You are on page 1of 2

Асуулт 3

ХХОАТ-ын тухай хуулиар татвар төлөгчийг хэрхэн ангилдаг, ямар шалгуур үзүүлэлтийг
ашиглах, хувь хүн татвараа аль улсад төлөхийг хэрхэн зохицуулсан байдаг тухай ярина уу.
Хариулт:
1. ХХОАТ-ын тухай хуулиар татвар төлөгчийг хэрхэн ангилдаг /ХХОАТтХ 5.1/
- ХХОАТтХ нь хувь хүний орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг
төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулдаг. Энэ утгаараа
хувь хүнд татвар ногдуулахдаа татвар төлөгчийг дараах байдлаар ангилан
ялгамжаатай зохицуулалтуудыг тусгажээ. Тодруулбал:
- Тус хуулийн 5.1-т “Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон,
эсхүл энэ хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол Улсын
иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан татвар төлөгч байна.” гэж
заасан.
 Монгол улсын иргэн гэдэг нь МУ-д бүртгэлтэй, байнгын хүн амын тоонд
багтах, үндсэн хуулиар олгосон бүх эрхийг эдлэх эрхтэй, үндсэн хуульд
заасан бүх үүргийг биелүүлэх үүрэгтэй этгээд;
 Гадаад иргэн: Монгол Улсын иргэний харьяалалгүй бөгөөд гадаад улсын
иргэний харьяалалтай хүнийг;
 Харьяалалгүй хүн: Аль ч улсын харьяат бус хүнийг хэлнэ.
Дээрхээс үзэхэд МУ-ын иргэн, гадаадын иргэн, иргэн харьяалалгүй хүн
МУ-ын татвар төлөгч байна. Түүнийг дотор нь тус хуулийн 5.2-т үндэслэн
Монгол Улсад байнга оршин суугч болон Монгол Улсад оршин суугч бус
албан татвар төлөгч хэмээн ангилдаг.
2. Татвар төлөгчийг ангилах шалгуур үзүүлэлт: /ХХОАТтХ 5-р зүйл/
Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийг дараах
шалгуураар тогтоно. Үүнд:
 Үргэлжилсэн 12 сарын хугацаанд нийт 183 ба түүнээс дээш хоног
Монгол Улсад оршин суусан:
Тогтоохдоо: Монгол Улсын хилээр орсон өдрөөс хуанлийн хоногоор тоолох
бөгөөд олон удаа орж гарсан тохиолдолд албан татвар төлөгчийн Монгол
Улсад байсан хоногийн нийлбэрээр тодорхойлно. Ингэхдээ тухайн татварын
жил болон түүний өмнөх татварын жилийг хамруулан тооцно.
Анхаарах: Гадаад улсад томилогдон ажиллаж байгаа Монгол Улсын төрийн
албан хаагч нь Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчид
тооцогдоно.
Онцлог зохицуулалт: Албан татвар төлөгч үргэлжилсэн 12 сарын
хугацаанд Монгол Улсад 183 ба түүнээс дээш хоногоор ажиллах нь
хөдөлмөрийн гэрээ, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлөөр
нотлогдож байвал уг албан татвар төлөгч Монгол Улсад байнга оршин суугч
албан татвар төлөгчөөр бүртгүүлж болно.
 Албан татвар ногдох орлогын 50 ба түүнээс дээш хувийг Монгол Улсад
олсон орлого болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлого эзэлж
байвал.
Анхаарах: Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн
болон консулын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн
салбарт томилогдон ажиллаж байгаа гадаадын иргэн, түүний гэр бүлийн
гишүүн нь Монгол Улсад байнга оршин суугч бус албан татвар төлөгчид
хамаарна.
Дээрх шалгууруудыг хангаагүй тодруулбал Монгол Улсад болон Монгол
Улсаас эх үүсвэртэй орлого олсон бусад хувь хүнийг болон Монгол Улсад оршин
суугч бус албан татвар төлөгч гэнэ.
3. ХХОАТ-ын тухай хуулиар , хувь хүн татвараа аль улсад төлөхийг хэрхэн
зохицуулсан байдаг тухай /ХХОАТтХ 6.1, 6.2/
- Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн тухайн
татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй, түүнчлэн
гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно. Тодруулбал МУ-д
байнгын оршин суугчийн бүртгэлтэй бол дэлхийг хамарсан орлогоосоо МУ-
д татвар төлнө.
- Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгчийн тухайн татварын
жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогод
албан татвар ногдоно. Өөрөөр хэлбэл МУ-д байнга оршин суугчийн
бүртгэлтгүй гадаадын иргэн, иргэн харьяалалгүй хүн зөвхөн МУ-аас эх
үүсвэртэй олсон орлогоосоо МУ-д татвар төлнө хэмээн ХХОАТтХ-д заажээ.

You might also like