You are on page 1of 21

МИКРОПРОЦЕССОРОН РЕЛЕНИЙ БЛОКЫН

УГСРАЛТЫН АЖЛЫН ТЕХНОЛОГИЙН КАРТ

1. ЕРӨНХИЙ ХЭСЭГ
Технологийн карт нь микропроцессорон релений блокыг цахилгаан станц болон дэд
станцын панель, самбар, щитэнд угсрах ажилд зориулан зохиогдсон. Картанд энэхүү
угсралтын ажлын технологийн дэс дараалал ба зохион байгуулалт, ашиглагдах багаж
хэрэгсэл, материалын жагсаалт, хөдөлмөр зарцуулалтын калькуляц орно.

Зураг 1. Микропроцессорон релений блок


Микропроцессорон реленүүд нь генераторын, хөдөлгүүрийн, шинийн, төрөл бүрийн
хүчдлийн гарсан шугамын, дамжуулах сүлжээний шугамуудын, хүчний
трансформаторуудын, реактор болон компенсаторын, сэргээгдэх эрчим хүчний
тоноглолын реле хамгаалалт, автоматикийг иж бүрдэл цогцоор нь шийдвэрлэдгээс гадна
цахилгаан системийн дохиолол, хяналт, удирдлага болон үйлдвэрийн автоматжуулалт,
нэгдсэн сүлжээний холболтын төхөөрөмж, өндөр нарийвчлалтай цаг, оролт, гаралт бүхий
процессор, хэвийн бус нөхцөлд үйлдвэрийн болон бусад зориулалтаар ашиглах
боломжтой найдвартай компьютер зэрэг маш өргөн хүрээг хамарч алсын удирдлага,
хяналтын HMI, SCADA системийн цогц шийдлийг хангах боломж бүрдүүлдэг. Монгол
улсад АНУ –ын “SCHWEITZER ENGINEERING LABORATORIES” корпорацийн
микропроцессорон реле хамгаалалт, автоматикийн тоног төхөөрөмжийг түлхүү ашиглаж
байгаа бөгөөд үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч бөгөөд бүтээгдэхүүндээ 10 жилийн
баталгаа олгодог, сургалт семинар мэдээлэл сайтай, уян хатан үнэ, найдвартай ажиллагаа,
дэвшилтэт технологи, ашиглахад хялбар зэрэг үзүүлэлтээрээ хэрэглэгчдийг татан дэлхийн
олон улсад өргөн ашиглагдаж байна. Манай улсын түгээх, дамжуулах сүлжээнд сүүлийн
үед ихээр суурилагдаж байна. Микропроцессорон реленүүд нь зориулалтаасаа хамаарч
овор хэмжээ, жин, аналог ба дижитал оролтын тоогоороо өөр өөр байдаг. Түгээх,
дамжуулах сүлжээний дэд станцуудад түлхүү ашиглагдаж байгаа микропроцессорон
реленүүдийн техникийн үзүүлэлтийг Хавсралт 1, 2 –д үзүүлэв. Энэ хүснэгтээс
микропроцессорон реленүүдийн угсралтын ажлыг:
1. Релег суурилуулах үүр (нүх) бэлтгэх
2. Релег суурилуулах
3. Релег холбох гэж ангилах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гарган хөдөлмөр
зарцуулалтын нормыг боловсруулсан.

2. ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ
2.1. Технологийн карт нь микропроцессорон релений блокыг цахилгаан станц болон дэд
станцын панель, самбар, щитэнд угсрах ажлыг гүйцэтгэх дүрэм болно.
2.2. Технологийн картыг боловсруулах хэм хэмжээний суурь нь БНбД 81-10-02, БНбД 81-
10-04, БНбД 83-23ж-03, БНбД 83-90-04, мөн материал зарцуулалтын гүйцэтгэлийн
норм, орон нутгийн дэвшилтэт норм ба үнэлгээ, хөдөлмөр зарцуулалтын норм,
материал техникийн нөөцийн зарцуулалтын нормууд болно.
2.3. Технологийн карт боловсруулах зорилго нь технологийн явцын зөвлөх бүдүүвчийг өгч
технологийн картын агуулга, бүтэц, шаардлагатай хүснэгтийг боловсруулахад
оршино.
2.4. Релений блокын угсралтын ажил нь тухайн релений үйлдвэрийн заавар, ажлыг
гүйцэтгэх үеийн техник аюулгүй ажиллагааны дүрэм, мөрдөгдөж байгаа нормативын
бусад бичиг баримтын шаардлагатай нийцсэн байх ёстой.
2.5. Технологийн карт нь төсөл боловсруулах, технологи-зохион байгуулалтын бичиг
баримт бүрдүүлэх, инженер техникийн ажилтнууд ба ажилчдыг ажлыг гүйцэтгэх
дүрэмтэй танилцуулах зориулалттай.
2.6. Реле хамгаалалтын микропроцессорон блок нь 0,4 - 220 кВ-ын тоноглолуудын реле
хамгаалалт, автоматик, удирдлага, дохиоллын функцуудыг гүйцэтгэх зориулалттай.
Релений блокууд нь цахилгаан сүлжээний бүх хэсэгт: Цахилгаан дамжуулах агаарын
болон кабель шугамуудад, хуваарилах, түгээх дэд станцуудын секцийн ба оролтын
таслууруудад, трансформаторуудад, дурын чадлын синхрон ба асинхрон
хөдөлгүүрүүдэд хэрэглэгдэнэ.
2.6.1. Микропроцессорон релег дотор ба гадаа суурилуулдаг иж бүрдмэл хувиарлах
байгууламжийн релений хэсэгт болон дамжуулах, түгээх сүлжээний дэд станцуудын
релений панель, шүүгээнүүдэд, цахилгаан станцын удирдлагын хянах самбарт
суурилуулна. Мөн түүнчлэн хийн ба нефтийн үйлдвэрийн дэд өртөөнүүдэд тэдгээрийн
бусад объектуудад, сэргээгдэх эрчим хүчний салбар, уул уурхайн салбар, метро,
цахилгаан төмөр замын зүтгүүрийн дэд станцуудад, үйлдвэрийн ба нийтийн, аж ахуйн
нэгжийн дэд өртөөнүүдэд өргөн хэрэглэж байна. Цахилгаан тоноглол бүрд
шаардлагатай реле хамгаалалт, автоматикийн функцүүдийг агуулсан төрөл бүрийн
реленүүд байдаг. Тухайн реленд зайлшгүй байх стандарт функцүүдээс гадна нэмэлтээр
шаардлагатай функцыг захиалах боломжийг зарим төрлийн микропроцессорон релег
үйлдвэрлэдэг компаниуд олгодог.
2.6.2. Микропроцессорон релений үндсэн функцүүдэд:
- Эгшин зуурын үйлчлэлтэй фазын ба газардлагын гүйдлийн ихсэлтийн
хамгаалалт (50)
- Фазын ба газардлагын хугацааны барилттай ихсэх гүйдлийн хамгаалалт (51)
- Зайн хамгаалалт (21)
- Хүчдэл бууралт ба ихсэлтийн хамгаалалт (27/59)

2
- Давтамж бууралт ба ихсэлтийн хамгаалалт (81)
- Гүйдлийн дифференциал хамгаалалт (87L)
- Синхрон хяналт (25)
- Дахин залгах автоматик (АПВ) –ын хэлхээтэй (79)
- Таслуурын гэмтэл заагч (50BF)
- Хугацааны хурдасгах ба удаашруулах элемент (50S)
- Чиглэлтэй ихсэх гүйдлийн хамгаалалт (67)
- Чадлын чиглэлийн элемент (32)
- Чадлын ихсэлтийн элемент (37)
- Савлалтын хориг (68)
- Блансын бус гүйдэл/хүчдэл (46/47)
- Дулааны элемент (49)
- Гэмтлийн байрлал тодорхойлох
- УРОВ(ТСАБТ) –ын гаралтын элемент
Микропроцессорон реле хамгаалалтын блокууд нь нүүрэн дээрээ HMI/human machine
interface/ дэлгэц, таслах залгах удирдлагын товчлуур, болон дохиолол зэргийг агуулсан
байдаг. HMI дэлгэц дээр автоматик ба хамгаалалтын төлөв байдал, таслуурын байрлал,
таслуур ба блокын гэмтэлтэй эсэхийг заах ба дискрет сигналаар (гаралтын реле) аваарийн
ба анхааруулах, дохиолол, таслуур ба блокын гэмтлийг дохиолно.
3. УГСРАЛТЫН АЖЛЫН ҮНДСЭН ЗААВАР

3.1. Ерөнхий заавар


Цахилгаан угсралтын ажил эхлэхээс өмнө дараах ажлуудыг бүрэн гүйцэтгэсэн байх
шаардлагатай. Үүнд:
3.1.1 Релег суурилуулах панель, самбар, хийцийг угсарч байрлуулах газарт байрлуулсан
байх.
3.1.2 Хүчний сүлжээг угсралтын талбайд гаргах.
3.1.3 Гэрэлтүүлгийн сүлжээ ба газардуулгын хүрээ угсрах.
3.1.4 Ажлыг гүйцэтгэхэд диспетчерийн шуурхай холбоогоор хангах.
3.1.5 Барилгын талбайг галд аюулгүй байх, усан хангамж, гэрэлтүүлэг ба багаж хэрэгсэл,
дохиоллоор хангасан байх.
3.1.6 Тоног төхөөрөмж, материал, багаж хэрэгслийг стандартын шаардлагыг хангасан
далд агуулахад үйлдвэрийн хайрцаг савтай нь угсралтын ажил эхэлтэл хадгалах
ёстой.
3.1.7 Ажлыг гүйцэтгэхэд объект бэлэн тухай акт бүрдүүлэх

3.2. Бэлтгэл ажлууд


3.2.1. Микропроцессорон релений блоктой холбогдолтой үйлдвэрийн техникийн баримт
бичиг, заавартай танилцах.
3.2.2. Микропроцессорон релений блокийн холболтыг ажлын зурагт тусгасантай
нарийвчлан танилцах.
3.2.3. Микропроцессорон релений блокыг суурилуулах панель, щит, самбарыг
захиалагчаас хүлээн авах.
3.2.4. Угсралтын ажил гүйцэтгэх үед үйлчилдэг техник аюулгүйн дүрмийн дагуу бригадын
хувийн бүрэлдэхүүн нь ажлын байран дээр техник аюулгүйн зааварчлага авсан байх

3
ёстой. Угсралтын ажлыг гүйцэтгэх бүрэлдэхүүн нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал,
эрүүл ахуй” –н сургалтанд хамрагдан сертификат авсан, мэргэжлийн зэрэгтэй байна.
3.2.5. Техник аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу ажлын байран дээр анхааруулах
хуудсууд (плакат)-ыг байрлуулах.
3.2.6. Микропроцессорон релений блок, зориулалтын аппарат багаж хэрэгсэл,
материалуудаа угсралтын байранд аваачих.

3.3. Угсралтын технологийн дэс дараалал


3.3.1. Релений блокыг суурилуулах бэлтгэл ажил
3.3.1.1. Реле хамгаалалт, автоматикийн микропроцессорон релений блокын хадгалалт,
тээвэрлэлтийн явцад үүссэн байж болзошгүй гэмтлүүдийг хайрцагны гадна талаас
шалгаад хайрцагнаас нь гаргаж бүрэн бүтэн байдал, дагалдах техникийн бичиг
баримт заавар, эрэг боолтын иж бүрдлийг шалган, арчиж цэвэрлэнэ.
3.3.1.2. Схемийн дагуу холболт хийх утас бэлтгэх. Үүнд: утасны орооцолдоог гаргах,
давхарлан тавих.
3.3.1.3. Релений блокын хэлбэр, хэмжээсээс шалтгаалан үүр (нүх) бэлтгэх эсэхийг
шийдвэрлэнэ. Релений блокыг панелийн хавтанд үүр бэлтгэн суурилуулах болон
панелийн төмөр хийцэд боох гэсэн хоёр төрлийн аргаар суурилуулж болно.
3.3.1.4. Релений панель, самбарын нүүрний хэсэгт технологийн хэрэгслүүдийг байрлуулах
бүдүүвч (план) гаргах
3.3.2. Релений блокыг суурилуулах үүр (нүх) бэлтгэх
3.3.2.1. Үүр бэлтгэхдээ релений блокыг суурилуулах байрлалыг тодорхойлон уг хавтанг
панелиас салгаж авах.
3.3.2.2. Релений блокоос суурилуулах хэмжээсийг үйлдвэрийн техникийн бичиг баримт,
зааврын дагуу авч хавтанд тэмдэглэх. Зураг 2 –д pелений блокыг суурилуулах үүр
бэлтгэх хэмжээсийг жишээ болгон SEL -751A релегээр үзүүлэв.

ПАНЕЛИЙН ХАВТАНГ
ОГТЛОХ ХЭМЖЭЭ

Хэмжээс

Зураг 2. Релений блокыг панель дээр суурилуулах үүр(нүх)ийг бэлтгэх хэмжээс

4
1. Релений блокыг 2. Тэмдэглэсэн 3. Релений блокын 4. Релений блокыг
суурилуулах байрлалыг хэмжээсийн дагуу жийргэвчийг суулгаж, нүхлэсэн суурилуулсан хавтанг
тодорхойлж, хэмжээсийг хавтанг тайрч, нүхлэх хавтанд суурилуулан эрэг панельд суулгаж эрэг
панель дээр тэмдэглэх болтоор боох болтоор боох

Зураг 3. Релений блокыг панельд суурилуулах дараалал


3.3.2.3. Тэмдэглэсэн хэмжээсийн дагуу үүр (нүх) –ийг ухаж гаргах.
3.3.2.4. Ухагдсан нүхийг хуурайдаж, зүлгүүрдэж бэлэн болгоод релег суурилуулж шалгах.
3.3.3. Релений блокыг суурилуулах
3.3.3.1. Суурилуулах релений блокын эрэг шурагийг суллан бэлэн болсон нүхэнд
жийргэвч хийн суулгаад эрэг болтыг чангалах.
3.3.3.2. Бэлэн болсон хавтанг панель, щитэнд суулгаж эрэг шурагийг чангалах.
3.3.3.3. Релений блокыг суурилуулсан ажлыг шалгаж хүлээж авах. Ажлын гүйцэтгэлийн
чанарыг оролтын ба үйл ажиллагааны хяналтын бүдүүвч Xүснэгт 1 –ээр хийж үр
дүнг угсралтын ерөнхий дэвтэрт бичих.
Хүснэгт 1
Хяналтын ажлын Хяналт
Хяналтын үйл Хяналтын Хэн
хэмжээ, бүтэц, зүйл, явуулах
ажиллагааны нэр арга хянах
хазайлтын хязгаар хэлбэр
1 2 3 4 5
Релений блокын Төслийн бичиг Нүдээр Оролтын Хяналтын
угсралт баримтын зохицол харах хяналт инженер
Нүх гаргах
Хэмжүүрийн Үйл
(Зөвшөөрөгдөх Хяналтын
±1 мм хэрэгсэлээр ажиллагааны
хазайлтын хэмжээ инженер
шалгах хяналт
– босоогоор)
Нүх гаргах
Хэмжүүрийн Үйл
(Зөвшөөрөгдөх Хяналтын
±1 мм хэрэгсэлээр ажиллагааны
хазайлтын хэмжээ инженер
шалгах хяналт
– хэвтээгээр)

3.3.4. Микропроцессорон релений блокыг холбох


3.3.4.1. Релений блокыг угсрах панель, щит, самбар, шүүгээнд зориулалтын зам-
хавчааруудыг суулгах.
3.3.4.2. Хавчаарын эгнээг дугаарлах
3.3.4.3. Хаяг(бирк) шивэх, хэвлэх
3.3.4.4. Ажлын зургаас холбовч (перемычка) –ийн тоог гарган бэлтгэж холбох

5
3.3.4.5. Ажлын зургийн дагуу релений блокыг холбох. Үүнд: Схемийн дагуу холбох утсыг
бэлдэх, холболт хийх хоёр цэгийн хооронд бэлтгэсэн утсаа хэмжиж таслах,
холболтын утасны хоёр үзүүрийг үзүүрлэх, хаяг(бирк) зүүх, утасны хоёр үзүүрт
төгсгөвч шахах, схемийн дагуу холболтыг хийх зэрэг орно.
3.3.4.6. Релений блокын холболтыг схемийн дагуу тулган холбосон утасны үзүүр бүрээр
шалгах.
3.4. Төгсгөлийн ажил
3.4.1. Релений блокыг үйлдвэрийн зааврын дагуу газардуулгын шинд холбох
3.4.2. Холбосон утаснуудаа багцлан бөгжилж панель, самбар, щитний зориулалтын
тавиурт байршуулж бэхлэх.
3.4.3. Релений блокыг хаягжуулах, бичиглэл тогтоох.
Панелийн гэмтсэн хэсэгт будаг түрхэх
3.4.4. Угсралтын ажлыг гүйцэтгэж дууссанаар захиалагч үзлэг хийж хүлээн авсан акт,
угсралтын ажлын акт болон бусад бичиг баримтыг бүрдүүлэх.
3.4.5. Объектын угсралтын ажлын дэвтэрт зохиогч хяналт хийсэн үе шат болгоны
тэмдэглэлийг хөтөлж оруулсан байх.
4. УГСРАЛТЫН ҮЕИЙН ТЕХНИК – АЮУЛГҮЙ
АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГА

4.1. Тушаалаар томилогдсон ажлын удирдагч нь техникийн аюулгүй ажиллагаа,


хөдөлмөр хамгаалал, үйлдвэрийн ариун цэвэр галын ба экологийн аюулгүйн арга
хэмжээг биелүүлэх хариуцлагыг хүлээнэ.
4.2. Тушаалаар томилогдсон ажлын удирдагч нь техникийн аюулгүй ажиллагаа,
хөдөлмөр хамгаалал, үйлдвэрийн ариун цэвэр галын ба экологийн аюулгүйн арга
хэмжээг биелүүлэх хариуцлагыг хүлээнэ.
4.3. Ажилчдын хөдөлмөр хамгаалал гэдэгт захиргаанаас ганцаарчилсан хамгаалалтанд
зайлшгүй байх зүйлсээр (тусгай хувцас, гутал гм), хамт олны хамгаалалтанд (хаалт,
гэрэлтүүлэг, агааржуулалт, хамгаалалтын ба урьдчилан хамгаалалтын төхөөрөг,
бусад арга хэрэгслэлүүд гм), мөн ариун цэвэр-ахуйн байр ба гүйцэтгэх ажлын
онцлог, мөрдөгдөж байгаа нормтой уялдаатай тоноглол зэрэг орно. Ажилчид нь
ажиллах, амрах хооллох нөхцөлөөр хангагдсан байна.
4.4. Ажлыг гүйцэтгэхэд техник-зохион байгуулалтын бүдүүвчид техник аюулгүй
ажиллагааны шийдлүүд тусгагдсан тусгалаа олсон байх ёстой.
4.5. Ажлыг гүйцэтгэх хугацаа тэдгээрийн дараалал, хөдөлмөрийн нөөцийн хэрэгцээ зэрэг
нь ажлыг аюулгүй гүйцэтгэх боломжтой нөхцөл, хугацааг хангасан байх бөгөөд
гүйцэтгэж байгаа дурын ажилбар бүр аюул ослын үүсгүүр болохгүй, дараагийн
ажиллагаанд муугаар нөлөөлөхгүйгээр байх шаардлагатай.
4.6. Ажлыг гүйцэтгэх дараалал аргачлалыг боловсруулахдаа ажлын явцад үүсч болох
аюултай бүсийг тооцох ёстой. Аюултай бүсэд ажлыг гүйцэтгэх зайлшгүй нөхцөлд
ажиллагсдыг хамгаалах арга хэмжээг урьдчилан тооцох ёстой.
5. МАТЕРИАЛ ТЕХНИКИЙН ОРЦ

5.1 Технологийн тоноглол, багаж хэрэгслэл


5.1.1. Угсралтын ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай бага механизацийн арга
хэрэгсэл, төхөөрөмж, багаж хэрэгсэл технологийн хангалт нь ажлыг гүйцэтгэх
технологитой уялдаатай иж бүрдэл болж нормыг бүрэлдүүлэхэд орно.

6
5.1.2. Аппарат, багаж хэрэгсэл, технологийн тоноглолт, багаж хэрэгслийн жагсаалтыг
Хүснэгт 2; 3-т үзүүлэв.

Хүснэгт 2
Д/д Багаж хэрэгслийн жагсаалт Тоо хэмжээ

1 Хаяг(бирк) шивэх, хэвлэх машин 1

2 Тасдагч 2
3 Цоолтуур 1
4 Жижиг шат (60 см) 1
5 Цахилгаан монтёрын иж бүрэн гар багаж хэрэгсэл 1
6 Жижиг гишгүүр 2
7 Тестор 1

Хүснэгт 3
Хэмжих Хэрэгцээ нэг
Д/д Материал, эд анги, хийцийн нэр
нэгж блокд
1 Пламастр ш 1
2 Маркер ш 1
3 Шруп ш 10
4 Арчих материал кг 0,1
5 Төмрийн будаг кг 0,02
2,5 мм2 огтлолтой дамжуулагч утас:
- 30 хүртэл хавчаартай бол 12
- 50 хүртэл хавчаартай бол 16
- 70 хүртэл хавчаартай бол 18
6 - 100 хүртэл хавчаартай бол м 24
- 130 хүртэл хавчаартай бол 36
- 160 хүртэл хавчаартай бол 24
- 180 хүртэл хавчаартай бол 42
- 200 хүртэл хавчаартай бол 42
1,5 мм2 огтлолтой дамжуулагч утас:
- 30 хүртэл хавчаартай бол 18
- 50 хүртэл хавчаартай бол 34
- 70 хүртэл хавчаартай бол 52
7 - 100 хүртэл хавчаартай бол м 76
- 130 хүртэл хавчаартай бол 94
- 160 хүртэл хавчаартай бол 136
- 180 хүртэл хавчаартай бол 138
- 200 хүртэл хавчаартай бол 158
2,5 мм2 –ын төгсгөвч:
- 30 хүртэл хавчаартай бол 24
- 50 хүртэл хавчаартай бол 32
- 70 хүртэл хавчаартай бол 36
8 - 100 хүртэл хавчаартай бол ш 48
- 130 хүртэл хавчаартай бол 72
- 160 хүртэл хавчаартай бол 48
- 180 хүртэл хавчаартай бол 84
- 200 хүртэл хавчаартай бол 84

7
1,5 мм2 –ын төгсгөвч:
- 30 хүртэл хавчаартай бол 36
- 50 хүртэл хавчаартай бол 68
- 70 хүртэл хавчаартай бол 104
9 - 100 хүртэл хавчаартай бол ш 152
- 130 хүртэл хавчаартай бол 188
- 160 хүртэл хавчаартай бол 272
- 180 хүртэл хавчаартай бол 276
- 200 хүртэл хавчаартай бол 316
Хаяг (бирк) шивэх, хэвлэх машины туузан
хоолой(лент):
- 30 хүртэл хавчаартай бол 1,2
- 50 хүртэл хавчаартай бол 2,0
- 70 хүртэл хавчаартай бол 2,8
10 м
- 100 хүртэл хавчаартай бол 4,0
- 130 хүртэл хавчаартай бол 5,2
- 160 хүртэл хавчаартай бол 6,4
- 180 хүртэл хавчаартай бол 7,2
- 200 хүртэл хавчаартай бол 8,0

8
6. ХӨДӨЛМӨР ЗАРЦУУЛАЛТЫН КАЛЬКУЛЯЦ
Салааны бүрэлдэхүүн Хөдөлмөр зарцуулалт
Нэгж Хөдөлмөр
Нормын Бүх Хэмжих Ажлын
Ажлын бүтэц Мэргэжил, хугацааны зарцуулал-
шифр хүний нэгж хэмжээ
зэрэг- хүний тоо норм, тын норм,
тоо
/хүн-цаг/ / хүн-цаг/
1 2 3 4 5 6 7 8
Бэлтгэл ажил
ТЗН-71 1. Аппарат багаж хэрэгсэл, материалыг Туслах ажилчин, 1 ширхэг 1 0,037 0,037
агуулахаас ажлын байранд авчрах II - 1
Үндсэн ажил
ж
23 -181 А. Угсралтын ажлын бэлтгэл
хүснэгт 1 Релений блокын хайрцгийг задалж гарган Цахилгаан монтёр, 1 ширхэг 1 0,41 0,41
бүрэн бүтэн байдал, эрэг шурагийн иж II - 1
бүрдлийг шалган дагалдсан техникийн
бичиг баримт, заавартай танилцах, арчиж
цэвэрлэж, релений блокыг суурилуулах үүр
(нүх)-ийг ухах буюу өрөмдөж бэлтгэх

23ж-182 Б. Релений блокыг панель, шүүгээ, щитэнд Цахилгаан монтёр, 2 ширхэг 1 0,2 0,40
хүснэгт 1 суурилуулах V-1
II - 1 0,2

23ж-183 А. Релений блокын холболт:


хүснэгт 1 м-1 Микропроцессорон релений блокийн Цахилгаан монтёр, 1 ширхэг 1 2,13 2,13
холболт /хавчаарыг панелийн зориулалтын V - 1
төмөрт суулгах, хавчаарын эгнээг
дугаарлах, схемийн дагуу хаяг(бирк) шивж
хэвлэх, схемийн дагуу холбовч (перемычка)
бэлтгэж холбох ба релений блокыг холбох/
30 хүртэл хавчаартай

23ж-183 - 50 хүртэл хавчаартай Цахилгаан монтёр, 1 ширхэг 1 3,59 3,59


хүснэгт 1 м-2 V-1
23ж-183 - 70 хүртэл хавчаартай Цахилгаан монтёр, 1 ширхэг 1 5,04 5,04
хүснэгт 1 м-3 V-1

23ж-183 - 100 хүртэл хавчаартай Цахилгаан монтёр, 1 ширхэг 1 7,17 7,17


хүснэгт 1 м-4 V-1

23ж-183 - 130 хүртэл хавчаартай Цахилгаан монтёр, 1 ширхэг 1 9,35 9,35


хүснэгт 1 м-5 V-1

23ж-183 - 160 хүртэл хавчаартай Цахилгаан монтёр 1 ширхэг 1 11,44 11,44


хүснэгт 1 м-6 V-1

23ж-183 - 180 хүртэл хавчаартай Цахилгаан монтёр, 1 ширхэг 1 13,01 13,01


Хүснэгт 1 М-7 V-1

23ж-183 - 200 хүртэл хавчаартай Цахилгаан монтёр, 1 ширхэг 1 14,35 14,35


хүснэгт 1 м-8 V-1

Төгсгөлийн ажил
ХН1993-23е-32 Релений блокыг зааврын дагуу Цахилгаан гагнуурчин 1 метр 0,30 0,30
хүснэгт 1 м-1б газардуулгын шинд холбох III - 1

10
7. МИКРОПРОЦЕССОРОН РЕЛЕНИЙ БЛОКЫГ
УГСРАХ АЖЛЫН ТЕХНИК-ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

7.1. Релений блокыг угсрах ажлыг 2 хүнтэй салаа гүйцэтгэнэ. Үүнд: 2; 5 –р зэрэгтэй
цахилгаан монтёр -2 хүн
7.2. Релений блокыг угсрах ажлын хөдөлмөр зарцуулалт - 2,94 хүн-цаг (30 хүртэл
үзүүр холбох)
Тайлбар: 30 –аас дээш үзүүр холбох бол калькуляцийн тохирох мөрөөр авна.

8. АШИГЛАСАН НОМ

1. Барилга угсралт, барилга засварын ажлын хөдөлмөр зарцуулалтын нэгдсэн жишиг


нормын боловсруулах аргачлал. БНбД 83-90-05
2. Барилга угсралт, барилга засварын ажлын хөдөлмөр зарцуулалтын нэгдсэн жишиг
норм. БНбД 83-23ж-03
3. Цахилгаан байгууламжийн дүрэм. БД 43-101-03
4. www.selinc.com

11
Хавсралт 1

SEL релений ангилал


Хэмжээс /мм / Гүйдэл, хүчдлийн Тоон оролт, Шилэн
Нийт
хэлхээний оролтын гаралтын тоо кабелийн
Релений төрөл Жин /кг / холбогдох
Өндөр Урт Өргөн тоо /холбогдох үзүүр/ /холбогдох холболт
үзүүрүүд
I/U үзүүр/ /Port/
1 SEL-751 192 144 175,9 2,7 8/8 29 45 5
2 SEL-751A 192 144 175,9 2,7 8/8 29 45 5
3 SEL-787 192 144 175,9 2 12/10 29 51 6
4 SEL-551 124,5 279,4 228,6 2,5 12 17 29 1
5 SEL-551С 124,5 279,4 228,6 2,5 12 17 29 1
6 SEL-587 124,5 279,4 228,6 2,6 12 17 29 1
124,5 502,9 232,4 6,8 24 31 55 3
7 SEL-387(2U/3U)
168,9 502,9 232,4 8 24 71 95 3
124,5 502,9 232,4 6,8 24 31 55 3
8 SEL-387A(2U/3U)
168,9 502,9 232,4 8 24 71 95 3
124,5 502,9 232,4 6,8 18/4 31 53 3
9 SEL-387E(2U/3U)
168,9 502,9 232,4 8 18/4 71 93 3
346,7 502,9 241,8 16,1 36/6 135 177 5
10 SEL-487B(7U/9U)
435,6 502,9 241,8 19,1 36/6 231 273 5
168,9 502,9 232,4 6,9 8/6 57 71 3
11 SEL-311L(3U/4U)
213,4 502,9 232,4 8,3 8/6 97 111 3
12 SEL-351S 168,9 502,9 205,6 6,8 8/6 81 95 5
168,9 502,9 215,9 8 12/12 39 63 3
13 SEL-451(3U/4U/5U) 213,4 502,9 215,9 9,8 12/16 87 115 3
257,8 502,9 215,9 11,6 12/12 135 159 3
124,5 502,9 223,5 5,92 8/6 41 55 3
14 SEL-351(2U/3U)
168,9 502,9 223,5 7,24 8/6 81 95 3
15 SEL-352(2U/3U/4U) 124,5 502,9 223,5 6,8 12/12 71 95 3
257,8 502,9 215,9 36/12 39 87 3
16 SEL-487E(5U/6U/7U) 307,3 502,9 215,9 36/12 87 135 3
346,7 502,9 215,9 36/12 128 176 3
17 SEL-311A 124,5 502,9 223,5 5,92 8/6 32 46 3
124,5 502,9 197 5 8/8 30 46 3
18 SEL-311C(2U/3U)
168,9 502,9 197 6,8 8/8 77 93 3
213,4 502,9 266,7 9,5 12/12 55 79 3
19 SEL-411L(2U/3U)
257,8 502,9 266,7 5,3 12/12 103 127 3
168,9 502,9 213,4 8 12/12 39 63 3
20 SEL-421(3U/4U/5U) 213,4 502,9 213,4 9,8 12/12 87 111 3
257,8 502,9 213,4 11,6 12/12 135 159 3
21 SEL-287V 124,5 502,9 223,5 9,1 8 31 39 3
22 SEL-2407 43,7 456,1 226,5 1,1 13 13 2
23 SEL-3355 168,9 502,9 283,2
24 SEL-2523 257,8 502,9 15,9 4,2 109 109 4
25 SEL-2522 257,8 502,9 68,9 7,3 65 65
26 SEL-2730M 43,7 482,5 232,1 1,96 2 2 24
28 SEL-501 124,5 279,4 228,6 2,6 12 16 28 1
29 SEL-351R
27 SEL-651R
30 AXION

13
Хавсралт 2

ABB группын дэд станцын реле хамгаалалт автоматикийн


Relion серийн бүтээгдэхүүнүүд

Хэрэглээ Төрөл
500 670 650 630 620 615 611 610 605
/Application/ /Type/
Фидерийн хамгаалалт
REF ■ ■ ■ ■ ■ ■
/Feeder protection/
Секцийн удирдлага
REC ■ ■ ■
/Bay control/
Траснфоматорын хамгаалалт
RET ■ ■ ■ ■ ■
/Transformer protection/
Шугамын зайн хамгаалалт
REL ■ ■
/Line distance protection/
Шугамын дефференциал хамгаалалт
RED ■ ■ ■
/Line differential protection/
Моторын хамгаалалт
REM ■ ■ ■ ■ ■ ■
/Motor protection/
Генераторын хамгаалалт
REG ■ ■ ■ ■
/Generator protection/
Шиний хамгаалалт
REB ■ ■ ■ ■
/Busbar protection/
Конденсаторын банкны хамгаалалт
REV ■
/Capacitor bank protection/

14
RES ■
Wide area protection
Таслуурын хамгаалалт
REQ ■
/Breaker protection/
Хүчдлийн хамгаалалт
REU ■ ■ ■
/Voltage protection/
Гүйдлийн хамгаалалт
REJ ■/■
/Current protection/
Ачаалал хөнгөлөх
PML ■
/Load-shedding/
Фидерийн автоматик
RER ■ ■
/Feeder automation/
Төмөр замд хэрэглэгддэг
RER ■
/Railway application/

Генераторын хамгаалалт

Хэрэглээ Төрөл
670 650 630 620 615 611 610 605
/Application/ /Type/
Генераторын хамгаалалт
REG ■ ■ ■ ■
/Generator protection/

15
Түгээх сүлжээнд ашиглагддаг реле хамгаалалтууд

Хэрэглээ Төрөл
670 650 630 620 615 611 610 605
/Application/ /Type/
Нумын хамгаалалтын цуглуулга
■ ■ ■
/Arc-fault protection application/

■ ■ ■ ■
/Back-up application/
Шиний хамгаалалт

/Busbar application/
Конденсаторын банкны хамгаалалт

/Capacitor bank application/
Фидерийн хамгаалалт
■ ■ ■ ■ ■ ■
/Feeder application/

/Grid automation application/ ■ ■


Моторын хамгаалалт
■ ■ ■ ■ ■ ■
/Motor application/
Чадлын удирдлага/ ачаалал хөнгөлөх
■ ■ ■
/Power management/load-shedding application/
Трансфоматорын хамгаалалт
■ ■ ■ ■
/Transformer application/
Генераторын хамгаалалт
■ ■
/Genarator application/

16
Дамжуулах сүлжээнд ашиглагддаг реле хамгаалалтууд

Хэрэглээ Төрөл
500 670 650 630 620 615 611 610 605
/Application/ /Type/
Секцийн удирдлага
REC ■ ■
/Bay control/
Таслуур
REQ ■
/Breaker/
Шин
REB ■ ■ ■
/Busbar/
Кабель
RED ■ ■
/Cable/
Конденсаторын банк
RET ■
/Capacitor Bank/
Генератор
REG ■ ■
/Generator/
Өндөр хүчдлийн шугам REL ■ ■
/Overhead line/ RED ■ ■
Реактор RET ■
/Reactor/ REG ■
Статик вар компенсатор
RET ■
/SVC/
РПН –ы удирдлага
RET ■
/Tap changer control/
Трансформатор
RET ■ ■
/Transformer/

17
Дэд дамжуулах сүлжээнд ашиглагддаг реле хамгаалалтууд

Хэрэглээ Төрөл
500 670 650 630 620 615 611 610 605
/Application/ /Type/
Секцийн удирдлага
REC ■ ■
/Bay control/
Таслуур
REQ ■
/Breaker/
Шин
REB ■ ■ ■
/Busbar/
Кабель
RED ■ ■
/Cable/

REL ■ ■
Өндөр хүчдлийн шугам
/Overhead line/
RED ■ ■
РПН –ы удирдлага
RET ■
/Tap changer control/
Трансформатор
RET ■ ■
/Transformer/

RES ■
/Wide area/

18
ABB –н реле хамгаалалт, автоматик

Хэмжээ /мм/ Сүлжээний


Нийт
Гүйдэл, хүчдлийн кабелийн
Релений холбогдох
№ Rack Өндөр Өргөн/урт/ Гүн/Өргөн/ Жин /кг/ хэлхээний холбогдох холбогдох
төрлүүд үзүүрийн
Height Width Depth үзүүрийн тоо I/U үзүүрийн
тоо /ш/
тоо
Фидерийн хамгаалалт
/Feeder protection/
4U 177 6.2
1 REF630 220 249.5 20 139 4
6U 265.9 5.5
2 REF620 4U 177 262.2 201 5.5 14 129 8
3 REF615 4U 177 177 201 4.1 14 63 1
4 REF611 4U 177 177 201 4.1 14 39 1
5 REF610 4U 177 177 149.3 3.5 12 62 6
6 REF601 4U 160 130 102 1.2 6 29 3
Секцийн удирдлага
/Bay control/
6U 1/2x19’’ 266.7 241.3 201.2 24 136 6
6U 3/4x19’’
266.7 362 201.2 24 308 6
1TRM
6U 3/4x19’’
266.7 362 201.2 48 214 6
1 REC670 2TRM
6U 1/1x19’’
266.7 482.6 201.2 24 484 6
1TRM
6U 1/1x19’’
266.7 482.6 201.2 48 412 6
2TRM
3U 132 442 249.5 10 24 98 3
2 REC650
6U 1/2x19’’ 266.7 241.3 201.2 24 136 6
Grid Automation
Remote
3 4U 177 177 201 4.1 14
Monitoring and
Control REC615
19
Траснфоматорын хамгаалалт
/Transformer protection/
6U 1/2x19’’ 266.7 241.3 201.2 24 136 6
1 RET670 6U 3/4x19’’ 266.7 362 201.2 24 308 6
6U 1/1x19’’ 266.7 482.6 201.2 24 484 6
3U 132 442 249.5 10 40 158 6
2 RET650
6U 266.7 241.3 201.2 24 136 6
4U 177 6.2 20 142 8
3 RET630 220 249.5
6U 265.9 5.5 20 214 8
4 RET620 4U 177 262.2 201 5.5 28 132 11
5 RET615 4U 177 177 201 4.1 14 122
Шугамын зайн хамгаалалт
/Line distance protection/
6U 1/2x19’’ 266.7 241.3 201.2 24 136 6
1 REL670 6U 3/4x19’’ 266.7 362 201.2 24 308 6
6U 1/1x19’’ 266.7 482.6 201.2 24 484 6
2 REL650 6U 220 249.5 10
Шугамын дефференциал хамгаалалт
/Line differential protection/
6U 1/2x19’’ 266.7 241.3 201.2 24 136 6
1 RED670 6U 3/4x19’’ 266.7 362 201.2 24 308 6
6U 1/1x19’’ 266.7 482.6 201.2 24 484 6
2 RED650 6U 266.7 241.3 201 24 136 6
3 RED615 4U 177 177 201 4.1 32 94 14
Моторын хамгаалалт
/Motor protection/
4U 177 220 249 6.2 20 69 7
1 REM630
6U 195 229 249 5.5 20 123 7
2 REM620 4U 177 262.2 201 5.5 32 96
3 REM615 4U 177 177 201 4.1 32 83 3
4 REM611 4U 177 177 201 4.1 14 44
5 REM610 4U 177 177 149.3 8 56
20
Генераторын хамгаалалт
/Generator protection/
6U 1/2x19’’ 266.7 241.3 201.2 24 136 6
1 REG670 6U 3/4x19’’ 266.7 362 201.2 24 308 6
6U 1/1x19’’ 266.7 482.6 201.2 24 484 6
2 REG650 3U 1/1x19’’ 132 442 249.5 10 20 214 10
4U 177 220 249.5 6.2 20 69 7
3 REG630
6U 265.9 220 249.5 5.5 20 123 7
4 REG615 4U 177 177 201 4.1 32 83 3
Шиний хамгаалалт
/Busbar protection/
1 REB500 10.5 20 226 10
6U 1/2x19’’ 266.7 241.3 201.2 24 136 6
2 REB670 6U 3/4x19’’ 266.7 362 201.2 24 308 6
6U 1/1x19’’ 266.7 482.6 201.2 24 484 6
3 REB650 6U 1/2x19’’ 265.9 223.7 201.1 24 110 12
4 REB611 4U 177 177 201 4.1 8 38
Конденсаторын банкны хамгаалалт
/Capacitor bank protection/
1 REV615 4U 177 177 201 4.1 14 80
Таслуурын хамгаалалт
/Breaker protection/
1 REQ650 3U 132 442 249.5 10 24 110 12
Хүчдлийн хамгаалалт
/Voltage protection/
1 REU615 4U 177 177 201 4.1 18 69 3
2 REU611 4U 177 177 201 4.1 18 42
3 REU610 177 177 149.3 4.1 8 58
Фидерийн автоматик
/Feeder automation/
1 RER620 4U 177 262.2 201 4.8 32 140 20
2 RER615 4U 177 177 201 4.1 14 80

21

You might also like