Professional Documents
Culture Documents
хүн ам ба суурьшил
хүн ам ба суурьшил
Хүн амын нутагшилт, суурьшил нь газарзүйн харилцан адилгүй нөхцөл дэх хүмүүсийн
амьдралын хэв маягаар илэрхийлэгдэх бөгөөд тодорхой хэмжээний газар нутаг
дахь хүн амын амьдарлын хэв маяг (хот, хөдөөгийн аж ахуй хэлбэр), түүний
газарзүйн тархалт, бүтэц, үүргийн тухай ойлголт юм. Шинжлэх ухаан талаас нь авч
үзвэл хүн амын нутагшилт, суурьшлийн асуудал нь газарзүйн шинжлэх ухааны
судлагдахуун юм.
Харин хүн амын нутагшилт, суурьшлийн хөгжлийн төлөвлөлт гэдэг хүн амыг эрүүл,
аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг ханган суурьшуулах зорилгоор
салбар хоорондын уялдаа, нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд бүс нутаг, хот,
хөдөөгийн оновчтой бүтэц, зохион байгуулалтыг бүрдүүлсэн Үндэсний хэмжээний
хөгжлийн орон зайн нэгдсэн төлөвлөлтийн ойлголт юм.
НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн зорилт ба Хүн амын нутагшилт, суурьшил
Хүн амын нутагшилт, суурьшлийн хэв шинж. Монгол орон хүн амын
нутагшилт, суурьшлийн хэлбэр, түүнийг дагасан амьдарлын хэв шинжийн хувьд
хотын соёл, дэд бүтэц, үйлчилгээ хөгжсөн “хотын суурьшил”, сумын төвийн “хагас
суурьшил”, нүүдлийн соёл иргэншил бүхий нутаг сэлгэн нүүдэлдэг хөдөөгийн хүн
амын “нутагшилт” гэсэн 3 хэв шинжид хуваагдана.
Зураг 2. Монгол орны хүн амын нутагшилт, суурьшлийн хэв шинж
·
Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлийн дээрх 3 хэв шинжид гарч буй
өөрчлөлтийг авч үзвэл,
2003-2010 онд
· Хотын хүн амын хувьд 6 хотын хүн амын механик өсөлттэй, 6 хотын хүн ам
хэвийн өсөлттэй, харин 10 хотын хүн амы буурчээ
· Сумын төвийн хүн амын хувьд 83 сумын хүн ам механик өсөлттэй, 49 сумын
хүн ам хэвийн өсөлттэй, харин 218 сумын хүн ам буурчээ.
· Хөдөө нутгийн хүн амын хувьд 47 сумын хүн ам механик өсөлттэй, 65 сумын
хүн ам хэвийн өсөлттэй, харин 218 сумын хүн ам буурчээ.
2010-2019 онд
· Хотын хүн амын хувьд 11 хотын хүн амын механик өсөлттэй, мөн 11 хотын
хүн ам хэвийн өсөлттэй
· Сумын төвийн хүн амын хувьд 63 сумын хүн ам механик өсөлттэй, 76 сумын
хүн ам хэвийн өсөлттэй, харин 170 сумын хүн ам буурчээ.
· Хөдөө нутгийн хүн амын хувьд 88 сумын хүн ам механик өсөлттэй, 147
сумын хүн ам хэвийн өсөлттэй, харин 96 сумын хүн ам буурчээ.
Улсын хэмжээнд хотжих үйл явц эрчимтэй явагдаж, 2019 оны байдлаар нийт хүн
амын 68 хувь нь хот, суурин газарт суурьшиж байна. Харин хөдөөгийн хүн ам
ерөнхийдөө буурч байгаа бөгөөд тэр дундаа хөдөө нутгийн уламжлалт бэлчээрийн
мал аж ахуй эрхэлж буй хүн ам сумын төвийн хүн амаас илүү буурч буй хандлага
ажиглагдаж байна. Нөгөө талаас ядуурлыг дээрх суурьшлийн хэлбэрээр авч үзвэл,
Улаанбаатарт 25.9, аймгийн төвд 30.1, сумын төвд 28.9, харин хөдөө нутагт
хамгийн өндөр буюу 32.9 хувьтай байна. Иймд мал аж ахуйн түүхий эдийг
боловсруулах замаар эдийн засгийн эргэлтэд оруулах, хөдөөгийн хүн амд
чиглэсэн хүний хөгжил, нийгмийн зорилтод арга хэмжээ авах, уур амьсгалын
өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бэхжүүлэх шаардлагатай байгаа нь энэхүү
судалгааны үр дүнд харагдаж байна.
9’’B A.Baljinnyam