You are on page 1of 11

Excel-ийг эхлүүлэх, Үндсэн ойлголтууд:

Ажлын хуудсанд өгөгдөл оруулах

Б.Энхзаяа
Агуулга
 Ажлын хавтас ба ажлын хуудас
 Стандарт фонтыг тодорхойлох
 Өгөгдлийг нүдэнд багтаах
 Хүрээ ба сүүдэр оруулах
 Оффисын бусад програмаас өгөгдөл оруулах
 Хуудасны тохиргоо
Ажлын хавтас ба ажлын хуудас
 Ажлын хавтас гэдэг нь шинээр нээсэн болон
шаардлагатай мэдээллийг хадгалж байгаа MS Excel
програмын файл юм.
 Ажлын хуудас гэдэг нь өгөгдлийг бодитоор хадгалж
байгаа, хүснэгтийн нүднүүдээс бүрдсэн дан хуудас
юм.
 Ажлын хавтас бүр хэд хэдэн ажлын хуудаснаас
бүрддэг. Энэ нь номтой төстэй бөгөөд нэг агуулгад
багтах хэд хэдэн мэдээллийг өөртөө багцалж хадгалж
байдаг.
Шинэ ажлын хуудас оруулах, нэрийг нь
өөрчлөх
 Ажлын хуудсыг шинээр
нэмэхийн тулд ажлын
хуудаснуудын нэр байрлах
мөрний арын хэсэгт дарна.
 Ажлын хуудасны нэрийг
өөрчлөхийн тулд ажлын
хуудасны нэрэн дээр хоёр
товших эсвэл баруун
товчийг дарж Rename
гэсэн сонголтоор өөрчилж
болдог.
Стандарт фонтыг тодорхойлох
 Стандарт фонт гэдэг нь
шинэ файл нээх болгонд
ашиглагдах үндсэн фонтыг
тохируулж өгөхийг хэлнэ.
 MS Excel программын
хувьд стандарт фонт
тодорхойлохдоо Office
товчны Excel Options
тохируулгын товчин дээр
дарж Excel Options нэртэй
харилцах цонхыг гаргаж
ирнэ.
Стандарт фонтыг тодорхойлох
 Excel Options харилцах
цонхны Popular
хавтасны When creating
new Workbook хэсгийн
Use this font тохируулгыг
Times New Roman юм уу
эсвэл өөрийн байнга
ашигладаг фонтоор
сонгож тохируулна.
 Тохируулга хийсний
дараа програмаас гараад
дахиж орно.
Өгөгдөл оруулах

Ажилчидын Ажилласан
№ Албан тушаал Үндсэн цалин
нэр хоног

1 Бат Захирал $860,000.00 7


2 Болд Менежер $790,000.00 22
3 Долгор Борлуулалтын ажилтан $510,000.00 22
4 Дорж Борлуулалтын ажилтан $510,000.00 19
5 Дулам Борлуулалтын ажилтан $510,000.00 22
6 Цэцэг Борлуулалтын ажилтан $510,000.00 13
7 Пүрэв Борлуулалтын ажилтан $510,000.00 23
8 Мягмар Үйлчлэгч $270,000.00 22
9 Баасан Нягтлан $680,000.00 16
10 Бямба Нярав $390,000.00 22
Өгөгдлийг нүдэнд багтаах
 Excel програмын нүдэнд өгөгдлийг
багтаахын тулд өгөгдлийн чиглэлийг
өөрчлөн бичих боломжтой байдаг.
 Өгөгдлийн чиглэлийг өөрчлөн бичихдээ
Home цэсний Alignment хэсгийн Orientation
товчийг ашиглана.
 Angle Counterclockwise – Текстийг баруун
талруу 45 градусаар налуулах
 Angle Clockwise – Текстийг зүүн талруу 45
градусаар налуулах
 Vertical Text – Текстийг үсэг үсгээр нь босоогоор
бичих
 Rotate text Up – Текстийг нүдний зүүн доод
өнцгөөс эхлүүлэн бичих
 Rotate text Down - Текстийг нүдний зүүн дээд
өнцгөөс эхлүүлэн бичих
Хүрээ ба сүүдэр оруулах
 Хүснэгтэнд хүрээ болон
сүүдэр оруулахын тулд
Home цэсний Font
хэсгээс Borders гэсэн
командыг дарж, гарч
ирсэн сонголтуудаас
өөрт тохирохыг нь
сонгодог.
Оффисын бусад програмаас өгөгдөл оруулах

 Microsoft Office-н бусад програмаас өгөгдөл оруулахын


тулд Data цэсний Get External Data хэсгийн командуудыг
ашиглана.
 From Access – MS Access програмаас өгөгдөл оруулах
 From Web – Вэб хуудаснаас өгөгдөл оруулах
 From Text – Текст төрлийн файлаас өгөгдөл оруулах
 From Other Sources – Бусад эх сурвалжаас өгөгдөл оруулах
Хуудасны тохиргоо

 MS Excel програм дээр хуудасны тохиргоог Page Layout


цэсний Page Setup хэсгээр тохируулдаг.
 Margins – Хуудасны захын зайны тохиргоо
 Orientation – Хуудасны байрлал
 Size – Хуудасны хэмжээ
 Print Area – Ажлын хуудасны аль нэг хэсгийг тусгайлан хэвлэх
 Breaks – Хуудаснуудын
 Background – Ажлын хуудсанд дэвсгэр өнгө оруулах
 Print Titles – Хэвлэгдэх хуудсуудад гарчиг хэвлэх

You might also like