You are on page 1of 13

Сэдэв:

Зохиолыг
уншиж ойлгох

Суурилах эх:
“Гэсэр” тууж
Туужийн тухай
• “Гэсэр”-ийн тууж бол
дэлхийн хамгийн урт амьд
тууль юм.
• Овог аймгийн хамт олны
ялагдашгүй хүч, сайн
сайхан шинж чанар,
мөрөөдөл хүслэнгийн
биелэл болсон агуу их
баатрын гавьяат үйлс,
ололт ялалтыг хайлан
хүүрнэсэн төгөлдөр их
бүтээл юм.
Тэнгэрийн орон
Хурмаст тэнгэр

Үйл
Амин сахигч Төгсцогт
бүтээгч

Хүний ертөнц
Хүний ертөнц
Лин Донсар Дос
Цотон Царгин Сэнлон Амаржил

Амаржил
Гэсэрийн тууж эхлэхийн гол учир шалтгаан юу вэ?
Хүний ертөнцөд хүчтэн нь хүчгүйгээ барьж идэж, гөрөөс
хүртэл өөр хоорондоо нэг нь нэгийгээ барьж идэх болсноос
Хурмаст тэнгэр нэг хүүгээ газарт илгээж тэр үймээн самууныг
даруулах болсон тууж эхлэх, үргэлжлэх шалтгаан болжээ

Тодруулсан хэсгээс тухайн нийгмийн ямар байдлыг


харж болох вэ?
Тухайн нийгэмд ямар бусармаг үйл явдал өрнөж, жирийн ард
түмний амьдралд саад болж буйг илэрхийлсэн. Тэр бүхнийг
Гэсэр амар тайван болгохоор ирж байна.
Гэсэр бол үймээн самууныг дарж амар тайвныг бий болгохоор
төрж байгаа. Түүнийг чи ямар байгаасай гэж хүсэж байна вэ?
Хүч чадалтай, ид шидтэй...................................................

Дээд биед нь арван зүгийн бурхан төгссөн, дунд биед нь


дөрвөн их тэнгэр нар төгссөн, доод биед найман их лусын
хаад төгссөн эр төрөх буй.
Их үйлийг бүтээх Гэсэр хаанд юу юу байгаасай гэж хүсэж байна вэ?
Илд, нум сум...........................................
“... Хурмаст тэнгэр ахай минь, над шүүдрийн гилбэлгээн өнгөт
хөө хар хуяг өг. Цахилгаан өнгөт далавчаа өг. Нар, сар хоёрыг
хамтаар зэрэгцүүлэн ургуулан хийсэн манлай цагаан дуулгаа өг.
Оюун эрдэнэ оньт гучин цагаан сумаа өг. Догшин хар нумаа өг.
Билгийн гурван алд хар шор сэлмээ өг. Дуурсахуй нэрт алтан
уургаа өг. Ерэн гурван жингээр хийсэн их болд сүхээ өг. Жаран
гурван жингээр хийсэн бага болд сүхээ өг. Энэ бүгдийг намайг
ертөнцөд төрөхөд буулгаж өгөөрэй.
Ертөнцөд төрсөн хойно минь над амьтанд үл гартах нэгэн сайн
морь буулгаж өгөөрэй.”
Ингэж бид бүхний хүсэж байснаар эрдэм чадал, ид шид
бүрдсэн бурхны зарлигтай, Хурмаст тэнгэрийн хөвгүүн
ертөнцөд хувилж төрөх болжээ.

Тэр эхээс эгэл хүний адил мэндлэх болов уу? Юу гэж бодож
байна вэ?
Баруун нүдээ хялайж, зүүн нүдээ харж, баруун гараа далайж,
зүүн гараа атгаж, баруун хөлөө дээш өргөж, зүүн хөлөө жийж,
дөчин таван дун цагаан шүдээ зуусаар төрөв.
Гэсэрийн эхээс мэндэлсэн өдөр тэр газар юу тохиолдсон бол?
Таамаглаарай.
Амаржил: “...Ав одоо муу гүлтгэрийг, Чөтгөрийн хувилгаан
хүүхэд төрөөд намайг барьж идье гэж ингэж байна” гэв.

Сэнлон: “... Тэжээж үзье. Энэ өдөр би наян оготно алав. Энэ
муу хоёр гурван мал минь булт боостов \хээлтэй болов\ Язгуур
гэрийн минь дэргэд оготно үгүй билээ. Годил харвах газар
оготно иржээ. Энэ өдөр хамаг газар цас орсон бөгөөтөл манай
энэ муу гэрийн гадна годил харвах газар цас орсонгүй...”
Сэнлон

Цас Чихэр Ронса Жур


Жур эхнэртээ \Рогмо гуа\ гавьяагаа тоочив.
Нэг насандаа Чөтгөрийн хар хэрээг барьж алаад, нүдэн дээрээ нүд нэмсэн
Нүдэн Гэсэр хаан би билээ.
Хоёр насандаа ямаан шүдэт, нохой хошуут, төмөр араат чөтгөр Гүнгү эцэг
Гэлон лам болон ирэхэд нь хэлийг нь дөчин таван цагаан шүдээр тас хазаж
дараад хэлэн дээрээ хэл нэмсэн Гэсэр хаан би билээ.
Гурван насандаа чивлийн оготныг газрын хөрсийг урвуулж Монгол улст
муу үйлдэж явахад дарсан арван зүгийн ачит Гэсэр богд мэргэн хаан би
билээ.
Дөрвөн насандаа Жур биеэр хувилж, долоон албиныг их далайд унагаж
дараад, амьтны амин дээр амь нэмсэн арван зүгийн ачит Гэсэр богд мэргэн
хаан би билээ.
Таван насандаа Ир Тонгорог мангасыг дараад Энхрэхийн Зоог өлзийт
сайхан нутаг болгосон арван зүгийн ачит Гэсэр богд мэргэн хаан би билээ.
Зургаан насандаа гурван бөхийг чинь ялж, гурван харвагч мэргэдийг
чинь харваж дийлсэн, гурван түмэн хүний тэргүүнийг төөрүүлж чамайг
авсан хамгийг эрхэндээ оруулсан тойн Гэсэр хаан би билээ.
Долоон насандаа Цотонг ичээн хариулсан хавт Гэсэр хаан би билээ.
Найман насандаа хамуут хээр даагаа унаж өдрийн авд түмэн бухыг
авласан, Одос мөрөнд олом гаргаж өгсөн арван зүгийн ачит Гэсэр богд
мэргэн хаан би билээ.
Есөн насандаа хувилгаан биеэр гардийн сайхан хоёр отгыг авч чамд
хатгаж өгсөн, хамаг харвагчийг гарсан хавт Гэсэр би билээ.
Арван насандаа эцэг эхийн ачийг хариулахын тулд Хоншим
бодисадын сүм босгосон богд Гэсэр би билээ.
Арван нэгэн насандаа муу өвчний эзэн Ругмо нагво нэрт чөтгөрийг
барьж алсан баатар Гэсэр хаан би билээ.
Арван хоёр насандаа хавангийн эзэн төмөр сүйхт чөтгөрийг барьж
хаванг тасалсан хамгийн эзэн Гэсэр хаан би билээ.
Арван гурван насандаа боомын эзэн гүзээн толгойт чөтгөрийг алж
боомыг тасалсан богд Гэсэр хаан би билээ.
Арван дөрвөн насандаа Лусын хааны охин Ажу мэргэнийг авсан
арван зүгийн ачит Гэсэр богд мэргэн хаан би билээ.
Арван таван насандаа эдүгээ тэнгэр мэт тачигнаж, луу мэт хүрхэрч
явах минь энэ билээ
Гэсэрийн биеэр болсныг сонсоод Цас Чихэр тэргүүлэн Дос, Донсар,
Лин гурван отог улс цуглаж ирээд их хурим хийж хөг дуугаар
цэнгэлдэн жаргав.
Гэрийн даалгавар

Арван зүгийн эзэн Гэсэр мэргэн хаан удаах


бүлгүүддээ ямар үйл явдлыг, яаж туулах бол...

Зохиолоо эхээр нь олж уншаарай

Монгол Гэсэрийн тууж, Улаанбаатар, 2013 он

You might also like