You are on page 1of 4

Хууль бүтээхэд иргэний оролцоо

“Ардчилал бол ард түмний төлөөх ард түмнээр удирдуулсан ард түмний засаглал
юм” гэж Абрахам Линкольн хэлсэн байдаг. Хүн бүрт эрх чөлөө, нээлттэй зам, боломжоор
дүүрэн амьдралын цогцыг бий болгох нийгмийн хэлбэр бол яах ч аргагүй ардчилал мөн.
Баян ч болж болох боломж нь байдаг бас ядуу ч амьдарч болох сонголт байдаг өнөөгийн
нийгмийн засаглал хүмүүст тохирч болох хамгийн шилдэг арга зам биш байж болох ч
гэлээ үүнээс илүү засаглах аргыг бид хараахан олж амжаагүй байна. Хүн бүр хүссэнээ
хийж болдог энэ нийгмийг дэс дараа, эмх цэгц, зөв хуваарилалтад оруулж чадах ганц
алтан холбоо бол хууль юм. Хуульд төр засаг, ард иргэд, тэр ч бүү хэл хууль өөрөө
захирагдана. Хууль бус үйлдэл гэж байж болох ч хуулиас дээгүүр хүч чадал байх
боломжгүй юм. Хүн бүр ижил хүчин чадалд бөхийж, түүний дагуу нийгэмд хувь нэмрээ
оруулах нь байж болох хамгийн шударга үйлдэл мөн юм. Хууль боловсруулахад иргэдийн
оролцоо нь тулгын чулууны нэг байдаг бөгөөд ямарваа нэг бодлого, дүрмийг бүтээхэд
иргэдийн дуу хоолой, санал хүсэлтийг зайлшгүй тусгах шаардлагатай болдог. Энэ үйл явц
нь засгийн газар ба иргэдийн хооронд амин чухал гүүр нь болж өгдөг. Түүхэн явцын
туршид хууль боловсруулахад иргэдийн оролцоо өөрчлөгдөж ирсэн ба тус эсээнд
иргэдийн оролцооны ач холбогдол, түүхэн хувьсал, ардчилалд үзүүлэх нөлөөллийн тухай
дурдах болно.

Хууль боловсролуухад иргэдийн оролцоог нэмэх санаачлага хамгийн анх эртний


ардчилсан Грекээс үүсэлтэй гэгддэг. Жишээлбэл, Афинд иргэд нь Экклессия хэмээх
чуулганаар дамжуулан хууль өргөн барих шийдвэр гаргалтанд нөлөөлдөг байжээ. Хэдий
тухайн шийдвэрт ард иргэдийн зүгээс зөвхөн эрэгтэй хүмүүс оролцдог байсан ч өнөөгийн
хууль тогтоох системийн үндэс байсан гэж болно. Өнөө үед ихэнх улс орон төлөөллийн
ардчилалаар нийгмийн удирдаж байгаа ба иргэд өөрсдийн санаа бодол, сайн сайхны төлөө
хэрэгжүүлж болох төлөвлөгөөтэй санал нийцсэн хүнийг өөрсдийн төлөөллөөр сонгож,
парлиамент, их хурал зэрэг институцуудаар улс эх орноо удирдуулах замаар явж байна.

Иргэдийн хууль бүтээхэд өөрсдийн хувь нэмрээ олон арга замаар оруулж болдог ба
иргэд бүрийн санал, хүсэлт, үзэл бодлыг алгасалгүй авч үзэхийн тулд төр засаг ч мөн адил
аль болох нээлттэй арга замыг хэрэгжүүлдэг билээ. Ард иргэдийн оролцоог дэмжих
хамгийн энгийн болон үндсэн хэлбэр бол санал хураалт юм. Иргэд өөрсдийнхөө өмнөөс
шийдвэо гаргах төлөөлөгчөө сонгож, хууль боловсруулахад саналаа хэлэх, хууль
тогтооход шууд бусаар нөлөөлөх боломжийг олгодог. Засгийн газар олон нийтийн
хэлэлцүүлгээр иргэд болон сонирхогч талуудаас хотын захиргааны хурал, онлайн
платформ зэргийг ашиглан санал асуулга явуулах хэлбэрийг олон нийтийн хэлэлцүүлэг
гэнэ. Хувь хүн талаас ямарваа нэгэн асуудал эсвэл сэдвийн хүрээнд өөрчлөлт орох
шаардлагатай гэж үзвэл өөрийн үзэл бодол, хүсэлтийг өргөдөг барих замаар хэрэгжүүлж
болдог ба тухайн өргөдөл нь хангалттай тооны гарын үсэг агуулсан тохиолдолд
тулгамдаж буй асуудал шийдвэрлэгдэж болдог байна. Зарим ардчилсан орнуудад иргэд
өөрсдийн санаачилгаар шинэ хууль, нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй байдаг ба үүнийг
иргэдийн санаачилгын хэлбэр гэдэг. Үүнээс гадна төрийн бус байгууллагууд өмгөөлөл ба
лоббигийн арга замыг ашиглах хэлбэрээр хууль тогтоомжид нөлөөлж чаддаг ба иргэдийн
оролцоотой төсөвлөлт, онлайн платформуудыг ашиглан иргэд олон арга замаар хууль эрх
зүйн боловсрлуулалтад өөрсдийн хувь нэмрээ оруулж болно.
Улс орны хуулийг боловсруулах үйл явцад иргэдийн оролцооны нөлөөлөл нь
ардчиллын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаагаас шалтгаалан ялгаатай байж болох юм.
Хэдий ондоо үзүүлэлттэй байж болох хэдий ч олон судалгаанд иргэд хууль бүтээхэд
оролцсонор эерэг үр дүнд хүрэх тухай агуулсан байдаг. Жишээлбэл, 2010 онд Исланд улс
үндсэн хуулиа дахин бичих төсөл хэрэгжүүлж, санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон
иргэдийн санал хүсэлтийг онлайн форуумаар цуглуулан үйл ажиллагааг явуулж байжээ.
Хэдий улс төрийн ээдрээтэй байдлаас үүдэж тухайн үндсэн хуулийг баталж чадаагүй ч
иргэдийн оролцоог хурдан бөгөөд шууд оруулах боломж бий гэдгийг харуулж байжээ.
1980 оны сүүлээр Бразил улсын Порто Алегре хот иргэдийн оролцоотой төсөвлөлтийг
хэрэгжүүлж, хотын төслийн багагүй хэсгийг иргэдэд хуваарилан өгч байсан. Энэ арга
барил нь төрийн үйлчилгээг сайжруулж, ил тод байдлыг нэмэгдүүлж, авлигыг
бууруулахад өндөр хувь нэмэр оруулж байжээ. Мөн Канадын засгийн газар уур амьсгалын
өөрчлөлт, эрүүл мэндийн асуудлын хүрэнд олон нийтийн хэлэлцүүлгийг ашиглаж, засгийн
газрын шийдвэрт нэмэлт мэдээлэл оруулж, илүү хүртээмжтэй бодлого боловсруулсан
байдаг. Дижитал эрин үе хөгжиж байгаа энэ үед техник технологи ч хууль бүтээхэд
томоохон нөлөө үзүүлж байгаагийн нэг жишээг Араб Спринг ба Уол Стрийтийг эзлэх
хөдөлгөөнөөс харж болно. Мэдээллийн хэрэгслийг ашиглан олон тооны иргэдийг
эрчимжүүлэн хөдөлгөж, улс төрийн өөрчлөлтийг өдөөж болохыг харуулсан том жишээ
юм. Ямар ч арга замыг ашиглан иргэд өөрсдийн дуу хоолой, санал бодлыг төр засагт
дамжуулж болох ба том, жижиг, хэмжээ, хязгаар гэлгүй ямар ч иргэний дуу хоолой
тодорхой хувь нэмэр, өөрийн гэсэн нөлөөтэй байж болох юм.

Хэдийгээр хууль бүтээхэд иргэдийн оролцоо нэн чухал, олон эерэг үр дагавартай
байж болох ч нийгэмд тулгарч болох гэнтийн асуудал болон хүмүүсийн шударга бус
үйлдлүүдээс болж тус үйл явц ээдрээтэй болж, хэд хэдэн сорилт, шүүмжлэлтэй тулгардаг
байна. Хууль боловсруулах үйл явцад нийт иргэдийн тэгш оролцуулах боломжийг аль
болох нээлттэй байлгахыг хичээдэг ч хүн бүр тэгш оролцож чаддаггүй. Эдийн засаг,
нийгмийн давхарга, тоон үзүүлэлт болон газарзүйн хүчин зүйлсийн ялгаанаас үүдэн
иргэдийн оролцооны механизмын хүртээмжийг хязгаарлах асуудал гардаг ба үүний
оролцооны тэгш бус байдал гэж нэрлэдэг. Засгийн газар болон ашиг сонирхлын бүлгүүд
өөрсдийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, амжилтад хүрэхийн тулд оролцооны үйл
явцыг далдаар удирдах эсвэл хамтран сонгодог. Үүнээс гадна илэрч болох зарим шударга
бус өрсөлдөөний үр дүнд иргэдийн саналын үнэн зөв байдлыг тодорхой хэмжээнд
алдагдуулж болзошгүй болдог байна. Үүнийг мянипуляци ба хамтын сонголт гэнэ. Мөн
мэдлэг болон боловсролын дутмаг, ялгаатай байдлаас үүдэн хэрэгжүүлэх бодлогын
нарийн төвөгтэй асуудлын тухай шийдвэр гаргахад хүндрэлтэй болдог. Хүн хангалттай,
хэрэгцээт мэдлэггүйн улмаас үнэн зөв сонголт, саналыг гаргаж чаддаггүй. Нөгөө талаас
иргэдийн хууль боловсруулахад нөлөөлөх хэт их оролцоо, санал хүсэлт, өргөдөл нь
бодлого боловсруулагчдад үр дүнтэй шийдвэр гаргахад хүндрэл учруулдаг байна. Үүнээс
гадна хэдий иргэд өөрсдийн санал хүсэлтийг хуулинд өргөн барьсан ч тухайн хуулийн
хэрэгжилт хангалтгүй, дутмаг байгаа тохиолдолд иргэдийн бухимдлыг төрүүлж, цаашдын
үйл явцыг хэрэгжүүлэхэд илүү хүндрэлтэй болдог. Нийгэмд байх ёстой хамгийн чухал
зүйл бол тэнцвэр бөгөөд сайн, муу аль аль талд балансыг барьж байх ёстой. Ямарваа нэгэн
зүйлийг хэтрүүлэх эсвэл дутаах, шударга бус үйлдлийг нуун дарагдуулах, ил тод байдал
алдагдах зэрэг асуудлуудаас үүдэн хууль хэрэгжихэд том сөрөг нөлөө үүсч байдаг.
Үүнийг удирдаж, эмх цэгцэнд дөхүүлэхийн тулд л мөн л ахиад иргэдийн дуу хоолой
болон тэдний хэрэгжилт сайн үр дүнд авчирч болох юм.

Хуулийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх үйл явцад иргэдийн оролцоо байх нь


ардчиллын үндсэн зарчмуудын нэг юм. Иргэд болон төр засаг хоёрын хоорондын холбоо
харицаа түүхийн туршид хувьсан өөрчлөгдөж, цаг үедээ дасан зохицон ирсэн. Энэ хувьсал
нь ардчилсан үзэл санааны тогтвортой байдлыг төдийгүй засаглалын динамик шинж
чанарыг хүлээн зөвшөөрсөөр явж байгааг харуулж байна. Орчин үеийн ардчилсан
тогтолцоонд иргэдийн оролцооны ач холбогдлыг үнэлж баршгүй. Энэ нь хариуцлага,
хүртээмжтэй хууль ёсны байдал, үр дүнтэй шийдвэр гаргах үндэс суурь болсоор байна.
Иргэд хууль боловсруулах үйл явцад идэвхтэй оролцсоноор засгийн газар тэдний хэрэгцээ
шаардлагад нийцүүлэн ажиллаж, ардчилсан байгууллагуудад итгэх итгэл, итгэлийг бий
болгодог давуу талтай. Хэдий иргэдийн оролцоо хүндрэл бэрхшээлгүй биш ч ялгаатай
байдлуудаас шалтгаалсан оролцоо нь хязгаарлагдаж буй нийгмийн тодорхой хэсгийг
гадуурхахаас урьдчилан сэргийлэхийн тулд байнга анхаарч байх ёстой. Иргэдийн санал
хүсэлтийн үнэн зөвийг хадгалахын тулд оролцооны үйл явцыг хууран мэхлэх, хамтран
ашиглахаас сэрэмжтэй байх нь чухал ба ард иргэдийн мэдлэгийг ахиулахад чиглэсэн үйл
ажиллагааг явуулж байх ёстой. Эдгээр бэрхшээлийг үл харгалзан иргэдийн оролцооны үр
өгөөж тодорхой хүртээлтэй байдаг. Хүмүүс төр засаглалдаа идэвхтэй оролцсоноор
нийгэмд олон талуудын боломжийг олгож, өөрсдийн амьдралыг тодорхойлж буй
шийдвэрийн эзэн байх мэдрэмжийг авах юм. Цаашилбал, иргэдийн хамтын мэргэн ухаан,
олон талын үзэл бодол нь шийдвэр гаргах чанарыг сайжруулах нь гарцаагүй. Нийгэм улам
бүр хөгжиж байгаа тул иргэдийн оролцооны шинэлэг, хүртээмжтэй хэлбэрийг эрэлхийлэх
нь зайлшгүй шаардлагатай хэвээр байна. Дижитал эрин үе нь цахим платформууд нь
иргэдэд санал бодлоо илэрхийлэх, мэдээлэлд урьд өмнө хэзээ ч байгаагүй хялбар хандах
боломжийг олгож байгаа нь оролцооны шинэ боломжуудыг нээж өгсөөр байгаа бөгөөд ард
иргэд болон төр засгийн хоорондын уялдаа илүү уян хатан, нээлттэй болж байна.

Дүгнэж хэлэхэд, хууль боловсруулахад иргэдийн оролцоо нь ардчилсан үзэл санаа


төдийгүй засаглалын хэлбэрийг байнга өөрчлөн шинэчилж байдаг том хүч юм. Цаг
хугацаа урагшлахын хэрээр иргэдийн оролцоог илүү хүртээмжтэй, үр дүнтэй болгож,
ардчиллыг бэхжүүлж, хамтын хувь заяагаа тодорхойлохын тулд ард иргэд үргэлж дуу
хойлоогоо өргөж, эв нэгдлийг тэргүүн эгнээнд хадгалах ёстой.
Эх сурвалж:

1. Dahl, R. A. (1989). Democracy and its critics. Yale University Press.

2. Fung, A., & Wright, E. O. (2003). Deepening democracy: Innovations in empowered


participatory governance. Politics & Society, 31(2), 199-244.

3. Sintomer, Y., Herzberg, C., & Röcke, A. (2008). Participatory budgeting in Europe:
Potentials and challenges. International Journal of Urban and Regional Research, 32(1),
164-178.

4. Norris, P. (2002). Democratic Phoenix: Reinventing Political Activism. Cambridge


University Press.

5. Nabatchi, T., & Leighninger, M. (2015). Public participation for 21st century
democracy. Wiley.

6. Suiter, J., & Farrell, D. M. (2019). Citizens' assembly deliberation and political
change. Oxford Research Encyclopedia of Communication.

7. Birchall, J., & Simmons, P. (2004). From representation to participation? World


Development, 32(3), 401-424.

You might also like