You are on page 1of 28

АГААРЫН ДАРАЛТ, САЛХИ

ТҮҮНИЙ ТӨРЛҮҮД, ҮҮСГЭГЧ


ХҮЧИН ЗҮЙЛ БА АШИГЛАЛТ

Бэлтгэсэн: Г. Эрдэнэбат /21B1NUM1928/


А. Энхзул /21B1NUM3013/
АГУУЛГА
• Хичээлийн зорилго
• Агаар ба агаарын даралт гэж юу вэ
• Агаарын даралтыг хэмжих нь
• Агаарын даралтын хувиарлалт ба зүй тогтол
• Агаарын ерөнхий орчил урсгал
• Даралтын хэвтээ градиент буюу салхи
• Салхи ба түүний төрлүүд
• Салхинд нөлөөлөгч хүчин зүйлс
• Циклон
• Салхины ашиглалт
• Дүгнэлт
• Ном зүй
Хичээлийн зорилго

• Агаар ба агаарын даралт гэж юу вэ, агаарын даралт


юунаас хамаардаг болох, дэлхийн гадарга дээрх
агаарын хувиарлалт, түүний зүй тогтол болон агаарын
даралтын хэвтээ чиглэл болох салхи, салхины төрөл
ангилалын ба түүнд нөлөөлдөг хүчин зүйлс, мөн
хэрхэн ашигладаг тухай мэдээлэлтэй болох.
АГААР БА АГААРЫН ДАРАЛТ

• Дэлхийн татах хүчинд захирагдан, дэлхийн гадна талаар хүрээлэн


байгаа хийн давхрагыг “агаарын даралт” гэнэ. Агаар мандлын 78% нь азот,
20.95% хүчилтөрөгч, 0.93% аргон, 0.038% нүүрстөрөгчийн давхар исэл
1% усны уур болон маш бага хэмжээтэй бусад хийнүүд байна. Эдгээр
хийнүүдийг нийлүүлээд бид ”агаар” гэж нэрлэдэг. Агаар мандал
нь нарнаас ирэх хэт ягаан туяаг шингээж, өдөр, шөнийн температурын ялгааг
тогтворжуулан, дэлхий дээр амьдрал байх нөхцөлийг бүрдүүлдэг.
• 1643 онд Эванжелиста Торричелли хүнд бодис болох мөнгөн усаар туршилт
хийснээр агаар өөрийн гэсэн жинтэй гэдгийг анх баталсан. Винченцо
Вивианитэй хамт Торричелли агаарын даралтыг хэмжих анхны туршилтыг
хийхдээ, анхны мөнгөн усны барометрийг зохион бүтээсэн (Торричеллийн
хоолой гэж мөн нэрлэдэг).
АГААРЫН ДАРАЛТ

Температураас хамаарах нь Өндөрөөс хамаарах нь Өргөргөөс хамаарах нь

• Агаарын температур • Өндөрсөх тутам агаарын • Хүндийн хүч өргөргөөс


буурахад даралт нэмэгдэж, баганы жин хорогдохоос хамаарч өөрчлөгддөг тул
температур нэмэгдэхэд гадна агаарын нягт агаарын даралт өргөргөөс
даралт буурна. Учир нь буурсанаар даралт мөн хамаарна. Гэвч энэ нь
температур нэмэгдэхэд буурдаг. мэдэгдэхүйц их биш
агаарын молекулуудын бөгөөд бүр нарийн
хөдөлгөөн ихсэж, агаар хэмжилтийн үед
сийрэгжин, температур өргөрөгийн засвар хийдэг.
буурахад агаар нягтарч
хүндэрдэг.
АГААРЫН ДАРАЛТЫГ ХЭМЖИХ

• Байнга хэмжиж байх шаардлагатай цаг агаарын элемэнтийн нэг бол


агаарын даралт юм. Агаарын даралтыг хэмжихэд барометр ашигладаг.
Үүнийг мөнгөн уст барометр ба анеройд барометр гэж 2 төрөлд
ангилдаг.
1. Мөнгөн уст барометрийн зарчим нь маш энгийн бөгөөд агаарыг нь
соруулж авсан шилэн гуурсан доторх мөнгөн усны баганы өндрөөр
агаарын даралтыг хэмждэг.
2. Анеройд барометр нь "шингэнгүй" барометр бөгөөд дотор нь
даралтаас хамаарч хэлбэлздэг мэдрэмтгий төмөр ялтас байрлуулсан
байдаг.
• Анх агаарын даралтыг хэмжсэн хүн бол Эванджелиста Торричелли юм. Тэрээр нэг үзүүр нь
битүү нэг метр урттай шилэн гуурсыг мөнгөн усаар дүүргэж, дээд амыг нь бөглөөд мөнгөн
устай саванд доош харуулан хийжээ. Шилэн гуурсны амны бөглөөг авахад мөнгөн усны
зарим хэсэг доош асгарч гуурсны дээд хэсэгт агааргүй орчин үүссэн. Шилэн гуурсанд үлдсэн
мөнгөн усны баганы өндөр ойролцоогоор 76см буюу 760 мм байжээ. Хэрвээ агаарын даралт
байдаггүй байсан бол шилэн гуурснаас бүх мөнгөн ус асгарч саван дахь мөнгөн усны
төвшинтэй адил болно. Шилэн гуурсанд мөнгөн ус үлдэж байгаа шалтгааныг Торричелли
агаарын даралтын нөлөө гэж тайлбарлажээ.

• Мөнгөн усны баганы тэнцвэртэй байгаа гэдэг нь А цэгт хоёр талаас ирэх даралт тэнцүү байна
гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл саван дахь мөнгөн усны гадаргууд үйлчлэх агаарын даралт нь зүг
бүхэнд ижил дамжих учраас А цэгт доороос, мөнгөн усны баганы статик даралт дээрээс
үйлчилж тэнцвэртэй байна. А цэгт доороосоо ирэх даралт нь дээд мөнгөн усны баганы
даралтаас их бол мөнгөн ус дээш өгсөнө, бага бол доош савруу орно. Тиймээс доороос ирэх
даралт буюу агаарын даралт нь 760 мм мөнгөн усны баганы статак даралттай тэнцүү байна.
МӨНГӨН УСТ БАРОМЕТР БА АНЕРОЙД БАРОМЕТР

Торричеллийн мөнгөн Агаарын даралт байхгүй үед


уст баррометр гарах туршилтын үр дүн.
АГААРЫН ДАРАЛТЫН ХУВИАРЛАЛТ
• Дэлхийн гадарга дээр агаарын даралт бүслүүрлэг байдлаар хувиарлагдах боловч газар бүр өөр өөр
байх ба тухайн нэг газрын хувьд авч үзэхэд байнга өөрчлөгдөнө. Агаарын даралт ба түүний орон
зайн хувиарлалт, цаг хугацааны өөрчлөлтийг “даралтын орон” гэнэ. Даралтын дотор авч үзвэл их,
бага даралтын мужууд үүсэх бөгөөд эдгээрийг “даралтын систем” гэж нэрлэдэг. Газрын гадарга
орчмын даралтын хувиарлалтыг картан дээр изобараар дүрслэн үзүүлдэг. Изобар гэдэг нь ижил
даралттай цэгүүдийг холбосон шугам юм. Даралтын системийг үндсэн ба II зэргийн тогтоц гэж
ангилна.Үндсэн тогтцод битүү зурагдсан их, бага даралтын мужууд (циклон , антициклон) ордог
бол II зэргийн тогтцод бага даралтын хотос (ложбина-V үсгийн хэлбэртэй) , их даралтын гүвээ
(гребени- үсэг шиг хэлбэртэй), эмээллэг зэрэг орно.
• Газрын гадарга өндөрсөх тусам агаарын даралт буурдаг зүй тогтолтой. Иймээс өндөр ууланд
агаарын даралт бага , нам тал газар даралт их байдаг. Агаарын даралтын өөрчлөлт нь цаг агаар
өөрчлөгдөх үндсэн эх сурвалж юм.
Даралт буурах – Хур тунадас орох, салхи шуурах, үүл үүсэх
Даралт тогтвортой – Цаг агаар тогтвортой
АГААР МАНДЛЫН 5Н ҮЕ ДАВХАРГА

Тропосфер Стратосфер Мезосфер

• Орчих мандал буюу хийн • Давхраат мандал буюу • Дунд мандал буюу 50-80
мандлын доод үе. Энэ тросферээс цааш 50 км км хоорондох давхарга.
үелэлийн хүрээнд 1км-ээс хүртлэх давхарга. Энд нийт Энд температур дахин
өндөрсөх тутам агаар агаарын 20 орчим хувь тросферийнхтэй адил
температур 6℃-ээр хамрагдана. Усны уур дээшлэх тутам буурч 0℃-
буурдаг. Хийн мандлын байхгүй тул үүл байхгүй. ээс -90℃ хүрдэг. Салхины
80% нь хамрагдах ба Озон их байх бөгөөд 20-25 хурд 150 м/сек хүрдэг. Энэ
дэлхийн цаг агаар, уур км-ийн өндөрт бүр ч их давхаргын хаа нэгтээ
амьсгалын бүхий л үзэгдэл бөөгнөрсөн байдаг бөгөөд мөсний талстуудаас
энэ мандалд явагдана үүнийг озоны давхарга бүрэлдсэн мөнгөлөг үүл
гэнэ.  ажиглагдана.
АГААРЫН ЕРӨНХИЙ ОРЧИЛ УРСГАЛ

• Дэлхийн гадарга дээр даралт жигд бус хуваарилагдсанаас шалтгаалан


дэлхийн бөмбөрцгийг нэлээд хэсгийг хамарсан агаарын байнгын
хөдөлгөөн үүсдэг. Энэ нь агаарын орчил урсгал буюу тогтмол салхи.
Ерөнхий орчил урсгал үүсэх үндсэн шалтгаан нь дэлхийн эргэлт,
гадаргын жигд бус байдлаас үүссэн дулаан ба даралтын орны харилцан
адилгүй хувиарлалт юм. Ялангуяа агаарын даралтын хувиарлалт нь
ерөнхий орчил урсгал үүсэх гол шалтгаан болдог.
• Агаарын орчил урсгал нь тропосфер, стратосфер болон мезосферыг
хамран явагдах ба үүнд пассат, баруун зүгийн салхи, муссон, циклон,
антициклон зэргийг оруулна.
ХЭВТЭЭ ЧИГЛЭЛИЙН УРСГАЛ БУЮУ САЛХИ

• Нарны цацрагийн нөлөөгөөр газрын гадарга харилцан адилгүй


халдгаас үүдэн агаарын даралтын хувиарлалт нь хэвтээ чиглэлд
янз бүр, зарим газар агаарын даралт их зарим газар бага байна.
Агаарын их даралттай газраас бага даралттай газарлуугаа
үргэлж урсан хөдөлж тэнцүү байдалд орохыг эрмэлзэж байдаг.
Энэхүү үйл явц буюу агаарын даралтын зөрүүнээс үүсч байгаа
хэвтээ чиглэлийн урсгалыг салхи гэнэ.
• Мөн дэлхийн эргэлтээс үүсэх королис(даялгагч) хүч гэж байх
ба энэ нь даралтын градиентийн эсрэг чиглэж байдгаас болж
дэлхийн хойд хагаст баруунаас, өмнөд хагаст зүүнээс салхи
салхилдаг гэж үздэг.
Салхи нь хурд, хүч, чиглэлээр
хэмжигдэнэ. Даралтын зөрүү
их байх тусам салхины хурд
төдий чинээ их байдаг.
Тухайлбал цаг агаарын зураг
дээр зурагдсан даралтын
изобарын шигүү ойрхон
зурагдсан хэсэг нь салхины
хурд их, хол зурагдсан хэсэгт
салхины хурд бага байгааг
илэрхийлнэ.
САЛХИНЫ ХУРД, ХҮЧ, ЧИГЛЭЛИЙГ ХЭМЖИГЧ БАГАЖ

Эртний үеийн флегэр Орчин үеийн флегэр Анемометр


САЛХИНД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛС

• Энэ нь хэвтээ хавтгай • Энэ нь


нэгж зайн дахь агаарын агаарын
даралтын өөрчлөлт юм. хөдөлгөөнийг
удаашрууулж
улмаар
Даралтын Кориолисын
Үрэлтийн хүчийг
градиенты
хүч сааруулна.
н хүч

Төвөөс
Кориолис
зугтаах
ын хүч
хүч
• Дээрх хүчнүүд • Дэлхийн
нөлөөлж буй бол эргэлтнээс болж
үүсдэг даялагч хүч
төвөөс зугтаах хүч бас ба ямагт
нөлөөлнө. градиентын хүчны
эсрэг чиглэнэ.
САЛХИ БА ТҮҮНИЙ ТӨРЛҮҮД

• Салхи нь олон төрөлтэй бөгөөд түүнийг үүсгэж


байгаа шалтгаанаар нь ерөнхий орчил урсгалын
салхи буюу тогтмол салхи ба орон нутгийн салхи
гэж 2 ангилна.
Тогтмол салхи: дэлхийн бөмбөрцөг дээрх даралтын орны
хувиарлалтаас хамаарч үүсдэг салхи

Зүүн зүгийн • Туйл орчмын их даралтын мужаас сэрүүн орны бага даралтын муж руу агаарын хөдөлгөөн
үүснэ. Энэ салхины чиглэл нь хойд хагаст зүүн хойд зүгийн, өмнөд хагаст зүүн өмнө зүгийнх
салхи байдаг тул зүүн зүгийн салхи гэдэг. Туйл орчмын нутагт зүүн зүгийн салхи ноёрхоно.
• Их даралттай Мэлхийн ба Матрын замаас хоёр тийш бага даралттай сэрүүн өргөрөг рүү
Баруун зүгийн чиглэсэн агаарын урсгал үүснэ. Энэ нь кориолисийн хүчний улмаас чиглэлээ өөрчлөн
дэлхийн хойд хагаст баруун өмнө, өмнөд хагаст баруун хойд зүгийн салхи болдог. Үүнийг
салхи баруун зүгийн салхи гэх бөгөөд хойд ба өмнөд өргөргийн 35 0- 650 –ын хоорондох
нутгуудад зонхилно.
• Улирал гэсэн утгатай араб үг ба хуурай газар болон далай тэнгисийн усны харилцан
Муссон адилгүй халж хөрдгөөс шалтгаалан улирлаар чиглэлээ өөрчилж байдаг салхийг хэлнэ.
Тропикийн муссон, Сэрүүн өргөрөгийн муссон, туйл орчмын муссон гэж ангилна.
• Мэлхийн ба Матрын замаас экватор луу чиглэж буй тогтмол салхи болох пассат нь 5-8
км/сек хурдтайгаар тропосферийн 2-4 км зузаан давхаргыг хамардаг. Пассат нь далайн
урсгалын чиглэлд нөлөөлж, экватор орчмын уур амьсгалыг тодорхойлдог томоохон орчил
Пассат хөдөлгөөн юм. Пассат салхи үүсэх шалтгаан  нь мэлхийн ба матрын зам дээр агаарын
даралт их, экваторт ямагт бага. Учир нь тэнд халуун учир агаарын молекулууд сийрэг,
өгсөх хөдөлгөөн зонхилно. Иймд агаарын хөдөлгөөн экватор луу чиглэнэ. Гэвч пассат
дэлхийн хойд хагаст зүүн хойноос, өмнөд хагаст зүүн өмнөөс чиглэн салхилна.
ПАССАТ САЛХИНЫ УЛМААС
ЭКВАТОР ОРЧИМД ӨРГӨГДСӨН
АГААР ХӨРӨХ БА АГААРЫН ДЭЭД
ДАВХАРГАД ЭСРЭГ ЧИГЛЭЛТЭЙ
САЛХИЙГ ҮҮСГЭНЭ. ҮҮНИЙГ
ЭСРЭГ ПАССАТ ГЭДЭГ. ЭСРЭГ
ПАССАТААР ЗӨӨГДСӨН АГААР
ХОЙД БА ӨМНӨД ХАГАСЫН 300-ЫН
ӨРГӨРӨГ ОРЧИМД ИРЖ УРУУДАХ
НЬ ТЭНД ИХ ДАРАЛТЫН БҮРЛҮҮР
ҮҮСЭХ ШАЛТГААН БОЛНО. ЭНД
УРУУДАЖ БУЙ АГААРЫН БОСОО
ЧИГЛЭЛИЙН ХӨДӨЛГӨӨН
ЗОНХИЛОХ ТУЛ 300-350–ЫН
ХООРОНД САЛХИГҮЙН БҮСЛҮҮР
ОРШИНО.
Орон нутгийн салхи: хотгор гүдгэр зэрэг нөхцлөөс болж
үүсдэг салхийг тэгж нэрлэдэг.

• Хойд Америкийн Байцат уулын хажууд үүсдэг хуурай дулаан салхийг “Ченук”,
Калифорнид “Санта ана” гэж нэрлэдэг.
• Ус хуурай газрын халалт харилцан адилгүйн улмаас өдөр нь нуураас эрэг рүү, шөнө нь
үүнийхээ эсрэг чиглэх салхийг “Бриз” салхи гэнэ.
• Уулархаг газраас дулаан тэнгисийн зүг үлээдэг хүчтэй хүйтэн салхийг “Бора” салхи
гэх ба Хар тэнгис, Адриатын эрэг орчим их тохиолдоно. Мөн Байгал нуурын хойд хэсэг
орчим үүсдэг ийм салхийг “Сарма” гэж нэрлэдэг.
• Уул давж ирэх хуурай халуун салхийг “Фён” салхи гэнэ.
• Рельефийн ялгаа ихтэй нутагт их тохиолдох нь “Уул хөндийн салхи”юм. Уул, хөндийн
ёроол 2 харилцан адилгүй халж хөрдгийн улмаас үүсдэг энэ салхи өдөртөө хөндийгөөс
уул өөд, шөнөдөө уулнаас хөндийрүү салхилж чиглэлээ хоногт 2 удаа сольдог.
САЛХИ ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

• Салхи нь гадаргад цэвэрлэх, зөөх, илэгдүүлэх, хуримтлуулах гэх мэт


нөлөө үзүүлдэг. Салхи үлээж аливаа хад чулууны завсар дахь элс шороог
зөөн цэвэрлэж тухайн чулууг нүхэлж тэгшлэн өвөрмөц хэлбэр бүтэцтэй
болгодог. Салхи нь үлээх явцдаа зөөж буй элс шороотойгоо хад чулууг
мөргөснөөр корроз буюу элэгдэл явуулна.
• Мөн салхи өөр нэг салхи юмуу ямар нэг саадтай учирснаар чиглэл нь
өөрчлөгддөг. Үүнээс болж зөөж явсан шороон ширхэгүүд тэндээ үлдэн
дов, манхан нурууг үүсгэдэг.
ЦИКЛОН

• Циклон гэдэг нь төвдөө бага даралт бүхий хуйлраа


хөдөлгөөн юм. Захын их даралттай агаар төвийн бага
даралттай агаар луу чиглэн нар буруу эргүүлэг бүхий
хуйлраа үүсгэдэг. Энэ үед төвийн бага даралттай агаар
дээш өргөгдөн хөөрч өтгөн их үүл үүсгэн хур тунадас
болдог.
• Эсрэгциклон нь агаарын даралт их үед үүснэ. Циклон
халсан гадарга дээр үүсдэг бол антициклон нь хүйтэн
гадарга дээр үүснэ. Эсрэг циклонд агаарын уруудах
хөдөлгөөн зонхилох ба зах руугаа даралт буурах тул салхи
төвөөсөө гадагш чиглэнэ. Антициклон нь цаг агаарын
таатай байдлыг авчирдаг бөгөөд тэнгэр цэлмэн үүл арилж,
хур тунадасгүй тогтуун цаг агаар зонхилдог өндөр
даралтын бүс юм.
САЛХИНЫ АШИГЛАЛТ

• Сэргээгдэх эрчим хүчний зонхилох эх үүсвэрүүдэд нар, салхи, ус болон газрын гүний
дулаан зэрэг нь багтдаг. Эдгээрийн нэг болох салхины энергийг хүн төрөлхтөн олон
мянган жилийн өмнөөс ашиглаж ирсэн. Хаммурапийн кодекст бичсэнээр бол
анхны салхин тээрмийг 4.000 гаран жилийн өмнө босгожээ. МЭ-ий 900-д оны дундаас
англид салхины энергийг ашиглаж эхэлсэн баримтууд байдаг бол 11-р зуунаас францад
ашиглаж эхэлсэн байна. 13-р зуун гэхэд польш хүртэл түүний хэрэглээ түгэн дэлгэрсэн
байна.
• Салхины кинетик энергийг ашиглан эрчим хүч гаргаж авах нь салхины хамгийн том
давуу тал болдог. 2019 оны байдлаар дэлхийн сэргээгдэх эрчим хүчний 53 хувийг  усан
цахилгаан станцууд, 24 хувийг салхин цахилгаан станцууд, 18 хувийг нарны цахилгаан
станцууд үйлдвэрлэсэн байна.
САЛХИНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ АШИГ ТУС

• Салхи нь байгалийн шавхагдашгүй үнэгүй нөөц баялаг юм.


• Салхины энерги нь хаягдал гаргадаггүй байгальд ээлтэй. Салхин цахилгаан
станц нь байгаль орчиныг бохирдуулагч элдэв бодис, нүүрстөрөгчийн давхар
исэл болон бусад хүлэмжийн хийнүүдийг ялгаруулдаггүй.
• Суурилагдсаны дараагаар салхин станц нь зардалын хувьд маш хэмнэлттэй.
Бусад уламжлалт цахилгаан станцуудтай харьцуулахад ашиглалтын зардал бага.
• Салхин цахилгаан станц нь цахилгаан үйлдвэрлэх өндөр бүтээмжтэй.
• Салхины энерги нь нүүрс, газрын тосноос ялгаатай нь инфляцид өртдөггүй.
• Салхин парк баригдсан газрыг бэлчээрийн, хөдөө аж ахуйн болон өөр бусад
зорилгоор ашиглах бүрэн боломжтой.
МОНГОЛД САЛХИНЫ АШИГЛАЛТ

• Өнөөгийн байдлаар Монгол Улсад 12 станц сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж


байгаа ба 2018 оны байдлаар нийт эрчим хүчний 7,3% буюу 413,8 сая кват
цагийг усан болон салхин станцууд үйлдвэрлэсэн байна. Эдгээрээс 2 нь нарны,
2 салхины үлдсэн нь усан цахилгаан станцууд байна.
• Монголын анхны бие даасан цахилгаан эх үүсвэртэй 50 МВт-ын хүчин чадал
бүхий “Салхит” салхин цахилгаан станц нь анх 2004 онд байгуулагдсан. Жилд
140-150 сая кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг аж.
• Монголд үйлдвэрлэж буй сэргээгдэх эрчим хүчний 37,4% буюу 154,9 сая кват
цаг эрчим хүчийг “Салхит СЦС”, 35,3% буюу 146,2 сая кват цаг эрчим хүчийг
“Цэцийн СЦС” 2018 оны байдлаар тус тус үйлдвэрлэж байна.  
Дүгнэлт

• Орчин үед техник • Мөн байгалийн уур • Байгалийн шавхагдашгүй


технологи хөгжсөөр амьсалтай дасан зохицож, нөөц болох салхинаас
хүмүүс цаг агаарын түүнийг танин мэдсэнээр сэргээгдэх эрчим хүч
мэдээллийг урьдчилан ирээдүйд бидэнд болон гарган ашиглах нь юун
авах болсон нь гэнэтийн байгаль дэлхийд учирч түрүүнд байгаль орчиныг
осол гэмтлээс өөрийгөө болох аюулаас сэргийлэх. бохирдуулагч элдэв
болон бусдийг аюулаас бодис, нүүрстөрөгчийн
аврах боломжтой болсон. давхар исэл болон бусад
хүлэмжийн хийнүүдийг
ялгаруулахгүй эрчим хүч
гарган авах давуу тал
бүрдүүлж байгаа юм.
АШИГЛАСАН ЭХ СУРВАЛЖ:

• https://prezi.com/secu5wsqq-qu/presentation/ - Салхи ба түүний төрөл


• https://mn.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%B0%D0%BB%D1%85%D0%
B8%D0%BD%D1%8B_%D1%8D%D1%80%D1%87%D0%B8%D0%BC_%
D1%85%D2%AF%D1%87
– Салхины эрчим хүч
• http://geohicheel.blogspot.com/p/blog-page_65.html -Агаарын орчил урсгал
• https://erc.gov.mn/web/mn/news/279 - Сэргээгдэх эрчим хүч
• http://www.cleanenergy.mn/mn/energy-about/page -СЭХ- ий давуу тал
• http://www.nogoonhutuch.mn/p/58 -2018оны СЭХ тухай баримт
• http://energy.gov.mn/sambar.php/c/852 - “Салхит СЦС” ХХК
АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА.

You might also like