You are on page 1of 5

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ

ӨДРИЙН ХӨТӨЛБӨР
******* ТЭНХИМ

ЭСЭЭ
Сэдэв:

Хичээлийн нэр:
Хичээлийн код: 1
Анги, Групп:

Гүйцэтгэсэн:

Шалгасан: Б. Ганшагай /Магистр/

Огноо: 2023.10.09

Улаанбаатар 2023
Мэргэжлийн ёс зүйг баримтлахын ач холбогдол

“Амжилтын төлөө биш үнэ цэнийн төлөө хөдөлмөрлө” хэмээн нэрт эрдэмтэн
Альберт Эйнштэйн хэлсэн байдаг. Өнөөгийн капиталист нийгэмд юм бүр мөнгөөр,
өнгөөр, нэр төрөөр, алдраар үнэлэгддэг болсон нь харамсалтай. Ил тод зарлагдаад,
харагдаад байддаггүй ч гэсэн бидний нүд, чихнээс огт нуугдаж, дарагдаж байгаагүй
аливаа зүйлсийн шударга бус “үнэлгээнүүд” том, жижиг гэлтгүй нийгмийн бүх
салбаруудад явагддаг. Тэгвэл хүний хүрсэн амжилт чухал уу эсвэл түүнд хүрэхдээ
туулсан ээдрээний үнэ цэн чухал уу? Бэлэн болсон бүтээгдэхүүний загвар чухал уу аль
эсвэл түүнд орсон орцуудын чанар чухал уу? Зурагтаас, цахимаас, тойрон буй орчноос
өдөр бүр бидний тархи “мундаг хүн болох”, амжилттай амьдрах, баян болох, нэр
алдрыг хүртэх хэрэгтэй гэсэн мэдээллүүдийг өөрсдийн хяналт, анзааргагүйгээр бага
багаар авсаар байдаг. Нийгмийн дийлэнхээс бид өөрсдөдөө хамгийн шилдэг
хувилбараар амьдрах зорилгыг тавьж, түүндээ хүрэхийн тулд өдөр бүр урагшлах, ухрах
алхмуудыг хийсээр ажиллаж, суралцдаг. Гэвч хүрээллээсээ бид зорилгодоо хэрхэн
хүрэх хэрэгтэйг, юуг анхаарах ёстойг, ямар зүйл бидэнд хамгийн үнэ цэнтэй байдгийг
мэдэж авдаггүй юм. Учир нь хүн өөрийн хүмүүжил, ухамсар, туршлага дээрээс
үндэслэн дээрх зүйлсийг өөртөө зарчим болгож, түүнийгээ мөрдөж явдаг юм. Үүнийг л
хүний ёс зүй гэж би хувьдаа боддог.

Аливаа чадвараар мэргэшсэн хүн бол нийгэмд хамгийн хэрэгтэй бүтээгдэхүүн.


Тэр хүн өөрийн төгсөрсөн чадвараар өөрийн ажил, албан байгууллагын ирээдүйд хувь
нэмэр оруулаад зогсохгүй улс орон, дэлхийн хөгжилд ч нөлөөлж чадна. Харин үүнд
яаж хүрэх вэ гэдэг нь гол асуулт юм. Орц найрлага, үйлдвэрлэл муутай чанаргүй бараа
дэлгүүрт удаан зарагддаггүй, зарагдлаа ч удаан хэрэглэгдэхгүйтэй адил богино
хугацаанд олдсон амжилт азаар л биш бол урт хугацааны туршид байр сууриа хадгалах
боломжгүй юм. Цэвэр хүчээр, шударгаар, тогтсон дүрмээр бас зарчмаар олдсон хүний
байр суурь өнөөд манлайлал, ирээдүйд үлгэр жишээ болно. Ёс зүй ердөө зан араншин,
нийгмийн харилцаанд бус харин хүний хийж буй үйлдэл бүрт хэрэглэгдэх бөгөөд
үйлдэл бүрийн жинхэнэ үнэ цэнийг тогтоож байдаг. Тэгвэл хувь хүнд агуулагдах
мэргэжил гэх зүйлийг капитал орчинд мөнгөөр үнэлдэг бол урт хугацааны хөгжлийг
баримтлах хүнлэг нийгэмд ёс зүйгээр үнэлэх юм.

Мэргэжлийн ёс зүй бол хөдөлмөрийн чанарын хэмжүүр. Нэр төр баригдах суурь.
Тухайн мэргэжлийн хүндлэлийн зэрэг. Бусад салбаруудын хууль дүрэм ч болж
болохоор хүнд байх шаардлагатай маш чухал сегмент яахын аргагүй мөн юм. Тиймээс
мэргэжлийн ёс зүй хүний хариуцлагад, нийгэм дэх эерэг соёлыг төлөвшүүлэхэд болон
тухайн мэргэжлийн нэр хүндийг хэрхэн хамгаалдаг тухай тус эсээнд авч үзье.

Мэргэжлийн ёс зүй нь эрүүл мэнд, хууль эрх зүй, санхүү ба нягтлан бодох
бүртгэл зэрэг янз бүрийн салбарт олон нийтийн итгэлийг дааж, дэмжих үндсэн үүрэг
гүйцэтгэдэг. Хүмүүс эдгээр чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдэд найдаж, тэдний
амьдралд шууд нөлөөлөхөөр зөвөлгөө, шийдвэрийг эргэлзэхгүйгээр дагаж мөрддөг.
Жишээлбэл, эмнэлгийн салбарт өвчтөнүүд эрүүл мэнд, сайн сайхан байдлаа эрүүл
мэндийн мэргэжилтнүүдэд даатгаж, өөрсдийн биеэ бүрэн даатган, тэдний ажилд

2
нийцүүлэн өөрсдийгөө удирдан авч явдаг. Хуулийн хүрээнд үйлчлүүлэгчид хууль ёсны
эрхээ хамгаалахын тулд хуульчдаас хамааралтай байдаг бол нягтлан бодох бүртгэлийн
чиглэлээр хувь хүн, аж ахуйн нэгжүүд санхүүгийн мэдээллээ нягтлан бодогчид даатгаж
үлдээх нь хүний ирээдүйн гол тулгууруудыг мэргэшсэн ажилтнууд хүлээн авч буй
явдал юм. Энэхүү итгэлийг хадгалахын тулд мэргэжилтнүүд өөрсдийн салбараас
тогтоосон болон өөрсдийн хариуцлага, зарчимд тулгуурласан ёс зүйн үндсэнд ажлаа
эрхэлж, үйл ажиллагаагаа явуулна.

Эмнэлгийн салбарын мэргэжлийн ёс зүйн гол эх сурвалжуудын нэг нь өвчтөний


сайн сайхан байдал, нууцлалыг чухалчилдаг эртний Грекийн ёс зүйн дүрэм болох
Гиппократын тангараг юм. Хуульчийн мэргэжлийн хувьд Америкийн хуульчдын
холбоо нь хуульчдад ёс зүйн зан үйлийн талаар зааварчилгаа өгдөг бол нягтлан бодох
бүртгэлийн салбар нь Нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн
зарчмууд (GAAP) болон олон улсын санхүүгийн тайлангийн стандартуудыг (СТОУС)
мөрддөг. Эдгээр ёс зүйн хэм хэмжээг зөрчих нь мэргэжлийн үнэмлэхээ алдах, хууль
эрх зүйн үр дагаварт хүргэх зэрэг ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй юм. Үүнээс
гадна мэргэжлийн салбаруудын нэр хүнд унах аюултай юм. Мэргэжлийн ёс зүйг нягт
дагаж баримтлах эсэх нь мөн л хувь хүний ёс зүйгээс шууд хамааралтай учир олон
албан газрууд ажилчдаа тусгайлчилсан сургалтуудад суулгах зарчимтай байдаг.
Нийгэмд үйл ажиллагаа эрхлэх бүх төрлийн газруудын цаашид оршин байх нь
итгэлцэл, найдвар дээр тогтдог бөгөөд энэ чухал элементийг мэргэжлийн ёс зүй
хангадаг байна.

Байгууллагын хүрээнд мэргэжлийн ёс зүй нь эерэг соёлыг төлөвшүүлэхэд


чиглэдэг. Ёс суртахууны соёл нь үнэнч шударга, хариуцлагатай байхыг харуулдаг тул
ажилчид болон үйлчлүүлэгчдийг татах, хадгалах хүчирхэг хэрэгсэл юм. Бизнесийн
ертөнцөд ёс суртахууны зөрчил нь бүхэл бүтэн байгууллагыг сүйрүүлж болохын тод
жишээ бол Энроны дуулиан юм. Энроны нягтлан бодох бүртгэлийн ёс зүйгүй
үйлдлүүд нь өрийг нуун дарагдуулж, ашгийг хөөрөгдөж байсан нь эцэстээ компанийг
дампууруулж, ихээхэн хэмжээний ажлын байраа алдахад хүргэсэн. Энэхүү дуулианы
дараа дэлхий даяарх компаниуд мэргэжлийн ёс зүйд илүү их анхаарал хандуулж,
ажилчдын дунд ёс зүйн дүрэм, сургалтыг бий болгож эхэлсэн. Ёс зүйн нөөцийн төвөөс
хийсэн судалгаагаар ёс зүйн өндөр соёл нь буруу үйлдлийг бууруулж, байгууллагын
нэр хүндийг өсгөдөг болохыг харуулсан. Мэргэжлийн ёс зүй нь цаашлаад ажилчдын
сэтгэл ханамж, компний нэр төрийг өсгөж, ашиг сонирхлын зөрчилдөөнийг бууруулах
эерэг үр дүнтэй ажээ.

Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргихтой адил мэргэжлийн ёс
зүйг зөрчсөн тохиолдолд ганц биш олон хүн хохирч үлдэх аюултай байдаг. Тухайн
хүний мэргэжлийн чадвар, олон жилийн туршлага, нэр хүнд нь ёс зүйн ганцхан
гажилтад зэрэг нурж болохыг харуулсан явдал АНУ-д 2018 онд болж өнгөрсөн.
Тухайлбал, АНУ-ын асан ерөнхийлэгч Дональд Трампын хуулийн зөвлөх Майкл Кохен
нь татвараас зайлсхийж, банкийг залилан мэхэлсэн, сонгуулийн санхүүжилтийг хууль
бусаар ашигласан гэх хэргээр олон сая долларын өрөнд орж, гурван жилийн хорих ял
авснаас гадна Трамп болон бусад хуульчдын нэр хүндийг огцом унагааж байжээ.

3
Үүнтэй ижил нэгэн бэрхшээлийг нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн салбар туулж
байсан. Энроны дуулианд нэр холбогдсон нягтлан бодох бүртгэлийн фирм Артур
Андерсений уналт, 2008 оны санхүүгийн хямралтай холбоотой үйл явдлуудын үеэр ёс
зүйн алдаанаас үүдсэн хууль бус үйлдлүүд илэрсний үр дүнд нягтлан бодох ба
аудиторуудын ёс зүйгүй үйлдлүүд ил гарч байжээ. Эдгээр үйл явдлууд нь нягтлан
бодох бүртгэлийн мэргэжилд итгэх итгэлийг ихээхэн алдахад хүргэсэн. Үүний хариуд
нягтлан бодох бүртгэлийн салбар ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд
Сарбэнс-Окслийн хууль, Додд-Фрэнк Уолл Стритийн шинэчлэл, хэрэглэгчийн эрхийг
хамгаалах тухай хууль зэрэг ёс зүйн илүү хатуу стандартуудыг
хэрэгжүүлсэн.Мэргэжлийн ёс зүй тухайн мэргэжлийн нэр хүндийг барих гол тулгуур
бөгөөд багахан донслогоход тэр чигтээ нэр хүндийг нурааж чадах хүчтэй зэвсэг юм.

Технологийн хурдацтай дэвшил, даяаршил нь олон нийтийн хяналтыг


нэмэгдүүлж, ёс зүйн шинэ сорилт, боломжуудыг бий болгон, мэргэжлийн ёс зүйн ач
холбогдлуудыг улам бүр тодруулж байна. Орчин үед юмс хөгжихийн хэрээр ёс
суртахуунтай холбоотой хэд хэдэн асуудал улам бүр боловсронгуй болж буй нь
мэргэжилтэн болон байгууллагуудад илүү нягт, нямбай, ухаалаг болох түлхэцийг нь
өгч байна. Үүний хариуд мэргэжлийн байгууллагууд шинээр гарч ирж буй эдгээр
асуудлыг шийдвэрлэхийн тулд ёс зүйн удирдамж, дүрмээ шинэчилж, илүү
боловсронгуй арга хэрэгслийг хэрэгжүүлсээр байна. Хурдацтай өөрчлөгдөх орчныг
зохицуулахын тулд мэргэжлийн хүмүүст улам бүр найдах болсон ба мэргэжлийн ёс
зүйн ач холбогдлыг үнэлж баршгүй.

Мэргэжлийн ёс зүй янз бүрийн салбарт итгэлцэл, үнэнч шударга байдал,


хариуцлагыг бий болгох үндэс суурь юм. Эдгээр нь олон нийтийн итгэлийг дэмжих,
байгууллагын эерэг соёлыг төлөвшүүлэх, мэргэжлийн нэр хүндийг хадгалахад
үйлчилдэг. Үүгээр зогсохгүй, тухайн мэргэжлийн үнэ цэнийг харуулах маш чухал
хэмжүүр бөгөөд ажилтнуудын ёс суртахууныг тодорхойлж чадах хамгийн хэрэгтэй
шалгуур юм. Мэргэжилтнүүдийн хувьд ёс суртахуунтай байх нь зөвхөн хувийн
сонголт биш гэдгийг ойлгох нь маш чухал юм. Ёс зүйг эрхэмлэх нь сонголтоос илүү
өөртөө, нийгэмд болон бусад салбаруудын өмнө хүлээх ёстой үүрэг хариуцлага юм.
Мэргэжлийн ёс зүйг дээдлэх нь зөвхөн хууль ёсны үйлдэл биш харин эерэг, тогтвортой
хөгжилд чиглэх зөв нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулж буй хүнлэг явдал юм.
Өөрийг тань болон таны мэргэжлийг цэвэр, шударгаар үнэлэх ёс зүйг ямагт дагаж
мөрдөх нь удаан хугацааны, чанартай, найдвартай, жинхэнэ амжилтыг авчрах гол
түлхүүр юм.

4
Эх сурвалж:

● Home - books - NCBI National Center for Biotechnology Information. Available at:
https://www.ncbi.nlm.nih.gov/books
● Model rules of professional conduct - table of contents. Available at:
https://www.americanbar.org/groups/professional_responsibility/publications/
model_rules_of_professional_conduct/
model_rules_of_professional_conduct_table_of_contents
● Segal, T. Enron scandal: The fall of a wall street darling, Investopedia. Available at:
https://www.investopedia.com/updates/enron-scandal-summary/
● Michael Cohen pleads guilty in Manhattan Federal Court to eight counts, including
criminal tax evasion and campaign finance violations (2018) Southern District of
New York | Michael Cohen Pleads Guilty In Manhattan Federal Court To Eight
Counts, Including Criminal Tax Evasion And Campaign Finance Violations | United
States Department of Justice. Available at:
https://www.justice.gov/usao-sdny/pr/michael-cohen-pleads-guilty-manhattan-
federal-court-eight-counts-including-criminal-tax

You might also like