You are on page 1of 12

ЦАХИМ САН

ХӨМРӨГИЙН ХАДГАЛАЛТ

2022.05.13

Сэдэв: “Хадгалах төлөвлөгөө” Т. Хайдав


ХАДГАЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ
Хадгалалтын төлөвлөгөө

Хадгалалтын төлөвлөлт гэдэг нь тус санд


хадгалагдаж буй цахим материалын тогтвортой
байдал, хандалт, тэдгээрт нөлөөлж болзошгүй
өөрчлөлтийг хянах цахим агуулахын функц юм.

Энэ нь идэвхтэй байх ёстой: бүрдүүлэлт, чиг


хандлагын хувьд одоогийн болон хэтийн
төлөвийг харуулсан.

Бэлтгэсэн багш: Т.Хайдав


Хадгалалтын төлөвлөгөө

Өөрчлөлт нь тухайн агуулахын байрлаж буй байгууллага, эсвэл хадгаламжын дотор, эсвэл
байгууллагын гадна байж болно. Өөрчлөлтийг дараах чиглэлээр хянаж болно.
● Технологи
○ сав баглаа боодол
○ хадгалуур
○ формат
○ нэмэлт хэрэгсэл
○ орчин
○ хандалт хийх механизмууд
● Олон нийт
○ хэрэглэгчдийн хэрэгцээ, хүлээлт
○ үйлдвэрлэгчдийн хэрэгцээ, хүлээлт
○ машинаас машин руу нэвтрэх шинэ хэрэгсэл
○ хэрэглэгчид болон үйлдвэрлэгчдийн албан ёсны санал хүсэлт

Бэлтгэсэн багш: Т.Хайдав


Хадгалалтын төлөвлөгөөний зорилго

● Цахим материалыг хадгалах арга хэмжээ авах хүчин зүйлсийг тодорхойлох


○ Өөрчлөлт илэрсэн тохиолдолд нөөцийн цахим материалд эрсдэл учруулж буй
өөрчлөлтийг шинжлэх, тодорхойлохын тулд эрсдлийн үнэлгээний процессыг ашиглаж
болно.

Бэлтгэсэн багш: Т.Хайдав


ХАДГАЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЗАГВАР
Хадгалалтын төлөвлөгөөний ерөнхий загвар

● Зорилго, зорилт
○ Жишээ: Энэхүү төлөвлөгөөний зорилго нь ....сан хөмрөгт байгаа цахим мэдээллийг урт
хугацааны турш хадгалах, ашиглах нөхцөл боломжыг бүрдүүлнэ. г.м.

Бэлтгэсэн багш: Т.Хайдав


Хадгалалтын төлөвлөгөөний ерөнхий загвар

● Хадгалуур
○ Цахим баримтыг нөөцлөх, хадгалах уян хатан байдал. 3-2-1 зарчимын дагуу хадгалах.
Үүнд: 3% хуулбар, 2 өөр файлын төрөл, газарзүйн 1 өөр байршил
○ Анхдагч хадгалуур: Жнь: Өөрийн сервэр
○ Хоёрдогч хадгалуур: Жнь: Үүлэн технологи.....................
○ Гуравдагч хадгалуур: Жнь: DVD эсвэл HDD, SSD хард диск дээр хуулбарлаж
нөөцлөх..................
○ Нөөц бэлдэх давтамж: Жнь: 7 хоногт нэг удаа, 14 хоногт нэг удаа, сард 1 удаа г.м.
○ Хадгалуурт зарцуулах санхүүжилтийг хаанаас бүрдүүлэх вэ? гэсэн асуултад хариулж
бичих
○ Хадгалуурын техник хангамжийг хэн хариуцах тухай тодорхой бичих. НС-ын ...ажилтан,
эсвэл гэрээт ажилтан, байгууллага г.м.
○ Файлын хувилбарууд: Хадгалах зориулалттай том формат, ашиглуулах зориулалттай
хуулбар г.м.
○ Гамшигийн төлөвлөгөө: Байгалийн гамшиг тохиолдсон үед, хүн алдаа гаргасан үед,
өгөгдлийн төрөл ашиглагдахаа больсон үед яах тухай урьдчилсан шийдвэр.
Бэлтгэсэн багш: Т.Хайдав
Хадгалалтын төлөвлөгөөний ерөнхий загвар

● Файлын бүрэн бүтэн байдал - 1


○ Хариуцах хэлтэс, албан тушаал: Цахим файлын бүрэн бүтэн байдлыг хэн хариуцах тухай
тодорхойлох
○ Тогтвортой байдал: Тогтвортой байдалд байгааг хэрхэн шалгах - ямар хэрэгсэл ашиглах
вэ? Тогвтортой байдлын тухай мэдээллийг хаана хадгалах вэ? Ажлын аль хэсгийн
тогтвортой байдлын мэдээллийг үүсгэх, баталгаажуулах вэ?
○ Аюулгүй байдал: Цахим файлуудын аюулгүй байдлыг хэн хариуцах вэ? Файлыг хэн зөөх,
устгах, өөрчлөх эрхтэй вэ? Аюулгүй байдлын арга хэмжээг бодлого, журам, үйлдлээр
хэрхэн хэрэгжүүлэх вэ? Үүнд оффисын компьютерт нууц үг ашиглахаас эхлээд дижитал
хадгалах хэрэгслийг аюулгүй газар түгжээтэй байлгах хүртэл бүх зүйл багтаж болно.
○ Вирусын шалгалт: Бүх оффисын компьютер дээр тогтмол вирусын шалгалт хийдэг үү?
Вирус илэрсэн тохиолдолд засах ажлыг хэн хариуцах вэ? Цахим материал
боловсруулахдаа файл дамжуулахад ашиглаж буй сүлжээгүй компьютер байна уу? (Жнь:
Флаш диск вируст өртөмтгий байдаг тул анхааралтай байх ёстой).

Бэлтгэсэн багш: Т.Хайдав


Хадгалалтын төлөвлөгөөний ерөнхий загвар

● Файлын бүрэн бүтэн байдал - 2


○ Файлын бүрэн бүтэн байдлыг хангах санхүүжилт (шаардлагатай бол): Файлын бүрэн
бүтэн байдлыг хангах алхмуудад шаардлагатай аливаа программ хангамж, техник
хангамжийн санхүүжилтийн эх үүсвэр юу вэ?
○ Файлын бүрэн бүтэн байдлыг хангах техникийн дэмжлэг: Файлын бүрэн бүтэн байдлын
техник хангамж, хэрэгсэл, процессыг тохируулах, удирдах, хэрэгжүүлэх ажлыг хэн
хариуцах вэ?
○ Гамшгийн төлөвлөлт: Гамшиг тохиолдсоны дараа файлын бүрэн бүтэн байдалтай
холбоотой юу хийхийг төлөвлө. Тодруулбал, засварын шалгалт хийх, өндөр түвшинд
харьцуулан шалгах г.м.

Бэлтгэсэн багш: Т.Хайдав


Хадгалалтын төлөвлөгөөний ерөнхий загвар

● Цахим хамгаалалт: Файлын хандалт (ашиглалт)


○ Хариуцах хэлтэс, албан тушаал: Цахим файлын хандалтын асуудлыг хэн хариуцах вэ?
○ Мета өгөгдөл: Дижитал файлд хадгалагдах ямар мета өгөгдлийг цуглуулдаг вэ? Ямар
стандартыг мөрддөг вэ? Мета өгөгдөл хаана/хэрхэн хадгалагддаг вэ? Мета өгөгдлийг
үүсгэх, шалгах ажлыг хэн хариуцах вэ?
○ Файлын төрөл: Та өөрийн сан хөмрөгт байгаа цахим файлуудыг ямар, ямар төрлийн
файл сонгохоор шийдсэн бэ? Шаардлагатай бол файлуудыг бусад стандарт формат руу
хөрвүүлэх үү?
○ Шилжилт: Хадгалах болон файлын төрөл гэсэн хоёр төрлийн шилжилтийг авч үзье. Шинэ
хадгалах хэрэгсэл авч, агуулгыг шилжүүлэх цаг болсныг та яаж мэдэх вэ? Файлын
төрлүүдийг хэрхэн шинэчлэх вэ?, технологитой хөл нийлүүлэхийн тулд файлуудыг
бөөнөөр нь хөрвүүлэх шаардлагатай болсон үед яах вэ?
○ Файлд хандахад зориулсан санхүүжилт (шаардлагатай бол): Файлын бүрэн бүтэн
байдлыг хангах, хандалт хийхэд шаардлагатай аливаа программ хангамж эсвэл бусад
хэрэгслийг санхүүжүүлэх эх үүсвэр юу вэ?
○ Файлд хандах техникийн дэмжлэг: Файлд хандах хэрэгсэл эсвэл процессыг тохируулах,
удирдах ажлыг хэн хариуцах вэ?
Бэлтгэсэн багш: Т.Хайдав
ХОЛБОО БАРИХ
Email: tsahim1214@gmail.com
Утас: 97037878

You might also like