You are on page 1of 13

“Some”, “any”

 A. Батлан хамгаалах, хүүрнэх


шинжтэй өгүүлбэрүүдэд some,
харин үгүйсгэн хүүрнэх, батлан
асуух шинжтэй өгүүлбэрт any-г
хэрэглэдэг.

 Б. Гэвч зарим тохиолдолд энэ


дүрэм зөрчигдөх талтай байдаг.
 А. 1. Хүүрнэх өгүүлбэрт:

There are some interesting


articles in this paper.-Энэ сонинд
хэдэн сонирхолтой нийтлэлүүд байна.
2. Үгүйсгэн хүүрнэх өгүүлбэрт:
There aren’t any interesting
articles in this paper.-Энэ сонинд
ямар ч сонирхолтой нийтлэл алга.
3. Асуух өгүүлбэрт:
Are there any interesting articles in this
paper? –Энэ сонинд ямар нэг
сонирхолтой нийтлэл байна уу?
 1. Some-ыг тоологддог нэр үгийн
олон тоотой хоршуулан хэрэглэх ба
энэ тохиолдолд –хэдэн,-зарим
хэмээн орчуулагддаг.
 Жишээ нь:

There are some goats in the yard.-


Хашаанд хэдэн ямаа байна.
Some students get scholarship.-
Зарим оюутнууд тэтгэлэг авдаг.
Some-г эс тоологддог нэр үгтэй
хоршуулан хэрэглэж болох ба энэ
тохиолдолд –хэсэг хэмээн
орчуулагдана.
 Жишээ нь:

There is some milk in the cup.-Аяганд


сүү байна.
There is some mutton in the fridge.-
Хөргөгчинд хэсэг хонины мах
байна.
 2. Аny-г үгүйсгэн хүүрнэх
өгүүлбэрт хэрэглэхэд–ямар ч
гэсэн хүч нэмэгдүүлэх утга
илэрхийлнэ.
 Жишээ нь:

There aren’t any books on the


shelf.-Тавиур дээр ямар ч ном алга.

There isn’t any milk in the cup.-


Аяганд ямар ч сүү байхгүй байна.
 Аny-г асуух өгүүлбэрт хэрэглэхэд –
ямар нэгэн гэсэн утгыг
илэрхийлнэ.
 Жишээ нь:

Are there any books on the shelf?-


Тавиур дээр ямар нэгэн номнууд
байна уу?
Is there any milk in the cup?-Аяганд
ямар нэгэн сүү байна уу?
 Аny-г if холбоост нөхцөл болзол
заагч батлан хүүрнэх өгүүлбэрт
хэрэглэхэд -аливаа нэгэн,-ямар
нэгэн гэсэн утгыг илэрхийлнэ.
 Жишээ нь:

Can you send them to this address if


any letters arrive for me?-Хэрэв
надад ямар нэгэн захидлууд ирвэл
та энэ хаягаар илгээчихэж чадах
уу?
 Б. Асуух өгүүлбэрт any-г хэрэглэх ёстой
боловч хариулт нь “тийм” гэх шинжтэй
асуултанд some-ыг хэрэглэж болно.
Өөрөөр хэлбэл жинхэнээсээ асуулт
асууж байгаа биш харин өөрийн санааг
батлах үүднээс асуулт хэлбэрээр тавих
тохмолдолд хэрэглэнэ гэсэн үг.
 What’s wrong with your eye? Have you
got something in it?
/I think you have got something in your
eye and I expect you say “yes”./
 Мөн ямар нэгэн санал болгох
шинжтэй асуултанд some-г өргөн
хэрэглэнэ.
 Жишээ нь:

Would you like some coffee?


Can I have some of these pears?
 Аny-гээс anyone(хэн нэгэн),
anything(ямар нэгэн юм),
anybody(хэн нэгэн, ямар нэгэн хүн),
anywhere(хаа нэгтээ) гэсэн нийлмэл
үгс үүсдэг.
 Some-оос someone, somebody(хэн

нэгэн), something(ямар нэгэн юм),


somewhere(хаа нэгтээ) гэсэн нийлмэл
үгс үүсдэг. Эдгээрийн хэрэглэгдэх
дүрэм нь any, some-г дангаар нь
хэрэглэхтэй адил байна.
Дасгал (some,any-г нөх)
 I bought ……..chairs, tables, and
desks.
 I don’t wear ….dresses.

 He opened the curtain to let in …….light.


 Would you like …..drink?
 There isn’t ….milk in the fridge.
 Do you wear …..dress?
 I put …….sugar in my coffee.
 Are there ….notebooks in the desk?
 There aren’t …..notebooks in the

desk.
 Can I have …..sugar in my coffee ,please?

You might also like