You are on page 1of 45

СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ЖУРАМ

2023.10.13
ЖУРМЫН ЗОРИЛГО:

Нийслэлийн Ерөнхий Боловсролын Бага тэнгэр олон улсын


сургууль (цаашид сургууль гэнэ)-ийн сургалтын үйл ажиллагааг
оновчтой, үр ашигтай зохион байгуулах, боловсролын
үйлчилгээний чанар, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг
нийтлэг харилцааг зохицуулахад оршино.
СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Сургуулийн сургалтын үйл ажиллагаа нь дараах хэсгээс бүрдэх


бөгөөд сургуулийн захирлаар баталсан төлөвлөгөө, хуваарийн дагуу
зохион байгуулагдана. Үүнд:
• Хичээл
• Хөгжүүлэх үйл ажиллагаа (дугуйлан, клуб, секц)
• Хичээлээс гадуурх үйл ажиллагаа
СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Хичээлийн хэлбэр нь:
• Танхимын сургалт
• Цахим сургалт
• Төсөлт хичээл
Хичээлийн бус хэлбэр:
• Аялал, танилцах хичээл
• Уулзалт, өдөрлөг, гала концерт, үдэшлэг, тэмдэглэлт өдөр
• Бусад урлаг, спортын уралдаан тэмцээн
• Сорил, олимпиад, илтгэл, мэтгэлцээн
СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Бие даан суралцах хэлбэр:


• Гэрийн даалгавар
• Амьдрах ухаан, зөв дадалд суулгах даалгавар
• Төсөл болон асуудал шийдвэрлэх аргад суурилсан бүтээлч
даалгавар
• Ном унших
СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
• Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаа өглөө 8.00 цагт албан ёсоор
эхэлж, орой 16.30 цагт дуусна. Хэрэв багш хичээлийн бэлтгэл хангах,
нэмэлт давтлага, уралдаан тэмцээний бэлтгэл хангахтай холбоотойгоор
19.00 цаг хүртэл ажиллаж болно. Бямба гарагт ажиллах шаардлагатай бол
захирлаас заавал зөвшөөрөл авч ажиллана.
• Сургууль дээр дунд ахлах ангийн сурагчдыг 18:00 цагаас хойш, бага
ангийн сурагчдыг 17:00 цагаас хойш байлгахыг зөвшөөрөхгүй.
• Тухайн ангид хичээл орсон багш хичээлийн завсарлагаанаар ангид агаар
оруулж, самбар, ширээ сандал зэргийг дараагийн хичээлд бэлтгэнэ.
СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

• Хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаа албан ёсоор жил бүрийн 9-р сарын 15-
наас эхэлж шалгалттай холбоотойгоор хичээлийн жил дуусахаас 30
хоногийн өмнө тасалбар болгоно.
• Сургуулийн захирлаар батлагдсан сургалтын үйл ажиллагааны болон
нийгэм-соёлын ажлын төлөвлөгөө, календарийн дагуу нийт суралцагчдыг
хамарсан олон нийтийн ажил, уралдаан, тэмцээн зэрэг үйл ажиллагааг
амралтын өдрүүдэд хийгдэж болно.
СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Сурагчдын хэвшүүлэх 9 дадал:

1. Мэндлэх, хүндлэх, талархах: Өдөр бүр багш, ажилтнууд сурагчидтайгаа,


сурагчид өөр хоорондоо мэндлэх, бага ангийн дүү нартаа хүндэтгэлтэй
хандах, баярласан, талархсан сэтгэлээ илэрхийлж байх;

2. Дүрэмт хувцсаа өмсөх: Өдөр бүр сургуулийн дүрэмт хувцсыг бүрэн, цэвэр
цэмцгэр өмсөх, гадуур гутлаа солих, зөвхөн долоо хоногийн Баасан гарагт
чөлөөт хувцас өмсдөг байх;
СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Сурагчдын хэвшүүлэх 9 дадал:

3. Гар утасны зохистой хэрэглээ: Сурагчид өглөө ангийн багшдаа утсаа хураалгах
бөгөөд, дунд, ахлах ангийн зарим хичээл дээр гар утас ашиглахаар бол багшийн
зөвшөөрлөөр хэрэглэнэ. Хичээл тарах үед гар утсаа багшаасаа буцаан авна. Сурагч
зайлшгүй шаардлагаар ар гэр, эцэг эхтэйгээ ярих тохиолдолд сургуулийн бүртгэл
мэдээллийн ажилтан дээр ирж сургуулийн утсыг ашиглана.
Эцэг эхчүүд, асран хамгаалагч нар хүүхдийнхээ гар утасны хэрэглээг оройн 21:00
цагаас хойш хязгаарлах, гар утас болон интернетийн хэрэглээнд хяналт тавих;
4. Дасгал хөдөлгөөний хэвшүүлэх: Өглөө ангийн багшийн цагаар амьсгалын дасгал,
төвлөрлийн дасгалыг хийж хэвших, мөн цайны 2 удаагийн завсарлагаанаар флаш моб,
бие биелгээ хийх зэргээр дасгал хөдөлгөөний хэвшүүлэх;
СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Сурагчдын хэвшүүлэх 9 дадал:

5. Ус уух, зөв хооллох: Усыг бага багаар балгаж ууж хэвших, сургуулийн цай болон
өдрийн хоолноос гадуур сахар ихтэй чихэр, газтай ундаа, түргэн муудах болон нэмэлт
будагч, нөөшлөгчтэй, баталгаатай бус хүнсийг хэрэглэхгүй байх;
6. Гараа угаах, шүдээ арчлах: Хооллохын өмнө гараа угааж, хооллосны дараа шүдээ
угааж хэвших;
7. Цаг баримтлах: Хичээл сургалтын үйл ажиллагаанд цагтаа ирэх, гэрийн даалгавар,
хариуцсан ажил, бие даалт, төсөлт ажлаа тогтсон цаг хугацаанд нь хариуцлагатайгаар
өгдөг байх;
СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Сурагчдын хэвшүүлэх 9 дадал:

8. Дэг, соёлтой байх: Хичээл, сургалтын үйл ажиллагаа, нийгэм-соёлын ажилд


оролцохдоо бусдад хүндэтгэлтэй байж, дэг журамтай, зохион байгуулалттай оролцоно.
Сургуулийн анги танхим, лаборатори, заал, коридорт хашгирах, үсэрч харайх, бусдыг
хөөж гүйх, ноцолдох зэргийг зөвшөөрөхгүй;
9. Эко сэтгэлгээтэй байх: Хогоо ангилан ялгаж хаядаг байх, ус, эрчим хүчээ хэмнэдэг
байх, байгаль дэлхийгээ хайрлаж мод, цэцэг тарих гэх мэтээр эх дэлхийдээ хувь нэмрээ
оруулах;
СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Хичээлийн хоцролт: Сурагч хичээлээс хоцорсон тохиолдолд дараах заалтыг


дагаж мөрдөнө.
• Суралцагч хичээлээс хоцорсон тохиолдолд тухайн хичээлд оруулахгүй,
дараагийн хичээлд оруулна. Тухайн хоцорсон хичээл дуустал сурагч
бүртгэл мэдээллийн ажилтны хяналтанд байна. Энэ цагаар ном уншиж,
хичээлээ давтаж болно.
• Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, урьдчилан мэдэгдэхгүйгээр хоцорсон
хоцролтын тоо 5 ба түүнээс дээш болоход сургалтын албанаас эцэг эхэд
сануулах захидал илгээнэ.
СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Хичээл таралт:
• Сургуулийн бага ангийн буюу 1-7-р ангийн сурагчдыг анги удирдсан багш эцэг
эх, асран хамгаалагчдад нь гараас гарт хүлээлгэн өгч хяналт тавина.
• Анги удирдсан багш эцэг эхийн сургуультай байгуулсан гэрээгээр
зөвшөөрөгдсөн, суралцагчийг сургуулиас авах эрх бүхий этгээдэд хүүхдийг
хүлээлгэн өгнө.
• Сургуулийн ойролцоох, зам хөндлөн гарах шаардлагагүй хотхоны 3-5-р ангийн
сурагчид эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлт, алабн ёсны зөвшөөрлийн
хуудсыг бөглөж сургуулиас зөвшөөрөл авсны үндсэн дээр ганцаараа явахыг
зөвшөөрнө.
• 6-12-р ангийн сурагчид нь анги удирдсан багшийн хяналтанд тарна.
СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Хичээлээс чөлөө хүсэх тухай:


• Суралцагч 1 өдрийн чөлөө авахдаа чөлөөний хүсэлтээ e-Parent апп-ын
чатаар болон утсаар мэдэгдэж анги удирдсан багшаас авна.
• Суралцагч 2-3 өдрийн чөлөөг чөлөө хүсэх маягтыг бөглөн e-Parent апп-ын
чатаар болон цаасаар илгээж сургалтын менежерээс авна.
• Суралцагч 3-аас дээш өдрийн чөлөөг чөлөө хүсэх маягтыг бөглөн e-Parent
апп-ын чатаар болон цаасаар илгээж сургуулийн захирлаас авна.
• Чөлөөтэй хугацаанд гарсан хичээлийн хоцрогдлыг суралцагч бие даан
нөхнө.
• Өвчтэй тохиолдолд эмчийн магадлагааг үндсэлэн чөлөө олгоно.
СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Хичээлээс чөлөө хүсэх тухай:


• Хүндэтгэн үзэх тохиолдлоор суралцагч хичээлийн дундуур ангиас гарах
бол тухайн хичээлийн багшаас “ногоон карт” авч ил зүүж гарна. Ногоон
картыг буцаан багшид өгнө.
• Ахлах ангийн суралцагчдыг шалгалт (IELTS, TOEFL, SAT гм)-ын
бэлтгэлд хамрагдах хугацаанд хуваарьт хичээлээс чөлөө олгохгүй бөгөөд
зөвхөн албан ёсны шалгалттай өдөр нь чөлөө өгнө.
• Суралцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн улирлын хичээлийн 40,
түүнээс дээш хувьд нь суугаагүй, хичээлээ бие даан судалж, нөхөөгүй,
гүйцэтгэлийн үнэлгээгээ аваагүй бол анги дэвших болон төгсөх
шалгалтанд оруулахгүй, сургалтын гэрээ цуцална.
СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Хичээлийн бус цаг:


• Өглөө бүр 8:00-8:20 цагт ангийн багшийн ангиатайгаа ажиллах өглөөний
цаг байна.
• Долоо хоног бүрийн Мягмар гарагт 8:00-8:20 цагт бага ангийн нийт
сурагчдын, Лхагва гарагт 8:00-8:20 цагт дунд ахлах ангийн нийт
сурагчдын ассамблейг хийнэ. Ассамблейн цагийг сургалтын менежер,
нийгмийн ажилтан, сурагчдын зөвлөл, мэргэжлийн багш нарын багаас
зөвлөгөө мэдээлэл өгөх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр
зохион байгуулна.
• Сурагч бүр хагас жилдээ 1-2 дугуйлан секцэнд хамрагдсан байна.
СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Эцэг эх, зочны уулзалт:
• Эцэг эх, асран хамгаалагчид багш, менежер, нийгмийн ажилтан, багштай уулзах
хүсэлтээ сургуулийн бүртгэл мэдээллийн ажилтанд утсаар, и-мэйлээр, e parent апп-аар
мэдэгдэж цаг тохирсны үндсэн дээр уулзалтыг хийнэ.
• Эцэг эх, асран хамгаалагч сургуулийн Сургалтын чанарт хяналт тавих журмын дагуу
хүүхдийнхээ хичээлд ажиглалт хийж болно.
• Сургуулийн 1-5-р ангийн сурагчдын эцэг эхчүүд хичээлийн дараа багштай уулзах
боломжтой.
• Хичээлийн жилийн улирал бүрийн төгсгөлд эцэг эхчүүд анги удирдсан багш, бусад
мэргэжлийн багш, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, сургалтын менежертэй ганцаарчлан
уулзаж хүүхдийнхээ сургалт, хүмүүжил, нийгмийн идэвх оролцооны талаар зөвлөгөө
мэдээлэл авах, санал солилцох боломжтой. Энэхүү үйл ажиллагаанд эцэг эхчүүд биечлэн
оролцоно.
СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
АУБ-ын ажил үүрэг:
• Анги удирдсан багшийг сургуулийн захирлын тушаалаар томилно. Анги удирдсан багш
дараах үүрэгтэй байна.
• Суралцагч бүрийн дотны зөвлөгч, хувийн нууцыг чандлан хадгалах;
• Анги хамт олныг төлөвшүүлэх, суралцагч бүрийн сурлага, хүмүүжлийн ахиц, амжилтын
судалгаа, дүн шинжилгээ хийх;
• Ангийн сурагчдын сурлага, хүмүүжил, төлөвшлийн талаар бусад мэргэжлийн багш
нартай хамтран ажиллах;
• Ангийнхаа сурагчдын авьяас чадварыг нээж хөгжүүлэх тал дээр анхааран дугуйлан,
секц, клубт хамруулах;
• Эцэг эхийн хурлыг хагас жил тутамд 1 удаа буюу 9, 2-р сард хуваарийн дагуу зохион
байгуулж, хурлын ирц болон тайланг дараагийн өдөр нь сургалтын менежерт өгөх;
СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
АУБ-ын ажил үүрэг:
• Ангийнхаа сурагч нэг бүрийн дүн үнэлгээ, ахиц амжилтын тайланг эцэг эхчүүдэд
улирал бүрийн төгсгөлд и-мэйл, e-parent апп-ын чатаар илгээнэ.
• Ангийнхаа дүнгийн нэгтгэлийг улирал бүр хийж сургалтын албанд өгч баталгаажуулах;
• Сурагчидтайгаа хамтран тэдний хүсэл сонирхол, хөгжилд тулгуурласан ангийн ажлын
төлөвлөгөөг улирал бүр гарган хэрэгжүүлэх;
• Ангийнхаа эцэг эхчүүдэд шаардлагатай мэдээ, мэдээллийг е-parent апп-аар дамжуулан
хамтын ажиллагааг хангах, тухай бүр уулзалтуудыг хийх;
• Эцэг эхчүүдэд хүүхдийн нас сэтгэхүй, суралцах арга барилд тохирсон сургалт арга зүйн
зөвлөгөө өгөх;
• Эцэг эхтэй цахим хэлбэрээр харилцахдаа сургалтын менежерийн албан и-мэйлийг сс
хэсэгт, шаардлагатай тохиолдолд нийгмийн ажилтан, үйл ажиллагааны менежер,
сургуулийн захирлын и-мэйл-ийг bcc хэсэгт тус тус бичнэ.
СУРАЛЦАГЧДЫН МӨРДӨХ ДЭГ

6.1.1 Хичээл эхлэхээс өмнө:


6.1.1.1 Хичээлдээ 10-15 минутын өмнө ирэх;
6.1.1.2 Сургуулийн удирдлага, багш, ажилтан, анги хамт олонтойгоо мэндлэх;
6.1.1.3 Сургуулийн коридорт гүйхгүй, үймүүлэхгүй, үсэрч хайрайхгүй, нуугдахгүй
байх;
6.1.1.4 Гадны гутлаа солих;
6.1.1.5 Гадуур хувцас, цамц зэргийг заавал хувцасны локертоо эмх цэгцтэй үлдээх;
6.1.1.6 Дүрэмт хувцас, биеийн тамирын хувцсаа бүрэн өмсөх, дүрэмт хувцсанд
өөрчлөлт оруулахгүй байх;
6.1.1.7 Бичгийн локерт хадгалсан ном, дэвтэр, хичээлийн хэрэгслэлээ бүрэн авч
хичээлдээ орох;
6.1.1.8 Хонх дуугарахад хичээлд оролцоход бэлэн, суудалдаа суусан байх;
СУРАЛЦАГЧДЫН МӨРДӨХ ДЭГ

Хичээл, хөгжүүлэх сургалтын үед:


6.1.2.1 Багш, суралцагчид хоорондоо хүндэтгэлтэйгээр мэндэлж хичээл, сургалт эхэлнэ.
6.1.2.2 Хичээлдээ идэвхтэй, санаачлагатай оролцох;
6.1.2.3 Бусдыг сонсож, хүндэтгэн суралцах;
6.1.2.4 Мэдэхгүй, ойлгоогүй зүйл байвал тухай бүр багшаасаа нээлттэй асуух;
6.1.2.5 Сургалтанд компьютер, таблет бусад тоног төхөөрөмжийг сургалтын
зориулалтаар ашиглах бөгөөд гар утсыг зөвхөн зөвшөөрөлтэйгээр ашиглаж болно.
6.1.2.6 Биеийн тамир болон кабинетаар орох, группээр орох хичээлүүдэд бүх сурагч
хамрагдах бөгөөд ангидаа үлдэхгүй байх;
6.1.2.7 Хичээл, сургалтанд ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмж, сургалтын
хэрэглэгдэхүүнийг ариг гамтай ашиглах;
СУРАЛЦАГЧДЫН МӨРДӨХ ДЭГ

Сургуулийн коридорт:

6.1.3.1 Чанга ярихгүй байх;


6.1.3.2 Гүйхгүй, үсэрч харайхгүй, шат алгасч үсрэхгүй байх;
6.1.3.3 Анхааралтай, урагшаа харж явах, бусадтай мөргөлдөхөөс болгоомжлох;
6.1.3.4 Анги танхимын хаалгатай хэт ойрхон явахгүй байх;
6.1.3.5 Бага ангийн сурагчидтай болгоомжтой зөрөх, түлхэхгүй байх;
6.1.3.6 Бусдад хүндэтгэлтэй хандах, дундуур нь тасалж гарахгүй байх;
6.1.3.7 Сургуулийн эд хөрөнгөд болгоомжтой, ариг гамтай хандах;
СУРАЛЦАГЧДЫН МӨРДӨХ ДЭГ

Цайны болон өдрийн хоолны цагаар:


6.1.4.1 Сургуулийн цайны газарт өдрийн хоолоо идэх;
6.1.4.2 Бага ангийн сурагчид 1 эгнээнд жагсан цайны газр луу ангийн багшийн хамт
явах
6.1.4.3 Дунд, ахлах ангийн сурагчид гүйхгүй, тайван явж цайны газарт очих,
дарааллаараа зогсож үйлчлүүлэх;
6.1.4.4 Хэн нэгнийг түлхэхгүй, цочоохгүй байх;
6.1.4.5 Хоол, ундаагаа хувааж идэхгүй байх;
6.1.4.6 Аяга, халбага, ууж байгаа ундаагаа хувааж хэрэглэхгүй байх;
6.1.4.7 Хооллох үед хэт чанга ярихгүй, асгахгүй, цэвэрхэн хооллох;
6.1.4.8 Хэрэглэсэн аяга, тавгаа хураах
6.1.4.9 Хооллосны дараа сандал, ширээгээ эмхэлж, цэгцлэх;
СУРАЛЦАГЧДЫН МӨРДӨХ ДЭГ

6.1.5 Бие засах өрөөнд:

6.1.5.1 Бусад суралцагчдын хувийн орон зайг хүндлэх;


6.1.5.2 Угаалгын өрөөний хэрэгслэлийг зохистой хэрэглэх;
6.1.5.3 Усаа тогтмол татах;
6.1.5.4 Ариун цэврийн цаасыг зориулалтын саванд хийх;
6.1.5.5 Гараа сайтар угаах;
6.1.5.6 Ус цацахгүй, тоглохгүй байх;
6.1.5.7 Угаалгын өрөөг ашиглаж дуусаад анги, танхим руугаа даруй явах;
СУРАЛЦАГЧДЫН МӨРДӨХ ДЭГ

6.1.6 Хичээл тарахдаа:

6.1.6.1 Сурагчид тарахдаа сандлаа ширээн дээрээ хураах;


6.1.6.2 Өөрийн ном, хичээлийн хэрэглэлийг локертоо хийх;
6.1.6.3 Том хогийг түүж хогийн саванд хийх;
6.1.6.4 Сургуульд сэлгүүцэхгүйгээр цагтаа автобусандаа суух;
СУРАГЧИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙН АЛДААНЫ ТУХАЙ

8.1 Сургууль нь суралцагчдын хариуцлага, ёс зүйг сайжруулах, алдаа, дутагдлыг бууруулах,


засах, бусад сурагчдад сурч хөгжих эрх тэгш, тааламжтай орчин бүрдүүлэх зорилгоор ёс зүйн
зөвлөлтэй байна.
8.1.1 Ёс зүйн зөвлөл нь сургуулийн захирал, сургалтын менежерүүд, нийгмийн ажилтан, сэтгэл
зүйч, багшийн төлөөлөл гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллана.
8.1.2 Ёс зүйн зөвлөлийн даргыг бүрэлдэхүүн дотроосоо сонгох бөгөөд, нарийн бичиг нь
сургуулийн нийгмийн ажилтан байна.
8.1.3 Ёс зүйн зөвлөл нь суралцагчдын асуудлыг шийдвэрлэхдээ баримад үндэслэх, суралцагчийн
нууцыг чандлан хадгалах, шударга шийдвэр гаргах, хүүхдийн эрхийг эн тэргүүнд тавих, гаргасан
алдаа болон авсан арга хэмжээг албан ёсоор баримтжуулан хүүхдийн хувийн хэрэгт хадгалах
үүрэгтэй.
8.1.4 Бага ангийн суралцагчийн ёс зүйн алдаа, түүнд авах арга хэмжээг энэхүү журмын хүснэгт 1-
д, дунд, ахлах ангийн сурагчдын хариуцлага, ёс зүйн алдаа, түүнд авах арга хэмжээг хүснэгт 2-д
тус тус харуулав.
Бага ангийн суралцагчийн ёс зүйн алдаа, түүнд авах арга хэмжээ

Алдааны жагсаалт Авах арга хэмжээний шатлал Хэрэгжүүлэх ажилтан Хөтлөх баримт бичиг

Суралцагчийн хөнгөн алдаа


Гар утсаа хураалгахгүй, Алхам 1. Гарсан алдаа дутагдлын Алхам 1.2-ийг Тухайн Сурагчийн хөнгөн
нууцаар ашиглах; талаар хувьчилсан зөвлөгөө, багш, АУБ алдааны хуудас
Хичээл, сургалт болон бусад анхааруулга өгөх; Нийгмийн ажилтан Хуудсыг нийгмийн
үйл ажиллагаанд урьдчилан Алхам 2. Уулзалтын дараа ажилтан руу мэйлдэх
мэдэгдэлгүйгээр хоцрох; сурагчийн хандлага, зан байдалд
эерэг ахиц гарахгүй, алдаа
давтагдсан тохиолдолд эцэг эхэд
Даалгавраа цаг хугацаандаа мэдэгдэх;
гүйцэтгэхгүй байх; Алхам 3. Суралцагчид өөрчлөлт
гарахгүй, алдаа давтагдсаар
Дүрэмт хувцсаа зохих ёсоор байвал сургууль, эцэг эхийн Алхам 3-ыг сургалтын Амлалтыг бичгээр авах
өмсөхгүй байх; хамтарсан уулзалтыг хийж, менежер, нийгмийн
амлалтыг бичгээр авах ажилтан
Бага ангийн суралцагчийн ёс зүйн алдаа, түүнд авах арга хэмжээ
Суралцагчийн хүнд алдаа
Бусдыг үг хэлээр доромжлох, Алхам 1. Ёс зүйн зөвлөл тухайн асуудлыг АУБ,
дээрэлхэх, гадуурхах, ялгаварлах сурагчийг байлцуулан хэлэлцэж ямар хариуцлага АУБ болон ёс Суралцагчийн хүнд алдааны
Өдөр тутмын дадал, хэвшлийн хүлээлгэх талаар шийдвэр гаргах; зүйн зөвлөл хуудас
шаардлагуудыг биелүүлэхгүй байх; Алхам 2. Ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг эцэг эхэд
Бусдыг айлган сүрдүүлэх, танилцуулан зан байдлаа засч сайжруулах 1 сарын дадал
заналхийлэх; хэвшлийн төлөвлөгөөг эцэг эх, сурагчаар гаргуулах

Зодолдох, зодох, үймээн үүсгэх; Алхам 3. Алдаа давтагдсаар, зан байдал сайжрахгүй бол Нийгмийн
Бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй нэмэлт дугуйлан, секцэнд хамрагдах эрхийг түр ажилтан Дугуйлан, секц түтгэлцүүлэх
авах буюу хулгай хийх түтгэлцүүлэх хуудас
Алхам 4. Гаргаж буй алдаа нь удаа дараа давтагдсан, Ёс зүйн
Багшийн зөвшөөрөлгүй сургуулиас бусдад ноцтой хохирол учруулсан бол асуудлыг ёс зүйн зөвлөл
гарч явах; зөвлөлөөр хэлэлцэж захирлын тушаалаар сануулах Захирлын сануулах тушаал
Сургуулийн болон бусдын эд хогшил, болон гэрээ цуцлах эсэх шийдвэрийг гаргана.
өмч хөрөнгийг эвдэн сүйтгэх
Ямар нэгэн хэрэгсэл ашиглан бусдын Ёс зүйн зөвлөлийн хурлын
биед гэм хор учруулахыг оролдсон гэрээ цуцлах шийдвэр
буюу гэмтэл учрууулах;
Насанд хүрэгчдэд зориулсан 18+
материал үзсэн, биедээ авч явсан,
бусдад үзүүлж эвгүй байдал
үүсгэсэн, бэлгийн зохисгүй үйлдэл
гаргах;
Дунд, ахлах ангийн суралцагчийн ёс зүйн алдаа, түүнд авах арга хэмжээ
Алдааны жагсаалт Авах арга хэмжээний шатлал Хэрэгжүүлэх ажилтан Хөтлөх баримт бичиг

Суралцагчийн хөнгөн алдаа


Гар утсаа хураалгахгүй, Алхам 1. Гарсан алдаа Алхам 1.2-ийг Тухайн Сурагчийн хөнгөн
нууцаар ашиглах; дутагдлын талаар хувьчилсан багш, АУБ алдааны хуудас
Хичээл, сургалт болон бусад зөвлөгөө, анхааруулга өгөх; Нийгмийн ажилтан Хуудсыг нийгмийн
үйл ажиллагаанд хүндэтгэх Алхам 2. Уулзалтын дараа ажилтан руу мэйлдэх
шалтгаангүйгээр хоцрох; сурагчийн хандлага, зан байдалд
эерэг ахиц гарахгүй, алдаа
давтагдсан тохиолдолд эцэг эхэд
Даалгавар болон бусад үүрэгт мэдэгдэх;
ажлыг цаг хугацаанд нь Алхам 3. Суралцагчид өөрчлөлт
гүйцэтгэхгүй байх; гарахгүй, алдаа давтагдсаар
байвал сургууль, эцэг эхийн
Дүрэмт хувцсаа зохих ёсоор хамтарсан уулзалтыг хийж, Алхам 3-ыг сургалтын Амлалтыг бичгээр авах
өмсөхгүй байх; амлалтыг бичгээр авах менежер, нийгмийн
Хичээлийн явцад бусдад саад ажилтан
болох;
Хараал, зүй бус үг хэрэглэх;
Дунд, ахлах ангийн суралцагчийн ёс зүйн алдаа, түүнд авах арга хэмжээ

Суралцагчийн хүнд алдаа

Бусдыг үг хэлээр доромжлох, Алхам 1. Ёс зүйн зөвлөл тухайн асуудлыг


дээрэлхэх, гадуурхах, ялгаварлах АУБ, сурагчийг байлцуулан хэлэлцэж ямар АУБ болон Суралцаг
Өдөр тутмын дадал, хэвшлийн хариуцлага хүлээлгэх талаар шийдвэр ёс зүйн чийн
шаардлагуудыг биелүүлэхгүй байх; гаргах; зөвлөл хүнд
Алхам 2. Ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг алдааны
Бусдыг айлган сүрдүүлэх, эцэг эхэд танилцуулан зан байдлаа засч хуудас
заналхийлэх; сайжруулах 1 сарын дадал хэвшлийн
төлөвлөгөөг эцэг эх, сурагчаар гаргуулах;
Зодолдох, зодох, үймээн үүсгэх;
Дүн үнэлгээ, бусад бичиг баримтыг засварлах, Алхам 3. Алдаа давтагдсаар, зан байдал Нийгмийн Дугуйлан,
эцэг эхийнхээ өмнөөс гарын үсэг зурах; сайжрахгүй бол нэмэлт дугуйлан, секцэнд ажилтан секц
хамрагдах эрхийг түр түтгэлцүүлэх; түтгэлцүүл
Шалгалтын материалыг урьдчилан дур мэдэх авах, эх хуудас
хуулах Алхам 4. Гаргаж буй алдаа нь удаа дараа Ёс зүйн зөвлөл
Удаа дараа худал хэлэх давтагдсан, бусдад ноцтой хохирол
Бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авах буюу учруулсан бол асуудлыг ёс зүйн зөвлөлөөр Захирлын
хулгай хийх хэлэлцэж захирлын тушаалаар сануулах сануулах
Багшийн зөвшөөрөлгүй сургуулиас гарч явах; болон гэрээ цуцлах эсэх шийдвэрийг тушаал
гаргана.
Сургуулийн болон бусдын эд хогшил, өмч
хөрөнгийг эвдэн сүйтгэх
Ёс зүйн
Согтууруулах, мансууруулах төрлийн зүйлийг
зөвлөлийн
сургуулийн орчинд болон, сургуулиас зохион
хурлын
байгуулагдаж байгаа үйл ажиллагааны үеэр биедээ
гэрээ
авч явах, хэрэглэх;
цуцлах
Ямар нэгэн хэрэгсэл ашиглан бусдын биед гэм хор шийдвэр
учруулахыг оролдсон буюу гэмтэл учрууулах;
Насанд хүрэгчдэд зориулсан 18+ материал үзсэн,
биедээ авч явсан, бусдад үзүүлж эвгүй байдал
үүсгэсэн, бэлгийн зохисгүй үйлдэл гаргах,
бэлгийн дарамт үзүүлэх;
АРВАН НЭГ. СУРГУУЛЬ ДЭЭР ХОРИГЛОХ ҮЙЛ
АЖИЛЛАГАА
11.1.1. Суралцагчдаас зөвшөөрөлгүй эрүүл мэндийн шинжилгээ авах, эм витамин
тараах, эрүүл мэндийн үзлэг хийх, ванкцинжуулах;
11.1.2 Сургуулийн гал тогоо, хоол бэлтгэлийн өрөө, хүнс хадгалах өрөөнүүдэд орох;
11.1.3 Сургуулийн захирлын зөвшөөрөлгүйгээр сургулийн гадна, дотно талд зураг
авалт хийх, сурвалжлах, зуучлах;
11.1.4 Сургуулийн эргэн тойронд зар сурталчилгаа, зурагт хуудас наах;
11.1.5 Сургуулийн орчинд бараа бүтээгдэхүүн сураталчилах, борлуулах;
11.1.6 Сургуулийн эзэмшил газар, хичээл сургалтын орчинд үзлэг шалгалт хийх;
11.1.7 Суралцагчдаас дур мэдэн санал асуулга, асуулт, байцаалт авах, биед халдах,
биед нь болон эд хөрөнгөнд нь дур мэдэн үзлэг хийх;
11.1.8 Сургуулиас зохион байгуулаагүй соёл, урлагийн арга хэмжээнд суралцагчдыг
хамруулах, тасалбар борлуулах;
АРВАН НЭГ. СУРГУУЛЬ ДЭЭР ХОРИГЛОХ ҮЙЛ
АЖИЛЛАГАА

11.1.9 Суралцагч хүүхдүүдийг анги удирдсан багшид мэдэгдэхгүйгээр, мөн эцэг


эхийнх нь зөвшөөрөлгүйгээр төрсөн өдөр болон баяр наадамд анги хамт олон, найз
нөхдөөр нь сургуулиас авч явах, сургууль дээр цуглуулах;
11.1.10 Амралтын өдрүүдээр зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн үйл ажиллагаа зохион
байгуулах;
11.1.11 Сургуулийн захирлын зөвшөөрөлгүйгээр сургууль дээр гаднаас хоол
хүнсний бүтээгдэхүүн авчрах, нийтээр зохион байгуулан оруулах;
11.1.12 Сургуулийн захирлын зөвшөөрөлгүйгээр суралцагч болон эцэг эх, асран
хамгаалалчдаас мөнгө хураан авах, ном, сурах бичиг борлуулах;
АНХААРАЛ ХАНДУУЛСАНД
БАЯРЛАЛАА
JANUARY FEBRUARY MARCH APRIL MAY JUNE

PHASE 1

Task 1

Task 2

PHASE 2

Task 1

Task 2

JANUARY FEBRUARY MARCH APRIL

PHASE 1

Task 1

Task 2
...and our sets of editable icons
You can resize these icons without losing quality.
You can change the stroke and fill color; just select the icon and click on the paint bucket/pen.
In Google Slides, you can also use Flaticon’s extension, allowing you to customize and add even more icons.
Educational Icons Medical Icons
Business Icons Teamwork Icons
Help & Support Icons Avatar Icons
Creative Process Icons Performing Arts Icons
Nature Icons
SEO & Marketing Icons

You might also like