You are on page 1of 5

Тодорхой санааг нотлогч эссэг хэрхэн бичих вэ?

Эх сурвалж. Lucille Charlton. ‘’Appendix’’ How to write an argumentative


essay. In Mark

Charlton [Ed]. Crosscurrents:International Relations is the  post-Cold War


Era.2nd Ed. Toronto: ITP Nelson 1999.pp.597-602

Нотлогч эссэг тодорхой санаа, үзэл бодлыг уншигдад итгүүлэн батлах


зорилгоор бичдэг бөгөөд тухайн санаа нь улс төрийн аливаа асуудлаар олон
нийтийн үзэл бодлыг өөрчлөх, эсвэл хүнийг тамхинаас гаргахыг ятгэх гэх мэт
аль нь байлаа ч нотлогч эссэ нь сайтар зохион байгуулагдсан байх, үнэмшил
төрүүлэх санаа, үүнийгээ баталгаатай нотлох баримт гаргасан болон эсрэг
санааг шүүмжлэн няцаах гэсэн нийтлэг элементүүдтэй байдаг. Нотлогч болон
батлах эссэ бичих 6 үндсэн үе шатуудыг танилцуулъя.

Нэгдүгээр шат. Нотлох санааг тодорхойлох

Аливаа хэлэлцүүлэг сэдвийн 2 талыг гаргах нь хялбар хэдий ч сэдвийн талаарх


өөрсдийн үзэл бодлын нарийн тодорхойлох, энэ тухай бичихэд хэцүү байдаг.
Нэгдүгээрт, эссэ бичигч нь ямар зүйл дээр санаа зөрж байгаагаа тодорхой мэдэж
байх шаардлагатай. Жишээ нь, элбэгдоржийг монгол улсын ерөнхийлөгч гэвэл
хэн ч маргахгүй. Гэхдээ Элбэгдоржийн бодлого ихээхэн ач тусаа үзүүлсэн гэж
батлахыг оролдвол олон хүн санал нийлэхгүй байж болох юм. Энд санал зөрөх
ямар нэгэн байр суурийг хадгалсан санаа байх ёстой учраас нотлогч эссэ нь хүн
бүрийн мэддэг баримт бүхий зүйлийн талаар бичихээс илүү ихийг шаарддаг.
Ийм учир нотлогч эссэг тайлбарлах болон сэтгүүлийн зүйн бичвэрээс ялгагддаг.
Түүнчлэн эссэ бичигч
нь                                                                                                                эссэний
туршид гарах гол санаа болох нотлох санааг тодорхой сэдвийн дагуух мэдэгддэг
/thesis statement/ хэлбэрээр томъёологддог.

Хувийн байр сууриа илэрхийлэх нотлох баримтыг судлахад эссэн бичигч нь 4


зүйлийг анхаарах ёстой. Энэ нь 4 R-ийн зарчим буюу

Reliable-найдвартай байх

Relevant-холбогдолтой байх

Recent-шинэлэг байх

Referenced     -ашигласан эх сурвалжаа дурьдах гэсэн зарчмууд юм.


1-рт, нотлох баримтаар ашиглагдаж байгаа байгууллага, субъектийн бүх
мэдэгдэл нь найдвартай байх хэрэгтэй. Энэ нь баталгаатай эх сурвалжид
нийтлэгдсэн байна гэсэн үг. Сайн эссэн бичигч нь хүлээн зөвшөөрөгдсөн эх
сурвалжуудыг мэддэг төдийгүй сонин, сэтгүүл, интернет эх сурвалжуудад
байдаг субъектив нөлөөллийн талаар мэдлэг сайтай байх ёстой. Сонин
сэтгүүлийн өгүүллүүд нийтлэгдэхээсээ өмнө хянан засварлагдсан байдаг бол
электрон эх сурвалжуудад нарийн сайн хяналт байдаггүй тул мэдээллийг бие
даан үнэлж ашиглаж чадахуйц байх ёстой. Номын сан дахь номын жагсаалтаас
оюутнуудад эссэ бичихэд туслах олон янзын эх сурвалжуудыг олж болно.

3-рт, Тухайн сэдвийн талаар сүүлийн үеийн мэдээллийг эрэлхийлж байдаг.

Бүх ашигласан эх сурвалжуудыг зохих ёсоор дурьдаж бичсэн, ишлэл татсан


байх хэрэгтэй. Бусдын материалаас ашиглахдаа дагаж мөрдвөл зохих үндсэн
журмууд бий.

Үүнд:

1.Ишлэл татах гэдэг нь ишлэлийг бичсэн зохиогчийн хэрэглэсэн үгсийг тэр


хэвээр нь хэрэглэнэ гэсэн үг ба ингэхдээ эх сурвалжийг бүрэн дурьдах
шаардлагатай.

2. Paraphrases буюу өөрчлөн бичих гэдэг нь ашиглаж буй эх сурвалжийн


зохиогчийн санааг та өөрөөр найруулж илэрхийлж байгаа хэрэг бөгөөд ийнхүү
бичих нь ижил санааг агуулдаг бөгөөд таны өөрийн үгээр бичигдсэн байдаг.
Мөн эх сурвалжийг бүрэн дурьдах шаардлагатай.

3. дээрх 2 журмыг мөрдөхдөө эх сурвалжийг буруу дурьдаж болохгүй

4. ерөнхий мэдээлэл, хүн бүрийн мэддэг мэдээ баримт, таны гаргаагүй санаа
бүхий мэдээллийг ашиглахдаа хэзээд эх сурвалжийг дурьдаж байх

Бусдын зохиолоос хулгайлахаас/plagiaryism/ зайлсхий. Хэрэв мэдэхгүй бол


багшаасаа асууна уу.

3-р шат эсрэг санааг шүүмжлэн няцаах

өөрийн санаагаа нотлон уншигчаа итгүүлэхийн тулд нотолгоо гаргахдаа эсрэг


байр суурийг шүүмжлэн няцаах хэрэгтэй. Сэдийн талаар судалгаа хийж байхдаа
эсрэг санаа болон байр суурийг мэдэх, тэдгээрийн сайтар судлах, мөн
шүүмжлэн няцаахад бэлэн байх ёстой. Хэд хэдэн арга байна.

1. Эх сурвалжуудаа иш татаж үүнийгээ шүүмжлэн няцааж болно.


2. Эсрэг санааг няцахдаа хувийн ялгаатай туршлагыг гаргах
3. Сөрөг талын баримтад өгсөн тайлбарыг хурцаар шүүмжлэх
Эссэ бичигч эхдээд эсрэг талын нотолгоог хүлээн зөвшөөрч судлаад дараа нь
дүгнэхдээ тууштай шүүмжлэл гаргадаг. Хүлээн зөвшөөрч буй санаануудыг
өөрийн бичиж буй нотолгооны эхэн үед илэрхийлсэн байх нь зохистой. Эссэ
бичигчийн өөрийнх нь гол санаа дараад нь байвал зүйтэй. өөрийн нотолгоог
батлах болон бусдын санааг шүүмжлэн няцаахдаа үндэслэл, готолгоог алдаатай
гаргахаас зайлсхийн хянамгай байх ёстой. Эссэнд нийтлэг гаргадаг алдаа бол
хэт ерөнхийлөн дүгнэх, учир шалтгааныг буруу гаргах, эсрэг санааг буруу
тайлбарлах явдал юм.

4- шат. Эссэний бүтэц, зохион байгуулалт

Сайн эссэн бичигч эссэнийхээ бүтцэд гол санаагаа нэгтгэн илэрхийлэхээс


эхэлдэг. Ер нь сонирхол татахуйц эхэлдэг бөгөөд сонирхолтой баримтаас иш
татах, хурц мэдэгдэл хийх, эсрэг санаа нотолгоог дүрслэн илэрхийлэх гэх мэтээр
эхэлж болно.

2 ялгаатай бүтцийг танилцуулъя.

I загвар /Богино эссэнд тохиромжтой/

 Оршил
 Сэдвийн талааор өөрийн гол мэдэгдэл
 Суурь мэдээлэл /шаардлагатай бол/
 Нотлох санааг баримтын хамт гаргах
 Үгүйсгэсэн санааг няцаах
 Өөрийн гол санаа нотолгоог дахин бичих
 Үзэл бодлоо хатуу илэрхийлсэн дүгнэлт бичих

II загвар /Урт  эссэнд тохиромжтой/

 Оршил
 Сэдвийн талааор өөрийн гол мэдэгдэл
 Суурь мэдээлэл /шаардлагатай бол/
 Үгүйсгэсэн эхний санааг бичиж, үүнийг хүлээн зөвшөөрөх болон няцаан
бичих
 Үгүйсгэсэн дараагийн санааг бичиж, үүнийг хүлээн зөвшөөрөх болон
няцаан бичих
 Үгүйсгэсэн санааг үргэлжлүүлэн бичиж, үүнийг хүлээн зөвшөөрөх болон
няцаах
 Өөрийн үзэл санааг дүгнэн бичих

5-р шат. Бичх хэлбэр, маягаа тодорхойлох

Эссэний хэв таяг уншигдаас хамаарах ба ихэнх эссэ бичигч тухайн сэдвээр үзэл
бодлоо нээлттэй солилцох боловсролтой хүмүүст зориулан бичиж байна гэж
боддог. Тиймээс уншигчдаа эс тоомсорлосон, гутаасан шинжтэй бичиж
болохгүй бөгөөд уншигчид болон эсрэг байр суурьтай хүмүүст хүндэтгэлтэй
хандах шаардлагатай.

Эссэ уншихад хялбар байх ёстой. Уншихад хэт энгий, ярианы эсвэл ойлгоход
хүндрэлтэй хэлийг ашиглах нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд дөхөм
болохгүй. Эссэний хэл, хэллэгь ойлгомжтой, шууд чиглэсэн, арьс өнгө, хүйсийн
хандлага болон бусад хувийн нөлөөнөөс ангид байх ёстой. Ихэнх тохиолдолд би
гэсэн биеийн төлөөний үгийг аль болох бага хэрэглэсэн, албан ёсны аястай
бичигддэг. Уншигч юу хүсэн хүлээж байгааг мэдсэний үндсэн дээр заримдаа
арай бага албан ёсны хэллэгээр бичиж болно.

6-р шат. Бичсэнээ хянах, дахин хянах

Эссэгээ ноороглон бичсэнийхээ дараа дараах үндсэн асуудлуудад анхаарах


шаардлагатай. Доорх асуултуудад хариулах замаар эссэнийхээ алдааг олж харж
болно.

Нотлогч эссэнд хяналт тавих жагсаалт

1. Би өөрийн санаа, нотолгоог гаргаж чадсан уу?-1 оноо


2. Тухайн сэдвээр сайтар илэрхийлсэн үзэл бодолтой байна уу?-2 оноо
3. Сэдвийн дагуух гол мэдэгдэл тодорхой бөгөөд хангалттай нотлох баримт
байна уу?-2 оноо
4. Эссэнд бичигдсэн бүх зүйлүүд сэдвийн дагуух гол мэдэгдэлтэй
холбоотой байна уу?-1 оноо
5. Санаагаа гаргахдаа алдаа гаргахгүй байж чадсан уу?-1 оноо
6. Эссэний хэлбэр, маяг тохиромжтой, тууштай байгаа эсэх?-1 оноо
7. Өгүүлбэрийн бүтэц, найруулга янз бүр, үг хэллэгийг ялгаатай хэрэглэв
үү?-1 оноо
8. Үзэл бодлоо хатуухан илэрхийлсэн дүгнэлтээр эссэгээ төгсгөв үү?-2 оноо
9. Эхний хэсэг уншигчдын анхаарлыг татахаар байна уу?-2 оноо
10. Үгийн алдаа болон үг хэллэгийг буруу хэрэглэсэн эсэхээ хянасан уу?-1
оноо
11. Ашигласан эх сурвалжуудаа дурьдсан уу? Цэг таслалыг зөв хэрэглсэн
эсэх?-1 оноо

Нийт 15 оноо

Төгсгөлд нь дараах 5 шалгуураар өөрийн эссэгээ үнэлнэ үү

1.    Тухайн сэдвээр сайтар илэрхийлсэн үзэл бодолтой байна уу?-3 оноо

2.    Тухайн сэдвээр сайтар илэрхийлсэн үзэл бодолтой байна уу? -3 оноо

3.    Үгүйсгэсэн санааг няцаасан уу? -3 оноо

4.    Эссэний хэлбэр, маяг, бүтэц, ишлэл зүүлт, цэг таслал, логик холбоо-3 оноо
5.    Үзэл бодлоо хатуухан илэрхийлсэн дүгнэлтээр эссэгээ төгсгөв үү? -3 оноо

6.    Нийт 15 оноо

You might also like