You are on page 1of 1

Хувь хүний санхүү хичээлээр гүйцэтгэх “Хувь хүний санхүүгийн төлөвлөлт”

бие даалтын ажлын удирдамж

Бие даалтын ажлын зорилго: Оюутныг өөрийн санхүүгийн ажил гүйлгээнд дүн шинжилгээ хийх,
цаашид санхүүгээ зөв удирдахад чиглүүлэх.

Бие даалтын ажлын хураалгах хугацаа: 2019 оны 11 сарын 20-ны 16.00 цагаас өмнө хичээлийн 4-р
байрны 1 давхарт байрлах хайрцагт хийх.

Бие даалтын ажлын бүтэц:


-Агуулга
-Танилцуулга: Нас, хүйс, өрхийн байдал г.м
-Санхүүгийн нөхцөл байдлаа тодорхойлох:
Өнгөрсөн хугацааны орлого, зарлага /сүүлийн 2 сар/, дүн шинжилгээ хийх
Санхүүгийн тайлан гаргах
-Санхүүгээ төлөвлөх:
5 жилийн хугацаатай төсөв гаргах
Санхүүгийн зорилгоо тодорхойлох /5 жилийн/
Төсөвт үндэслэн зорилгод хүрэх арга замаа тодорхойлох, үнэлэх
Санхүүгийн төлөвлөгөө гаргах: хадгаламж, хөрөнгө оруулалт, худалдан авалт, зээл, даатгал,
тэтгэвэр болон бусад төлөвлөлтүүдийг агуулсан байна
5 жилийн хугацааны төсвөө эцэслэх
-Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд цаашид анхаарах зүйлс
Ерөнхий дүгнэлт
Хавсралт
Ашигласан материал

Бие даалтын ажлын загвар:


Нүүр: Нэр, ID, семинарын анги заавал бичсэн байна.
Бичиглэл: Times New Roman, font size 11, мөр хоорондын зай 1.15, 4 талаас 1” зайтай байхаар
бичнэ.

Бие даалтын ажлын үнэлгээ: нийт 15 оноо


Агуулга бүрэн эсэх-10
Зорилгоо хангасан эсэх-2
Бичиглэл-3

Амжилт хүсье!
2019 он

You might also like