You are on page 1of 29

Усан баптисм

Пастор Монгол
www.maranata.mn

S
Усан баптисм
Библийн үндэслэл

S Баптисм гэж юу вэ?

S Үндсэн сургаалын салшгүй нэг хэсэг

S Есүсийн үзүүлсэн үлгэр дууриалал

S Аугаа захирамж
Баптисм
гэж юу вэ?
Баптисм
хэмээх үгийн утга
1. Иоханы баптисм (одоо байхгүй)

2. Зовлонгийн баптисм (Зөвхөн Есүс)

3. Итгэгчдийн баптисм (Усан баптисм)

4. Ариун Сүнсний баптисм (өөр том сэдэв)


ДӨРВӨН ТӨРЛИЙН БАПТИСМ
ЕСҮСИЙН ҮЗҮҮЛСЭН
ҮЛГЭР ДУУРИАЛАЛ
АУГАА ЗАХИРАМЖ
Ямар хүн усан баптисм
хүртдэг вэ?
1. Гэм нүглээ гэмшсэн хүн

Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд, Петр


болон бусад элч нараас
—Ах дүү нар аа, бид одоо яах вэ? гэж асууцгаав. Петр
тэдэнд
—ГЭМШИГТҮН, хүн бүр өөрсдийн нүглийн
уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптисм
хүртэцгээ. Та нар ч Ариун Сүнсний бэлгийг авах
болно. (Үйлс 2:37-38)
2. Есүст үнэхээр итгэсэн хүн

Есүс тэдэнд
—Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг бүх бүтээлд
тунхаглагтун. Хэн ИТГЭЖ баптисм хүртэнэ, тэр
аврагдах болно. Харин итгээгүй хүн нь яллагдах
болно. (Марк 16:15-16)
3. Сайн мөс чанартай амьдрах
сонголт хийсэн хүн

Ус бол Есүс Христийн амилалтаар дамжуулан одоо


та нарыг аврах бэлэг тэмдэг болох баптисм юм.
Энэ нь махан биеийн бузрыг арилгадаг биш харин
сайн мөс чанараар Бурханд хандан өргөх
амлалт юм. (1Петр 3:21)
Ямар хүн усан баптисм хүртдэг вэ?

1. Гэм нүглээ гэмшсэн хүн

2. Есүст үнэхээр итгэсэн хүн

3. Сайн мөс чанартай амьдрах сонголт хийсэн хүн


Усан баптисмын
сүнслэг утга
1. Христтэй хамт цовдлогдож, Христтэй
хамт амилсан шинэ амьдралыг
билэгддэг

Ром 6:3-5

Эсвэл Христ Есүс уруу баптисм хүртсэн бид


цөмөөрөө Түүний үхэл уруу баптисм хүртсэн
гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тиймд Эцэгийн
алдраар Христ үхэгсдээс амилуулагдсаны адил,
бид мөн шинэ амийн дотор явахын тулд үхэл уруу
баптисм хүртсэнээр Түүнтэй хамт оршуулагдсан
юм. Учир нь, хэрэв бид Түүний үхэлтэй адил
байдалд холбогдсон юм бол, мэдээж бас Түүний
амилалттай нь ч холбогдох болно
2. Христ рүү орохын тулд бид баптисм
хүртдэг

Галат 3:27

Христ уруу баптисм хүртсэн та нар бүгдээрээ


Христ уруу Христийг өмссөн юм.
3. Ариун Сүнсний шинэтгэлээр
амьдрах хүчийг авдаг.

Ром 1:4; 8:10

1:4 ариун байдлын Сүнсээр үхэгсдээс амилснаар


сүр хүчээр Бурханы Хүү гэж тодорхойлогдсон
бидний Эзэн Есүс Христ мөн.

8:10 Хэрэв Христ та нарын дотор байгаа бол,


нүглээс болж бие нь үхмэл хэдий ч, зөвт
байдлын улмаас сүнс нь амьд байна.
Шийдвэр
МУУ МЭДЭЭ

S Энэ дэлхийд нэг ч сайн хүн байхгүй, ганц ч зөвт


хүн байхгүй. Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы уур
хилэн, шийтгэл дор орсон байв. Зөвхөн энэ дэлхий
дээр зовоод зогсохгүй, тамд унах ялтай байв.

S Бурхан нигүүлсэнгүй бөгөөд өрөвч. Тэр бидэнд


хайртай учраас биднийг шийтгэх хүсэлгүй. Гэвч
Тэр туйлын ариун учраас өөрөө ХҮН болж бидний
дунд ирсэн юм. Тэр бол ЕСҮС ХРИСТ билээ!
САЙН МЭДЭЭ

S Нүглийн бүх ял, хараал, өвчин, шийтгэлийг Есүс


Христ загалмайд өөр дээрээ үүрсэн юм. Үүгээрээ
Бурханы уур хилэнт шийтгэлээс биднийг үүрд
чөлөөлсөн юм.

S Энэ чөлөөлөлт, аврал, уучлал, өршөөлийг зөвхөн


Есүс Христийн үхэл, амилалт нь миний сайн
сайхны төлөө байсан хүн бүрт боломжтой болсон
билээ. Сайн мэдээ нь зөвхөн Есүс Христэд итгэсэн
бүхэн л аврагддаг!
АУГАА МЭДЭЭ

S Есүст итгэсэн хүн хараалаас, өвчнөөс, үл


уучлалаас, ядуурлаас, буруутгалааас, гологдлоос
үүрд аврагдаж Бурхан Аавын мөнхийн гэр бүлийн
гишүүд болдог. Аугаа мэдээ нь, Христэд итгэсэн л
бол түүний аврал алдагдахгүй. Учир нь бид
сайндаа, хүчтэйдээ, ухаантайдаа, томоотойдоо
аврагдаагүй, зөвхөн БУРХАНЫ НИГҮҮЛСЛЭЭР
аврагдсан юм. Тиймд таны аврал, итгэсний дараах
нүглээс болж алдагдахгүй. Гэхдээ энэ нь нүгэл
хийж болно гэсэн үг бус. Харин ариун амьдар
гэсэн утгатай юм.
ГАЙХАМШИГТАЙ МЭДЭЭ!

S Есүст итгэсэн бүхэн Бурханы газар дээрх гэр


бүлийн гишүүн болдог. Бурханы газар дээрх гэр
бүл бол “ЧУУЛГАН” юм. Ямар ч чуулган төгс биш ч,
газар дээр бурханлаг амьдрах, Есүсийн дагалдагч
байж, бусдыг дагалдуулахад тань чиглүүлэх
болно.

S Гайхамшигтай мэдээ нь та бид зөвхөн диваажинд


ч биш харин газар дээр Бурхантай хамт амьдарна!
БАПТИСМ БОЛ БУРХАНЛАГ
АМЬДРАЛЫН ЭХЛЭЛ ҮҮД ХААЛГА ЮМ

S Та үнэхээр нүглээ хүлээн зөвшөөрч гэмшсэн бол

S Та үнэхээр Есүс Христэд итгэсэн бол

S Та үнэхээр зөв амьдрахыг хүсч байвал УСАН


БАПТИСМ хүртэх боломжтой.

S Залбиръя!
Усан баптисм
Пастор Монгол
www.maranata.mn

You might also like