You are on page 1of 37

Байгууллагын

соёл
Байгууллагын соёл гэдэг бол тухайн ажлын орчин дахь ажилтнуудын
гаргаж буй хандлага, зан төлөвийг гэж ойлгож болох бөгөөд дараах
ухагдахуунуудыг өөртөө агуулна:

• Тэд байгууллагатайгаа хэрхэн харилцаж байна вэ?


• Тэдний гол гэж чухачилж үзэж байгаа үнэ цэнэ юу вэ?
• Тэдний хувь хүний зорилго нь хэрхэн байгууллагынхаа зорилготой
уялдаж байна вэ?
• Ажилтнууд нь бие биетэйгээ хэрхэн харилцаж байгаа байдал.
• Ажилтнууд байгууллагынхаа эрхэм зорилго, алсын хараа болон үнэт
зүйлсийг хэр сайн ойлгодог зэргийг ойлгоно.
Байгууллагын соёлыг илэрхийлсэн дэлхийд танигдсан “Минцберг”-ийн
загвар гэж байдаг. Энэ загварт байгууллага болон түүний соёл оршин
тогтноход дараах 3-н зүйл зайлгүй байх хэрэгтэй гэж үзсэн. Үүнд:
1. Тухайн байгууллагын үзэл баримтлал /маш сайн үзэл баримтлал
байгууллагын соёлын суурь нь байдаг/
2. Менежмент /Хүний нөөцийн, санхүүгийн зохион байгуулалтын
менежмент гэх мэт/
3. Байгууллага өөрөө тодорхой он жилийн туулсан туршлагатай байх
хэрэгтэй /Ажилтнууд нь болон Удирадлага нь туршлагатай байх тухай/
Байгууллагын ажилтнууд бүгд байгууллага нь юунд хүрэхээр
зорьж байгааг болон байгууллагын энэхүү зорилго нь ажилтнуудын
хувь хүнийх нь хүсэл зорилготой нь нийцэж байх ёстой гэдгийг
мэдэж байх хэрэгтэй байдаг.

Байгууллагын ажилтнууд ажлаа хийхдээ "энэ миний хийх ажил


болохоор хийх ёстой" эсвэл "би мөнгө олох ёстой" гэх хандлагаар
ажлаа хийх нь хангалтгүй юм. Тэд байгууллагын өсөлт хөгжил нь
миний хувь хүний өсөлтөнд болон мэргэжлийн чадварын хөгжилд
нөлөөлнө гэдэгт итгэж байх ёстой байдаг.
Яагаад байгууллагын сайн соёл чухал гэж?

Байгууллагын соёл сайтай компанид бүх ажилтнууд нь


байгууллагынхаа үнэт зүйлсийг дэмжиж яг нэг хүн шиг
ажилладаг. Сайн соёлтой байгууллагын ажилтнуудтай
харилцах нь их амар байдаг. Учир нь тэд бүгд юуг, хэрхэн,
яагаад хийх хэрэгтэй болохыг мэддэг бөгөөд түүндээ
хүрэхийн тулд хамтарч ажилладаг. Бага тушаалын
ажилтнаас эхлээд ахлах ажилтнууд бүгд байгууллагынхаа
соёлд өөрсдийн хувь нэмрээ оруулан, байгууллагын
салшгүй нэг хэсэг нь болон ажилладаг.
Сайн соёл

Ажлын Багаар
чанар ажиллах
нэмэгд ыг
дэг. дэмждэг
.
Багийн Суралца
ажил. хыгDay 4
дэмждэг
орчин.
Ажлын чанар нэмэгддэг.
Байгууллагын соёл сул газар ажилтнууд нь тухайн байгууллагын үнэт зүйлтэй сайтар
нийцэж ажилладаггүй болохоор тэднийг үр дүнтэй ажиллуулахын тулд илүү их хүчин
чармайлт гаргах хэрэгтэй болдог.
Багийн ажил.
Сайн соёлтой байгууллага шинэ ажилтанд байгууллагынхаа эрхэмлэдэг зүйлстэй
амархан танилцуудаг бөгөөд зорилго, алсын хараатай нийцэж ажиллахад нь тусладаг
ажлын орчинг бүрдүүлсэн байдаг. Сайн соёлтой байгууллагад ажиллаж буй ажилтнууд
ажлаа сайн хийхийг хүсдэг, илүү үнэнч ажилладаг бөгөөд ажилдаа ч тогтвортой бөгөөд
илүү санаачлагатай ажилладаг байна.
Багаар ажиллахыг дэмждэг.
Байгууллагын соёл сайн газар багаар ажиллахыг ямагт дэмждэг. Ийм байгууллагад
ажилтнууд нь ямар тохиолдолд багийнхаа талд зогсохоо мэддэг бөгөөд сайн
ажиллахын тулд бусаддаа итгэдэг. Мөн тэдний хувь оролцоо байгууллагын амжилтанд
чухал нөлөөтэй гэдгийг мэддэг ба тэд зохих ёсоор үнэлэгдэж байгаагаа ч мэддэг.
Суралцахыг дэмждэг орчин.
Багаар сайн хамтарч ажиллах боломж олгосноор ажилтнуудаа бие биенээсээ суралцах
боломжийг олгодог. Ямар ч ажил дээр ажилтнууд суралцаж буй зүйлийнхээ 10 хувийг л
албан ёсоор зохион байгуулж буй сургалтаас авдаг бол ихэнх хэсгийг хамтран
ажилладаг ажилтнуудаасаа суралцдаг байна. Мэдээж ажилтнууд нь их сургалт авах
тусмаа тэд ажлаа хийхдээ илүү сайн болох ба байгууллага илүү амжилттай байх
болно.
Байгууллагын соёлоо хэрхэн
нэмэгдүүлэх вэ?
Байгууллагын
соёлоо хэрхэн
нэмэгдүүлэх вэ?
1. Ажилтнуудаа сонсож байх.
Ажилтнуудынхаа санал, бодлыг сайн
сонсож байх тийм орчинг бүрдүүл.
- Ажилтнуудын 75 хувь нь
ажилтнуудынхаа санал бодол,
асуудлыг сайн сонсдог байгууллагад
илүү удаан ажилладаг байна.
2. Харилцаа чухал.
Байгууллагын эрхэм зорилго, алсын хараа
болон үнэт зүйлсийг ажилтнууддаа сайн
хүргэснээр ажилтнуудын аливаа зүйлд
санал бодлоо гаргах илэрхийлэх байдал
сайжирдаг байна.
- Судалгаанаас үзэхэд байгууллагад нь үнэт
зүйл байдаг эсэх нь мэдэгддэггүй эсвэл
байлаа ч ойлгогддоггүй байгууллагатай
харьцуулахад ойлгомжтой үнэт зүйлтэй
байгууллага нь ажилтнуудынхаа
ажиллах сонирхлыг илүү их татдаг
гэсэн байна.
4. Ил тод байх.
3. Хамтарч
ажиллахыг Ажилтнуудтайгаа ил тод байх нь
тэдний итгэлийг олоход тустай
дэмжих. бөгөөд энэ нь байгууллагын соёлыг
сайжруулдаг. Байгууллагын
Байгууллагын ажилтнууд хамт нэг баг сошиал хуудсуудад байгууллагын
болж хамтарч ажиллахыг дэмжиж хэмжээнд юу болж байгаа талаар
байх нь ажилтнуудыг бие тогтмол мэдээлэл оруулж байх нь
биенээсээ суралцах, дэмжиж ажилтнуудад урам өгдөг байна.
ажиллах, асуудлыг хамтдаа - Судалгаагаар ажилтнуудын 50 хувь нь
шийддэг болгож төлөвшүүлдэг. тухайн байгууллагын удирдах
- Судалгаагаар байгууллагын ажилтан нь сошиал хуудсандаа
ажилтнуудын 86 хувь нь хамтын мэдээлэл хуваалцах нь ажлын
ажиллагаа болон ажилтнууд бүтээлч байдалд эерэгээр
хоорондын аятайхан харилцаа нөлөөлдөг бөгөөд ажилтнуудад ч
байхгүй байх нь ажил бүтээмж мотивац өгдөг гэсэн байна.
муу байхад хүргэдэг гэжээ.
6. Утга төгөлдөр
5. Ажил нь хэр байгаа
зорилготой
талаар ажилтандаа
байх.
мэдэгдэж байх.
Хэрэв та байгууллагын соёлын хэрэгжилтэнд
Ажилтнууд өөрсдийнх нь гүйцэтгэл тухайн дэвшил харахыг хүсэж байгаа бол
байгууллагын соёлтой нийцэж байгаа ажилтнууддаа тухайн ажлыг хийснээр
эсэхэд үргэлж мэдээлэл авч байх ёстой байгууллагын гол зорилгод ямар хувь
байдаг. Жилд нэг удаагийн ярилцлага нэмэр оруулахыг нь сайтар ойлгуулах
үүнд хангалтгүй юм. хэрэгтэй. Тэд тухайн
- Удирдлагаасаа ажлынхаа талаар зохих даалгаврыг хэрэгжүүлснээр
дүгнэлтийг тогтмол авч байдаг байгууллагын гол зорилгод бага ч
ажилтнуудын 68 хувь нь ажилдаа сэтгэл гэсэн хувь нэмрээ оруулж байгаагаа
хангалуун байдаг гэжээ. өөрсдөө мэдэрч байх нь ихээхэн урам
зориг өгдөг байна.
- Судалгаанаас үзэхэд сайтар анхаарал
хандуулсан ажилтнууд тухайн ажлаа
гурав дахин сайн хийдэг гэжээ.
7. Урамшуулах.
Байгууллагын соёлд нийцэх ажилтнуудынхаа гаргасан аливаа үйлдлүүдийг
шагнаж урамшуулж байх хэрэгтэй. Тийм үйлдлүүдийг алдалгүй урамшуулж байх
нь байгууллагын зөв соёлыг урт наслахад хүргэнэ.

8. Сорилт өгөх.
Тэдэнд өсөж хөгжих боломж олгох сорилт өг. Ингэснээр тэдэнд бодитой хөрөнгө
оруулж байгааг ойлгох бөгөөд хариуд нь тэд байгууллагадаа итгэх итгэл
нэмэгдэнэ.

Ажилтнуудын 76 хувь нь байгууллагын зүгээс тэдэнд мэргэжлийн хувьд өсөх


дэвших боломж олгох нь байгууллагын соёлын чухал хэсэг гэж үздэг гэжээ.
Тасралтгүй хөгжих боломжтой ажилтнуудын хувьд тухайн байгууллагадаа
цаашид тогтвортой ажиллана гэх бодол нь илүү байдаг байна.
Гэрийн даалгавар

Монгол улсад үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжийг сонгон судалгаа хийж


стратегийн төлөвлөлтийг тодорхойлно уу.

1. Байгууллагын өнөөгийн байдал /компаний танилцуулга, стратеги/


2. Байгууллагын эрхэм зорилго, зорилго, зорилтууд
3. Байгууллагын гадаад, дотоод хүчин зүйлсийн судалгаа
4. SWOT шинжилгээ
5. Цаашид хэрэгжүүлэх боломжит стратеги

You might also like