You are on page 1of 31

Хичээлийн нэр: “Санхүүгийн менежмент-1

(FIN304)”

Лекц 3: Санхүүгийн эрсдэл


ба өгөөж - I

Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн


Эдийн Засаг Бизнесийн Сургууль
Санхүүгийн тэнхим
Судлах зүйл
1. Өгөөж, өгөөжийг тооцох нь
2. Эрсдэл, эрсдэлийг хэмжих нь
Удиртгал
• Бизнесийн шийдвэр гаргалтын
гол шалгуур нь өгөөж ба
эрсдэл байна.
• Сонголт бүр эрсдэлийг
агуулдаг бөгөөд тухайн
хувилбарын хүлээгдэж буй
өгөөж нь шаардагдах өгөөжийг
давж байж үнэ цэнийг бүтээнэ.

• Тохиож болох эрсдэлтэй холбоотойгоор хэр хэмжээний


өгөөж шаардах /өртөг/ вэ?
• Хүлээгдэж буй өгөөж нь үүнийг нөхөж чадах уу?
• Бизнесийн бүх төрлийн хөрөнгө ирээдүйд мөнгөн урсгал
бий болгоход чиглэгддэг.
- Бодит хөрөнгө: үйлдвэр, тоног төхөөрөмж, материал, мэдлэг ...
- Санхүүгийн хөрөнгө : хувьцаа, бонд, үнэт цаас ...
• Тухайн хөрөнгө нь эзэддээ үнэ цэнийг бий болгож чадах
эсэх нь бий болгох мөнгөн урсгал (өгөөж), түүнтэй
холбоотой эрсдэлээс хамаарна.
• Энэ сэдвээр бид хувьцааны хувьд өгөөж ба эрсдэлийн
талаарх ойлголтуудыг авч үзнэ.
1. Өгөөж, өгөөжийг тооцох нь
• Өгөөж (return) нь хөрөнгө оруулагчийн тодорхой хугацаанд
хийсэн хөрөнгө оруулалтаасаа олсон эсвэл олохоор
хүлээгдэж байгаа ашиг (алдагдал) юм.
- Өгөөжийг мөнгөн дүнгээр илэрхийлж болох ч дийлэнх тохиолдолд
хувиар илэрхийлж, шийдвэр гаргалтад ашиглана.
1.A Бодит өгөөжийн түвшин (Historical rate of return)
• Хөрөнгө оруулалтыг тодорхой хугацаанд эзэмшсэнээс
бодитоор олсон өгөөж.
• Өөрөөр, эзэмшсэн хугацааны өгөөж (Holding period return,
HPR) гэнэ.
• Бодит өгөөж нь:
- Хөрөнгийн үнийн өөрчлөлт
- Олсон мөнгөн орлогоос хамаарна.
• Бодит өгөөжийг тооцох томъёо нь:

• Энд:
– t хугацаанд олсон өгөөж
– хөрөнгийн t хугацааны эцэс дэх үнэ
– хөрөнгийн t хугацааны эхэн дэх үнэ
– хөрөнгөөс t хугацаанд олсон орлого
• Жишээ 1:
• “Ард” компанийн 2019 онд хийсэн хувьцааны хөрөнгө
оруулалтын мэдээлэлд үндэслэн хувьцаа тус бүрийн
бодит өгөөжийг тооц

Хувьцааг авсан үнэ 10000₮ 8000₮

2019 оны ногдол ашиг 1000₮ 1500₮

Хувьцааг худалдсан үнэ 11000₮ 8500₮


• Хувьцаа тус бүрээс олсон өгөөж

• Хувьцаа тус бүрийн өгөөжийг эх үүсвэрээр нь үзвэл


1.Б Дундаж өгөөж (Average return)
• Өнгөрсөн 1-ээс дээш жилийн хугацаанд олсон бодит
өгөөжүүдийн дундаж.
- Хугацаагаар жинлэсэн, арифметик, геометр дундаж гэх мэт
• Арифметик дунджаар тооцох:

• Энд:
– Дундаж өгөөж
– хугацаанд олсон өгөөж
– Тооцооны хугацаа
Жишээ 2:
• Wal-Mart (NYSE: WMT) компанийн өгөөж
– 2014 онд 9.1%
– 2015 онд -28.6%
– 2016 онд 12.8%
– 2017 онд 42.9%
– 2018 онд -5.7%
• Өнгөрсөн 5 жилийн хугацааны нийт өгөөж 30.5% болох ба
дундаж өгөөж нь
1В. Хүлээгдэж буй өгөөж (Expected rate of return, ER):
• Хөрөнгө оруулалтаас ирээдүйд олж болох өгөөжийн
боломжит хувилбаруудын магадлалын тархалт (Probability
distribution, PD)-ын дундаж утга.
• Боломжит хувилбар: тодорхой нэг өгөөж өгч болох үйл
явдал
• Магадлал нь аливаа үйл явдлын тохиолдох боломж.
• Магадлалын тархалт нь тохиолдож болох үйл явдлуудыг
боломжит магадлалтай нь холбож
үзсэн загвар
• Хүлээгдэж буй өгөөж (ER)-ийг тооцох:
• Ирээдүйд гарч болох өгөөжийн хувилбар тус бүрийн тохиох
магадлалын жинлэсэн дундаж.

Энд:
– Өгөөжийн дэх хувилбар
– дэх хувилбарын тохиох магадлал
– Өгөөжийн хувилбаруудын тоо
Жишээ 3:
• 2021 оны эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран АПУ
болон Сүү хувьцаанаас олох өгөөжийн хувилбар өгөгдсөн.
Эдийн засгийн Магадлал Өгөөж ()
нөхцөл ()

Өсөх 0.3 50% 20%


Хэвийн байх 0.4 15% 15%
Буурах 0.3 -10% 10%
2. Эрсдэл, эрсдэлийг хэмжих нь
• Эрсдэл нь аливаа зүйлийн тодорхойгүй байдлын үр дүн
(effect of uncertainty on objectives) юм.
• Өөрөөр хэлбэл, ямар нэгэн таагүй үйл явдал тохиолдох
боломжийг хэлнэ.

• Эрсдэлийн зарим шинж:


– Ирээдүйд үүсэхээр хүлээгдэж байгаа.
– Хоёроос дээш сонголттой үед байна.
• Санхүүгийн хувьд эрсдэл нь хөрөнгө оруулалтаас
алдагдал (сөрөг өгөөж) хүлээж болох боломж юм.
• Иймээс эрсдэлийг түүний өгөөжийн тохиолдож болох
магадлалтай нь холбож үзэх шаардлагатай.
– Өөрөөр хэлбэл, санхүүгийн хувьд эрсдэлийг өгөөжийн
тодорхойгүй байдал буюу өгөөжийн хэлбэлзэл гэж
ойлгож болно.
– Зарим тохиолдолд мөнгөн урсгалын хэлбэлзлээр
эрсдэлийг тодорхойлж болно.
• Эрсдэлийг хэмжих олон аргууд байдаг.
• Санхүүгийн эрсдэлийг хэмжихэд түгээмэл хэрэглэдэг
аргууд:
– Хэлбэлзлийн шинжилгээ
• Ранг
• Магадлалын тархалтын график
• Стандарт хэлбэлзэл
• Вариацийн коэффициент
– VaR (Value at Risk)
– Бета коэффициент
– Шарпын харьцаа (Sharpe ratio)
1. Ранг (Range):
• Өгөөжийн боломжит хувилбаруудыг тодорхойлж, хамгийн
ихээс нь хамгийн багыг хасч хэлбэлзлийн цар хүрээг
тооцно.
• Зөрүү өндөр байх тусам эрсдэл ихтэй.
• Жишээ 3-ийн хувьд тооцож үзвэл:
- АПУ компани 50% – (-10%) = 60%
- Сүү компани 20% – 10% = 10%
2. Магадлалын тархалтын график:
• Өгөгдсөн боломжит утгуудыг тохиолдох магадлалтай нь
дүрслэн үзүүлдэг.
• Жишээ 3-ийн хувьд:

Магадлал
Магадлал

40% 40%

30% 30%

Өгөөж Өгөөж
-10% 15% 50% 10% 15% 20%
• Магадлалын үргэлжилсэн
тархалт: Аливаа хөрөнгө
оруулалтын өгөөжийн
тохиолдож болох утгууд
хязгааргүй байж болно.
• Хэрэв эдгээр бүх утгууд ба
тэдгээрийн магадлалыг
мэдэж байвал магадлалын
үргэлжилсэн тархалтыг
байгуулж болно.
• 3. Стандарт хэлбэлзэл:
• Эрсдэлийг хүлээгдэж буй өгөөжийн стандарт хэлбэлзлээр
тооцно.

• Энд:
– Хүлээгдэж буй өгөөж ()
– i тохиолдлын өгөөжийн утга
– i өгөөжийн тохиолдох магадлал
– Боломжит утгуудын тоо
• Стандарт хэлбэлзэл (SD)-ийг тооцохдоо:
– Хүлээгдэж буй өгөөж (ER)-ийг тооцно.
– Өгөөжийн боломжит хувилбар ба ER-ийн зөрүү хэлбэлзлийг
тооцно.

– Вариац буюу хазайлтыг тооцно.

– Хазайлтын нийлбэрийг олж нийт хазайлтыг гаргана.


– Нийт хазайлтаас квадрат язгуур гаргаж, стандарт хэлбэлзлийг
тооцно.
• SD нь ажиглалтад хамрагдаж байгаа объектын тогтворгүй
байдлыг харуулах учраас бага байвал эрсдэл бага гэж
үзнэ.
• Жишээ 3-ийн хувьд SD-г тооцвол.
АПУ компани ER=18%

1 50% 32% 1024 307.2


2 15 -3 9 3.6
3 -10 -28 784 235.2
=546

𝑺 𝑫 𝑨 =√ 𝟓𝟒𝟔=𝟐𝟑 . 𝟑𝟕 %
Сүү компани ER=15%

1 20% 5% 25 7.5
2 15 0 0 0
3 10 -5% 25 7.5

𝑺 𝑫 𝑪 =√ 𝟏𝟓=𝟑 .𝟖𝟕 %
• Магадлалын хэвийн тархалт ба 3-сигмагийн дүрэм
• Хэвийн тархалтын (normal distribution) муруйг ашиглана.
• Энэ тохиолдолд хүлээгдэж буй өгөөж нь
байх магадлал 68%,
байх магадлал 95%,
байх магадлал 99% байна.

Магадлал

68.26%

95.46%
99.74%

-3σ -2σ -1σ ER 1σ 2σ 3σ Өгөөж


• АПУ хувьцааны өгөөж:
– 68% нь 18%-23.37%=(5.37%) ба 18%+23.37=41.37%-ийн
хооронд;
– 95% нь 18% - 2*23.37=(28.74) ба 18%+2*23.37=64.74-ийн
хооронд;
– 99% нь 18% - 3*23.37=(52.11) ба 18%+3*23.37=88.11-ийн
хооронд байна.

• Сүү компаний хувьцааны өгөөж нь:


– 68% нь 11.12% ба 18.87%-ийн хооронд;
– 95% нь 7.25% ба 22.74%-ийн хооронд;
– 99% нь 3.37% ба 26.61%-ийн хооронд байна.
• Хэрэв магадлалын талаар мэдээлэл байхгүй, эсвэл
зөвхөн хугацаа нь мэдэгдэж байгаа тохиолдолд:

• Энд:
- t хугацаан дахь өгөөжийн утгууд
- n жилийн дундаж өгөөж
4. Вариацийн коэффициент:
• Хүлээгдэж байгаа өгөөжийн нэгжид ногдох эрсдлийн
хэмжээг илэрхийлнэ.

• Энд:
– Вариацийн коэффициент
– Стандарт хэлбэлзэл (SD)
- Хүлээгдэж буй өгөөж (ER)
• CV-г хүлээгдэж буй өгөөжийн янз бүрийн түвшинтэй
хөрөнгө оруулалтын эрсдэлийн түвшинг харьцуулахад
ашиглана.
• Жишээ 3-ийн хувьд вариацийн коэффициентийг тооцвол:

• CV нь их байх тусам эрсдэл өндөр, бага байх тусам эрсдэл


бага гэж үзнэ.
Эрсдэлийн аверз ба шаардагдах өгөөж:
• Эрсдэлийн түвшинд тохирсон өгөөжийн хэмжээ шаардахыг
эрсдлийн аверз гэнэ.
• Ө/х, эрсдэл өндөртэй үнэт цааснаас өндөр өгөөжийг
шаардана.
• Жишээ 4:
• Компани 100 сая₮-өөр 1 жилийн хугацаатай хөрөнгө
оруулалт хийхээр судалж байгаа.
– Сонголт 1: 10%-ийн хүүтэй засгийн газрын үнэт цаас авах
– Сонголт 2: 120% өгөөж олж болох компанийн хувьцаа авах
• Сонголт 1: ЗГ-ын үнэт цаас авбал жилийн дараа 110 сая₮-
тэй болно.

• Сонголт 2: Хувьцааны хөрөнгө оруулалтын үнэлгээ нь


–Нэг талаас 220 сая₮ болох боломжтой.
–Нөгөө талаас 0 болох магадлалтай.
• Энэ 2 боломж 50:50% гэвэл хувьцааны хөрөнгө
оруулалтын хүлээгдэж байгаа үнэлгээ нь:
50% x 220 сая + 50% х 0 = 110 сая.₮
• Үүнээс анхны хөрөнгө оруулалтын дүн 100 сая.₮-ийг
хасвал ашиг нь сонголт 1-тэй ижил 10 сая.₮ байна.

• Та 10 сая₮-ийн өгөөж олохын тулд аль хувилбарыг сонгох


вэ?
• Эдийн засаг дээрх дийлэнх хөрөнгө оруулагчид эрсдэлээс
зайлсхийгчид буюу risk averse хандлагатай байдаг.
• Ө/х, хүлээх эрсдэлийг нөхөх хангалттай өгөөжийг
амлахгүй (эрсдэлийн урамшуулал) л бол эрсдэлтэй зүйлд
хөрөнгө оруулахгүй.

You might also like