You are on page 1of 2

Төрлөгийн 3-р үе, төрөх замын гэмтэл

А516 Г. Мөнхгэрэл
Дадлага №16, 2023.12.20-ны хичээл

Тодорхойлолт: Хүүхэд нярайлснаас хойш хойтхи төрөх замаар гадагшлах үеийг


хойтохийн үе буюу төрөлтийн III үе гэнэ.Ихэс, хүй, бүрхүүл хальсыг хамтад нь хойтхи гэж
нэрлэдэг.Хойтхийн үе нь : 1. Умайн хананаас салах, 2. Умайгаас гадагшлах гэсэн 2 үе
шаттай. Умайн хананаас 2 үе шаттай салдаг./төвийн болон захын/
Төрөлтийн 3-р үеийн физиологи нь 5-10 миниут үргэлжилнэ/30 хормоос дээш хугацаанд
үргэлжилбэл-удааширсан/ Хойтохийн үед эмэгтэйн биеийн жингийн 0,5% дунджаар 150-
250мл хүртэл хэмжээтэй цус гарахыг хэвийн гэж үзэг. 500мл-ээс дээш цус гарахыг эмгэг цус
алдалт гэнэ.Умайн булчингийн агшилт ба булчингийн солбицож торлогдсон ширхгүүдийн
богиносолтын нөлөөгөөр умайн эзэлхүүн багассаны үр дүнд ихэс салдаг. Placenta
жирэмсний төгсгөлд ихсийн диа 15-18 см,зузаан нь 2-3см, жин нь 500-600гр,кортиледин
15-20 хэсэгтэй. Децидуаль бүрхүүлээр хучигдана. Ихэс жирэмсний эхнээс гонадотропин,
самототропин, 3 сартайгаас прогестерон ялгаруулдаг.Жирэмсний сүүлчээр эстроген
дааврын ялгаралт эрс нэмэгддэг. Ихсэд өвөрмөц эсрэг бие/ хорионы, амнионы/ ургийн
цусны бүлэгтэй тохирох бүлэг, цус бүлэгнүүлэх акторууд агуулагддаг.
Баритлах зарчим нь хойтхийн үеийг анхааралтай, тэвчээртэй хүлээж явуулна.Хүүхэд
төрөнгүүт шээсийг бургуйгаар авна. Эхийн биеийн ерөнхий байдал, үтрээнээс гарах цусны
хэмжээ, ихэс умайн хананаас салсан эсэхийг хянах зарчим батална.
Ихэс умайн ханаас салах шинжүүд нь : Ихэс салсны дараа умайн ёроол нь хатуурч,
баруун дээшээ хавирганы нум хүрдэг/Шредерийн шинж/ Хүйн гогцоо уртсаж, гадна бэлэг
эрхтэнд тулгаж тавьсан хавчуур 10-12см –ээр доошилдог./Альфельд/Умдагны дээд талд
гарын алганы ирмэгээр дарахад хүйн гогцоо дээш татагдахгүй/Кюстнер-Чукалов/эдгээр
аргуудыг өргөн хэрэглэдэг.Мөн нэмээд Клейн,Штассман, Довченко,Микулич-Радецик,
Гогенбихлер гэсэн аргууд байдаг.
Салсан ихэсийг гаргах арга: хэвлийн шулуун булчинг 2 гараараа нийлүүлэн барийд эхээр
дүлүүлэх. Зангидсан 2 гараараа умайн ёроолын 2 хажуугаас шахаж доош нь чиглэлтэй
дарах, эх дүлж болохгүй.Энэ аргаар умайн хананаас салсан ихэс гарахгүй бол Креде-
лазервичийн арга хэрэглэнэ.
Хойтхийг шалгах: Хойтхи төрсний дараа, ихсийг алган дээрээ дэлгэн эхийн талын дэлбэн
бүтэн эсэхийг шалгана. Хүйнээс нь өргөн хальсны бүтэн эсэхийг шалгана. Ихсийн ургийн
тал амион бүрхүүл, хүй түүний судасны байдал,ихсийн эхийн тал, том ба бага
дэлбэнгүүдийг сайтар шалгана.
Дүгнэлт : Төрлөгийн 3-р үеийн үед хойтхийг болгоомжтой шалгах хэрэгтэй. Яарч сандарч
хэрхэвч болохгүй салаагүй байвал хүлээх хэрэгтэй.Ихэс салсан эсэх шинж тэмдгийг
ажиглан үйлдлээ гүйцэтгэнэ.
Эх сурвалж: 2020 оны Эх барих сурах бичиг
Төрлөгийн 3-р үе, төрөх замын гэмтэл
А516 Г. Мөнхгэрэл
Дадлага №16, 2023.12.20-ны хичээл
Лекц

You might also like