You are on page 1of 9

АНТИБИОТИК

ГЭЖ ЮУ ВЭ?

УГТЭ- КЛИНИК ЭМЗҮЙН АЛБА


Нянгийн эсрэг
сонгомол
нөлөөтэй,
биологийн
гаралтай бүлэг
нэгдлийг
антибиотик гэнэ.
АНТИБИОТИКИЙГ ХЭДИЙД ХЭРЭГЛЭХ ВЭ?
• Антибиотик нь нянг устгах үйлдэлтэй эмийн бэлдмэл бөгөөд төрөл
бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчний үед эмчийн зааврын дагуу туйлын
болгоомжтой хэрэглэх шаардлагатай.
• Хэн нэг хүний зөвлөснөөр болон өөрөө дур мэдэн бүү хэрэглээрэй.
• Эмч зөвлөсөн тохиолдолд эмийн сангаас зөвхөн жороор авч хэрэглэж
байх ёстой.
• Антибиотик эмийг буруу хэрэглэвэл уг эмэнд тэсвэртэй “супер бичил
биетнүүд” хүний бие махбодид буй болдог. Энэ нь танд болон танай гэр
бүлийнхэн дараагийн удаа антибиотик эмчилгээ хийлгэх шаардлага гарахад
эмчилгээг үр дүнгүй болгох аюултай.
• ДЭМБ-аас нянгийн антибиотикт тэсвэртэй байдал нь нийгмийн эрүүл
мэндийн хамгийн аюултай асуудал болохыг тогтоосон.
АНТИБИОТИК ЯАГААД ХАНИАД ТОМУУ,
ХООЛОЙ СӨӨХ ҮЕД ҮР ДҮНГҮЙ БАЙДАГ ВЭ?

Зөвхөн нянгаар үүсгэгдсэн


өвчнийг л эмчилнэ. Вирусын
шалтгаантай өвчний үед ямар ч
үр дүнгүй. Хоолой сөөх,
амьсгалын халдварт өвчин,
чихний өвчин ч гэсэн вирусээр
үүсгэгдсэн байх боломжтой.
ИЙМД :
• Халдвар дамжихаас сэргийлж өвдсөн
үедээ дэглэм сахих
• Гараа тогтмол угаах
• Даарахгүй байх
• Ханиад томууны вакцинд хамрагдах
• Сайн амрах зэрэг нь халдвараас
сэргийлж, антибиотикийн зохисгүй
хэрэглээнээс өөрийгөө хамгаална.
АНТИБИОТИК ДУР МЭДЭН ХЭРЭГЛЭХ
НЬ ЯМАР ХОР УРШИГТАЙ ВЭ?

Антибиотикийн тэсвэржилт үүсгэдэг. Антибиотикт тэсвэртэй нянгийн


халдвар цааш дамжиж, эмчлэхэд улам төвөгтэй болгодог.

!!! Ноцтой халдварын үед хэрэглэх антибиотикийн


сонголтгүй болох магадлалтай.
ЭМЭНД ДАСАЛТАЙ НЯНГААС УРЬДИЛАН
СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ?

• Халдвараас урьдчилан сэргийлэх


• Эмэнд дасалтай нянгийн тархалтаас
сэргийлэх
• Мэдээлэл цуглуулж , ажиглалт хийх
• Антибиотикийн хэрэглээг өөрчлөх
• Шинээр эм болон оношлогооны аргыг
зохион бүтээх
АНХААРАЛ
ХАНДУУЛСАНД
БАЯРЛАЛАА

You might also like