You are on page 1of 8

Х.

ЭКОЛОГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ


52.Экологийн аюулгүй байдал гэж байгаль, цаг уурын өөрчлөлт болон байгалийн нөөцийг
зохистой ашиглах, хамгаалах бодлогын харьцаа алдагдсанаас хүний амьдрах орчин, эдийн
засагт үүсэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх нөхцөл хангагдсан байдлыг хэлнэ.
53.Экологийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүд:
1/ дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цөлжилт эрчимжих, хур тунадасны хэмжээ,
хуваарилалт өөрчлөгдөх, ган, зудтай жилийн тоо нэмэгдэх, озоны давхарга нимгэрэх;
2/ хил дамжин агаар, усаар орж ирэх цацраг идэвхжил, химийн бохирдол, хүчиллэг бороо
ихсэх, хүн амьтныг олноор хөнөөх өвчин тахал гарах, ой мод, бэлчээр, ургамлыг устгах хортон
мэрэгчид, хорхой шавьж олшрох;
3/ мансууруулах болон хүний оюун ухаан, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх бодисын түүхий
эд бэлдэх түшиц газар болон хувирах.
54.Экологийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох дотоод хүчин зүйлүүд:
1/ экологийн тэнцвэрт тогтолцоо алдагдах, хөрсний элэгдэл эвдрэл ихсэх, ургамал, амьтны
удмын сан хомсдох;
2/ ургамлын нөмрөг ядуурч ойн нөөц хомсдон мөрөн, гол нуур, газрын доорхи ус татарч
ширгэх, нутаг бэлчээр гандан хуурайших;
3/ байгалийн нөөц баялгийг сорчлох, цөлмөх байдлаар ашиглах; 4/ хаягдал ихтэй техник,
технологи хуримтлагдах хортой хог хаягдал гаргадаг үйлдвэрлэл бөөгнөрөх, гадаад орны
хортой хог хаягдал булшлах газар болох.
55.Экологийн аюулгүй байдлыг хангах арга зам:
1/ байгаль орчноо хайрлан хамгаалдаг ардын уламжлал, ёс заншлыг сэргээж бүх нийтэд
түгээн төлөвшүүлэх ажлыг төрийн бодлогын хэмжээнд тавих;
2/ байгалийн нөхөн сэргээгдэх нөөцийн хүрээнд амьдралын хэрэгцээг бүрэн хангах, үл
нөхөгдөх буюу удаан сэргэдэг нөөцийг зөвхөн улс орны хөгжлийн ашиг сонирхлын үүднээс
нэмэлт хүчин зүйл болгож ашиглах зарчим баримтлах;
3/ эдийн засгаа экологийн баримжаатайгаар хөгжүүлж ЭКОМАРК бүхий бүтээгдэхүүнээр
дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзлэх бодлого баримтлах;
4/ газар нутгийн зарим шаардлагатай хэсгийг дархлан хамгаалж, бусдыг нь экологийн
тэнцвэрийг барих бодлого, хөшүүрэгтэйгээр аж ахуйн эргэлтэд аажмаар оруулах;
5/ газрыг чөлөөтэй эзэмших хэлбэрээр эзэнгүйдүүлэх буюу хүн бүрд хувь оноох хэлбэрээр
тасдан хуваахаас зайлсхийх, бэлчээрийг эргэж буцалтгүй талхагдалд оруулахаас сэргийлэх;
6/ эдийн засгийн дэд бүтэц, байгалийн нөөцийн иж бүрдлийг багтаасан байгаль орчны
тэнцвэрийг хангахуйц цогцолбор бүрдүүлэх зорилгоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн
нэгжийн өнөөгийн хуваарилалтыг цаашид задалж жижигрүүлэхгүйгээр экологи-эдийн засгийн
бүс бий болгох чиглэл баримтлах;
7/ хот, суурин газрыг төлөвлөх, байгуулахдаа хүн амыг хэт бөөгнөрүүлж тухайн бүс нутагт
байгаль орчин тэнцвэр алдагдах голомт болохоос зайлсхийх;
8/ элс тогтоох, ус шингээн хадгалах бутлаг ургамлыг түлшинд хэрэглэхийг хязгаарлаж, модон
материалын хэрэгцээг хангахад хөрш зэргэлдээ орнуудын боломжийг ашиглах бодлого
баримтлах.Ой модыг нөхөн сэргээх, гал түймрийн аюулаас сэргийлэх, булаг, шанд, гол
горхийн эхийг ойжуулах, тариалангийн талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулах зэрэг
цогцолбор арга хэмжээг үндэсний стратегийн зорилт болгон хэрэгжүүлэх;
9/ доройтсон орчныг ургамалжуулах, ургамлын нөмрөгийн хэмжээг жилээс жилд нэмэгдүүлэх;
10/ үндэсний "Улаан ном"-ыг байнга сэргээн баяжуулж дэлхийд ховордсон болон Монгол орны
ховор ховордсон үлдэц, устах аюулд орсон буюу орж болзошгүй бичил биетний удмын санг
хамгаалах цэгцтэй бодлого явуулах;
11/ эмийн болон хүнсний түүнчлэн техникийн үнэт ургамлыг нутагшуулах, тарималжуулах
замаар үйлдвэрлэлийн хэмжээнд ашиглах, монголын унаган болон ховордсон, аж ахуйн чухал
ач холбогдол бүхий амьтан, ургамлын гаралтай олзворын зүйлийг эдийн засгийн ашиг
сонирхлын үүднээс гадаадад гаргахыг хязгаарлах;
12/ Монгол Улсын тус улсын нутаг дэвсгэрт байгаа нуур мөрөн гол, уст цэгүүд, усны нийт нөөц
төр, ард түмний хамгаалалтад байж, усны нөөцийг хэмнэлттэй зарцуулах, хуримтлуулах, хур
тунадасны ус хураах сан байгуулах, ахуйн болон үйвлдвэрлэлийн хэрэглээний цэвэр усны
нөөц чанарын хяналтын тогтолцоо бүрдүүлэх;
13/ Монгол Улсын нутаг дэвсгэрт болон түүний хилийн ойролцоо газарт цөмийн зэвсэг турших,
байрлуулахын эсрэг идэвхтэй үйл ажиллагааг оновчтой арга хэлбэрээр явуулах;
14/ байгаль орчинд халтай нөлөө бүхий аж ахуй эрхлэх явдлыг эрх зүйн болон эдийн засгийн
хөшүүргээр хязгаарлах чиглэл баримтлах;
15/ озоныг саармагжуулах үйлчилгээ бүхий хий гаргадаг үйлдвэрлэл явуулахгүй байх, ийм
төрлийн бүтээгдэхүүнийг хязгаарлах;
16/ байгалийн гамшиг, гэнэтийн аюулаас сэргийлэх, тэмцэх тогтолцоо бий болгох;
17/ хуурай буюу цөлжсөн бүс нутагт хүн ардынхаа амьдралыг хангах үндэсний уламжлалт
технологийг судалж, уур амьсгалын болзошгүй өөрчлөлтийн аливаа тохиолдолд үндэснийхээ
амьдрах чадварыг хангах бэлтгэлтэй байх;
18/ Монгол орны амьд биетний бүрдлийн өвөрмөц голомт, шимт мандлын зангилгаа цэгүүдийг
дархан газрын сүлжээнд бүрэн хамруулахын хамт тэдгээрийн заримыг нь олон улсын
статустай болгож дэлхийн соёлын өвд багтаах арга хэмжээ авах;
19/ Монгол Улсын нутаг дэвсгэрийг олон улсын хамгаалалттай экологийн бүс нутагт хамруулах
бодлого явуулах;
20/ байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх асуудлаар олон улсын гэрээ, хэлэлцээр
байгуулах, олон улсын байгууллагууд хандивлагч орнуудтай хамтран экологийн чиглэлийн
төслүүд хэрэгжүүлэх замаар тэргүүний технологи оруулах, болзошгүй аливаа аюулаас
урьдчилан сэргийлж ямар ч нөхцөлд хохирол багатай даван туулах тогтолцоо бий болгох.

Хаягдалтай харьцах харилцан холбоо бүхий асуудал нь хаягдалын удирдлагад


системтэйгээр хандахыг шаардаж байна.

Хаягдалын удирдлага – ерөнхий удирдлагын системийн бүрэлдэхүүн хэсэг. Бүтэц,


хариуцлага, практикийн аргазүй, үйл ажиллагаа нь бусад салбрын ажилууд: жишээ нь
үйлдвэрлэл ба эдийн засгийн үйл ажиллагаа, хүн амын эрүүл мэндийг хамгаалах салбар
зэрэгтэй зохицуулагдаж байх ёстой. Энэ бүтэц нь бие даан орших боломжгүй, ийм учраас
тэр экологийн удирдлагын системд агуулагдах ёстой.
Үүнтэй хлбоотойгоор XX зууны хоёр дах зуун дах хаягдалын удирдлагын системийн
дараах хөгжлийн шатуудыг ялгаж болно. Үүнд:

1. Жижиг хогийн цэгүүдэд хаягдалыг байршуулах (жишээ нь: 70-аад онд Голландад,
энэ нь ойролцоогоор 400 жил ашиглагдсан)
2. 70 оны төгсгөл: полиген байгуудалт – урсгал усыг шүүж цэвэрлэх ба биогазийг
устгах систем бүхий инженерийн байгууламж.
3. 80-аад он: ахуйн хатуу хаягдалыг салган цуглуулах системийн хөгжил, хоёрдогч
түүхийн эдийн зах зээлийн хөгжил
4. 90-ээд он: органик бүрэлдэхүүн ялгаруулан ахуйн хаягдалийг боловсруулах
5. Ахуйн хатуу хаягдалыг боловсруулах орчин үеийн схем: хоёрдогч түүхий эдийг
ялгах зорилгоор хаягдалыг сортлох

Орос орон одоогийн байдлаар нэгдүгээр шатнаас хоёр дугаар шат руу шилжих эхний
үедээ явж байгаа.

Ахуйн хатуу хаягдалыг бүхэлд нь булшлахаас 50-60% хүртэл үйлдвэрлэлийн


боловсруулалтанд оруулах руу шилжсэн нь дэлхий дээр хаягдалын асуудалыг шийдвэрлэх
үндэс болжээ. Хаягдалийн үйлдвэрлэлийн болосруулалт нь маш их хэмжээний хөрөнгө
оруулалттай холбоотой гэдгийг ойлгох хэрэгтэй, ийм учраас хаягдалыг боловсруулах
үйлдвэрлэлийн хөгжил маш удаан явагдаж байгаа.

“Хүрээлэн буй байгалийн орчиныг хамгаалах тухай” хуульд заасан нормыг


хэрэгжүүлэхийн тулд тогтворжуулах, цаашдаа үйлдвэрлэл ба хэрэглээнээс үүдэх
хаягдалаар хүрээлэн буй орчны бохирдолыг багасгах зорилготой “Хаягдал” гэсэн
программыг боловсруулан гаргажээ.

Хаягдалын удирдлага нь ахуйн хаягдалын тухай төсөөллийг өөрчлөхөөс эхэлнэ.


Хаягдалын тухай асуудлын алдарт шинжээч Пол Коннетт нь энэ шинэ үзэлийг
хэлбэрлжүүлж гаргажээ: “хог – энэ бол бодис биш, харин янз бүрийн ашигтай эд юмсыг
холих урлаг ба түүнд хогийн цэг дээр байрыг нь зааж өгөх хэрэгтэй.” Хаягдалын асуудлын
уламжлалт хандлага нь тэдгээрийг хоргүйжүүлэн хүрээлэн буй орчинд хрогүй болгох дээр
үндэслэгдэж байжээ. Хаягдалын удирдлагын концепци нь хаягдал нь өөр хоорондоо
холилдож болохгүй бүрэлдэхүүн хэсгүүдээс тогтоно, харин бие биенээс нь салгах явдал нь
эдийн засаг, экологид хамаагүй хоргүй, аюулгүй юм.

Системийн үзэж байгаагаар хаягдалийг хоргүйжүүлэхээс гадна үйлдвэрлэлээс гарах


хаягдалыг багасгах, хоёрдогч түүхий эдийг боловсруулах үйл ажиллагаа юм. Хаягдалын
асуудалыг шийдвэрлэх хамгийн бүтээмжтэй арга бол хоорондоо бие биенээ харилцан
нөхөх программ, үйл ажиллагааны комбинаци юм.

Тодорхой газар нутагт өөрийнхөө туршлага, нөөцөө харгалзан үзэн тохирох комбинацийн
хандлагатай байх хэрэгтэй. Хаягдлын удирдлагын систем дэх үйл ажиллагаа нь
үйлдвэрлэлийн янз бүрийн салбарт үүсэх хаягдалын урсгалыг судлах, байгаа
хувилбаруудаа үнэлэх дээр тулгуурлана.

Одоо үед хаягдалын удирдлага нь хууль тогтоомж, нормативийн баримт, хүрээлэн буй
орчин, хаягдалтай харьцах талаарх тогтоогдсон нутгийн дүрэм журамаар хэрэгжинэ.

“Үйлдвэрлэл, хэрэглээний хаягдалын талаарх” хуулинд “хаягдалтай харьцах” гэсэн


ойлголт гарч ирнэ – энэ нь үр дүнд нь хаягдал бий болдог үйл ажиллагаа, мөн хаягдалыг
байршуулах, тээвэрлэх, хоргүйжүүлэх, ашиглах, цуглуулах үйл ажиллагаа юм. Гадаадын
норм-эрхзүйн баримт ба техникийн уран зохиолд “хаягдалын удирдлага” гэсэн ойлголт
байдаг ба сүүлийн үед оросод ч дэлгэрч байгаа.

Нутгийн ба салбарын хэрэглээн дээр тулгуурласан хаягдалыг боловсруулах янз бүрийн


цогц аргын ашиглалт нь хаягдалын удирдлагын системийн бүрдүүлнэ. Тэрээр шаталсан
бүтэцтэй байх ёстой. Шатлал нь “үүсгүүр” дээр хаягдал багасгахаас эхэлнэ. Энд
хаягдалын хэмжээ ба тэдгээрийн хоруу чанарыг багасгах тухай яригдана.

Дараагийн үе шат нь хоёрдогч боловсруулалт – “рецеклинг” юм. Энэ нь түүхий эд,


материалыг илүү бүрэн ашиглах боломжийг олгох ба үйлдвэрлэлээс гарах хаягдалыг
багасгах боломжийг олгоно. Түүнээс гадна хогийн цэг дээрх хэрэглээний хаягдал ч
багасах болно.

Гурав дах түвшин – “рекупераци” энэ нь органик бодисийг шалгуурт оруулах, шил,
металл, хуванцар зэрэг ашигт материалыг хайлуулж ашиглах зэрэг булшлах үйл
ажиллагааг багасгадаг материалын боловсруулалт юм.

Энэ үеп рециклинг гэдэг нь хаягдалыг бий болгох техникийн үйл явц эргэн оруулах, харин
рекупераци нь боловсруулсны дараа хаягдалыг ашиглах явдал юм.

Даравдүгээр үе шат – энэ нь энерги ялгаруулалт юм. Хог шатаах нь хогийн цэг дээрх
хаягдалын хэмжээг багасгах ба цахилгаан энерги үйлдвэрлэхэд ашиглагдаж болно. орчин
үеийн хог шатаах үйлдвэрүүд нь бусад төхөөрөмжүүдийн хамт ашиглагдах цахилгаан
энергийн генератор, хаягдал цэвэршүүлэх системээр тоноглогддог.

Тав дугаар үе шат – энэ нь хоёрдогч боловсруулалтанд ордоггүй, шатдаггүй эсвэл


шатахдаа хорт хий ялгаруулдаг хаягдалд зориулсан полигени дэх булшлалт юм.
Экологийн шаардлагыг хангадаг орчин үеийн ариун цэвэрийн полиген нь бүгдийн мэдэх
хогийн цэгийн огт санагдуулахгүй. Эдгээр нь агаар, усны бохирдолын эсрэг
төхөөрөмжүүдээр тоноглогдсон нийлмэл инженерийн байгууламж байдаг.

Хаягдалын хэмжээг багасгах, хагдалыг болвсруулах янз бүрийн аргыг хэрэглэх нь илүү
бүтээмжтэй, функцлэг системийг бий болгох ба эцэсийн эцэст үүсэх хаягдалын хэмжээг
багасгана. Хаягдалын удирдлагын системийн бүтэц нь эдийн засаг, технологийн хүрээнд
адоптацит орох яадвартай байхаар кохион байгуулагдсан байдаг.
Хаягдалын удирдлагын системийг бий болгох концепци нь хаягдалтай харьцах техник-
эдийн засагий, норм-аргазүйн, эрхзүйн, зохион байгуулалт-удирдлагын хэрэглүүрийг нэг
бүхэл болгон холбосон цогцын боловсруулалтыг авч үздэг.

Одоо үед ОХУ-д хаягдалын талаарх системийн нэгдмэл мэдээлэл байдаггүй. Иймэрхүү
мэдээлэлийн нэгэн хэсгийг статистикийн тайлан (хэлбэр№ 14-СН), үйлдвэрлэлийн
экологийн паспорт зэргээс олж болно. Хуулинд хаягдал багасгах зорилгоор ямар ч
байгууллага хаягдал үүсэх норм, тэдгээрийг байршуулах хязгаарын төсөл
боловсруулагдсан байх ёстой гэж заажээ.

Улсын хаягдалын кадастр – үүнд хаягдалыг байршуулах объектийн реестр, хаягдал үүсэх
тухай өгөгдлийн сан юм. Энэ нь гурван салбараас бүрдэх ба тус бүртээ хаягдалын тухай
мэрэгжлийн өгөгдлүүдийн эмхтгэлтэй байна.

“каталог” – хаягдлын улсын ангилалын каталог: үйлдвэрлэл ба үйлчилгээний


хаягдалуудын шинж чанар, бүтэцийн тухай өгөгдөл. Хаягдалын улсын ангилалын каталог
нь бүх төрлийн хаягдалыг бүлгээр ангилах, мөн хаягдалын төрөл бүрт аюулын тодорхой
код, ангилал хувиарлах боломж олгоно. Кодийн систем нь хаягдалын олон төрөлт
байдалыг тооцох зорилготойгоор бүх төрлийг нь хэлбэржүүлдэг. Зургаан тоот код нь
өөртөө дөрөөх утгыг агуулна:

Х - Х - Х - ХХ - Х

Гарал Бүлэг Дэд бүлэг Төрөл Аюулын ангилал

“Реестр” – хаягдал байршуулах объектуудын улсын реестр – үйлдвэрлэл ба ашиглалтын


хаягдалыг байнга болон түр хугацаагаар байршуулах объектуудын тухай өгөгдөл.

“БДОТ”(ХТӨБ) – хаягдал ба технологийн өгөгдөлийн банк – үйлдвэрлэл, үйлчилгээний


бүх төрлийн хаягдалыг хоргүйжүүлэх, ашиглах, дахин боловсруулах технологийн талаарх
системчлэгдсэн өгөдлүүдийн цогц.
Хаягдалын удирдлагын улсын системийг боловсруулахдаа удирдлагын объектууд нь
хаягдалыг үүсгэх бүх төрлийн үүсгүүрээс гадна хэрэглэгчид ч мөн ордог, харин удирдах
нөлөөлөл нь гурван стратегийн чиглэлээр хэрэгжих ёстой гэдгийг тооцох хэрэгтэй. Энэ
гурван чиглэл нь:

- Хаягдалын хэмжээг багасгахын тулд болзол бий болгох


- Хаягдал ашиглалтын хэмжээг ихэсгах нөхцөлийг хангах
- Хаягдалыг булшлах, хадгалах экологийн аюулгүй нөхцөлийг бий болгох

Эдийн засгийн зохицуулалтын үндсэн зарчим нь дараах хуулиуд дээр тавигдсан байдаг:

1. Бага эсвэл хаягдалгүй технологийг нэвтрүүлэх замаар хаягдалын хэмжээг багасгах.

Гэвч зарим үйлдвэрүүдэд нэгэн төрлийн хаягдалыг боловсруулан нь эдийн засгийн хувьд
ашиггүй байдаг, учир нь энэ үйл явц цуглуулах, хадгалах, боловсруулахад маш их
хэмжээний хөдөлмөр, тусгай технологи, үйлдвэрлэлийн хүчин чадал шаарддаг.

2. Хаягдал байршуулах төлбөр

Хаягдал байршуулсны төлөө төлбөр авах явдал нь нэг ёсондоо хүрээлэн буй орчныг
бохирдуулсаны нөхөн олговор юм. Санхүүгийн хэрэглүүр нь экологийн сангаар
санхүүждэг ба экологийн чиглэлтэй үйл ажиллагаа явуулахад ашиглагдана. Өөрийн
өртөгөөр хаягдал байршуулах төлбөрийг тогтоох явдал нь харамсалтай нь асуудалыг
шийдвэрлэж чадахгүй. Гадаадын туршлагаас үзэхэд эдгээр хөрөнгө нь цаашдаа экологийн
цэвэр үйлдвэрлэл явуулахад ашиглагддаг байна.

3. Хаягдалтай харьцах салбар дээрх үйл ажиллагааг эдийн засгаар урамшуулах.

Эдийн засгийн урамшуулалын үндсэн хөшүүрэг нь нөөц хэмнэх ба цэвэр үйлдвэрлэл


явуулж буй байгууллагад татвар, зээлийн хөнгөлөлт үзүүлэх явдал юм.

ОХУ-ын “Үйлдвэрлэл ба байгууллагын ашигаас авах татвар”-ын тухай хууль, ОХУ-ын


улсын татварын албанаас гаргасан зааварт ийм төрлийн үйлдвэрүүдэд 30% хүртлэх
татварын хөнгөлөлт үзүүлэх тухай заасан байдаг. Үүнээс гадна ашигийнхаа тодорхой нэг
хэсгийг шинэ технологийг хэвтрүүлэх, барилга байгууламж, тоноглол оруулж ирэх зэрэгт
зарцуулсан үед энэхүү хөнгөлөлтийг мөн адил үзүүлнэ.

Хаягдалын удирдлагын асуудлыг шийдвэрлэхэд бүх сонирхосон талуудын үзэл бодолыг


харгалзан авч үзэх нь маш чухал. Ялангуяа:

- Төлөөлөгч эсвэл гүйцэтгэгч захиргаа


- Хүн ам ба нийгмийн байгууллага
- Улсын хяналтын төлөөлөгч
- Ахуйн хатуу хаягдалыг усгах үйлдвэрүүдийн удирдлага
- Тээвэрчидийг
- Хоёрдогч түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийн удирдлага
- СМИ-ийн төлөөлөгчидийг

Бүх үндсэн ажлыг экологийн салбар дах мэрэгжилтэнүүд хийх ёстой. Дээр дурьдсан
бүлгүүдийн төлөөлөгчидөөс зөвөлгөөний комитет, хаягдалын тал дээрх ажлын бүлэг гэх
мэтийг байгуулж болно.

4. Хаягдалын удирдлагын хүрээн дэх хариуцлага ба хяналт

Хаягдалын удирдлага, харилцааны салбарын үйл ажиллагааны улсын хяналт нь тусгай


томилогдсон байгууллагаар хэрэгжигдэнэ. Тэр өөртөө дараах зүйлийн хяналтыг багтаана:

- Хаягдалтай харьцах үед экологий, технологийн, ариун цэвэрийн ба бусад


шаардлагыг биелүүлж байгаа эсэх
- Хаягдалыг хилээс гадуур байршуулах үед шаардлага биелүүлж байгаа эсэх
- Хаягдалын хэмжээг багасгах ба тэдгээрийг нэмэлт түүхий эд болгон эргэлдүүлэх
үйл ажиллагааг хэрэгжүүлж буй эсэх
- Хаягдалтай харьцах тал дээрх мэдээлэл үнэн бодит байгаа эсэх
- Энэ салбарт ОХУ-ын хууль тогтоомжийн зөрчил, буруутанд хариуцлага тооцох

Хаягдалтай харьцах тал дээр үйл ажиллагааг хэрэгжүүлж буй хуулийн этгээд нь хуулийн
шаардлагыг биелүүлж байгаа эсэхт үйлдвэрлэлийн хяналтыг зохион байгуулж, биелүүлэх
ёстой. Энэ хяналтын хэв журамыг хуулийн этгээд өөрөө тодорхойлох ба түүнийг
хяналтын байгууллага хүлээн зөвшөөрөх ёстой.

Ерөнхийдоо бол энэхүү хяналт нь хаягдалтай харьцах хүрээн дэх дотоод аудит болж
байгаа юм. Практик дээр үйлдвэрлэлийн экологийн хяналт гэдэг нь үйлдвэрийн экологийн
алба байгаль хамгаалах хуулийн шаардлагыг биелүүлж байгаа эсэхийг шалгах ажлын
цогц. Үйлдвэрлэлийн экологийн хяналтын хүрээнд дараах зүйлүүд хамаарна. Үүнд:

- Бий болж буй хаягдалын бүтэц ба аюулын анги, тэдгээр улсын санд бүртгэлж
байгаа эсэхийг тодорхойлох
- Хүрээлэн буй орчинд нөлөөлөх нөлөөлөлийн үүсгүүрийг илрүүлэх
- Хамаарагдах норм нормативд нийцэж байгаа эсэхийг шалгах
- Байгаль хамгаалах төхөөрөмж, тоноглолийн ажлыг хянах
- Үйлдвэрлэл нөлөөлж буй хүрээн дэх хүрээлэн буй орчны байдалын хяналт
- Тайлан хөтлөл, түүнийг удирдлагад таницуулах үйл ажиллагаа

ОХУ-ын хаягдалтай харьцах хуулийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд сахилагын,


захиргааны, иргэн-эрхзүйн эсвэл эрүүгийн хариуцлага тооцдог.

Ямар нэгэн ажилтан байгууллагын дотоод дүрэм журмыг биелүүлээгүйгээс болоод


хаягдал үүссэн тохиолдолд сахилагын хариуцлага тооцно
Санаатайгаар эсвэл болгоомжгүйгээр үйл ажиллагаа явуулсан тохиолдолд захиргааны
хариуцлага тооцно. Жишээ нь: хууль бусаар лиценз өрөх, хаягдал булшлах шаардлагыг
зөрчих, бохир усаар ойг бохирдуулах гэх мэт. Бодит байдал дээх эдгээрийн аль нэг
зөрчлийг гаргасан тусгай эрхт нийгмийн албанд торгуулийн эсвэл хуулинд урьдчилан
тогтоогдсон арга хэмжээг авна.

Экологийн хуулийн зөрчил дээр хариуцлага тооцох явдал ОХУ-ын Эрүүгийн кодекст
заасан байдаг (26-р бүлэг 246-262-р зүйл). Иргэн-эрхзүйн хариуцлага тооцох тухайд ОХУ-
ын иргэн-эрхзүйн кодекс ба “Хүрээлэн буй байгаль орчиныг хамгаалах тухай” хуульд
заасан байдаг.

You might also like