You are on page 1of 13

МОНЫН ОНОЛ

БУЮУ СҮНСНИЙ ТУХАЙ МЭДВЭЛ


ЗОХИХУЙ.
СҮНСНИЙ ТУХАЙ МЭДВЭЛ ЗОХИХУЙ

СҮНСНИЙ ТУХАЙ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ


Хүмүүний махан биед
 амийг тогтоон баригч,
 далдын ертөнцийн эзэн бие,
 хөрст алтан дэлхийд ирж эхийн хэвлийд хөдлөх цагт хүмүүний биед
нэгэн цул болж орсон эрчмийн их хуралдай,
 амь хэмээгчийг агуулагч,
 дүр хэмээгчийг ноёлогч,
 түмэн янзын дүрд хувирч, эрчмийн их хэлбэлзэл дунд оршигч,
оюун санааг удирдан чиглүүлэгч,
 махан биеийг залан байх амьд эрчмийг СҮНС хэмээнэ.
СҮНСНИЙ ТУХАЙ МЭДВЭЛ ЗОХИХУЙ

СҮНСНИЙ БҮРЭЛДЭХҮҮН
Хүмүүний сүнс нь 4 зүйлээс бүрдэнэ. Үүнд:
1. Сүнсний зүрх буюу хүмүүний дотоод гал;
2. Хүмүүний эрчим бие буюу сүнсний хүч чадал, эрчмийн
хуралдай;
3. Сүнсний эдлэл хэрэглэл буюу хөө хуяг, гоёл чимэглэл, зэр
зэвсэг, хамгаалалт;
4. Сүнсний өөрийн чадвар онцлог шинж.
Хүмүүний амь, хүмүүний зүрх, тархи, судсаар гүйх цус гурвын хэм
сүнсний амьтай нэгэн хэмтэй оршино
СҮНСНИЙ ТУХАЙ МЭДВЭЛ ЗОХИХУЙ

ХҮМҮҮНИЙ ЯЗГУУР ТАВАН СҮНС


Эгэл хүмүүний бие 5 сүнстэй. Үүнд:
1. Ясан сүнс
Ясан талаас дамнан ирсэн мэдээллийг хадгалагч сүнс
2. Цусан сүнс
Цусан талаас дамнан ирсэн мэдээллийг агуулагч сүнс
3. Махан сүнс
Хөх тэнгэрээс хөрст алтан дэлхийд зарлигтай, даалгавартай, үүрэгтэй ирсэн
хүмүүний өөрийн эзэн сүнс.
4. Амин сүнс
Хүмүүний амь насыг хамгаалан байдаг эрэмгий дайчин сүнс
5. Үйлийн сүнс
Хөх тэнгэр, далдын ертөнцтэй холбогдогч сүнс
СҮНСНИЙ ТУХАЙ МЭДВЭЛ ЗОХИХУЙ

СҮНСНИЙ БАЙРШИЛ
1. Цусан сүнс хүмүүний зүрхэнд, хасын орон зайд оршино.
2. Ясан сүнс хүмүүний ясанд оршино.
3. Махан сүнс хүмүүний бүх биеэр гүйдэлтэй оршино.
4. Амин сүнс хүмүүний зүрх, тархи, уушиг гурвын дунд байх
гурвалжин орон зайд оршино.
5. Үйлийн сүнс хүмүүний тархийг барьж, өнчин тархинд суудалтай
оршино.
Хүмүүний махан бие хэдэн ч сүнстэй байж болно. Энэ нь тухайн
хүмүүний таньж мэдсэн эрдэм ухаан, хийж бүтээсэн үйл хэрэг,
зоригдсон ажил үйл, өмнөх насны үйлийн үр дүн зэргээс хамаарна.
Хамгийн дээд тал нь 108 сүнс байх боломжтой.
СҮНСНИЙ ТУХАЙ МЭДВЭЛ ЗОХИХУЙ

СҮНСНИЙ ЗАДАРГАА
1. Галан сүнс наран сүлжээгээр дамнан хүмүүний биед нэвтрэн
эд эрхтэн бүхэнд оршино
2. Усан сүнс тархи нугасны шингэн, цус, бөөр, давсаг, ходоодны
усан орчилтой холбогдон оршино.
3. Агаарын сүнс хөх тэнгэрийн сүнс, хүмүүний биед буудаггүй.
4. Шороон сүнс хөлийн улаар дамнан хүмүүний биед оршино.
Дэлхийн татах хүчтэй холбоотой.
5. Металл сүнс гарын хурууны өндгүүдээр дамнан хүмүүний
дотоод биед оршино. Хүн бүхэнд өөр өөр байрлалтай. Гарын
шидийг тэтгэнэ.
СҮНСНИЙ ТУХАЙ МЭДВЭЛ ЗОХИХУЙ

ХҮМҮҮНИЙ СҮНС
 Орчлон ертөнц анх үүсэхэд хүмүүний язгуур 5 сүнс бий болсон
ба цаг бүртээ өөр өөр дүр төрхтэй, үүрэг даалгавартай оршсон.
 Орчлонд 108 цагаан сүнс, 99 хар сүнс, 9 саармаг сүнс бий.
 Сүнс бүрийн бүтэц, жин, найрлага, агуулагдах мэдээлэл ондоо
байна.
 Сүнсний ой тогтоолт нь эрчимтэйгээ, сүнсний жин нь эд
эрхтэнтэйгээ холбоотой.
 Сүнс хэдэн арван мянган жилийн түүхийг агуулах чадвартай.
СҮНСНИЙ ТУХАЙ МЭДВЭЛ ЗОХИХУЙ

СҮНСНИЙ ЭРЧМИЙН ЭХ ҮҮСВЭР


Эрчим нь амийн хэлтэрхий, туяа цацраг, эрчмийн тоосонцор зэргээс бүрдэнэ. Эрчмийг
тоосонцрыг хэмжих багаж энэ нартад хараахан байхгүй.
Эрчмийг дотор нь 3 хуваана:
- Цагаан эрчим
- Хар эрчим
- Дэлхий дээр байхгүй эрчим. Энэ эрчим нь эрчим сарниж, салж задрахад үүснэ.
- Эрчмийг түгээдэг 4 эх үүсвэр бий. Үүнд:
1. ХӨРСТ ДЭЛХИЙ – МОН БИЕИЙН ОРШИХУЙ
2. НАРНЫ ЭРЧИМ – ХҮНИЙ МАХАН БИЕ БОЛОХ БОДГАЛЬ РУУ ЧИГЛЭНЭ.
3. САРНЫ ЭРЧИМ - ХҮНИЙ СҮНСЭН БИЕИЙГ ТЭТГЭНЭ.
4. ОДОТ ТЭНГЭР, ЭРХСИЙН ЭРЧИМ – ХҮМҮҮНИЙ НӨХӨН ТӨЛЖДӨГГҮЙ ГЭГДДЭГ ЭД ЭСЭД ХҮРДЭГ.
СҮНСНИЙ ТУХАЙ МЭДВЭЛ ЗОХИХУЙ

СҮНС БИЕЭС ГАРАХ ШАЛТГААН


- УУР ХИЛЭН, ЗОДООН ЦОХИОНЫ ҮЕД ЯСАН, МАХАН СҮНС ХАР ЭРЧИМД ТҮЛХЭГДЭН ГАРНА
- АРХИ ДАРС, САРХАД УУХАД ДОТОР ЭРХТНҮҮД ДЭЭР СУУХ СҮНСҮҮД ГАРНА. УДААН
ХУГАЦААГААР АРХИ УУВАЛ БҮХ СҮНС ГАРНА.
- ОЮУН БОДОЛ ЦЭГЦГҮЙ, ХАР БУРУУ БОДОЛ ТЭЭХ ҮЕД ЦУСАН СҮНС ГАРНА
- АЙЖ, ЦОЧИХ
- МАХАН БИЕ ДАЛДЫН ХАР МУУ ЗҮЙЛЭЭР ХУЧИГДАХ
- БОХИР ЭВГҮЙ ГАЗАР, ЧАНГА ДУУ АВИАТАЙ ГАЗАР, ХАР МУУ ЗҮЙЛ ИХЭЭР ЦУГЛАРСАН
ГАЗРААР ЯВАХ
- ХОРМОЙН ДЭВ БУЗАР ШИНГЭХ /СҮНС ӨӨРЙГӨӨ АРИУН БАЙЛГАХЫН ТУЛД/
- ЭМ ТАРИАНЫ ХОР, ХИМИЙН ХОР, ХАР ТАМХИ ГЭХ МЭТ ЭЛДЭВ СӨРӨГ ЭРЧИМТЭЙ ЗҮЙЛ
ХЭРЭГЛЭХ ҮЕД МАХАН, ЯСАН, ЦУСАН СҮНС ГАРНА. ГАЛАН СҮНСНИЙ ХҮЧ ДОРОЙТНО.
СҮНСНИЙ ТУХАЙ МЭДВЭЛ ЗОХИХУЙ

ЗАСЛЫН АРГУУД
- СҮНСЭЭ ХҮЧТЭЙ, АРИУН БАЙЛГАХ
- БОДЛООРОО ӨӨРТӨӨ УСАН, ХИЙН, ГАЛАН ХАМГААЛАЛТ ХИЙХ
- ОЛОН ХӨЛИЙН ГАЗРААР ЗЭР ЗЭВСЭГ САЙТАЙ ЯВАХ
- БУСДАД ХАР МУУ БОДОЛ ТЭЭХГҮЙ БАЙХ
- ГУНИХГҮЙ БАЙХ
- ШУНАХГҮЙ БАЙХ
- ДОНТОХГҮЙ БАЙХ
- АЙХГҮЙ БАЙХ
- ГОМДОХГҮЙ БАЙХ
- ҮЗЭН ЯДАХГҮЙ БАЙХ
- ХОРТ ЗУРШИЛГҮЙ БАЙХ
СҮНСНИЙ ТУХАЙ МЭДВЭЛ ЗОХИХУЙ

ХАР СҮНСНИЙ ТУХАЙ ЦУХАС

Хар сүнс нь амь, шид, эрчим, зэр зэвсэг, онцлог гэсэн 5 зүйлээс бүрдэнэ.
Эдгээр сүнс одот огторгуйд, хөрст дэлхийд, хүмүүний бодлын үйлдэлд оршино.
Хар эрчмээр дамнан бий болсон сүнсийг гэмтэй, гэмгүй гэж 2 хуваана.
Дотроо үндсэн 7 хэсэгт хуваагдана.
1. Өөрсдөө аяндаа бүтэж бий болсон сүнс
2. Бусдаар өөрдийгөө бүтээлгэсэн сүнс
3. Өөрсдийгөө бусдаар хооллуулдаг сүнс
4. Бусдаар өөрийнхөө гол зорилгыг хэрэгжүүлдэг сүнс
5. Бусдад гэмгүй завсрын сүнс
6. Бусдад хор болох үедээ хор болдог, үгүй үедээ хэвийн оршигч сүнс
7. Хар сүнсүүдийг удирдан зохион байгуулагч сүнс
Эдгээр сүнс гурван давхар давхаргатай оршино.
СҮНСНИЙ ТУХАЙ МЭДВЭЛ ЗОХИХУЙ

ДАЛДЫН УХААНЫ СУРГАЛТ


1. БИ ХЭН ЮМ БЭ, СҮНС ГЭЖ ЮУ ЮМ БЭ?
2. ОЮУН БОДЛЫН ХҮЧ ГЭЖ ЮУ ВЭ?
3. ҮГИЙН ХҮЧ ГЭЖ ЮУ ВЭ?
4. ЭДЭЛЖ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА БҮХЭН ЧИНЬ ЯМАР ҮҮРЭГТЭЙ, ЗОРИУЛАЛТТАЙ ВЭ? ГАРТАА ЗҮҮСЭН, ЧИХЭНДЭЭ
ЗҮҮСЭН БҮХНЭЭ ЯАЖ АШИГЛАХ ВЭ? ЮУНД АШИГЛАХ ВЭ? ХЭДИЙД АШИГЛАХ ВЭ?
5. ДАЛДЫН МЭДРЭХҮЙ ГЭЖ ЮУ ВЭ?
6. МЭДРЭХҮЙН ХИЧЭЭЛ, ТЭМТРЭХҮЙН ХИЧЭЭЛ
7. ХАРЖ МЭЛМИЙДЭХ МЭЛМИЙНИЙ ХИЧЭЭЛ
8. ҮНЭРИЙН ХИЧЭЭЛ
9. АМТЛАХУЙН ХИЧЭЭЛ
10. СОНОРЫН ХИЧЭЭЛ
11. ТЭНГЭРТЭЙГЭЭ ХЭРХЭН ХОЛБОГДОХ АРГА БАРИЛ, ЭРТ ДЭЭР ҮЕД ХЭРХЭН ХОЛБОГДОЖ БАЙСАН ТУХАЙ,
БЯСАЛГАЛЫН ТУХАЙ
12. МАХАН БИЕЭ ХЭРХЭН ЦЭВЭРЛЭХ ВЭ ГЭСЭН 12 СЭДВЭЭР СУРГАЛТУУД ЯВАГДАНА.
СҮНСНИЙ ТУХАЙ МЭДВЭЛ ЗОХИХУЙ

АНХААРАЛ ТАВЬСАНД
БАЯРЛАЛАА

You might also like