You are on page 1of 16

Хүний эрүүл мэндийн

{ халдашгүй байдлын
эсрэг гэмт хэрэг
/Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэг/
Сэдвийн зорилго:

 Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын


эсрэг гэмт хэргийн ойлголт, нийгмийн хор
аюул, бүрэлдэхүүнийн шинжийг танин
мэдүүлэх, энэ төрлийн гэмт хэргийг төсөөтэй
зарим гэмт хэргээс ялган зүйлчлэх чадвар
эзэмшүүлэх, хууль ёс, хүний эрхийг хүндэтгэх
хандлага төлөвшүүлэхэд оршино.
Нэр томьёо:
 Хүний эрүүл мэнд
 Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал

 Хүний эрүүл мэндэд учирсан хохирол

 Хөнгөн хохирол

 Хүндэвтэр хохирол

 Хүнд хохирол

 Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа

 Гэр бүлийн хүчирхийлэл

 Гэмт хэргийн зүйлчлэл


Агуулга:
 Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт
хэрэг;
 Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж эрүүл мэндэд хүнд
хохирол учруулах гэмт хэрэг;
 Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр
учруулах гэмт хэрэг;
 Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай
учруулах гэмт хэрэг;
 Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр
учруулах гэмт хэрэг;
 Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг;
 Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг.
Хяналтын асуулт:

 Хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэж тодорхойлсны


шалтгааныг нэрлэнэ үү?
 Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч
нас барах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь
хэсгийн 2.5/, хүнийг алах /Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл/
үйлдлийг хэрхэн ялган зүйлчлэх бэ?
 Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд
хохирол учруулах үйлдлийг шинээр гэмт хэрэгт тооцохын эрх
зүйн үр дагаварыг тодорхойлно үү?
 Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр
учруулах үйлдлийг шинээр гэмт хэрэгт тооцохын эрх зүйн үр
дагаварыг тодорхойлно үү?
Хяналтын асуулт:
 Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн
хүндрүүлэх шинжид шинээр хуульчилсан нөхцөл байдлуудыг
нэрлэнэ үү?
 Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу бэ?
 Гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэх гэдгийг хэрхэн ойлгох
бэ?
 Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт хэнийг
ойлгох бэ?
 Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хэлбэрийн
шинжтэй хуульчлах болсон шалтгааныг нэрлэнэ үү?
 Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, гэр бүлийн
хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийг хэрхэн
ялган зүйлчлэх бэ?
 Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирогч нас барсан, эрүүл
мэндэд хохирол учирсан бол хэрхэн зүйлчлэх бэ?
Эх сурвалж:

 Хууль тогтоомж:
 Монгол Улсын Үндсэн хууль. //Төрийн мэдээлэл. УБ., 1992. №1
 Монгол Улсын Эрүүгийн хууль. УБ., 2002. //Төрийн мэдээлэл.
УБ., 2002. №5
 Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга). //Төрийн мэдээлэл.
УБ., 2016. №7
 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль. //Төрийн
мэдээлэл. УБ., 2017. №5
 Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор
баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл
баримтлал”
Эх сурвалж:

Олон улсын эрх зүйн баримт бичиг


 1946 оны Хүний Эрхийн Түгээмэл тунхаглал

 1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай

олон улсын пакт


 1989 оны Хүүхдийн эрхийн тухай конвенц
Эх сурвалж:
 Ном, сурах бичиг, гарын авлага:
 С.Нарангэрэл.Гэмт хэргийг зүйлчлэх шинжлэх
ухааны үндэс. УБ., 1998
 С.Нарангэрэл. Монгол Улсын эрүүгийн эрх зүй:

тусгай анги. УБ., 1999


 С.Жанцан. Монгол Улсын эрүүгийн эрх зүй
/схемчилсэн тайлбар, зүйлчлэлийн асуудал/. УБ.,
2011
 Г.Гантөмөр. Гэмт хэргийн бүрэлдэхүүний ерөнхий

онол. УБ., 2011


 С.Гантулга, Б.Энхболд. Эрүүгийн эрх зүй: тусгай

анги. УБ., 2018


Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын
эсрэг гэмт хэргийн ойлголт, нийгмийн хор
аюул:

 Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт


хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй
байдалд гэм буруугийн санаатай болон болгоомжгүй
хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.1-11.7 дугаар
зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага
хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай
үйлдэл юм.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын
эсрэг гэмт хэргийн нийтлэг бүрэлдэхүүн:

 Обьект:
 Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал байна. Хүний эрүүл
мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл
Тунхаглалын 3 дугаар зүйлд: “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй
байх, халдашгүй дархан байх эрхтэй.”, Монгол Улсын Үндсэн
хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д “Халдашгүй, чөлөөтэй
байх эрхтэй.” гэж тус тус баталгаажуулсан. Харин гэр бүлийн
хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн обьект нь гэр бүлийн ашиг
сонирхол, хүний эрүүл мэндийн халдашгүй байдал байна.
 Халдлагад өртөгч /хохирогч/ нь эрүүл мэндэд нь хүнд хохирол
учирсан хүн байна. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт
хэргийн халдлагад өртөгч нь гэр бүлийн хамаарал бүхий
харилцаатай хүн байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын
эсрэг гэмт хэргийн нийтлэг бүрэлдэхүүн:

 Обьектив тал: Хүний эрүүл мэндэд хохирол


учруулсан идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй байна.
Энэхүү гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл
мэндэд хохирол учирсан байх бөгөөд хүний эрүүл
мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл, эс үйлдэхүй
хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.
Энэ бүлэгт заасан гэмт хэргүүд нь хүний эрүүл
мэндэд хохирол учирснаар төгсдөг материаллаг
шинжтэй гэмт хэрэг юм. Харин Эрүүгийн хуулийн 11.7
дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
гэмт хэрэг хэлбэрийн шинжтэй.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын
эсрэг гэмт хэргийн нийтлэг бүрэлдэхүүн:

 Субьектив тал: Эрүүгийн хуулийн 11.1, 11.2, 11.4,


11.6, 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гэм
буруугийн санаатай, 11.3, 11.5 дугаар зүйлд заасан
гэмт хэрэг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр
үйлдэгдэнэ.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын
эсрэг гэмт хэргийн нийтлэг бүрэлдэхүүн:
 Субьект: Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага
хүлээлгэхээр заасан 16 насанд хүрсэн, хэрэг
хариуцах чадвартай, хувь хүн байна. Тухайн хүн
Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй
хүн, хоёрдмол харьяалалтай хүн хэн ч байж болно.
 Харин Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан

гэмт хэргийн субьект 14 насанд хүрсэн хүн байна.


 Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн субьект

нь 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, гэр


бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байна.
Суралцагчдын анхааралд:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан
7 гэмт хэргийн ойлголт, нийгмийн хор аюул, бүрэлдэхүүний
шинж, зүйлчлэхэд анхаарах асуудлын талаар
С.Гантулга, Б.Энхболд. Эрүүгийн эрх зүй: тусгай анги.
УБ., 2018 сурах бичгээс дэлгэрүүлэн уншиж,
тэмдэглэл бичнэ үү?
Баярлалаа.
Та бүхэнд амжилт хүсье.

You might also like