You are on page 1of 4

МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ “НОГООН ТӨГӨЛ” ТӨСӨЛ

Оршил:

Өнөөгийн цаг уурын хуурайшилт, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллийн хор уршгаар
байгаль экологид нөхө баршгүй хохирол учирч, ойн санд ихээхэн өөрчлөлт гарч байгаа
билээ. Иймээс ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээний үр дүнг
сайжруулж, ойн нөөцийн бодлогыг боловсронгуй болгох шаардлага зүй ѐсоор тавигдаж
байна.

Монгол орны ойн талбай дэлхийн бөмбөрцгийн зүүн уртрагын 89 – 110 градус, хойд
өргөрөгийн 47-52 градусд уулын бүсийн цэвдэгт хөрсөнд шилмүүст ой зонхилон ургаж, харин
зүүн уртрагын 91-109 градус хойд өргөрөгийн 42-45 градусд нутгийн урд хэсгээр говь цөлийн
бүсэд заган ой зонхилно. Ойн сан бүхий газрыг талбайгаар нь авч үзвэл 19,0 сая га ойн
сангийн талбай хамрагдах ба үүнээс 13,4 сая га нь ойгоор бүрхэгдсэн талбайд тооцогдоно.
Нийт ойн сангийн 75%-ийг шилмүүст навчит ой,25,0%-ийг заган ой эзэлнэ. Заган ойг
оролцуулахгүйгээр 1,6 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн дөнгж 7,2 хувь байгаа нь НҮБ-ын
Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан жишгээр ойн нөөц хомс орны тоонд хамрагддаг.

Сүүлийн 20 жилд хууль бус мод бэлтгэл хяналтаас гарсан ойн т үймэр, хөнөөлт шавжинд
их хэмжээний талбай нэрвэгдсэн зэрэг шалтганаар байгалийн ойн талбай 1,0 сая га-аар
хорогдсон байна. Энэ хугацаанд тармаг ой, мод огтолсон талбайн хэмжээ 8-21 дахин,
шатсан ойн талбайн хэмжээ 3,8 дахин нэмэгдсэн байна. Нөгөө талаар дэлхий нийтийг
хамарсан дуларал, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллийн улмаас сүүлийн 10 жилд ганду
нутгийн эзлэх талбай 3,4 хувиар ихэсч цөлжилт хүчтэй болон маш хүчтэй илэрсэн нутгийн
талбай 1,8-аас 5,4 дахин нэмэгдсэн байна. 10 –н жилийн хугацаанд дунджаар 160 удаа ой
хээрийн түймэр гарч 300,0 орчим га талбай нэрвэгдэж байгаль экологид их хэмжээний
хохирол учруулсан байна.

Үүний зэрэгцээ манай ойн сангийн 7 гаруй хувьд хөнөөлт шавьж өвчний тархалтын аюул
нүүрлэж байгальд нөхөж баршгүй хохирол учруулсаар байна.

Үндэслэл шаардлага:

Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллагын тодорхойлсноор төвлөрсөн том хотуудад нэг


оршин суугч иргэнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ 50м2-аас багагүй байх
шаардлагатай гэж үздэг бөгөөд Улаанбаатар хотод иргэнд ноогдох ногоон байгууламж 6,3
м2 байна.

Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалаар хотын хүнд ноогдох


цэцэрлэгжсэн талбайг 20м2-аас дээш болгох шаардлагатай. Үүнийг бий болгоход наад зах
нь 20 тэрбум төгрөг шаардагдаж байгаа нь нэг жилд 1,0 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн үг.
Одоогоор ийм бодит боломж байхгүй байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол оронд гандуу нутгийн эзлэх талбай 3,4 хувиар
ихэсч цөлжилт хүчтэй илэрсэн нутгийн талбай 5,4 дахин, маш хүчтэй илэрсэн нутгийн талбай
1,8 дахин нэмэгдсэн байна. Түүгээр ч зогсохгүй олон аймаг сумын төв ихээхэн цөлжилтөнд
өртөөд байна.

Цөлжилтийн энэхүү үйл явцыг сааруулахад дэлхий нийтийн хэмжээнд хэрэглэж буй гол
арга бол мод сөөг, ургамалаар ногоон бүс, ногоон хаалт, төгөл, ой байгуулах явдал юм.
Энэ үүднээс Монгол оронд болж буй цөлжих процессийг бага ч болов багасгах үүднээс
өөрсдийн хувь нэмрээ оруулж Монгол оронд ургадаг голлох төрлийн модлог ургамал болох
экосистемийн тогтвортой байдлыг хадгалах чадвар өндөр тос шороо, чимээ шуугианыг ихээр
шингээж намжаадаг эгэл нарс, шинэсний тарьц ургуулах, Монгол оронд ургадаг голлох
төрлийн цөлжилтийг сааруулах, хот сууриныг цэцэрлэгжүүлэх зорилгоор тарьдаг
чацаргана,үхрийн нүд, долоогоно, монос, өрөл, хайлаас, шар хуайс зэрэг моддын тарьц
ургуулах шаардлагатай байна.

Төв аймгийн Эрдэнэ, Алтанбулаг, Мөнгөнморьт сум, Улаанбаатар хотын орчим ногоон
бүс Хан-Уул, СонгиноХайрхан, Налайх, Баянзүрх, Гачуурт зэрэг газруудад цэцэрлэгжүүлэх,
мод огтолсон, хортон шавьжид идэгдсэн ой бүхий газруудад тарьцаар нөхөн сэргээлтийн
ажлуудыг хийнэ.

Иймээс эдгээр зүйлүүд дээр үндэслэн энэхүү төслийг хэрэгжүүлэх шаардлага бидэнд нэн
түрүүнд тулгараад байна.

Зорилго / 2011 – 2013 /

- Жилдээ 1-2 настай 50-100 мянган ширхэгээс доошгүй тарьц ургуулах хүчин чадалтай
мод үржүүлгийн газар байгуулна.

Зорилт:

- Мод үржүүлгийн газар эхний 2 жилд 4-н хүлэмж барьж ашиглалтанд оруулна.
- Шилмүүст, навчит төрлийн тарьцыг хүлэмж болон ил талбайд тарина.
- Нарс, гүйлс, шинэс, агчны үрээр тарьц ургуулна.

Хугацаа: 2011-05-01-ээс 2013-05-01

Гарах үр дүн:

- Нарс, шинэсний тарьц 5000 ширхэгээс доошгүйг үржүүлнэ


- Ил талбайд улиас, жигд, хайлаас болон бусад мод 10000 ширхэг тарьц
- 1-р хүлэмжинд чацаргана, үхрийн нүдний 8000 ширхэг тарьц
- 2-р хүлэмжинд хот цэцэрлэгжүүлэлт, ойг нөхөн сэргээх тарих зорилгоор 8000 ширхэг
тарьц
- 3-р хүлэмжинд хайлаас, шар хуайс, агчны 8000 ширхэг тарьц
- Тарьц шилжүүлэн суулгах, бойжуулах талбай бэлдэнэ.
- Нийт 39000 ширхэг тарьц шинээр тарьж ургуулна.

Эх ургамалын талбай:

Эх ургамалын талбайг шилдэг сортын чацарганы плантаци 0,1 га талбайд байгуулна.


Чацарганы эх ургамалын 0,2 га талбайд 2 настай мөчрөөр тарьж ургуулсан 50 см-ээс 1 м-ийн
өндөртэй 2-3 салаатай 800 ш эрүүл, механик гэмтэлгүй мод байна.

Хийгдэх газар талбайн хэмжээ:

Сэлэнгэ аймаг Хушаат сум Орхон голын хөндийд. Талбайн хэмжээ 5 га газар.

Мод үржүүлгийн газрын бүтэц, зохион байгуулалт:

Хүлэмжийн хэсэг:

Үржүүлгийн хэсэгтээ эхний жил 3 хүлэмжтэй 0,2 га, ил талбай 0,5 га, бойжуулалтын хэсэг 0,5
га, усалгааны систем, зам талбай, агуулах, зоорь 0,3 га, ажилчдын гэрээс бүрдэнэ.
Үржүүлгийн хэсэгтээ нарс, шинэс, хайлаас, шар хуайсны талбайтай, эх ургамлын хэсэгтээ
чацаргана, үхрийн нүд 0,5 га жимс цэцэрлэг байна.

Ажилчид: Төслийн удирдагч – 1, Мэргэжилтэн – 1, Цэцэрлэгч – 1, Манаач / цэцэрлэгч – 1 тэй


байна.

Мод үржүүлгийн газрын 2011 оны төсөв: / мян.төг /

№ Зардлын нэр Зардал /мян.төг/


/ 2011-2013/
1. Цалин 1944.0
2. Гадны байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх ажлын зардал 7200.0
3. Түр ажилчин ажиллуулах 1188.0
4. Хөрс боловсруулах,тариалалтанд хэрэглэх материалын зардал 7874.0
5. Мод үржүүлгийн газар байгуулах тоног төхөөрөм авах 1319.0
6. Бусад зардал 500.0
Нийт дүн 20.025,0
Үүнээс - а. Хэрэгцээт санхүүжилт 15.480,0
- б. Өөрийн санхүүжилтээр 4.545,0

Мод үржүүлгийн газар байгуулах “Ногоон төгөл” төслийн цалингийн зардлын тооцоо:

/ мян.төг /
№ Орон тооны нэр Сарын цалин Хугацаа сараар Хүний тоо Жилд авах цалин
1. Манаач 108.0 12 1 1296,0
2. Цэцэрлэгч 108.0 6 1 648,0
Нийт дүн 2 1944,0

Гадны байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх ажлын зардал: /мян.төг /

№ Зардлын нэр Х/н Тоо Нэг бүрийн Нийт үнэ Тайлбар


ширхэг үнэ
1. Хашаа м 4000 1,8 7200.0 Хамгаалалтын
хашаа
Дүн 7200.0

Түр ажилчин ажиллуулах: / мян.төг /

№ Зардлын нэр Хугацаа/хоногоор/ Хүний тоо Нэг бүрийн хөлс Нийт зардал
1. Түр ажилчин /хавар/ 12 6 9.0 540.0
2. Түр ажилчин /зун/ 8 5 9,0 450,0
3. Түр ажилчин/намар/ 5 4 9,0 360,0
Дүн 25 15 9,0 1350,0

Хөрс боловсруулах, тариалалтанд хэрэглэх материалын зардал: /мян.төг/

№ Зардлын нэр Х/н Тоо Нэг бүрийн Нийт үнэ Тайлбар


хэмжээ үнэ
1. Хүлэмж ш 4 750.0 3000000 Мод үржүүлэг
2. Элс тн 2 250.0 500.0 Хөрс
бэлтгэх/өөрийн
санхүүжилт/
3. Бууц хар шороо тн 6 85.0 510.0 Хөрс бэлтгэх /өөрин
санхүүжилт/
4. Тариалах модны үр кг 8 45.0 350.0 Тариалалтанд
/Шинэс,агч/ хэрэглэнэ /өөрийн
санхүүжилтээр/
5. Нарсны үр кг 4 120.0 480.0 Тариалалтанд
хэрэглэнэ/өөрийн
санхүүжилтээр/
6. Чацаргана тарьц ш 250 2,6 650.0 Тариалалтанд
Мөчир ш 1000 0,8 800.0 хэрэглэнэ/өөрийн
санхүүжилтээр/
7. Үхрийн нүд тарьц ш 200 2 400.0 Тариалалтанд
Мөчир ш 1000 0,7 700.0 хэрэглэнэ/өөрийн
санхүүжилтээр/
8. Хайлаасны үр кг 10 25.0 250.0 -“-“-“-“-“-“-₮---“----
9. Шар хуайсны үр кг 5 45.0 225.0 ------“----“----
10. Жимсний модны үр кг 4 45.0 225.0 -----“-----“--------
11. Маргенц Кг 1 19.0 19.0 -----“-----“-----
формалин кг 80 7.0 560.0
12. Банз М3 1 40.0 40.0 Далан байгуулах
/өөрийн санхүүжилт
13. ДҮН 7959.0
Үүнээс Хэрэгцээт санхүүжилт - 3329.0
Өөрийн санхүүжилтх - 4545.0

Мод үржүүлгийн газар байгуулахад шаардагдах багаж,

Материалын зардал / мян.төг /

№ Зардлын нэр Х/н Тоо Нэг бүрийн Нийт үнэ


хэмжээ үнэ Тайлбар
1. Насос ш 1 460.0 460.0 Ус дамжуулах
2. Усалгааны шланк м 200 1.8 360.0 Ус дамжуулах
3. Түрдэг тэрэг ш 1 75 75.0 Хар шороо,элс,үртэс зөөх
4. Гар багажууд: хүрз ш 12 6.0 72.0 Мод үржүүлгийн газар
5. Тармуур ш 4 5.0 20.0 Хөрс боловсруулах
6. Гаапуу ш 2 5.5 10.0 Хөрс боловсруулах
7. Хөрөө ш 1 35.0 35.0 Цэцэрлэгийн
8. Хутга ш 1 7.0 7.0 Цэцэрлэгийн
9. Торон сүүдрэвч М3 2 140 280.0 Хүлэмжийг хучих
Нийт 1319.0

You might also like