You are on page 1of 15

НЭГЖЛЭГ МӨРДӨН

ШАЛГАХ АЖИЛЛАГАА

Шалгасан : ЭПЭЗ-н танхимын ахлах багш


цагдаагийн хошууч Я.Цэлмэн

Гүйцэтгэсэн : 342-р дамжааны дэд түрүүч Ч.Төгсбуянт


АГУУЛГА

- Нэгжлэгийн тухай ойлголт мөн чанар, зорилго


- Нэгжлэгийн төрөл, ангилал
- Нэгжлэгт оролцогчид
- Нэгжлэгт бэлтгэх
- Нэгжлэг хийх тактик, үе шат
- Дүгнэлт
- Ном зүй
Нэгжлэгийн тухай ойлголт
мөн чанар, зорилго

Хангалттай үндэслэл байвал эрх бүхий албан тушаалтнаас


тодорхой газар эсвэл орон байрнаас эрэн сурвалжилж байгаа
этгээд болон цогцос эсвэл хэрэгт ач холбогдол бүхий эд зүйл,
бичиг баримтыг хуульд заасны дагуу эрж олох ба баривчлах буюу
хураан авах ажиллагааг НЭГЖЛЭГ гэнэ.
Нэгжлэг нь хуульд заасан, илүү тод илэрсэн, байцаан шийтгэх
албадлагын шинжээрээ хурааж авахаас ялгаатай. Үүнд :

- хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нэгжүүлэгчийн хүслээс үл


хамааран байранд нэвтрэн орох;

- агуулах, савыг онгойлох;

- нэгжүүлэгчид өөр хоорондоо болон гадагш харилцахыг таслан


зогсоох;

- нэгжлэг эхлэх үед байсан болон орж ирсэн хүмүүсийг нэгжлэг


дуустал гаргахгүй байх эрхтэй.
Нэгжлэгийн зорилго :

1. Нотлох баримтын ач холбогдолтой, гэмт хэргийн багаж зэвсэг, өөрөөр хэлбэл гэмт
хэрэг үйлдэхээр зориуд бэотгэсэн буюу энэ зорилгоор ашигласан эд зүйлийг эрж
олох, хурааж авах, гэмт хэргийн замаар олж авсан эд зүйл, үнэт зүйлс эрж олох,
хурааж авах;
2. Гэмт хэрэгтний хулгайлсан, хээл хахууль өгөх, авах болон гэмт бусад үйлдлээр
олж авсан эд зүйл үүнд мөн багтана. Энэ нь мөнгө, үнэт зүйлс, тээврийн хэрэгсэл,
хээл хахуулийн хэлбэрээр авсан бусад объект, түүнийг борлуулж олсон эд юмс,
мөнгө, валют байна.
3. Хэрэгт ач холбогдолтой бусад эд зүйл, бичиг баримт эрж олох, хурааж авах;
4. Эрэн сурвалжилж байгаа этгээд, цогцос илрүүлэх;
5. Хөрөнгө хураах буюу иргэний нэхэмжлэл хангах эд хөрөнгө илрүүлэх;
6. Хэрэгт хамаарах эсэхээс үл шалтгаалан гүйлгээнд оруулахыг хориглосон галт
зэвсэг, мансууруулах бодис, радио идэвхит бодис болон бусад зүйл, улсын нууцг
агуулсан бичиг баримтыг хурааж авна.
НЭГЖЛЭГИЙН ТӨРӨЛ, АНГИЛАЛ
Нэгжлэгийг :

1. Объектоор нь
a. байр газар нутаг
b. биед
c. тээврийн хэрэгсэлд хийх нэгжлэг;

2. Дарааллаар нь
a. анхны
b. дахин;

3. Хугацаагаар нь
a. нэг зэрэг
b. янз бүрийн цагт;
Нэгжлэг хийх шаардлага урган гарах бодит баримтын эх сурвалж нь :

- гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг;

- иргэний өргөдөл, гомдол;

- төрийн ба төрийн бус болон аж ахуйн нэгжийн албан тушаалтны


албан бичиг;

- шуурхай – эрэн сурвалжлах үйл ажиллагааны арга зүйгээр олсон


баримт байна.
НЭГЖЛЭГТ ОРОЛЦОГЧИД

Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас гадна нэгжлэгт цагдаагийн


байгууллагын бусад ажилтан оролцож болно. Тэрээр :
- нэгжлэг хийж байгаа газар журам сахиулах, болзошгүй эсэргүүцлийг
таслан зогсоох;
- нэгжлэгийн явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн даалгавраар
зарим этгээдийг баривчлах;
- нэгжлэгийн газарт байгаа хүмүүст ажиглалт хийх;
- хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн даалгавраар нэгжлэг хийх
газрын зарим хэсэгт эрэл хийх, хүний биед нэгжлэг хийх үүрэгтэй
байна.
Хуульд зааснаар нэгжлэгт байлцах хүмүүс : нэгжүүлэгч,
түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, хөнлөнгийн гэрч, аж
ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгч бүх ажиллагаанд байлцах,
түүний талаар санал, хүсэлт гаргах эрхтэй. Энэ тухай тэдэнд
тайлбарлаж, тэмдэглэлд заана.

Тэмдэглэлд : нэгжлэгээр илрүүлж хураан авч байгаа эд


зүйл, бичиг баримтын тоо, чанар, жин, бололцоотой бол үнэ
буюу бодьгалжих шинж тэмдгийг зааж, хурааж авсан бүх
зүйлийг жагсаана. Мөн эдгээр зүйлийг жагсаалт болгон үйлдэж,
тэмдэглэлд хавсаргаж болно.
НЭГЖЛЭГТ БЭЛТГЭХ

Нэгжлэгт бэлтгэх шатанд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч эрэх арга


хэмжээг үр ашигтай явуулах бололцоо хангадаг хэд хэдэн зорилго
шийдвэрлэх хэрэгтэй. Үүнээс хамгийн чухал нь :

- нэгжлэг хийх шийдвэр гаргах;


- нэгжлэгийн зорилгыг тодорхойлох;
- нэгжлэгийн объектын тухай мэдээлэл цуглуулах;
- оролцогчдыг сонгож авах;
- техникийн хэрэгсэл бэлтгэх;
- нэгжлэг хийх цаг сонгох ба төлөвлөгөө боловсруулах;
Нэгжлэг хийх газрын тухай мэдээ. Эрэх объектыг харгалзан энэ
мэдээг ангилна. Хэрэв энэ нь:
- барилга, албаны байр, орон сууц, гараж байвал түүний хаяг,
зориулалт, байрлал, бүтцийн шинж, давхарын тоо, өрөө тасалгааны
байрлал, тавилга, бусад эд зүйлийн байрлал;
- гэр, зуслангийн байр, гаражид мэдэгдэхгүйгээр ойртох бололцоо;
- гэр, хашаа бол: хаалга хаашаа харсан, хашаанд хэдэн айл байгаа,
хоёр хажуу, хойт, урд талын хашаанд айлтай эсэх, эд хогшил, түлээ,
нүүрсний амбаар, үүдний пин, муу усны нүх, жорлон, харилцах утас;
- орон сууц, албаны байрны өрөө, тасалгаа, цонх, хаалганы тоо, цонх
хаашаа харсан, хонгил, дээврийн хөндий, тагт байгаа эсэхийг тогтооно.
Бэлтгэх шатанд : эрэх объектыг илрүүлэх, бэхжүүлэхэд техникийн
ямар хэрэгсэл шаардлагатай, түүнийг хэн хэрэглэх, эрэх ямар багаж
хэрэгтэй, тэр нь байгаа эсэх, ирэх, очих, хурааж авсан эд зүйлийг ачих
тээврийн ямар хэрэгсэл шаардлагатайг мөн тодорхойлно.

Бэлтгэх шатны төгсгөлийн хэсэгт явахын өмнө, эсхүл нэгжлэг хийх


газар ирмэгц хэн, юу хийх талаар бүх оролцогчдыг зааварчилна. Байранд
нэвтрэх арга, нэгжлэгийн газар хамгаалах, тэнд байгаа хүмүүсийг гадагш
гаргахгүй, өөр хооронд нь холбоо бариулахгүй байх, илрүүлсэн байх,
илрүүлсэн мөр хадгалах, оролцогч хоорондын холбоо, дохио зэрэг мөн
үүнд хамаарна.
НЭГЖЛЭГ ХИЙХ ТАКТИК, ҮЕ ШАТ

Нэгжлэг хийх тактик : бэлтгэлийн, ерөнхий, нарийвчилсан,


нэгжлэгийн үр дүнг бэхжүүлэх гэсэн дөрвөн үе шаттай.

Бэлтгэл шатанд. мөрдөн байцаах – шуурхай хэсэг нэгжлэгийн


объектод гэнэт нэвтрэн орж, хойшлуулашгүй хэд хэдэн ажиллагаа
явуулна. Энэ зорилгоор хэсэг мэдэгдэхгүйгээр ирэх явдлыг хангасан арга
хэмжээ авна: нэглэг хийх газраас үзэгдэхгүйгээр тээврийн хэрэгслээ
үлдээж, нэг нэгээрээ буюу 2-3-аас илүүгүйгээр ойртох ба орно. Цонх,
байр, хашааны ажиглалт зохион байгуулна.
Ерөнхий шат. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч бүх байр буюу газар
нутгийг тойрон үзэж, нэгжлэг хийх газрын байдалтай танилцан: өрөөний
тоо, байрлал, тавилга, ханын шкаф гэх мэт. Үүнийг үндэслэн
төлөвлөгөөний сүүлчийн хувилбарыг гаргаж, эрлийн дараалал, тактик,
гүйцэтгэх ажилтны нэгжлэг хйих хэсгийг тогтоож үүргийг, хуваарилан,
техникийн ямар хэрэгсэл хаана, ямар дарааллаар ашиглах шийдвэр
гаргаж, нуувч байж болох газрын тухай таамаглал томилж, чухам ямар
хэсэгт өөрөө нэгжлэг хийхийг тодорхойлно. Ямар өрөөг нэгжүүлэгч гэр
бүлийн гишүүд ашигладаг болохыг түүнээс тодруулна. Албаны баримт
нэгжлэг хийхэд мөн асуултыг нэгжүүлэгч, хамт ажиллагсадад тавина.
Энэ шатанд байр, газар нутгийг тойрч үзсэний дараа мөрдөгч,
гүйцэтгэх ажилтан мэргэжилтэн техникийн туслах, техникийн хэрэгсэл
нэмэгдүүлэх ажлын хэмжээг харгалзан завсарлах хугацаа, дараалал
тогтоох зэрэг зохион байгуулалтын хэд хэдэн асуудал шийдвэрлэнэ.
Нарийвчилсан шат. тактикийн ерөнхий арга барил. Энэ шат нь
эрэл шууд явагддаг хамгийн төвөгтэй, хүч, хөдөлмөр шаардсан шат
юм. Бүх талбайг хатуу эрэмбэтэйгээр судлах дараалсан нэгжлэгийн
арга барил байдаг. Талбай том бол өмнө өмнөөсөө явсөн хоёр бүлэг
нэгжлэг хийнэ. Эрэх объект ёухам тухайн газар байгаа гэсэн
хангалттай үндэслэл байвал нэтаг дэвсгэрийн хэсэг, барилгын талбайд
сонгосон эрэл хийнэ.

Өвөрмөц объект : хүн, мал, том хэмжээний объект эрж олоход


хэсэгчлэн шалгаж үзнэ.
Мөн объктыг хэсэгчлэн эвдэж шалгаж үзнэ.

You might also like