You are on page 1of 3

Нөхцөл байдал ур чадвар мэдсэн сурсандаа тохируулж

хүсэж мөрөөдөх биш, хүсэл мөрөөдөлдөө тохируулж ур


чадвар мэдлэг боловсролоо ТОМСГОЖ ЯВААРАЙ

Өөрийгөө тэвэрдэг байгаарай Амьдралын олон хүйтэн


өдрүүд хүнд хэцүү цаг мөч бүрт ээж аав нь дэргэд нь байж
чадахгүй. Харин чиний бие биднээс бүрдсэн учир хүнд хэцүү
цаг үед өөрийгөө үргэлж тэвэрдэг байгаарай үр
минь.Чиний цусанд бидний цус бий шүү дээ.Чиний
ухамсарт бид бий, чиний бодол дурсамжинд ч бид байсаар
л байгаа. Тиймээс бид чамайг тэвэрч байнаа гэсэн үг.

Чи минь үзэсгэлэнтэй байж чадна

Чи минь гэрэлтэй байж чадна

Чи минь сайхан амьдарч чадна

Чи минь хүчирхэг байж чадна

Чи минь ухаантай байж чадна

Чи минь аз жаргалаа бүтээж чадна

Чи минь зорилго мөрөөдөлдөө хүрч чадна

Чи л чадна гэвэл бүхнийг чадна шүү үр минь

Хонгорхон үр минь,одоо чи…. Амьдралд бэлэн үү?


Сайн явахад сэрэмж хэрэгтэй гундуу явахад зориг
тэвчээр,итгэл хэрэгтэй байдаг юм шүү үр минь

Чамайг сайн сайхан гэрэл гэгээтэй явахад олон ч хүн дэргэд


чинь байх гэж хичээнэ. Өнгөтний сайн, амттаны дээж, урам
зориг, магтаал сайшаалд булхаж, бэлэг сэлт,урилга заллага
ч тасрахгүй байх нь мэдээж.Гэвч чамайг гундуу алдаж
эндэхийн цагт бүх хүн зайгаа барьж хайр сэтгэл чинь ч
чамаас урваж шүүмжлэл доромжлол тасрахаа болино.

Өөрийгөө бүү дутуу үнэл.Тэгвээс аливааг хийх чадваргүй


болдог юм.Өөртөө хэт бүү бард.Тэгвээс эцэстээ хэн ч
чамайг тоохгүй болдог юм.Бусдын нүдэнд бүү амьдар
өөрийгөө бусадтай бүү харьцуул Зөвхөн өөрөө өөртэйгөө
өрсөлдөж, өөрийгөө үргэлж хөгжүүлж бай.

Хайр сонголттой ирдэггүй ШИЙДВЭРТЭЙ ирдэг юм шүү.

Хэзээ ч битгий өөрийгөө бусадтай харьцуул.Салхи чиний


талд байхад өөрийгөө бүү өргөмжил,харин бусдын талд
байвал өөрийгөө бүү дорд үз.Салхи үргэлж нэг зүгтээ
салхилаад байдаггүй шүү дээ.Тийм учраас бусадтай
өөрийгөө харьцуулах бус хүн бүхэнд таалагддаг нэгэн
байхаасаа илүү “Өөртөө шилдэг нэгэн байх” нь юунаас ч
илүү чухал гэдгийг хатуу санаж яваарай.

Ямар ч нөхцөлд товлосон цагаасаа бүү хоцорч бай.Цаг


хугацаа гэдэг бол АМЬ л гэсэн үг.Бусдын цагийг хүндэлнэ
гэдэг бусдын амийг хайрлаж байгаатай адил.Бугуйн цагаа
хэдхэн минутаар түрүүлж тохируулж бай.Ямар ч асуудалтай
байсан бусдын хэргийг урьтаж бүтээчихээд өөртөө ялалтын
хугацааг үлдээж хэвшээрэй

Өөрийн гэсэн зан чанартай байж олонхыг дагах бус олныг


дагуулах гэдгийг санаж яваарай.Нар байрнаасаа
хөдөлдөггүй ч бүгд түүнийг тойрон эргэдэг шүү дээ
Охин минь хөрөнгө мөнгөнд умбасан эрх мэдлээр
далайлгасан нэгэн болох гэж биш тэр хөрөнгө мөнгө,эрх
мэдлийг бүтээх чадвартай нэгэн болох гэж хичээгээрэй. Тэр
үед л ээжийнх нь сэтгэл амарч,итгэл зузаарна шүү

Юу ч тохиолдож байсан аль болох баяр баясгалантай


уужим тэнүүн нэгэн байхыг хичээгээрэй

Сайн шүүмжлэл хоосон магтаалаас үр дүнтэй байж, хүч


оруулдаг гэдгийг үргэлж санаж яваарай үр минь

Алдаагаа ухамсарладаггүй хариуцлагаас зугтдаг хүн зүрх


зориггүй,өөрийгөө хамгаалахын тулд үхэхэд ч бэлэн байдаг

Чамтай таагүй ёс бус,шударга бус, эвгүй муухай харьцсан


бүхнийг бүү тоогоорой

You might also like