You are on page 1of 7

Махабхарата

This Presentation was made by Chingis


Махабхарата бол Энэтхэгийн төдийгүй дэлхийн уран зохиолын гайхамшигт
бүтээл юм. Жинхэнэ үйл явдлыг нь судлаачид МЭӨ 1500-аад оны үед
болсон гэж үздэг. Харин энэ үйл явдлыг МЭӨ 6-МЭӨ МЭӨ 2-р зууны үед
тэмдэглэсэн бололтой. Энэ цагаас хойш өргөжиж, одоо бидний мэдэж
байгаа хувилбар болжээ. Анх 8800-аад шад шүлэгтэй зохиол байсан бол
одоо буман шүлэгтэй, Махабхаратын гурван хувилбар байна. Эхний
хувилбар нь 8800, дэд нь 2400, гутгаар нь 10000 шад шүлгээс бүтдэг. Монгол
хэлнээ үргэлжилсэн үгээр найруулсан товч хувилбарыг нь орчуулсан юм.

Уул их туульсын дотор үүнийг мэргэн арш Въяс зохиосон гэж гардаг. Въясын
тухай домогт: "Нэг загасчин загас бариад гэдсийг нь хагалж үзвэл хүү, охин
хоёр гарчээ. Тэр загас бол бярманы хараал хүрсэн хааны гүнж байсан аж.
Загасчин хоёр хүүхдийг Васу тэнгэрт аваачиж өгтөл охиныг нь загасчны
нэртэй гээд авсангүй. Харин хүүг нь авч гэнэ. Загасчин охиныг өсгөсөнд
Садьявади гэдэг үзэсгэлэнт бүсгүй болжээ. Энэ бүсгүйтэй Браашир арш
ханилж нэг хүү төрсөн Въяс гэнэ. Въяс Махабхаратыг Жанамээжээя гэдэг
хааны тахилга дээр өөрийн шавь Вайшанбааянаг ярьж өгөхийг тушаажээ.
Вайшанбааяны ярьсан хувилбарыг Наймишийн ойд хөтөч Сүүда олон аршид
өгүүлснээр Махабхарата түгэн дэлгэрсэн гэж үздэг. Махабхарата тууль нь
Библи-ээс 4дахин,Илиада болон Одиссэйг нийлүүлснээс 7дахин том ба
Дэлхийн хамгийн урт тууль юм
Махабхарата нь нийт 19н бүлэгтэй
1. Анхны ном 11.Авгайчууд
2. Чуулган 12.Энх амгалан
3. Ойд 13.Зарлиг
4. Вираад 14.Морин тахилга
5. Хичээсэн нь 15.Хатамжлагчид
6. Бхишма 16.Шийдэм
7. Дроона 17.Их аян
8. Карна 18.Тэнгэрт хальсан нь
9. Шаалья 19.Хариванш
10. Шөнийн довтолгоон
Үзэл бодол, Туулийн тухай
Махабхарата хэмээх эл туульс нь хүн төрөлхтөний оюун санаа, гүн ухааны нэгэн мөнх сүмбэр оргил, утга
зохиол, уран яруу сэтгэлгээний гайхамшигт илэрхийлэл, хүмүүний зүрх сэтгэлийн охь нандин бухний
дээж төдийгүй хамгийн эрт цагт бичигдсэн хамгийн аугаа том туурвил юм.

3000 орчим жилийн тэртээх Энэтхэг оронд эртний Санскрит хэлнээ анх бичигдсэн энэ зохиол 20 боть
агаад Библиэс даруй дөрөв дахин Илиада, Одиссейг нийлүүлснээс долоо дахин том болно.

Туульд Энэтхэгийн төв нутагт байх Курукшетра хэмээх талд Куругийн удмын хаан хөвгүүдийн хоорондын
16 өдрийн турш үргэлжилсэн их тулалдааны тухай өгүүлэх бөгөөд зарим судлаачид энэхүү үйл явдлыг
МТӨ 3102 онд болсон гэж үздэг. Гэвч сүүл үеийн археологийн болон бусад судалгаагаар уг тулалдаан нь
Төмөр зэвсгийн үе буюу МТӨ 1500 оны үед болсон хэмээн үзэж буй аж.

Махабхарата нь маш нарийн төвөгтэй, гэхдээ туйлын эмх цэгцтэй бүтээл юм. Энд яруу найраг, хүүрнэл
зохиол, домог, ёгт үлгэр, харилцан яриа зэрэг олон төрөл зүйлийг хамарч, ертөнцийн үүсэл гарвал, оюун
санаа, бурхдын дэслэл, хүний амьдралын орших, эс оршихуйн гүн ухаан, үйлийн үрийн мөн чанар, ёс
суртахууны зааг хязгаар, зан заншлийн утга учир. төр засах номлол хийгээд цэцэн мэргэн ухаан гээд
хүний амьдралын бүхий л талыг нэвт тольдсон учир эртний Энэтхэгийн амьдралын нэвтэрхий толь
төдийгүй тав дахь Вээд буюу Ариун судар гэж дээдлэн үздэг байна
Дүгнэлт

Уг туулиар хамгийн гол нь Энэтхэгийн олон


жижиг аймаг улсын хоорондын тасралтгүй
дайн, ах дүү нарын дотор хаан ширээ
булаалдах тэмцлийг жигшин үзүүлсэн
явдал нь нэлээд сургамжтай, үзэл санааны
хувьд гүн гүнзгий болсон юм.
Үгийн тайлбар

1. Бярман – Анхдугаар язгууртан 7. Шилээвэр – Гал сэргээх


8. Цүүр – Өглөө эрт
2. Балт - Эртний зэвсгийн нэг
9. Ээрэм тал – Зах хязгааргүй уудам тал
3. Улангасах – Улайрах, догшин болох
10. Нүргээн – Үргэлжилсэн их чимээ
4. Нанчид – Өргөл цацлын архи
11. Юлд – Сэлэмнээс богино 2 талдаа иртэй
5. Шива бурхан – Амьтан оршуулдаг
зэвсэг
бурхан
6. Мундраа тарих – Шившиг тарих
Анхаарал тавьсан явдалд баярлалаа

You might also like