You are on page 1of 14

БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН

ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

(суралцахуйн удирдамжийг удирдлага болгоно)

ГАДААД ХЭЛ
ЕБС-ийн 10-р анги шинэчилсэн хөтөлбөрөөр сурах бичиггүй, суралцахуйн
удирдамжтай хичээллэж байгаатай холбогдуулан сургууль, багш нарт мэргэжил
арга зүйн дэмжлэг үзүүлэх зөвлөн туслах ажлын хүрээнд “Бүрэн дунд
боловсролын гадаад хэлний сургалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд
шаардлагатай эх сурвалж, кэйстэй болох, багш нарын хичээлд ажиглалт хийж,
хичээл заасан багштай ганцаарчилсан ярилцлага хийх, багшийн ажлын байран
дээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлын хүрээнд дараах зөвлөмжийг
боловсрууллаа.

Сургалтын хөтөлбөрийн онцлог тал:

Зорилго: БДБ-ын гадаад хэлний сургалтын хөтөлбөрийн зорилго нь сурагч


нийгэм, соѐл, шинжлэх ухаан, ахуй амьдралын сэдвийн хүрээнд хэлэхүйн үндсэн
үйл ажиллагаанд тулгуурлан мэдээлэлтэй ажиллах, цаашид өөрийн сонирхол,
эрэлт хэрэгцээнд нийцүүлэн гадаад хэлний мэдлэгээ бүтээлчээр хэрэглэх,
харилцах чадвар эзэмших зорилготой.

Зорилт: Заавал судлах


Сурагчид дараах мэдлэг эзэмшинэ.
 Англи хэлний үгийн сан, хэлзүйн хэрэглээний мэдлэг.

Сурагчид дараах чадвар эзэмшинэ.

 Тодорхой сэдвийн хүрээнд мэдээллийг хүлээн авч ойлгох, хэрэглэх;


 Тодорхой сэдвийн хүрээнд өөрийн санаа бодлыг амаар болон бичгээр
илэрхийлэх;
 Англи хэл сурах арга барилыг оновчтой хэрэглэх.

Сурагчдад дараах хандлага төлөвшинө.

 Англи хэл сурах үүргээ ухамсарлан сурах үйлдээ хариуцлагатай хандах;


 Өөрийн болон бусад орны соѐл, уламжлалыг хүндэтгэх.

Зорилт: Сонгон гүнзгийрүүлэх сургалт


Сурагчид дараах мэдлэг эзэмшинэ.

 Танил, танил бус сэдвийн хүрээнд үгийн сан, хэл зүйн гүнзгийрсэн мэдлэг.
Сурагчид дараах чадвар эзэмшинэ.

 Танил, танил бус сэдвийн хүрээнд мэдээллийг хүлээн авч ойлгох,


боловсруулах, хэрэглэх;
 Танил, танил бус сэдвийн хүрээнд ярих, бичих чадвараа түлхүү хөгжүүлэн
бусадтай харилцахад бүтээлчээр хэрэглэх;
 Англи хэл сурах арга барилыг бие даан бүтээлчээр хэрэглэх.

Сурагчдад дараах хандлага төлөвшинө.

 Англи хэл сурах үүргээ ухамсарлан сурах үйлдээ хариуцлагатай хандах;


 Өөрийн болон бусад орны соѐл, уламжлалыг хүндэтгэх

НЭГ: АГУУЛГА
Англи хэлний сургалтын агуулгыг хүрэх үр дүн (сургалтын зорилт) буюу агуулгын
үндсэн 5 айн (ярих, сонсох, унших, бичих, хэлний хэрэглээ) хүрээнд тодорхойлсон
бөгөөд энэ нь хэлний аман болон бичгийн харилцааны нөхцөлд (тодорхой сэдвийн
хүрээнд) интеграцчилсан байдлаар хэрэгжинэ.

Англи хэлний сонгон гүнзгийрүүлэх хичээлийн хөтөлбөрөөр сурагчид заавал


судлах агуулгыг өргөжүүлэн судалж, хэрэглээний бүтээлч чадвараа түлхүү
хөгжүүлнэ.

? 1. Суралцахуйн удирдамжийн суралцахуйн зорилтуудыг дотор нь задалж,


ээлжит хичээлд буулгахад хүндрэлтэй байна.
2. Суралцахуйн зорилтууд хүнд, сурагчдын түвшин доогуур байдаг.
3. Ээлжит хичээлийн төлөвлөлтөд олон зорилт тавьснаар хичээл цагтаа
багтахгүй төдийгүй тухайн хичээл зорилгоо хангахгүй байгаа түгээмэл
алдаа дутагдал багш бидэнд байна.

ЗӨВЛӨМЖ 1: БДБ-ын гадаад хэлний цөм хөтөлбөрөө сайтар судалж, нэгж ба


ээлжит хичээлийн загвар төлөвлөлтүүдийг ашиглах, санаа авах шаардлагатай
(Хуудас 89-98)

Тухайлбал багш ээлжит хичээлийн төлөвлөлт хийхдээ суралцахуйн зорилтыг 40


минутын хугацаанд хэрхэн оновчтой хэрэгжүүлэх вэ, сурагчдыг хэрхэн хөгжүүлэх
вэ гэдэгт анхаарах хэрэгтэй.

ЗӨВЛӨМЖ 2: Багш ээлжит хичээлийн зорилго, зорилтоо дэвшүүлэхдээ тухайн


ангийн сурагчдын хэлний мэдлэг, чадварын түвшин болон ялгаатай байдлыг
харгалзаж хичээлийн төлөвлөлтөө хийх нь зүйтэй.
ЗӨВЛӨМЖ 3: Суралцахуйн зорилтыг нэг хичээлд олноор дэвшүүлэх бус оновчтой
2-3 зорилтыг дэвшүүлж ажиллана.

Суралцахуйн зорилтын дагуу багш, сурагчийн үйл ажиллагааг тодорхой, логик


дараалалтай, нэг нь нөгөөгөөсөө урган гарсан уялдаа холбоотой төлөвлөнө.

? 4. Заавал судлах болон сонгон гүнзгийрүүлж судлах агуулгын ялгааг сайн


гаргахгүй, сонгон гүнзгийрүүлж судлах хөтөлбөрөөр түлхүү эзэмшүүлэх
сонсох, ярих чадварыг хөгжүүлэхэд асуудал тулгарч байна.

ЗӨВЛӨМЖ 4: Гадаад хэлний сургалтын хөтөлбөрийн заавал судлах болон сонгон


гүнзгийрүүлж судлах агуулгын ялгааг судалж ойлгон, сургалтын үйл
ажиллагаандаа хэрэгжүүлэх, сонгон гүнзгийрүүлж судлах хөтөлбөрийг 4 цагаар
судлуулах ба сурагчид англи хэлний сонгон гүнзгийрүүлэх агуулгыг судлахдаа
заавал судлах агуулгын үндсэн чадварыг эзэмшихийн зэрэгцээ сонсох, ярих
чадварыг түлхүү эзэмшинэ.

БДБ-ын гадаад хэлний хөтөлбөр нь чадварт суурилсан хөтөлбөр учир сурагчдад


чадвар суулгах, хөгжүүлэхэд түлхүү анхаарах шаардлагатай.

Тухайлбал, ээлжит хичээл дээрх 1 үйл ажиллагаа нь 1 арга барил эзэмшүүлэхийн


тулд байх ба арга барил эзэмшүүлээд цаашид чадварыг нь эзэмшүүлэх, тухайн
судалж байгаа хэлээр хүүхдүүдийг бодож, сэтгэж сургахад багш анхаарч
ажиллавал зохино.

Заавал судлах болон сонгон гүнзгийрүүлж судлах агуулгын ялгааг сайтар


ойлгохын тулд гадаад хэлний сургалтын хөтөлбөрийн 27-39-р хуудсан дахь
материалуудтай уншиж танилцаарай.

10-р ангийн англи хэлний сургалтын цөм хөтөлбөрийн суралцахуйн зорилтуудыг


багш нар анхааралдаа авч цогцоор нь хэрэгжүүлэхийг хичээх хэрэгтэй байна.
10-р ангийн англи хэлний сургалтын хөтөлбөрийн агуулга нь хэлэхүйн 4 чадварт
суурилсан тул багш нар тухайн хам сэдвийн хүрээнд сурагчдын сонсох, ярих,
унших, бичих чадварыг хөгжүүлэхэд түлхүү анхаарах нь чухал.

ХОЁР: АРГА ЗҮЙ

? 1. Багш өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр бие даан суралцах явдал


дутагдалтай байна.
2. Багш сургалтын үйл ажиллагаанд сурагч бүрийг чадваржуулах
сургалтын арга, гадаад хэлийг амжилттай сурах, сургах
технологийг сайтар эзэмших хэрэгцээ шаардлага тулгарч байна.
3. Хичээлийн ажиглалтаас үзэхэд багш нар сурагчдын чадвар, сурах
арга барилыг хөгжүүлэх тал дээр учир дутагдалтай байна.
4. Ажлын хуудас боловсруулах арга зүйд суралцах шаардлагатай
байна.

ЗӨВЛӨМЖ 1: Ажлын байран дээрээ багш хэлний мэдлэг, чадвар, агуулгын сэдвийн
дагуу ойлголтоо гүнзгийрүүлэхэд анхаарч, бүтээлч санаачлагатай ажиллах

ЗӨВЛӨМЖ 2: Сургалтын үйл явцад сурагч бүрийг хөгжүүлэх, чадваржуулахын тулд


тухайн хүүхдэд өөрт нь тохирсон сурах арга барилыг эзэмших, суралцахуйн
чадвараа хөгжүүлэхэд нь багш анхаарах
ЗӨВЛӨМЖ 3: Нэг ээлжит хичээлээр сурагчдын 2 чадварыг хөгжүүлэхийг зорих: нэг
хүлээн авах (сонсох буюу унших), нэг бүтээлч чадвар (ярих буюу бичих)
Багш нар уламжлалт арга зүйгээ шинэчлэн, тухайн чадварын дагуу сурагчдад
сурах арга барил эзэмшүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөж байна.
ЗӨВЛӨМЖ 4: Суралцахуйн удирдамжид санал болгосон (Хуудас 94-100) ажлын
хуудаснуудаас санаа авч тухайн сэдэвт тохируулан бие дааж шинээр
боловсруулах, интернетээс ажлын хуудасны загвар, жишээ авч ашиглах

Хөтөлбөрийн арга зүйн талаар гадаад хэлний сургалтын цөм хөтөлбөрөөс (Хуудас
42-47) дэлгэрэнгүй уншина уу.

ГУРАВ: ҮНЭЛГЭЭ

? 1. Явцын үнэлгээний зарчмыг сайн ойлгоогүй учир аман болон өөрийн


үнэлгээнээс бусад арга хэлбэрийг төдийлөн ашиглаж чадахгүй байна.

2. Үнэлгээний талаар системтэй ойлголттой болох хэрэгцээ байна.

ЗӨВЛӨМЖ 1: Явцын үнэлгээг хэрэгжүүлэхэд сурагчдын түвшинд тохирсон


даалгавар боловсруулж, үнэлгээний талаар хөтөлбөрт (Хуудас 48-49) өгөгдсөн
жишээ, загваруудыг судалж, явцын үнэлгээнд ашиглаарай.
ЗӨВЛӨМЖ 2: Англи хэлний сургалтын үнэлгээг тогтолцоонд нь авч хэрэгжүүлэхэд
анхаарах хэрэгтэй.
Үнэлгээний даалгавар боловсруулахдаа дараах хэлбэр, төрлүүдээс сонгон
хэрэглэхийг зөвлөж байна.
1. Сорил
2. Гүйцэтгэлд суурилсан үнэлгээний даалгавар:
 мэтгэлцээн
 эсээ
 хэлэлцүүлэг
 танилцуулга, илтгэл
 төсөлт ажил
 бүтээлийн сан
 сурвалжлага
 жүжигчилсэн тоглолт
 зааварчилгаа, заавар
 тайлан
 бичил судалгаа (тодорхой асуудал /кейс)-аар судалгааны энгийн арга,
хэрэгсэл боловсруулах, турших, үр дүнг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх,
статистик боловсруулалт хийх, гм.
 зохион бүтээх (загвар, дизайн)
10-р ангийн англи хэлний сургалтын хөтөлбөр нь дараах онцлогтой гэдгийн санаж
байвал зохино.
ДӨРӨВ: ХЭРЭГЛЭГДЭХҮҮН

? 1. Суралцахуйн удирдамжийн агуулга, суралцахуйн зорилтууд хүнд, сурагчдын


түвшин доогуур байдаг учир сурагчдын ялгаатай байдалд тохирсон
даалгавар боловсруулах, даалгаврын сантай болох асуудал тулгарч байна.
2. Сургалтын хэрэглэгдэхүүн байхгүй учраас интернетээс материал татаж
авахад цаг их зарцуулдаг, заримдаа тохирох оновчтой материал олдохгүй
байдаг.
3. Сургалтын техник тоног төхөөрөмж дутагдалтай, сургуулиас сургалтын
хэрэглэгдэхүүн бэлдэх цаас, хор гэх мэт материалаар хангадаггүй учир
багш өөрөөсөө гаргадаг.

ЗӨВЛӨМЖ 1: Өмнө нь гарч байсан сурах бичгээс сэдвийн дагуу унших болон
сонсох эх, дасгал даалгавар авч ашиглах, сурагчдын түвшинд тохирсон ялгаатай
даалгавар боловсруулж ашиглах хэрэгтэй.

ЗӨВЛӨМЖ 2: Интернетээс материал татаж авах ажлыг хөнгөвчлөхийн тулд багш


хөтөлбөрийн агуулгын дагуу өөртөө линкийн жагсаалттай болох нь зүйтэй.

ЗӨВЛӨМЖ 3: Сургалтыг хосоор, багаар, ангиар зохион байгуулж, хэвлэмэл болон


цахим хэрэглэгдэхүүн, хэлний төрөл бүрийн тоглоом ашиглан ярих/бичих, төсөлт
ажил, жүжигчилсэн тоглолт, харилцан яриа (дүрд тоглох), хэлэлцүүлэг, мэтгэлцээн
зэрэг бүтээлч даалгаврыг сонгон хэрэглээрэй.

Сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэхдээ гарын доорх материал ашиглах зэргээр


энгийн хялбар аргаар асуудлыг шийдэх, хичээл дээр аль болох бодит үзүүлэн,
тараах материал ашиглавал зохистой.
Суралцахуйн удирдамжид байгаа (Хуудас -206) хэрэглэгдэхүүний төрлүүдийг нэгж
болон ээлжит хичээлийн төлөвлөлтөд хэрэглэхийг зөвлөж байна.

Сургалтын бэлтгэл хийхдээ дараах вэб сайтыг хэрэглэх боломжтой:


1. www.michellehenry.com
2. www.thebigproject.co.uk/news
3. www.bbc.co.uk/podcast
4. www.listentogenius.com
5. www.tes.co.uk
6. www.teachers.cambridgeesol.org/ts/register
7. www.howjsay.com
8. Teachit ELT - Teachit ELT English language teaching resources - ELT resources
online
9. www.usciences.edu/teaching/tips/management.shtml
10. www.tesol.org/docs/books/bk_morethannative_325
11. http://iteslj.org/Techniques/Farmer-News.html

12. www.breakingnewsenglish.com

13. www.headsupenglish.com/index.php?option=com_content&task=blogcategory&id=7

&Itemid=19

ТАВ: ХАВСРАЛТ

Сайн туршлага:

 Сэлэнгэ аймагт гадаад хэлний мэргэжилтэн нь зөвлөн туслах баг байгуулж


багш нарт дэмжлэг үзүүлдэг. Энх тайвны корпусын америк мэргэжилтний
хамт багш нарыг сард нэг удаа цуглуулж, нэгдсэн төлөвлөлт хийлгэдэг.
Долоо хоног бүрт нэг удаа аймгийн төвийн багш нарыг цуглуулж ярианы
дадлага хийлгэж хэлний чадварыг нь хөгжүүлэхэд анхаарч байна.
 Дархан-Уул аймгийн боловсролын газраас зөвлөн туслах багийг лабүратори
сургуулиын 5 багшаас бүрдүүлж багш нарт дэмжлэг үзүүлдэг. Зөвлөн туслах
багаас нэгж, ээлжит хичээлийн төлөвлөлтийг нэгдсэн загвараар хийх
зөвлөгөө өгч хэрэгжүүлж байна. Багш нар цөм хөтөлбөрт тусгасан ээлжит
хичээлийн төлөвлөлтийн загваруудыг ашиглаж байгаа нь сайшаалтай
байна.
Ажиглалт хийсэн хичээлүүдээс бусдад түгээн дэлгэрүүлэхээр сайн хичээлийн төлөвлөлт, хэрэглэгдэхүүний сонголтын жишээ
Lesson stages Suggested activities
Beginning your lesson plans with a five-minute warm up or ice breaker can
serve to focus your students on a new topic, open up creative thinking, help
Warm-up
them to apply the learning in new ways and generate a good class
atmosphere.
Warm-up questions: These should be related to the topic. The teacher can
write the questions on the blackboard or dictate them.
Quizzes: Quizzes are a good way to test their knowledge of the topic and
people in the article.
Describing/discussing pictures related to the article: In pairs or groups,
students speculate about the picture.
Brainstorming: Have the students brainstorm vocabulary related to the
article's topic.
Do you agree/disagree?: Prepare a list of four to five statements related to
the article. Students pair up and ask each other if they agree or disagree citing
reasons.
Ranking: Students rank a list that the teacher has prepared. For example, if
the article were about dieting, the teacher could prepare a list of common
dieting fads. The students have to rank them from most effective to least.
Students will receive new information through receptive skills: reading and
listening and they will choose necessary material assigned for each student or
Receiving
information all of them. The introduction provides interest and motivation to the students.
Here are some ways to present an introduction:
 Asking questions to get the students thinking about the topic of the
lesson.
 Showing pictures that relate to the lesson topic.
 Telling a story to show the importance of the topic.
 Bringing in "realia" (real objects) related to the lesson.
After receiving new information students will work on it. This stage of the
lesson takes more time than others.
Working on the
information There can be some activities such as:
 General comprehension questions
 Check pre-reading ideas
 Skimming/Scanning: Skimming is when you quickly read through an
article. Scanning is when you are looking for specific information.
 Detailed comprehension questions: "Which paragraph says …?", "What
do these numbers refer to?", "What do these people think?"
 Student generated comprehension questions
 Complete the sentence: Take the beginning of some key sentences from
the article and have the students try to complete the sentences from
memory.
 Write a headline for the story/each paragraph
 Summarizing: The students write a sentence summarizing each
paragraph etc.
This is the students' time to apply the new language in practice. There can be
some activities such as:
Applying the
information
Role Play: For example, the students could take on character roles from the
article and role play the situation.

Discussion: The teacher can provide questions related to the topic such as
"Have you ever experienced such a situation?", "What do you think of what he
did?" etc.

Debate: The students have a debate. One idea: If the students did the "Do you
agree/disagree?" activity in the warm up, the teacher could tie it to the debate.
The students revisit the same statements and debate using the information
from the article.

It’s an important stage of the lesson. The last five minutes of any lesson should
Evaluation
be reserved for feedback and correction where the students can reflect upon
what they have learned.

Homework is important for students to progress in their studies. Some


Homework suggested homework assignments are:
 Research projects: Students have to research the topic using internet
and write a short report.
 Comparison activities: Students have to read the same topic from
different news sites to compare how different sources deal with the news.
 Letter writing: The students have to write a letter to the teacher or their
classmates.
 Summarizing: Students summarize the article.

Зөвлөмж боловсруулсан: ........... А.Уламбаяр (Гадаад хэлний сургалт хариуцсан арга зүйч)

.........................Н.Мира (Англи хэлний хөтөлбөрийн ахлагч, Ph.D)

You might also like