You are on page 1of 3

Оюутны 4 жил

Амьдрал бол агуу үйл хэргийн төлөөх адал явдалт аялал юм. Энэ аялал
амар хялбар байхгүй ч, хүн түүнийг өнгөрсөн цагийн таатай сайхан дурсамжууд,
ирээдүйн тухай хэзээ ч  үл дуусах хүсэл тэмүүллээр туулдаг гэж боддог. Хүний
амьдралд үл мартагдах олон дурсамж байх бөгөөд үүнээс оюутан цаг хамгийн
онцгой он жилүүлдийн нэг нь байдаг.

Монгол улсад жил бүрийн намар 40,000 гаруй хүүхэд шинээр оюутны


ширээнд элсэн суралцдаг гэсэн баримт бий. Зарим нь ямар нэгэн шалтгаанаар
жилийн чөлөө авч, нөгөө хэсэг нь суралцахаас шууд татгалзана. Түүний тайлбар
нь ч бас л янз бүр. Мэргэжлээ буруу сонгосноос сурах сонирхолгүй болоод
сургуулиа орхичихсон нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь өөрийнхөө арчаагүйгээс
замаа алдаж, хатуухан хэлэхэд гудамжинд гарчихдаг.Гэвч энэ бол зөвхөн хувь
хүний ухамсараас л шалтгаалах зүйл. 

2017 оны хавар ахлах сургуулиан ширээнээс холдож зун дуусч удалгүй
намар цаг болж оюутны ширээ нь дээр суух цаг аль хэдийнээ болсон байлаа.
Оюутан насны анхны хичээлдээ суухаар сургуулийн зүг ээжтэйгээ хамт зүглэж
явахад яагаад ч юм сэтгэл их догдолж байсан санагдана. Манай анги ШУТИС-ын
БуХС буюу хичээлийн 5-р байранд байрладаг байлаа. Хайж хайж нэг юм ангиа
олоод суулаа Нийгмийн ажил мэргэжлээр суралцах оюутанууд гээд газар газраас
ирсэн 40 орчим хүүхэд сууж байх юмаа. Ингээд л нэг нэгээрээ өөрсдийгөө
танилцуулаад л оюутан насныхаа анги хамт олонтойгоо танилцаж байсан юм даа.

Оюутан болон гэдэг их хариуцлага ноогдож байгаа энэ үед буруу замруу
орж болохгүй шүү, уруу татах хүмүүс их бий, хичээл номоо сайн хийгээрэй, орой
үдэш гадуур дотуур хамаагүй явж болохгүй шүү Улаанбаатар хот чинь аюултай
шүү гэсэн захиас, анхааруулга ар араасаа л хөврөнө. Би ч дотроо тэгж л бодож
сурч ирсэн л дээ. Би ер нь хүнтэй нээх танилцаад байдаггүй барагтай л бол
ганцаараа явж, ганцаар хооллож ганцаараа номын санд сууж, ганцаараа харьдаг
тийм л хүүхэд оюутан болсон эхний он жилүүдэд надад тэр бүр нийлээд байх
найзууд байхгүй гэрээс барагтаа л бол гардагүй.
Хичээлийн тал дээр гэвэл дэмий өнгөрүүлсэн цаг хугацааг хэзээ ч нөхөж
болдоггүйг мэдэрсэн. Би бусдын л адил хичээлээ таслаж, өглөө нь нойроо
дийлэхгүй эхний цагаа таслаж, багшдаа улайх ч үгүй худлаа хэлж, шалгалтан дээр
юу ч хариулж чадахгүй сууж үзсэн. Тэгээд ч бүгд л энэ бүхнийг үздэг байх . Оюутан
насны сайхан нь үүнд л оршдог байж магадгүй.

Зөндөө олон семинар тасалчихаад, түүнийгээ аргалахын


тулд шөнөжингөө суугаад, шалгалтандаа бэлдэнэ. Тэгээд шалгалтан дээрээ
торолгүй гарч ирдэг ч хийгээгүй семинар дүнг минь доош нь татчихна. Эсвэл
семинараа таслалгүй хийсэн ч лекцээ тасладаг. Гэтэл шалгалт дөхөөд унших
гэтэл лекц нь олддоггүй. Ядаж байхад хүн бүрийн лекц дутуу. Бие биеэсээ нөхсөн
ч ганц хоёр лекц огт олдохгүй. Гэтэл яг тэр асуулт нь шалгалтан дээр ирчихнэ
гээч...хичээлээ шал дэмий тасаллаа гээл амандаа үглэнэ.Тиймээс л алдсан цаг
хугацаагаа найзуудынхаа тусламжтайгаар нэлээд нөхөж байсан. Гэхдээ бид дан
ганц дүнгийн төлөө, тэгээд диплом өвөртлөхийн төлөө сурч болохгүйг маш сайн
ухаарсан. Тиймээс л арван жилд байсан шигээ найздаа шалгалтан дээр
хуулуулах, эсвэл хуулах биш, харин ойлгоогүй сэдвийг нь ойлготол нь ярьж
өгч сэтгэлээсээ туслах хэрэгтэй гэдгийг сайн ойлгосон.

Би алс хол газар очихоор зорчиж яваа зорчигч. Энэ цаг үед ч тэр алс хол
газар руугаа аялаж байна. Хүн л болсон хойно алс холын замд ядарж, туйлдах
байх. Харин түүний эсрэг надад амьдралын сайхан бүхнийг мөрөөднө өөдөөс нь
тэмцэнэ.

Оюутан хүнд хүчээ сорих олон нээлттэй боломж бий.  Үе тэнгийн олон
залуустай эрдмийн ширээнд мөр зэрэгцэн суухдаа ангийн дарга байтугай оюутны
холбооны даргад ч хүчээ сорих нь буруу юу байхав. Харин хичээл номоо хаялгүй
хослуулж чадаж л байвал тун зүгээр. Олон нийтийн ажилд л анхаараад, сурах
зорилгоо орхигдуулбалаас дулихан мэдлэг, сулхан чадвар олны доог тохуу,
онигооны эзэн л болгох тул үүний оронд хичээлээ хийгээд мөрөөрөө явсан нь
өлзийтэй. Бүгдийг л хослуулдаг нэгэн гээд хэт олон зүйлд хүчээ соривоос “олон
туулай хөөсөн хүн хоосон хоцордог” шиг аль ч үгүй үлдэж мэднэ. 
Бүхнийг  чаддаг дүр эсгэж явснаас чадахгүйгээ шуудхан хүлээн зөвшөөрдөг
байх нь оюутан хүнд хамгаас чухал. Хэдий хэцүү ч чадахгүйдээ суралцаж, чаддаг
зүйлээ улам хөгжүүлэх нь хариуцлага юм. Хүн юу гэж хэлэх нь чухал бус ч өөрийн
дотоод итгэл үнэмшил, алсын хараагаар зоригтой алхам хийж сурвал бусдаас
будаа идэж сууснаас хавьгүй дээр.  Нийгмийн идэвхитэй байж,  үе тэнгийн залууст
үлгэр жишээ байсан хүн хожим хойно их хэргийг эхлүүлдэг тул “хэнээтэй” нэгэн
явах ч бас зүгээр. Өчигдрийн зөв шийдвэр өнөөдрийг, өнөөдрийн шийдвэр
маргаашийг тодорхойлох учир  өнөөдөр хийсэн алхам бүрт ирээдүйн амьдралын
үнэ цэнэ оршин байдаг. Бусдын төлөө итгэл зүтгэл, хариу үл нэхсэн тус дэм чиний
жинхэнэ мөн чанарыг бүрдүүлж, чамайг жинхэнэ хүн болгодог. Хүн хүндээ халуун
сэтгэлээр туслах хүний үүрэг тэр дундаа залуу хүн бүрийн үүрэг гэж би боддог.

 Харин амьдралыг, өөрийгөө таньж мэдэх энэхүү гараан дээрээ байшин,


машин, хүүхэд эсвэл албан тушаалаар л мөрөөдөл, зорилго хязгаарлагдвал
гунигтай. Жинхэнэ амьдрал эхлэхэд оюутан үед л байдаг боломж дахиж олдохгүй.
Олдлоо ч хийж бүтээх үедээ оюутан насандаа хийгээгүй гэрийн даалгавартайгаа
эргээд зууралдаад суувал харамсалтай. Иймээс оюутны 4 жилээ зорьсон зорилго,
хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмүүлэх нь хамгаас чухал.

You might also like