Professional Documents
Culture Documents
Математик удирдамж
Математик удирдамж
Батбаясгалан
Энэхүү удирдамжаар Монголын математикийн 60-р олимпиадыг зохион байгуулах ангилал, шатлал,
олимпиадад оролцох эрх олгох, байр эзлүүлэх аргачлалыг зохицуулна.
Олимпиад зохион байгуулахтай холбоотой нэмэлт тодруулгыг www.mmo.mn хуудаст байршуулах ба
тодруулга нь энэхүү удирдамжийн нэгэн адил хүчинтэй байна.
Тодруулга нь энэхүү удирдамжийг тодруулах зорилготой бөгөөд удирдамжтай зөрчилдсөн тохиолдолд
удирдамжид бичигдсэн заалтыг баримтална.
НЭГ. АНГИЛАЛ
1. Олимпиадад төрийн өмчийн болон төрийн өмчийн бус сургуулийн сурагчид, үндсэн багш
ажилтад нар оролцох ба C, D, E, F, S, T гэсэн зургаан ангилалд уралдана.
2. C ангилалд 5, 6-р ангийн түвшний бодлого тавигдана. Энэ ангилалд 6 болон түүнээс доош
ангийн сурагчид оролцож болно, харин 7 болон түүнээс дээш ангийн сурагчид оролцож
болохгүй.
3. D ангилалд 7, 8-р ангийн түвшний бодлого тавигдана. Энэ ангилалд 8 болон түүнээс доош
ангийн сурагчид оролцож болно, харин 9 болон түүнээс дээш ангийн сурагчид оролцож
болохгүй.
4. E ангилалд 9, 10-р ангийн түвшний бодлого тавигдана. Энэ ангилалд 10 болон түүнээс доош
ангийн сурагчид оролцож болно, харин 11 болон түүнээс дээш ангийн сурагчид оролцож
болохгүй.
5. F ангилалд 11, 12-р ангийн түвшний бодлого тавигдана. Энэ ангилал бүх сурагчдад нээлттэй.
7. T ангилалд сургуулийн үндсэн багш нар оролцож болно. Мөн энэ ангилалд математикийн багш
эсвэл математикч мэргэжилтэй сургуулийн үндсэн ажилтад оролцож болно.
8. Сурагчид хичээлийн жилийн туршид зөвхөн нэг ангилалд уралдана.
ХОЁР. ШАТЛАЛ
I даваа C D E F
II давааны I шат C D E F S T
II давааны II шат D E F S T
III даваа E F T
7. Даваа бүрээс дараагийн давааны тухайн ангилалдаа оролцох эрхээ авна. Дараагийн шатлалд
ангилал солих боломжгүй.
8. Тухайн даваанд 0 оноо авсан оролцогч дараагийн даваанд оролцох боломжгүй.
9. I давааг тест хэлбэрээр зохион байгуулна. Бусад шатлалыг уламжлалт хэлбэрээр зохион
байгуулна.
1. 2023-2024 оны хичээлийн жилд II давааны I шатыг 2024 оны 1 дугаар сарын 26-ны өдөр зохион
байгуулна.
2. Олимпиадын бодолт эхлэх хугацаа орон даяр Улаанбаатарын цагаар 09:00 байна.
3. Олимпиадыг C, D, E, F, S, T гэсэн 6 ангиллаар нэг өдөр зохион байгуулна.
8.6. I даваанд оролцоогүй сургуулийн хувьд С, D, E, F ангилал тус бүрд 1 сурагчийг II давааны
I шатанд оролцуулж болно.
8.7. Багш нарын ангилалд нэг сургуулиас оролцох багш нарын тоонд хязгаар тогтоохгүй.
9. II давааны I шатны удирдлага зохион байгуулалт дараах хэлбэртэй байна.
9.1. Аймаг, дүүргийн олимпиадыг харъяа боловсролын хэлтэс мэргэжил арга зүйн удирдлагаар
хангаж ажиллана.
9.2. Аймаг, дүүргийн боловсролын хэлтэс олимпиад зохион байгуулах комиссыг томилно.
9.3. Аймаг, дүүргийн олимпиадыг зохион байгуулах комисс материал засах багш нарын баг
болон ахлагчаас бүрдэнэ.
9.4. Олимпиад зохион байгуулах комиссын ахлагч нь www.mmo.mn-д зааврын дагуу урьдчилж
бүртгүүлсэн байна.
9.5. Олимпиадын бүртгэлийг зохион байгуулах комисс, олимпиад зохион байгуулах
сургуультай хамтран зохион байгуулна.
9.6. Олимпиадын сэдвийг олимпиад зохион байгуулах багийн ахлагчид олимпиад болох
өдрийн 8:30-д цахим шуудангаар илгээнэ. Сэдэв хүлээн авснаас хойш тухайн өдрийн
бодолт дуустал сэдвийг задруулахгүй байхыг зохион байгуулах комиссын ахлагч
хариуцана.
9.7. Олимпиадад биеэр ирж оролцох боломжгүй багш, сурагчид олимпиадад цахим хэлбэрээр
оролцож болно.
9.8. Цахим хэлбэрээр оролцох тохиолдолд оролцогчид олимпиадын комисст хандан хүсэлт
гарган зөвшөөрөл авах ба олимпиадын комиссын тавьсан шаардлагыг бүрэн биелүүлнэ.
Олимпиадын комисс цахимаар оролцох хүсэлтэд татгалзсан хариулт өгөх эрхтэй.
9.9. Олимпиадын комисс цахимаар оролцох багш, сурагчдад тавих шаардлагаа урьдчилж
танилцуулна.
9.10. Материал засах багш нарын баг Монголын Математикийн Олимпиадын Хороо (ММОХ)-
ноос ирүүлсэн дүгнэх аргачлалын дагуу багш, сурагчдын материалыг дүгнэнэ.
9.11. Дүгнэх аргачлалыг бодолт болсон өдрийн 15:00-д www.mmo.mn цахим хуудаст
байршуулна. Дүгнэх аргачлалд нэмэлт өөрчлөлт орсон тохиолдолд www.mmo.mn-д
мэдээлэх тул материал засах багийн ахлагч мэдээллийг тогтмол шалгана.
9.12. Зохион байгуулагчид олимпиадад оролцогчдын дүнг заасан форматын дагуу ММОХ-нд
1-р сарын 27-ны дотор ирүүлэх ба олимпиадад амжилттай оролцож II давааны II шатанд
шалгарсан багш, сурагчдын материалын хуулбарыг (зурган хэлбэрээр) нийтэд ил
байршуулж (google drive, dropbox зэргийг ашиглан) веб холбоосыг нь ММОХ-нд ирүүлнэ.
9.13. Шалгарсан багш, сурагчид дээрх веб холбоосоос өөрийн материалыг татан авч
www.mmo.mn-д зааврын дагуу оруулж дүнгээ баталгаажуулна.
10. Оролцогчдыг ангилал тус бүрд нийлбэр оноогоор их оноотойгоос бага оноотой руу жагсаан,
дараах байдлаар дараагийн шатлалд оролцох эрхийг олгоно. Оноо тэнцсэн тохиолдолд аль
цөөнийг сонгоно.
11. Олимпиад зохион байгуулах сургууль болон хариуцах хүний жагсаалтыг олимпиад зохион
байгуулагдахаас 7-оос доошгүй хоногийн өмнө www.mmo.mn-д байршуулна.
12. Зохион байгуулах комиссын ахлагч нарыг 1-р сарын 15-наас 22-ны өдрүүдэд www.mmo.mn
цахим хуудсаар дамжуулан бүртгэнэ. Бүртгэлийн зааврыг www.mmo.mn-д байршуулна.
13. Олимпиадын бэлтгэл зохион байгуулалтын талаар онлайн хурлыг 1-р сарын 22-ны даваа
гарагийн 16 цагт зохион байгуулна. Хурлын линкийг 22-ны 12 цагт www.mmo.mn-д байршуулна.
14. Олимпиадын II давааны I шатыг зохион байгуулахтай холбоотой аливаа асуулт, санал,
хүсэлтийг mmo60official@gmail.com хаягаар авна.