Professional Documents
Culture Documents
ЛЕКЦ 12
ЛЕКЦ 12
Товч агуулга: Энэхүү хичээлээр исэлдэх ангижрах буюу редокс урвалууд, исэлдэлтийн зэрэг
(ИЗ), металл ялтас ба металлын давсны уусмалын шүргэлцлэлийн зааг дээр үүсэх
потенциалын ялгавар буюу электродын потенциал, гальваник элемент, электролизын
процесс ба Фарадейн хуулиудын талаар судлах болно.
Кальцийн оксид нь ионт нэгдэл тул Ca2+ба O2- ионуудыг үүсгэнэ. Энэ урвалыг биеэ даасан
дараах 2 шатаас бүрдэнэ гэж үзэж болно. Үүнд: нэг шатанд нь кальцийн 2 атом 4 электроноо
хүчилтөрөгчийн 2 атомд өгөх буюу шилжүүлж байгаа бол нөгөө шатанд хүчилтөрөгчийн
молекул энэ 4 электроныг өөртөө авах буюу нэгдүүлж байна.
O2 + 4e- → 2O2-
Энэ шат нэг бүрийг хагас урвал гэж нэрлэх ба исэлдэх ангижрах урвалд оролцсон
электроны тоог тодорхой харуулдаг. Хагас урвалуудын нийлбэр нь нэгдсэн урвалыг
илэрхийлнэ.
2Ca + O2 + 4e- → 2Ca2+ + 2O2- + 4e-
Жишээ 1: Хүчиллэг усан уусмалд калийн перманганат ба калийн иодидын хооронд явагдах
урвалыг хагас урвалын аргаар тэнцүүлье.
1. Үндсэн тэгшитгэл дэхь атом нэг бүрийн ИЗ-ийг тогтоож, исэлдсэн ба ангижирсан
атомуудыг тодорхойлно.
K+1Mn+7O4-2 + K+1I-1 + H2+1S+6O4-2 =I20 + Mn+2S+6O4-2 + K2+1S+6O4-2 + H2+1O-2
Аливаа химийн нэгдлийн ИЗ-ийн нийлбэр нь тэгтэй тэнцүү байдгийг үндэслэн элемент
бүрийн атомуудын ИЗ-ыг тодорхойлож болно.Тухайлбал:
𝐾 +1 𝑀𝑛 𝑥 𝑂4−2 ; +1 + X – 2 × 4 = 0; X = +7 (Mn+7)
Тэгшитгэл дэх дагалдах ионуудыг (K+, SO4-2) хурааж энэ урвалын ионы нэгдсэн
тэгшитгэлийг бичвэл дараах хэлбэртэй болно.
MnO4- + I- Mn2+ + I2
ИЗ нь нэмэгдсэн байгаа учир иод исэлдэж, харин манганийн ИЗ буурсан байх тул (Mn+7→
Mn2+) MnO4- ангижирсан байна. MnO4- ион исэлдүүлэгч, харин I- ион ангижруулагч юм.
3. Хагас урвал нэг бүр дэхь устөрөгч ба хүчилтөрөгчөөс бусад бүх атомуудын тоог
тэнцүүлнэ.
2I- I2 (исэлдэх)
MnO4 Mn
- 2+
(ангижрах)
7. Хагас урвал нэг бүр дэхь электроны тоог тэнцүүлж чадах тийм коэффициентийг
олж хагас урвалын тэгшитгэлүүдийг үржүүлнэ.
1. Үндсэн тэгшитгэл дэхь атом нэг бүрийн ИЗ-ийг тогтоож, исэлдсэн ба ангижирсан
атомуудыг тодорхойлно.
0 +4 -2 +2 -1 +3 -2
Zn (хат) + MnO2 (хат) = Zn(OH)2 (хат) + Mn2O3 (хат)
Цайр исэлдсэн байгаа тул ангижруулагч, MnO2 ангижирсан (манганийн исэлдэлтийн зэрэг
буурсан байх тул) байгаа учир исэлдүүлэгч болно.
3. Хагас урвал нэг бүр дэхь устөрөгч ба хүчилтөрөгчөөс бусад бүх атомуудын тоог
тэнцүүлнэ.
Zn → Zn(OH)2
2MnO2 → Mn2O3
Zn + 2H2O → Zn(OH)2
2MnO2 → Mn2O3 + H2O
Хоёр хагас урвалын аль алинд 2H+ ионууд байгааг анхааралдаа авъя. Энэ урвал шүлтлэг
орчинд явагдаж байгаа. Иймд хагас урвал бүрийн хоёр тал дахь H+ ионуудтай тэнцүү тооны
OH- ионуудыг нэмж хагас урвалуудыг хүчиллэг орчноос шүлтлэг орчин руу шилжүүлье
(Энд хоёр хагас урвалд нэгэн ижил үйлдэл шаардагдаж байна).
Zn + 2OH- → Zn(OH)2
2MnO2 + H2O → Mn2O3 + 2OH-
7. Хагас урвал нэг бүр дэхь электроны тоог тэнцүүлж чадах тийм коэффициентийг
олж хагас урвалын тэгшитгэлүүдийг үржүүлнэ.
Энэ тохиолдолд хагас урвалууд дахь электроны тоо нь тэнцсэн байна.
3. Халах урвал: Энэ урвалаар нэг нэгдлийн найрлаган дахь ион буюу атом нь өөр
элементийн ион буюу атомаар солигддог.
A + BC → AC + B
Металл эсвэл устөрөгчийг халах урвалын чухам аль нь явагдах вэ гэдгийг урьдчилан
тогтоох хялбар арга бол идэвхийн эгнээ (цахилгаан химийн эгнээ ч гэдэг) –г ашиглах явдал
юм. Энэ эгнээ ёсоор устөрөгчөөс дээш байрлах металл нь түүнийг ус ба хүчлээс түрэх ба
харин доош байрлаж буй металл ус ба хүчилтэй урвалд орохгүй. Мөн металл бүр нь өөрөөс
доош байрлах металлуудыг нэгдлээс нь хална.
Металлыг ялгаруулах урвалууд металлургийн процесст өргөн хэрэглэгдэх ба түүний
зорилго нь цэвэр металлыг хүдрээс нь ялгах явдал юм.
V2O5(хат) + 5Ca(шин) → 2V(хат) + CaO(хат)
TiCl4(хий) + 2Mg(шин) → Ti(хат) + 2MgCl2(шин)
В. Галогеныг халах: Галогенуудын бие биеэ нэгдлээс халах идэвхи нь дараах эгнээгээр
тодорхойлогдоно. F2 > Cl2 > Br2 > I2
Фторын молекул нь уусмал дахь хлоридын, бромидын ба иодидын ионыг халах чадвартай.
Cl2(хий) + 2KBr(уус) → KCl(уус) + Br2(шин)
Cl2(хий) + 2NaI(уус) → NaCl(уус)+ I2(хат)
4. Өөрөө исэлдэн ангижрах урвал: Диспропорцийн урвалын үед исэлдэлтийн нэг
төлөвт байгаа элемент нэгэн зэрэг исэлдэх ба ангижирдаг. Энэ урвалд аль нэг урвалж нь
доод тал нь исэлдэлтийн гурван төлөвт оршиж чадах элементийг заавал агуулсан байна.
2H2O2(уус) → 2H2O(шин) + O2(хий)
Энд урвалж дахь хүчилтөрөгчийн исэлдэлтийн зэрэг (-1) байсан бол O2 –т тэг болтол
нэмэгдэж харин H2O-д -2 болтол буурсан байна.
Зураг 2. Цагаан алтан ялтас агуулсан устөрөчгийн хийн электрод ба цайр электродын
битүү цахилгаан хэлхээ
Хоёр электродын хооронд дахь цэнэгийн ялгааг (потенциалын зөрүүг) хүчдэл хэмжигчээр
хэмжиж (вольтметр) болно.
Вольтметрийн хэмжилтээр сөрөг туйлт электрод нь цайр, эерэг туйлт электродыг
устөрөгчийн электрод үзүүлж, потенциалын утга нь 𝜑 0 =0.76 вольтийг зааж байна. Иймд
цайрын атомын иончлолын потенциалын утгыг олбол:
катод ( ) анод ( ) H 2 Zn
0.76 0 H 2 Zn
Zn 0 0.76 0.76 вольт
Дээрхи байдлаар бусад металлуудын электродын стандарт потенциалуудыг хэмжинэ.
Потенциалын утгын өсөх дарааллаар байрлуулсан эгнээг металлын идэвхийн буюу
хүчдлийн эгнээ гэж нэрлэдэг.
Li K Ca Na Mg Al Mn Zn Fe Pb H Cu Hg Ag Pt Au
-3.09 -2.92 -2.87 -2.71 -2.37 -1.66 -1.18 -0.76 -0.44 -0.13 0.0 +0.34 +0.79 +0.8 +1.2 +1.5
Металлын идэвхийн эгнээ нь зөвхөн усан уусмал дахь тэдгээрийн исэлдэх ба ангижрах
шинж чанарыг тодорхойлно. Мөн түүний тусламжтайгаар металл ба тэдгээрийн ионы
хоорондох исэлдэх ангижрах урвалын чиглэлийг тодорхойлж өгнө.
2.3RT [Ox]
0 lg
nF [Re d ]
концентраци
Якоби-Даниэлийн гальваник элемент: Электродууд дээр нь ИАУ өөрөө аяндаа явагдсаны
дүнд цахилгаан энерги гаргадаг төхөөрөмжийг гальваник элемент гэж нэрлэдэг.
Якоби-Даниэлийн гальваник элемент нь металл цайр ба зэс электродуудыг харгалзах
сулфатын давсны уусмалд нь дүрсэн 2 хагас элементээс тогтсон хийц юм.
Энэ гальваник элементийн металл цайр ба зэс электродуудыг харгалзах сулфатын давсны 1
моль/л концентрацитай уусмалд нь дүрж электродуудын орон зайг тусгаарлаж ИАУ-ыг
явуулбал гадаад хэлхээгээр электроны чиглэлт хөдөлгөөн буюу цахилгаан гүйдэл үүснэ.
Зураг 3. Зэс-цайрын гальваник элемент: 1-цайр электрод (анод буюу сөрөг туйл үүсгэнэ);
2-зэс электрод (катод буюу эерэг туйл үүсгэнэ); 3-SO42- -ыг нэвтрүүлэгч давсан гүүр;
4-электрон дамжуулагч металл утас.
ЦХХ 0 0 0 катод 0 анод Cu Zn 0,34 (0, 76) 1,10 Вольт
Хэрэв энэ хайлмалыг агуулсан сав руу бал чулуугаар (графит) хийсэн 2 инерт электродыг
дүрээд тэдгээрийг гүйдэл үүсгэгчийн туйлуудад холбовол электролит дотор ионуудын
чиглэлт хөдөлгөөн үүсэж (Зураг 4) дараах процессуд явагдана.
Анод (эерэг туйл) дээр (+): хлорын ион исэлдэж, хий байдалтай хлор ялгарна.
2Cl- - 2e- = Cl2.
Катод (сөрөг туйл) дээр(-): кадмийн ион ангижирч металл байдалтай ялгарна.
Cd2+ + 2e- = Cd0
Зураг 4. CdCl2 –ын хайлмалын электролиз
Тодорхой хугацааны дараа инерт электродууд дээр металл кадми ба хий байдалтай хлор
сууж инерт электродууд идэвхитэй электродууд болон хувирна.
Электролизыг явуулахад шаардагдах хамгийн бага хүчдэл (задралын хүчдэл) энэ процессын
явцад үүссэн гальваник элементийн ЦХХ –ээр тодорхойлогддог.
Электродын процесс: Хэрэв электролитын уусмалд хэд хэдэн төрлийн ион буюу
диссоциацид ороогүй молекул агуулагдаж байгаа бол электрод дээр мөн хэд хэдэн процесс
явагдах боломжтой. Электролиз явагдах үед уусмал буюу хольцоос ионуудын электрод дээр
цэнэгггүйжих дараалал нь тухайн электродын потенциалаар тодорхойлогддог. Тухайлбал,
потенциалын утга ихтэй ион хамгийн эхэлж катод дээр цэнэггүйжих (ангижрах) ба харин
потенциалын утга багатай ион анод дээр цэнэггүйжнэ (исэлдэх).
Давсны усан уусмал өөрийн ионуудаас гадна усны ионууд ба молекулыг (H+, OH-, H2O)
агуулсан байдаг. Иймд давсны сулруулсан уусмалд электролиз явуулах үед ионуудын
электродын урвалд орох дарааллыг дараах байдлаар тогтоосон байдаг.
LI, K, Ba, Ca, Na, Mg, Al, Mn, Zn, Fe, N, Sn, Pb, H, Cu, Hg, Ag, Pt, Au
Катодын процесс:
1. Хүчдлийн эгнээнд Al-аас өмнө байрлах металлуудын катион, мөн Al өөрөө катод дээр
цэнэггүйжихгүй.
Харин энэ тохиолдолд катод дээр усны молекул ангижрана: 2H2O + 2e- = H2 + 2OH-
2. Хүчдлийн эгнээнд Al –аас H хүртэл байрлаж буй металлуудын катион устөрөгчтэй хамт
цэнэггүйжнэ.
Жишээ нь: Zn2+ + 2e- = Zn0, 2H2O + 2e- = H2 + 2OH- (φ0 = -0.83 B)
3. Устөрөгчийн электродоос электродын потенциалын утга ихтэй идэвхи багатай металлын
(үнэ металлууд) ионууд хамгийн түрүүнд цэнэггүйжих бөгөөд устөрөгчийн ионууд ба
усны молекул цэнэггүйжих процесст орохгүй.
Жишээ нь: Cu2+ + 2e- = Cu0
Анодын процесс:
Анионуудыг ангижрах идэвхийнх нь өсөлтөөр дараах байдлаар жагсааж
болно: F-, NO3-, SO42-, OH-, Cl-, Br-, I-, S2-
Гэвч анионуудын цэнэггүйжих дараалал нь энэ эгнээнд бүрэн захирагддаггүй тул дараах
журмыг баримталдаг. Үүнд:
1. Cl-, Br-, S2- болон бусад дан анионууд (F- -оос бусад) анод дээр өөрсдөө цэнэггүйжнэ:
Жишээ нь: 2Cl- - 2e- = Cl2
2. Нийлмэл анионууд (NO3-, SO42- ба бусад) анод дээр цэнэггүйжихгүй ба харин усны
исэлдэх процесс явагдана:
2H2O + 4e- = O2 + 4H- (ϕ0 = +1.23 B)
Mr I t
m
nF
Энд m-ялгарсан буюу хувиралд орсон бодисын масс; Mэк-бодисын эквивалент масс
(г/моль⋅экв); t -хугацаа (с); I- гүйдлийн хүч (A); F- Фарадейн тогтмол (96500 Кл/моль⋅экв)
ба энэ нь нэг моль эквивалент хэмжээний бодисыг ялгаруулах буюу хувиралд оруулахад
шаардагдах цахилгааны тоо хэмжээ
2. Электролитын уусмал буюу хайлмал дундуур нэгэн ижил хэмжээний цахилгаан
гүйдлийг нэвтрүүлэх үед электродууд дээр ялгарах бодисын масс нь тэдгээрийн
химийн эквивалентад шууд пропорционал байна.
т1 Э1
т2 Э2
Энд: m1 ба m2 электрод дээр ялгар бодисын масс, г; Э1 ба Э2- электрод дээр ялгар бодисын
химийн эквивалент
Зураг 6. Металлын усан ба агаарын чийгтэй орчны нөлөөгөөр зэврэх исэлдэх ангижрах
урвалын механизмыг бүдүүвчээр харуулав
Мөн төмрийн (II) ионтой устөрөгчийн ионы нөлөөгөөр хүчилтөрөгчийн хийн орчинд
төмрийн (III) ионыг үүсгэнэ.
4Fe2+(усан уусмалд) + 4H+(усан уусмалд) + O2(усан уусмалд) -->4Fe3+ (уусмалд) + 2H2O(шингэн)
Төмрийн (III) ион нь гидроксидын ионтой урвалд орж төмрийн гидроксидын муу уусдаг
тунадаст нэгдэл үүсгэнэ.
Fe3+ (усан уусмалд) + 3OH- (усан уусмалд) --> Fe(OH)3 (хатуу)
Зэврэлээс хамгаалах дараах үндсэн аргууд байдаг. Үүнд:
Тестийн хариу:
12.1 12.2 12.3 12.4 12.5 12.6 12.7 12.8 12.9 12.10