You are on page 1of 24

Германы сонгодог философийн суут төлөөлөгч, Людвиг Андреас фон Фейербахын (1804-1872)

нэгэн суут бүтээлийг Та бүхэнд толилуулж байна. Манайхан түүнийг огт мэдэхгүй.
Социализмын үед мэдэхгүй байж сургаар баахан “загнадаг” байв. Ардчилал ялаад бүр ч тас
харанхуй болов. Гэтэл бүх дэлхий энэ суут хүний бүтээлийн, ялангуяа этик, шашны тухай
сургаалийн үзэл санаан дор хүмүүжсэн гэхэд хэтрүүлсэн болохгүй. Тэрээр “Христианы ёсны мөн
чанар”, “Ирээдүйн философийн үндсүүд”, “Шашны мөн чанар”, “Шашны мөн чанарын тухай
уншлагууд” гэсэн гэсэн туурвилуудаараа дэлхийн философийн түүхэнд болон хүн төрөлхний
сэтгэлгээнд хувьсгал хийсэн суутан юм. Ингээд түүний “Шашны мөн чанар” (1845) хэмээх суут
бүтээлийг анх удаа монголчуудад хүргэж байна. Гэхдээ орос хэлнээс дам орчуулснаа хэлэх
ёстой. Фейербах энэ суут бүтээлээ тезис байдлаар бичсэн бөгөөд түүнийг амьд байхад бараг
хэвлэж байгаагүй юм. 
Фейербахын бүтээл тэр дороо л тухайн үеийн сэтгэгчдийн анхааралд өртсөн бөгөөд үүний тод
илрэл нь Ф.Энгельсийн “Людвиг Фейербах ба сонгодог философийн төгсгөл” (1888) болон
К.Марксын “Фейербахын тухай сэдвүүд” болно. Үүнийг хагас дутуу сонссон манай “гүн
ухаантнууд” Маркс, Энгельс хоёр Фейербахыг “бутартал авсан” гэж ярьдаг нь усан тэнэг цуу
ярианаас өөр зүйл биш. Тэд: нийгмийн амьдрал бол голчлон практик байдаг; хүн бол өөрийн
хөдөлмөрийн, мөн чанараараа нийгмийн харилцааны нийлбэр цогц мөн; үзэл суртлын үзэгдэл,
түүний дотор шашин нь нийгмийн оршихуй хийгээд хөгжлийн нөхцлөөс хамаарна гэсэн.
Энд К.Маркс, Ф.Энгельс нар өөрсдийн цоо шинэ философио үндэслэсэн. Тэгээд “Шинэ
материализмын үзэл бол хүний нийгэм буюу нийгэмжсэн хүн”, “философчид ертөнцийг янз
бүрээр тайлбарлаж ирсэн, гэхдээ түүнийг хувирган өөрчлөхөд хамаг хэрэг оршино” гэж нэмж
хэлсэн юм. Тэд Фейербахыг “бясалгагч” л гэсэн болохоос түүний шашны хийгээд этик
материалист үзлийг буруушаагаагүй юм. Үүнээс хойш Фейербахыг үргэлжлүүлсэн хүмүүс гарсан
болохоос түүнийг няцаасан хүн энэ дэлхийд гараагүй.
Дашрамд дурдахад сүүлийн үед манайд этикийн асуудлыг нэлээд ярих болов. Гэхдээ энэ
асуудлынхаа уг үндсийг сайтар мэдэх хэрэгтэй гэж санана. Энэ санааны үүднээс Макс Веберийн
“Протестант этик ба капиталист үзэл санаа”-ны өмнөтгөлийг орчуулав. Дашрамд хэлэхэд
“дух” гэдгийг би “санаа” хэмээн буруу буулгасан байна лээ. Фейербахыг орчуулах явцад “дух” бол
ямар ч эргэлзээгүй сүнс гэж монголоор буухыг ойлгож авав.
Фейербахын энэ зохиолыг орчуулаач гэж Б.Даш-Ёндон багш бараг арав гаруй жилийн өмнө
надаас хүссэн юм. Гэвч тэр үед давхиад орчих зориг зүрх арай л хүрэхгүй явсан юм.Тун ч олон
жил халгаж явлаа даа. Гэтэл манай нийгмийн сэтгэлгээ, үйлдлийн мухардмал, үхээнц байдал
надаас арга буюу үүнийг яаралтай орчуулахыг шаардаж байна. Иймээс алдаж эндсэн зүйл
бишгүй гарна байх. Яг үнэндээ бол бид философи сэтгэлгээгээр дэлхийгээс дэндүү харамсалтай
хоцрогдсон гэдгийг шударгаар хэлэх нь зүйтэй. Энэ үлэмж хоцрогдлыг арилгахад энэхүү суут
бүтээл ихээхэн тус болно гэж бодож байна.
Фейербахын “Шашны мөн чанар” нийтдээ 55 сэдэв буюу тезисээс бүрдэнэ. Боломжоосоо
шалтгаалан 11: 11-ээр нь тасдан цувуулахаар шийдэв. Ингээд “Шашны мөн чанар”-ын эхний 11
тезис энэ байна…
Би шинжлэх ухааны үндэстэй, баримт нотолгоотой ямар ч шүүмжлэлийг хүлээн авахад бэлэн
байна, харин юу ч мэдэхгүй, юу ч хийдэггүй алхаг залхуу, усан тэнэгүүдийн ямар ч сэтгэгдлийг
хүлээн авахгүй гэдгээ нэр төртэйгөөр мэдэгдэж байна… 
ЛЮДВИК ФЕЙЕРБАХ. ШАШНЫ МӨН ЧАНАР (1845)
Энэ ажил бол миний “Лютерт” заасан, гэхдээ өгүүлэл хэлбэрээр бичээгүй, тусгай тусгай бие даасан
санаануудыг багтаасан “өгүүлэл” болно. Эдгээр санаануудын зүйл буюу ямар ч тохиолдолд түүний
эхлэх цэг шашинд хүргэнэ, учир нь шашны объект нь байгал байдаг; “Христианы мөн чанар”,
“Лютер” хоёртоо би байгалиас хөндийрсөн, ажлынхаа уг санаанаас болж ингэж хөндийрөх ёстой
байсан юм: учир нь христианы ёсны өвөрмөц тал нь байгальд нээгдэн буй бурханд байдаггүй,
харин тухайн хүнд байгаа бурханд байдаг билээ.
1.
“Христианы мөн чанарт” талбарласан шигээр хүний мөн чанар буюу бурхнаас ялгаатай хийгээд үл
хамаарагч амьтан (существо-Орч.Х.Д.Г.), бодит байдал дээр хүний мөн чанаргүй, хүний хувь
шинжгүй (индивидуальность-Орч.Х.Д.Г.) амьтан бол байгалаас өөр юу ч биш юм. Миний хувьд
байгал ч гэсэн бас л “сүнс” (манайд заримдаа “санаа” гэх нь буй-Орч.Х.Д.Г.) бөгөөд хүн өөрөөсөө,
өөрийн бүтээл туурвилаас ялган салгаж, байгал гэсэн ерөнхий нэрийн дор нэгтгэсэн амьтан, юмс,
зүйлсийг тэмдэглэсэн ерөнхий нэр томъёоноос өөр зүйл биш, харин энэ нь бодит юмсаас нь салган
авсан, зааглаж тусгаарласан түгээмэл мөн чанар биш, ямар нэг хүнжүүлэлт (персонифизация)
хийгээд мэхлэн төөрөгдүүлэлт (мистификация) биш юм.
2.
Шашны үндсийг хүний хамааралт байдлын мэдрэхүй бүрдүүлдэг; анхдагч утгаараа байгал ч гэсэн
энэхүү хамааралт байдлын мэдрэхүйн зүйл юм, хүн түүнээс хамаарч, өөрийгөө хамааралтай гэж
мэдэрч буй тэр зүйл болно. Байгал бол шашны эхний, анхдагч объект бөгөөд үүнийг бүхий л
шашин хийгээд ард түмний түүх бүрэн нотолсон.
3.
Хэрэв шашныг ерөнхий утгаар теизмын үзэл санаагаар сольж, өөрөөр хэлбэл бурханд итгэхийг
өөрийнх нь утгаар ойлговол шашин хүнд төрөлхөөсөө байдаг, тэр нь ямар нэг жам ёсны зүйл гэсэн
баталгаа буруу болно; гэхдээ хэрэв шашин гэдэгт хамааралт байдлын мэдрэмжээс өөр зүйл ойлгох
аваас энэ баталгаа маш үнэн болно. Хүний мэдрэмж болон ухамсар түүнээс ялгаатай өөр
амьтангүйгээр оршдоггүй, оршин байж болохгүй, тэрээр өөрийн оршихуйгаар өөртөө өөртөө үүрэг
хүлээдэггүй.
Энэ утгаар нүдэнд гэрэл, уушгинд агаар, ходоодонд хоол хэрэгтэй шиг шашин хүнд ойрхон байдаг.
Шашин бол миний байгааг хамтран мэдрэх, хүлээн зөвшөөрөх явдал юм. Гэхдээ юуны өмнө би
гэрэлгүй, агааргүй, усгүй, газаргүй, хоол хүнсгүй оршин байх юу ч биш, би бол байгалиас
хамааралт амьтан юм. Амьтан болон араатан төст хүний хувьд энэ хамаарал ухамсаргүй, бодож
эрэгцүүлээгүй байдаг; шашин хүртэл өгсөнө гэвэл энэ хамаарлыг ухамсартаа хүргэж, түүнийг
төлөөлж, мэдэрч, хүлээн зөвшөөрнө гэсэн хэрэг болно. Ийм маягаар аливаа амьдрал жилийн
улирлын өөрчлөлтөөс хамаарч байдаг, гэхдээ зөвхөн хүн л энэ өөрчлөлтийг баяр ёслолын үйлдэл
хийж жүжигчилсэн байдлаар (драматик-Орч.Х.Д.Г.) тэмдэглэдэг. Жилийн улирал солигдох буюу
сарны үечлэлийг илэрхийлсэн, дүрсэлсэн тийм баяр ёслолууд бол хүн төрөлхтний эртний бөгөөд
анхдагч шашин шүтлэг, үгийн шууд утгаар шүтлэгийн үйлдэл болно.
4.
Тодорхой хүн, энэ ард түмэн, энэ овог аймаг үгийн ерөнхий утгаар байгалаас хамаардаггүй, ерөөс
газраас хамаардаггүй, гэхдээ энэ хөрснөөс, энэ улс орноос хамаардаг, тэр уснаас ерөөсөө
хамаардаггүй, харин энэ уснаас, энэ урсгалаас, энэ эх ундаргаас хамаардаг. Египетээс гадна буй
египет бол египет хүн биш, Энэтхэгээс гадна буй энэтхэг бол энэтхэг хүн биш. Ийм учраас
универсал хүн өөрийн универсал мөн чанарыг өөрийн эх газарт бие сэтгэлээрээ уяатай, өөрийн
мөн чанарыг өөрийн хүн чанарт биш, харин өөрийн ард түмэн, овог аймгийн онцлогоос олж хардаг,
өөрийн орны уул ус, ой мод, ан амьтан, гол горхи, булаг шандад бурхан мэт мөргөн шүтдэг эртний
хязгаарлагдмал ард түмэн лугаа адил бурханлаг байдлаар бишрэн авах тийм эрхтэй гэдгийг бас л
тийм бүрэн эрхтэйгээр хэлж болно; учир нь тэдний бүхий л ахуй, тэдний бүхий л мөн чанар
бүхэлдээ тэдний эх орны онцлог, тэдний байгалийн онцлогт бүхэлдээ суурилдаг юм шүү дээ.
5.
Хүн өөрийн амьтанлаг төлөв байдлыг зөвхөн бошиг сургаалийн ачаар, “хүнээс хэдийдсэн”
(сверхчеловечески-Орч.Х.Д.Г.) бурхан, сүнс, гоц ухаан, сахиусан тэнгэр зэргийн тусламжтайгаар
даван гарч чадах мэт маш фантастик төсөөлөл байдаг.
Хүн энэ байгаадаа бие дааж биш, мөн орь ганцаар биш, харин зөвхөн өөрөөрөө дамжин хүрсэн
гэдэг нь ойлгомжтой; үүний тулд түүнд өөр зүйлийн тусламж хэрэгтэй байсан. Гэхдээ эдгээр зүйл нь
бүтээлээр төсөөлж буй байгалиас хэтийдсэн амьтад биш, харин бодит, жам ёсны амьтад байсан;
хүнээс дээгүүр амьтад биш, харин түүнд захирагдах амьтад байсан; үнэн хэрэг дээрээ ерөөсөө
ухамсартай, дурын үйл ажиллагаанд нь (зөвхөн голдуу ийм ажлыг хүний ажил үйл гэж нэрлэдэг)
хүнийг дэмжин тэтгэж буй тэр бүх зүйлс, аливаа сайн олз болон байгалийн өгөөж дээрээс
илгээгддэггүй, харин доороос үүсдэг, өндрөөс унаж ирдэггүй, харин байгалийн гүнээс төрөн гардаг
юм. Хүнд ингэж ингэж туслагч амьтан, хүнийг ингэж агуу-тэтгэгч нь голдуу амьд амьтад байсан юм.
Зөвхөн амьтны ачаар хүн амьтны хаанчлалаас дээгүүрт гарч, зөвхөн тэдний хамгаалалт, үйлчилж
тусалсны ачаар хүний соёлын суулгац бий болж чадсан юм. Зенд-Авест-ын хамгийн эртний,
жинхэнэ хэсэг болсон Зенд-Авест-д, чухамхүү Вендидаде-д “ертөнц нохойны оюун ухааны ачаар
оршин байгаа” гэдгийг уншин ойлгож болно. Хэдийгээр энэ хэсгийг “бүр хожмын үед хийсэн ч” гэсэн
тэр. Хэрэв “гудамжийг нохой хамгаалаагүй бол дээрэмчид болон чононууд бүх хөрөнгийг цөлмөх
байсан.” Амьтныг шашинчлан шүтэх нь үүсэн төрж буй соёлын эрин үед хүний хувьд гүйцэтгэж
байсан, тэдний чухамхүү үүргээр бүрэн тайлбарлагдана. Хүний хувьд амьтан бол зайлшгүй
шаардлагатай, орлуулшгүй амьтан байсан; түүний хүмүүн оршихуй тэднээс хамаарч байв; хүний
оршихуй, амьдрал хамаарч байсан тэр зүйл түүний хувьд бурхан байсан юм.
Хэрэв христчүүд байгалийг ахин бурхан шиг хүндлэхээ больсон бол энэ нь зөвхөн тэдний шашны
төсөөллөөр тэдний оршихуй байгалиас биш, байгалиас ялгаатай амьтны хүсэл зоригоос болсон юм
биш; үүний зэрэгцээгээр тэд энэ амьтныг бурханлаг амьтан гэж үздэг, хүндэлдэг болж, өөрөөр
хэлбэл, дээд, бас түүнийг тэдний ахуй, тэдний амьдралыг хамгаалагч гол амьтан гэж хүлээн
зөвшөөрдөг болсноос болж буй хэрэг юм.
Ийм маягаар бурхныг хүндэтгэн шүтэх нь хүн өөрөө өөрийгөө хүндэтгэн шүтэхээс хамаарах болсон
ба бурханд шүтэх нь ийм хүндэтгэл шүтлэгийн илрэл юм. Хэрэв би өөртөө болон өөрийн амьдралд
жигшин хандаж байвал энэхүү муу ёрын, жигшүүрт амьдрал хамаарч буй тэр зүйлийг өндөр үнэлж,
хүндэлж яахин чадах билээ, энэ үед хүн анхдагч, жам ёсны төсөөлөлдөө өөрийн амьдралаас
ялгахгүй тэр зүйлийг харгалзах ёстой.
Өөрийн амьдралын эх сурвалжид үнэт чанар олгохдоо би өөртөө болон өөрийн амьдралдаа
ухамсаргүй олгосон үнэт чанарыг ердөө л өөрийн ухамсрын зүйлд дотроо л авч үзэж эхэлж байна.
Ийм учраас амьдрал хэчнээн үнэ цэнэтэй болох тусам амьдралын сайн сайхныг түгээгч-бурхан тэр
хэмжээгээр жам ёсны, илүү дээд үнэт зүйл, давуу тал болох юм. Хүн алт мөнгө хэрэглэхийн үнэ
цэнийг хараахан мэдэхгүй байхад бурхан хэрхэн алт мөнгөн дундаас гялалзаж чадах билээ ?
Грекийн ахуйн бүрэн дүүрэн, амар жаргалан хийгээд индианчуудын амьдралын дургүйцэл,
зэвүүцлийн хоорондын ялгаа нэн ихээхэн байдаг; мөн түүнчлэн грекийн домог үлгэр хийгээд
индианчуудын ёс суртахууны шог үлгэр, олимпийн эцэг бурхад, хүмүүс хийгээд өвөг индианчуудыг
төрүүлэгч индианы уутат хулгана буюу дуут могой ихээхэн ялгаатай !
6.
Христчүүд бусад өөр шүтлэгтний адил амьдралдаа баясаж явдаг, гэхдээ амьдралын сайн сайхны
төлөөх талархал залбирлаа тэнгэр эцэгтээ өргөдөг; чухам ийм учраас тэд бусад шашинтныг онгод
тахидаг гэж, бас тэднийг өөрийн талархал, өөрийн культаа адгуусаар (тварь-Орч.Х.Д.Г.)
хязгаарлаж, аливаа сайн үйлийн орь ганц, жинхэнэ шалтгаан, анхдагч учир шалтгаанд хүрч
чаддаггүй гэж буруутгадаг. Гэхдээ би өөрийн оршихуйгаар анхны хүн Адамд өртэй биш биз дээ ?
Түүнийг би өөрийн эцэг гэж хүндлэх ёстой юу ? Тэгвэл би өөрөө адгуус биш юм уу ?
Холгүйгээс ирсэн миний өөрийн хувьд, энэхүү тодорхой хувь амьтан миний хувьд энэ нь ойрхон
байгаа, бас сүүлчийн шалтгааны тодорхой шалтгаан биш гэж үү ? Надаас өөрөөс маань, миний
оршихуйгаас салгашгүй, ялгашгүй, миний хувь шинж миний эцэг эхийн хувь шинжээс хамаарахгүй
гэж үү ? Ингээд цаашаа явах тусмаа би эцсийн эцэст өөрийн оршихуйн аливаа ул мөрийг алдах бус
уу ? Энэхүү гэдрэг ухарсан явдалд гарцаагүй зогсолт, хил зааг байхгүй гэж үү ? Миний ахуйн
анхдагч булаг, эх сурвалж төгс хувь шинжтэй (индивидуаль) биш юм уу ?
Би гэхэд л өөрийн ахтайгаа л адил мөн тэр онд, мөн тэр цагт, мөн тэр байрлалд, нэг үгээр бол мөн
тэр дотоод болон гадаад нөхцөлд олдож, төрсөн биз дээ ? Ингэхлээр миний амьдрал гарцаагүй
хувь шинжтэй шиг миний төрж өссөн маань ч бас л өвөрмөц, хувь шинжтэй биш гэж үү ? Би Адамын
хүндэтгэлийг хүртэл сунгах ёстой юу ? Үгүй ! Би өөрийн шашны хүндэтгэл хайрыг надад ойрхон
амьтад, миний оршихуйн гол үндэс өөрийн бодит эцэг эхийгээ хүндэтгэх дээр зогсоох бүрэн эрхтэй.
7.
Өмнөх атеистууд ямар нэг төгсгөлгүй гэдэг, теистууд болохоор ямар нэг төгсгөлтэй гэж тайлбарлаж
ирсэн эцсийн шалтгаан буюу юмсын тасралтгүй эгнээ бол зөвхөн хүний бодол санаа, ойлголтод л
агшин тус бүрд эргэж буцалтгүй, өөрчлөлтгүйгээр өмнөхтэйгөө нэгдэж байдаг цаг хугацаа лугаа
адилаар оршин байдаг юм.
Бодит байдал дээр бол нэг янзийн ялгал үгүй энэхүү шалтгаант эгнээ ямар нэг шинэ, бие даасан,
цорын ганц, эцсийн, туйлын байдлаар төлөөлөгдөх юмсын ялгаа, хувь ялгаанаас болж тасарч
байдаг. Рашаан бол жам ёсны шашны утгаар бол устөрөгч, хүчилтөрөгч хоёроос хамаарсан ямар
нэг нарийн нийлмэл зүйл болох нь мэдээж, гэхдээ үүний зэрэгцээгээр энэ бол шинэ, өөртөө
хангалттай мөн чанар болох бөгөөд энд энэ хоёр бодисын уг шинж чанар алга болж, үгүйсгэгдэнэ.
Эгэл жирийн шүтлэгт онгод шүтлэгтний хүндэлдэг сарны гэрэл бол бие даасан гэрэл, үүсмэл
гэрлээс, гэхдээ шууд нарны гэрлээс ялгаатай гэдэг нь тодорхой юм, тэр бол сарны эсэргүүцэх
чанараас үүдсэн бие даасан гэрэл; энэ бол сар байхгүй үед байхгүй гэрэл бөгөөд энэ гэрлийн
өвөрмөц байдлыг зөвхөн энэ гэрэл өөрөө л тодорхойлно.
Перс хүн сонор сэрэмжийнх нь төлөө үйлчлэхэд бэлэн, үнэнч байдлынх нь төлөө буяны мөргөлд
уриалан дууддаг нохой бол мэдээж хэрэг ийм учраас л бурханлаг амьтан, байгалийн бүтээл юм,
тэр бол нохой гэдгээрээ ийм байгаа биш юм; түүний хамт зөвхөн нохой өөрөө л, өөр ямар ч амьтан
биш, чухамхүү энэ амьтан л хүндэтгэн үзэх ийм шинж чанартай байна.
Энэ чанартай холбоотойгоор би хараагаараа түгээмэл анхдагч шалтгааныг шүтэн биширч, нохой
руу нуруугаа харуулах ёстой юу ? Гэхдээ түгээмэл шалтгаан хүнд нөхөрсөг ханддаг нохойд ч гэсэн,
мөн хүнд дайсагнан ханддаг чононд ч гэсэн адилхан үйлчилнэ, хэрэв би өөрийн хувийн, илүү үнэт
ахуйг бататгахыг хүсч байвал түгээмэл шалтгааныг сөрөн орж, чоныг устгахыг оролдох ёстой
болно.
8.
Байгальд нээгддэг бурханлаг мөн чанар бол байгаль өөрөө байгаагаас өөр зүйл биш; байгаль
бурханлаг амьтан байдлаар хүний өмнө нээгдэж, илрэн гарч, асууж байдаг. Эртний мексикчүүдийн
олон бурхдын дунд давсны бурхан гэж байдаг. Энэ нь эм бурхан бололтой, гэхдээ энэ тохиолдолд
энэ нь хамаагүй юм. Давсны энэ бурхан ерөөс байгалийн бурханлаг шинж чанарын нууцыг бидэнд
итгэлтэйгээр нээн өгч байна. Давс (чулуун давс) нь бидэнд байгалийн эдийн засаг, анагаах ухаан,
технологийн үйлдлийн биелэл болж, теистуудын магтан дуулдаг ашигт чанар, сайн үйл болж
байна; давс нүд хийгээд сэтгэл санаанд үйлчлэх байдлаараа, өнгөөрөө, гял цал байдлаараа,
тунгалаг шинжээрээ байгалийн гоо сайхны биелэл болж байна; мөн талст бүтэц, хэлбэрээрээ
байгалийн уг зохирол, зүй тогтлын биелэл болж байна; эсрэг тэсрэг бодисоос бүрдсэн бүтцээрээ
байгалийн эсрэг тэсрэг элементүүд нэгэн бүхэл болон нэгдсэн холбоог харуулж, теистуудын нэн
эртнээс хаан байгалийн оршихуйн хөдөлбөргүйн, гэхдээ байгалиас өөрөөс нь ялгаатайн баталгаа
гэдгийг харуулж байна; гэхдээ байгалийг мэдээгүйн улмаас тэд эсрэг бодисууд таталцдаг, юмс хар
аяндаа нэгэн бүхэл болон нэгддэг гэдгийг ойлгоогүй байсан юм. Тэгвэл давсны бурхан юуг
төлөөлөх вэ ? Энэ бол давсанд агуулагдаж буй хаанчлал, ахуй, сэтгэлээ дэлгэх, үйлдэл, шинж
чанаруудын тэр бурхан мөн. Энэ бол давс өөрийн шинж чанар, үйлдлээр хүнд бурханлаг болон
нээгдэж байгаа тэр зүйлээс өөр юм биш, өөрөөр хэлбэл буянт, агуу их, асар үнэт, гайхамшигт
амьтан юм.
Гомер давсыг бурханлаг гэж нэн тодорхой нэрлэсэн; ийм маягаар давсны бурхан бол зөвхөн
бурханлаг байдлын буюу бурхны давсны тэмдэг бөгөөд илэрхийлэл, яг нарийндаа бол мөн адил
ертөнцийн бурхан буюу ерөөс байгалийн бурхан мөн, гэхдээ зөвхөн байгалийн бурханлаг чанарын
тэмдэг бөгөөд илэрхийлэл мөн.
9.
Байгал өөрөө биш, өөр амьтан байгальд нээгддэг, байгал бол түүнээс ялгаатай өөр амьтнаар
биежин, удирдагдаж байдаг гэсэн итгэл үнэмшил бол сүнс, чөтгөр шуламс хүнд нээгдэж, нэлээд
тохиолдолд зарим төлөв байдалд хүнийг эзэмддэг гэсэн итгэл үнэмшилтэй зарчмын хувьд
давхцдаг; энэ нь үнэн хэрэг дээрээ байгаль бол харь, далдын хий амьтанд дийлддэг гэсэн итгэл
үнэмшил юм. Бодит байдал дээр бол энэхүү шашны үзэл бодлын үүдээс байгал сүнсний мэдэлд
оршдог болох нь тодорхой, гэхдээ энэ сүнс нь байгальд ухамсаргүйгээр нэвтрүүлсэн, байгалийг
өөрийн мөн чанарын бэлэгдэл хийгээд толь болгож буй хүний өөрийн сүнс, түүний уран сэтгэмж
юм.
10.
Байгал бол шашны анхдагч, үндсэн зүйл төдий биш, хэдийгээр байгальд шашны далд, цаад
дэвсгэр (фон-Орч.Х.Д.Г.) байгаа ч гэсэн тэр бол шашны байнгын, үл өөрчлөгдөх, бэлэн үндэс мөн.
Хэрэв бурхныг байгалиас ялгаатай, байгалиас хэтийдсэн амьтан гэж сэтгэлээ ч гэсэн бурхан бол
бодит мөн чанар гэсэн итгэл үнэмшил байдаг, энэ итгэл үнэмшил философчдын илэрхийлдгээр
хүний хажуугаар зэрэгцэн оршдог объектив амьтан юм, энэ итгэл үнэмшил хүний хажуугаар
зэрэгцэн оршдог объектив амьтан болох орчлон, байгаль, юуны өмнө байгаль өөрөө гэх итгэл
үнэмшилд л зөвхөн суурилж байдаг.
Байгалийн оршихуй нь теисуудын бурхан оршин байгаа гэсэн үзэл бодолд тулгуурладаггүй. Үгүй !
Харин ч эсрэгээр: бурхны оршихуй, чухамдаа бол түүнийг оршин буй гэх итгэл үнэмшил л оршин
буй байгальд тулгуурлаж байдаг. Зөвхөн ийм учраас л чи бурхныг бодит амьтан мэтээр сэтгэхэд
арга буюу хүрдэг ба чи байгалиар өөрөөр нь өөрийн оршихуй хийгээд өөрийн ухамсрыг байгалийн
ахуйд урьдчилан илгээж байгаа юм; бурхны үндсэн ойлголт бол тэрээр чиний оршихуйгаас өмнө
байсан ахуй гэдэгт л байгаа.
Өөр үгээр бол: бурхан хүний зүрх сэтгэл, оюун ухааны зэрэгцээгээр оршин байгаа гэсэн итгэл
үнэмшилд тэрээр хүн оршин байгаа эсэх, хүн бурхныг сэтгэж байгаа эсэх, хүн түүнийг хүсч байгаа
эсэхээс үл хамааран гарцаагүй оршин байгаа, энэхүү итгэл үнэмшилд, үнэндээ бол энэ итгэл
үнэмшлийн зүйлд байгалиас өөр ямар ч мөн чанар чиний толгойд сүүдийхгүй. Хүний оюун ухаан,
сэтгэл зүрхний талаас нь үндэслэх тухай ярьдаггүй юмаа гэхэд ийм ахуй хүний оршихуйд
тулгуурладаггүй. Ийм учраас теологууд, ялангуяа рационалистууд, бурхны давуу талыг хүний
бодол санаанаас үл хамаарах амьтан гэж үздэг бөгөөд тэд нар ийм оршихуйн алдар нэр мухар
сохор өөр сүсэгтний бурхад, од гариг, ой мод, ан амьтдад хамаардаг гэдгийг анхаарч байдаг, ийм
маягаар тэдний бурхны оршихуйд холбоогүй бодол санааг египетийн Апис бурхны оршихуйгаас
ялгаж чаддаггүй.
11.
Хүмүүн амьтныг буюу ямар ч тохиолдолд хүмүүн бодгалийг (индивид) бурханлаг амьтнаас ялган
нөхцөлдүүлж, илэрхийлж байдаг чанарууд бол юуны өмнө буюу үндсэндээ байгалийн шинж
чанарууд л байдаг. Бурхан бол хамгийн хүчирхэг, чухамдаа бол бүхнийг чадагч амьтан юм: өөр
үгээр бол тэрээр хүний чадахгүй зүйлийг чадаж, чингэхдээ хүний хүчийг хязгааргүйгээр даван
гардаг, ийм учраас тэр хүнээс хязгаарлагдмал, хүч чадалгүй, өчүүхэн жаахны хүлцэнгүй
мэдрэмжтэй байхыг албаддаг. Бурхан Иовд ийн хэлдэг: “Чи долоон одыг холбож чадах бил үү ? Чи
Орионы зангилааг тайлж чадах бил үү ? Чи аянганд бидний хаана байгааг зааж илгээж чадах бил
үү ? Чи моринд хүч чадал өгч чадах уу ? Чиний мэргэн цэцнээр харцага шувуу нисэх үү ? Чи бурхны
булчинг эзэмдэж, чи түүний дуу хоолойгоор нүргэлж чадах уу ?.” Үгүй ! Үүнийг хүн чадахгүй; хүний
хоолойг аянгатай харьцуулж болохгүй. Гэхдээ аянганы хүч, морины чадал, харцагын нисэлт, оддын
дийлдэшгүй урсгалд байгаа хүчний цаана гэж юу вэ ? Энэ бол байгалийн хүч юм !
Сократ физикийг хүний хүчин чадлаас хэтийдсэн, ашиггүй ажил гэж үзээд түүнийг хүлээн
зөвшөөрдөггүй байжээ; үнэндээ бол бид жишээлбэл, бороо яаж бий болдгийг мэддэг байлаа ч энэ
нь бороо дуудах боломжийг өгсөн хэрэг биш юм; ийм учраас зөвхөн мэдлэгт хүрэлцээтэй хүний ба
ёс зүйн асуудлаар л оролдох үлдэж байгаа юм. Энэ нь: хүнд хүртэцтэй юмс хүмүүний юмс байна,
харин хүн хийж чадахгүй юмс бол хүнээс хэтийдсэн, бурханлаг юмс байна гэсэн хэрэг юм. Кафрын
нэгэн хаан: “кафрууд бидний даган дуурайж чаддаггүй, салхи, аянга, цахилгаан зэрэг бүхнийг
бүтээж байгаа, тэднийг бидэнд хүргэж буй тэрхүү сайн зүйлд ч, тэрхүү муу зүйлд ч кафрууд бид
итгэдэг” гэсэн байдаг.
Нэгэн энэтхэг хүн мессионерт: “Момсешъ чи өвс ногоо ургахыг хийж чадах уу ? Би ингэж бодохгүй
байна, үүнийг агуу их манито-гоос өөр хэн ч чадахгүй” гэж хэлсэн байдаг. Ингээд хүнээс ялгаатай
амьтан болох бурхны үндсэн ойлголт нь байгалиас өөр юу ч биш. Бурхан бол мөнхийн зүйл, гэхдээ
Библид өөрт нь ингэж хэлсэн нь буй: “Нэгэн үеийн араас өөр үе залгамжилдаг, газар дэлхий бол
мөнх.” Зенд-Авест-д нар болон сар бол үл устах шинжтэйгээ холбоотойгоор “үхэшгүй” яруу тод
нэрлэгдсэн. Перугийн нэгэн инка доминикан хүнд: “Чи хэрээсэн дээр үхсэн бурханд мөргөх юм,
харин би бол үхдэггүй наранд мөргөдөг” гэсэн байдаг.
Бурхан бүхэнд буянтай амьтан юм, учир нь “бурхан наранд муу муухай хийгээд сайн сайхан хүмүүс
дээр адилхан мандахыг тушаадаг, бороогоо шүтдэг хийгээд үл шүтдэг хүмүүс рүү адилхан
илгээдэг”; гэхдээ тэрбээр амьдралын сайн сайхныг ёс суртахууны гавъяагаар хуваарилдаг, сайн
хийгээд муугийн хоорондын, шүтдэг хийгээд үл шүтдэгийг хооронд нь ялгадаггүй амьтан юм.
Ерөөсөө ийм учраас хүнд сайн амьтны сэтгэгдэл төрүүлэгч, түүний үйлдэл, жишээлбэл, амьдралыг
тэтгэгч нарны гэрэл, бороо зэрэг нь буяныг бүтээгч мэдрэмжийн эх сурвалж болж байдаг ба энэ
амьтан бол байгаль өөрөө юм. Бурхан бол бүхнийг хамарсан, түгээмэл, өөртэйгөө адилтгах амьтан
мөн. Гэхдээ тэрхүү нар бүх хүмүүс хийгээд амьтад буюу орчлонг гийгүүлдэг, ийм учраас бүх шашны
хувьд анхдагч нь ертөнц өөрөө мөн; энэхүү тэнгэр л бид бүхнийг тэврэн бүүвэйлж, энэхүү газар
дэлхий л бид бүхнийг тээж яваа билээ.
Амвросий: бүх байгал нэгдмэл байдал бурхны ахуй байгааг гэрчилдэг, учир нь нэг л ертөнц оршин
буй” гэж хэлсэн байдаг. Бүх хүнд ганц нар, ганц сар, ганц тэнгэр, ганц дэлхий, ганц далай бий
хэмээн Плутарх хэлсэн нь буй. Зарим нь тэднийг нэрлэдэг, зарим нь өөрөөр нэрлэдэг. Ингээд
ертөнцөд нэг Сүнс-удирдагч байдаг, гэхдээ тэрээр янз бүрийн нэртэй, түүний культ нь янз бүр аж.
Бурхан бол “хүний гараар бүтээгдэж, сүм хийдэд байж байдаг амьтан биш”, бас байгаль ч тийм
амьтан биш юм. Хэн гэрэл, тэнгэр, далайг хүний хязгаарлагдмал зааг хүрээнд оруулж чадах
билээ ?
Эртний перс, германчууд зөвхөн байгальд мөргөдөг байв, тэдэнд сүм хийд гэж байсангүй.
Байгалийг шүтэн бишрэгчдэд сүм буюу хийдийн зохиомол, хязгаарлагдмал байгууламж хэт давчуу,
хэт бүгчим байсан юм; тэд мэдрэхүйн бясалгалын задгай, хязгааргүй тэнгэрийн дор өөрсдийгөө
сайхнаар мэдэрдэг байв.
Бурхныг хүний хэмжээсээр тодорхойлж болохгүй, тэр бол хязгааргүй, агуу их, төгсгөлгүй амьтан
юм. Гэхдээ түүний бүтээсэн ертөнц өргөн уудам, хэмжээлшгүй, төгсгөлгүй буюу ямар ч тохиолдолд
хүнд ингэж санагддаг болохоор л бурхан ийм байгаа юм. Бүтээл бүтээсэн мастераа алдаршуулдаг:
бүтээлчийн агуу их нь түүний бүтээлийн агуу ихэд л суурилна. “Нар ямар агуу юм, гэхдээ түүнийг
бүтээгч ямар агуу их юм !”
Бурхан бол газраас тасарсан, хүнээс хэтийдсэн агуу их амьтан мөн; гэхдээ тэр өөрийн гарал үүсэл
хийгээд уг сууриараа орон зай, оптикийн харилцаанд буй дээд амьтнаас өөр зүйл биш, харин
чухамхүү хурц тод үзэгдэл бүхий тэнгэр юм.
Хэрэв тэдэнд ямар нэг жаахан ч гэсэн далайц байгаа бол бүх шашнууд өөрийн бурхдыг үүлс,
сансрын уудам (эфир-Орч.Х.Д.Г.) буюу нар, сар буюу оддын хүрээнд шилжүүлдэг ба явж явж бүх
бурхад тэнгэрийн гүн хөх уудамд уусан алга болдог. Тэр ч байтугай христчүүдийн оюун санааны
бурханлаг байдал дээшээ, тэнгэр лүү өөрийн ирэлт, өөрийн суудалтай байдаг. Бурхан бол нууцлаг,
үл ойлгогдох амьтан юм, зөвхөн ийм учраас л хүний хувьд мөн чанар болдог, мөн чухамхүү
бурханлаг хүн л нууцлаг бөгөөд ойлгогдошгүй байдаг.
Бурхан Иов-од хэлж байна: “Чи үүлс яаж тардагийг мэдэх үү ? Чи далайн ёроолд байж үзсэн үү ?
Чи дэлхийн хэмжээг мэдэх үү ? Чи аадар хаанаас ордгийг харсан уу ?” Эцэст нь бурхан бол хүний
дур зоргоос дээш гарсан, хүний хэрэгцээ, хүсэл тачъяалтай холбоогүй амьтан, мөн нэгэнт
тогтоосон л бол бүхий л үед хэлбэрэлтгүй дагаж мөрдөх хувиршгүй хуулиар хаанчлуулсан
өөртэйгөө адилтгах тийм л амьтан юм.
Гэхдээ энэ нь бүхий л халаа сэлгээнд хэлбэрэлтгүй орж ирдэг байгаль биш, харин юуг ч үл
харгалздаг, урсгал шинжтэй, зүй тогтолт, үл баригдах амьтан биш үү ? Анхандаа зөвхөн байгалийг
бясалгаснаас олж авсан энэ бүх чанарууд хожим нь байгаль хийсвэр, сэтгэлгээний мөн чанар
болсон шигээр хийсвэр (абстракт-Орч. Х.Д.Г.) метафизик чанар болон хувирчээ,
Хүн бурхныг байгалиас гарсан гэдгийг мартаж, бурхан бясалгасан, мэдрэхүйн амьтан биш, харин
сэтгэн бодсон амьтан болсон үед буюу энэ үзэл бодлын нөхцөлд бид дараах гаргалгаа хийж болно:
хүний бурхнаас жинхнээсээ ялгаатай, антропоморфный бурхан бол оюун ухааны мөн чанараас өөр
зүйл биш юм. Энэ заалт миний “Лютер” болон “Христианы мөн чанар” бүтээлд энэхүү ажил маань
хэрхэн харьцахыг тайлбарлахад хангалттай юм. Юм ойлгодог хүмүүст энэ нь хангалттай.
Орчуулсан: Х.Д.Ганхуяг.
2014 оны 10 дугаар сарын 16.

Монголчуудыг дэлхийн сор болсон, шинжлэх ухааны сонгодог бүтээлүүдтэй танилцуулах гэсэн
эрмэлзэл маань ер бусын их эсэргүүцэлтэй тулгарч байна. Монголчуудыг харанхуй мунхаг
байлгахыг хүсэгчид миний санаснаас олон аж. Тэд “мэргэн цэцэн” шүүмжлэл өрнүүлж, зөвхөн
“онол” хийгээд түүний “тухай” л ярьж байна. Би “тухай” биш, сонгодог эх зохиол ярьж байна. Тэд
“нууц” нэрийн цаанаас комментын хэрүүл дэгдээх аргаар надад саад болох гэсэн хэзээ ч
бүтэхгүй, мунхаг тэнэг оролдлого тасралтгүй, зохион байгуулалттай хийж байна. Харин би
тэдэнд бодит ажлаараа хариу өгч байна. Үүгээрээ би хүний бүтээл туурвил бол материаллаг
бөгөөд бодитой байдаг гэдгийг, надад саад болох ямар ч боломжгүй гэдгийг ахин нотолж байна.
Ингээд суут Фейербахын “Шашны мөн чанар”-ын 12-22 дугаар буюу удаах 11 тезис энэ байна.
Харин энэ агуу бүтээлд нийт 55 тезис байгаа гэдгийг мартаж болохгүй шүү дээ…
12.
Байгалийг бүтээгч бурхныг бид байгалиас ялгаатай амьтан байдлаар төсөөлдөг, гэхдээ энэ амьтны
хамарч, илэрхийлж буй тэр зүйл, түүний бодит агуулга нь зөвхөн байгал юм. “Үр жимсээр нь
тэднийг мэдэж болно” гэж бид Библиэс уншдаг; түүнчлэн Павел ахуй болон бурханлаг амьтанд
хүрэн мэдвэл зохих бүтээл бол ертөнц гэдгийг илэрхий зааж өгдөг, учир нь хэн нэгнээр бүтээгдсэн
зүйл түүнийхээ мөн чанарыг агуулж байдаг ба бидэнд хэн болох, юу чадахаа харуулж өгдөг.
Ийм учраас байгаль дахь бидэнд байгаа тэр зүйл бүтээгч байдлаар буюу байгалийн шалтгаан гэсэн
утгаар авсан бидний бурханд ч гэсэн байгаа, улмаар энэ нь ёс суртахууны биш, оюун санааны биш,
харин зөвхөн жам ёсны, биет амьтан юм.
Байгалийн жинхэнэ культ нь зөвхөн байгалийг бүтээгч бурханд тулгуурласан, энэ нь хүнээс шавхан
авсан ямар ч тодорхойлолттой холбоогүй, үүнийхээ зэрэгцээ түүнийг улс төрийн буюу ёс
суртахууны байдлаар төсөөлөөгүй, өөрөөр хэлбэл хүний хууль тогтоогч гэж төсөөлөөгүй тийм культ
байхсан билээ.
Бид байгалийг бүтээгчид оюун ухаан, хүсэл зориг нялзаадаг нь үнэн юм; энэхүү хүсэл зоригийн
хүсэж буй, энэхүү оюун ухааны сэтгэж буй тэр зүйл бол чухамхүү хүсэл зоригт ч, оюун ухаанд ч
хэрэггүй тийм зүйл юм, түүнд ердийн механик, физик, хими, ургамал хийгээд амьтны хүчнүүд
хийгээд лугшилтуудад л хангалттай.
13.
Эхийн хэвлийд хүүхэд бүрэлдэх, зүрх цохилох, хоол боловсруулах хийгээд бусад органик функцууд
бол оюун ухаан, хүсэл зоригийн үйлдэл биш юм, үүн лүгээ адил байгал ерөөсөө оюун санааны мөн
чанарын үйлдэл биш, өөрөөр хэлбэл түүнд хүсэл зориг, бодол сэтгэлгээ өгөгдөөгүй.
Хэрэв байгал бүр анхнаасаа сүнсний бүтээгдэхүүн юм бол улмаар сүнсний үйлдэл, сүнсний
үзэгдлүүд болох сүнсний илрэл байгалийн бэлэн үзэгдэлд ч гэсэн байна. А гэж хэлсэн хүн Б гэж
хэлэх ёстой; хэт жам ёсны эхлэл хэт жам ёсны үргэлжлэлийг гарцаагүй шаардана.
Зөвхөн хүсэл зориг, ухаан бодлоосоо дор орсон үйлдэл оюун ухааныг ноёлон байдаг тэр газарт,
бүх юмыг зөвхөн өөрөөсөө, өөрийн сэдлээс гарган тайлбарлаж байдаг тэр газарт, юу ч ойлгохгүй
ба жам ёсны шалтгааны мэдэхгүй байгаа тэр газарт л хүн байгалийн шалтгааныг хүсэл зориг, оюун
ухаанаараа тооцож байдаг, ийм учраас тэр энэ газар байгалийн тусгай тусгай бэлэн үзэгдлийн
шалтгааныг жишээлбэл, ойлгомжгүй оддын хөдөлгөөнийг тайлбарлаж, бурхнаас буюу түүнд
захирагдсан сүнснээс гарган авч байдаг.
Гэхдээ хэрэв одоо газар дэлхий хийгээд од гаригийн хөдөлгөөний тулгуур бурхны бүхнийг чадагч
үгэнд нийцэхгүй, түүний эх сурвалж сүнсний буюу сахиусан тэнгэрийн бус, харин механик байх
аваас энэ хөдөлгөөний шалтгаан ч гэсэн зайлшгүй, чухамхүү энэ хөдөлгөөний анхдагч шалтгаан нь
механик буюу ерөөсөө жам ёсны зүйл байсан аж. Байгалийг хүсэл зориг, ухаанаас, ерөөс сүнснээс
гаргах нь бүх зүйлийг холино гэсэн хэрэг, энэ нь юу ч мэдэхгүй эрд зөвхөн ариун сүнснээс аврагч
төрүүл гэж эм хүнийг өгсөн хэрэг, энэ нь усыг дарс болгон хувиргах гэсэн хэрэг, энэ нь үгээр шуурга
өдөөх гэсэн хэрэг, энэ нь уулыг үгээр хөдөлгөх гэсэн хэрэг, энэ нь үгээр сохор хүнийг хараатай
болгох гэсэн хэрэг юм. Захирагдмал, хоёрдогч шалтгаануудыг шалихгүй үгүйсгэн, мухар сүсэг
болох ид шид, чөтгөр шулам, сүнсийг жам ёсны үзэгдлийн шалтгааныг тайлбарлах суурь шалтгаан
болгон аваад аливаа мухар сүсгийн анхдагч шалтгааныг хөндөлгүй үлдээж байгаа нь ямар
өрөвдөлтэй гээч.
14.
Бурхны хүүхдүүд хүсэл зоригийн үйлдэл биш, гэхдээ жам ёсны бүтээгдэхүүн нь хүсэл зоригийн
үйлдлийн өмнөтгөл болж, бурхны уг мөн чанар болдог гэж сүм хийдийн олон эцгүүд баталж ирсэн,
ийм учраас төрөх үйл явц бол хүсэл зоригийн үйлдэл болох бүтээлийн үйлдлээс түрүүлж байдаг
мөн чанарын буюу жам ёсны үйлдэл юм.
Хэдийгээр энэ нь бурхны мөн чанар болон хүсэл зоригтой асар их зөрчилтэй байдаг хэдий ч
бурхны жам ёсноос хэтийдсэн хязгаар дотор ч гэсэн байгал үнэний эрхээ ингэж мэдэгдсэн юм.
Төрөх үйлдэл хүсэл зоригийн үйлдлээс түрүүлдэг, байгалийн үйл ажиллагаа ухамсар, хүсэл
зоригийн үйл ажиллагаанаас илүү анхдагч байдаг. Энэ бол төгс үнэн. Байгалиас ялгаатай зүйлс
бий болж, өөрийгөө хүсдэг буюу сэтгэдэг зүйл байдлаар байгальд сөргүүлэн тавихаас өмнө эхлээд
байгал байсан байх ёстой.
Бодол сэтгэлгээ (мысль-Орч-Х.Д.Г.) байхгүйгээс ухаанд (ум-Орч-Х.Д.Г.) хүрэх зам бол амьдралын
мэргэн цэцний зам мөн, харин ухаанаас ухаан байхгүй руу явна гэдэг бол теологийн галзуугийн
байр луу очих шулуун зам мөн. Байгальд сүнсний тулгуур өгөлгүй, үүний урвуугаар байгальтай
сүнсийг нийлүүлэх нь толгойг хөлөөр нь, хөлийг толгойгоор нь тавьсан хэрэг мөн. Дээр байгаа нь
доодохоо шаардана, дээр байгаа нь дээр байхын тулд дороо ямар нэг юмтай байх ёстой нь
сүүлчийн биш ч, анхдагч энгүүн шалтгаан мөн. Логикийн хувьд доодох нь дээдэхээ шаардана,
гэхдээ энэ нь хэзээ ч бодит-генетик байж чадахгүй. Гэхдээ амьтан хэчнээн дээшээ байх тутам
төчнээн ач холбогдолтой байх бөгөөд төчнөөн их нөхцөл шаардана.
Ийм учраас анхны биш, гэхдээ бүр хожмын, сүүлчийн, хамгийн хамааралт, хамгийн хэрэгтэй,
хамгийн нарийн нийлмэл амьтан бол хамгийн агуу их тэр амьтан юм, дэлхийн түүхэнд хамгийн хүнд
бөгөөд нягт нь нэн эртний анхны хөрс, хүлэр болон бал чулуу биш, харин бүр хожмын, шинэ
базальт, нягт лаав яг ийм байсан юм. Өөртөө юу ч байхгүй нэрийг (честь-Орч.Х.Д.Г.) нялзааж
чадахгүй байгаа тэр амьтан мөн л хоосон нэртэй байна. Гэхдээ христианчууд юу ч байхгүйгээс
ямар нэг юм хийдэг урлаг эзэмшсэнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
15.
Бүх юмс бурхнаас гарч, хамаардаг, гэгээн итгэлийнхээ дагуу христчүүд ингэж ярьдаг, гэхдээ тэр
дороо өөрийн бурханлаг бус ухааныхаа дагуу энэ нь зөвхөн тойруу замаар болдог хэмээн нэмж
хэлдэг: бурхан бол ердөө л анхдагч шалтгаан, түүний дараа бол шалтгааныг зуучлагч бөөн олон
зүйл, тоо томшгүй үймсэн олон захирагдмал бурхад тайзан дээр гарч ирдэг.
Гэхдээ зуучлагч гэж нэрлэгдсэн шалтгаанууд бол цорын ганц бодит хийгээд үйлчилж буй, цорын
ганц зүйлт (предметный-Орч.Х.Д.Г.) бөгөөд хүртэж болох шалтгаанууд мөн. Хүмүүсийг Аполлоны
сумаар ахин харваагүй, Юпитерийн аянга цахилгаанаар сэтгэл ахин түгшүүлээгүй, солир болон
бусад галан үзэгдлээр үгширсэн нүгэлтнүүдийг тамд унагааж ахин гэсгээгээгүй, агуу дээд “бүхнийг
чадагч” гараараа төмрийг соронзонд татаагүй, далайн таталт түрлэг өдөөгөөгүй, мөн шинэ үерээр
ямагт заналхийлэгч дур зоргийн уснаас хуурай газрыг хамгаалаагүй тэр бурхан, өөрөөр хэлбэл
зуучлагч шалтгааны хаанчлалаас хөөгдсөн тэр бурхан бол зөвхөн нэрээрээ л шалтгаан бөгөөд гэм
хоргүй, маш даруу, сэтгэгч амьтан юм, энэ бол байгалийн анхдагч үүслийг буюу чухамдаа органик
амьдралыг тайлбарлах онолын бэрхшээлийг шийдэх энгийн таамаглал юм.
Үнэн хэрэг дээрээ байгалийг тайлбарлахын тулд түүнээс ялгаатай амьтныг бий болгосон нь наад
зах нь хамгийн сүүлчийн оролдлого бөгөөд энэ нь зөвхөн органик зүйл, ялангуяа байгалиас хүний
амьдрал үүссэнийг тайлбарлаж болохгүйд байгаа юм, дашрамд энэхүү тайлбарлаж болохгүй
байгаа нь харьцангуй бөгөөд субъектив шинжтэй; энэ үед теист хүн өөрийнхөө амьдралыг
байгалиас гарган тайлбарлаж чадахгүй байгаагаа байгаль өөрөөсөө амьдралыг төрүүлэх чадваргүй
болгон хувиргадаг; ийм маягаар тэр өөрийн оюун ухааны хил заагийг байгалийн хязгаар болгон
хувиргадаг.
16.
Бүтээл хийгээд түүнийг хамгаалах хоёр бие биетэйгээ салшгүй холбоотой. Ийм учраас биднийг
бүтээгч нь байгалиас ялгаатай амьтан бурхан юм бол тэрээр мөн л бидний хамгаалагч байна; ийм
маягаар биднийг агаар, дулаан, ус, талхны хүч биш, харин бурханлаг хүч хамгаалж байна. “Бид
түүн дотор амьдарч, хөдөлж, хооллож байдаг.” Лютер: “Бүх юмыг бурхан бүтээж хадгалж байдагтай
адил талх биш, харин бурхны үг л жинхнээсээ бидний биеийг тэжээж байдаг” (“Еврей нарт 1″)
“Иймээс талх оршин байдаг, тэр (бурхан) талхаар дамжуулан биднийг тэжээж, энэ талхны хийж
байгааг бидэнд харуулдаггүй, бодуулдаггүй болгодог; харин талх байхгүй газарт тэр бусад
тохиолдолд үүнийг талх байдлаар хийдэг шигээ талхгүйгээр зөвхөн үгээр тэжээж байдаг”.
“Ингээд бүх адгуусууд-бурхны хуурамч царай, багуудад тэрээр өөртэйгөө хамт үйлдэх боломж
олгож, чингэхдээ хийж чадах юмаа хийхэд нь тусалдаг, мөн тэдний туслалцаагүйгээр хийдэг.”
Хэрэв биднийг хамгаалагч байгаль биш, харин бурхан юм бол байгал зүгээр л бурханлаг байдлын
нуугдах тоглоом болно, улмаар илүүдэл, хуурамч мөн чанар болно, үүний урвуугаар бид байгалиар
хамгаалуулж байгаа бол бурхан нь илүүдэл, хуурамч амьтан болно.
Гэхдээ бид жам ёсны амьтны онцгой үйлдэл, чанар, хүчээр өөрийгөө хадгалж байгаа гэдэг нь илт
бөгөөд маргаангүй юм; ийм учраас эцсийн эцэст бид өөрийн оршихуйгаар зөвхөн байгалд л өртэй
гэж дүгнэх эрхтэй төдийгүй, үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой юм. Бид байгалийн дунд амьдардаг,
иймээс бидний эхлэл, гарал үүсэл байгалийн гадна оршдог гэж үү ? Бид байгалийн дотор,
байгалтай хамт, байгалийн ачаар амьдардаг, бид түүнээс гарсан биш гэж үү ? Ямар зөрчил байна !
17.
Газар дэлхий өнөөдөр байсан шигээ үргэлж ийм байгаагүй юм; тэрээр өнөөгийн төлөв байдалдаа
хөгжил, хэд хэдэн хувьсгалын үр дүнд хүрсэн бололтой. Өнөөдөр бид геологийн ачаар хөгжлийн
янз бүрийн шатанд одоо нэгэнт байхгүй буюу өмнөх үеийн аль нэгэнд оршихоо больсон ургамал,
амьтад байсан гэдгийг мэдэж байна.
Дашрамд органик амьдрал хатуу дэс дарааллаар явагдсан мэт үзэл бодлыг би зөвшөөрдөггүй,
тодорхой үед зөвхөн эмгэн хумс, нялцгай хорхой болон бусад доод хэлбэрүүд, зөвхөн загас, зөвхөн
хуягт амьтан оршин байсан. Энэ үзэл бодлыг зөвхөн чулуун нүүрсний формацийн үеийн хуурай
газрын сүүн тэжээлтний яс хийгээд шүд нээснээр л баталж болох саарал-вакковын үед хамааруулж
болно. Одоо бол трилобит ч, энкрипит ч, аммонит ч, птеродактиль ч, ихтиозавр болон плезиозавр
ч, мегатери болон динотери ч байхгүй юм. Яагаад ? Яагаад гэвэл тэдний орших зохих нөхцөл
байхгүй болсон нь ойлгомжтой юм. Хэрэв зайлшгүй нөхцөл алга болоход амьдрал дуусч байгаа юм
бол энэ амьдралын эхлэл нь эдгээр нөхцөл үүсэхтэй давхцана.
Одоо ч гэсэн амьтан, ургамал ямар ч тохиолдолд зөвхөн органик төрөлтийн замаар л дээд болон
үүсдэг нь эргэлзээгүй юм, тэдний амьдралын онцгой нөхцөл гайхалтай, хараахан тайлбарлагдахгүй
замаар өгөгдөж, аажмаар хязгааргүй тоо хэмжээгээр эдгээр амьтан, ургамал бий болж байгааг л
бид харж байдаг.
Ийм учраас, органик амьдралыг тусгай тусгай үзэгдэл (акт-Орч.Х.Д.Г.), амьдралд зайлшгүй удаах
нөхцлийг бий болгох дараагийн үйлдэл гэж төсөөлж болохгүй нь мэдээж, энэ бол юуны өмнө
температур, агаар, ус, ер нь угаасаа газар дэлхий зохих чанарыг олж, хүчил төрөгч, ус төрөгч нүүрс
төрөгч, азот зэрэг нь органик амьдралын оршихуйг өдөөгч болж нэгдсэн тэр агшинд болсон тэрхүү
үйлдэл мөн; энэ агшин бол үүний хамт дээд дурдсан бодисууд органик биес болон нэгдсэн тэр
агшин болно. Ийм учраас цаг хугацааны явцад байгалийн өөрийн хүчээр газар дэлхийд хүний зүйл
(вид-Орч.Х.Д.Г.) гэж хэлж болох хөгжил, соёлын тэр түвшинд хүрчээ, өөрөөр хэлбэл тэр нь хүний
оршихуйтай нийцэх, хүний оршихуйтай харгалзах төрөл, өөрийн хүчээр хүн бий болохыг өдөөх
чадвартай байжээ.
18.
Бурханлаг бүхнийг чадагч хүчин чадал, өөрөөр хэлбэл хүний дүрслэх хүчнээс ялгаатай нь
байгалийн хүчин чадал гарцаагүй хязгаарлагдмал юм; тэрээр дурын цаг хугацаанд, дурын нөхцөл
байдалд бүхэнд хүрэх чадваргүй; түүний ололт, түүний үйлдэл тодорхой нөхцөлтэй холбоотой
байдаг. Ийм учраас эдүгээ байгал өөрийн аясаар төрж чадахгүй, организм төрүүлж чадахгүй
байгаа, эндээс байгал өмнө нь ч ийм чадваргүй байсан гэж дүгнэж болохгүй.
Одоо бол газар дэлхийн төлөв байдал тогтвортой байгаа; хувьсгалын үе өнгөрч, тэрээр тайван
болжээ. Зөвхөн галт уулс л тусгай тусгай тайван биш газар болж байна; гэхдээ тэд массаараа
нөлөөгүй, ийм учраас хэвшин тогтсон дэг журмыг эвдэж чадахгүй юм. Мексикийн Хорульо галт уул
шиг хүн төрөлхтний ой дурдатгалд байгаа галт уулын гайхамшигт үзэгдэл хүртэл зөвхөн орон
нутгийн шинжтэй доргион юм.
Гэхдээ хүн ер бусын хүчээ зөвхөн ер бусын үед л, зөвхөн өөрийн шууд үл хүчрэх нөхцлөөс гадуур
төлөв байдлын үед л гаргаж, дээд хүчдэл, хөдөлгөөн хийж чаддаг; үүнчлэн ургамал ч гэсэн зөвхөн
өсөлт, цэцэглэлт, тоос хүртэлтийн тодорхой үедээ дулаан үүсгэж, нүүрс төрөгч, ус төрөгч шатааж,
улмаар амьдралын функци гаргаж (Дюмагийн үгээр өөрийгөө амьтан болгон хувиргаж), ердийн
ургамлын гаргадгаас шууд эсрэг үйлдэл хийдэг; үүнчлэн газар дэлхий өөрийн зоологийн болон
бүтээлч хүчээ зөвхөн геологийн хувьсгалын эрин үеүдэд гаргаж, түүний бүхий л хүчин чадал,
түүний бүхий л бодисууд агуу их исэлт, долгилолт, хүчдэлд автдаг.
Бид байгалийг зөвхөн түүний өнөөгийн төлөв байдалд нь мэддэг; одоо байгальд байхгүй зүйл
ерөөсөө хэзээ ч болж байгаагүй, тэр ч байтугай өөр цаг үед огт өөр нөхцөл, төлөв байдалд болж
байгаагүй гэж хэлэх бид ямар ч эрхгүй юм. Энэ цөөн үгээр органик амьдралын үүслийн агуу их
асуудлыг шийдчихсэн гэж тооцож болно гэж би бодоогүй нь хар аяндаа ойлгомжтой, гэхдээ дээр
дурдсан зүйлс миний зорилтод хангалттай; үнэн хэрэг дээрээ би амьдралд байгалиас гадуур өөр эх
сурвалж байж болохгүй гэдгийг л дам баталсан юм.
Шууд байгалийн шинжлэх ухааны баталгааны хувьд гэвэл үнэндээ бид зорилгоосоо ихээхэн хол
байгаа, гэхдээ шинэ үед баталсан органик хийгээд органик бус үзэгдлийн адил байгалийн нээлтийн
ачаар өмнөх үетэй харьцуулахад хангалттай их ахисан; хэдийгээр амьдралын үүслийн арга бидэнд
тодорхойгүй, магадгүй үүрд тодорхой бус үлдэж болох ч ямар ч тохиолдолд бид амьдрал
байгалийн үүсэлтэй гэдэгт өөртөө итгэлтэй байж болохоор ахиц гаргасан чадсан.
19.
Христчүүд онгод шүтэгчдийг жам ёсоор үүссэн амьтныг бурханлаг хэмээн шүтлээ гэж гайхаж
чадахгүй байсан; ингэхийн оронд үүнийх нь төлөө магтах нь зүйтэй байсан, учир нь энэ шүтлэгийн
үндэс нь байгалийг үзэх маш зөв үзэл байсан юм. Үүсэх гэдэг бол өөрийн хувь чанартай байна
(индивидуаль) гэсэн хэрэг; хувь чанартай амьтад л үүсдэг; ингэхлээр нийтлэг, хувь чанараа
алдсан, байгалийн үндсэн бодис, үндсэн элементүүд хэзээ ч үүсч байгаагүй; матери хэзээ ч
үүсдэггүй. Гэхдээ хувь чанартай амьтан уг чанараараа хувь чанараа алдсан амьтантай
харьцуулахад илүү дээд, илүү ариун амьтан болно. Төрөх бол ямар нэг ичгүүртэй зүйл, үхэх бол
зовлонтой нь ойлгомжтой; гэхдээ хэн эхлэл төгсгөлтэй байхыг хүсэхгүй, хэн амьд амьтан гэж
хэлүүлэхээс татгалзах ёстой юм.
Мөнх байдал амьдрах байдлыг (жизненность) үгүйсгэдэг, амьдрах байдал мөнх байдлыг үгүйсгэдэг.
Хүн өөр төрүүлэгч амьтныг хайдаг нь мэдээж, гэхдээ энэхүү төрүүлэгч амьтан нь түүний дээр биш,
харин төрөгч амьтны дор байдаг. Төрүүлэгч амьтан ахуйн шалтгаан мөн нь мэдээж, учир нь
тэрбээр анхдагч амьтан юм, гэхдээ түүнийг бас өөр амьтны ахуйн үндэс хийгээд захирагдмал
амьтан учраас энгийн хэрэгсэл, бодис гэж үзэж болно.
Хүүхэд эхээрээ тэжээгдэж, түүний хүч, шим шүүсийг өөртөө авч, түүний цусаар хацраа улаан
болгодог. Хүүхэд эхийнхээ бахархал болж, эх хүүхдээ өөрөөсөө дээгүүр тавьж, өөрийн оршихуй,
өөрийн сайн сайхныг хүүхдийн оршихуйн сайн сайханд захируулдаг: тэр ч байтугай эм араатан үр
зулзгынхаа төлөө амиа золиослодог.
Аливаа амьтны дээд басамжлал нь (унижение-Орч. Х.Д.Г.) үхэл юм, гэхдээ үхлийн эх сурвалж нь
төрөх үйлдэлд суурилж байдаг. Төрнө гэдэг бол өөрийгөө басамжилна гэсэн хэрэг, цаг хугацаанд
автана, масст уусна, өөрийн хувь чанарыг, өөрийн бусад амьтнаас ялгаатай гэдгийг золиослоно
гэсэн хэрэг юм. Байгалийн амьтан эрхэм дээд, нэн төгс, оюун ухаант амьтнаас төрсөн гэх бодол
санаа шиг зөрчилтэй, ой гутам, утгагүй зүйл байхгүй. Энэ үйл явцаар бүтээл бол бүтээгчийн дүр
учраас хүмүүн төрөлтний хүүхдүүд эхийн биеийн доод хэсэгт байх эрхтэн – умайгаас биш, харин
дээд хэсэгт байх толгойноос гарсан байж таарах нь.
20.
Эртний грекүүд бүх булаг, худаг, гол, нуур, тэнгисийг далайд, дэлхийн урсгал буюу дэлхий далайд
нийлүүлэн ойлгож байв, эртний персүүд дэлхийн бүх уулс Альборди уулнаас үүссэн гэж үзэж байв.
Энэ нь бүх амьтнаас нэг л төгс амьтныг ялган гаргаж байгаа тэр л явдал бус уу ? Ингэж ялгах нь
сэтгэлгээний тэр л явцаар тодорхойлогдоно.
Альборди бол түүнээс үүсэн гарсан бүх уулсын адил тийм л уул юм, мөн уламжлагдан гарсан
амьтдын анхдагч сурвалж, уг гарлаараа тэднээс үл ялгагдах сүүлчийн амьтан юм; Альборди уул нь
бусдаасаа өндөр зэргийн чанартай эзэмшдгээрээ ялгардаг, өөрөөр хэлбэл тэнгэр хүртэл, нар, сар
хийгээд оддоос дээгүүр цэгт хүртэл уран сэтгэмжийн зэрэгт хүрсэн юм; ийм маягаар бурханлаг
анхдагч амьтад хамгийн дээд, хязгааргүй, төгсгөлгүй бүх чанаруудыг эзэмдсэн байдгаараа бусад
бүх амьтдаас ялгагддаг.
Гэхдээ усны анхдагч урсгал усны олон янзийн эх булаг биш, анхдагч уул бол бусад янз бүрийн
уулсыг тодорхойлохгүй, үүнчлэн анхдагч амьтан бусад янз бүрийн олон амьтны эх булаг биш юм.
Энд нэгдэл бол үр нөлөөгүй, зөвхөн дуализм, зөрчил, ялгаа л үр нөлөөтэй. Уулыг бүтээж байгаа
тэр зүйл бол зөвхөн уулнаас ялгаатай төдийгүй, өөрөө өөртөө ямар нэг дээд зэргийн зүйл юм; ийм
маягаар усыг бүрдүүлж байгаа тэр зүйл бол зөвхөн уснаас ялгаатай бодисын нийлбэр бус, харин
өөр хоорондоо ялгаатай, тэр ч байтугай зөрчилтэй зүйлсийн нийлбэр юм.
Хурц ухаан, шог, хурц хэллэг, эрэгцүүлэл зэрэг нь эсрэг тэсрэгийн тусламжтайгаар, зөрчлийн үр
дүнд л хэрэгждэг, амьдрал ч гэсэн янз бүрийн зөрчил, тэр ч байтугай эсрэг тэсрэг бодис, хүч, мөн
чанарын зөрчлийн ачаар л үүсэн бий болдог.
21.
“Чих бүтээсэн хүн сонсдоггүй гэж үү ? Нүд бүтээсэн хүн хардаггүй гэж үү ?” Энэ бол хардаг, сонсдог
амьтнаас библийн болон теист байдлаар гарган авсан хардаг, сонсдог амьтан бөгөөд манай орчин
үеийн философийн хэлээр төс бүхий сүнст, субъектив амьтнаас оюун ухаант, субъектив амьтныг
аливаа усан масс бүхий үүлнээс дээгүүрх огторгуйн хуримтлалаас бороо гарган авдаг библийн
тайлбартай яг адил, бусад бүх уулыг төрүүлдэг анхны Альборди уулын тухай персүүдийн үзэл
бодолтой яг адил, бүх булаг, гол ус ганц далайгаас гардаг гэх грекүүдийн тайлбартай яг адил
гарган авсан юм.
Уснаас ус, гэхдээ энэ ус нь дуусашгүй баялаг, бүхнийг хамарсан, уулнаас уул, гэхдээ энэ уул нь
хэмжээлшгүй, бүхнийг хамарсан байдаг. Үүнтэй яг адил: сүнснээс сүнс, амьдралаас амьдрал,
нүднээс нүд, гэхдээ төгсгөлгүй, бүхнийг хамарсан нүд, амьдрал, сүнс гардаг.
22.
Хүүхэд хаанаас төрдөг вэ гэсэн асуултад бид тэднийг тэжээгч хүүхдүүд загас лугаа хөвж байгаа
худгаас гарган авдаг мэт “тайлбарыг” хүүхдүүддээ өгдөг. Органик, ерөөс жам ёсны амьтдын
үүслийн теологийн тайлбар яг ийм юм. Бурхан бол уран сэтгэмжийн гүн гүнзгий буюу сайхан худаг
бөгөөд түүнд бүх бодит байдал, бүр төгс байдал байдаг ба улмаар тэнд бүх юмс загас лугаа бэлэн
байдлаар хөвөн явж байдаг; теологи бол эдгээр бүх юмсыг энэ худгаас гарган авдаг тэжээгч мөн,
гэхдээ гол дүр нь энэ тайлбарт ерөөсөө анхааралд өртдөггүй, өөрөө хэзээ нэгэн цагт хүүхэд
байсан, одоо хүүхдэд дуртай болсон, арван сарын турш өөрийн зүрхээр түүнийг тээж, хүүхдээ
зовон байж төрүүлсэн эх хүн, байгаль мөн. Ямар ч тохиолдолд энэ тайлбар харанхуйгаас гэрэл рүү
тоо томшгүй олон саад бэрхшээлийг дамжин зөвхөн дэс дараатай явж ирсэн жам ёсны тайлбарыг
бодвол бурхны хүүхдүүдэд илүү сайхан, тааламжтай, хөнгөн, ойлгоход амар, үнэмшилтэй байгаа
юм.
Манай сайхан санаат лам эцгүүд мөндөр, мал сүрэг хорогдох, ган, аянга зэргийг ид шидтэн,
увьдистан, шулмасын үйлдлээр тайлбарладаг тэрхүү арга нь боловсролгүй хүмүүст бол одоо ч
гэсэн эдгээр үзэгдлийн жам ёсны тайлбарлалаас хамаагүй илүү “уран сайхны”, амархан,
үнэмшилтэй байдаг юм.
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 10 дугаар сарын 25.
ЛЮДВИГ ФЕЙЕРБАХ: ШАШНЫ МӨН ЧАНАР III
2014/10/27 9 COMMENTS

Дэлхийн сонгодог философийн эх зохиолын дээжээс монголчуудад танилцууллаа гэж би бодсон


юм. Гэтэл өөдөөс “Энэ угаасаа Ариун нэгэнээс биш гэдэг нь үнэхээр тодорхой”, “үүнийг буулгаад,
бас нэг өвчтэй дутуу тархи нь түүнийг таашаан орчуулаад баахан төөрөлдсөн тархинуудад
хорон муугийн цацсан процесс юм биз дээ” , “Энэ бүхний ард тэгээд та хэнд үйлчилж байна ?”
гэхчлэн загнаж эхлэв. Ингэвэл ёстой хуцваа л байна. Монголд дэлхийн сонгодог философийг
орчуулж болохгүй гэсэн хууль байхгүй. Би Монголын ард түмнийг соён гэгээрүүлэх ажлаа
зогсоохгүй, хөгийн тэнэг шаарууд надад саад хийх боломж олгохгүй. Ингээд суут Людвиг
Фейербахын “Шашны мөн чанар”-ын 23-33 дугаар буюу удаах 11 тезис энэ байна. Бас нэлээд нь
үлдэж байгааг санаж байгаа биз дээ…
23.
“Амьдралын үүслийг тайлбарлаж болохгүй, ойлгомжгүй”; ийм байж л байг; гэхдээ энэ ойлгомжгүй
байдал чамд мухар мухар сүсгийн гаргалгаа хийх эрх олгохгүй, теологууд хүний мэдлэгийн
цоорхойгоос яг ингэж гарган авдаг; энэ нь жам ёсны шалтгааны чанадад гарах чиний оролдлогыг
цагаатгахгүй, учир нь чи: би амьдралыг одоо хүртэл миний мэдэж байгаа, надад тодорхой жам
ёсны үзэгдэл хийгээд шалтгаан буюу түүнээс гарган тайлбарлаж чадахгүй гэж л зөвхөн хэлж чадна;
чи амьдралыг зарчмын хувьд ерөөсөө байгалиас гарган тайлбарлаж болохгүй гэж хэлэх эрхгүй,
учир нь чи далайг сүүлчийн дусалд нь хүртэл шавхсан гэж үзэх үндэслэл байхгүй; чи төсөөлөн
бодсон амьтан гарган ирж тайлбарлагдахгүй зүйлийг тайлбарлах эрхгүй; чи ямар ч тайлбар
өгдөггүй, хууран мэхэлдэг, өөрийгөө болон бусдыг төөрөгдүүлдэг тайлбар өгөх эрхгүй; чи жам ёсны
материаллаг шалтгааныг мэдэхгүйгээ ийм шалтгааны үл оршихуй болгон хувиргах эрхгүй; чи
өөрийнхөө харанхуй бүдүүлэг, юм мэдэхгүйгээ энэ бүхнээ даван туулах ёстой амьтан болгон
бурханчилж, биежүүлж (персонифицировать), бодит болгох эрхгүй, энэ чинь үнэн хэрэг дээрээ
зөвхөн чиний харанхуй бүдүүлэг мөн чанар, чамд эерэг, материаллаг тайлбарын үндэс байхгүйг
харуулж байгаа юм.
Чиний өөртөө амьдралыг тайлбарлаж буй эдгээр материаллаг бус, биет буюу биет бус, байгалийн
гаднах, орчлонгийн гаднах амьтан бол чиний ухаанд материаллаг, биет, жам ёсны хийгээд сансрын
шалтгаан байхгүйн яг таг илэрхийлэл биш юм гэж үү ?
Шударга, даруу байхын тулд: би шалтгааныг нь мэдэхгүй, би тайлбарлаж чадахгүй, надад
материалыг өгөгдөхүүн байхгүй гэж шууд хэлэхийн оронд чи өөрийн толгойны энэ дутагдал, энэ
үгүйсгэл, энэ хоосныгоо уран зөгнөлийн тусламжтайгаар эерэг амьтан, имматериаллаг байдлыг
төлөөлсөн амьтан болгож, өөрөөр хэлбэл материаллаг бус, жам ёсны бус амьтан болгож байна,
учир нь чи ямар ч материаллаг, ямар ч жам ёсны шалтгаан мэддэггүй.
Дашрамд харанхуй мунхаг бол имматериаллаг, биежээгүй, байгалийн бус амьтдаар сэтгэл ханадаг,
гэхдээ харанхуй мунхагийн салшгүй дагуул нь цаг ямагт дээд, хамгийн дээд, хэт дээд амьтад
дүүрэн байдаг тансаг уран сэтгэмж л байдаг ба харанхуй мунхгийн энэ азгүй бүтээлүүд тэр дороо л
хэт материаллаг, хэт жам ёсны гэсэн эгнээнд орчихдог юм.
24.
Байгал өөрөө, ерөөс дэлхий ертөнц, орчлон үнэхээр эхлэл мөн, улмаар хэзээ нэгэн цагт байгал ч,
дэлхий ертөнц ч, орчлон ч байгаагүй гэдэг үзэл бодол бол зөвхөн дэлхийн тухай хүний төсөөлөл
хязгаарлагдмал үед л хүнийг үнэмшүүлж болох эрэмдэг зэрэмдэг үзэл бодол юм; энэ бол бодит юм
хэзээ ч байгаагүй гэсэн уран сэтгэмж, утгагүй, үндэсгүй уран сэтгэмж юм, учир нь бүхий л бодит
байдал хийгээд бодит үйлдлийн нийлбэр бол ертөнц буюу байгал мөн.
Бурхныг зүйлт (предметный), бодит амьтан болгож хувиргаж буй бүх чанар буюу тодорхойлолт нь
байгалиас салган авсан, байгалийг төлөөлсөн, байгал төгсмөгц алга болдог тийм л чанарууд
байдаг юм.
Чамд төгсгөлгүй байдал хийгээд хүч, нэгдэл, зайлшгүй чанар, мөнх байдал зэрэг чанарын нийлбэр
цогц үлддэг нь үнэн, чи байгалиас хөндийрсөн үед ч, бодол буюу санаандаа түүний оршихуйгаас
салсан ч гэсэн, өөрөөр хэлбэл, чи нүдээ аниж, өөрөөсөө жам ёсны зүйлүүдийн тодорхой мэдрэхүйн
бүхий л дүр төрхийг хөөн гаргалаа ч гэсэн, улмаар өөрийгөө байгалийг мэдрэмжгүй гэж төсөөллөө
ч гэсэн (философчдын илэрхийлдгээр тодорхой биш) эдгээр чанарууд байсаар л байна.
Гэхдээ мэдрэхүйн бүх чанар болон үзэгдлийг хасаад үлдсэн энэ мөн чанар бол байгалиас
хийсвэрлэсэн буюу хийсвэрлэлд буй байгал, бодол сэтгэлгээнд буй байгалиас өөр зүйл биш юм.
Энэ харилцаанд бол чи бурхныг байгал буюу дэлхийгээс гарган авсан чинь зөвхөн төсөөлөлд
оршин байгаа, зөвхөн бодол сэтгэлгээнд байгаа хийсвэр сэтгэлгээний мөн чанараасаа байгалийн
мэдрэхүйн бодит мөн чанарыг гарган авснаас өөр зүйл биш; ингэж гарган авах нь чамд ухаалаг мэт
санагдана, яагаад гэвэл чи сэтгэлгээндээ ойрхон хийсвэр, түгээмэл зүйлсийг, улмаар дээд, өмнөх
ганц, бодит (реальный-Орч.Х.Д.Г.), тодорхой сэтгэлгээнд зориулж ямагт урьдчилан илгээж байгаа;
энэ үед бодит байдал дээр үүний урвуугаар: байгал бурхнаас өмнө байдаг, өөр үгээр бол тодорхой
зүйл хийсвэр зүйлээс өмнө, мэдрэх зүйл сэтгэх зүйлээс өмнө байдаг юм.
Бодит байдал дээр бол бүх юмс зөвхөн жам ёсны дэг журмаар урсдаг, хуулбар нь эх загвараа
дагана, дүр нь юмаа дагана, бодол нь уг зүйлээ дагана, гэхдээ теологийн хэт жам ёсны, гайхалтай
хүрээнд эх загвар нь хуулбараа, юм нь дүрээ дагадаг байна.
Ариун Августин: “Хэрэв тэрээр оршин байгаагүй бол бид энэ ертөнцийг мэдэж чадахгүй, гэхдээ
хэрэв түүнийг бурхан мэдэхгүй байсан бол бид оршин байж чадахгүй байсан нь гайхалтай, гэхдээ
үнэн юм” гэсэн байдаг.
Энэ нь чухамдаа: эхлээд бид танин мэднэ, ертөнцийг сэтгэнэ, дараа нь тэр бодитойгоор оршиж
эхэлнэ; түүнийг сэтгэж байгаа учраас л тэр оршин байгаа юм, ахуй бол мэдлэг буюу сэтгэлгээний
үр дагавар, эх загвар бол хуулбарын үр дагавар, улмаар мөн чанар бол дүрийн үр дагавар мөн
гэсэн хэрэг болно.
25.
Хэрэв ертөнц буюу дэлхийг хийсвэр тодорхойлолтод оруулж, хэрэв ертөнцийг метафизик юманд
хувиргавал, улмаар сэтгэлгээний энгийн зүйл болговол энэхүү хийсвэр ертөнцийг үнэхээр
(действительный-Орч.Х.Д.Г.) мэт хүлээн авдаг, түүнийг логик ёсоор эцсийн гэж гарцаагүй сэтгэдэг.
Ертөнц бидэнд бодол сэтгэлгээгээр (мысль-Орч.Х.Д.Г.), ямар ч тохиолдолд метафизик, бодит
ертөнцөөс хийсвэрлэсэн, энэхүү хийсвэрлэл өөрийн жинхэнэ дээд мөн чанар гэж үзсэн байгалиас
хэтийдсэн бодол сэтгэлгээгээр өгөгдөөгүй; ертөнц бидэнд амьдралаар, бясалгалаар, мэдрэхүйгээр
өгөгдсөн юм.
Хийсвэр, зөвхөн сэтгэдэг мөн чанарт гэрэл байхгүй, учир нь түүнд нүд байхгүй, дулаан байхгүй,
учир нь түүнд мэдрэхүй байхгүй, түүнд ерөөс ямар ч ертөнц байхгүй, учир нь түүнд хүртэхүйн
эрхтэн байхгүй. Ер нь бол түүний хувьд юу ч оршин байдаггүй. Бид логик буюу метафизик мөн
чанар биш, бид өөр амьтан, бид энгийн логик хийгээд метафизикээс дээгүүр байдгийнхаа ачаар л
ертөнц бидэнд өгөгдөж байдаг. Чухамхүү энэ нэмэх метафизикч хүнд хасах болон харагддаг,
сэтгэлгээний энэ үгүйсгэл туйлын үгүйсгэл болж байдаг.
Метафизикийн хувьд байгал бол зөвхөн сүнсний эсрэг байгаа ямар нэг зүйл – “түүний өөр тал” юм.
Энэ оргүй үгүйсгэсэн, хийсвэр тодорхойлолтыг тэр байгалийн эерэг тал, түүний мөн чанар болгон,
хувиргадаг. Ийм учраас тэр эерэг мөн чанар бүхий тийм зүйл буюу үл ахуйг (небытие-Орч.Х.Д.Г.)
ямар нэг сэтгэдэг зүйл болсон сэтгэлгээний энгийн үгүйсгэлтэй адилтган, гэхдээ уг чанараараа
өөрийн мэдрэхүй, сэтгэлгээ, оюун санаатай зөрчилдүүлэн ой гутаадаг.
Сэтгэгч хүний хувьд жинхэнэ мөн чанар бол сэтгэдэг мөн чанар мөн; сэтгэдэг мөн чанар биш
амьтан бол жинхэнэ, мөнхийн, анхдагч амьтан биш гэдэг нь хар аяндаа ойлгомжтой юм.
Сүнс өөртэйгөө харш зүйлийг сэтгэх дургүй; тэр өөртэйгөө зохицон байдаг, тэр өөрийн ахуйн
хязгаар дотор байдаг, тэр зөвхөн өөрөөрөө л сэтгэдэг (луйврын үзэл бодол) буюу ямар ч
тохиолдолд сэтгэлгээний мөн чанарыг илэрхийлсэн мөн чанарыг (теист үзэл бодол) сэтгэж байдаг.
Ийм мөн чанар сэтгэлгээгээр л дамжин өгөгдсөн, байх болсон, зөвхөн өөрөөрөө л сэтгэгддэг, ямар
ч тохиолдолд идэвхигүй (пассивный) мөн чанар юм. Ийм маягаар байгал юу ч биш болон хувирдаг.
Гэлээ гэхдээ хэдийгээр тэр оршин байж болохгүй, оршин байх ёсгүй боловч яаж ийгээд оршин
байгаад байдаг. Ингээд түүний байгаад байгааг метафизикч хүн хэрхэн тайлбарлах вэ ? Зөвхөн
хуурамч сайн дурын, бодит байдал дээр түүний гүн гүнзгий уг чанартай зөрчилдөж, албадлагын
сүнсний өөрийн хүнийсэл, өөрийн үгүйсгэл, өөрийн татгалзлаар л тайлбарлана. Гэхдээ хийсвэр
сэтгэлгээний үзлийн үүднээс байгал юу ч бишид хувирч байгаа юм бол үүний урвуугаар орчлонг
бодитоор бясалгах үзлийн үүднээс орчлонг бүтээгч сүнс алга болно. Ингэж үзэх аваас бурхнаас
ертөнц, сүнснээс байгал, метафизикээс физик, хийсвэрээс бодит байдлыг гарган ирсэн бүх дедукци
зүгээр л логик тоглолт болно.
26.
Байгаль бол шашны анхдагч бөгөөд үндсэн объект мөн, гэхдээ тэрээр шашин шүтлэгийн шууд
объект болсон газарт ч гэсэн, жам ёсны шашны адилаар байгаль байдлаар объект болдоггүй,
өөрөөр хэлбэл бидний теизмын буюу философи, байгалийн шинжлэлийн үзэл бодлын үүднээс авч
үздэг шиг ийм утгаар, ийм утга санаагаар байдаггүй. Анхандаа байгал хүнд объект байдлаар
төсөөлөгдөж, байгал өөрөө биет, амьд, мэдрэгч амьтан байгаа мэтээр төсөөлөгдөнө; байгалийг
шашны нүдээр бясалгах үед түүнийг үзэх үзэл ийм байна.
Хүн анхандаа өөрийгөө байгалиас ялгадаггүй, улмаар тэрээр байгалийг өөрөөсөө ялгадаггүй; ийм
учраас байгалийн объект түүнд мэдрэмж өдөөдөг, тэрээр мөнөөх объектын шинж чанарыг шууд
хувирган өөрчилдөг. Таатай, эерэг мэдрэмж, сэрэл байгалийн таатай, аятай мөн чанараар
өдөөгдөнө; харин сөрөг, зовлон өдөөгч мэдрэмж-халуун, хүйтэн, өлсгөлөн, өвдөлт, өвчин нь муу
амьтан буюу ямар ч тохиолдолд муу төлөв байдалд буй байгаль, мууг хүссэн төлөв байдал, уур
хилэн зэргээр өдөөгдөнө.
Ийм маягаар хүн өөрийн мэдэлгүй, ухамсаргүйгээр байгалийн амьтныг сэтгэлтэй, субъектив
амьтан, өөрөөр хэлбэл хүний амьтан болгон хувиргадаг. Зайлшгүй байдал нь зөвхөн харьцангуй,
зөвхөн түүхэн шинжтэй байдаг ч гэсэн энэ хувиргалт зайлшгүй болдог юм.
Хүн дараа нь бүрэн тодорхой, ухамсартай, санаатайгаар байгалийг шашны объект, залбирлын
объект болгон хувиргасанд, өөрөөр хэлбэл хүний мэдрэхүй, түүний хүсэлт, үйлчилгээгээр
тодорхойлогдох объект болгон хувиргасанд гайхах зүйл юу ч байхгүй юм. Хүн ингэснээрээ
байгалийг өглөгч, өөртөө захирагддаг болгосон, тэр байгалийг өөрийн сэтгэл санаанд (настроение-
Орч.Х.Д.Г.) дасган зохицуулж, түүнийг өөрийн хүсэл эрмэлзэлд захируулсан. Дашрамд
боловсролгүй, хүй элгэний хүн хүмүүний сэдэл, дур хүсэл, эрмэлзэл зэргээ зөвхөн байгальд
нялзаагаад зогсоогүй, харин ч тэрээр жам ёсны биенд жинхэнэ хүмүүсийг олж хардаг байсан юм.
Ориноко-гийн индианчууд нар, сар, оддыг хүмүүс гэж үзээд, “тээр дээр байгаа бол бидэн шиг
хүмүүс юм” гэж ярьдаг байв; патагончууд оддыг “хэзээ нэгэн цагт оришн байсан индианчууд” гэж
үздэг байв; гренландчууд сар болон оддыг “онцгой нөхцөл байдалд тэнгэр аваад явсан өвөг дээдэс
минь” гэж үзэж байв. Нар болон сарыг хэзээ нэгэн цагт хүмүүс байсан бурхан гэж шүтдэг
мексикчүүдийн үзэл өмнөхтэй яг адил болно. Одоо анхаараач !
“Христианы мөн чанар”-т өгүүлсэн хүн шашинд хандахдаа ердөө л өөртөө ханддаг, түүний бурхан
бол түүний өөрийн мөн чанар гэсэн үндэслэл хүн хамгийн алслагдсан, түүнтэй төсгүй- одод, чулуу,
мод, тэр ч байтугай хавчны хавчуур, дунгийн хясаа зэргийг шүтдэг шашны хамгийн бүдүүлэг, доод
зүйлд ч гэсэн батлагдаж байна. Хүн эдгээр юманд өөрийгөө шилжүүлж, өөрөө ямар байгаа шиг
тэднийг ийм амьтан байдлаар сэтгэж, эсвэл өөрийгөө ийм амьтнаар дүүрэн гэж тооцдог болохоор,
зөвхөн ингэдэг болохоороо тэднийг шүтдэг юм.
Үүнтэй холбоотойгоор шашны гайхалтай, гэхдээ нэн ойлгомжтой, тэр ч байтугай гарцаагүй зөрчил
илрэн гардаг: теист буюу антропологийн үзлийн үүднээс бол энэ хүмүүн амьтан бурханлаг зүйлийг
шүтдэг учраас тэр нь хүнээс ялгаатай, хүмүүн бусын амьтан гэж хүнд төсөөлөгддөг байхад
натуралист үзлийн үүднээс бол энэ нь хүмүүн бусын амьтан байх ба ийм учраас бурханлаг зүйлийг
шүтдэг, тэр нь хүмүүн амьтан гэж хүнд төсөөлөгддөг.
27. 
Байгалийн хувирамтгай чанар нь хүнийг чухамхүү өөрөөсөө хамгийн их хэмжээгээр хамаарахад
хүргэж буй үзэгдлүүдэд байдаг нь гол үндэслэл юм, яагаад гэвэл байгал хүсэл зориг олсон хүний
байдлаар хүнд төсөөлөгдөж, түүний хувьд шашны хүндэтгэлийн зүйл болдог.
Хэрэв нар тэнгэрт тасралтгүй зоогдож байсан бол хэзээ ч хүнд шашны догдлол (аффект-Орч-
Х.Д.Г.) төрүүлэхгүй байхсан. Нар далд ороход хүн шөнийн айдаст автаж, тэнгэрт ахин мандах үед
эргэн ирсэн нарны баяр баясгаланд автсан зөвхөн тэр үедээ л хүн түүний өмнө өвдөг сөхрөн
мөргөдөг юм. Флорид дахь эртний апалачиуд нар мандах хийгээд жаргах үед нарны магтаалын
дууллаар баяр хүргэж, түүгээрээ нарыг зохих хугацаандаа ахин эргэн ирж, гэрлээрээ гийгүүлэхийг
мөргөн гуйдаг. Хэрэв газар дэлхий үр тариагаа хэлбэрэлтгүй өгдөг байсан бол үр суулгах, ургац
хураахтай холбоотой баяр ёслолууд хийх үндэслэл үгүй байхсан билээ.
Байгал хэвлийгээ нэгэн үе нээж, нэгэн үе хаадаг учраас л түүний үр шим сайн дурын, өглөг буяны
өмнө үүрэгтэй мэт төсөөлөгддөг. Зөвхөн байгалийн тогтмол бус байдал л хүнийг хуурамч,
эвлэрэнгүй, шашинлаг болгодог. Маргааш цаг агаар миний ажил үйлст таатай нөлөөлөх эсэх нь
тодорхойгүй, миний суулгасан үр ургах эсэх нь тодорхойгүй, би байгалийн өгөөжид найдаж
болохгүй, өргөл барих буюу гарцаагүй үр дагавар гэдгийг би мэдэхгүй.
Гэхдээ математик бүрэн магад шинж дуусч байгаа тэр газарт теологи эхэлдэг юм, энэ нь манай
өдрүүдэд хүртэл тааруухан толгойтой хүмүүст ч ажиглагдаж байгаа. Шашин бол тусгай тохиолдлын
үзэгдлүүдэд ямар нэг дур зоргийн, сайн дурын гэж үзэн, зайлшгүй зүйл гэж бясалгах явдал мөн.
Үүний эсрэг сэтгэл санаа, шашингүйн болон бурхангүйн сэтгэл санаа (настроение-Орч.Х.Д.Г.)
Эврипидийн циклонд ажиглагддаг: “Хүсэх хүсэхгүй нь хамаагүй, газар дэлхий миний мал сүргийг
тэжээх өвч ногоог ургуулах ёстой.”
28.
Тахил өргөх бол жам ёсны шашны гол үйл бөгөөд ухамсартай үйлдэж буй хувь (индивидуаль)
амьтны байгалийн төсөөлөлтэй нэгдэн түүний байгалиас хамаарах мэдрэхүйд суурилж байдаг.
Байгалиас хамаарах нь бидэнд маш хэрэгтэй үед нэн хурц мэдэгддэг. Энэ хэрэгцээ нь байгалийн
тусламжгүйгээр өчүүхэн жижгээ мэдрэх мэдрэмж буюу илэрхийлэл юм; гэхдээ энэ хэрэгцээтэй
үүний эсрэг мэдрэмж, өөрийнхөө яг байгааг мэдрэх мэдрэмж, байгалиас ялгаатай өөрийн бие
даасан байдлаа мэдрэх мэдрэмж зэрэг сэтгэл ханамж салшгүй холбоотой байдаг. Ийм учраас
хэрэгцээ бол бурхнаас айдаг, хүлцэнгүй, шашинлаг, харин сэтгэл ханамж нь ихэмсэг, бурхныг
мэдэхгүй, хүндэтгэлээр үл ялгагдах, хөнгөмсөг байдаг. Энэхүү хөнгөмсөг буюу ямар ч тохиолдолд
сэтгэл ханамжийн хамаагүй байдал нь хүнд практикийн хувьд зайлшгүй хэрэгтэй, энэ зайлшгүй
байдлаар түүний амьдрал тодорхойлогдоно, гэхдээ тэр нь энэ үгийн хүмүүн утгаар амьд, аминч,
хүлээн авамтгай амьтан болох байгалийн өмнө хүн онолын хүндэтгэл хийхтэй шууд зөрчилддөг;
энэ амьтан хүн лугаа адил өөрийн эрхийг хардан хамгаалж байдаг.
Энэхүү байгалийг булаан эзлэх буюу ашиглах явдал нь ийм учраас хүнд бусдын эрхийг зөрсөн мэт,
бусдын өмчийг авчихсан мэт, гэмт үйл хийчихсэн мэт төсөөлөгдөнө. Ингээд өөрийн сэтгэлийг
тайвшруулах, хүний үзлийн үүднээс тэр дээрэнгүй зангаасаа биш, хэрэгцээнээсээ болж хулгай
хийсэн гэдгээ үзүүлэхийн тулд доромжлогдсон объектод буян үйлдэхийн тулд хүн сэтгэл
ханамжаасаа танаж, авсан өмчөөсөө ямар нэг зүйл таслан объектод буцааж өгдөг.
Грекүүд тайрсан модны сүнс дриада гомдол гаргаж, хувь заяанд хорлол хийж нөлөөлдөг гэж
төсөөлдөг байв. Нэг ч рим хүн залуу гахайгаар бурхан буюу эм бурханаас өршөөл гуйж тахил
өргөлгүйгээр өөрийн газар дээр байгаа төгөл модноос хөрөөдөж зүрхлэдэггүй байв. Остякууд
баавгай алмагцаа түүний арьсыг модонд өлгөж, түүнд айдсаасаа биш, харин түүнийг алсныхаа
төлөө баавгайнаас өршөөл эрсэн сэтгэлийнхээ улмаас энэ арьсанд бүхий л төрлийн хүндэтгэл
үзүүлдэг байв. “Үүгээрээ энэ амьтны сүнсний учруулж болох тэр хор хөнөөлийг эелдгээр зайлуулж
байна гэж тэд боддог.” Хойт америкийн аймгууд төстэй зан үйлээр өөрсдийн алсан ан амьтдын
сүүдрээс өршөөл эрэхийг эрмэлздэг. Манай өвөг дээдсийн хувьд заяахай (бузин) ариун мод
байсан; тэд заяахайг огтлох болсон үедээ голдуу: “Хатагтай заяахай, та өөрийн модноос хэсгийг
хайрлаач, тэгвэл бид ойд ургах үед нь өөрийнхийгөө танд өгнө” гэсэн залбирал уншдаг байв.
Филиппинчүүд аялан явах болбол тэгш газар хийгээд уулнаас зөвшөөрөл хүсдэг, ямар нэг хуучин
мод огтлохыг гэмт хэрэг гэж үздэг байв. Брамин (бодвол бярман гэж байгаа байх-Орч.Х.Д.Г.) ус уух,
газар дээр хөлөөр гишгэхийг дөнгөн данган зөвшөөрнө, учир нь алхам бүр, балга ус бүр ургамал,
амьтан, мэдрэгч амьтдын үхэл, зовлонг өдөөж болно; ийм учраас тэр “өдөр ч, шөнө ч санамсаргүй
устгаж болох адгууснуудын үхлийг цайруулахын” тулд гэмээ наминчлах ёстой. Эртний шашнуудад
байгалийг доромжлохгүй, доромжлуулахгүй байхын тулд байгалтай харилцах талаар хүний
мөрдвөл зохих зан үйлийн олон дэг журмыг энд мөн л оруулж болно. Жишээлбэл, газар дэлхий
ариун байдаг учраас Ормузын нэг ч албат нүцгэн хөлөө газар хүргэж зүрхлэдэггүй; нэг ч грек хүн
гараа угаалгүйгээр гол гаталж зүрхлэдэггүй.
29.
Бүх шашны мөн чанар тахил өргөхөд илтэд төвлөрч байдаг. Тахил өргөх нь айдас, эргэлзээ,
амжилтандаа үл итгэх, ирээдүйдээ үл итгэх, үйлдсэн гэм нүглээсээ сэтгэл шаналах зэрэг
хамааралт байдлын мэдрэмжид суурилдаг; тахил өргөсний үр дүн, зорилго нь эр зориг, сэтгэл
ханах, амжилт, эрх чөлөө, амар жаргалд итгэх зэрэг өөрийн мэдрэхүйд (самочувствие-Орч.Х.Д.Г.)
суурилдаг.
Тахил өргөхөөс өмнө би байгалийн боол болон ирдэг, тахил өргөсний дараа би байгалийн эзэн гэж
өөрийгөө мэдэрдэг. Ийм учраас шашны язгуур нь байгалиас хамааралт байдлын мэдрэмжид
байдаг; энэ хамаарлыг алга болгож, байгалиас чөлөөлөх явдал бол шашны зорилго болно. Өөрөөр
хэлбэл, байгалийн бурханлаг чанар бол үнэн хэрэг дээрээ шашин, чухамхүү аливаа шашин,
түүнчлэн христианы шашны үндэс, эх булаг мөн.
30.
Шашны урьдач нөхцөл бол авахуй (хотение- Орч.Х.Д.Г.) чадвар, хүсэл (желание-Орч.Х.Д.Г.)
хийгээд биелэл, эрмэлзэл хийгээд хэрэгжилт, төсөөлөл хийгээд бодит байдал, сэтгэлгээ хийгээд
ахуйн хоорондын эсрэг тэсрэг байдал буюу зөрчилд байдаг. Авахуй хийгээд хүсэлдээ бол хүн
хязгаарлагдаагүй, чөлөөтэй, бүхнээс хүчтэй, тэр бол бурхан, харин чадвар, хэрэгжилт, бодит
байдалдаа бол тэрээр нөхцөлдсөн, хамааралт, хязгаарлагдмал, тэр бол эцсийн, бурхны эсрэг
амьтан гэдэг утгаарх хүн, зүгээр л хүн байна. “Хүн төсөөлдөг, бурхан хуваарилдаг.” Сэтгэлгээ,
авахуй нь миний мэдэлд байна, гэхдээ миний улиглаж буй, миний сэтгэж буй зүйл надад
хамаарахгүй; энэ бол надаас гадна, энэ бол надаас хамаарахгүй. Шашин энэхүү зөрчил буюу
энэхүү зөрчлийг арилгахыг эрмэлзэж, ийм зорилтыг өмнөө тавьдаг; тэр бурханлаг амьтан, өөрөөр
хэлбэл зөрчлийг шийдвэрлэдэг тэр амьтан, миний хүсэл болон төсөөллийн дагуу боломжтой,
гэхдээ миний хувьд миний хүчээр боломжгүй тэр бүх зүйлийг боломжтой болгодог буюу үнэндээ
бол бодитой болгодог тэр амьтан.
31.
Шашны уг, жинхэнэ, язгуур элемент бол хүний хүсэл зориг, мэдлэгээс хамаардаггүйд оршино; энэ
бол бурхны ажил юм. Гэгээн Павел: “Би суулгасан, Аполлон усалсан, харин бурхан ургуулсан.
Иймийн тул суулгасан, усалсан бол юу ч биш, харин бүхнийг бурхан ургуулсан” гэж хэлдэг.
Түүнчлэн Лютер: “Бидэнд талх ургуулж өгсөнд нь бурхныг магтаж, түүнд талархах хэрэгтэй, бид
манай ажлаас биш, түүний адис ерөөл, түүний нигүүлслээр бидэнд хоол, унд болон аливаа бүх
хэрэгцээг хангаж байдаг үр тариа, дарс хийгээд боломжит үр жимсээ ургуулан авдаг” гэсэн.
Хичээнгүй тариаланч Гедиоз хэрэв Зевс азтай дуусгал хангавал баялаг ургац хураана гэж ярьдаг.
Ингээд талбай хагалах, үр суулгах, соёолохыг услах зэрэг нь надаас үл хамаарна; тариа хураалт
миний мэдлийн юм биш. Тариа хураалт бол бурхны гарт буй; эндээс “Бурхангүй бол босгондоо ч
хүрэхгүй” гэсэн зүйр үг гарсан. Тэгвэл бурхан гэж юу юм бэ ? Анхдагч утга санаагаараа бол байгал
буюу байгалийн мөн чанараас өөр юм биш, гэхдээ тэр залбирлын объект, бидний хүсч буй амьтан,
улмаар, хүсэл зоригоо илэрхийлж буй амьтан юм.
Зевс бол байгалийн цаг агаарын үзэгдлийн шалтгаан буюу мөн чанар мөн; гэхдээ энэ нь түүний
бурханлаг гэдгийг, түүний шашны элемент гэдгийг хараахан бүрдүүлэхгүй, шашингүй хүний хувьд
бороо, аянга, цас зэрэг нь шалтгаантай байна. Бурхан байгалийн цаг агаарын үзэгдлийг эзэгнэгч,
эдгээр үзэгдэл түүний үзэмжээс хамаарч, түүний хүсэл зоригийн үйлдэл болж байдаг, зөвхөн ийм
учраас л тэр бурхан, зөвхөн үүний улмаас л тэр бурхан болдог. Ингээд хүний хүсэл зоригоос үл
хамаарах зүйл бурхны хүсэл зоригоос хамаарсан байдал бүхий шашин болон хувирдаг, тэр нь
зүйлийн (предмет-Орч.Х.Д.Г.) талаасаа ч (объектив); хүний талаасаа ч (субъектив) залбирлаас
хамаатай, учир нь хүсэл зоригоос хамаарах тэр зүйл залбирлын зүйлийг бүрдүүлдэг ба ямар нэгэн
хувьсамтгай зүйл, хүсэж болох тэр зүйл мөн. “Бурхад өөрсдөө дуулгавартай байж болох юм. Арц
хүж хийгээд хүлцэнгүй сахил санваар, сэржим өргөх хийгээд сайхан үнэр ханхлуулснаар нүгэлт хүн
тэднийг өөр тийш нь залж болох л юм.”
32.
Хүн хязгааргүй чөлөөт сонголтоос дээгүүр, арчаагүй байдал хийгээд жинхэнэ фетишизмын
тохиолдлын байдлаас дээгүүр гарч ирсэн тэр газарт ямар ч тохиолдолд шашны зүйл нь гагцхүү
буюу голдуу хүний зорилго чиглэлтэй үйл ажиллагаа хийгээд хэрэгцээний зүйлийг бүрдүүлж буй
тэр зүйл байдаг. Чухам ийм учраас гарцаагүй түгээмэл, голчлон шашны хүндэтгэлд хүнд хамгийн
зайлшгүй хэрэгтэй жам ёсны тэр юмсыг ашигладаг. Харин хүний хэрэгцээ хийгээд зорилго
чиглэлтэй үйл ажиллагааны зүйлийг бүрдүүлж буй тэр юмс нь чухамхүү хүний хүслийн объект
байдаг. Миний тариа ургахын тулд надад бороо болон нарны гэрэл хэрэгтэй. Ийм учраас
үргэлжилсэн гангийн үед би бороог хүсч, үргэлжилсэн борооны үед нарыг хүсдэг.
Хүсэл болон биелэл нь миний мэдэлд байхгүй эрмэлзэл юм, тэр бол хүссэнээ олох хүч чадалгүйн
хүсэл зориг юм; хэрэв би яг байгаагаар нь хүссэнээ олчих юм бол тэр нь надад хүртээлтэй гэсэн
хэрэг, тэр нь тухайн агшинд, тухайн төлөв байдал хийгээд нөхцөлд миний мэдэлд байж болно гэсэн
хэрэг; хэрэв миний хүсэл зарчмын хувьд хэрэгжсэн бол тэр нь шашны үзэл бүхий хүний хүсч
байсан шиг биш байна. Гэхдээ миний бие, ерөөс миний хүч чадалд хүртээлгүй тэр зүйл бол миний
өөрийн хүслийн мэдэлд байна. Би юунд тэмүүлж, юуг хүсч байгааг би өөрийн хүслээр амьжуулж,
сэтгэлээ чилээж байдаг.
Хуучин герман хэлэнд wiinschen (хүсэх) гэдэг нь сэтгэлээ зовоох гэсэн үг юм. Хүн догдлолдоо
өөрийн мөн чанарыг өөрийн хязгаарын чанадад, зөвхөн догдлолд л гаргадаг, учир нь мэдрэхүйд
шашин суурилж байдаг; догдлолд тэрээр амьдралгүй юмыг амьдралтай, дур зоргийн бус юмыг дур
зоргийн болгон ойлгож, эд юмсыг өөрийн амьсгаагаар амьжуулдаг, учир нь догдлолд байхдаа тэр
үл мэдрэх амьтанд хандаж чаддаггүй.
Ухаан бодлоор (рассудок-Орч.Х.Д.Г.) урьдчилан өгөгдсөн мэдрэмж заагийг даван, тэрээр хүний мөн
чанарын заагийг дамнаж юүлэн, цээжинд хэт ойрхон мэдрэмж болдог, тэрбээр байгалийн үл
мэдрэх амьтныг хамтран мэдрэгч амьтан болгон хувиргаад гадаад ертөнц рүү эргэн гарч ирэх
ёстой.
Хүний мэдрэмжээр зовсон байгал, түүнд нийцсэн болон түүнтэй дасан зохицсон (ассимиляци-
Орч.Х.Д.Г.) байгал, улмаар өөрөө аливаа мэдрэмжээр дахин биелсэн байгал бол шашны зүйл,
бурханлаг зүйлийг бүрдүүлж буй тэр л байгал мөн.
Хүсэл бол шашны эх булаг, тэрхүү мөн чанар мөн, бурхны мөн чанар бол хүслийн мөн чанараас
өөр зүйл биш. Бурхан бол хүнээс хэтийдсэн, байгалиас хэтийдсэн амьтан мөн. Бурхан бол адис
ерөөл гарч буй тэр амьтан болно. Адис ерөөл бол надаас үл хамаарах, гэхдээ миний хүсч буй үр
дүн, үр жимс, үйлдлийн зорилго мөн.
Лютер: “Адис ерөөл тавина гэдэг бол чухамдаа ямар нэг сайн зүйлийг хүснэ гэсэн хэрэг” гэсэн. “Бид
адислан ерөөж байхдаа зөвхөн сайн сайхныг хүсдэг; гэхдээ бидний хүсч буй зүйлийг өгч чадахгүй;
гэхдээ бурхны адис ерөөл бол хүч чадлыг бүрдүүлж, үржүүлж байдаг.” Энэ нь хүмүүс бол хүсдэг
амьтад; бурхад бол хүслийг биелүүлдэг амьтад гэсэн хэрэг юм. Ингээд ердийн амьдралд байнга
хэрэглэдэг “бурхан” гэдэг үг нь хүслийн илэрхийлэл юм. “Бурхан чамд хүүхэд хайрла” гэдэг нь би
чамайг хүүхэдтэй болохыг хүсч байна гэсэн хэрэг юм.
Зөвхөн сүүлчийн үгэнд л энэ хүслийг субъектив, шашны биш, пелагианы биш байдалд
илэрхийлсэн, харин эхний тохиолдолд объектив, шашны, августины байдалд илэрхийлсэн. Гэхдээ
хүнээс хэтийдээгүй, байгалиас хэтийдээгүй амьтны хүсэл гэж байх уу ?
Ухаандаа би хэрэв хүний биеийн газрын хүлээсээс ангижирсан үхэшгүй амьтан болохыг мөрөөдөж,
өөрийн хүсэл, өөрийн уран сэтгэмжтэйгээ хүнээрээ үлдэж болох уу ? Үгүй ! Хэнд хүсэл байхгүй бол
түүнд бурхан гэж байхгүй. Яагаад грекүүд үхэшгүй мөнх хийгээд бурхны амар жаргалыг онцлон
дурддаг байв ? Яагаад гэвэл тэд өөрөө амар жаргалан байхгүй үхлийг хүсээгүй юм. Үхэлтэй болон
муу муухай хүмүүсийн тухай харамслын дуу чи хаана ч сонсохгүйн адилаар үхэшгүй мөнх, амар
жаргалан бурхдын магтаалын дууг чи хаана ч сонсохгүй. Гомер бурханлаг байдлыг дэлхийн далайн
үерээс гарган ирсэн, гэхдээ энэхүү бурханлаг үер нь бодит байдал дээрээ хүний мэдрэхүйг тоочин
дурдсан төдий л хэрэг юм.
33
Итгэл үнэмшлийн салбар дахь шашны эсрэг үзэгдэл шашны үүсэл, мөн чанарыг бүхнээс ил тод
дэлгэн харуулдаг. Ийм шашны эсрэг баримт нь бүр шударга буянт онгод шүтлэгтний гашуун
егөөдөл, жишээлбэл, ерөөсөө хүмүүс зөвхөн аз жаргалгүйгээсээ болж бурхан руу гүйдэг, зөвхөн аз
жаргалгүйгээсээ болж бурханд хандаж, түүний тухай боддог гэсэн нөхцөл байдал ийм баримт
болно, гэхдээ чухам энэ үйлдэл биднийг шашны өөрийнх нь эх сурвалжид хүргэдэг.
Хүн хүсэж байгаа зүйлээ чадахгүй, түүний гар хүлээтэй, тэр аз жаргалгүй хийгээд өөрийн болон
бусдын хэрэгцээн дотор амьдарч байгаа гэсэн зовлонтой гаргалгаанд хүрсэн байдаг. Гэхдээ
хөдлөгч мэдрэл (нерв-Орч.Х.Д.Г.) сулрах нь мэдрэгч мэдрэл нэгэн зэрэг суларсан гэсэн хэрэг биш;
миний биеийн хүлээс миний хүсэл зориг, миний зүрх сэтгэлийн хүлээс болох ёсгүй. Харин ч
урвуугаар миний гар хэчнээн их хүлээтэй байна, миний хүсэл эрмэлзэл төдий чинээ чөлөөтэй;
хязгаарлагдмал бус байхад миний хүсэл төчнөөн хүчтэй байна.
Зүрх сэтгэл, хүсэл зоригоор хэт өдөөгдсөн, хүнээс хэтийдсэн хүч бол хүмүүсийн хэрэгцээний эрх
мэдлийн сүүлийн хэмжээнд хүртлээ чивхрэн чангарсан хэрэгцээг ч, хил заагийг ч үл мэдэх
бурханлаг хүч мөн. Бурхан хүмүүсийн юу хүсч байгааг хийх чадвартай, тэд хүний зүрхний хатгаасыг
хэрэгжүүлдэг. Хүмүүс сэтгэлээрээ ямар байна, тэдний бурхад биеийн хувьд мөн тийм байна;
хүмүүсийн зөвхөн авахуйд (хотение-Орч.Х.Д.Г.), дүрслэн бодохуйд, зүрхэнд, өөрөөр хэлбэл зөвхөн
оюун санаанд (жишээлбэл, алс газар тэр дороо л шилждэг) хүрэлцээтэй тэр зүйлс бурхдын биет
засаглалд оршдог. Бурхад бол хүний хүслийг биелүүлэгч биелсэн, биежсэн, хүний зүрх сэтгэл,
хүсэл зоригийн жам ёсны заагийг арилгасан, хязгааргүй хүсэл зоригтой, авахуйн хүч нь биеийн
хүчтэйгээ тэнцүү тийм амьтан юм. Энэхүү жам ёсноос хэтийдсэн бурхны хүчний эсрэг илрэл нь
соёлгүй ард түмнүүдэд ид шид байдаг: энд хүний энгийн хүсэл зориг илтэд байгалийг захирагч
бурхан болж байдаг.
Хэрэв израилийн бурхан Ийсус Навины шаардлагаар нарыг зогсоож, хэрэв тэр Илийн хүсэлтээр
бороо оруулж, хэрэв христианы бурхан өөрийн бурханлаг шинжийг нотолж, өөрөөр хэлбэл өөрийн
хүчийг харуулж, хүмүүсийн бүх хүсэлтийг биелүүлэн, өөрийнхөө нэг л үгээр догширон буй тэнгисийг
номхруулж, өвчтөнийг эдгэрүүлж, үхэгсдийг сэхээж байвал энд ч гэсэн ид шидэд байдагтай яг адил
байна, энгийн хүсэл зориг, энгийн хүсэл, энгийн үгийг байгалийг ноёрхогч хүч хэмээн зарлаж байна.
Ялгаа нь гэвэл ид шидтэн шашны зорилгоо шашны эсрэгээр хэрэгжүүлж байна, харин иудей,
христчүүд болохоор шашинлаг байдлаар хэрэгжүүлж байна, чингэхдээ эхнийх нь түүнийг өөртөө л
харж байна, хоёр дахь нь түүнийг бурханд шилжүүлж байна; эхнийх нь шургуу хүсэлт, тушаалаа
объектод шилжүүлж байхад хоёрдахь нь хүслээ илэрхийлэхэд номхон дөлгөөн, даруу хүслийн
объект гэж харж байна, нэг үгээр бол нэгдэх нь өөрөөрөө дамжин өөртэйгөө үйлчилж байна,
хоёрдахь нь бурхнаар дамжин бурханд үйлчилж байна.
Гэхдээ нэрд гарсан: guod quis per alium fecit, ipse fecisse putatur зүйр үг бол бусдын тусламжтайгаар
нэг хүн хийдэг гэсэн утгатай, энд бусдын юмыг өөрийн үйлс мэт авахыг хэлдэг энэ үг өөрийн
хэрэглээг энд олж байна: хүний бурхнаар дамжуулан хийж буй тэр зүйл бол бодит байдалдаа бол
хүн өөрөө хийж буй хэрэг юм.
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 10 дугаар сарын 27.

You might also like