлэх ухааны
судлагдахуун юм.
Харин хүн амын нутагшилт, суурьшлийн хөгжлийн төлөвлөлт гэдэг хүн амыг эрүүл,
аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг ханган суурьшуулах зорилгоор
салбар хоорондын уялдаа, нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд бүс нутаг, хот,
хөдөөгийн оновчтой бүтэц, зохион байгуулалтыг бүрдүүлсэн Үндэсний хэмжээний
хөгжлийн орон зайн нэгдсэн төлөвлөлтийн ойлголт юм.
НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн зорилт ба Хүн амын нутагшилт, суурьшил

НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн 17 зорилгын хүрээнд дэвшүүлсэн 11 дэх зорилго нь


“Аюулгүй, тогтвортой хот болон хүн амын суурьшлийг бий болгох (Make cities and human
settlements inclusive, safe, resilient and sustainable)” бөгөөд энэ хүрээнд хот болон
хөдөөгийн тогтвортой хөгжил, хүн амын нутагшилт, бүс нутгийн хөгжилтэй холбоотой
зорилтууд, шалгуур үзүүлэлтүүд тодорхойлсон. 2016 онд Эквадор Улсын Кито хотноо
болсон НҮБ-ийн ХАБИТАТ III хурлаас “Шинэ хотжилтын хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд
Монгол бас энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Дэлхийн түвшинд хүн амын
нутагшилт, суурьшил, хот байгуулалт, хот, хөдөөтэй холбоотой олон асуудал хөндөгддөг
бөгөөд НҮБ-ийн системийн байгууллагуудын нэг болох UN-HABITAT (The United Nations
Human Settlements Programme) нь энэ чиглэл үйл ажиллагаа явуулдаг. 2016 онд Эквадор
Улсын Кито хотноо болсон UN-HABITAT III хурлаас “Шинэ хотжилтын хөтөлбөр”-ийг
баталсан бөгөөд Монгол бас уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн.
Хотжилт. Дэлхийн хуурай газрын 2%-ийг хот суурин газар эзэлж буй хэдий ч нийт хүн
амын 55% нь хотод, 45% нь хөдөөд суурьшиж, хот суурин газрын амьдарлын хэв маяг
давамгайлж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн эдийн засгийн 70%-ийг хотод үйлдвэрлэж,
эрчим хүчний 60%-ийг хотод хэрэглэж, хүлэмжийн хийн ялгаруулалтын 70%-ийг хот,
суурин газраас ялгаруулж байна. Цаашид 2050 он гэхэд Дэлхийн хүн амын 68% нь хотод
суурьшихаар байна.
Монгол орны хүн амын нутагшилт, суурьшлын хувьд хот, хөдөөг хосолсон эдийн засаг,
амьдралын хэв маягтай орон. 1970 онд 44% нь хотод, 1990 онд 57% нь, харин 2019 оны
байдлаар нийт хүн амын 68.5% нь хот суурин газарт суурьшиж байгаа бөгөөд үүнээс
Улаанбаатар хотод 46% нь амьдарч байна.
Зураг 1. Монгол орны хот, хөдөөгийн хүн ам, хувь

Хүн амын нутагшилт, суурьшлийн хэв шинж. Монгол орон хүн амын
нутагшилт, суурьшлийн хэлбэр, түүнийг дагасан амьдарлын хэв шинжийн хувьд
хотын соёл, дэд бүтэц, үйлчилгээ хөгжсөн “хотын суурьшил”, сумын төвийн “хагас
суурьшил”, нүүдлийн соёл иргэншил бүхий нутаг сэлгэн нүүдэлдэг хөдөөгийн хүн
амын “нутагшилт” гэсэн 3 хэв шинжид хуваагдана.
Зураг 2. Монгол орны хүн амын нутагшилт, суурьшлийн хэв шинж

Хүн амын нутагшилт, суурьшлийн дээрх 3 хэв шинжээр хүн ам


хэрхэн өөрчлөгдөж буйг 2003-2010, 2010-2019 онуудаар дараах
зурагт харууллаа.
Зураг 3. Хүн амын нутагшилт, суурьшлийн хэв шинжид гарч буй өөрчлөлт (2003-2010, 2010-2019)

·
Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлийн дээрх 3 хэв шинжид гарч буй
өөрчлөлтийг авч үзвэл,
2003-2010 онд
· Хотын хүн амын хувьд 6 хотын хүн амын механик өсөлттэй, 6 хотын хүн ам
хэвийн өсөлттэй, харин 10 хотын хүн амы буурчээ
· Сумын төвийн хүн амын хувьд 83 сумын хүн ам механик өсөлттэй, 49 сумын
хүн ам хэвийн өсөлттэй, харин 218 сумын хүн ам буурчээ.
· Хөдөө нутгийн хүн амын хувьд 47 сумын хүн ам механик өсөлттэй, 65 сумын
хүн ам хэвийн өсөлттэй, харин 218 сумын хүн ам буурчээ.
2010-2019 онд
· Хотын хүн амын хувьд 11 хотын хүн амын механик өсөлттэй, мөн 11 хотын
хүн ам хэвийн өсөлттэй
· Сумын төвийн хүн амын хувьд 63 сумын хүн ам механик өсөлттэй, 76 сумын
хүн ам хэвийн өсөлттэй, харин 170 сумын хүн ам буурчээ.
· Хөдөө нутгийн хүн амын хувьд 88 сумын хүн ам механик өсөлттэй, 147
сумын хүн ам хэвийн өсөлттэй, харин 96 сумын хүн ам буурчээ.

Улсын хэмжээнд хотжих үйл явц эрчимтэй явагдаж, 2019 оны байдлаар нийт хүн
амын 68 хувь нь хот, суурин газарт суурьшиж байна. Харин хөдөөгийн хүн ам
ерөнхийдөө буурч байгаа бөгөөд тэр дундаа хөдөө нутгийн уламжлалт бэлчээрийн
мал аж ахуй эрхэлж буй хүн ам сумын төвийн хүн амаас илүү буурч буй хандлага
ажиглагдаж байна. Нөгөө талаас ядуурлыг дээрх суурьшлийн хэлбэрээр авч үзвэл,
Улаанбаатарт 25.9, аймгийн төвд 30.1, сумын төвд 28.9, харин хөдөө нутагт
хамгийн өндөр буюу 32.9 хувьтай байна. Иймд мал аж ахуйн түүхий эдийг
боловсруулах замаар эдийн засгийн эргэлтэд оруулах, хөдөөгийн хүн амд
чиглэсэн хүний хөгжил, нийгмийн зорилтод арга хэмжээ авах, уур амьсгалын
өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бэхжүүлэх шаардлагатай байгаа нь энэхүү
судалгааны үр дүнд харагдаж байна.

9’’B A.Baljinnyam

You might also like