You are on page 1of 26

Худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн

зохицуулалт

Хичээлийн нэр: Хувийн эрх зүйн хууль


тогтоомжийн хэрэглээ CLA431

Тэнхимийн
Тэнхимийн нэр:
нэр: Эрх
Эрх зүйн
зүйн тэнхим
тэнхим
Хичээлийн зорилго:

• Бусдын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх гэрээний бүлэгт


хамаарах гэрээг ялган хэрэглэх чадвар эзэмших
• Бусдыг өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх гэрээний тодорхой
тохиолдлын талаар тохиолдол шийдвэрлэх чадвар эзэмших

Тэнхимийн нэр: Эрх зүйн тэнхим


Монгол Улсын Үндсэн хууль буюу
үүргийн эрх зүйн үндэс

• Монгол Улсын үндсэн хуулийн арван зургаа дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хөдлөх, үл
хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.
Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий
байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг
дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заасан.
• Иргэний хуулийн зорилго, үзэл баримтлал өмчийг шударгаар олж авах, эзэмших,
ашиглах боломжит хууль зүйн арга замыг зааж өгсөн.
• Иргэний хууль цаашид Худалдааны хуультай болох асуудал яригдаж байгаа.

Тэнхимийн нэр: Эрх зүйн тэнхим


Үүрэг үүсэх үндэслэл

Хуул
хэлц ьд
эл заас
наар

Тэнхимийн нэр: Эрх зүйн тэнхим


Иргэний хуулийн тусгай ангид
Бусдын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх гэрээ
• Худалдах, худалдан авах гэрээ
• Арилжааны гэрээ

Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх гэрээ


• Ажил гүйцэтгэх
• Хөлсөөр ажиллах

Бусдын эзэмшилд эд хөрөнгө шилжүүлэх гэрээ


-Эд хөрөнгө хөлслөх
-Түрээс

Төлбөр тооцоотой холбоотой гэрээ


• Банк, эрх бүхий этгээдийн зээлийн гэрээ
• Банкны баталгаа

Тэнхимийн нэр: Эрх зүйн тэнхим


Хуульд зааснаар үүсэх үүрэг

Гэм хор

Үндэслэлгүйгээр хөрөнгөжих

Бусдын үүргийг даалгаваргүйгээр


гүйцэтгэх

Тэнхимийн нэр: Эрх зүйн тэнхим


Худалдах, худалдан авах гэрээний
онцлог

• Худалдах, худалдан авах гэрээ нь үүргийн эрх зүйн нэг төрөл.


• Худалдах, худалдан авах гэрээ нь 4000 жилийн өмнөөс хэрэглэгдэж, эрх зүйн
түүхийн мянга мянган жилийн хөгжлийн явцад өөрийн гэсэн мөн чанар бүхий
хэм хэмжээтэй болж боловсорсон иргэний эрх зүйн чухал институтийн нэг
байсаар ирсэн.
• Эд баялгийг бараа таваар болгон эдийн засаг, зах зээлийн эргэлтэд оруулах
үндсэн хэрэгсэл нь худалдах, худалдан авах гэрээ байдаг учраас одоог хүртэл
иргэний эрх зүйн гэрээний түгээмэл төрөл хэвээр байгаа бөгөөд техник
технологийн хөгжил, орчин үеийн зах зээлийн хэрэгцээнд нийцсэн олон шинэ
төрөлтэй, илүү уян хатан онцлог нөхцөлтэй болж хөгжсөөр байна.

Тэнхимийн нэр: Эрх зүйн тэнхим


Худалдах, худалдан авах гэрээний
онцлог

Харилцан үүрэг хүлээдэг


2 талт

Эд хөрөнгийг бусдын өмчлөлд


шилжүүлнэ

Холимог болон
Нэгдмэл онолоор
тодорхойлогдоно

Тэнхимийн нэр: Эрх зүйн тэнхим


Худалдах, худалдан авах гэрээний
зүйл

• Эд юмсыг худалдах-Эд юмс нь хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө


/амьтад/
Ирээд Болзо
үйд л
бий тавьса
болох н
хөрөнг хөрөнг
ө ө

• Эрх худалдах- эрхийг бусдад шилжүүлэх боломжтой тохиолдолд


худалдах, худалдан авах гэрээний зүйл болно. Шаардах эрх, бусдын
газар дээр барилга байгууламж барих эрх, оюуны өмчийн эрх гэх мэт

Тэнхимийн нэр: Эрх зүйн тэнхим


Худалдах, худалдан авах гэрээний тулгуур ойлголт

Гэрээний үнэ Гэрээ байгуулах хэлбэр


• Мөнгөн төлбөр • Хэлбэр баримтлахгүй амаар
байгуулж болно.
• Эд хөрөнгө, эрх • Хуульд заасан тохиолдолд
• Ажил, үйлчилгээ бичгээр байгуулж, нотариатаар
гэрчлүүлсэн байхыг шаардана.
/холимог гэрээ/

Тэнхимийн нэр: Эрх зүйн тэнхим


Худалдагчийн үүрэг

Үндсэн үүрэг
• Өмчлөх эрх шилжүүлэх үүрэг
• Эзэмшил шилжүүлэх үүрэг
• Доголдолгүй эд хөрөнгө
шилжүүлэх үүрэг
• Үнэн зөв мэдээллээр хангах үүрэг

Тэнхимийн нэр: Эрх зүйн тэнхим


Худалдан авагчийн үндсэн үүрэг

• Хариу төлбөр төлөх


• Барааг хүлээн авах

Тэнхимийн нэр: Эрх зүйн тэнхим


Худалдах, худалдан авах гэрээг бусад гэрээнээс
ялгах нь

Арилжааны Зээлээр Бэлэглэлийн Зээлийн гэрээ Ажил


гэрээ худалдах, гэрээ гүйцэтгэх
худалдан авах гэрээ
гэрээ
Эд хөрөнгө Хүү тооцно Хариу Хүү тооцно Төрлийн
шилжүүлэх төлбөргүй шинжээр
Холимог гэрээг бичгээр тодорхойлогдох
хэлбэртэй байж байгуулан бол худалдах,
болно худалдан авах
гэрээний
зохицуулалт
үйлчилнэ

Тэнхимийн нэр: Эрх зүйн тэнхим


Үүргийн зөрчил ба шаардах эрхийн зохицуулалт

Шаардах эрх • Хохирол шаардах эрх


• Хугацаа хэтрүүлэх • Гэрээнээс татгалзах эрх
• Үүрэг гүйцэтгэх боломжгүй болох • Эд хөрөнгийн доголдол
• Эд хөрөнгийн доголдол арилгуулах эрх
• Доголдолгүй эд хөрөнгөөр
солиулах эрх
• Эд хөрөнгийн үнийг бууруулахыг
шаардах эрх

Тэнхимийн нэр: Эрх зүйн тэнхим


Бодлого 1

Үйлдвэрлэгч “Б” ХХК нь хүүхдийн сувилал ажиллуулдаг “Ц” ХХК-


д сүү худалдахаар талууд худалдах, худалдан авах гэрээг
байгуулж, 200 литр сүүг нийлүүлсэн ба “Ц” ХХК нь үнэ төлөх
хугацааг 2 сараар хэтрүүлсэн. Худалдан авагч “Ц” ХХК нь
аюулгүй байдлын үүднээс үйлдвэрлэгчтэй холбоотой компанийн
гэрчилгээ, дүрмийг үзэх хүсэлт тавьсан боловч үйлдвэрлэгч “Б”
ХХК нь дээрх мэдээллийг өгөхөөс татгалзжээ. Үүнээс үүдэж “Ц”
ХХК нь сүүний үнийг төлөхөөс татгалзсан ба үйлдвэрлэгч “Б”
ХХК нь “Ц” ХХК- эс сүүний үнийг, хугацаа хэтрүүлсэн алдангийн
хамт нэхэмжилсэн.
• “Ц” ХХК-ийн татгалзал үндэслэлтэй юу?

Тэнхимийн нэр: Эрх зүйн тэнхим


аргачлал

• Иргэний хуулийн 243.2-д заасан Худалдагч нь


худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний
шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл,
журам, баталгаат болон эдэлгээний хугацаа,
үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн
мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй.

Тэнхимийн нэр: Эрх зүйн тэнхим


Бодлого 2

• Баян-Өлгий аймгийи Өлгий хотод байрладаг “С” ХХК нь Увс аймагт үйл ажиллагаа
явуулдаг “У” ХХК-иас 2 тонн чацаргана жимс худалдан авахаар тохиролцсон. С
ХХК-ийн хүсэлтээр “У” ХХК нь барааг “Толбо” сум руу хүргэсэн бөгөөд
тээвэрлэлтийн зардал 1,000,000 төгрөгийг “У” ХХК нь “С” ХХК-иас нэхэмжилжээ.
“С” ХХК нь барааг шилжүүлэхтэй холбогдсон зардлыг худалдагч хариуцах талаар
хуульд заасан тул төлөхгүй хэмээн татгалзжээ.

• Асуулт: “С” ХХК-ийн татгалзал үндэслэлтэй юу?

Тэнхимийн нэр: Эрх зүйн тэнхим


Аргачлал

• Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1-д гэрээнд өөрөөр заагаагүй


бол эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон /жигнэх, савлах, баглах гэх
мэт/ зардлыг худалдагч, барааг худалдагчийн байгаа газраас өөр газар
хүргэх, зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбогдсон зардлыг худалдан
авагч хариуцна.
• Татгалзал үндэслэлгүй

Тэнхимийн нэр: Эрх зүйн тэнхим


Бодлого 3

• Улаанбаатар хотод ажилладаг А Дарханд амьдардаг Б-д 100 ширхэг эмэгтэй хослол
нийлүүлэх болов (үүрэг гүйцэтгэх газар Улаанбаатар хот). Тэрээр Б-ийн гуйснаар
барааг Г-ийн машинаар илгээсэн. Замдаа Г-ийн буруугаас машин онхолдож, хувцасны
10 хувь шатаж, хэрэглэх боломжгүй болсон байна. Худалдан авагч Б нь хувцасыг
хүлээж аваагүй тул үнийг төлөх боломжгүй гэж маргажээ.
• Асуулт: Б үнийг төлөх үүрэгтэй юу?, Худалдагч А үүргээ гүйцэтгэсэн эсэх, эрсдэлийг
хэн хүлээх вэ?

Тэнхимийн нэр: Эрх зүйн тэнхим


Аргачлал

• Иргэний хуулийн.243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Б барааны үнийг төлөх ёстой.
Учир нь Улаанбаатар хотод Иргэний хуулийн 247.2-н дагуу тээвэрлэгчид хүлээлгэн
өгсөн даруйд түүнд тохиолдлын эрсдэл шилжсэн. Худалдагч үүнд ямар ч буруугүй
бөгөөд тээвэрлэлтийн явцад хувцас түлэгдэж, хэрэглэх боломжгүй болсон байна.
Худалдагч А үүргээ гүйцэтгэсэн.

Тэнхимийн нэр: Эрх зүйн тэнхим


Бодлого

• Б нь А-аас машин худалдан авсан бөгөөд гэрээг бичгээр


байгуулсан. Б нь гэрээнд заасан ёсоор машины үнэ 15 сая
төгрөгийг бүрэн төлсөн, харин А уг машиныг 2016 оны 12 дугаар
сарын 2-ны өдөр 11 цагт Б-н гэрийн хаягаар хүргэж өгөх үүрэг
хүлээсэн. Худалдагч А заасан хугацаанд машиныг гэрт нь хүргэж
өгөхөд Б гэртээ байхгүй байсан тул эхнэрт нь хүлээлгэн өгчээ. Б-г
гэртээ ирэхээс өмнө маш хүчтэй /салхитай/ аадар бороо орж машин
усанд урсаж, ашиглах боломжгүй болсон байна. Гэрээний зүйл
болох машиныг зөвхөн Б-д хүлээлгэн өгөх ёстой тул А эрсдэлийг
хариуцна гэж, Б нь машины үнэ 15 сая төгрөгийг А-с нэхэмжилжээ.
• Асуулт: Б нь А-с машины үнэ 15 сая төгрөг нэхэмжлэх эрхтэй юу?.

Тэнхимийн нэр: Эрх зүйн тэнхим


Аргачлал

• Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д зааснаар Хуульд өөрөөр заагаагүй бол
эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно.
• Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол
өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар
түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх
шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.”, 111.2.1-д
“өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр” эд хөрөнгийг
шилжүүлсэн гэж үзнэ.
• Иргэний хуулийн 211.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг Б эсвэл түүний зааж өгсөн
хүнд шилжүүлэн өгөх үүрэгтэй
• Иргэний хуулийн 101.7-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэнэтийн буюу давагдашгүй
хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл, түүний үр төл, үр шим
устсан, гэмтсэний эрсдлийг өмчлөгч хариуцна.
• Б 15,000,000 төгрөгийг А-аас нэхэмжлэх эрхтэй.

Тэнхимийн нэр: Эрх зүйн тэнхим


Бодлого

• А нь Япон улсаас хэвлэлийн будаг, техникийн тос оруулж


худалдаалдаг ба хэвлэлийн компани Б-д 20 тн цаасны будаг, 8 тн
техникийн тос нийлүүлэхээр гэрээ байгуулан, cap бүр нийлүүлэх
хэмжээг тогтоож, үнийг өмнөх сард урьдчилан авч байхаар
тохиролцсон. Эхний 5 сард ямар нэг асуудалгүйгээр гэрээ хэрэгжиж
байсан боловч 6 дахь сараас эхлэн будаг нийлүүлсэнгүй. Б нь үүргээ
гүйцэтгэхийг мэдэгдэхэд “төлбөрийн асуудлаар маргаантай байгаа,
өөр газраас будаг авахаар болсон” гээд хэсэг хугацаа өгөхийг хүссэн.
Б нь үйлдвэрийн үйл ажиллагаа зогсоход хүрнэ гэсэн үндэслэлээр
гэрээнээс татгалзах санал гаргасан, А зөвшөөрөхгүй байна.
• Асуулт: Б гэрээнээс татгалзах боломжтой юу?

Тэнхимийн нэр: Эрх зүйн тэнхим


Аргачлал

• Иргэний хуулийн 249.3-д “Худалдсан эд хөрөнгийг


хэсэг хэсгээр нийлүүлэх тохиолдолд нэг тал нь эд
хөрөнгийг нийлүүлэх нэг удаагийн үүргээ
биелүүлээгүйгээс дараагийн нийлүүлэлт биелэгдэхгүй
байх бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал нь энэ
хуулийн 204.2, 219.2-т заасан хугацаа өнгөрсний
дараа гэрээний үүргээсээ татгалзаж болно.”.
• Шийдэл: Иргэний хуулийн 249.3-т зааснаар Б
гэрээнээс татгалзах боломжгүй байна.
Тэнхимийн нэр: Эрх зүйн тэнхим
Ашигласан материал

• Буянхишиг Б. (2019) Иргэний эрх зүй тусгай анги (Сурах


бичиг), Улаанбаатар хот, 83-136 дахь тал

Тэнхимийн нэр: Эрх зүйн тэнхим


• Анхаарал тавьсан та бүхэнд
баярлалаа

Тэнхимийн нэр: Эрх зүйн тэнхим

You might also like