You are on page 1of 7

БАС Л НӨГӨӨ

“ОНГОД”

Түлхүүр үгс:
Онгод, Өв тээгч, Оршихуйн өгөгдөл, Хий
зүйл, Язгуур сүнс, Бие сүнс, Тархи, Сэтгэл
Ихэвчлэн урлагийн салбарын хүмүүс уран бүтээлийн “Онгод”
ордоггүй ээ, “Онгод” орохгүй бол сайн уран бүтээл төрдөггүй,
“Онгод” орохгүй бол сайн санаа ирдэггүй гэх зэргээр “Онгод” гэх
үгийг байнга хэрэглэдэг ба үгийн утга нь Бөөд ордог “Онгод” буюу
өөрийнхөөс нь өөр ямар нэг сүнс, өөр юм гэх утгыг ч адилхан
агуулж, адилхан бичигдэж, дуудагддаг. Тэгвэл үүнтэй ижлээр яруу
найрагч, хөгжмийн зохиолч, зураач гээд л урлагийн гэх
тодотголтой хүмүүсийн дотор өөр сүнс ороод байдаг юм биш
биз?... Тэр сүнсний нөлөөгөөр уран тансаг шүлэг зохиол төрдөг
юм болов уу? Яагаад тэр онгод гээч юм нь орж ирэхгүй болохоор
сайн бичиж чаддаггүй, сайхан аялгуу төрдөггүй юм бол?
Энэхүү сэдвийг бичиж эхлэхийн
өмнө “Өв тээгч” гэж хэн болох
тодорхойлолтыг дурдах нь
зүйтэй.
Өмнөх бүлэгт бичсэнээр “Өв тээгч гэдэг нь шүлэг бичих гэж
тархиараа боддоггүй зүрхээрээ бичдэг хүмүүс. Аливаа зүйлийг сурч
байж хийдэггүй, сураагүй байсан ч сурсан юм шиг хийдэг хүмүүс”
хэмээн тодорхойлсон байгаа. Ерөнхийдөө оршихуйгаас өгөгдөл хүлээн
авах зам нь нээлттэй хүмүүс гэж ойлгож болно.
Тэдний Язгуур сүнсээр дамжин ирэх уран тансаг аялгуунууд, санаа
тэнийлгэм сайхан зургууд, сэтгэл хөглөж, зүрх догдлоох яруу найргууд,
ухаарал тээсэн уран шүлэг, утга зохиолууд нь хүмүүс бидний Язгуур
сүнсийг хөндөж, сэтгэлийн утсыг хөглөж байдаг. Өөрөөр хэлбэл тухайн
уран бүтээлч хүний сүнсээр дамжин ирсэн бүтээлүүд бусад хүмүүсийн
сүнсэнд хүрч үйлчилдэг бөгөөд нийтэд түгсэн, урт удаан настай,
сайхан бүтээлүүд болон үлддэг. Язгуур сүнсээр дамжин бүтсэн
бүтээлүүд шүү. Мэдээж Бие сүнсээрээ буюу тархиараа бодож бүтээсэн
бүтээлүүд ч бас байдаг. Гэхдээ ийм бүтээлүүд сэтгэлийн гүн рүү
нэвтэрдэггүй, тархи оюуныг түрхэн зуур баясгаад л мартагдаж
орхигддог. Шуудхан хэлэхэд сэтгэлээс гарсан бүтээлүүд сэтгэлд,
тархинаас гарсан бүтээлүүд тархинд л үйлчилнэ.
За одоо Оршихуйгаас ирэх эдгээр
мэдрэмжүүдийг хүлээн авагч, дамжуулагчдын
тухай жаахан бичье. Өөрөөр хэлбэл зохиолчид,
хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, бас
зураачдын тухай.
Мэдээж хүн болгонд шахуу тодорхой
хэмжээний зурах, бичих, тэрчлэн хөгжим тоглож,
ая зохиох чадвар байдаг. Гэхдээ бүгд зураач
болдоггүй, бүгд зохиолч хөгжимчин ч болдоггүй.
Боллоо гээд сайн зураач, авьяаслаг хөгжимчин,
алдартан, суут бүтээл туурвигч гэхчлэн
дотроо бас хуваагддаг. Яагаад?... Яагаад гэвэл
сэтгэлээс гарсан бүтээлүүд сэтгэлд,
тархинаас гарсан бүтээлүүд тархинд л
үйлчилнэ.
Энэхүү сэтгэлээс гарсан гайхалтай гэх
тодотголтой бүтээлүүдийн ард “Өв тээгч”ид
байдаг. Энэхүү “Өв тээгч” гэх ойлголтод багтах
авьяаслаг зураач, сайн зохиолч, хөгжимчний ард
“Онгод” буюу Язгуур сүнсэндээ тээн ирсэн өвтэй
буюу оршихуйгаас өгөгдөл хүлээн авах зам нь
нээлттэй хүмүүс байдаг. Эдгээр Өв тээгчид нь
оршихуйн өгөгдлүүдийг ашиглан ажиллагсад
юм.
Тэргүүн хөтөч маань энэхүү номоо
буурлуудын өгөгдлөөр, тэр тусмаа Оюуны
онгодоороо дамжуулан утга төгөлдөр бичсэн гэж
ээ. Тэрхүү оюуны онгод гээд нэрлээд буй буурал
завгүй, ажилтай бол өөр ямар ч буурал ирсэн, яаж
ч хичээгээд оюуны онгодын хэлж өгч буй санааг
гүйцдэггүй. Үүгээрээ бусад зохиолчид, дэлхийн
бүх хүмүүсийн оршихуйгаас мэдээлэл авдаг
хэлбэр нь ердөө л энэ бөгөөд тун энгийн ойлголт
гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Тэргүүн хөтөч, бусад зохиолчдын хооронд
ганцхан ялгаа байгаа нь Тэргүүн хөтөч энэхүү
номоо бичихээ мэдээ ч үгүй эхэлсэн. Бас хэн
түүнд санаа өгч, хэлж бичүүлж байгааг нь
мэднэ. Харин бусад зохиолчид ном бичихдээ
урьдчилан судалгаа хийхээс эхлээд ер нь бол юун
тухай ямар ном бичихээ мэдэж байгаад, бэлдэж
байгаад эхэлнэ. Гэхдээ хэн хэлж өгч, хэн санааг нь
гаргаж байгааг мэддэггүй. Өөрөөр хэлбэр өөрөө
бичээд байна хэмээн эндүүрдэг. Ихэнх сайн
зохиолчид “Онгод”оо мэддэг, зарим нь бүр
хүлээдгээрээ энгийн зохиолчдоос ялгардаг
гэдгийг онцлон тэмдэглэжээ.
“Онгод” гэдэг энэ “хий зүйл” зөвхөн
урлагийн салбарын хүмүүсийн ард байдаг
юм биш, бүх шинээр сэтгэж, бүтээж байдаг
аль ч салбарын хүмүүсийн ард байдаг зүйл
буюу тусгай үүрэгтэй сүнснүүд хэмээн
ойлгох хэрэгтэй. Энэ үгийг хэрэглэдэг
хүмүүсийн хүрээ л урлагийн салбарынханд
хамаардгаас биш аль ч салбарын эрдэмтэн
судлаачид, инженер зохион бүтээгчид,
инновацыг бий болгогсод, бүх төрлийн шинэ
сэдэл санаа үүсгэгчдийн ард ч бас байдаг л
зүйл. Гэхдээ арай өөр хэлбэрээр.
Урлагийнханд илэрдэг хэлбэр нь Язгуур
сүнсээр дамжин сэтгэлийн мэдрэмжүүд
илүү мэдрэгдэх хэлбэрээр илэрдэг бол бусад
салбарын хүмүүст Бие сүнсэнд нь нөлөөлөх
замаар буюу “Бодол” хэлбэрээр дамжин
шинэ санаа, “анх”ны санаа, ухаалаг шийдэл,
үр ашгийг нэмэгдүүлэх санаа гэхчлэн илүү
ажил мэргэжилд нь нөлөөлөх хэлбэрээр
өгөгдөж байдаг.

You might also like