You are on page 1of 11

Биологийн хичээлийн даалгавар Хувилбар-D

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР

Санамж:
1.Асуулт даалгавар бүрийг анхааралтай, дуустал уншиж гүйцэтгээрэй.
2.Сонгох даалгавраас зөвхөн нэгийг сонгож хариултын хуудсанд тэмдэглээрэй.

1. Нэг эст шаахайг 100 мм-ийн хэмжээтэй зуржээ. Шаахайн бодит хэмжээ 200 мкм бол шаахайг
хэд дахин өсгөж зурсан бэ? [2 оноо]
A. х100 B. х200 C. x300 D. x400 E. х500

2. Гэрлийн микроскопоор ялгаж харах боломжгүй эрхтэнцрийг сонгоно уу. [1 оноо]


А. Бөөм B. Митохондри C. Рибосом
D. Хлоропласт E.Гольджийн аппарат

3. Дараах амьд бие, бүтцийн хэсгүүдийг бага хэмжээтэйгээс их хэмжээтэй рүү нь зөв дараалуулан
байрлуулсан мөрийг сонгоно уу. [2 оноо]
Багаас их рүү
A рибосом митохондри ургамлын эс шаахай
B шаахай рибосом ургамлын эс митохондри
C митохондри рибосом шаахай ургамлын эс
D рибосом шаахай митохондри ургамлын эс
E ургамлын эс шаахай митохондри рибосом

4. Буурцагтан ургамлын үндсэнд амьдардаг нэгэн төрлийн нян агаарын азотыг нийлэгжүүлэн
хооллодог. Энэ нян ямар хооллолттой вэ? [2 оноо]
А. Сапрофит В. Хемотроф С. Паразит
D. Фототроф E. Миксотроф

5. Хлоропласт агуулдаггүй ургамлын эс эдийг сонгоно уу. [1 оноо]


А. Бүрхүүл эс (эпидерм) B. Амсрын эс C. Хөвсгөр эд
D. Хөвсгөр ба амсрын эс E. Баганан эд

6. Амьтан, ургамал, бичил биетэн энергийн хэрэгцээгээ хангахын тулд хамгийн түрүүнд задалдаг
нүүрс усны хэлбэр аль нь вэ? [1 оноо]
А. Глюкоз B. Цардуул C. Гликоген D. Мальтоз E. Эслэг

7. Дараах хүснэгтээс хоол тэжээлийн найрлаган дахь шим бодисыг илрүүлэх урвалжийг зөв
харгалзуулсан хувилбарыг сонгоно уу. [1 оноо]
Шим бодис Урвалж бодис
1. Уураг а. Иодын уусмал
2. Өөх тос b. Биуретийн урвалж
3. Цардуул c. Этилийн спирт
А. 1a, 2c, 3b B. 1b, 2a, 3c C. 1b, 2c, 3a
D. 1a, 2b, 3c E. 1c, 2b, 3a

8. Хүний амьсгалах үед орсон болон буцаж гарсан агаарын хийн найрлагын эзлэх хувийг
хүснэгтэнд үзүүлжээ. Өгөгдсөн утгаас хүснэгтийн хоосон нүдэнд тохирох утгыг сонгоно уу.
[1 оноо]
Амьсгалаар орсон Амьсгалаар гарсан
Агаарын хийн
агаарын найрлагад эзлэх агаарын найрлагад эзлэх
найрлага
хувь хувь
Хүчилтөрөгч 21% ...........
Нүүрсхүчлийн хий 0,04% 4%
Азот 79% 79%

A. 10% B.12% C. 14% D. 16% E.18%


Биологийн хичээлийн даалгавар Хувилбар-D

9. Бие махбод дахь уургийн гүйцэтгэх үүрэг, жишээ, тайлбарыг зөв харгалзуулсан мөрийг сонгоно
уу. [2 оноо]
Уургийн үүрэг Жишээ Тайлбар
A Энзимийн Каталаза Дархлааны тогтолцооны үндэс
болох эсрэг биеийг үүсгэнэ.
B Бүтцийн Коллаген Бодисын солилцооны үр дүнд
үүсдэг устөрөгчийн хэт ислийг ус,
хүчилтөрөгч болгон задална.
C Зөөвөрлөх Гемоглобин Хүчилтөрөгчтэй холбогдон, цусны
урсгалаар эс эдэд хүчилтөрөгчийг
зөөвөрлөнө.
D Дааврын Инсулин Арьс, шөрмөс, ясыг бэхжүүлнэ.
E Хамгаалах Иммуноглобулин Цусан дах глюкозын хэмжээг
тэнцвэржүүлэх үйлчилгээтэй.

10. Эсийн химийн найрлаганд чухал үүрэгтэй дараах элементүүдийн үүргийг зөв харгалзуулсан
мөрийг сонгоно уу. [2 оноо]
Элемент Үүрэг
A Магни Хлорофиллийн найрлаганд оролцох, зүрхний үйл ажиллагааг
дэмжих г.м
B Кальци Нуклейн хүчил, уураг, ГФА-ийн найрлаганд оролцох
C Төмөр Уураг, нуклейн хүчлийн найрлаганд оролцох, амьд бие
махбодыг бүтээх
D Азот Араг яс, шүдний үндсэн бүтцийг бий болгох, мэдрэлийн сэрэл
дамжихад оролцох г.м
E Фосфор Амьтны эд эсэд хүчилтөрөгч зөөвөрлөх, фермент (энзим)-ийн
найрлаганд оролцох

11. ГФА-ын үүргийг илэрхийлсэн схемийг гүйцээж нөхнө үү. [1 оноо]


ГФА-ын үүрэг

Бүх төрлийн механик Бодис шилжихэд


ажил хийхэд энергиэр ...................... зарцуулагдах
хангах энергиэр хангах

А. Өөх тосыг задлах B. ДНХ-г нийлэгжүүлэх


С. Эсийн хуваагдлыг эхлүүлэх D. Удамшлын мэдээллийг хадгалах
E. Метаболизмын урвалыг энергиэр хангах

12. Амьсгалын коэффициент (R) нь метаболизмын үед ямар бодис исэлдсэнийг илрүүлэх боломж
олгодог. Дараах тэгшитгэлийг тэнцүүлэн олейны хүчлийн исэлдэх үеийн амьсгалын
коэффициентыг тооцож олно уу. (R=CO2/O2) [2 оноо]
C18H34O2 + O2 CO2 + H2O

А. 0,7 В. 0,8 С. 0,9 D. 1 Е. 1,2

13. Уургийн бионийлэгжлийн дараахь схемийг гүйцээж нөхнө үү. [1 оноо]

А. Делеци B. Уураг C. Инверси D. Кроссинговер E. Коньюгаци


Биологийн хичээлийн даалгавар Хувилбар-D

14. Хөрөнгө мөөгийн амьсгалыг судалсан туршилтыг зургаар илэрхийлжээ. 24 цагийн дараа
бөмбөлөг ямар хийгээр дүүрсэн бэ? [1 оноо]

А. Устөрөгч
B. Азот
C. Хүчилтөрөгч
D. Усны уур
E. Нүүрсхүчлийн хий

15. Зурагт митоз ба мейоз хуваагдлын үр дүнд үүссэн төл эсүүдийг үзүүлжээ. Мейоз хуваагдлын үр
дүнд үүссэн төл эсүүдэд илрэх шинжийг сонгоно уу. [2 оноо]
1. Хос аллель ген агуулсан
2. Хос аллель генийн нэгийг агуулсан
3. Эх эсийн хромосомын тооноос хоёр дахин цөөн хромосомтой
4. Эх эсийн хромосомын тоотой тэнцүү тооны хромосомтой
5. Хромосомын гаплоид бүрдэл
6. Хромосомын диплоид бүрдэл
7. Эх эстэй удамшлын ижил төл эс
8. Эх эсээс удамшлын ялгаатай төл эс

А. 2, 3, 5, 8
B. 2, 5, 6, 8
С. 1, 2, 4
D. 3, 4, 6
Е. 4, 6, 7, 8

16. Альбинизм нь арьс, үс, нүдэнд пигмент (нөсөө) үүсэхгүй байх удамшлын өвчин юм. Альбинизм
нь рецессив генээр удамшдаг. Диаграммд нэгэн гэр бүлд альбинизм хэрхэн удамшсаныг
үзүүлжээ. Хонгор, Гэрэл хоёрын генотипийг зөв илэрхийлсэн хувилбарыг сонгоно уу?
[2 оноо]

Хонгор Гэрэл
A аа аа
B аа АА
C Аа АА
D Аа Аа
E аа Аа

17. Генетик инженерчлэлийн аргаар нэгэн уургийг нийлэгжүүлэх болжээ. Энэ уургийн тухай
мэдээлэл бүхий мРНХ-ийн гинж 1200 нуклеотидоос тогтож байв. Уг уургийн полипептид гинж
хэдэн аминхүчлээс тогтох вэ? [2 оноо]
А. 50 В. 100 С. 200 D. 300 Е. 400


Биологийн хичээлийн даалгавар Хувилбар-D

18. Хүү, охин төрөх боломжийг диаграммаар үзүүлжээ. Диаграммын А, В нүднүүдэд тохирох
бэлгийн хромосомыг зөв илэрхийлсэн хувилбарыг сонгоно уу. [2 оноо]

A B
A XY XY
B XY XX
C XX XY
D XX XX
E XX YY

19. Генүүдийн харилцан үйлчлэлийн хэлбэрүүдийг тохирох тодорхойлолт болон жишээтэй зөв
харгалзуулсан хувилбарыг сонгоно уу. [2 оноо]
Хэлбэр Тодорхойлолт Жишээ
I. Комплементар а. Нэг ген нь олон шинж тэмдгийн 1. Үхрийн сүүний
илрэлд нөлөөлнө. гарц
II. Эпистаз b. Нэг ген нь аллель биш өөр генийн 2. Хулууны өнгө
илрэлд саад болох удамших
III. Полимер c. Нэг ген нь аллель биш нөгөө генийн 3. Хүний үсний
үйл ажиллагаанд нөлөөлөх, хамжих улбар шар өнгийг
тодорхойлогч ген
IV. Плейотроп d. Тодорхой нэг шинж тэмдгийн 4. Вандуйн цэцгийн
хөгжилд хэд хэдэн хос аллель өнгө удамших
генүүд хамтарч оролцох

А. I – c – 4 B. I – d – 1 C. II – a – 3 D. III – b – 2 E. IV – c – 2

20. Хүрээлэн буй орчны нөлөөнд өөрчлөгдөхгүй шинж аль нь вэ? [1 оноо]
А. Биеийн жин В. Нүдний өнгө С. Эрүүл мэнд
D. Биеийн өндөр Е. Зан авир

21. Зурагт ургамлын хариу үйлдлийг илрүүлэх туршилтын үйл явцыг дүрсэлжээ.

Энэ туршилтын үр дүнд ямар бодис нөлөөлдөг вэ? [1 оноо]


А. Глюкоз B. Ус C. Даавар (гормон)
D. Хүчилтөрөгч E. Нүүрсхүчлийн хий

22. Фотосинтезийн урвалын тэгшитгэлийг гүйцээж нөхнө үү. [2 оноо]


6CO2 + 6H2O ..……………... + 6O2

A.C3H6O3 B. С6H12O6 C. C12H22O11 D. CH4 E. C2H5OH

23. Хүний цусан дахь глюкозын хэмжээ тогтмол байдаг нь бие махбодын ямар зохицуулгын хэлбэр
вэ? [2 оноо]
А. Мэдрэлийн В. Хоолны С. Арьсны D. Шингэний Е. Өөрөө өөрийн


Биологийн хичээлийн даалгавар Хувилбар-D

24. Сээр нуруугүйтэнд эр, эм бэлгийн эсүүд нэгэн биед бий болж үржихийг ямар үржил гэж
нэрлэдэг вэ? [2 оноо]
А. Спороор үржих В. Партеногенез С. Нахиалах
D. Гермафродит Е. Хуваагдах
25. Цардуулын молекулын диаграммыг үзүүлэв.

Хоол боловсруулах замд цардуулын молекул задрах явцад дисахарид болох мальтозын
молекул үүсдэг. Аль диаграмм нь мальтозын молекулыг үзүүлж байна вэ? [2 оноо]

26. Графикт нэгэн фермент (энзим)-ийн идэвхэд рН-ийн нөлөөг үзүүлжээ. Энэ фермент (энзим)-ийн
идэвх буурч байгаа рН-ийг сонгоно уу. [2 оноо]

А. рН 1 ба рН 13
B. рН 3 – рН 6
С. рН 8 – рН 11
D. рН 1 – рН 2
Е. рН 7

27. Хүний зүрхний тууш огтлолыг үзүүлжээ. М үсгээр зүрхний бүтцийн ямар хэсгийг тэмдэглэсэн
бэ? [1 оноо]

А. Баруун тосгуур
В. Зүүн ховдол
С. 3 хавтаст хавхлаг
D. Гол судас буюу аорт
Е. Их биеийн вен

28. Хавч хэлбэртэн ба олон хөлтний ангийн төлөөлөгчдийн аль алинд нь байдаг шинжийг сонгоно
уу. [1 оноо]
А. Заламгай B. Үет хөл C. Трахей
D. Хавчуур E. толгой – цээж –хэвлий

29. Зүрх нь 2 ховдол, 2 тосгуур бүхий 4 тасалгаатай, арьсны булчирхайгаар ядуу, сүүлнийхээ угт
тосны булчирхайтай, бүлээн цустай төлөөлөгчид бүхий сээр нуруутны анги аль нь вэ?
[1 оноо]
А. Загас В. Хоёр нутагтан С. Мөлхөгчид
D. Шувуу Е. Сүүгээр бойжигчид


Биологийн хичээлийн даалгавар Хувилбар-D

30. Ургамлын ангилалын таних шинж болон төлөөлөгчдийг зөв харгалзуулсан хувилбарыг сонгоно
уу. [2 оноо]
Ангилал Таних шинж Төлөөлөгч
I. Спорт дээд a. Олон янзын хэлбэртэй, нэг ба олон 1. тосондой, ялхор
ургамал эсээс тогтдог, зөвхөн усанд ургадаг
II. Нүцгэн b. Бие нь утаслаг хэлбэрийн мицелл 2. хөвд, ойм
үртэн агуулсан, хлорофиллгүй
III. Мөөг c. Навч шилмүүс хэлбэртэй, үржлийн 3. шинэс, зээргэнэ
эрхтэн нь боргоцой
IV. Замаг d. Спороор үрждэг, эрхтний өсөлт 4. хлорелла, улотрикс
хөгжил харилцан адилгүй

А. I, d, 2 B. I, c, 3 C. II, d, 2 D. III, a, 4 E. IV, d, 1

31. Сээр нуруугүйтний төлөөлөгчдийг харгалзах хүрээтэй нь зөв тохируулсан мөрийг сонгоно уу.
[2 оноо]
Хүрээ Төлөөлөгчид
A Хөндий биетэн Хясаа, дун, нүцгэн ховс
B Хавтгай хорхой Чийгийн улаан хорхой, хануур хорхой
C Дугариг хорхой Хүж хорхой, хүүхдийн хялгасан хорхой, эвхмэл
хорхой
D Гархит хорхой Үхрийн туузан хорхой, бэтэгний цагаан хорхой, элэг
шимэгч хорхой
E Зөөлөн биетэн Гидра, шүр, медуз

32. Хоёр нутагтан, мөлхөгч, шувуу зэрэгт сайн хөгжсөн бөгөөд хүнд хагас саран, улаан өнгийн
хуниас хэлбэртэй болж үлдсэн эрхтэн аль нь вэ? [2 оноо]
А. Мухар олгой В. Ахар сүүл С. Чихний дэлбэ
D. 3-дагч зовхи Е. Тагнайн хөндлөн хуниас

33. Зүйл тус бүр уурагт бодисынхоо химийн найрлага буюу уураг, нуклейн хүчлийн бүтцээрээ
ялгаатай байх нь зүйлийн ямар шалгуур шинж вэ? [1 оноо]
А. Генетикийн В. Биохимийн С. Газар зүйн
D. Морфологийн Е. Физиологийн

34. Арьсны бүтцийг зургаар илэрхийлжээ. К үсгээр ямар бүтцийг заасан бэ? [1 оноо]

А. Хялгасан судас
В. Тосны булчирхай
С. Хөлсний булчирхай
D. Үсний уут
E. Мэдрэлийн хүлээн авуур

35. Экологийн хүчин зүйлээс шим ертөнцийн хүчин зүйлийг сонгоно уу. [1 оноо]
1.Дулаан 2. Царцаа 3. Загас
4.Ус 5. Ойм 6. Хөрс
А. 1, 3, 5 В. 2, 4, 6 С. 3, 4, 5 D. 2, 3, 5 Е. 4, 5, 6

36. Генетикийн шинжлэх ухааны үндэслэгчийг сонгоно уу. [1 оноо]


А. Аристотель В. К.Линней С. Ч.Дарвин
D. Ж.Б.Ламарк Е. Г. Мендель


Биологийн хичээлийн даалгавар Хувилбар-D

37. Идэш тэжээлийн энгийн хэлхээний диаграммыг үзүүлжээ. Энэ хэлхээний тоо толгойн суварга
аль нь вэ? [2 оноо]

38. Экосистемийн бохирдлын гол хэлбэрүүдийг бохирдлын эх үүсвэр, шалтгаантай нь зөв


тохируулсан мөрийг сонгоно уу. [2 оноо]
Бохирдлын хэлбэр Бохирдлын эх үүсвэр, шалтгаан
А Цацрагийн Үйлдвэрлэл, хэрэглээний явцад CO2, CH4, C2H6, SO2, H2S, NO2
болон бусад хаягдал бодис агаарт дэгдэх
B Агаарын Үйлдвэрлэлийн болон ахуйн гаралтай хог хаягдлууд, мал аж
ахуй газар тариалангийн хаягдлууд, далайн тээврийн хаягдал
гарах
C Дуу шуугианы Хүн амын төвлөрөлтэй холбоотойгоор хот суурин газар
автомашины, үйлдвэрийн болон бусад дуу чимээ гарах
D Хог хаягдлын Нефтийн бүтээгдэхүүн ашигладаг далайн хөлөг онгоцууд тухайн
бүтээгдэхүүнийг тээвэрлэх үед осол сүйрэл гарах, газрын тос,
шатдаг хий олборлох үйлдвэрлэлийн үед осол гарах
E Нефтийн Атомын цахилгаан станцын шаар, цацраг идэвхит бодисын
хаягдлыг далайд булшлах, цөмийн туршилт явуулах

39. Цагаан шоргоолжны гэдсэнд амьдардаг нэг зүйлийн шилбүүртэн нь эслэгийг задалж сахар
болгодог. Хэрэв цагаан шоргоолж гэдсэндээ ийм шилбүүртэнгүй бол эслэгийг боловсруулж
чадалгүй өлбөрч үхдэг. Энэ хоёрын харилцаа амьд биеийн харилцааны ямар хэлбэрт хамаарах
вэ? [1 оноо]
А. Аменсализм В. Комменсализм С. Мутуализм
D. Нейтрализм Е. Паразитизм

40. Популяцийн зан төрхийн хэлбэр болон түүнийг тодорхойлогч шинжийг зөв харгалзуулсан
мөрийг сонгоно уу. [2 оноо]

Зан төрхийн
Тодорхойлох шинж
хэлбэр
A Ганцаар Нэг зүйл амьтад цугларан нэгдэж, харьцангуй удаан хугацаанд
амьдрах хэлбэр байнгын тогтвортой харьцаанд оршин тогтнох
B Бүл Амьтад түр хугацаанд цугларан нэгдэх
C Сүрэг Үржлийн хос бодгаль, тэдний үр удмын хооронд биологийн нарийн
нийлмэл харилцаа үүссэнээр популяцийн дотор үүсдэг бичил
бүлэглэл
D Бүүр (колони) Суурин амьдралтай амьтад нэг газар олон тоогоор бөөгнөрөн
суурьших
E Сүрэглэлт Популяцийг бүрдүүлэгч бодгалиуд амьдралын тодорхой шатанд бие
биенээсээ үл хамааран тусдаа оршин тогтнох

41. Хүхрийн болон азотын оксидууд, тэдгээрийн нэгдлүүдээр орчныг бохирдуулагч гол эх үүсвэр
аль нь вэ? [2 оноо]
А. Арьс ширний үйлдвэрлэлд ашигладаг идээлэгч бодисууд
В. Хог хаягдал
C. Ашигт малтмал, алт олборлолт
D. Хөрсний элэгдэл, эвдрэл
E. Бензин, дотоод шаталтын хөдөлгүүр бүхий автомашинууд


Биологийн хичээлийн даалгавар Хувилбар-D

42. Амьд биеийн үндсэн үйл ажиллагаа, түүний үр дүнг зөв тохируулсан мөрийг сонгоно уу.
[2 оноо]
Амьд биеийн үндсэн үйл
Үйл ажиллагааны үр дүн
ажиллагаа
A Эрчим хүчний Нефть, нүүрс, шохойн чулуу, зарим төрлийн хүдрийн орд үүснэ.
B Хийн Фотосинтезийн үед их хэмжээний энерги үүсч хуримтлагддаг.
C Төвлөрүүлэх Биосферт бодис ба эрчим хүчний шилжилт тасралтгүй
явагдана.
D Задлан боловсруулах Мөөг, бактери зэрэг задлагчдын нөлөөгөөр CO2, Н2О, Н2S, CH4
зэрэг нэгдлүүд үүснэ.
E Зөөж тээвэрлэх Ус, агаар, чулуун мандал нь зохих найрлага бүхий хийн
бүрэлдэхүүнтэй болно.

43. Монгол орны хээрийн шувуудын гол төлөөлөгчдийг сонгоно уу. [1 оноо]
1. Нугас 2. Шаазгай 3. Ангир
4. Хун 5. Хэрээ 6. Бор шувуу
А. 1, 3, 4 В. 1, 2, 4 С. 2, 5, 6 D. 3, 4, 5 Е. 4, 5, 6

44. Амьд биеийн дасан зохилдолгооны хэлбэрүүдийг жишээтэй нь зөв тохируулсан хувилбарыг
сонгоно уу. [2 оноо]

Зохилдолгооны
Жишээ
хэлбэр
1.Морфологийн а. Шувууд үүрэнд өндөглөх, өндгөө биеийн дулаанаар үйлчилж хөврөлийн
хөгжлийг явуулах, хатгуурт загасны эр нь түрсээ хамгаалж бойжуулах
2. Физиологийн b. Гүрвэл халуун өдөр чулуун дээр гарч зогсох, гүрвэлийг махчин амьтад
барих үед сүүлээ таслан зугтах
3. Зан төрхийн c. Биеийн тогтмол температур, цусан дахь сахар, давсны хэмжээ, цусны
даралт тогтмол байх
4. Үр төлөө асрах d. Зөгийн хатгуур, хэдгэний өнгө зэргээс болж шувууд идэхгүй байх, нохойн
хошуу, долоогоно, чацарганы өргөс, хатгуур зэрэг нь амьтдаас хамгаалах
А. 1а2c3d4b B. 1a2d3b4c C. 1b2d3c4a D. 1d2c3b4a E. 1d2a3b4c

45. Монгол орны цэнгэг усны экосистемд амьдардаг амьтдыг сонгоно уу. [2 оноо]
1.Мазаалай 2.Хясаа 3. Зулзагат гүрвэл 4. Цагаан зээр
5.Хөхөө 6. Булуу цагаан 7.Замбага гүрвэл 8. Үлийн цагаан оготно
А. 1, 8 В. 2, 6 С. 2, 7 D. 4, 8 Е. 6, 7

46. Усны эргэлтийг диаграммаар үзүүлжээ. Осмосын үзэгдэл явагдаж байгааг ямар үсгээр
тэмдэглэсэн бэ? [1 оноо]

47. Идэш тэжээлийн энгийн сүлжээг үзүүлжээ. Энэ сүлжээнд хэдэн бүтээгч байна вэ? [2 оноо]

А. 0
В. 1
С. 2
D. 3
Е. 6


Биологийн хичээлийн даалгавар Хувилбар-D

48. Эволюцийн дэвшлийн замуудыг тохирох жишээтэй зөв харгалзуулсан хувилбарыг сонгоно уу.
[2 оноо]
Эволюцийн замууд Жишээ
1. Ароморфоз а. Амьтдын ивээх өнгө, усны гүний хавтгай загас, ургамлын
үрээ тараах олон хэлбэр гм.
2. Идиоадаптаци b. Шимэгч хорхойнууд хоол боловсруулах болон
мэдрэлийн тогтолцоо байхгүй буюу сулрах, хошоонгорт
шимэгчлэх шар ороонго үндэс навчгүй болсон гм.
3. Дегенераци с. Ургамал үрээр үрждэг болсон, хуурай газар өндгөнд
хөврөл хөгжих болсон, хэвлийд үр тогтох болсон гм.
А. 1b, 2c, 3a B. 1c, 2b, 3a C. 1a, 2b, 3c
D. 1c, 2a, 3b E. 1b, 2a, 3c

49. Байгалийн шалгарлын хэлбэрүүдийг түүний үр дүнтэй зөв тохируулсан хувилбарыг сонгоно уу.
[2 оноо]
Шалгарлын хэлбэр Үр дүн
1.Тогтворжуулагч а. Шинж тэмдгийн өөрчлөлт багасч, өмнөх фенотипээ хэвээр хадгална.

2. Хөдөлгөгч b. Үндсэн популяци хоёр хуваагдана. Янз бүрийн


фенотипийн хослол бүхий биеэ даасан хэлбэр үүснэ.
3.Салгагч c. Саланги бэлэгтэй амьтдын эр эм хүйсийн бодгалиуд
үржлийн эрхтний гадаад бүтцээр ялгарна.
4.Бэлгийн d. Амьд бие махбодын шинж тэмдэг дундаж үзүүлэлтээс аль
нэг тийш хазайн хэлбэлзэнэ.

А. 1b2a3c4d B. 1a2c3d4a C. 1a2d3b4c D. 1c2b3a4d E. 1d2a3c4b

50. Хүний түүхэн хөгжлийн үеүдэд үүсэн хөгжиж байсан төлөөлөгчдийг тэдгээрийн онцлог шинжээр
нь зөв харгалзуулсан хувилбарыг сонгоно уу. [2 оноо]
Төлөөлөгчид Онцлог шинж
A Парапитек  120 – 130см өндөр
 25 - 45 кг жинтэй
 Хавтгай нүүртэй
 530см3 эзэлхүүн бүхий уураг тархитай
 Багаж зэвсэг ашиглаж байгаагүй
B Австралопитек  650 – 1199 см3 эзэлхүүн бүхий уураг тархитай
 Хойд хөлийн тавхай нумарсан бүтэцтэй
 Хоёр хөлөөрөө эгц босоо чөлөөтэй явдаг
 Өмнөд мөчдийн сарвууны эрхий хуруу нөгөө дөрвөн хурууны эсрэг
байрлалтай
 Чулуун зэвсэг ашиглаж байсан
C Чадварлаг хүн  155 -165см өндөр биетэй
(Homo habilis)  1300-1600см3 эзэлхүүнтэй уураг тархитай
 Хэл яриа хөгжиж эхэлсэн
 Гал гаргаж ашигладаг болсон
 15 – 20 хүнтэй жижиг бүлээр амьдарч эхэлсэн
D Неандерталь  Энэтхэг, дорнод Европод өргөн тархалттай байсан
хүн  Араа өргөн, хавтгай, том соёотой
 Авирах тонголзох, нуруугаа эгцлэн босоо зогсох чадвартай
 Ургамлаар хооллодог
E Кроманьон хүн  180 см орчим өндөртэй
 1800 см3 эзэлхүүн бүхий уураг тархитай
 Нарийн хамар, өргөн дух, том эрүүтэй, махлаг оочтой
 Чулуун болон ясан зэвсэг хийж хэрэглэдэг
 Хэл яриа сайн хөгжсөн
 Ураг төрлөөрөө амьдардаг


Биологийн хичээлийн даалгавар Хувилбар-D

ХОЁРДУГААР ХЭСЭГ. ХАРГАЛЗУУЛАХ / НӨХӨХ, ДАРААЛАЛ СЭРГЭЭХ/ ДААЛГАВАР


Санамж:
1. Энэ хэсэг нь сонгох даалгавар биш тул харгалзааг зөв тогтоож хариуг бөглөөрэй.
2. Зөв харгалзуулсан, нөхсөн хариулт бүр нэг оноотой.

2.1. Хүснэгт дэх эсийн эрхтэнцрийн зургийг сайтар ажиглан хараад гүйцэтгэх үүрэгтэй нь зөв
харгалзуулна уу. [5 оноо]
Эсийн эрхтэнцэр Бүтэц, гүйцэтгэх үүргүүд
a 1  Давхар мембран бүрхүүлтэй
 Фотосинтез явуулах

b 2  Фосфолипидийн болон уураг, нүүрс


усны молекулаас тогтсон бүтэцтэй
 Эсэд бодис нэвтрэх болон гарах
үйл явцыг зохицуулах

c 3  Гольджийн аппаратаас үүсдэг, дан


мембран бүрхүүлтэй
 Эсийн илүүдэл бүтцийг задлах

d 4  Давхар мембран бүрхүүлтэй


 ГФА болон эсэд шаардлагатай
энергийг үүсгэх

e 5  Гадаргуу дээрээ олон тооны


рибосом агуулсан
 Шим бодис үүсгэх, хадгалах,
дамжуулах

2.2. Өгөгдсөн үгнээс сонгон нөхөж, ойлголтыг гүйцээнэ үү. Сонгосон үгээ хариултын хуудасны
2.2 хэсэгт бөглөөрэй. [6 оноо]

“ Бие махбодод гаднаас нэвтэрсэн ямар нэгэн .....(a)...... , нян, уураг зэргийг эсрэгтөрөгч буюу
.....(b)...... гэдэг.
Биеийн дархлааны хариу урвалын үр дүнд антигенийн эсрэг ........(c).......... буюу эсрэг бие үүснэ.
Эсрэг бие нь химийн бүтцийн хувьд ........(d)......... уураг байх бөгөөд тэдгээрийг цусны цагаан
эсийн нэг төрөл болох .......(e)........ үүсгэнэ. Эсрэг биеүд нь нэн өвөрмөц шинжтэй бөгөөд
тодорхой антигентэй холбогдон түүнийг илрүүлдэг. Клон гэдэг нь нэг эсээс гаралтай,
удамшлын хувьд ижил бүлэг эсүүд юм. Ийм эсүүд нэг төрлийн уураг нийлэгжүүлэх бөгөөд
түүнийг .........(f)....... эсрэг бие гэнэ.”

1. Антител 2. В лимфоцит 3. Моноклональ


4. Вирус 5. Иммуноглобулин 6. Антиген

10
Биологийн хичээлийн даалгавар Хувилбар-D

2.3. Хүснэгтийн мэдээллийг ашиглан Монгол орны голлох овгуудыг зөв харгалзуулна уу.
[5 оноо]

Овгийн шинж Төлөөлөгч


a Олон янзын өнгө бүхий сагс баг цэцгийн хэл, хоолой, юүлүүр Наранцэцэг
цэцгүүд дангаар юмуу холилдож байрлана. Үр жимс нь
жижигхэн нисгүүртэй
b Жимс нь буурцган хэлбэртэй, хоёр хавтасаар задарч нээгддэг Вандуй
c Тод өнгөтэй, хэмжээгээр том нэг юмуу баг цэцэг үүсгэдэг, Нохойн
давхар шадар эрхтэнтэй хошуу
d Зөв бүтэцтэй, дөрвөн дэлбийн хэлтсээс бүрдсэн цэцэгтэй, Байцаа
дэлбийн хэлтэс нь эсрэг чагталж байрлана
е Давхар шадар эрхтэнтэй, цоморлиг таван шүдлэгтэй, Ганга
хоолойрхуу юмуу хонхорхуу хэлбэртэй. Дэлбэ хоёр уруул
үүсгэнэ. Дээд уруул дэлбийн 2 хэлтэсээс, доод уруул дэлбийн
3 хэлтэсээс тогтоно. Иш нь дөрвөлжин.

1. Уруул цэцэгтэн 2. Тоонолжин цэцэгтэн 3. Буурцагтан


4. Голгэсэртэн 5. Сарнайтан

2.4. Зурагт нэгэн модны жижиг бүлгэмдлийг үзүүлжээ. 1 – 4 хүртэлх тоогоор дугаарласан амьд
биеийн экологийн үүргийг тохируулна уу. [4 оноо]

а. Бүтээгч
b. Задлагч
c. Нэгдүгээр эрэмбийн хэрэглэгч
d. Хоёрдугаар эрэмбийн хэрэглэгч

11

You might also like

  • 2017 B
    2017 B
    Document9 pages
    2017 B
    Byambazaya E
    No ratings yet
  • 2017 A
    2017 A
    Document9 pages
    2017 A
    Byambazaya E
    No ratings yet
  • 2016 C
    2016 C
    Document11 pages
    2016 C
    Byambazaya E
    No ratings yet
  • 2016 B
    2016 B
    Document11 pages
    2016 B
    Byambazaya E
    No ratings yet
  • 2016 A
    2016 A
    Document11 pages
    2016 A
    Byambazaya E
    No ratings yet