You are on page 1of 2

АНГЛИ ХЭЛНИЙ УЛСЫН XXVI ОЛИМПИАД

ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГАЧЛАЛ

Олимпиад зохион байгуулах эрх зүйн үндэслэл:

Зорилго:

ЕБС-ийн сурагчдаас цөм хөтөлбөр хийгээд олон улсын жишигт нийцсэн хэл эзэмших
түвшний агуулгын хүрээнд эзэмшвэл зохих мэдлэг, чадвартай болсон эсэхийг үнэлэх
шалгуур, сорил, даалгавраар чадварлаг сурагч, багш нарыг шалгаруулж урамшуулахад
оршино.

Зохион байгуулалт:

2023-2024 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш,
сурагчдын дунд зохион байгуулагдах Англи хэлний үндэсний олимпиадын 2-ын давааны
шалгаруулалтыг 2024 оны 1-р сарын 25-ны өдөр 10 цагаас зохион байгуулна. 3-ын давааны
шалгаруулалтыг 2024 оны 4-р сарын 1-3-ны өдрүүдэд шинээр зохион байгуулагдах
олимпиадын дэд хороо зохион байгуулна.

- 3-ын давааны шалгаруулалтад аймаг, дүүрэг тус бүрээс 2-ын давааны


шалгаруулалтаар 75 ба түүнээс дээш оноо авсан англи хэлний багш нар, 80 ба
түүнээс дээш оноо авсан энгийн 12-р анги, энгийн 9-р ангийн суралцагч, 90 ба
түүнээс дээш оноо авсан гүнзгийрүүлсэн 12-р анги, гүнзгийрүүлсэн 9-р ангийн
төрөлд оролцогчийг илгээнэ. Анги дэвшиж оролцуулахыг зөвшөөрөхгүй. Мөн
гадаадын иргэнийг 3-ын давааны шалгаруулалтад оролцуулахгүй. Хэрэв 2-ын
даваанаас анги дэвшүүлэн оролцуулахаар (гадаад иргэнийг оролцуулахаар)
ирүүлсэн тохиолдолд үүнтэй холбогдох гомдол санал, санхүүгийн хохирлыг дэд
хороо хариуцахгүй.
- Гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС байхгүй аймгууд гүнзгий төрөлд оролцох хүсэлтээ
илэрхийлсэн сурагчийн албан хүсэлтийг үндэслэн 2-ын даваанд шалгарсан 9-р анги,
12-р ангийн сурагчдыг гүнзгий төрөлд оролцуулахаар илгээж болно.
- Дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцахаар урилга авсан Гүнзгий 12-р ангийн
суралцагч улсын олимпиадын 2, 3-ын даваанд өөрийн саналаар оролцохгүй байж
болно.

Шалгаруулалтын хэлбэр:

2-ын даваа:

- Англи хэлний олимпиадын 2-ын давааны шалгалтын материал нь бичих, унших


чадварыг голчлон шалгах бөгөөд сорилд эдгээр чадваруудыг дүгнэх асуулт, олон
хувилбараас зөвийг сонгох дасгал даалгавар, нөхөж бичих даалгавар... зэрэг
багтна. Академик бичвэрийг уншиж ойлгох, хэлзүйн болон үгийн сангийн
мэдлэгийг шалгах ба бичих чавварыг эссэ бичвэрээр дүгнэнэ.
- 2-ын давааны шалгаруулалтыг аймаг, дүүргийн эрх бүхий байгууллага Англи хэлний
улсын олимпиадын түр хорооноос илгээсэн шалгалтын материалын дагуу танхимаар
зохион явуулах бөгөөд өөр материалаар авахыг хориглоно.
- Маргаантай асуудлыг тухайн шалгалтыг зохион байгуулж буй комисс шийдвэрлэж
тухайн гомдол гаргагчийн асуудлыг шийдвэрлэж өгнө. Маргаантай асуудлыг тухайн
гомдол гаргагч бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд шалгалтын материалыг зөвхөн
олимпиадад оролцогчид үзүүлж, газар дээр нь хэлэлцэн, протоколоор эцэслэн
шийдвэрлэнэ. Олимпиадын материалыг шалгаруулалтын явцад оролцогчдод
үзүүлэх, хувилах, хэвлэхийг хориглоно. Комиссыг дахин хуралдуулсантай
холбогдон гарах зардлыг гомдол гаргагч оролцогч хариуцна.
- Олимпиадын анализ дүнг зохион байгуулснаас хойш ажлын 5 хоногт багтаан түр
хороонд хүргүүлнэ.
- Олимпиадад оролцогчоос төлбөр, хураамж авахыг хориглоно.

3-ын даваа:

- 3-ын давааны шалгаруулалтын материал нь сонсох, бичих, унших, ярих чадвар тус
бүрийг тэгш оноогоор дүгнэх сорил, асуулт, даалгавар, эсээ бичлэгийн хэлбэртэй.
- 3-ын давааны шалгаруулалтыг улсын олимпиадын шинээр байгуулагдсан дэд хороо
зохион байгуулна.
- Маргаантай асуудлыг дэд хороонд бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд шалгалтын
материалыг зөвхөн олимпиадад оролцогчид үзүүлж, газар дээр нь хэлэлцэн,
протоколоор эцэслэн шийдвэрлэнэ. Олимпиадын материалыг шалгаруулалтын явцад
оролцогчдод үзүүлэх, хувилах, хэвлэхийг хориглоно. Комиссыг дахин
хуралдуулсантай холбогдон гарах зардлыг гомдол гаргагч оролцогч хариуцна.
- Олимпиадын анализ дүнг зохион байгуулснаас хойш ажлын 3 хоногт
багтаан Нэгдсэн комисст хүргүүлнэ.

Бүртгэл:

3-ын давааны шалгаруулалтад ирсэн оролцогчдыг шинэчлэн байгуулагдсан дэд хорооны


удирдамжийн дагуу бүртгэнэ. Бүртгэлд дараахь бичиг баримтыг шаардана. Үүнд:

1. Иргэний үнэмлэх /МУ-ын иргэн байх/, төрсний гэрчилгээ


2. Сурагчийн хувийн хэрэг
3. 3*4 хэмжээтэй зураг -2%

Шагнал урамшуулал:
Улсын олимпиад зохион байгуулах журамд өөрчлөлт орсонтой холбогдуулан 3-ын давааны
олимпиадад амжилт гаргасан ангилал тус бүрийн оролцогчдын 5%-д алт, 10%-д мөнгө,
10%-д хүрэл медаль тус тус олгоно.

3-ын давааны нийт оролцогчдод батламж олгоно.

АНГЛИ ХЭЛНИЙ УЛСЫН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮР ХОРОО

You might also like