You are on page 1of 9

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ

ӨДРИЙН ХӨТӨЛБӨР
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТЭНХИМ

БИЕ ДААЛТ
Хичээлийн нэр: Аудит ба баталгаажуулалт
AUD3311
Хичээлийн код:
Анги, Групп: 149

Шалгасан: ....................... Б.Авирмэд

Огноо: 2023.09.26

Улаанбаатар. 2023

1
93-р хуудас
Кейс 2

Та нэгэн худалдааны компанид ерөнхий нягтлан бодогчоор 6 жил ажиллаж байгаад аудитын
компанид аудитороор орсон. Тухайн компаниас урамшуулалт хуримтлагдсан цалин болох
9,800,000 төгрөг авах байсан боловч авлагаа барагдуулж чадаагүй ажлаа хүлээлгэж өгсөн.
Гэтэл таны орсон аудитын компани нь тухайн худалдааны байгууллагад аудит хийхээр
болсон бөгөөд багийн ахлагчаар нь та томилогдсон. Худалдааны компанийн захирал, ТУЗ-
ийн гишүүд нь таны ажиллаж байх үед ажиллаж байсан хүмүүс бөгөөд ерөнхий нягтлан
бодогч нь шинээр томилогдсон хүн байсан.

Шийдвэрлэх асуудлууд:

1. Энэ гэрээт ажлыг хүлээн зөвшөөрөх нь ямар стандарт, хууль эрх зүйн орчныг зөрчиж
байна вэ? Тайлбарлана уу?

-Нийтээр хүлээн зөвшөөрсөн аудитын ерөнхий стандарт буюу аудитор нь эд материалын


болон оюун санааны хувьд хараат бус байх ёстой байх стандарт зөрчигдөж байна.

2. Аудитын шалгалтын явцад өөрт давуу байдлыг үүсгэж авлагаа барагдуулж болох уу? Энэ
талаар тайлбарлана уу?
-Аудитын шалгалтын явцад өөрт давуу байдлыг үүсгэж авлагаа барагдуулж болохгүй бөгөөд
шударга байдлын зарчимтай зөрчилдөнө мөн Аудитын тухай хуулийн 7.2.4-т заасан аудитын
үйлчилгээний төлбөр болон бусад шийдвэрлэгдээгүй асуудалгүй байх шаардлагыг хангахгүй
байгаа тул тухайн байгууллагад аудит хийхээс татгалзаж болно.

3. Таны хараат бус байдал алдагдах нөхцөл үүсэх үү? Эрх зүйн орчинтой холбон тайлбарлана
уу?
- Хараат бус байдал алдагдах нөхцөл үүснэ. Аудитын тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан
Аудитын үйл ажиллагааны хараат бус байдал алдагдах бөгөөд Аудитор нь үйлчлүүлэгч
байгууллага болон үйлчлүүлэгчээс ажил төрөл, хувийн харилцаа холбооны хувьд, мөн
аудитын үйлчилгээ үзүүлж байгаатай холбогдсон нөхцөл байдлын хувьд хараат бус байх
нөхцөл бүрдэхгүй зөрчигдөж байна.

4. Аудитыг илүү чанартай, үр дүнтэй явуулахын тулд та ямар шийдвэр гаргах ёстой вэ?
-Аудитыг илүү чанартай , үр дүнтэй явуулахын тулд Аудитын тухай хуулийн 15.2.2.аудит
хийж болохооргүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд аудит хийхээс татгалзах, эсхүл
бусад мэргэжилтнийг татан оролцуулах, шаардлага гарвал энэ тухай өөрийн болон
үйлчлүүлэгч байгууллагад мэдэгдэх үүрэгээ хэрэгжүүлнэ.

Кейс 3

Та "Б" аудитын компанийн гэрээт аудитороор ажилладаг. Танай аудитын компани нь нэгэн
байгууллагын санхүүгийн тайланд аудит хийх гэрээт ажлыг 2019.06.03-ны өдөр хүлээн
зөвшөөрсөн байна. Үйлчлүүлэгчтэй гэрээ байгуулсны дараа таныг тухайн аудитын багийн

2
гишүүнээр томилсон байсныг мэдсэн. Гэтэл та тус компанид 2017.11.10-ны өдөр хувь
нийлүүлсэн хөрөнгийн найман хувьтай тэнцэх хөрөнгө оруулалтыг тоног төхөөрөмж
хэлбэрээр оруулсан байдаг. Энэ тохиолдолд та уг гэрээт ажлын багт орж ажиллах нь зөв үү?

Шийдвэрлэх асуудлууд.

1. Та аудитын багт орж ажилласнаар нийтээр хүлээн зөвшөөрсөн аудитын ямар стандартыг
зөрчих вэ?

-Аудитын багт орж ажилласнаар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн аудитын ерөнхий стандарт ‘’
Аудитор нь эд материалын болон оюун санааны хувьд хараат бус байх ёстой’’ зарчимтай
зөрчилдөж байна.

2. "Аудитын тухай" хуулийн ямар зүйл заалттай нийцэхгүй байгааг тайлбарлана yy?
‘’Аудитын тухай ‘’ хуулийн 7.2.6.аудитын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахаас өмнөх 24
сарын хугацаанд үйлчлүүлэгч байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн тав буюу түүнээс
дээш хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг аливаа хэлбэрээр хийгээгүй байх
заалттай нийцэхгүй байна.

3. Гэрээт ажлыг хүлээн зөвшөөрөх нь мэргэжлийн ёс зүйг зөрчиж байгаа явдал мөн үү?,
Үүнийг мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зүйн зарчимд нийцүүлэн тайлбарлана уу?
Гэрээт ажлыг зөвшөөрөх нь мэргэжлийн ёс зүйг зөрчиж байгаа явдал мөн . Мэргэжлийн ур
чадвар , хянамгай байдлыг зарчимд тухайн ажил албан тушаалыг эрхлэхэд шаардлагатай
мэргэжлийн мэдлэг, ур чадвартай бөгөөд техникийн болон мэргэжлийн стандартыг ягштал
баримталдаг байхыг заасан байдаг бөгөөд энэхүү зарчимыг зөрчиж байна. Мэргэшсэн
нягтлан бодогчдын үндсэн зарчим болох Техник арга зүйн стандартуудыг баримтлах
зарчимтай зөрчилдөж байна.
Кейс 4

Аудитор "Г" нь хувийн аудитын компанид ажиллаад 12 жил болж байгаа туршлагатай
аудитор. Тэрээр аудитын компаниа үүсгэн байгуулсан бөгөөд одоо гүйцэтгэх захирлаар нь
ажиллаж байгаа. Түүний их сургуулийн найз "Ц" нь нэгэн үйлдвэрлэлийн байгууллагад
ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг бөгөөд мэргэжлээрээ ажиллаад 8 жил болж байгаа.
Тэр 2 ангийн уулзалтан дээр тааралдаад мэргэжлийнхээ талаар ярилцсан байна, Тэгээд "Ц"
нь манайх аудит хийлгэх гэж байгаа танай компанийг сонгоё. Гэхдээ хугацааны хувьд маш
бага хугацаа байгаа буюу 5 хоног байгааг хэлсэн байна. Учир нь тэдний худалдааны компани
банкнаас их хэмжээний зээл хүсэх гэж байгаа тул санхүүгийн тайландаа аудит хийлгэхдээ
таньдаг хүн хэрэгтэй байгааг хэлжээ. Аудитор "Г" тухайн байгууллагын борлуулалтын
орлого өндөр, үйл ажиллагаа нь тасралтгүй явагддаг болохыг мэдээд уг ажлыг хийхэд
татгалзахгүй гэлээ. Гэхдээ тэрээр чамд итгэж байгаа тул танай компанид аудитыг хийхдээ
АОУС-ыг хэрэгжилтийг шалгахгүйгээр дүгнэлтээ бичиж өгч болох талаар ч дурдсан байна.

Шийдвэрлэх асуудлууд:

3
1. Аудитын компанийн гүйцэтгэх захирал уг гэрээт ажлыг хүлээн зөвшөөрөх нь хууль эрх
зүйн орчинд нийцэх үү? Аудитын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ямар стандартуудыг
зөрчсөн болохыг тайлбарлана уу?

-Аудитын компанийн гүйцэтгэх захирал уг гэрээт ажлыг хүлээн зөвшөөрөх нь хууль эрх зүйн
орчинд нийцэхгүй . Аудитын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ‘’Аудитор нь эд материалын
болон оюун санааны хувьд хараат бус байх’’ ‘’ Аудитын үйл ажиллагааг явуулах болон
дүгнэлт тайлан бичихдээ мэргэжлийн хянамгай байдалтай байх ёстой’’ ‘’ Аудиторын
дүгнэлтэд санхүүгийн тайлан нь СТОУС-н дагуу бэлтгэгдсэн эсэхийг тусгах’’ гэсэн
стандартуудыг зөрчиж болзошгүй байна.

2. Аудитор "Г" нь мэргэжлийн ёс зүйн ямар ямар зарчмуудыг зөрчсөн бэ?


-Аудитор ‘’Г’’ мэргэжлийн ёс зүйн Шударга байх болон Мэргэжлийн ур чадвар , хянамгай
байдлын зарчимуудыг зөрчсөн байна.

3. Гэрээт ажлыг хүлээн зөвшөөрөх нь аудитын хуулийн этгээдэд эрсдэл учруулах уу? Хэрэв
тийм бол "Аудитын тухай" хуулийн хэрэгжилттэй холбон тайлбарлана уу?
-Гэрээт ажлыг хүлээн зөвшөөрөх нь аудитын хуулийн этгээдэд эрсдэл учруулах бөгөөд ‘’
Аудитын тухай ‘’хуулийн 10.5-т заасны дагуу Аудитын хуулийн этгээд нь аудитын
дүгнэлтийн талаар өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээдэг учир гарч болзошгүй эрсдэлээс
өөрийгөө хамгаалах . 15.2.1.аудитын үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд, хууль
тогтоомж, холбогдох олон улсын стандартын дагуу явуулах , 15.2.2.аудит хийж болохооргүй
нөхцөл байдал бий болсон тохиолдолд аудит хийхээс татгалзах, эсхүл бусад мэргэжилтнийг
татан оролцуулах, шаардлага гарвал энэ тухай өөрийн болон үйлчлүүлэгч байгууллагад
мэдэгдэх үүргээ хэрэгжүүлэх хэрэгтэй.
Кейс 5

Монгол улсын Засгийн газраас "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлээд багагүй хугацаа
өнгөрч хэд хэдэн удаа гүйцэтгэлийн аудит хийж тайланг нь олон нийтэд мэдээлж байсан.
"Үдийн цай" хөтөлбөр өргөжин "Үдийн хоол" хөтөлбөр нэртэйгээр хэрэгжихээр болсон
байна. Та өмнө нь энэ хөтөлбөрт аудит хийх ажлын хэсэгт ажиллаж байсан бөгөөд тодорхой
хэмжээний зөрчил, дутагдлуудыг илрүүлэн аудитын явцад акт, албан шаардлага хүргүүлж
байсан байна. Зөвлөмжийн биелэлт хэрхэн хэрэгжиж байгааг, цаашид хөтөлбөр өргөжихийн
хэрээр үр ашиг, үр нөлөө хэрхэн нэмэгдэх талаар аудитор хүний шийдлийг тодорхойлно уу?

Шийдвэрлэх асуудлууд:

1. Акт болон албан шаардлага гэж юу? Тэдгээрийн ялгааг тайлбарлана yy?

-Акт гэдэг нь эрх бүхий байгууллагаас тодорхой нэг тохиолдолыг зохицуулахаар амаар
болон бичгээр гаргаж буй захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг хэлдэг. Хууль
тогтоомжийн заалтыг хэрэгжүүлэх ажилд илэрсэн зөрчил, дутагдлыг даруй таслан зогсоож,
зохих арга хэмжээ авахыг байгууллага, албан тушаалтанд мэдэгдэхийн тулд гаргасан бичиг
баримтыг албан шаардлага гэнэ . Албан шаардлага нь төрийн аудитын байгууллагаас
гүйцэтгэж буй аудитын явцад алдаа, зөрчлийг таслан зогсоож, зохих арга хэмжээ авахыг

4
шалгагдагч этгээдэд хариуцуулж даалгасан, заавал биелэгдэх шинжтэй захиргааны акт
байна.

2. Энэ аудитыг ямар хyулийн хүрээнд хийх вэ? Ямар төрлийн аудитад хамаарах вэ?
-Энэхүү аудитыг ‘’Төрийн аудитын тухай ‘’ хуулийн хүрээнд хийнэ. Энэхүү харилцаа нь
гүйцэтгэлийн аудитын төрөлд хамаарна.

3. Зөвлөмжийн биелэлтийг хэн хянах вэ? Хяналтын ямар процесс практикт хэргжиж байгааг
тодорхойлно уу?
-Зөвлөмжийн биелэлтийг Төрийн аудитын байгууллага төрийн болон албаны нууц,
байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээлэл агуулснаас бусад аудитын
тайлан, зөвлөмжийн хэрэгжилтийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан
журмын дагуу улирал бүр гаргаж, өөрийн цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ .

4. “Үдийн цай” хөтөлбөрийн өмнөх аудитын тайлантай танилцаж, нийтлэг гарсан зөрчил
дутагдлууд дээр дүн шинжилгээ хийж энэ хөтөлбөрийн үр ашиг, үр нөлөө, арвилан
хэмнэлтийн талаарх ойлголтоо тайлбарлана уу?

-‘’Үдийн цай ‘’ хөтөлбөрийн хувьд хөтөлбөрийн зардлыг хүүхдийн бодит тоонд үндэслэн
төлөвлөөгүй байдал ихээхэн илэрсэн бөгөөд энэ нь үр нөлөөний хувьд бага байгааг харуулж
байна, мөн зардлын хэмнэлтийг зориулалт бусаар зарцуулсан байх шаардлага нь дунд
үнэлгээтэй гарсан нь арвилан хэмнэлтийн зарчим хүссэн үр дүндээ хүрч чадаагүйг харуулж
байна. Үдийн цай хөтөлбөрт тавих хяналтыг журамд заасан хэмжээнд бүрэн хэрэгжүүлээгүй
байгаа нь үр ашигтай байдлыг алдагдуулаж байна.

Хуудас 57
Кейс 1

Иргэн Б нь Солонгос улсаас хөрөнгө оруулалт татаж 2019.01.01-ны өдөр Монгол улсад
хуулийн этгээд байгуулж үүсгэн байгуулагч нь болсон. Тус хуулийн этгээдийн 30 хувийг
иргэн Б, үлдсэн 70 хувийг Солонгос улсын иргэн Ким Нан Су эзэмшдэг. Тэрээр тайлант
хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд санхүү, татварын тайланг
илгээгээгүй. Хуулийн этгээд үүсгэн байгуулсан цагаас хойш санхүү, татварын албанд хандаж
бүртгүүлээгүй болно.Түүнд санхүү, эдийн засгийн талаар ямар ч ойлголт байхгүй. Тэрээр энэ
асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд аудитын компанид хандсан. Тэгэхдээ тэрээр танай
аудитын компани манай байгууллагын санхүү, татварын тайланг бэлтгэж өгөхөөс гадна
аудитыг нь ч мөн хийж өгөхийг хүссэн. Хэрвээ та тухайн аудитын компанийн аудитор
байсан бол иргэн Б-д ямар зөвлөгөөг хуулийн хүрээнд өгч ажиллах байсан бэ? /Жич: иргэн Б
нь таны худ болно/.

Шийдвэрлэх асуудлууд:

1. Иргэн Б-гийн хүсэлт хууль ёсны асуудал мөн үү?

-Иргэн Б-ийн асуудал хууль ёсны асуудал биш болно.


5
2. Та аудитор хүний хувьд хууль ёсны ямар зөвлөгөөг өгөх вэ?
-Юун түрүүнд мэргэжлийн нягтлан бодогчийн ажлын байрыг байгууллагадаа гаргаж
ажиллуулах хэрэгтэй.
3. Таны худ учраас аудитын явцад ямар нэгэн давуу эрхийг эдэлж болох уу?
-Ямар нэгэн давуу эрх эдлүүлэх үндэслэлгүй . Аудитын тухай хуулийн 7.1.Аудитор нь
үйлчлүүлэгч байгууллага болон үйлчлүүлэгчээс ажил төрөл, хувийн харилцаа холбооны
хувьд, мөн аудитын үйлчилгээ үзүүлж байгаатай холбогдсон нөхцөл байдлын хувьд хараат
бус байх заалтыг баримтлах.
4.Аудитын компанийн хувьд энэ олон саналуудыг нэгэн зэрэг хүлээж авах нь хууль, эрх зүйн
орчинд нийцэх үү?
-Аудитын үйл ажиллагаа нь гэрээний үндсэн дээр байгууллагын санхүүгийн тайлан
баримтыг хянаж дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх ёстой бөгөөд тухайн байгууллага нь тайлант
хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй иймд энэхүү саналыг хүлээж авах нь хууль
эрх зүйн орчинд нийцэхгүй буюу саналыг хүлээж авахгүй байж болно.
5. Иргэн Б-гийн компанид тулгамдаж буй санхүү, татварын асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх
вэ?
-Мэргэшсэн нягтлан бодох бүртгэгчтэй болох , нягтлан бодох бүртгэл болон татварын
тайлангаа бэлтгүүлэх хэрэгтэй.
Кейс 2

Иргэн Ц нь банк бус санхүүгийн байгууллагыг 2019.03.25-ны өдөр үүсгэн байгуулсан. Тэрээр
хуулийн этгээд үүсгэн байгуулагдсан өдөр харъяа дүүргийн санхүү, татварын хэлтэст
бүртгүүлсэн бөгөөд иргэн Ц нь таны хадам эгч болно. Тэрээр санхүүгийн тайлангаа хэзээ
тушаах, санхүүгийн тайландаа аудит хийх талаар ойлголт муутай тул зөвлөх үйлчилгээний
компанид хандсан. Та тухайн аудитын компанийн аудитор бол иргэн Ц-д ямар зөвлөмжийг
өгч хэрхэн ажиллах вэ? /Жич: Таньд банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байсан
болон аудит хийж байсан туршлага байхгүй/.

Шийдвэрлэх асуудлууд:

1. Иргэн Ц-гийн хүсэлт хууль ёсны асуудал мөн үү?

-Иргэн Ц-ийн хүсэлт нь хууль ёсны асуудал мөн.

2. Банк бус санхүүгийн байгууллагын бүртгэл хөтлөлтийн онцлог нь юу вэ?

-Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан тусгай журмыг баримтлах буюу банк бус
санхүгийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөж буй журам, заавар мөн үүрэг даалгавар нь
өөр байна.

3. Эдний байгууллага санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэх аж ахуйн нэгж мөн үү?

-Аудитын тухай хуулийн 10-т заасны дагуу нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг ААН,
байгууллага учир заавал аудит хийлгэх байгууллага мөн.

6
4. Таньд энэ салбарт ажиллаж байсан туршлага байхгүй ч гэрээт ажлыг хүлээн зөвшөөрөх нь
стандарт, хуулийн хэрэгжилтийн хүрээнд нийцэх үү?

-Тухайн байгууллагад аудит хийхдээ тухайн салбараас хамаарч тодорхой сургалт ,


мэргэжлийн хичээлд сууж тусгай гэрчилгээ авсан байх ёстой бөгөөд , энэ салбарт ажиллаж
байсан туршлагагүй тул саналыг хүлээн авахаас татгалзаж болно.

Кейс 3

Японы Засгийн газрын тусламжаар Монгол улсад “Нисэх онгоцны шинэ буудал” барих
төсөлт ажлыг хэрэгжүүлж дуусаад билээ. Төсөл хэрэгжээд даруй 2 жил өнгөрч байгаа бөгөөд
Монголын Засгийн газрын зүгээс аудит хийх зайлшгүй шаардлагатайг онцолсон. Та энэ
аудитын багт ажиллахаар томилогдсон.

Шийдвэрлэх асуудлууд:

1. Төслийн нэгж нь ямар статустай аж ахуйн нэгж байгууллагад хамрагдах вэ?

-Төрийн байгууллага

2. Энэ аудит нь ямар төрлийн аудитад хамрагдах вэ?

-Гүйцэтгэлийн аудитад хамаарна.

3. Аудитыг хийхдээ ямар хууль эрх зүйн орчныг мөрдлөг болгох вэ?

-Аудитыг хийхдээ Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хууль болон
Татварын тухай хууль мөн стандартуудыг мөрдлөг болгоно.

4. Энэ төслийн нэгж нь татварын харилцаанд оролцох уу? Хэрэв тийм бол ямар төрлийн
татварын харилцаанд оролцох вэ?

-Тусламжийн зорилгоос хамаарах боломжтой гэж харж байгаа бөгөөд үүнд хүмүүнлэг,
бүтээн байгуулалтын буцалтгүй тусламж уу эсвэл бизнесийн зорилгоор тусламж үзүүлж
байна уу гэх мэт. Хэрэв энэхүү төслийн нэгж нь тодорхой ашиг олсон, олж байгаа
тохиолдолд татварын харилцаанд орно.

5. Та төслийн багийн гишүүний хувьд ямар үүрэг, оролцоотой оролцох вэ?

-Аудиторын хувьд мэдээлэлтэй танилцаж аудитын үйл ажиллагааг мэргэжлийн өндөр


түвшинд хууль тогтоомж, олон улсын стандартын дагуу явуулах .

Кейс 4

БНХАУ-ын “Улаан загалмайн нийгэмлэг”-ийн тусламжаар Монгол улсад “Нүдний болор үнэ
төлбөргүй солих” төсөлт ажлыг хэрэгжүүлээд тодорхой хугацаа өнгөрсөн. Төсөл 3-н үе
шаттайгаар хэрэгжих бөгөөд төсөлд хамрагдах зорилтод бүлгүүдийг тодорхойлон үнэ

7
төлбөргүй шинжилгээ, оношлогоонд хамруулсан. Төсөл хэрэгжээд 1 жил болж байгаа бөгөөд
Эрүүл мэндийн яамны зүгээс төсөлд аудит хийлгэх хүсэлтээ тавьсан байна. Та энэ аудитын
багийн ахлагчаар ажиллахаар томилогдсон.

Шийдвэрлэх асуудлууд:

1. Энэ нь ямар төрлийн аудитад хамрагдах вэ?

-Төрийн аудитын гүйцэтгэлийн аудитад хамрагдана.

2. Аудит хийх хууль эрх зүйн орчин нь юу вэ?

-Аудит хийх хууль эрх зүйн орчин нь төрийн аудитын тухай хууль, захиргааны хэм
хэмжээний болон бусад эрх зүйн актаас бүрдэнэ.

3. Аудитын үр дүнг хэнд танилцуулах вэ?

-Эрүүл мэндийн яам

4. Та аудитын багийн ахлагчийн хувьд ямар үүрэг, оролцоотой оролцох вэ?

-Аудитын багийн ахлагчийн хувьд багийн гишүүдийн гүйцэтгэлийг хянах үүргийг биелүүлэн
оролцоно.

5. Таньд эрүүл мэндийн салбарт аудитад хийж байсан хангалттай туршлага байгаа бол
асуудалд хэрхэн хандаж, аудитыг төлөвлөж гүйцэтгэх вэ?

-Мэргэжлийн үнэн зөв мэдээллээр хангаж, хуримтлуулсан туршлагын үндсэн дээрээс хандах
бөгөөд, аудитын цар хүрээг тодорхойлон боломжит, тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэн
шалтгаан, үр дагаварыг тодорхойлж зөвлөмж өгөн эргэн хянах үйл ажиллагаа явуулна.

Кейс 5

Монгол улсын Засгийн газар халамжийн бодлогыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд шинээр
төрсөн хүүхдэд 100,000 төгрөг, шинэ гэрлэгсдэд 500,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Энэ
хөтөлбөр хэрэгжээд 2 жил болсоны дараа нийгэмд маш олон төрлийн сөрөг ойлголт төрсөн.
Учир нь гэр бүл хуурамчаар бий болж байна, хүүхдийн мөнгийг давхар олгож байна гэсэн
асуудлууд олон нийтийн хэмжээнд тархсан. Иймд холбогдох байнгын хорооноос энэ
төрлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд аудит хийлгэх хүсэлтээ тавьсан.

Шийдвэрлэх асуудлууд:

1. Энэ нь ямар төрлийн аудитад хамрагдах вэ?

-Төрийн аудитын Гүйцэтгэлийн аудит

2. Энэ аудитыг хаанаас? хэн? ямар хууль эрх зүйн орчны хүрээнд хийх вэ?

8
-Энэхүү аудитыг Төрийн аудитын байгууллага хийх бөгөөд эрх зүйн орчин нь Төрийн
аудитын тухай хуулийн удирдлага болгон хийж гүйцэтгэнэ.

3. Хөтөлбөрт хийсэн аудитын үр дүнг хэнд танилцуулах вэ?

-Хүсэлт гаргасан холбогдох байнгын хороонд танилцуулна.

4. Аудитын үр дүнд хэн? ямар шийдвэрүүдийг гаргаж болох вэ?

-Холбогдох байнгын хороо цааш Улсын их хуралд тайлагнан, аудитын үр дүнгээс хамааран
төслийг цааш үргэлжлүүлэх аль эсвэл зогсоох эсэхийг шийднэ.

You might also like