You are on page 1of 68

Айдас

Зохиолч: Б.Баярхүү

© Энэхүү бүтээлийн эрх нь Монгол Улсын Зохиогчийн Эрхийн тухай


хуулиар хамгаалагдсан болно. Бүтээлийг цахим хэлбэрээр түгээх эрхийг
bookstore.mn цахим хуудас эзэмших бөгөөд зөвшөөрөлгүйгээр бүтнээр нь
буюу хэсэгчлэн хувилах болон бусад ямар нэгэн хэлбэрээр олшруулах,
ашиглахыг хориглоно.

www.bookstore.mn
Айдас

1997 оны 6 сарын 6-ны өдөр. 15 цаг

Бор өнгийн мөр нь гандсан богино куртка, цагаан өнгийн даавуун


өмдтэй нар салхинд гандаж харласан нүүртэй хорь орчим насны нэгэн
эр нэлээд халамцуухан гуйвлан явсаар 12 давхар байрны орцоор орлоо.
Тэр эрийн богино тачир үс нь саяханыг хүртэл онгон зэлүүд байгаад
дөнгөж ургаж байгаа шинжтэй. “Хэдэн давхарт билээ” гэж амандаа
үглэн айл айлын хаалга тогшивч хаалгануудын цаанаас хариу үл өгөх тул
хэсэг тогшиж байгаад л дараагийнх руу нь шилжинэ. 6 давхарын 24
номерийн хаалган дээр ирсэн хойноо эцэж ядран залхаж, уур нь хүрсэн
байртай хонхыг нь нилээн ширүүхэн дарахад төдсөн ч үгүй хүрэн модон
хаалга онгойн цагаан гэрийн халаадтай залуухан эмэгтэй хаалгаа нээн
гайхсан байдалтай хараад

-Та хэнтэй уулзах вэ? гэхэд нөгөө эр түүнийг толгойноос нь хөл хүртэл
их л эрээ цээргүй ширтээд

-Энэ Чимгээгийнх мөн үү? гэж асуув. Эмэгтэй

-Тийм хүн байхгүй ээ гээд хаалгаа хаах завсар нөгөө эр гэр рүү нь
өнгөлзөн харж амжив. Хаалга хаагдахад халамцуу эр амандаа хараал
урсган шүлсээ хаяад шат руу эргэснээ туйлдаж ядарсандаа ч юм уу, эсвэл
уусан архиндаа толгой нь эргэв үү гэлтэй шатан дээр суугаад толгойгоо
барин хэсэг сууснаа энгэрээсээ хугас шил архи гарган ирж нэг
амьсгаагаар бүгдийг уучихаад ярвайн амаа дарж архины аагийг гаргах
аядав. Уусан архи нь толгойд нь орж сүүмийсэн нүд нь аймшигтайгаар
гялалзаад шийдсэн аятай ухасхийн босч нөгөө хүрэн модон хаалгыг
тогшлоо. Хаалга хагас онгойж түрүүний бүсгүй толгойгоо цухуйлгахад
нөгөө эр хаалгыг хүчтэй түлхэн онгойлгоход бүсгүй дуу алдаад арагш
саван ойчих шахав. Нөгөө эр гэрт орон хаалга хаахад айж гайхсан
эмэгтэй арагш ухран

-Таньд юу хэрэгтэй вэ? Та гараач гэж хашгирая гэвч дуу нь гарахгүй


байгаа бололтой сөөнгөтсөн хоолойгоор хэлэхэд нөгөө эр түүн рүү
үсрэн очиж шанаадан унагаав. Бүсгүй хана налан унаад тэнцвэрээ
ололгүй газар ойчиход нүд нь араатных адил гялалзсан эр тонгойн
түүний үснээс зууран чихэнд нь

-Дуугарах юм бол ална шүү гэж архирав. Бүсгүй байдгаараа хүчлэн


тийчлэхэд залуу шилэн хүзүү рүү нь хэд хэд цохиход бүсгүй ухаан
алдлаа. Залуу гэр доторхийг яаран харахад гэрт нь өөр хэн алга шиг нам
гүм. Намуухан хөгжмийн ая л зочдын өрөөнөөс зөөлөн уянгална. Нөгөө
залуу тэлээгээ тайлан гарыг нь хүлээд дээш нь харуулан гэрийн
халаадны энгэрийг ярахад бүсгүй хөхөвч, дотоожтойгоо л байв. Согтуу
эр тэлээгүй болж суларсан өмдөө яаран шувтлаад бүсгүйн дотоожийг
тайлан буржгар үсэн дундах бүсгүй хүний эрхэм эрхтэнг шуналтай
харснаа шүлсдэн норгоод хөвчирсөн эрхтнээ шургуулав. Ухаангүй хэвтэх
хүүхнийг мань эр ханатлаа хүчирхийлж дур тавиад өндийхөд дөнгөж
ухаан орсон бүсгүй түүн рүү айж хилмэгдсэн харцаар харан

-Хэрэггүй ээ гэж уйлан гуйлаа. Хүслээ гүйцээж санаа нь амарсан залуу


өмдөө татах зуур нэг гараараа духныхаа хөлсийг арчин түүн рүү
аймшигтай харна. Түүний архи гарч толгой нь саруул болсон шинжтэй
нүд нь эрүүлээр гялалзаж байлаа. Залуу хаалга руу ухарснаа тэлээгээ
санан бүсгүй рүү дөхөхөд үс нь сэгсийж нүүр рүү нь унжсан бүсгүй
түүнээс айн хөлөөрөө дэмнэн арагш өнхөрөнгөө

-Ахаа хэрэггүй ээ, битгий намайг алаач гэж өрөвдөлтэй гуйлаа. Түүний
дуу хоолой сөөнгөтөн зүрх нь түг түг цохилох нь цээжний цаанаас
тодхон харагдана. Залуу түүнийг ингээд орхих гэж үү гэх бодол гэнэт
толгойд нь орж ирэхэд нүд нь хорсолтойгоор гялалзаад хармаагаа
тэмтэрснээ зэвсэг болгочих юу ч олсонгүй тул бүсгүйн дээр мордон
нүүр рүү нь хэд хэд цохилоо. Бүсгүйн ам хамраас цус сад тавин

-Хэрэггүй гэж шивнэнэ. Түүний энэ арчаагүй байдал залууг улам


галзууруулж толгой руу нь цохиж үснээс нь зууран шал мөргүүлсээр
байв. Бүсгүйн нүд гөлийн шал нь тэр аяараа цусанд будагдах үед л залуу
сэхээ аван өндийлөө. Бүсгүйн тархи юу ч үгүй болтлоо үйрэн цус
нөжинд хутгалджээ. Залуу уур хорсол, айдас, аймшигт нирвэгдэн
гуйвлан босоод гал тогооны өрөөнд орон ширээн дээр хэвтэх хутгыг
аван бүсгүй рүү эргэлээ. Бүсгүйн биенээс сүнс нь гарч одохоор тэмүүлж
гар, хөл нь амь тавин тэлчилсээр байв. Алуурчин эр бүсгүйн хажууд
сөхрөн сууж саяхан үнсэж үлгэн долоож таашааж байсан нүцгэн бие рүү
хутгаа дүрэхэд хурц хутга зөөлөн бие рүү ширхийн орж цус годгодон
урсав. Цус харсан залуу улаангасан хутгаа дүрсээр байлаа. Эцэст нь
амьсгаадан босоод цусанд хутгалдаж юу ч үгүй болтлоо сийчигдсэн
бүсгүйн цогцос руу гөлийсөн нүдээр харснаа одоо л юу хийснээ
ухаарсан мэт бүсгүйгээс нүд үл салган арагш ухран хананд тулаад гараа
харлаа. Гар нь нил цус болжээ. Гэнэт хажуугийн өрөөний хаалганы
хажууд хүүхэлдэйгээ энгэртээ тэврэн айсандаа ам нь ангалзан зогсох 5
орчим насны бяцхан охиныг олж харлаа. Бяцхан охин алуурчин залуу руу
харц үл салган айж балмагдан харж байв. Алуурчин ч гэсэн түүн рүү айн
харна. Энэ бол гэрч гэх бодол түүний толгойд зурсхийсэн нь цус хурсан
нүдэнд нь тодроход залуу аймшигтайгаар мушилзаад түүн рүү алхлаа.

6 жилийн дараа.

2003 оны 6 сарын 6-ны өдөр. Яг тэр байшинд.

Ханын цаг яг 18:05 цагийг заах үед үүдний хонх дуугарахад Сувдаа
хаалга руу очин шагайвчаар харвал Батаа зогсож байв. Сувдаа баярлан

-За одоохон гээд хаалгаа нээхэд Батаа, Ганаа, Болд, Цэцэгээ, Төвшин нар
баахан тортой юм барин инээцгээгээд зогсож байлаа. Сувдаа баярлан

-Та нар чинь хаана тааралдаад бөөнөөрөө ирээ вэ? Алив орцгоогооч
гэхэд Батаа цэцгийн баглаагаа түүнд барин

-Төрсөн өдрийн мэнд хүргэе гэхэд Сувдаа дуу алдан

-Баярлалаа гээд цэцгийн баглааг нандигнан авав. Цэцэгээ

-Ядаж гэрт нь орж байгаад өгөхөд яанаа, энэ Батаагийн яаруу гэдэг нь
гээд дэлгээстэй хаалгаар ороход найзууд нь түүнийг даган гэрт
орцгоолоо. Сувдаа цэцэгийн баглаагаа хийх сав олохоор гал тогооны
өрөөнд оронгоо

-Зочдын өрөөнд орцгоож бай. Найз нь одоохон гэв. Найзууд нь урьд нь


эднийд олон ирж байсан янзтай өөриймсгөөр том өрөөнд ороод том
өргөн буйданд тухлан сууцгаалаа. Батаа
-Гэрийнхэн чинь хаачаа вэ? гэхэд Сувдаа гал тогооны өрөөнөөс устай
шилэн сав авчран өрөөнд орж ирэн

-Зуслан явцгаасан гээд цэцгийн баглааг шилэн саванд хийн ширээн дээр
тавилаа. Ганаа камераар түүнийг дагуулан харж бичлэг хийж байв. Болд
гараа үрчин

-Тэгвэл ч өнөөдөр дураараа дургиж дунд чөмгөөрөө бүжиглэх нь дээ


гэхэд найзууд нь инээлдэж

-Дунд чөмгөөрөө яаж бүжиглэдэг юм бэ гэхэд Болд

-Удахгүй та нар харнаа гэнэ. Сувдаа ширээний талыг эзэлсэн сүрлэг


сайхан цэцгийн баглааг бахдан хараад Батаа руу дотноор инээмсэглэв.
Тэр хоёр үерхэж эхлээд 4 сар орчим болж байгаа аж. Тэд бол дунд
сургуулийн аравдугаар ангийнхан. Нэг ангийн, нэг фракцийн салшгүй
найзууд. Баярлахдаа хамт баярлаж, гомдохдоо нэгэндээ тунирхсаар
арван жил үерхсэн нөхдүүд өнөөдөр Сувдаагийн төрсөн өдрийг
тэмдэглэхээр цуглаад байгаа нь энэ. Батаа Сувдаа хоёрыг үерхэж байгааг
найзууд нь бүгд мэдэх болохоор Батаа гэртээ байгаа эзэн хүн шиг
бусдаас илүү тухалж байхад бараг төрсөн цагаасаа эхэлж камертай
найзалсан Ганаа тэднийг камераараа харан үйлдэл бүрийг нь бичнэ.
Ганаагийн ганц, бүр цор ганц хобби нь кино хийх. Бага байхдаа зургийн
апратнаас салдаггүй байснаа дүрс бичлэгийн камер монголд орж
ирсэнээс хойш эцэг эхээ шаналган байж түүнээс нь нэгийг авхуулаад
одоо хүртэл салаагүй л явна. Энэ хооронд хэд хэдэн камер сольсон ч
хобби нь огт өөрчлөгдсөнгүй, харин ч улам асч кино хийх юмсан гэх
мөрөөдөл нь дэврэн яваа билээ. Харин Цэцэгээ ангийнхан дотроо ч,
сургууль даяараа ч хэнд ч гологдохгүй царайлаг нэгэн. Үүнийгээ ч сайн
мэднэ. Хэрэгтэй үед ашиглаж ч чадна. Олон хөвгүүд түүнд үерхэлийн
захиа өгч байсан ч тэднээр тоглоом хийгээд л өнгөрдөг байв. Сувдаа
тавагтай чихэр, жимс ширээн дээр өрөөд

-За найз нь хурдхан цай хоол хийгээдхье гээд гал тогооны өрөөнд оров.

*********************************************

Сувдаа гал тогооны өрөөнд хиам өшиглөн зууш бэлдэх зуураа гал дээр
тавьсан савтай хоол руугаа өндөлзөн хэд хэдэн ажил зэрэг амжуулан
завгүй хөдөлж байтал Цэцгээ орж ирэн хаалганы хажууд зогсон
Сувдаагийн өмссөн хувцас, үсний засалт зэргийг нь араас нь сонжсон
шинжтэй харан зогсов. Сувдаа цагаан өнгийн нимгэн цамц, цагаан
цэнхэр өнгөтэй банзал өмсөж дал шүргэм урт үсээ буржийлгажээ.
Цэцэгээ сонжиж ханав бололтой

-Би туслах уу гэхэд ажилдаа улайрсан Сувдаа түүн рүү харалгүй хутга
тачигнуулах зуураа

-Ямар сайн юм бэ? тэгээч. Би ганцаараа арай л амжихгүй байна гэж


олзуурхав. Цэцэгээ ширээн дээр гялгар тортойгоо байсан нимбэгнээс
аван

-Хутга чинь хаана байна? гэхэд Сувдаа шүүгээнээс хутга авч өгөөд цааш
харан хоолоо хутгангаа

-Хөвгүүд маань юу хийж байна гэж асуув. Цэцэгээ хутгыг аван цэнхэр
туяатай ирийг нь харах үед өөр нэгэн хүний гар хутганы ишнээс барин
“Үгүй ээ” гэж орилох шиг болоход толгой нь манаран нүдэнд нь нэг
залуу нэгэн эмэгтэйг дахин дахин хутгалж байгаа дүр зураг жирэлзэх
мэт үзэгдэхэд тогонд цохиулсан мэт салганаад хутгаа алдчихав. Төө
хэрийн урт мах өшиглөх зориулалттай хурц хутга шалан дээр тархийн
унахад Сувдаа эргэн

-Юу болсон бэ? гэж Цэцэгээ рүү гайхан харахад Цэцэгээ гэнэт сэхээ
орон

-Зүгээрээ, санамсаргүй алдаад унагачихлаа гээд тонгойн шалан дээрээс


хутгыг айсан байртай авахдаа

-Энэ яасан том хутга вэ гэж бувтналаа. Сувдаа

-Харин тиймээ, махных байхгүй юу. Өөр хутга байдаггүй ээ. Аав ээж
хоёр гал тогооны ойр зуурын юмаа аваад явчихсан болохоор наадахаараа
л аргалахаас гээд хоолондоо амтлагч хийн хутгана.

-Тэд нар юу хийж байна? Уйдаж байгаа байхдаа гэж Сувдааг асуухад
Цэцэгээ нимбэг хэрчингээ хайхрамжгүйгээр

-Тэд яахав дээ, дэмий юмаа л ярьцгааж байгаа биз гэв.

-Дэмий юм гэж юу вэ? гэж Сувдаа инээмсэглэн сониучирхахад

-Мөнгө төгрөг, охид хүүхнүүд ярьж дэмий мөрөөдөцгөөж байгаа биздээ.


Тэдний мөрөөдөлд ямар хязгаар байх биш. Тэгээд нэг нь ч гэсэн бүтдэг
бол сайхан л байна. Үгүй тэр Төвшөөг яанаа? Мөнгө ярихаар л нүд нь
сэргээд боссуудын тухай эцэс төгсгөлгүй чалчих юм. Бүр дургүй
хүрмээр гэдэг нь

-Бусад нь?

-Ганааг ямар мэдэхгүй биш. Кино кино кино. Кино бол бүх урлагийн
оргил нь гээд л яг тоть шиг. Цаадах чинь жорлонд хүртэл камераа барьж
ордог гэнэ лээ. Тэрийг нь ямар хүн үзэх вэ дээ. Бүр бөөлжис цутгана биз
дээ? гээд Цэцэгээ тас тас хийтэл инээхэд Сувдаа гэнэхнээр инээмсэглэн

-Ганаа ч уг авьяастай шүү. Саяхан нэг уралдаанд бүтээл нь шалгарсан


гэсэн. Хичээгээд байвал санасандаа заавал хүрэх хүн гэхэд Цэцэгээ
тамшаалан

-Үхсэн хойноо. Тэрний авьяастай гэж юу байсан юм. Насаараа шахам


камер чирж явсан хэрнээ одоо хүртэл хүнд харуулчих ганц ч юм
хийгээгүй байна ш дээ. Ядаж л сургууль төгсөлтийн үеийн сайхан
бичлэг хийчихгүй нэг сонин юм хийсэн байгаа юм даа. Сувдаа

-Надад бол таалагдсан гээд найзыгаа гомдоочих вий гэсэндээ хүлцэнгүй


харан инээмсэглэв

-Төгсөлтийн баярын л бичлэг хийчихнэ биз, тэгэхэд кино ч гэнэ үү юу


вэ учир нь олдохгүй юм хийгээд байхдаа яадаг юм бэ. Тэгээд тэр
киноных нь гол дүр барзгар Чимгээ байхдаа ч яах вэ дээ. Бид нар ямар
тэрнийг харах юм уу? Би л лав тэр бичлэгээс нь өөрийгөө бараг олж
хараагүй гэж уурсав.

Уг нь Ганаа төгсөлтийн баярын бичлэгийг урьд өмнө байгаагүй


шинэлэгээр хийе гэж санал гаргажээ. Нэг л хэвийн уйтгартай юм
байснаас тэр нь дээр гэж ангийнхан нь ч зөвшөөрсөн юм. Кино
зохиолыг Ганаа өөрөө бичиж гол дүрд нь ангийнхаа хамгийн дуугүй,
ноомой охиныг тоглуулсан нь ихэнхэд нь таалагдаж Цэцэгээ зэрэг зарим
нэг хүүхдүүдийн дургүйг хүргэжээ.

-Цаг нь болохоор сайн кино хийх байлгүй дээ. Бидний тухай кино хийх ч
юм билүү гэж Сувдаа найзынхаа сэтгэлийг бодон төвийг сахин хэлэхэд
Цэцэгээ

-Тэгвэл тэр ч инээдмийн кино болно биз гээд тачигнатал инээв.

-Бусад нь. Бусад нь юу хийж байна? гэж асуухдаа цаанаа Батааг л


сураглаж байлаа. Цэцэгээ ч түүнийг нь ойлгож байсан тул албаар
дүйвүүлэн

-Болдоо гэж дүйнгэ нөхөр бусдынхаа амыг хараад л инээгээд сууж байх
юм. Тэр ч жинхэнэ хөдөө л дөө. Хүн юу ч ярьж байсан үнэмшээд л амаа
ангайлган сонсоно гээч. Хөөе чи сонссон уу? Цаадах чинь Болороог
үерхэе гэж гуйсан гэсэн шүү.

-Ямар Болороо?

-Яагаав дээ манай ангид байсан аймаар сэнтэг, тарган охин. Болдоод
тийм л охид таалагдана даа ха ха ха

-Яах нь вэ хөөрхийг. Болд чинь их цайлган, хүн чанараар дажгүй залуу ш


дээ гэж Сувдаа өмөөрөхөд

-Хн. Одоо цагт хүн чанараар яах юм бэ? Нийгэм нь ийм байхад арав
алхаад л хүнд хууртагдаж, хулхидуулна ш дээ гээд Цэцэгээ хямсалзана.

-Юмыг дандаа муугаар бодоод яах вэ. Сайхан хүмүүс зөндөө л байгаа ш
дээ

-Хн, тийм л байх болтугай гэж Цэцэгээ хямсалзаад нимбэгээ хэрчиж


дуусан өөр юу хэрчих вэ гэх шиг ийш тийшээ харав. Сувдаа тэсэлгүй

-Батаа юу хийж байна? Өлсөөгүй байгаа даа. Уйдаж байгаа болов уу?
гэж хэлээд ичин цааш харж саяхан тагийг нь сөхөж харсан хоолныхоо
тагийг дахиад л авав. Цэцэгээ түүн рүү жуумалзан хараад

-Өлсөөд турж үхтэл хаа ч байсан юм бэ? гэж хүйтэн хэлээд алим нимгэн
зүсэж эхэлтэл нүдэнд нь гартаа барьж байгаа хутгаар Сувдаагийн араас
дүрэхэд нуруунаас нь цус садран Сувдаа амь тавин орилох дүр зураг
жирэлзэх мэт үзэгдээд аймшигтайгаар орилох чимээ сонсогдох шиг
болов. Тэгтэл плиткан дээр тавьсан цай дэврэх чимээ гарахад нойрноос
сэрэх мэт сэхээ орлоо. Цэцэгээ хутгаа гартаа тас атгачихсан зогсож байв.
Зүүн гарын долоовор хуруунаас нь цус гарч шүүслэг алиман дээр цусан
дусал бөнжигнөнө. Сувдаа сандран плиткан дээрээс цай авч халуун
саванд уудлаад түүнийг анзаарсангүй. Цэцэгээ хутга руу нэг харж,
Сувдаа руу нэг харан гайхаж балмагдан зогссоноо санамсаргүй зүссэн
хуруугаа амандаа хийн цусыг нь сороод Сувдааг халуун савтай цай барин
эргэн харахад гараа ардаа нуулаа. Сувдаа түүнийг анзаарсангүй

-За цай бэлэн боллоо. Наад зуушнуудаа аваад ир гээд гал тогооноос
гаран том өрөө рүү ороход Цэцэгээ хутга руу айсан байртай хараад
ширээн дээр болгоомжтой тавилаа. Хутганы ир нарны гэрэлд сүртэй
гялалзан харагдана. Цэцэгээ хорсон өвдөх хуруугаа амандаа хийн хөхөөд
зүссэн нимбэг, алимаа тавган дээр тавин том өрөө рүү орлоо. Харин гал
тогооны өрөөнд нэгэн эмэгтэйн сүнс зогсон тэдний араас харж байгаад
ширээнд дөхөн хутганы ирэн дээр тогтсон Цэцэгээгийн цусыг долоов.

*********************************************

Тэд жирийн зүйлс ярилцан сууцгаана. Хоол цай ууж идэн хэн хэнийх нь
гэдэс бондойтол дүүрч тааламжтайгаар буйдан налан сууцгааж байлаа.

Цаг 21:00 болоход Төвшөө

-Сувдаа чи хундаганууд аваад ирээч гэж Сувдаад хэлээд бусад уруугаа


харан нүд ирмэв. Сувдаа юу ч бодолгүй уриалгахнаар

-За одоохон гээд өрөөнөөс гаран гал тогооны өрөөнд ороод шүүгээнээс
хундага аван эргэтэл өрөөнд ямар нэг хүн байгаад өөрийг нь хараад
байгаа юм шиг санагдаж бие нь жихүүцэх шиг боллоо. Гэнэт ард нь
тасхийх чимээ гарахад сандран эргэж харахдаа ширээн дээр байсан
аягыг тохойгоороо санамсаргүй унагаад хагалчихав. Аяга шалан дээр
ойчин бяц үсрэх чимээгээр дахин цочин давхийгээд эргэн тойрноо
харахад гал тогооны өрөөнд хэн ч бас юу ч алга байлаа. Сувдаа айж
гайхан чичрүүдэс нь хүрэн биеэ сэгсэрээд эргэн тойрноо харахад бүх
зүйл хэвэндээ байв. Урьд өмнө хэзээ ч ийм мэдрэмж бас аймшиг төрж
байгаагүй юмсан. Эцэг эх нь хөдөө гадаа явахад ганцаараа дажгүй л
байгаад байдагсан. Гэтэл гэртээ ганцаараа биш олуулаа байсаар байхад
ийм сонин аймшигтай мэдрэмж төрөөд байгаад гайхаж байв. Сувдаа
эргэн эргэн харсаар гал тогооны өрөөнөөс гартал /энэ үед гал тогооны
өрөөнд нөгөө эмэгтэй түүнийг хараад зогсож байна/ коридорын гэрэл
унтраагаастай, эргэн тойрны зүйлс бүдэг бадаг харагдаж байлаа. Сувдаа
тэмтэчин

-Хөөе найзуудаа гэж зориг муутай дуудсаар том өрөөны хаалгыг


онгойлгоход өрөөнд хав харанхуй байв. Сувдаа гайхан унтраалга тэмтрэн
зогсож байтал гэнэт гэрэл асан найз нар нь бялуу бариад

-Гэнэтийн бэлэг гэж чангаар хашгирцгаалаа. Сувдаа балмагдан амаа


ангалзуулан зогсож байснаа

-Бурхан минь. Та нар намайг бүр айлгачихлаа гэхэд Батаа түүнд дөхөн
ирж

-Хайрт минь чамдаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе гээд тэврэхэд
Сувдаа саяханы айдсаасаа салж чадахгүй

-Баярлалаа гэж чичирхийлсэн хоолойгоор хэлэв. Найзууд нь тэднийг


тохуурхан шуугихад Сувдаа ичин Батаагаас хөндийрлөө. Болд, Төвшин
хоёр түүнд дөхөн ирж

-Төрсөн өдрийн мэнд хүргэе гэцгээн гар барив. Ганаа камераар бичлэг
хийсээр. Цэцэгээ гэнэтийн бэлэгт үнэхээр гэнэдсэн байртай

-Та нар чинь түрүүн баяр хүргээгүй билүү гэж нүдээ тормолзуулан
хэлэхэд Төвшин

-Танай Батаа чинь л хүргэсэн байх. Харин бид нар бол цагийн юмыг
цагт нь л хийнэ шүү дээ гэв. Болд
-Чамайг орой 9 цагт төрсөн гэхээр чинь бид нар гүрийгээд л хүлээгээд
байлаа гэж нүүрээ улайлган хэллээ. Харин Цэцэгээ жишимгүй царайлан
санамсаргүй унтарсан бялуун дээрх ганц хоёр лааг сэргээн асаагаад

-За алив наашаа сууцгаа. Сувдаа лаагаа үлээхгүй юм уу? гэхэд

-Нээрээ хүслээ хэлэх цаг боллоо гэж Төвшөө дэмжлээ. Батаа Сувдааг
сугадан ширээний ард суулгаад

-Миний найз хамгийн их хүсэж байгаа хүслээ дотроо бодоод лаагаа


үлээгээрэй гэхэд Сувдаагийн нүүр улайн

-Би юу хүсэх вэ? гэхэд Төвшөө инээд алдан

-Юун юу хүсэх вэ гэж? Баян болмоор байна гээд л үлээчихгүй юу гэв.


Болд

-Үгүй ээ, сайхан амьдралыг хүсэх хэрэгтэй ш дээ гэхэд Төвшөө

-Тэгээд баян болчихвол сайхан амьдрана биздээ. Чи ч болоогүй байна


даа гэж Болдоогийн толгойг илэн цаашлуулахад Ганаа камераар бичлэг
хийсэн хэвээр

-Батаатайгаа сайхан амьдарч олон хүүхэдтэй болмоор байна гэхгүй юу


гэхэд Болд, Төвшөө хоёр дэмжин инээлдэж харин Батаа ичингүйрэн
толгойгоо илэв. Цэцэгээ

-За ямар та нарын хүсэл биш. Энэ чинь Сувдаагийн төрсөн өдөр. Өөрөө
л хүсэг гэлээ. Сувдаа гэнэхнээр инээмсэглэн

-Надад хүсэх зүйл ч юу байх вэ дээ. Ийм сайхан найзууд байна. Бас
Батаа минь байна. Аав ээж минь намайг эрүүл саруул өсгөж бойжуулж
өдий зэрэгтэй болгосон болохоор би их аз жаргалтай байна. Та нартаа
маш их баярлалаа гэж чин сэтгэлээсээ хэлэхэд Цэцэгээ

-Тэгээд чамд хүсэх юм байхгүй юм уу? гэхэд хэсэг бодлогоширсноо

-Надад нэг хүсэл байна гээд нүдээ анин хүслээ дотроо шившлээ.
Өнөөдөр түүний хувьд үнэхээр аз жаргалтай өдөр байлаа. Арван жил
үерхсэн найзууд нь байна. Анхны хайраа өгсөн хөвгүүн нь түүнийг
сайхан хараад зогсоно. Амьдралаас өөр юу хүсэх вэ гэх шиг түүнд
санагдах тул Сувдаа сэтгэлдээ “үргэлж ийм хэвээрээ байх юмсан” гэж
бодоод лаагаа үлээв. Найзууд нь алга ташин

-Сайн байна, нэг л үлээлтээр бүгдийг нь унтраалаа гэцгээв. Төвшөө


хэрэгт дурлан

-Сувдаа чи юу хүссэн бэ? гэж шалгаахад Сувдаа ичингүйрэн

-Тэр нууц гэв. Болд

-Нээрээ нууц байлгүй дээ. Алив бүгдээрээ шампанскаа задлая гэхэд


Ганаа

-Болд маань бүр цангачихсан бололтой гэж шооллоо. Болд инээн

-Тиймээ цангаж байна. Тэгээд party-гаа эхэлцгээе л дээ гэж хашгирахад


бүгд дэмжицгээгээд өөр өөрсдийн хундагаа барив. Батаа шампанскийн
бөглөөг мултлахад пөд хийх чимээ гаран оргилуун дарс хөөсрөн
олгойдлоо.

*********************************************

Ганаа бичлэг хийсээр. Бичлэгт тэдний ууж, идэж, инээж хөгжилдөж


тоглоом хийж байгаа нь харагдана. Бас бүжгийн аянд тэнхээ мэдэн
бүжиглэж цовхчино. Батаа саарал костюмаа тайлаан цагаан цамцныхаа
энгэрийг ярчихсан, Батаа үе үе хөлсөө арчин найзуудыгаа даган
дэвхцэнэ. Төвшөө хундагатай дарс аягалан хүн хүнийг шахан хүчээр
шахам ам руу нь цутгана. Цэцэгээ тэрүүхэндээ эвлэгхэн хөдлөн Батааг
эротик хөдөлгөөнөөр урин дуудаж өгзөгөөрөө үе үе биед нь хүрч байлаа.

Цаг 21.40 болжээ.

Шуурхайхан үргэлжилсэн хөгжилтэй үе дуусч найзууд жаахан тайвшран


энд тэнд нэг нэг шар айраг бариад сууцгааж байна. Болд Сувдаа руу
харан гар дахь шилтэй шар айрагаа микрофон болгоод

-За амьдралынхаа гуравны нэгийг туулчихаад юу бодож байна даа гэхэд


Ганаа

-Яагаад гуравны нэг гэж? хэмээн асуулаа.

-Хүний дундаж нас 75 биздээ. Гэтэл Сувдаа маань 18-ийг нь


насалчихаад байна шүү дээ гэхэд Батаа цамцныхаа энгэрээр цээжээ
сэвэх зуураа

-Би л лав 100 насалнаа гэв. Цэцэгээ түүн рүү тааламжтай харж

Чи ч магадгүй шүү. Харин би хөгширөхийг үзэн ядаж байна гэж


намжирдлаа. Ганаа

-Яагаад? гэж асуун сурвалжлагчийнхаа ажлыг хийсээр

-Та нар бод л доо. Хөгширч нүүр чинь дүүрэн үрчлээс болж, нуруу чинь
бөгтийгөөд хүн хүнд ад үзэгдээд л, юм сонсох ч үгүй бас ярьж ч
чадахгүй болчихсон байна гээд төсөөл дөө.

-Сонсгол ч яахав мууддаг юм байгаа биз. Харин яагаад ярьж чадахгүй


гэж? Ахмадын холбооны хөгшчүүл бусдаас илүү ярьдаг биз дээ гэж
Төвшөө инээд алдахад Цэцэгээ ам нээн хариу хэлэхийн зуурдгүй Болд

-Хиймэл шүд нь байн байн унаад л ярьж чадахгүй байхгүй юу гээд


хөхөрлөө. Төвшин Цэцэгээ рүү харан

-Чи гоо сайхны мэс засалд ороод л залуу эмээ болчихгүй юу гэж
тохуурхахад Цэцэгээ түүн рүү муухай харав. Сувдаа

-Бид хөгширөх ч үгүй, одоогийнхоо залуу хэвээр үүрд байдаг бол мөн гоё
оо? гэж нүдээ хагас анин мөрөөдөнгүй хэлэхэд Ганаа

-Тэгвэл үхчихгүй юу гэж тоглоом хийснээ энэхүү тоглоом нь их л тэнэг


болохыг хэлсэн хойноо л ухааран амаа хамхилаа. Гэвч ам алдвал барьж
болохгүй гэдэг дээ. Батаа, Төвшөө хоёр түүн рүү муухай харахад Ганаа
гэмшин доошоо харж камераа оролдож буй дүр эсгэлээ. Харин Цэцэгээ
хүйтнээр инээж сууна. Сувдаа тэдний байр байдлыг анзааралгүй

-Үгүй ээ, амьд хэвээрээ тийм байвал гэж байхад чинь гэж гомдоллоход
Ганаа алдаагаа засах гэж хичээн

-Тэгвэл кинонд тоглох хэрэгтэй. Кино бол бүх урлагийн оргил нь.
Чиний одоогийн дүр төрх кино зургийн хальснаа мөнх үлдэх болно.
Зуун жил өнгөрсөн хойно ч чи яг энэ хэвээрээ байна гэвэл Цэцэгээ
мушилзан

-Хальс нь шатчихвал яах вэ? гэж түүнийг цаашлуулан асуув. Ганаа хэлэх
үгээ олохгүй амаа ангалзуулахад Батаа

-Тийм азгүй юм гэж юу байсан юм гэж бувтнав. Болд

-Хүн мөнх байна гэж хэзээ ч байхгүй. Хэзээ нэгэн цагт үхэх л болно.
Харин хэзээ, яаж гэдэг нь л чухал гэж гүн ухааны юм хэлээд долоовор
хуруугаа гозойлголоо. Болд сүүлийн үед хэтэрхий дотогшоогоо болж юм
л бол гүн ухааны ойлгогдомгүй юм ярих болсон билээ. Энэ талаар
ангийнхантайгаа тэр ч байтугай багш нартайгаа ч марган уншсан ганц
нэг номноосоо иш татна. Найзууд нь түүнийг цаашлуулж “манай гүн
ухаантан” гэж өргөмжлөхөд тийм ч дургүй биш байдаг болжээ. Ганаа
камераа унтраан хальсаа солингоо

-Хэзээ, яаж үхэхээ мэдэж байвал ямар утга байгаа юм бэ? гэхэд Батаа

-Нээрээ тийм шүү. Хэзээ үхэхээ мэдэж байвал хүнд хүсэл тэмүүлэл
гэдэг юм байхгүй болно ш дээ. Үхэх цаг нь ойртох тусам сэтгэлээр унаад
цагаасаа өмнө зүрх нь хаагдаад үхэх байлгүй гэв. Ганаа

-Үхлээс юунаас нь айдаг юм бэ? Бүх зүйл хоромхон хугацаанд болж


өнгөрнө. Тэгээд л нүдээ нээхэд нөгөө ертөнцөд оччихсон байна. Ердөө л
кадр солигдохтой адил гэхэд Төвшөө

Тэгсэн чинь тамд оччихсон байвал яах вэ? гээд инээхэд Ганаа эвгүйцэн

-Там гэж байдаггүй юм. Мухар сүсэг. Чамайг ийм сүсэг бишрэлтэй гэж
огт бодоогүй юм байна шүү гэж биеэ өмөөрлөө. Амьдралд хөл тавьж
яваа залуу хүмүүс амьдралын утга учир, учир шалтгааны тухай байнга
маргалддаг билээ. Тэд ч гэсэн зав л гарвал энэ тухай хэлэлцэнэ. Нас бие
чацуу, заалгасан эрдэм нэг ч тэд өөр өөр зан ааштай болохоор энэхүү
маргаан нь төгсгөлгүй мэт өрнөдөг байлаа. Болд номноос уншсанаа л
гол болгоод дайрахад харин Батаа номноос уншсанаа өөрийнхөө бяцхан
оюунд тунгааснаараа сөрнө. Ганаа амьдралыг камерийн дэлгэцээр л
хардаг мэт бодит байдлыг л өгүүлэхэд Төвшөө бүх зүйл эцсийн эцэст
мөнгө, эрх мэдэл дээр л тогтдог гэж тунхаглан тэр үзлээ тууштай
хамгаалдаг байлаа. Сувдаа эдэн дотроосоо хамгийн гэнэн цагаахан нь
болохоор бүх л зүйлийг гэрэл гэгээтэй талаас нь харж чаддаг байв.
Төвшөө их л ухаалаг царай гарган найзуудаа тойруулан хараад

-Бид там байдаг, байдаггүй гэж маргацгаадаг. Бид нараас ч өмнө


маргацгааж л байсан. Харин би бол хашир хүн. Байхгүй байхгүй гэж
бодоод явж байтал үнэхээр байвал яах вэ. Үгүй яах вэ, байхгүй бол сайн
л биз. Алдах юмгүй наймаа байгаа биз гэхэд Болд түүний хэлсэнийг
эргэцүүлэн

-Тэгвэл чи байгаа гэж бодоод явж байгаа юм уу? гэж асуухад Төвшөө
сэтгэл хангалуунаар

-Тиймээ гэж хариулав. Батаа

-Харин би там диваажингийн тухай өөр бодолтой явдаг. Хүн өөрөө л там
диваажинг бий болгодог гэж боддог юм. Хүнийг био энергин
бүрхүүлтэй байдаг гэдэг ш дээ. Тэнд мэдээлэл хадгалагдаж,
хуримтлагдаж байдаг. Жишээлбэл бид ямар нэг улс оронд очиход түүний
тухай мэдээлэл чамайг хүрээлсэн био бүрхүүлийн хаа нэгтээ
хадгалагдана. Дараа нь тэр газар орныхоо тухай бодоход бид тэнд
оччихсон юм шиг болдог ш дээ. Яг л компютерийн хард дискэнд
бичигдсэн юм шиг. Тэгэхээр там болон диваажингийн тухай бидний олж
цуглуулсан мэдээлэл тэр био оронгийн хаа нэгтээ хуримтлагдаж
баяжигдаж байдаг юм. Дараа нь хүн үхэхэд хүний сүнс тэр био энерги
дотроо л байсаар байна. Тэгээд л өөрсдийн бий болгосон там,
диваажинд морилж байгаа юм даа.

Түүний яриаг Болдоо, Сувдаа хоёр шимтэн сонсож байхад Цэцэгээ яриаг
нь нэг их тоосон шинжгүй харин түүнийг эр хүнийх нь хувьд сонирхон
харж байв. Цэцэгээ түүнд сайн болоод удаж байгаа ч Сувдааг сонгосонд
нь дотроо уурсаж явдаг байлаа. Уг нь ч Батаа наймдугаар ангид байхдаа
Цэцэгээг үерхэе гэж гуйж байсан л даа. Гэхдээ тэр үед Батаа одоогийнх
шиг ийм сайхан залуу биш намхан туниа муутай жаалхүү байсан. Тэгээд
ч Цэцэгээ тоож нүүр өгөлгүй татгалзсан юм. Харин одоо хар даа булчин
нь зангираад л, нүд нь цогтой гялалзаж, инээмсэглэхэд нь тэгш сайхан
шүднүүд нь ярайгаад л.

Батаа тэр бүр яригддаггүй сэдвээр ярьж байгаа болохоор Ганаа түүний
яриаг их л шимтэн бичлэг хийж байлаа. Төвшөө түүнтэй маргах гэж
тэсч ядаж байсан тул

-Тэгээд тамыг яаж өөрсдөө бий болгодог юм бэ гэ асуув.

-Биднийг төрөхөд био энерги маань бараг цэвэрхэн байдаг. Бараг гэдэг
маань эцэг өвгөдөөс бидэнд зарим нэг мэдээлэл өвлөгдөн ирдэг юм шиг
байгаа юм гэхэд Төвшөө эмзэг цэгийг нь оллоо хэмээн баярлаж

-Чи яг таг мэдэхгүй байгаа юм уу? гэхэд Батаа жаахан сандраад

-Энэ чинь миний л бодол шүү дээ гэж хэлэв. Сувдаа түүний яриаг
шимтэн сонсож

-Тэгээд цааш нь ярь л даа. Их сонирхолтой байна гэхэд Цэцэгээ Төвшөө


рүү хялайн харж

-Чи маргах гэж өрвөлзөөд байлгүй эхлээд яриаг нь гүйцэд сайн сонс л
доо хэмээн ширүүхэн хэллээ. Нөхдийнхөө дуртай байгаад Батаа
урамшин

-Тэгээд л хүүхэд өсч томрох бүрдээ гаднах ертөнцийн тухай мэдээллийг


өөртөө бий болгож, өөрийгөө тойрон хүрээлсэн био энергин бүрхүүлдээ
хадгалаад л байдаг. Хүмүүс сайн мэдэхгүй мөртлөө там гэдэг бол үргэлж
халуун гал шатаж байдаг, тэнд эрлэгийн элчүүд сэрээ барин хүнийг
дандаа тамалдаг гэж ярьдаг. Харин диваажинг болохоор маш сайхан,
библьд гардаг даа нэг тийм гоё цэцэрлэг гэж ойлгуулдаг. Тэнд нь өвчин
зовлон гэж байхгүй, өлсөж даарах гэж мэдэх ч үгүй тийм сайхан байдаг
гэж ярьдаг. Хүн түүнийг нь сонсоод там диваажингийн тухай ойлголтыг
энеригтээ хадгалдаг. Харин үхсэн хойноо хүн тэр энергитээ тодорхой
хугацаанд амьдардаг. Өөрөөр хэлбэл хүмүүсээс сонсож өөрийн бий
болгосон там эсвэл диваажинд амьдардаг гэсэн үг л дээ. Хэрэв би там
бол маш сайхан жишээлбэл аягүй гоё баар гээд төсөөлчихсөн бол үхээд
тамд очих болбол өөрийн бий болгосон тэр баарандаа л наргиад байна.
Харин диваажинг муу, муухай гээд төсөөлчихсөн бол тэнд очоод зовно
гэсэн үг гэж би боддог юм гэхэд Төвшөө үл ялиг хямсалзаад

-Сонин л таамаглал байна гэхэд Болд түүн рүү харан

-Чи өөрийгөө диваажинд очино гэж боддог уу? гэвэл Төвшөө шар айраг
уун буйданг арагшаа налан налайгаад

-Мэдээж тэнд л очино доо. Өөр хаана очих гэж? гэв. Тэр үнэхээр
өөрийгөө диваажингаас өөр газар очно гэж бодохгүй байгаа бололтой.
Төвшөө нэг удаа ангийнхаа хүүхдийн цүнхийг хулгайлсан юм. Эхэндээ
зүгээр л тоглоом хийх санаатай сэмхэн авчихсан ч асуудал гэнэт хүндрэн
хэн хэнийгээ хулгайд сэрдээд эхлэхээр аргагүй дуугаа хураан тэр
хэвээрээ гүрийчихжээ. Цэцэгээ энэ явдалыг мэддэг болохоор түүний
нүд рүү ширтэн

-Диваажинд чамайг оруулна гэдэгт итгэлтэй байна уу? гэж хорноор


асуухад Төвшөө

-Тиймээ. Би хүнд ямар ч муу юм хийж байгаагүй юм чинь гэж итгэлтэй


бус хэлээд биеэ засч суулаа. Сувдаа тэдний яриаг чагнаад дуугүй сууж
байснаа

-Найзуудаа одоо бүгдээрээ өөр юм ярьцгаая. Нэг мэдсэн чинь үхэл энэ
тэр рүү орчихсон байна гэхэд Батаа өөрийнхөө бодлыг гүйцэд хэлж
санаа нь амарсан хүний төрхтэйгөөр

-Нээрээ өнөөдөр баярын өдөр байна даа. Жаахан хөгжилтэй байцгаая.


Бүгдээрээ Сувдаадаа төрсөн өдрийн дуу дуулж өгье тэгэх үү гэхэд
Төвшөө, Болд хоёр “тэгье” гэж дэмжлээ. Батаа эвлэгхэн хоолойгоор

-Өнөөдөр бидний баярын өдөр

Үнэнч найзын минь төрсөн өдөр гэж аялахад найзууд нь

Үүрд жаргалтай өргөө гэрт чинь


Үеийн олон найз нар минь цугларлаа хэмээн түрэн дуулцгаав.

Сувдаа анд найз нарынхаа өөрт нь зориулсан дууг намуухан дагаж


аялангаа Батаа руу энхрий дотноор талимааран харж суув. Цэцэгээ
түүний харцийг ажиглаад үл ялиг мушилзсан авч юм хэлсэнгүй,
бусдыгаа даган амаа хөдөлгөн суусаар дуу дуусгав. Найзууд нь дуулж
дуусаад алга ташин Сувдаад баяр хүргэхэд Сувдаа ичингүйрэн доош
тонгойж

-Та нар сайхан дуулах юмаа гэв. Цэцэгээ мушилзан

-Хамтлаг байгуулчихвал яасан юм бэ гэхэд түүнийг явуулж байгааг


мэдээгүй найзууд нь

-Яагаад болохгүй гэж?

-Тэгье л дээ гэцгээв. Болд

-Манай Батаа чинь сайхан дуулчихдаг юм байна ш дээ. Би л лав урьд нь


Батаагийн дуулж байгааг сонсоогүй юм байна гэхэд Батаа шилээ маажин

-Миний дуулах гэж юу байсан юм. Харин Төвшөө чинь намайг бодвол
жинхэнэ дуучин байхгүй юу гэв. Төвшөө сэтгэл хангалуунаар

-Ямар ч гэсэн найранд гурван дуутай гэлээ. Цэцэгээ

-Гуравхан уу? гэж тавлахад Төвшөө ярвалзан

-Гурав гэдэг чинь сүлд дуу нь. Ямар ч гэсэн хувиа хүнд тавиад өгөхгүй
ээ гэлээ. Тэр хоёр ам л нээвэл маргалдах гээд байсан болохоор Сувдаа
тэдний байдлыг зөөлрүүлэх санаатай

-Манай Цэцэгээ чинь ёстой гоё бүжиглэдэг ш дээ. Бас Болдоо байна
гэхэд алим амандаа чихэж суусан Болдоо сэртэсхийн

-Би яасан гэж? гэхэд Сувдаа инээмсэглэн

-Чи шүлэг сайхан уншдаг ш дээ. Яруу найрагчдаас огт дутахгүй гээч.
Сургуулийн үдэшлэг дээр ээжийн тухай шүлэг уншихад чинь би бараг
уйлах шахсан гэв. Төвшөө

-За за нэг нэгийгээ хөөргөхөө больё. Магтсан ч гэсэн нүүрэн дээр нь


магтах хэрэггүй юм биш үү гэв. Батаа

-Монголчууд хүнийг нүүрэн дээр нь магтахыг цээрлэдэг байсан. Харин


би бол огт эсрэгээр нь бодож байна. Хүнийг далд магтлаа гээд нөгөө
хүнд ямар ашигтай юм бэ? Сэтгэлийн сайхныг мэдрэхгүй байгаад үхвэл
харамсалтайяа. Хүн өөрийг нь магтсан үг сонсоод их баярладаг ш дээ.
Сэтгэл нь нэг л сайхан болоод баяр хөөртэй болчихдог биз дээ. Хүнийг
баярлуулах сайхан ш дээ гэхэд өөрөөс нь болж ийм яриа гарсан гэж
бодон сэтгэл нь зовж суусан Болд

-Тийм л дээ. Гэхдээ хүнийг нүүрэн дээр нь магтахаар онгироод их


зантай болчихдог болохоор л тэгж цээрлэдэг байлгүй гэв.

-Магтаалд учир байна л даа. Хүнийг хоосон магтах хэрэггүй. Царай


муутай хүнийг чи ямар сайхан царайтай юм бэ гэвэл нөгөө хүн маань
гомдчихно. Дуулж чаддаггүй хүнийг яг од шиг дуулж байна гэвэл
доромжилсон болчихно ш дээ. Харин үнэнийг нь л олж магтах
хэрэгтэй. Царай муутай ч гэсэн толгой сайтай байж болно шүү дээ.
Тэгвэл түүнийг нь л магтах хэрэгтэй. Ямар ч хүнд сайн сайхан юм байж
л байдаг. Чухам түүнийг нь л олдог, олоод магтдаг байвал хүнд баяр
баясгаланг бэлэглэнэ гэхэд Сувдаа түүнийг бахархан харж ам нээх гэтэл
Цэцэгээ өрсөн

-Сайхан хэллээ шүү гэхэд Батаа улам урамшин

-Миний эмзэглэдэг юм гэвэл хүмүүс нэг нэгнээ үзэн ядах. Бие биенээ
ойлгоогүйгээс, хүндлээгүйгээс болж өчүүхэн зүйл дээр ч маргалддаг.
Тэгээд нэг нэгнээ үзэн ядна. Цаашлаад нэг нэгнээ алж байна ш дээ. Энэ
бол ухаант хүнд байж боломгүй зүйл. Хүний амьтдаас ялгагддаг зүйл
бол оюун ухаан. Юмыг уужуу тайван ухаанаар бодож амьдрах ёстой.
Ухаарахын хэрээр хүний сэтгэл санаа ариусч байдаг. Жаргал гэдэг чинь
сэтгэл санаагаараа л сайхан байхад байгаа гэж би боддог гэв. Түүний
ярих онгод нь орж юу ч байсан маргаж, өөрийнхөө үзэл бодлыг олонд
дэлгэх шунал нь асчээ. Ганаа камераар тэднийг харах зуураа
-Гэхдээ л хүмүүс тийм болтлоо өдий байна. Ер нь тийм болох ч үгүй
байх. Бүх цаг үеийн кинон дээр үүнийг чинь л үзүүлдэг ш дээ. Кино
гэдэг чинь амьдралын тусгал. Хүний амьдралын сайн мууг ялгалгүй
гаргадаг. Амьдралын бодит үнэнийг зөвхөн кино л харуулдаг. Тэглээ гээд
хүмүүс түүнээс сургамж авч сайн сайхан болохгүй л байна даа гэлээ.
Болд

-Тэгээд чи яагаад кино кино гээд байдаг юм бэ? гэхэд

-Яагаад гэвэл кино бол бүх урлагийн оргил нь гэж улиг болсон үгээ
хэлэхэд найзууд нь инээлдлээ. Цэцэгээ л хорноор жуумалзав. Ганаа
хөөрөн

-Та нар Титаник-ийг үзээд яадаг вэ? Түүнийг үзээд амьдралыг ямар үнэ
цэнэтэй болохыг мэдэрдэг биз дээ? Хүн амьдралын төлөө, амьд байхын
төлөө ямар их хүч зориг гаргаж байгааг гайхамшигтай гаргасан байгаа
юм даа гэж дуу алдан хадуурлаа. Сувдаа

-Миний бодлоор хайр сэтгэлийнхээ төлөө тэмцэж байсан юм шигээ гэж


зориг муутай намуухан хэлэхэд

-Хайр сэтгэлийнхээ төлөө байг л дээ. Ямар ялгаа байгаа юм бэ?


Хамгийн гол нь киногоор яаж түүнийг харуулж байгаа нь л гол. Тэр
зураг авалт, комьпютер график, эффект нь гайхалтай…

Ганаа киноны тухай эцэс төгсгөлгүй ярьж байх хооронд Цэцэгээ энэхүү
сунжирсан урт ярианд нь залхсан дүр үзүүлэн нүдээ анин сууж байгаад
нүдээ нээтэл Төвшөө сандал дээр цээж рүүгээ хутга дүрүүлээд үхчихсэн
сууж байх нь харагдав. Цээж нь нил цус болжээ. Цэцэгээ айж сандран
Ганаа руу харсан чинь хоолойгоо хэрчүүлчихсэн түүн рүү амьгүй гөлгөр
нүдээр харж байснаа гэнэт нүд нь чавчлан түүнийг хараад инээлээ.
Цэцэгээ нүдээ тас анин жаахан сууж байгаад нүдээ нээхэд Төвшөө ч
Ганаа ч зүгээр сууж байв. Ганаа киноны тухай ярингаа үе үе түүн рүү
харан инээмсэглэн сууна.

*********************************************

Төгөлдөр хуурын аялгуу гэнэт сонсогдоход (энэ нь 6 жилийн өмнө энэ


байранд эгшиглэж байсан ая байв) Төвшөө сэртхийн

-Энэ юун хөгжим бэ? гэж асуухад бусад нь мөн чих тавин сонслоо.
Сувдаа

-Мэдэхгүй ээ. Орой болгон л энэ хөгжим байнга сонсогддог юм.


Хөршүүдийн маань л нэг байх гэв. Ганаа

-Хөгжимчин хөрштэй юм биз дээ гэж инээд алдахад Сувдаа

-Зөвхөн энэ аялгуу л дандаа сонсогддог юм гэв. Төвшөө

-Тэгвэл муу л хөгжимчин байна даа гэж тоглоом хийлээ. Тэд нам гүм
болон төгөлдөр хуурын аялгууг сонсоцгоолоо. Сувдаа намуухан
бодлогоширсон дуугаар

-Гунигтай ч юм шиг гэв. Цэцэгээгийн нүднээс дусал нулимс гаран хацар


даган урсахад хурууныхаа үзүүрээр арчаад дунд хуруундаа тогтсон
тэрхүү дусал нулимсыг гайхан харлаа. Өөрийн эрхгүй гарсан энэ нулимс
өөрийнх нь биш юм шиг санагдана. Батаад энэ ая хаа нэгтээ сонссон юм
шиг санагдах боловч чухам хаана гэдгээ нэг л санахгүй байлаа.

-Би энэ аяыг урьд нь сонсож байсан юм шиг санагдах юм гэж


бодлогоширон хэлэхэд нэгэн эрэгтэй хүн амандаа гиншин аялах нь
сонсогдох шиг боллоо. Сувдаа түүн рүү асуусан байдалтай харав. Харин
Ганаа

-Энэ нэг алдартай хүний зохиол биз. Бетховен, Бах, Шопен, Моцарт өөр
хэн хэн байдаг билээ? Аа тийм Щестекович. Даанч би сонгодог
урлагийн талаар мэдэхгүй юм даа гэв. Болд хөгжмийг дуустал сонсоод

-Үнэхээр сайхан хөгжим байна гэж хэлээд уртаар санаа алдахад бусад нь
түүнийг шоолон инээлдэв.

*********************************************

Цаг 22.25 болжээ. Найзууд өнөөдөр гэртээ харихгүй энд хонохоор


шийдсэн байв. Идэх уух зүйл хангалттай, ярих хөөрөх зүйл зөндөө
болохоор бүгд л дуртай зөвшөөрсөн аж. Төвшөө Цэцэгээд талтай байдаг
болохоор ая эв нь таарвал түүнтэй ойртож дотносьё гэж дотроо
санаархаж байхад Ганаа андуудынхаа хөгтэй агшныг алдахгүй авчих
санаатай камераар тэднийгээ отон анана.

Сувд

-Ядраад байнаа. Найз нь жаахан хэвтэж амраадахья гээд зүүн талын


орон дээр бүхлээрээ унаад өгөв. Төвшөө Сувдааг хэвтээд өгөхөөр урам
нь жаахан хугарч

-Одоо бүгдээрээ юу хийцгээх вэ? гэхэд Цэцэгээ Батаа руу өдсөн янзтай
харан

-Чи их сайхан дуулдаг ш дээ. Нэг дуу дуулаач гэхэд Батаа ичингүйрч

-За боль доо. Миний дуулах гэж юу байсан юм бэ. Харин Төвшөө
жинхэнэ дуучин ш дээ гэхэд Төвшөө инээд алдан

-Өө за за. Бантсандаа намайг барьж авдаг байна шүү. Яг үнэнээ хэлэхэд
бидэн дунд хамгийн сайн дуучин нь Сувдаа ш дээ гэж нууц задалж
байгаа аятай хэлэхэд Болд үгийг нь шүүрч аван

-Тэгвэл Сувдаагаар дуу дуулуулья гэхэд Батаа, Ганаа хоёр ч дэмжлээ.


Сувдаа жаахан балмагдан

-Би тийм гоё дуулдаггүй ш дээ гээд инээмсэглэвэл Батаа

-Заа найз минь нэг сайхан дуулчих л даа гэж хошуу цорвойн гуйхад
Сувдаа татгалзаж чадаагүй ч

-Миний нойр хүрээд байнаа гэж эрхлэхэд Төвшөө

-Хэвтэж байгаа хэвээрээ л дуулчихгүй юу даа гэлээ. Цэцэгээ уг нь Батааг


дуулуулахыг хүсэж байтал өөрийнх нь дургүй хүн болох Сувдааг дуулах
болсонд дургүй янзтай

-За найрын эзэн дуулах л болж дээ гээд жуумалзахад түүнийг нь Болд
анзааран дургүй нь хүрсэн байдалтай хөмсгөө зангидлаа. Харин
Батаагийн гуйсан харцыг л харж байсан Сувдаа түүний үгийг нэг их
анзааралгүй

-Би эхний бадгийг нь л дуулна шүү, дараа нь та нар түрээрээ гээд орон
дээр хэвтсэн хэвээр гараараа толгойгоо тулан жаахан бодлогоширсноо
дуулж эхлэхэд өрөөнд нам гүм болов.

Зовлон үнэртсэн ч жаргал амсдаг орчлондоо

Зоргоор болдоггүй төөрөг гэж байх юмаа

Үглэж дуулдаг ч үнсээд л аргаддаг ээжид минь

Үгүйсгэж боломгүй элбэрэл гэж байх юм аа

Эжий минь дээ эжий минь дээ

Энэрэлтэйхэн эжий минь дээ…

Гал тогооны өрөөнд байсан сүнс агаарт хөвөх мэт хэнд ч үл үзэгдэн
явсаар өрөөнд орж ирэн Сувдаагийн хажууд ирээд зогсов. Сувдааг
дуулахад найзууд нь түрж даган дуулсангүй, түүний дуулахыг чих тавин
сонслоо. Сувдаа дууг чин сэтгэлээсээ мэдэрч дуулдаг болохоор эхийн
тухай дуулсан дуу нь бүгдийнх нь чихээр орж зүрхэнд нь хүрч байв.

Сувдаа дуугаа дуусаад дуусах үед амнаас нь үл ялиг уур цан татахыг хэн
ч анзаарсангүй. дуулсан дуундаа хэтэрхий гүн автсан мэт Сувдаагийн
бие жихүүцэн хүйт дааж байлаа.

Төвшөө, Болд, Батаа гурав чин сэтгэлээсээ алга ташиж байхад Цэцэгээ
огт чимээ гаргалгүй алгаа зөөлөн ташилаад ширээн дээрээс хундагатай
дарс аван уув. Ганаа

-Гайхалтай гэж дуу алдан тэдний энд тэнд гаран зураг авна. Сувдаагийн
бие арзайн нэг л сонин болж хамаг бие нь хүндрэх шиг санагдахад
толгойгоо барин

-Найз нь дарс хэтрүүлээд уучихсан бололтой. Толгой жаахан өвдөөд


байна гэхэд Батаа сандран толгойг нь барьж үзээд
-Яах вэ? Эм уух уу гэхэд Сувдаа түүний санаа зовсон царайг харж муухан
инээмсэглэж

-Намайг уучлаарай, найз нь жаахан унтаадахья гээд дэрэн дээр толгой


тавимагц унтчихав.

*********************************************

Сувдаа зүүдэлж байна. Цав цагаан орчинд ганцаар зогсоно. Сувдаа ийш
тийш харж гайхаж сандрах боловч эргэн тойрон цав цагаан өөр юу ч
алга. Гэнэт нэгэн эрэгтэй хүний дуу хоолой сонсогдон

“Санаа бодол сэтгэлийн хөдөлгөөнд захирагдана. Муу юм бодвол муу


санаа бодол эзэмдэж муу зүйл бодуулж, хэлүүлж, хийлгүүлнэ. Сэтгэл
хөдлөл бодлыг чинь эзэмдэж, хөгжүүлж, амьдруулах болно. Энэ бүхэн
зовлон авчирна. Гэвч үүнийг мэдсээр атлаа, үүнээс ангижрахыг хичнээн
ч хүсэх мөртлөө яаж ч чадахгүй. Бие махбодь, бодол санаа өөрт чинь биш
зөвхөн сэтгэлийн хөдөлгөөнд захирагдана” гэж шивэгнэхэд Сувдаа айн
ийш тийш харж

-Хэн бэ? Батаа юу? гэх дуудавч хариу үл дуугарна.

*********************************************

-Төвшөө ширээн дээрээс эхлээд шар айрагны шил дараа нь оргилуун


дарсны шил аваад сэгсэрч үзэн

-За найзууд минь бидний зугаа цэнгэл ч дуусч байна даа гэж гунигтай
хэллээ. Батаа зуушнаас сэрээдэх зуураа

-Яагаад дууссан гэж одоо бүгдээрээ хөзөр тоглоё гэж санал гаргалаа.
Түрүүнээс хойш нөгөө л газраа суусаар байсан Цэцэгээ

-Юун хөзөр? Шал дэмий юм ярих юм гэж дургүйцэн бувтнаад ширээн


дээрээс тамхи аван нэгийг асаагаад хажуудаа суусан Төвшин рүү харвал
цаадах нь учрыг ойлгохгүй хэсэг гайхснаа сэхээ аван тамхийг нь асааж
өглөө. Цэцэгээ сурамгай гэгч нь тамхи сороод утааг нь Батаа руу өдсөн
байдалтай үлээв. Түүний эрээгүй, илт өдсөн хацнаас эвгүйцсэн Батаа
тэвдэн дороо холхиод

-Тэгвэл бүгдээрээ сүнс дуудья хэмээн амандаа орсныг л хэлж орхив.


Сувдаагийн нүцгэн шилбэ рүү камераар томруулан харж суусан Ганаа
түүн рүү камераа чиглүүлэн

-Юун сүнс? Яаж? гэхэд Бат улам сандран

-Үгүй яагаав дээ. Бүгдээрээ гэрлээ унтрааж байгаад лаа асаан дууддаг ш
дээ. Пеонерийн зусланд байхдаа зөндөө л дууддаг байсан даа гэхэд нь

-Нээрээ тийм шүү. Тэгж зугаацдаг байж билээ. Харамсалтай нь сүнс


ердөө ирж байгаагүй юмдаг гэж Ганаа камераа барьсан хэвээр хэллээ.
Болд жаахан эвгүйцэж

-Гэрт дуудах нь дэмий юм биш үү? гэж итгэл муутай хэлэхэд Цэцэгээ
Болд руу дээрэнгүй харан

-Айчихсан уу? нялх амьтан гэж дооглоод Батаа руу харан

-Би зөвшөөрч байна. Бүх гэрлээ унтрааж байгаад… хэмээн үгээ дутуу
орхин жуумалзав. Төвшөө дурамжхан

-Тэгье л дээ. Өөр хийх юм байгаа биш. Гэхдээ ямар ч сүнс ирэхгүй
гэдэгт би итгэлтэй байна. Зугаагаа гаргах төдий оролдож болох л юм
гэж хэлээд Цэцэгээ руу нүднийхээ булангаар харав.

-Энэ ч ёстой сайхан бичлэг болно доо гэж Ганаа хөөрөн

-Алив хүлээж байгаарай би шинэ кассет хийгээд орхиё гээд камераа


унтраалаа.

*********************************************

Сувдаа зүүдэндээ хөдлөхийг хичээвч гар хөл нь огт хөдлөхгүй байв. Хөл
гар нь түүнд захирагдахгүй дэмий л тэлчилэх боловч ямар ч нэмэр
алгаа. Дуу хоолой дахин сонсогдож

“Сэтгэл хөдлөл чинь бодол санаанд нөлөөлж, харин бодол санаа чинь
хүрээлэн байгаа орчин, үйл хөдлөлийг удирдана. Чамайг хаана, юу
хийхийг сэтгэлийн хөдөлгөөн чинь л шийднэ. Заримдаа чамайг
мэдэхгүй байхад бодол санаа чинь хаа нэгтээ оччихсон байдаг. Чамайг
хүрээлэн байгаа орчин бодит хэдий ч өөр орчин байдаг юм. Хязгааргүйд
орших ухамсар цаг үргэлж айж, баярлаж, хөөрч гуниглаж, хайрлаж үзэн
ядаж бас атаархаж бардамнана. Энэ бүхэн л чамайг хаана очуулахыг
мэднэ” гэж шивэгнэлээ. Гэнэт Сувдаа хоосон гудамж, эзгүй тал,
оршуулгын газар зогсох бөгөөд гайхан харж байхад л орчин нь
өөрчлөгдсөөр. Эцэст нь нэгэн хийдийн дунд зогсож байв. Эргэн тойрон
нам гүм. Нэгэн настай лам түүн рүү дөхөн ирээд намуухан дуугаар

- Охин минь чамд гай барцад тохиолдох нь. Чи буруу цаг хугацаанд,
буруу хүмүүстэй, буруу газар байна гэж хэлтэл орчин өөрчлөгдөн гэртээ
зогсож байлаа. Гэвч энэ гэр нь биш шиг. Тавилга, орчин нь шал өөр.
Шалаар цус урсаж хөлийг нь норгоход гэнэт доош харснаа айн орилж
хөлөө өргөлөө. Гэнэт хаалга хүчтэй балбаж эхлэв. Сувдаа айн арагш
ухрахад хаалга нээгдэн сул цус болж ширэлдсэн сэгсийсэн үстэй, цусанд
будагдан цагаан гэхийн аргагүй болсон гэрийн халаадтай, хувхай цагаан
царайтай эмэгтэй орж ирээд түүний нүүрэнд тулж зогсов...

*********************************************

Камер асахад өрөөний гэрэл унтраастай ширээн дээр 1 ширхэг лаа


асаатай байх ба Бат, Төвшөө, Цэцгээ, Болд нар ширээ тойрон суусан
байв. Ганаа тэднийг тойруулан бичлэг хийсээр. Батаа таваг авч лааны
тортгоор харлуулаад дээр нь хуруугаараа сум зуран ширээн дээр тавиад
тавагны голд асаалттай лаагаа тавив. Тавагны баруун талд ЗА, зүүн талд
ҮГҮЙ гэж тортогон дээр хуруугаараа бичлээ.

-Биднийг сонсож байгаа их эзэн Чингис хааны сүнс бидэн дээр ирж
асуултанд минь хариулаач гэж Батаа чангаар дуудахад ямар ч өөрчлөлт
гарсангүй. Төвшөө түүнийг шоолон жуумалзана. Батаа түүнийг
анзааралгүй дуугаа улам сүрлэг болгон

-Биднийг сонсож байгаа их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн сүнс


бидэн дээр ирж асуултанд минь хариулаач гэж дахин дуудахад ямар ч
өөрчлөлт алга. Төвшөөгийн инээд хүрэн инээдээ барьж ядан
жуумалзахыг Батаа сая л анзаараад урьд урьдынхаас чанга дуугаар
өөртөө итгэлтэйгээр

-Биднийг сонсож байгаа хэн нэгэн сүнс бидэн дээр ирээч гэж дуудлаа.

*********************************************

Энэ үед хажуугийн өрөөний шалан дээрээс 5 орчим настай бяцхан


охины бие аажмаар тодрон тодорсоор хэвтэж байгаа охин боллоо.
Түүний цээж цусанд будагдсан нь бүдэг бадаг харагдана. Охины бие
аажим аажмаар тодорсоор бүрэн биежихэд бяцхан охин гэнэт нүдээ
нээв. Гэтэл гэнэт зочдын өрөөний цонх салхинд хүчтэй саван онгойлоо.
Цэцгээ сандран орилоход зүүн талын орон дээр хэвтэж байсан Сувд
цочин өндийв. Түүний задгай тавьсан үс нь сэгсийж хувхай цагаан
царайтай огт танихгүй хүн шиг харагдахад Цэцгээ дахин орилж

-Чөтгөр хэмээн хашгирлаа. Батаа айснаасаа болж хөшчихсөн, харин


Төвшөө аль хэдийн өрөөний булан руу гүйн одсон байв. Сувд учрыг нь
ойлголгүй

-Юу болоод байгаа юм бэ? Гэрлээ асаа л даа гэж уйлагнахад л Батаа сая
сэхээ орон яаран гэрэл асаав. Орон дээр Сувдаа айж бас сандарсан
байдалтай сууж байв. Цэцгээ Сувдаа руу айсан байдалтай амаа таглан
харсаар. Болд үг хэлж чадахгүй хэсэг сууснаа ширээн дээрээс шилтэй
пиво аван уув. Төвшөө ч бас айсан царайтай байснаа сэхээ орон айж
огло үсэрсэндээ бантан

-Юун тэнэг тоглоом бэ? гэж бувтнаад буйдан дээр буцаж суулаа.
Ширээн дээр асаалттай байсан лаа унтарчээ. Батаа айж сандарсандаа
нулимс мэлтэгнүүлэх Сувдаа руу очин мөрөөр нь тэврээд

-Зүгээр дээ, найз минь сандрах хэрэггүй гэж тайвшруулав. Төвшөө айсан
хэвээр

-Наад цонхоо хаа л даа гэж хэнд ч юм хэлэхэд Ганаа онгорхой цонх руу
очин гадагш шагайвал гадаа хав харанхуй агаад цонх савж онгойхоор
салхи огт үгүй байлаа. Ганаа камераа өөр рүүгээ харуулан

-Огт ойлгох юм алга гэж хэлээд мөрөө хавчив.


*********************************************

Хажуу талын өрөөнд нэгэн жаал охин газар суусан байх бөгөөд цонхны
хажууд эгч нь зогсоно. Хоёул ам нээлгүйгээр бодлоороо ярилцах бөгөөд
яриа нь цуурайтах мэт сонсогдоно. Жаахан охин

-Эгчээ аав ээж хоёр хаана байгаа юм бэ? гэхэд эгч нь гунигтайгаар

-Аав ээж нь энд байхгүй гэв.

-Тэгээд бид хаана байгаа юм бэ?

-Бид хоёр гэртээ байна

-Үгүй ээ энэ манайх биш байна. Би гэртээ харимаар байна гээд уйлахад
нүднээс нь нулимс биш цус урсана. Эгч нь байрнаасаа хөдлөх ч үгүй
түүнийг өрөвдсөн харцаар харан зогсоно. Жаахан охин жаал тайвшраад

-Эгчээ энэ хүмүүс манайд юу хийж байгаа юм бэ гэж том өрөөний зүг
заахад эгч нь түүний нүд рүү тас ширтэн

-Бид одоо хүн байхаа больсон гэхэд жаахан охин ойлголгүй

-Хүн байхаа больсон гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тэгээд хэн болсон юм
бэ? гэхэд эгчийнх нь нүд уур хорслоор дүүрэн

-Бид амьд байхаа больсон. Биднийг алсан гэхэд охин учрыг ухааралгүй
айсан байдалтай нүдээ бүлтэгнүүлэн

-Амьд биш гэдэг чинь юу гэсэн үг вэ? гэв.

-Миний дүү үүнийг ойлгохгүй хэтэрхий жаахан байна даа гэж хэлэхдээ
сүүлчийнхээ үгэнд түгдэрснээ цусаар уйлаад

-Хэтэрхий жаахан, даанч жаахан гэж үглэхдээ ийм жаахан охиныг бузар
алуурчин өрөвдөх сэтгэлгүй алсаныг бодон

-Миний дүү, чиний айж явах зүйл чинь хүмүүс шүү. Тэднээс
болгоомжлоорой. Тэд л чамайг аав ээжээс чинь салгасан. Тэд л чамайг
ийм болгосон гэж уур зэвүүцэлийг хослуулан хэлэхэд жаахан охин

-Би аав ээждээ очмоор байнаа гээд уйллаа. Эгч нь бодолдоо автан

-Тиймээ хүмүүс. Хүмүүс л бие биенээ алдаг. Би тэднийг үзэн ядаж


байна. Би эрчүүдийг үзэн ядаж байна. Би намайг алсан хүний өмнөөс,
дүүг минь алсан хүний өмнөөс бүх хүмүүсээс өшөө авах болно гэж
өөртөө тангараглах мэт шивэгнээд хана нэвтлэн гарч одов.

*********************************************

Батаа орон дээр Сувдыг тэврэн тайвшруулж суух бөгөөд чихэнд нь

-Тайвшир, бүх зүйл зүгээр болно. Битгий ай, би хажууд чинь байна гэж
шивнэн духан дээр нь үнсэнэ. Болдын чичрүүдэс хүрсээр байсан тул
ширээн дээрх хундагнуудыг шавхан уулаа. Төвшөө, Цэцгээ хоёр саяны
болж өнгөрсөн зүйлд эвгүйцсэн байдалтай бодлогошрон сууна. Өрөө нэг
л бүүдгэр сааралдуу өнгөтэй болсон байх бөгөөд хүйт даан жихүүдэс
хүрч байлаа. Гэтэл одоо чинь 6 сар шүү дээ. Ганаа камераа шалган сууж
байгаад

-Та нар чинь яачихав аа? Сүнс нь зайлчихсан юм шиг харагдацгааж байх
чинь гээд инээх гэсэн боловч өөрөө ч гэсэн багагүй айсан тул доройхон
инээлээ. Цэцгээ түүн рүү ширэв татахад Ганаа

-Бүгдээрээ ингэж дуугүй суухаа больцгооё. Саяны явдал зүгээр л


гэнэтийн зүйл байсан. Айж сандрах зүйлгүй дээ. Алив бүгдээрээ
инээдтэй юм ярьцгаая. Төвшөө чи өчигдөр нэг охинтой танилцах гэж
хөглөсөн тухайгаа яриач гэхэд Төвшөө Сувдаа руу хяламхийн харснаа
дургүйцсэн өнгөөр

-Би ямар ч охинтой танилцаагүй гээд босч том өрөөнөөс гарлаа. Түүнд
Батаагийн Сувдааг тэврээд сууж байгаа, Цэцэгээгийн “диваажинд
чамайг оруулна гэдэгт итгэлтэй байна уу?” гэж хэлсэн нь ээлжлэн
бодогдоод уур нь хүрч байлаа. Уур цухал нь өөрийн эрхгүй хүрч зүрх нь
хүчтэй дэлсэнэ. Гэнэт тэрээр нэг жаахан охины “Ахаа намайг битгий
алаач” гэж гуйн уйлах бүдэг чимээг сонслоо. Төвшөө гайхан ийш
тийшээ харан чимээ анирдахад бяцхан хүүхдийн мэгшн уйлах чимээ
дахин сонсогдов. Энэ удаа арай л чанга дуулдлаа. Төвшөө чимээ гарсан
өрөө рүү аажим алхлан хаалганы цаанаас чих тавин сонсоход ямар ч
чимээ үл сонсогдоно. Төвшөө хаалганы бариулыг зөөлөн эргүүлээд
хаалгыг түлхэн онгойлговоос өрөөний голд нэг охин гараараа нүүрээ
таглан уйлаад сууж байв. Төвшөө найз нарынхаа сууж байгаа өрөө рүү
эргэн харав. Тэднийгээ дуудаж энэ хачин жигтэй зүйлийг хэлэх гэснээ
гэнэт болилоо. Хэрэв энэ зүгээр л санаа дагасан зүйл байвал найзууд нь
түүнийг шоолох болно гэж хардан бодоход зориг зүрх орон өрөөнд
аажуухан ороод охинд дөхөн

-Хөөе гэж сөөнгөтсөн хоолойгоор зөөлөн дуудлаа. Тэгтэл нөгөө охин


гараа нүүрнээсээ аван түүн рүү хартал нүд нь хонхойчихсон хувхай
цагаан царайтай аймшигт охин түүн рүү цоо ширтэв. Энэ агшинд
Төвшөөгийн нүдэнд нэг залуу нөгөө охиныг хутгалан алж байгаа
аймшигт дүр зураг зурсхийн үзэгдээд жаахан охины “Ээжээ” хэмээн
орилох нь сонсогдоход айн арагш ухраад хаалганд туллаа. Гэтэл өрөөнд
хэн ч байсангүй. Төвшөө өрөөг тойруулан харахад саяхан өөдөөс нь
аймшигтай нүдээрээ харж суусан бяцхан охин алга. Төвшин гайхан орон
доогуур шагайхад хэн ч байхгүй байлаа. Дараа нь хувцасны шүүгээг
болгоомжтой онгойлгон харахад өлгөөтэй хувцаснаас өөр юу ч
байсангүй. Гэвч өрөөнд нэг л аймшигтай байдалтай байсанд гарахаар
хаалга руу зүглэтэл үүдэн дээр Цэцэгээ түүн рүү хараад зогсож байв.
Түүнийг тэнд байна гэж бодоогүй байсан Төвшөө цочин золтой л дуу
алдчихсангүй. Харин Цэцэгээ түүн хүйтэн инээмсэглээд

-Чи энд юу хийж байгаа юм бэ? гэж асуухад Төвшөө жаал тайвшран

-Харин чи өөрөө юу хийж байгаа юм бэ? Хүн айлгачихлаа. Яасан чөтгөр


шиг чимээгүй явдаг шаар вэ? гэж уурсав. Цэцэгээ тайвнаар

-Бид хоёрт ярих юм байна гээд түүний цээж рүү зөөлхөн түлхэн өрөө
рүү буцааж орууллаа. Төвшөө түүний хорт могойнх шиг хүйтэн мөртөө
аюул ханхлуулсан харцнаас эмээн

-Надад чамтай ярих юм байхгүй гэж бувтнав.

-Чи үнэхээр тэгж бодож байна уу? Бидний ярианы сэдэв Сувдаа байж
болно шүү дээ гээд Төвшөө рүү туршсан янзтай харан өрөөн дотуур
холхиход Төвшөө юу ч хэлэлгүй түүнийг харсаар. Тэр хэдийгээр Сувдааг
харж явдаг ч хэнд ч үүнийгээ хэлдэггүй бөгөөд бусад хүмүүс ч энэ тухай
гадарлаагүй гэж бодож байсан тул жаахан самгардсан байдалтай байв.
Төвшөө Цэцэгээг эмэгтэй хүнийх нь хувьд шохоорхдог бол Сувдааг зүрх
сэтгэлээсээ хайрлахад бэлэн явдаг ажээ. Цэцэгээ түүний нүднээс сэтгэл
доторхийг нь харах санаатай цоо ширтэж

-Чи надтай ярилцах сонирхолгүй байгаа байгаа бололтой. Тийм бол яах
вэ гээд дахин түүн рүү туршсан янзтай харахад Төвшөө тэсэлгүй

-Чи юун тухай ярих гэсэн юм гэж нөгөө өрөөнд сонсгохгүй санаатай
намуухан асуухад Цэцэгээ өрөөн дундуур холхин эн тэрийг сонжин
харангаа

-Сувдаа ч өнөөдөр сайхан харагдаж байна шүү. Ямар азтай эр түүнийг


эхнэрээ болгох болоо. Түүний хөхийг нь ээ. Болцгор бөөрөнхий бас
хатуу. Тэрийг нь атгахад ямар гоё байх бол гээд Төвшөө рүү харахад
Төвшөө байж ядсан байдалтай дороо холхисноо хана налуулан тавьсан
сандал дээр лагхийн суув. Цэцэгээ түүн рүү жуумалзан хараад

-Харин бөгсийг нь. Яг л алим шиг. Чи түүний бөгсийг хараад идэх


юмсан гэж боддог уу? Нарийхан бэлхүүсээр нь тэврээд гудамжаар
алхахыг хүсэхгүй байна уу? гээд байж ядах Төвшөө рүү аажим дөхөн
нүүрэнд нь бараг тулах шахам зогсоход хүйтэн амьсгал Төвшөөгийн
нүүрийг сэрвэгнүүллээ. Цэцэгээ

-Түүний сарнай шиг уруулыг шимэн үнсмээргүй байна уу? гэж чихэнд
нь шивэгнээд чихнийх нь омгийг зөөлөн долооход Төвшөөгийн амьсгаа
түргэсэн нүдээ анив. Цэцэгээ шивэгнэн

-Түүний булбарай зөөлөн арьсыг илж таалахыг чи хүсэж байна уу? гээд
хүзүүг нь үнсэн цамцыг нь задгайлахад Төвшөө орчлон хорвоогоос
тасарсан байдалтай нүдээ анин амьсгаа нь дээрдэв. Цэцэгээ хөхнийх нь
товчийг хэлээрээ оролдох зуур

-Чи түүнийг эзэмдмээр байна уу? гэж асуухад Төвшөө нүдээ анин
сэтгэлдээ Сувдаатай секс хийж байгаагаар төсөөлөн
-Тиймээ би түүнийг хүсэж байна. Би түүнийг эзэмдмээр байна гэж
өөрийн мэдэлгүй амьсгаадан хэлэхэд Цэцэгээ хүйтнээр инээмсэглэн

-Гэвч тэр Батаагийнх гэхэд Төвшөө мөрөөдөлдөө автсан хэвээр

-Тиймээ тэр Батаагийнх гэж шивэгнэнэ. Цэцэгээ

-Чи Батааг алах ёстой гэхэд Төвшөө

-Тиймээ Батааг алах ёстой гэж шивнэснээ гэнэт сайхан бодлоосоо сэрэн
нүдээ нээхэд өмнө нь Цэцэгээ биш огт өөр аймшигтай эмэгтэй сууж
байхыг хараад айн ухасхийн бостол нөгөө эмэгтэй

-Түүнийг ал гэж орилон нүцгэн цээжийг нь маажихад цус садран


урслаа.

Төвшөө гэнэт сэрэх мэт цочин хартал тэр зочдын өрөөнд найзуудтайгаа
хамт хаана сууж байсан тэр л газраа сууж байлаа. Энэ зүүд гэж үү?
Гэхдээ ямар аймар, бодитой юм шиг зүүд вэ? Цэцэгээ огт юу ч болоогүй
юм шиг хундагатай улаан дарс шимэн суух агаад бусад найз нар нь ч
хоорондоо ярилцаад зүгээр сууж байлаа. Төвшөө яаран цамцаа сөхөн
харахад цээж нь зүв зүгээр байв.

Ганаа камер дахь бичлэгээ үзэж сууснаа

-Төвшөө чи яав аа? гэж асуухад Төвшөө үг хэлж чадалгүй Цэцэгээ руу
айсан байдалтай харахад Цэцэгээ түүн рүү хяламхийснээ

-Яасан? Намайг арай танихгүй байгаа юм биш биз гээд тас тасхийн
инээв. Түүний инээдэнд эвгүйцсэн Төвшөө

-Би явлаа гээд босоход Болд гайхан

-Хаашаа? гэж асуув. Төвшөө хариу хэлэлгүй гадуур хувцасаа өмсөхөд


Батаа орон дээрээс босон

-Юу ярина вэ? Цаг орой болчихсон байхад чинь. Бүгдээрээ нэгмөсөн
өглөө цуг явцгаая гэхэд Төвшөө Цэцэгээ рүү хяламхийснээ
-Үгүй. Би явах хэрэгтэй байна гэхэд Сувдаа

-Яагаад гэнэт явах болчихвоо? гэж гайхан асуув. Цэцэгээ түүнийг яавал
ч яаг гэсэн байдалтай харан хөлөө ачин суугаад

-Наадах чинь үхтлээ айчихаж л дээ гэж шооллоо. Болд түүний яасныг
ойлгохгүй тул дэмий л гайхан

-Нээрээ орой болчихсон байна ш дээ. Автобус унаа ч зогсчихсон. Такси


ч олдохгүй гэж бувтнав. Төвшөө хувцасаа өмсөөд гарахаар хаалга руу
зүглэхэд Батаа түүний гарнаас атган

-За боль л доо, юу болоод гэнэт явахаар болоо вэ? Бүгдээрээ хамтдаа энэ
шөнийг сайхан наргиж өнгөрөөе гэж ярилцаа биз дээ гэв. Батааг гарнаас
нь атган авахад Төвшөөгийн бие зарсхийн “Түүнийг ал” гэж эмэгтэй хүн
орилох шиг болоход цочин гараа суга татан авахад Батаа түүний энэ
цочмог авирт гайхан зогтусав. Төвшөө энд удаан байж чадахаа байжээ.
Энэ аймшигтай газраас л холдож байвал хаашаа ч явсан яах гэж шийдэн
хаалганы түгжээг онгойлгоод хаалга нээтэл үүдэн дээр түрүүний хардаг
аймшигтай эмэгтэй зогсож байхыг хараад айн хаалга тасхийтэл хаан
арагш ухрахад Батаа түүн рүү гайхан харснаа хаалга руу очин хаалга
онгойлгох гэтэл Төвшөө айсандаа сааралтсан хоолойгоор

-Хэрэггүй ээ гэж орилоход найзууд нь түүн рүү гайхан харлаа. Төвшөө


тэдний гайхсан харцыг харснаа сэхээ орон

-Би юм мартчихсан юм шиг байна гэж бувтнан ийш тийш юм хайх аятай
харахад Цэцэгээ жуумалзан

-Зүрхээ гээчихсэн үү? Чи чинь ийм аймхай байсан юм уу? гэж инээд
алдахад Төвшөө түүн рүү ширүүн харан

-Өө за за та нар намайг хөөж байгаа юм байна л даа гэж уурсав. Гарч ч
болдоггүй, байж ч болохгүй ийм хэцүү байдалд орсондоо бухимдсан
Төвшөө айж орилсноо булзааруулах гэж хэрүүл өдсөн нь энэ. Сувдаа
түүнийг гайхан харж

-Чи юу ярина вэ? Хэн ч чамайг хөөгөөгүй ш дээ гэхэд Ганаа


-Бид нар юу гэж чамайг хөөх юм бэ? Чи л өөрөө гэнэт чөтгөр шулам
харсан юм шиг аашлаад байна ш дээ гэв. Чөтгөр шулам харсан юм шиг
гэсэн үгэнд цочирдсон Төвшөө өөрийг нь аймхай гэж хэлж байна гэж
ойлгон улам бантаж түүндээ шаралхан

-Ер нь та нар намайг ирсэнд дургүй л байсан ш дээ. Тэгээд одоо


харанхуй шөнө хөөж байгаа юм биз дээ гэж ориллоо. Цэцэгээ ярвайн

-Битгий тэнэгтээд бай гэхэд Батаа Цэцэгээ рүү харан

-Чи дуугүй бай л даа гэж гуйхад Цэцэгээгийн агсрах ээлж ирэн

-Харин чи дуугүй бай. Сувдаа та хоёр хоёулхнаа байхыг хүсч байгаа


биздээ? Тэгээд бид нар саад болоод байгаа биз гэж хорсолтой хэлэхэд
Болд эвийг сахих гэж

-Найзуудаа больцгоо л доо гэж сандаран хэлэв. Цэцэгээ

-Чи ч гэсэн энд илүүдэж байгаагаа мэдэж байна уу? Хн, чи ч юугаа
ойлгох вэ дээ. Хотод арван жил болчихоод хөдөө зангаа тавихгүй л юм
даа гэж тохуурхахад Болдоогийн уур дүрсхийн

-Би ер нь яачихсан юм бэ? Чи яагаад над руу давшлаад байгаа юм бэ


гэхэд Цэцэгээ хүйтнээр инээн

-Чамайг тэнэг болохоор чинь гэвэл Болдын нүүр чинэртлээ улайн


уурлан босч ирээд

-Муу алмас минь, чам шиг аальгүй юм намайг доромжлохгүй шүү гэж
ориллоо. Батаа Болдын мөрөөр тэврэн

-Болдоо тайвшир, битгий уурла гэж тайвшруулахыг оролдов. Цэцэгээ


сандалдаа улам тухлан сууж ачсан хөлөө хөдөлгөн

-Наадхаа тавьчих. Хүрч ирээд зодог л дээ. Наадах шиг чинь юм


чаддаггүй л байхгүй юу гэж тавлаад бичлэг хийж байсан Ганаа руу харан

-Чи муу юугаа хийгээд байгаа юм бэ? Наад нэг юмаа унтраа. Унтраа гэж
байна шүү гэж занахад Ганаа камераа дурамжхан буулгаад
-Одоо над руу давшлах нь л дээ гэж бувтнав. Хэрүүл маргаанд сандарч
балмагдсан Сувдаа яахаа мэдэхээ байчихсан Цэцэгээ, Болд, Төвшөө нар
руу царайчлан хараад

-Найзуудаа тайвшир л даа. Юу болцгоогоод байгаа юм бэ? гэж цөхөрсөн


дуугаар хэлэхэд Цэцэгээ түүнийг огт тоолгүй Ганаа руу харан

-Чи муу ямар юмаа бичээд байдаг юм бэ? Хүний ул шагайж байгаа юм
шиг гэж хорсолтой хэлэхэд Ганаагийн уур хүрч

-Ямар ч байсан чамайг л тоож аваагүй. Ер нь чамайг хэн тоодог юм бэ?


Чи өөрийгөө яг могой шиг хүйтэн гэдгээ мэддэг үү? гэж шүдэн завсраа
заналтай хэлэв. Батаа Ганаа руу харан

-Ганаа дуугай бай гэж зандрав. Төвшөө Батаа руу муухай харан

-За чи энэ гэрийн эзэн шиг битгий хүн бүрийг загнаад бай. Сувдаатай
найз гээд энэ гэрийн эзэн болчихоогүй шүү гэхэд Батаа түүн рүү уурсан
харж

-Тэнэг минь, чи юугаа яриад байгаа юм бэ? Ер нь бүх юм чамаас болоо


биз ээ гэлээ. Сүнс тэдний зүрх сэтгэлд нэвтрэн уур уцаар, бухимдал
хорслоор дүүргэж нүдийг нь таглажээ. Ямар ч шалтгаангүй нэг нэгэн
рүүгээ үсчих анд найзууд үүнийг ухаарсангүй. Төвшөө

-Тэгээд чи яах юм бэ? Зодох юм уу? гээд түүн рүү ханхалзан дөхөхөд
Батаа

-Чам мууг зодсон ч яадаг юм бэ гэж хэлэн ханцуй шамлахад Болд


түүнийг барин авлаа. Төвшөө давшлан

-Чи чадахгүй л дээ. Санаа байвч сачий чинь хүрэхгүй байлгүй гээд
шүлсээ хаян ханхалзахад Батаагийн уур дүрсхийн түүнийг өшиглөх гэсэн
боловч Болд түүнийг барьж байсан учир хөл нь агаарт сарвалзлаа.
Тэгмэгц Төвшөө ч түүн рүү дайран нүүр рүү нь цохилоо. Болдоо
түүнийг хориглох гэж Батааг тавихад Батаагийн гар сулраад Төвшөөгийн
үснээс зууран авч нүүр рүү нь өвдөглөв. Ганаа гүйн ирж түүн цээжнээс
зууран арагш чаргууцалдахад Төвшөө өндийн нүдээ хилэнтэйгээр
гялалзуулан

-Чамайг алаад өгьеө гэж орилон дайрлаа. Болд түүнийг арай гэж
хориглон барилаа. Сувдаа цөхөрөн

-Больцгоогоочээ гэж зүрх зүсэм чангаар орилоход бүгд алмайран


хөшчихөв. Сувдаа нулимс дуслуулан

-Та нар чинь арван жил үерхсэн найзууд байж хэрэлдэцгээгээд байхдаа
яадаг юм бэ? 10 жил хэрэлдэж маргалдаагүй байж заавал өнөөдөр,
манайд хэрэлдэж зодолдоод байхдаа яадаг юм бэ? Намайг бялуун дээрх
лааг үлээж хүслээ хэл гэхэд юу хүссэнийг минь та нар мэдэх үү? Би яг л
энэ хэвээрээ үүрд сайхан найзууд байгаасай гэж хүссэн юм гээд
цурхиран уйллаа. Батаа түүний мөрөөр тэврэх гэтэл биеэ займчуулан
гарыг нь холдуулаад сандал дээр очин суугаад нүүрээ таглан уйлсаар.
Цэцэгээ юу ч болоогүй юм шиг хундагатай дарс барин сууна. Батаа
Сувдаагийн дэргэд очин түүнийг тайвшруулж эхлэв. Төвшөө одоо хүртэл
түүнийг тэвэрсээр байгаа Болдоогийн гарыг түлхэн холдуулаад буйдан
дээр суун толгойгоо унжуулан бодолд орлоо. Болд, Ганаа хоёр ч сандал
дээрээ суугаад ширээн дээр хөглөрөх шар айрагны шил, аяга таваг
зэргийг урамгүйхэн эмхэлнэ. Төвшөө ухасхийн босч торон дотроос нэг
шил архи гаргаж ирэв. Тэд нэг шил архи авсан боловч өнөөдөр архи
уухгүй зөвхөн шар айраг, шампанск, дарс ууна гэж тохирон энэ архийг
цааш нь хийсэн байсан юм. Төвшөө архины бөглөөг шүдээрээ онгойлгон
аяганы дундуур хэртэй хийхэд Ганаа өөрийн аягыг тосов. Тэр ч бас
сэтгэлээ архиар тайвшруулахыг хүсчээ. Төвшөө түүний аяганд хийгээд
мөн Болдоод хийж өгөв. Харин Батаа, Сувдаа хоёр руу харсан ч үгүй.
Төвшөө аягатай архийг ус шиг залгилаад ярвайхад Болдоо
бодлогоширсон хэвээр архийг уулаа. Түүнд архи ус шиг л санагдаж байв.

*********************************************

Болд нилээн согтон эргэн тойрны юмс эрээлжлэн харагдаж эхлэв. Батаа
Сувдааг тэврэн хоорондоо юм ярилцаж сууж байгаад өрөөнөөс гарлаа.
Төвшөө бодлогширсон байдалтай шар айрагны шил ширтэн суух бөгөөд
хааяа Цэцэгээ руу нүднийхээ булангаар харж байв. Ганаа камераа
янзлангаа Цэцэгээд юм ярьж байвч Цэцэгээ огт анхаарсан шинжгүй
сууна. Болд Цэцэгээг онож ядан харахад Цэцэгээ зэрэглээн дунд байгаа
мэт бүүр түүр харагдахад анхаарлаа төвлөрүүлэн сайтар хартал түүний
царай цонхийн үхсэн хүн шиг аймшигтай царайтай болчихсон цус
уугаад сууж байх шиг харагдлаа. Болд давхийн босч толгойгоо сэгсрэн
дахин харахад Цэцэгээ хундагатай улаан дарс уугаад түүн рүү хялайн
харж сууна. Айсандаа хөлс нь цутгасан Болд ширээн дээрээс шилтэй
архи аван стаканд бүгдийг нь хийгээд нэг амьсгаагаар хөнтөрч орхиод
Цэцэгээг согтуу нүдээр манаран ширтэж байгаад ухаан нь тасран унав.

Сувдаа жижиг өрөөнд ороход Батаа араас нь даган ороод Сувдаагийн


араас тэврэн авч хүзүүг нь үнсэхэд Сувдаа түүний гарыг тэврэн нүдээ
анин

-Хэрэггүй ээ гэж шивнэв. Түүний уур, бухимдал, гомдол бага ч болов


гарчээ. Үүнд мэдээж дарс, шар айраг нөлөөлсөн биз. Сувдаа бодолд
автан

-Цэцэгээ над руу нэг л сонин хараад байх юм гэхэд Батаа гайхан

-Яаж харж байна гэж? гэхэд Сувдаа

-Мэдэхгүй ээ. Нэг л хачин. Та хоёр урьд нь үерхэж байсан гэсэн байхаа?
гээд Батаагийн нүд рүү харахад Батаа дургүйцсэн байдалтай

-Дэмий юм ярих юм. Аль дээр үед наймдугаар ангидаа л нэг захиа өгч
байснаас өөр зүйлгүй бид хоёрын хооронд байхгүй. Би чамайг л харж,
чамайг л бодож явдаг ш дээ гэхэд Сувдаа юу ч дуугарсангүйд

-Цаадах чинь аль багын л их атаархуу охин байсан юм. Түүнийг нэг их
тоох хэрэггүй дээ. Та хоёрын нэгийг сонго гэвэл огт эргэлзэх юмгүй би
чамайгаа л сонгох болно гэж Батаа Сувдаад хэлж байх үед Цэцэгээ
хаалганы хажууд зогсож байгаад санамсаргүй сонсчихов. Цэцэгээ
хөмхийгөө зуугаад цааш эргэлээ. Түүнийг яриа чагнасныг Батаа, Сувдаа
хоёр анзаарсангүй. Сувдаа нүдээ анин

-Надад нэг л аймшигтай байна. Хүйт дааж чичрүүдэс хүрээд байх шиг
гэхэд Батаа түүнийг тэврэн

-Миний найз өвдсөн юм биш биз гэж санаа зовон асуухад Сувдаа толгой
сэгсрэн

-Үгүй байхаа. Өвчин тусах юм болоогүй юм чинь. Харин сая би


аймшигтай зүүд зүүдэлсэн. Зүүд мөртлөө яг жинхэнээсээ болж байгаа
юм шиг. Би хашгирч ч, хөдөлж ч чадахгүй байсан.

-Миний найз надад зүүдээ яриач. Муу зүүдийг яривал биелдэггүй гэдэг
шүү дээ. Сувдаа нүдээ анихад зүүд нь нүднийх нь өмнүүр үзэгдэнэ.
Тэгээд ярихаар амаа нээтэл том өрөөнд пидхийн хүнд юм унах чимээ
гарахад хоёулаа цочин давхийгээд том өрөө рүү яаран ороход Болд нам
согтоод сандал дээрээсээ ойччихсон байв. Цэцэгээ түүнийг тоосон
шинжгүй бодлогоширон сууна. Төвшөө Болдоогийн хөл гарыг өргөн
үнэхээр согтсон эсэхийг нь шалгах янзтай оролдож байхад Ганаа инээд
алдан бичлэг хийсээр. Батаа инээмсэглэн

-Манай нөхөр хэтрүүлээд хүртчихэж дээ гэхэд Сувдаа санаа зовон

-Та нар тоглоод байлгүй орон дээр хэвтүүлээч гээд түрүүн өөрөө хэвтэж
байсан орыг янзлахад Ганаа Батаа хоёр Болдоог өргөн орон дээр
аваачиж хэвтүүлээд

-Хувцасыг нь тайлаад яах вэ. Ингээд л хэвтүүлчихье гэлээ.

Батаа сандал дээр суугаад

-Ямар амархан согтчихдог юм бэ? гэж инээд алдахад

-Цаадах чинь сүүлчийн архи, пивонуудыг бараг бүгдийг нь ганцаараа


уучихсан шүү гэж Ганаа хэлээд саяныхаа авсан дүрсийг үзэн инээд алдан
сууна. Сувдаа Батаа руу царайчилсан янзтай харснаа дурамжхан буйдан
дээр суув. Өөрийнхөө зүүдэлсэн аймшигт зүүдийг Батаад ярьж сэтгэлээ
онгойлгох их хүсэл төрөвч цаадах нь тэр тухай мартсан бололтой
ширээн дээрээс тамхи аван татлаа. Цэцэгээ Батаа руу муухай харж
байснаа Сувдаа руу харан үзэн ядсан харцаар харав. Энэ үед эмэгтэйн
сүнс өрөөн дотуур явсаар Цэцэгээгийн биед шингэн ороход Цэцэгээгийн
хамаг бие сулран өөрийн эрхгүй нүдээ анилаа. Цэцэгээ нүдээ нээхэд нүд
нь золгүйгээр хүчиндүүлэн алуулсан эмэгтэйн нүд байлаа. Цэцэгээ
өрөөнд байх босоо том толь руу харан суусан байжээ. Тэрээр толь руу
харахад толинд өөрөө биш өөр эмэгтэй сууж байх агаад толинд ойсон
энерги өрөөг бүрхэн авлаа.

Тэгмэгц Сувдаагийн бие сулран зүүдэн дундаа байгаа мэт болов. Батаа
түүнийг анзааран хараад хажууд нь суун хүзүүгээр нь тэврэн

-Бие чинь зүгээр үү? Яасан бэ? гэж асуулаа. Сувдаа хариу хэлэх гэсэн
боловч ам нь л ангалзан тэнхэлгүй болсон нүдээр Батааг сүүмийн
ширтлээ. Энэ бүхнийг анзаараагүй Ганаа гуйвлан босч

-Би бие засчихаад ирье. Тэгээд хэдүүлээ дахиад хөгжилднөө гэж хэнд
хэлж байгаа нь үл мэдэгдэм хэлээд камераа барьсаар гарлаа.

Ханын цаг 23.55 болсоныг зааж байлаа.

Ганаа жорлонд орон шээнгээ камераар доодох руугаа харж

-За найз минь юу хийж байна даа. Үүрэндээ л шигдээд байна уу? Сая
айсан уу? Зүгээрээ салхинд л цонх онгойлоо, өөр сүртэй юм алга.
Гэхдээ яг үнэнийг хэлэхэд би айсан шүү хэмээн эрхтэнтэйгээ ярин
зургаа авсаар. Гэтэл тогны хүчдэл хэлбэлзэн гэрэл асаж унтарлаа. Ганаа
гайхан согтуу нүдээр гэрлийн чийдэн ширтэн

-Бас юу гээч нь болоод байнаа гэж амандаа бувтнаад усаа татан


жорлонгоос гарахад ханын цаг яг 12-ыг заах ба тог тасран гэрэл унтрав.

Ганаа тэмтэчин явсаар том өрөөнд ортол гэрэл сүүмэлзэн бүдэг аслаа.
Харин нөгөө өрөө нь биш харин шал өөр болсон байв. Урьдны тохилог
өрөө биш нэг ч тавилгагүй, хаягдаж орхигдон балгас мэт болсон өрөө
байлаа. Өрөөний ханын цаас салбайн урагдаж цонхнуудынх нь шил
хагаран, хар төмөр тороор цонхыг битүү торложээ. Шал нь зүгээр л
бетон, хаалга нь яажийж чахрана. Ганаа сандран тэрхүү сүйрсэн
өрөөнөөс яаран гарч ийш тийш хартал тэрээр балгас мэт болсон
байшинд байж байлаа. Найз нар нь ч алга. Хаашаа л харна балгас. Ганаа
өрөө болгон руу шагайн гүйж

-Төвшөө, Батаа хэмээн ориллоо. Гэвч хэн ч хариу үл өгнө. Байшинд үл


ойлгогдом аймшигт дуу гарсаар. Яг л хоосон бидон руу үлээхээд гардаг
шиг бүгт хүнгэнэсэн дуу, гэхдээ илүү аймшигтай чимээ.

*********************************************

Төвшөө балгас болсон байшинд ганцаараа зогсоно. Айж эргэн тойрноо


харж байгаад нэгэн өрөөнд орон цонхон дээр очиход цонх төмөр тортой
байлаа. Торыг нааш цааш түлхэвч огт хөдлөхгүй ажээ. Өөр өрөөний
цонхыг үзэхэд мөн л тортой байв. Гэрэл гэнэт асаж унтран өрөөг хагас
гэрэлтүүлээд унтрахад Төвшөө айн ийш тийш сэрэмжлэнгүй харав. Хэн
нэгэн түүнийг хараад араас нь дагаад байгаа юм шиг санагдах авч эргэн
тойрон хэн ч алга. Төвшөө өрөөний харанхуй булан бүр руу айн хүчлэн
харавч харанхуй хэвээр түүнийг цааш явахад харанхуйд ямар юм
сүүтэгнэн хөдлөх шиг болно. Цахилгааны хүч хэлбэлзэн гэрэл хэд хэд
асч унтарснаа мэлсхийн асах үед өрөөнд “Батааг ал” гэж шаардаж
байсан эмэгтэй өөр рүү нь аймшигтай хараад зогсож байснаа дахин
гэрэл унтраад асахад алга боллоо.

Төвшөө айн өрөөнөөс гүйн гарч хонгилоор явж байтал урд нь Сувдаа өөр
рүү нь хараад зогсож байв. Төвшөө айх баярлах зэрэгцэн

-Сувдаа гэж дуу алдаад дөхөн очтол Сувдаа хүйтнээр инээд алдахад
Төвшөө гайхсандаа зогтусчихав. Урьдны номхон дөлгөөн Сувдаагаас огт
гарамгүй тэрхүү хүйтэн инээдэнд Төвшөө балмагджээ. Сувдаагийн нүд
хилэнтэй агаад үзэн ядсан мэт харагдана. Төвшөө айн арагш нэг
ухарснаа

-Сувдаа чи яагаа вэ? гэж чичирхийлсэн хоолойгоор асуухад Сувдаа огт


дуугаралгүй түүн рүү ширтсээр. Цэнхэрдуу туяатай байдаг сайхан нүд нь
цус хурж улайжээ. Төвшөө айж байсан ч айдсаа нуух гэж хичээсэн
боловч чадсангүй, нүд нь бүлтэгнэн

-Чи нэг л ондоо байх чинь гэхэд Сувдаа

-Чи надад хайртай юу гэж асуулаа. Түүний хоолой цуурайтан их л


хөндий сонсогдоно. Төвшөө хэдий айж байсан ч шүлсээ гүдхийтэл
залгин

-Тиймээ би чамд хайртай. Би чамд үргэлж хайртай байсан гэж яаран


хэллээ. Сувдаа түүн рүү ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүй нүдээр ширтсэн
хэвээр. Төвшөө сандран

-Би чамайг үргэлж боддог. Би чамайг мөрөөдөж шөнө болгон зүүдэлдэг.


Чи зөвхөн минийх гэдгийг би мэдэрч байна. Би чамд мянга мянга дахин
хайртай гэхэд Сувдаа юу ч хэлсэнгүй цааш эргэн явлаа. Төвшөө сөхрөн
унаж

-Би чамд хайртай болсноороо, чамд дурласнаараа бурууддаггүй л юм бол


надад өөр буруу байхгүй. Тийм байтал чи намайг битгий ингэж зовоо л
доо. Миний сэтгэл шаналж байна. Миний зүрх өвдөж байна. Ингэж
байснаас намайг алчихсан нь дээр. Миний дурласан зүрх рүү хутга
дүрчихсэн нь дээр гэж цөхрөн хэлэхэд Сувдаа зогсов. Тэр эргэж
харалгүйгээр

-Чи тэгүүлэхийг хүсч байна уу гэж асуухад Төвшөө айж сандарсандаа


шүлсээ гүд гүдхийтэл залгилаад шийдсэн байдалтайгаар

-Тиймээ. Би чамд маш их хайртай. Хэрвээ чи минийх болдоггүй юм бол


надад өөр сонголт байхгүй гэхэд Сувдаа хүйтнээр инээн

-Чи надад хайртай юм уу? эсвэл зөвхөн надтай унтахыг хүсч байгаа юм
уу гэхэд Төвшөө түүний биеийг шүлэнгэтэн харж

-Би чамд хайртай. Би чамтай унтахыг ч бас хүсч байна гэлээ. Сувдаа
эргэж харалгүйгээр

-Чи намайг ямар ч байсан хайрлах юм уу? гэхэд Төвшөө яаран

-Тийм тийм гэж толгой дохиод өвдөглөсөн хэвээр түүн рүү дөхөж очин

-Би чамайг ямар ч байсан хайрлана гэхэд Сувдаа хүйтнээр инээн

-Ийм байсан ч уу? гээд огцом эргэн харахад Сувдаа биш аймшигт царай
зүстэй эмэгтэй түүн рүү инээн харж байлаа. Тэрхүү аймшигт эмэгтэйн
нүүр цусанд бялтаж шинэхэн цус нүүрийг нь даган урсана. Төвшөө айн
ухасхийн босоод арагш ухартал бүдрэн арагш савж унахад аймшигтай
эмэгтэй голд хүйт ором хөхрөн
-Чи намайг хайрлахгүй юм уу? гэж асуугаад түүн рүү агаарт хөвөх мэт
дөхөн нүүрэнд нь тулах шахам ирээд айсандаа үг ч хэлэх сөхөөгүй
байгаа Төвшөөг харан дахин улам аймшигтай, улам хүйтнээр хөхрөөд
биеийг нь нэвтлэн гарч одов.

*********************************************

Болд гэнэт сэрэхэд түүний хажууд цагаан даашинзтай бүсгүй өөр рүү нь
хараад сууж байлаа. Болд нойрмог дуугаар

-Чи хэн бэ? гэхэд үсээ задгай тавьсан цайгүй царайлаг гэмээр тэр
бүсгүй асуултыг нь сонсоогүй мэт юу ч үл ярин үснийхээ үзүүрйг
гараараа оролдон сээтэгнүүр харцаар харна. Болд түүнийг Сувдаагийн
найз нарын нэг гэж бодсон уу эсвэл хөлцүү ухаанд нь тэр тухай огт
орсонгүй юу сандлаасаа өндийн түүн рүү аажим ойртоход Болдын
амнаас цан татлаа. Бие нь жихүүцэн даарч байгааг тэр мэдэрч эхлэв.
Бүсгүйн нөмгөн даашинзны цаанаас мээм нь нэвт гэрэлтэн харагдана.
Бүсгүй аажимхан босч юм асуухаар ам нээсэн Болдын уруул дээр нь
үнсэхэд Болдын толгой манаран түүний хажууд буйдан дээр суухад
бүсгүй түүний хэлийг озонгоо гараараа цамцыг нь задгайлан цээжийг нь
дараа нь дараа нь доошлон гэдсийг нь үнсэж, долоож эхэллээ. Болд юу
болж байгааг ойлгохгүй байгаа ч энэ нь их таалагдан нүдээ анин хэвтээд

-Хонгор минь чамайг хэн гэдгийг мэдэхгүй ч үнэхээр сайхан байна.


Зөөлхөн, өө ямар сайхан юм бэ гэж дуу алдсаар. Охин өмдийг нь
шувтлан эрхтэнийг нь зөөлхөн барилж байснаа даашинзныхаа хормойг
дээшлүүлэн дээр нь гарч суухад тэсэхийн аргагүй тэчъяадсан Болд

-Өө ямар сайхан юм бэ, чи ямар сайхан юм бэ? гэж дуу алдлаа. Бүсгүй
аажим аажим хөдөлж байснаа хөдөлгөөнөө түргэсгэж түүний дээр
эмнэг хангал номхотгож байгаа адил тачаадан хөдлөхөж эхлэв. Тэгснээ
зодуулсан мэт чангаар ориллоо. Нүдээ анин хорвоогийн жаргал дунд
хөвөж явсан Болд тэрхүү дуунаас цочин нүдээ нээвэл түүний дээр
мордсон бүсгүйн үс нь цал буурал болсон байх агаад сэгсийж нүүрийг
нь халхалжээ. Цал буурал гэхээсээ илжирч гандсан гэмээр үс нь
хөдлөхөд нь туг тугаараа унана. Болд сандран түүнийг түлхэхийг
оролдоход үс нь арагш болж цайрай нь ил гарлаа. Тэрхүү бүсгүй
Төвшөөг оролдож, Цэцэгээг ховсдсон аймшигт эмэгтэй байв. Түүний
нүүрний арьс нь зарим хэсгээрээ хууларч унан духных нь хавиар гавлын
яс нь цухуйжээ. Аймшигт эмэгтэй зүрх хөлдөм аймшигтай чангаар
орилоход нэг нүд нь аяганаасаа бүлтрэн уналаа. Болд айн хашгирч
түүнийг хажуу тийш нь түлхэх гэсэн боловч илжирч, ялзарсан даашинз
нь гарт урагдаж үрчлээтэж шолбойсмон мээм нь ийш тийш савчина.
Урагдсан даашинзны цаанаас хэрзийсэн араг яс цухуйх бөгөөд гэдэс,
цээж нь онгойн харлаж тэндээс нь өт язганан хөдлөх бүрийд бөөн
бөөнөөрөө Болдын дээрээс унаж байлаа. Болд чангааар хашгиран хамаг
хүчээ дайчлан тэрхүү аймшигт сүг сүнсийг цааш нь түлхээд өмдөө ч
өмсөлгүй босон харайснаа доош нь унаж өвдөгцөө хүрсэн өмдөндөө
тушагдан урагш харуулдан ойчив. Аймшигт хүүхэн түүн рүү гараа
сарвайн

-Хайрт минь намайг битгий орхиоч гэж гуйн орилон мөлхлөө. Болд
айсандаа үг ч хэлж чадахгүй дэмий л амаа ангалзуулан араараа ухран
хаалга руу очоод хамаг хүчээрээ онгойлгох гэсэн боловч онгойсонгүй.
Бүсгүй Болд руу цусан мөр татуулан мөлхөж байснаа гэнэт аймшигтай
орилон дээшээ харан тэрийн унав. Түүний гэдэс аажим аажмаар
томорсоор байлаа. Болдын нүд бүлтэрэх шахан айсандаа дэмий л ам нь
ангалзан хаалга онгойлгох гэж чичирсэн гараараа байдгаараа хичээвч
хаалга түгжээтэй байлаа. Аймшигт хүүхэн орилсоор, гэдэс нь улам бүр
томрон арьс нь язарсаар. Гэнэт бэлэг эрхтнээс цус сад тавин асгарснаа
нэгэн ув улаан жаахан хүүхэд пүдхийн газар унав. Тэрхүү улаан нялзрай
хүүхдийн царай аль хэдийн насанд хүрсэн хүнийх шиг агаад Болд руу
харан

-Ааваа гэж орилоход Болд хамаг хүчээрээ хаалга балбан орилж эхлэхэд
гэнэт хаалга онгойн Болд урагш харуулдан унав. Өрөөнөөс гарах зам
чөлөөтэй болсон тул Болд яарч сандран босоод унаж тусан зугтлаа.
Харин бөөн бусан дунд хэвтэх эмэгтэй чөмөг царцам хүйтнээр чанга
хөхрөхөд байшингаар дүүрэн цуурайтав.

*********************************************

Болд балгас болтлоо сүйрсэн асар урт хонгилоор гүйлээ. Хаанаасаа ийм
урт хонгил гарч ирснийг үл мэдэх Болд арагш харан харан гүйж байснаа
гэнэт өмнөөс нь гарч ирсэн хүнтэй мөргөлдөн уналаа. Болд айн орилж
тэрхүү хүнийг харвал харин өмнө нь айсандаа царай нь цонхийчихсон
Төвшөө бас айж амаа ангалзуулан зогсов. Болд сэхээ орсон хэдий ч

-Бид хаана байнаа? Алив хэлээчээ гэж Болд уйлах шахан орилон асуухад
Төвшөө ч бас айчихсан

-Мэдэхгүй ээ. Нэг мэдсэн чинь энд байж байсан. Манайхан хаана
байгааг мэдэхгүй. Би юу болоод байгааг огт ойлгохгүй байна. Би эндээс
явмаар байна гэж уйлагнан толгойгоо барин доороо сууж орхив.

Тэгтэл ханан дээр “ТӨВШӨӨ ҮХНЭ” гэж цусаар бичсэн бичиг


тодорлоо. Бичсэн хүн нь харагдахгүй мөртлөө бичигнээс цус дуслан
дөнгөж сая бичсэнийг илтгэнэ. Болд, Төвшөө хоёр үг ч хэлж чадахгүй
тэрхүү бичгийг балмагдан гөлрөн харсаар. Төвшөөг уйлагнахад л Болд
сэхээ аван босч ухаангүй гүйв. Төвшөө ч түүний араас

-Намайг хүлээгээч ээ гэж орилон гүйлээ. Тэр хоёр гүйсээр хонгилын


эцэст шат олон доош унан тусан доош гүйв. Гэвч шат дуусахгүй
үргэлжилсээр. Уг нь тэд 6 давхарт байсан шүү дээ. Тэд гүйсээр лав л
хорин давхар байрны дээрээс доош хүрэхээр урт замыг шатаар туулсан
хэдий ч гарц олсонгүй. Эцэст нь тэд энэхүү шат эцэс төгсгөлгүй юм
байна гэдгийг ойлгож цөхрөн газар унаад өгөв. Болд цөхөрсөн дуугаар

-Бид ч өнгөрчээ гэж хэллээ.

*********************************************

Цэцэгээ “Хөөе хүн байна уу?” гэж айж сандарсан дуугаар аажуухан
дуудсаар хонгилоор явна. Урт хонгилийн хоёр талаар өрөөнүүд эгнэсэн
байлаа. Тэрээр орон сууцанд биш зочид буудлын урт хонгилоор явж
байгаа юм шиг санагдана. Гэхдээ юун зочид буудал байх билээ дээ.
Шавар нь энд тэндээ ховхорч унасан дүнсгэр саарал урт аймшигтай
хонгил. Цэцэгээ өрөө бүр рүү шагайн харж хэн нэгнийг хайвч шагайсан
өрөө бүр нь эвдэрч нурсан балгас. Гэнэт жаахан охины мэгшин уйлах
дуу сонсогдоход айж гайхан эргэн тойрноо харахад хэн ч алга. Хүүхдийн
уйлах дуу гэнэт таг чиг болсноо айн орилох дуугаар солигдлоо. Цэцэгээ
дуу гарсан зүг рүү цочин эргээд хартал ард нь бараан хувцастай эр хүн
доош харан зогсож байлаа. Цэцэгээ арагш ухарсаар өөрийн мэдэлгүй
шахам унаж тусан зугтахад нөгөө эр араас нь хөөв. Цэцэгээ зүүн талын
нэг өрөөний хаалгыг түлхэвээс онгойсонд бушуухан ороод хаалгыг
түгжих агшинд хаалгыг нь ямар нэг нүсэр юм мөргөх чимээ гараад
дараа нь балбаж эхлэв. Цэцэгээ хаалга руу харан араараа ухарсаар
цонхонд тулаад эргэн харж цонхны төмөр хаалтыг хүчлэн татваас огт
хөдлөхгүй байсанд арга нь барагдан бөмбөлзтөл чичрэн

-Бурхан минь надад туслаач. Бурхан минь надад туслаач гэж үглэв.
Хаалга хүчтэй балбаж балбаж гэнэт чимээгүй боллоо. Төмөр тортой
цонхоор од, сар ч үгүй тас харанхуй тэнгэр л сүртэй барайна.

Цэцэгээ хаалга руу харан хана налан өвдгөө тэврээд сууж байтал

-Цэцэгээ хэмээн нэгэн эмэгтэй шивэгнэх шиг болов. Цэцэгээ гайхан чих
тавин сонстол үнэхээр

-Цэцэгээ гэж дахин дуудах сонсогдов. Цэцэгээ босон харайж хаалга руу
гүйн очоод

-Би энд байнаа. Надад туслаач гэж хашгиран хаалга онгойлгон гадагш
харахад хэн ч байхгүй байв. Цэцэгээ ийш тийш харан

-Сувдаа гэж дуудахад дахин

-Цэцэгээ гэх дуу сонсогдлоо. Энэ дуу Сувдаагийнх биш байсанд Цэцэгээ
гайхан

-Чи хэн бэ? гэж шивэгнэх шахам асуухад нөгөө бүгт дуу

-Чи намайг танина гэж шивэгнэв. Цэцэгээ гайхан өрөөнөөс гараад ийш
тийш харан

-Үгүй ээ, би чамайг танихгүй байна. Чи хэн бэ? Хариулаач гэхэд

-Үзэн ядах сэтгэл гэж шивнэв. Энэ үед Цэцэгээд гал тогооны өрөөнд
хутга бариад зогсож байсан, Сувдаа руу үзэн ядсан харцаар харж байсан
зэрэг нь ээлжлэн үзэгдэхэд нүдээ тас анин

-Үгүй ээ гэж ориллоо. Цуурай түүнийг дуурайн “үгүй ээ” гэж дахин
дахин орилоход эмэгтэй хүний хоолой “үзэн ядалт” гэж хариуд нь дахин
дахин давтсаар байв.

Цэцэгээ байшин дотор гарц хайн явсаар нэгэн өрөөнд ортол хөлд нь нэг
хүүхэлдэй тааралдав. Тоос шороо болж хуучирсан тэр хүүхэлдэйг
сэжиглэсэн аятай болгоомжтой автал

-Ээжээ гэж хүний бус хоолойгоор хөндий дуугарахад цочсондоо газар


алдчихав. Дуугардаг хүүхэлдэй ажээ. Цэцгээ түүнийг авахад

-Ээжээ гэх дуу дахин гарав. Цэцэгээ түүнийг тэврэн буцах гэтэл урд нь
цагаан плажетай хөл нүцгэн жаахан охин түүн рүү хараад зогсож
байлаа. 5-6 орчим насны тэр охины нүд огт цавчлахгүй Цэцгээгийн яг
нүд рүү нь сониучирхан харж байв. Цэцгээ айн арагш нэг ухрав. Охин
Цэцгээ хоёр юу ч ярилгүй нэг нэгнээ ширтэн зогссоор. Цэцэгээ юу ч үл
дуугарах, гэнэт гарч ирсэн охиноос айж байхад харин охины царайд
өчүүхэн ч хувирал үгүй яг л үхсэн юм шиг түүн рүү гөлийнө. Охин
Цэцгээгийн энгэртээ тэвэрсэн хүүхэлдэй рүү харахад түүний нүдэнд
ховсдуулсан мэт гөлийж зогссон Цэцэгээ харцыг нь анзааран айсандаа
энгэртээ тас тэвэрчихсэн байгаа хүүхэлдэйг охин руу сарвайгаад

-Энэ чинийх үү? гэж чичигнэсэн хоолойгоор асуухад хүүхэлдэй

-Ээжээ гэж дуугаран нам гүмийг цочоолоо. Охин гэнэт Цэцгээгийн


гараас хүүхэлдэйг нь булаан авснаа “Ааа” хэмээн орилоход нүднээс нь
цус урсав. Охин орилон хүүхэлдэйгээрээ Цэцгээг цохиж эхлэхэд Цэцгээ
арагш газар унаад дэмий л биеэ хамгаалах боловч охин маш хэрцгийгээр
хашгиран хүүхэлдэйгээрээ цохисоор. Хүүхэлдэй “Ээжээ, ээжээ” гэж
дуугарсаар.

*********************************************

Сувдаагийн хажуу айлын эхнэр нөхөр хоёр орондоо орчихсон зурагт үзэн
суух агаад бээжин хав хэмээх жижигхэн сэгсгэр нохой нь ямар нэг
юманд уурласан шинжтэй учир зүггүй хуцахад гэрийн эзэн нохойгоо
зандран дуугай болголоо. Бяцхан хав орон доор орсон хэдий ч
гомдолтойгоор гийнасаар байв. Гэрийн эзэн орон доогуураа шагайн
хараад
-Энэ чинь галзуурчихаа юу даа? гэж үглэхэд эхнэр нь зурагтынхаа дууг
багасган хажуу айлынхаа хана руу монетон ээмэгтэй чихээ хандуулан
чимээ чагнаад

-Хажуу айлынхнаас л болж байгаа биз. Чимээ шуугиан гэж дэндлээ.


Эцэг эхийнхээ эзгүйд энэ охин ч дураараа дургиж байх шив гэж бувтнав.

-Түрүүн хэдэн өрвийсөн юмнууд орж харагдсан. Нийлээд архидацгааж


байгаа биз

-Чи орж чимээгээ аяд гэж хэлээч. Хүн ч тайван амруулахгүй яршигтай
юм гэхэд нөхөр нь гарахаас төвөгшөөн

-За за төвөг. Саяхан нүүж орсон юм. Хэрүүл уруул хийж танилцаад ч яах
вэ дээ гэж залхууран хэлээд зурагт анхаарсан хүн болов. Эхнэр нь түүн
рүү ширвэн харснаа

-Манай орцны Должин гуай эдний орсон байрыг сүнстэй гэж ярьж
байна лээ гэж сонин болгон шивнэхэд нөхөр нь эвшээлгэн

-За, хийх ажилгүй авгай нарын л дэмий яриа биз гэж төвөгшөөв.

-Дэмий яриа ч биш дээ. 6 жилийн өмнө гэлүү дээ хуучин энд байсан
айлын хоёр сайхан охиныг алуурчин хүчирхийлээд дараа нь алчихсан
гэдэг шүү. Тэгээд л тэр хоёр охины сүнс байшиндаа хоргодсон юм гэнэ
лээ гэхэд нөхөр нь эвгүйцсэн ч түүнийгээ ил гаргалгүй

-Хн, дэмий юм ярих юм гэж бувтнана.

-Дэмий байтлаа л энэ байранд орсон айлууд нэг их удалгүй нүүцгээгээд


байхав дээ. Миний л мэдэхийн гурван айл солигдчихлоо

-За за, дэмий юм яриад байлгүй халуун цай хийгээд ир. Дэмий юм
сонсоод бүр нойр хулжчихлаа. Худал үнэн нь мэдэгдэхгүй элдэв хов жив
сонсож сэтгэлдээ битгий юм хийж бай. Хүн юу бодно түүнтэйгээ адил
болж хувирдаг юм шүү дээ гэж сургамжлахад эхнэр нь дургүйхэн
шинжтэй хялмалзаад хөнжилдөө тухлав.

**************************
Ганаа камертайгаа байшин дундуур явна. Нэг өрөөнд булангаараа сэтэрч
цайр нь унаад тоос, аалзны шүлсэнд дарагдсан толь байхыг гэнэт харав.
Ганаа толины өмнө очин аалзны шүлсийг нь гараараа цэвэрлэхчээн
болоод өөрийгөө хартал гэнэт өөрийнх нь оронд өөр эмэгтэй хүний дүрс
туслаа. Хөгшин хүн шиг царайтай, тал үс нь байхгүй нүүрээрээ дүүрэн
яр, шарх болсон, илжирч урагдсан плажетай тэр эмэгтэй Ганаа руу үзэн
ядсан харцаар ширтэнэ. Ганаа айн дуу алдаад арагш ухран ийш тийш
хартал ойр хавьд нь хэн ч үгүй байв. Ганаагийн гар чичирч байсан ч
камераа барьсаар толь руу аажим аажмаар дөхөн очиж дахин харлаа.
Толинд зөвхөн өөрийнх нь л айж чичирсэн дүрс тусна. Ганаа нэлээд
тайвширан дахин толь руу хартал яг ард нь нөгөө эмэгтэй зогсож байгаа
нь толинд харагдахад орилон өрөөнөөс гарч зугтлаа. Нөгөө эмэгтэйн
сүнс араас нь хөөв. Ганаа арагш харан харан гүйсээр. Баруун гартаа
сайтар бөхөлсөн камераа унтраагаагүй байснаас бүх үйл явцийг бичиж
байлаа. Тэгтэл урд нь Болд, Төвшөө хоёр байхыг олж харав. Ганаа

-Болдоо гэж орилон тэдэн рүү гүйхэд нөгөө хоёр нь ч түүнийг харан айн
цааш зугтав. Ганаа

-Болдоо, Төвшөө, та нар яасан муухай юм бэ. Намайг хүлээгээч гэж


дуудан гүйсээр. Явдал дундаа арагш эргэн хартал араас нь хөөж байсан
аймшигт сүнс алга болжээ. Гэвч Ганаа зогссонгүй найзуудынхаа араас
гүйсээр сүүлдээ эцэж ядран зогсоод эргэн харвал үнэхээр хэн ч алгаа.
Болд, Төвшөө хоёр ч түүнээс холгүй зогсоод араас нь нэрээр нь дуудаж
хөөсөн хүн Ганаа жинхэнээсээ мөн үү гэсэн байдалтай амьсгаадан харж
байлаа. Ганаа жаахан тайвшран элгээ тэврэн тонгойгоод

-Найзуудаа би Ганаа л байна шүү дээ гэж амьсгаадан хэлэв. Болд


Төвшөө хоёр эргэлзэн хэсэг зогсож байснаа болгоомжтой алхлан хүрч
ирлээ. Гэхдээ Ганаад тийм ч их ойртсонгүй. Түүн руу айсан байдалтай
харсаар. Ганаа туйлдсан дуугаар

-Сая миний араас хөөж байсан эмэгтэйг харсан уу? гэхэд нөгөө хоёр бие
бие рүүгээ гайхан харснаа

-Үгүй, Юун эмэгтэй? Чи ганцаараа л гүйж байсан ш дээ гэж өөдөөс нь


асуув.
*********************************************

Бат, Сувдаа хоёр хоосон өрөөний буланд нэг нэгнээ тэврэн сууж байлаа.
Тэд юу болоод байгааг ойлгохгүй дэмий л нэг нэгнээ бүлтэлзэн харна.
Сувдаа

-Бид хаана байнаа? Юу болоод байгааг надад хэлээд өгөөч дээ гэж асуух
боловч өөрөөс нь дээрдэх юмгүй болтлоо айж балмагдсан Бат хариулж
эс чадан

-Мэдэхгүй ээ. Тог унтраад асахад л бид энд байж байсан гээд ийш тийш
сэртэлзэн харна. Сувдаа айсандаа хоолойгоо чичрүүлэн

-Би айж байна гэхэд Батаа юу эс хэлж чадан түүнийг чанга тэвэрлээ.
Сувдаа

-Энэ зүүд юм болов уу? Би зүүдлээд байгаа юм биш биз гэж найдвар
тавьсан харцаар Батаа руу хараад

-Чиний гарыг чимхээд үзье гээд гарыг нь чимхэхэд Батаа ярвайн

-Өвдөж байна гэж хэллээ. Сувдаа гайхсан хэвээр

-Яг л миний зүүдний үргэлжлэл юм шиг. Яг л зүүдлээд байгаа юм шиг


гэж өөрөө өөртэйгөө ярина. Батаа муу ч гэсэн эр хүн юм болохоор
жаахан зориглон

-Бусдыгаа ольё. Тэгээд эндээс хурдан гарцгаая гэв. Харин Сувдаа


түүнийг тас тэврээд бөмбөлзтөл чичирэн

-Үгүй ээ, эндээс явмааргүй байна. Би айгаад байна. Хоёулаа эндээ


байвал дээр биш үү гэж уйлагналаа.

-Хоёулаа эндээ суугаад байвал юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Ядаж гарах


гарц олон энэ аймшигтай газраас гарахыг бодьё. Бас найз нараа ч олорх
хэрэгтэй байна ш дээ гэж Батаа ятгалаа. Гэвч тэрээр айж байгаа нь илт
тул тийм ч шаргуу сонсогдохгүй байв. Тэр хоёр хэсэг тэгж сууж байгаад
Батаагийн зориг орсон бололтой эрс дуугаар
-Ер нь найз нь юу болоод байгааг мэдээд ирье. Бид эндээ ингээд суугаад
байж болохгүй шүү дээ гэж хэлэн босоод түүнээс зууралдах Сувдаагийн
гарыг үнсэн чанга атгаж

-Харин чи эндээс хөдөлж огт болохгүй шүү. Найз нь хурдхан эргээд


ирнэ. Ямар ч юм болсон эндээ л байж байгаарай гээд анх боссон шигээ
шийдэмгий биш алхлан онгорхой хаалгаар толгойгоо цухуйлган ийш
тийш харснаа Сувдаа руу эргэн нүд рүү нь удаан харж

-Найз нь одоохон гээд гарч одов. Сувдаа уйлагнан

-Батаа. Батаа битгий яв л даа гэж шивэгнэх шахам хэлэв.

*********************************************

Батаа хонгилоор болгоомжтой явж байтал гэнэт урьд нь сонсож байсан


төгөлдөр хуурын аялгуу сонсогдов. Батаад итгэл найдвар төрөн дуу гарах
зүг рүү гүйн өрөө өрөө рүү шагайн харавч төгөлдөр хуурчийг олсонгүй.
Харин аялгуу улам ойртсоор. Батаа хайж хайж цөхрөн хана налан газар
суухад яг өмнө нь байх онгорхой хаалгатай өрөөнд цэнхэр даашинзтай
үсээ ардаа боосон бяцхан охин цааш харан хөгжим тоглуулагч ширтэн
сууж байгаа нь харагдлаа. Тэрхүү бяцхан охины биенээс гэрэл цацарч
байх шиг санагдана. Батаа харсан зүйлдээ итгэж ядан аажим өндийн
босоод болгоомжтой зөөлөн алхалсаар өрөөнд орон охинд дөхөн очоод
зөөлөн дуугаар

-Миний дүү гэж дуудахад охин огт сонссон шинжгүй хөгжмөө ширтсээр.
Хөгжим нь дунд зэргийн хэмжээтэй, тоос шороонд дарагдсан эд ажээ.
Уянгалаг сайхан хөгжмийн аянд Батаа овоо зориг орон охинд бүр тулж
очоод арай чангаар

-Ахын дүү хэмээн дуудахад нөгөө охин огцом эргэн хартал тэр охины
царай үхсэн мэт гөлийсөн агаад нүд нь яг л цус шиг чам улаан
аймшигтай харагдлаа. Батаа айн арагш унахад хөгжим тоглуулагч
чадхийн унтарснаа кассет шаржигнан дуугарч бүгт дуугаар эмэгтэй
хүний “хэрэггүй ээ” хэмээн амь тавин орилох чимээ өрөөгөөр нэг хадав.
Батаа араараа мөлхөн орилон ухарсаар хананд тулав. Аймшигтайгаар
орилох эмэгтэйн дуу цуурайтсаар хэн нэгний “алуурчин” гэж шивэгнэх
дуулдав. Бяцхан охин түүн рүү үзэн ядсан харцаар харсаар байв. Саяхан
л гэрэл сацарч байсан мэт цэнхэр даашинз нь өнгө нь гандсан мэт
харагдаж энгэр нь цус болжээ. Охины царай их л зовж тарчилсан
шинжтэй болоод аймшигтайгаар түүн рүү долоовор хуруугаараа
чичиэхэд “алуурчин” гэх дуу дахин сонсогдов. Батаа хананд тулан гарах
гарцгүй болсноо мэдэрсэн хэдий ч хөлөөрөө арагш тийчлэн тэмүүлсээр
байв. Охин гэнэт алга болоход Батаа айж балмагдан ийш тийш хартал яг
хажууд нь зогсож байлаа. Батаа айсандаа чанга орилоод хажуу тийшээ
ойчив. Тэгтэл нөгөө охин Батаа руу гараа сунган

-Ахаа гэж дуудахад Батаа айн

-Зайл хэмээн ориллоо. Охин түүн рүү гуйсан харцаар харан

-Ахаа би таньд туслая гээд урагш алхахад Батаа улам айн

-Зайл, ойртох юм бол чамайг ална шүү гэж тэнхээ мэдэн орилоход охин
гайхан зогслоо. Батаа цохих юм хайн ийш тийш харахад юу ч
харагдсангүй. Охин цөхөрсөн дуугаар

-Ахаа гэж дуудахад Батаа улам айн дахин ийш тийш харахад түрүүн нь
юу ч байхгүй байсан газар нэгэн хутга хэвтэж байлаа. Батаа хутгыг
шүүрэн аваад охин руу чиглүүлэн

-Чамайг зайл гэсэн шүү. Би чамайг ална шүү гэж орилоход хутга харсан
охин айн арагш ухрав. Түүнд нэг залуу түүнийг хутгалан алж байсан нь,
эгч нь тусламж гуйн орилж байсан нь харагдах шиг болоход айж, тэсвэр
алдаж, цөхөрсөн хоолойгоор орилоход Батаа тэсвэр алдан чихээ таглав.
Охин агаарт замхрах мэт алга боллоо.

Энэ үед Батаагийн ах Сүрэн бааранд сууж байжээ. Хөлчүү ухаан нь дэн
дун болж ийш тийш гөлрөн сууж байтал тэрхүү охины аймшигтайгаар
орилох дуу сонсогдоход тэсвэр алдан чихээ таглаад толгойгоороо ширээ
цохиллоо. Энэхүү дуу чимээ түүнийг бүтэн 6 жил зовоож байгаа юм.
Энэ өдөр түүний зүрх тэсэхийн аргагүй шаналахад өөрийн мэдэлгүй
бааранд орж архи уун энэхүү зовлонгоос салахыг хүсчээ. Гэтэл тэрхүү
аймшигт дуу түүнийг салалгүй дагаж урьд урьдынхаас илүү аймшигтай,
илүү бодитойгоор чихэнд нь хаджээ. Сүрэн ширээн дээр байсан шилтэй
архийг шүүрэн авч нэг амьсгаагаар хөнтөрчихөөд зөөгчийг дуудлаа.
Түүний ширээнд зөөгч ирэхэд

-Дахиад нэг шил архи аваад ир гэхэд “ийм согтуу байж дахин уух хэрэг
байна уу” гэх аятай харснаа хэлээ хазан захиалгын дэвтэртээ бичиж
аваад

-Уучлаарай ахаа, ширээнд чинь 3 хүн суулгаж болох уу гэхэд Сүрэн түүн
руу ууртай харан

-Би ганцаараа баймаар байна гэвэл зөөгч түүн рүү царайчлангуй хараад

-Таныг ойлгож байна л даа. Гэхдээ манайд сул суудал байхгүй болчихоод
гуйж байна гэхэд Сүрэн баарыг тойруулан харлаа. Шөнө орой болсон
хэдий ч хүн пиг дүүрчээ. Хөгжмийн нүсэр аялгуунд баахан хүмүүс
шавааралдан зогсоод доороо бүжиглэнэ. Зөөгч нар ийш тийш гүйлдэн
захиалга авч, захиалсан зүйлийг нь тавиур дээр тавин олон хүмүүсийн
дундуур чадмаг сүлжиж байлаа. Сүрэн дургүйцэх гэсэн боловч ганцаар
суухаас айсандаа тэр болов уу дуртай дургүй

-Тэгэхээс дээ гэлээ. Зөөгч үүдэнд зогсох 1 эмэгтэй 2 эрэгтэй рүү гараар
дохиход тэр 3 хүрч ирэн ширээнд суув.

2 залуугийн нэг нь их л нүүрэмгийгээр гар сунган

-За нэгэнт цуг сууж байгаа юм чинь танилцацгаая гээд гараа сунган

-Дорж гэхэд Сүрэн гарыг нь дурамжхан атгаад

-Сүрэн гэлээ. Нөгөө залуу мөн гар барин

-Зулаа гэхэд охин

-Улаанаа гэж даруухан хэлэн гараа сунгахад Сүрэн түүний гарын


үзүүрийг сулхан атгалаа. Охин түүний хүйтэн мөртлөө хөлстэй гарт
хүрснээ эвгүйцсэн байртай гараа огцом татан аваад өөрийн мэдэлгүй
гараа өмдөндөө арчив. Тэгснээ үүнээсээ эвгүйцэн хажуудаа суугаа Зулаа
гэх залууг наллаа. Гэвч Сүрэн үүнийг нь анзаарсангүй. Өөрийгөө Дорж
гэж танилцуулсан залуу
-Та хаана ажилдаг вэ? гэхэд Сүрэн

-Нэг хувийн компанид гэж тодорхойгүй хэллээ. Дорж их л нүүр хагарсан


байдалтай

-Бид нар оюутнууд л даа. Өнөөдөр манай энэ найзын төрсөн өдөр болж
байгаа юм гэж охин руугаа заахад Сүрэн охиныг согтуу нүдээр
бодлогоширон хараад

-Төрсөн өдөр гэж амандаа бувтнахдаа 6 жилийн өмнө нэгэн эмэгтэйг


алснаа санан “хэн нэгний төрсөн өдөр болж байхад өөр нэгний үхсэн
өдөр болж байх ч гэж” хэмээн бодлоо. Энэхүү Сүрэн бол 6 жилийн өмнө
тэрхүү аймшигт аллагыг хийсэн алуурчин мөн байв. Цэргээс 5 хоногийн
чөлөөгөөр шагнуулаад найз хүүхнээ эрж явсан тэр эр байв. Цэрэгт
байхдаа нэгэн найзаасаа “үердэг бүсгүй чинь өөр хүнтэй явалдаад
байна” гэсэн захиа аваад түүнтэй нүүрээ харан уулзаж хариугаа авахаар
зүрхээ чангалан тал шил архи уугаад согтуурхан гэрийг нь хайж явжээ.
Гэрийг нь сайн мэдэхгүй тул там тум сургаар л эрж явахдаа тэрхүү
журамт ёсыг зөрчин өөрийг нь араар нь тавьсан хүүхнийг алах юмсан
гэж занан, эмэгтэй хүний бараа харалгүй удаж хагсарсан биеийнхээ эр
чадлыг үзүүлнэ хэмээн төлөвлөж байсан нь талаар болж эхлэхэд архины
халуун, зүрхэнд ассан уурын мунхгаар хоёр хүний аминд хүрснээ тэр
одоо болтол мартаагүй. Мартах ч учир үгүй байв. Шөнө бүр тэрхүү
эмэгтэйн дүр зүүдэнд нь үзэгдэж амьдаар нь тамалж байсан юм. Гэмт
хэрэг хийснийхээ маргааш нь л буцаж ангидаа ирсэн болохоор түүнийг
цагдаа нар олоогүй байжээ. Гэхдээ цагдаа нарт баригдсан бол тэр арай
дээр байсан биз.

-Та яагаад ганцаараа сууж байдаг билээ? гэж Зулаа гэх баньд асуухад
хажууд нь суусан охин түүнийг тохойгоороо нудрав. Сүрэн
бодлогоширсон хэвээр түүний асуултыг огт сонсоогүй мэт тэр ч
байтугай тэднийг хажуудаа байна гэж анзаарсан ч шинжгүй суусаар.
Тэгж тэгж бодлогоширсон дуугаар

-Миний хувьд жил бүрийн энэ өдөр там байдаг юм. 6 жилийн турш өдөр
бүр сэтгэлийн дарамттай явж байгаа ч чухам энэ л өдөр яг л тамд байгаа
юм шиг шаналдаг юм гэхэд залуус түүнийг өрөвдсөн байртай харж
суулаа. Дорж

-Хайр дурлалтай холбоотой юу? гэж болгоомжтой асуухад Сүрэн


мушилзаад

-Бүтэлгүй хайр, ядуу хоосны зовлон, өвчин эмгэг энэ бүхэн миний
сэтгэлийн зовлонгийн дэргэд юу ч биш. Гудамжаар явж байхдаа ч,
орцондоо орохдоо ч, орондоо хэвтэхдээ ч үргэлжийн айдас, түгшүүрийн
дарамтанд байхын зовлонг та нар мэдэхгүй. Нүдэнд чинь байнга…
байнга түүний дүр харагдахын зовлонг та нар ойлгохгүй гэж хэлэн нүдээ
анихад өршөөл гуйн орилох эмэгтэйг алж байсан, жаахан охиныг
хутгалан алсан зэрэг нь харагдах шиг болов.

*********************************************

Өрөөнд ганцаараа үлдсэн Батаад гэнэт ах нь төгөлдөр хуурын энэ


аялгууг байнга аялж байдгийг саналаа.

“Сүрэн бодлогоширон амандаа нөгөөх аяыг аялж байхыг Батаа сонсон

-Ахаа та яагаад энэ аяыг дандаа аялж байдаг юм бэ? гэж асуухад Сүрэн
түүн рүү харан

-Дандаа гэнээ? гэж гайхахад

-Тиймээ, цэрэгт явж ирснээсээ хойш дандаа бодлогошироод л энэ аяыг


байнга аялах болсон ш дээ гэхэд Сүрэн хариу хэлсэнгүй цонхоор гадагш
ширтсээр. Батаа

-Таны аялдаг чинь ямар ая юм бэ? гэхэд Сүрэн бодлогоширсон хэвээр

-Мэдэхгүй ээ. Чихэнд минь байнга энэ ая л сонсогдоод байх юм гэж


хэлээд уртаар санаа алдахад Батаа гайхан

-Чихэнд чинь сонсогддог гэнээ? гэж лавлахад Сүрэн эргэж харан

-За за явж ажлаа хий гэж зандарчээ.”

Үүнийг Батаа гэнэт санан бие нь жихүүцэх шиг боллоо. Гэнэт


Сувдаагийн орилох сонсогдоход дуу гарсан зүг рүү гүйв.

*********************************************

Сүрэн ийш тийш хартал бааранд байсан бүх хүмүүс түүн рүү зэвүүцсэн
харцаар хараад зогсож байв. Сүрэнгийн уур хүрэн

-Та нар юугаа харцгаасан юм бэ? та нарыг бүгдийг чинь ална шүү гэж
орилоод босон зогсоход бүжиглэцгээж байсан зарим хүмүүс түүн рүү
гайхан харж зарим нь огт анзаарахгүй бүжиглэцгээж байлаа. Сүрэн
гайхан харж байтал баарны хоёр хамгаалагч ирэн түүнийг сугадан
гаргах гэв. Сүрэнгийн уур оволзон бааранд байсан бүх хүмүүс рүү
хандан

-Та нар битгий гэмгүй царайлцгаа. Та нар бүгдээрээ нүгэлтэй. Хэзээ


нэгэн цагт өрөө төлцгөөх л болно гэж ориллоо. Хоёр хамгаалагч
түүнийг сугадан гаргахад бармен нь дагаж гаран түүн рүү ширүүн харан

-Та тооцоогоо хий гэж хэлэхэд Сүрэнд бармен эмэгтэй нь өөрт нь


алуулсан эмэгтэй шиг харагдахад айн арагш ухартал хамгаалагч түүнийг
барин авав. Харин бармен нь огт өөр хүн байсанд гайхан энгэрийнхэ
халааснаас түрийвч гарган арван мянгатын дэвгэрт гарган өгчихөөд
арагш эргэн эргэн харсаар машины зогсоолд очин машиныхаа дэргэд
зогсов. Түүнийг хэн нэгэн хараад дагаад байгаа ч юм шиг санагдахад
байн байн эргэн харж түлхүүрээ салгалан байж хармаанаасаа гаргаад
арай ядан хаалгаа онгойлгон дотор нь орж суусны дараа л тайвширан
уртаар санаа алдаад тамхи гарган салгалсан гараар асаан уртаар сорлоо.

*********************************************

Гэнэт өрөөнд салхи салхилан сонингийн болон хэрэггүй цааснууд


бужигнахад Сувдаа хаалга руу өндийн харлаа. Хаалган дээр Цэцгээ
зогсож байв. Түүний царай цав цагаан агаад ямар ч гэмтэл соривгүй
байлаа. Сувдаа түүнийг хараад баярлан

-Цэцгээ гэж дуу алдаад тэврэн авлаа. Цэцгээгийн нүд хоромхон зуурт ув
улаан болж хүйтнээр жуумалзаад хэвэндээ орохыг Сувдаа харсангүй.
Сувдаа
-Чи хаана байсан бэ гэж асуухад Цэцгээ тайвнаар

-Чамайг хайж байлаа. гэж хүйтэн өнгөөр хэлэв. Сувдаа түүний ярианы
өнгийг анзааралгүй

-Бат бид хоёр нэг мэдсэн чинь энд байж байсан. Би маш их айсан. Батаа
та нарыг хайхаар дөнгөж сая гарсан чи тааралдаагүй юу? гэв. Цэцгээ

-Үгүй ээ гээд түүний хажууд суулаа. Сувдаа

-Ямар аймаар юм бэ. Манайх хаана байнаа? Бид яагаад энд байж байгаа
юм бэ? гэж асуухад Цэцгээ тайвнаар

-Бид гэртээ байна. Бид амьдрал дунд байна. Харанхуй, хүйтэн, эмх
замбараагүй энэ бүхэн амьдрал биш гэж үү. Амьдрал гэдэг чинь
харанхуй урт хонгил шүү дээ. Маш олон өрөө тасалгаатай ч чиний байх
ёстой өрөө ердөө ганцхан. Яг өөрт зориулагдсан өрөөг л олох хэрэгтэй.
Ихэнх хүмүүс өрөө өрөө хэсэн насаа бардаг. гэж өөртэйгөө ярьж байгаа
юм шиг ярилаа. Сувдаа өмнө нь танихгүй хүн байгаа юм шиг Цэцгээ рүү
айн харснаа

-Чи юу яриад байнаа. Битгий намайг айлга л даа гэж хоолойгоо


чичигнүүлэн гуйхад .

-Дуугай бай гэж хэрцгийгээр хашгираад Цэцэгээ аймшигт эмэгтэй


болон хувираад

-Хүн бүхэн сайхан амьдралыг хүсдэг. Би ч бас хүн шиг инээж, хөөрч,
баярлаж, дуулж бас уйлахыг хүсч байсан. Би сайн хань, үр хүүхэдтэй
болж сайхан амьдрахыг хүсэж байсан юм. Гэвч намайг ХҮН алсан.
Миний хүсэл мөрөөдлийг, миний ирээдүйг алсан гэж хашгиран Сувдааг
багалзуурдан авав. Сувдаа тусламж гуйн орилж ч чадахгүй түүний гараас
мултрахыг хичээвч аймшигт сүнс улам чанга орилон

-Намайг хүн алсан, намайг хүн алсан гэж хашгичин Сувдааг


багалзуурдсаар. Хашгирах чимээ сонсоод гүйн орж ирсэн Батаа хэсэг
алмайрч байснаа тоосго аван аймшигт охины толгой руу цохисон боловч
гар нь Цэцэгээгийн биеийг нэвтрэн Сувдаагийн толгой руу цохичихов.
Аймшигт охин яг утаа адил замхран алга болсон байлаа. Харин
Сувдаагийн толгой бяц цохигдон нил цус болсон байх бөгөөд амнаас нь
цус урсан үхэж байв. Батаа сандран Сувдаагийн толгойг тэврэн аваад

Сувдаа, Сувдаа хэмээн ориллоо. Сувдаа амаа арай гэж нээн

-Би үхмээргүй байна гэж хэлээд үхэтхийн уналаа. Харин өрөөний буланд
өнөөх хүүхэлдэй тэвэрсэн охин аймшигт эмэгтэй хоёр тэднийг хараад
зогсох бөгөөд хүүхэлдэй “Ээжээ” гэж дуугарлаа.

*********************************************

Ганаа, Төвшөө, Болд гурав хонгилоор явж байлаа. Тэд ийш тийш харан
их л болгоомжтой явцгаана. Гэнэт утас дуугарахад тэд гайхан бие бие
рүүгээ харснаа утас дуугарах зүг яаран очицгоов. Утас нэг өрөөнд
дуугарч байв. Тэд бие бие рүүгээ эргэлзсэн янзтай харсны эцэст Болд
утсыг шийдмэг бус авахад нэгэн эрэгтэй хүний дуу гарч

-Болороотой ярья гэв. Болд гайхан

-Тийм хүн энд байхгүй

-Тэгэлгүй дээ. Түүнийг чинь би алчихсан юм чинь

-Та хэн бэ?

-Түүнийг хутгаар дүрж байхад тэр өршөөл гуйн орилж байсан. Яг ингэж
гэхэд харилцуурт амь гуйн орилох эмэгтэй хүний дуу сонсогдон
харилцуураас цус урсав. Болд сандран харилцуурыг чулуудсан ч орилох
чимээ өрөөгөөр дүүрэн цуурайтсаар.

Тэд ухаангүй шахам гүйж байтал Батаагийн дуу сонсогдоход дуу гарсан
зүг рүү гүйцгээлээ. Харин Болдтой учирсан эмэгтэй тэднийг хараад
зогсож байхыг анзаарсангүй. Түүний нүднээс цус урсаж, цав цагаан үс
нь салхинд хийснэ.

Ганаа, Төвшөө, Болд гурав Батаагийн байгаа өрөөнд орцгооход Батаа


Сувдаагийн толгойг тэвэрчихсэн нил цусан дунд орь дуу тавин уйлж
байв. Төвшөө ухасхийн очиж Сувдаагийн толгойг дээш болгон харлаа.
Тэрээр аль хэдийн үхчихсэн тул нүүр нь цайчихсан ам духнаас нь урссан
цус хатсан байв. Төвшөө юу ч хэлэлгүй сөхрөн унав. Ганаа, Болд хоёр
зогтусчээ. Ганаа арай гэж

-Юу болоо вэ гэж асуухад Батаа уйлсан хэвээр

-Би буруутай, би буруутай. Би л түүнийгээ алчихлаа хэмээн үглэв.

Төвшөө гэнэт “Муу алуурчин” гэж орилоод босч ирэн түүнийг цохиж
эхлэв. Тэрээр Батааг хайр найргүй өшиглөж бас цохино. Ганаа, Болд
хоёр гүйлдэн ирцгээж тэднийг салгалаа. Болдын гарт тийчлэх Төвшөө
“Муу алуурчин” гэж орилсоор. Харин Батаа юу ч хийлгүй бас
дуугаралгүй Сувдааг тэврэн хэвтсээр. Болд Ганаа руу – Батааг аваад
яваач гэж хашгирахад Ганаа Батааг чирсээр өрөөнөөс гарав. Тэгээд өөр
нэг өрөөнд оруулан газар суулгаад түүнийг өрөвдсөн байдалтай хэсэг
харж байснаа

-Найз минь тайвшир, тэгээд юу болсныг надад хэлээч гэхэд Батаа


мэдрэлгүй юм шиг хий гөлрөн суусаар. Түүнд Сувдаатай хамт байсан
сайхан үеүд нь дурсагдана. Түүнтэй анх болзож байсан, хамт инээж
хөгжилдөн хөөцөлдөж тоглож байсан нь, Батаа руу хараад “Би чамд
хайртай” гэж хэлж байсан нь харагдахад Батаа өөрийн эрхгүй нулимс
унагав. Ганаа түүнээс хариу хүлээн хэсэг зогсож байснаа

-Би камераа аваад ирье, чи байж байгаарай гээд өрөөнөөс гарч одов.
Ганааг нөгөө өрөөнд орж ирэхэд Төвшөө Сувдаагийн хажууд сөхрөн
сууж байлаа. Сувдаагийн толгойг курткаар бүтээсэн байв. Болд
Төвшөөгийн ард мөрөн дээр нь гараа тавин зогсож байснаа Ганааг орж
ирэхэд асуусан байдалтай харав. Ганаа газар тавьсан байсан камераа
авах зуур

Батаа хажуу талын өрөөнд байгаа. Жаахан ч гэсэн тайвширсан байхаа


гэв.

Төвшөө шийдэмгий босоод өрөөнөөс гарлаа. Ганаа, Болд хоёр яах гэж
байгааг нь ойлгоод түүнийг хориглох гэсэн боловч Төвшөө тэднийг
түлхээд Батаагийн байсан өрөөн руу гүйн оров. Ганаа, Болд хоёр ч араас
нь гүйн орж ирээд хаалган дээр зогтуслаа. Өрөөнд Батаа байсангүй.
Төвшөө

- Муу новшийг би өөрийн гараар ална даа гэж шүд зуун занаад гүйн
одов. Ганаа, Болд хоёр ч араас нь гүйсэн боловч хаалгаар зэрэг гарах
гэснээс болж чихэлдэн арай гэж гартал Төвшөө аль хэдийн алга болсон
байлаа. Түүний дээшээ шатаар өгсөн гүйж байгаа чимээ нь л сонсогдоод
алга боллоо. Ганаа, Болд хоёр “Төвшөө” гэж араас нь орилсоор хоцров.

*********************************************

Гадаа хоёр цагдаа эргүүл хийн алхалж явтал таван давхар байшингийн
гурван давхраас “Төвшөө” гэж орилолдох чимээ гарлаа. Гурван давхарт
нэг л гэрэлтэй цонх байх бөгөөд хүмүүс пижигнэлдэх чимээ гарна. Нэг
цагдаа нь

-Алив орох уу? гэхэд нөгөөх нь тээршаан

-За гэр бүлийн л хэрүүл болж байгаа биз гэв. Эхнийх нь чимээ чагнаж
байснаа

-Энэ нэг л биш байна даа. Ноцтой юм болж байгаа юм биш биз гэхэд

-Хн. Эхнэр нөхрийн хооронд илжиг бүү жороол гэдэг юм. Наадуултай
чинь орооцолдож байснаас ганц нэг согтуу юм олоод эрүүлжүүлэхээ
бодьё гээд нөгөөх рүүгээ нүд ирмээд цааш явцгаалаа.

*********************************************

Батаа ухаан мэдрэлгүй шахам хонгилоор алхаж явна. Түүнд Сувдаагийн


үхсэн царай, түүнийг Цэцгээ багалзуурдчихсан орилж байсан нь,
Сувдаагийн толгой руу тоосгоор цохисон нь ээлжлэн харагдаж хөл нь
сөхөрчих шахна. Сувдын “Би үхмээргүй байна” гэж арай ядан хэлсэн нь
үе үе харагдаж, байж ядуулна. Гэнэт нэгэн эмэгтэй хүний хоолой
“АЛУУРЧИН” гэж хэлэх нь цуурайтан сонсогдлоо. Батаа сэхээ орон
эргэн тойрноо харахад хэн ч байсангүй. Гэвч “АЛУУРЧИН” гэж хэлэх
нь дахин сонсогдов. Батаа айж бас цөхрөн

-Хэн бэ? гэхэд “АЛУУРЧИН” гэх дуу дахин цуурайтав. Батаа сөхрөн
сууж

-Үгүй ээ би алуурчин биш, би алаагүй гээд уйллаа. Хэсэг хугацаанд


эмэгтэйн дуу гарахгүй байснаа “Алуурчин” гэх дуу дахин сонсогдоход
Батаа босон харайж

-Би алуурчин биш ээ. гэж ориллоо.

*********************************************

Ганаа, Болд хоёр өрөөний буланд нэг нэгэндээ наалдан сууж байлаа.
Болд

-Энэ бүхэн юунаас болов оо? Намайг унтаж байхад та нар юу хийсэн бэ?

Юу ч хийгээгүй.

-Тэгээд яагаад ийм болчихвоо?

-Бид сүнс дуудсанаас болсон юм болов уу?.

-Сүнс дуудсанаас аа? Чи үнэнээсээ хэлж байна уу?

-Бид зүгээр л тоглож байсан биз дээ? Урьд нь тэгж тоглодог л байсан ш
дээ.

-Тэгвэл энэ чинь тоглоом биш байна. Энэ бүхэн та нараас л боллоо.
Одоо хар. Бид энэ бузарын байшинд гацчихсан хэзээ үхэхээ хүлээгээд
сууж байна.

-Чи битгий уурла л даа. Тайвшир. Хоёулаа энэ төмөр торыг эвдлэх гээд
үзэх үү?

-Ямар ч нэмэр байхгүй. Тэгээд чи анзаарсан уу? бид аль ч давхарт


байсан цонхоор харахад нөгөө л давхартаа байдаг. Гурав, дөрөв, тав гээд
аль ч давхраас харсан нөгөө л гурван давхартаа байгаа юм шиг. Бид
эндээс хэзээ ч гарч чадахгүй. Сувдаа үхчихсэн. Харин одоо хэний ээлж
болохыг хэн мэдэх юм бэ? гэж хашгичихад Ганаа тэсвэр алдан
-Тэгээд энэ бүхэнд би буруутай юм уу? Би энэ бүхнийг бий болгосон гэж
үү? Бүгдээрээ сууж байгаад л сүнс дуудаа биз дээ. Тэгээд ч миний араас
аймшигтай эмэгтэй хөөж байсан. Чиний бодлоор энэ хангалттай биш
үү?

-Энэ чинь юу ч биш. Хэрвээ чи миний үзсэний дөнгөж талыг нь боловч


үзсэн бол одоо ингээд зогсож байхгүй байсан гэж хэлэхэд аймшигт
эмэгтэйн сүнстэй унтсан нь, жаахан хүүхэд түүн руу харан “Ааваа” гэж
орилсон нь санаанд нь орон нүдээ анин толгойгоо шаан, байж ядлаа.
Ганаа бодлогошрон сууж байснаа

-Урьд нь би үхэл ойрхон байдаг нь эгзэгтэй зугаацах боломж олгодог гэж


бодож явлаа. Үхэлийг ердийн зүйл шиг л бодож байв. Гэтэл яг цаг нь
ирэхэд үхэл ямар аймшигтай болохыг амьдрал ямар үнэтэйг ойлгож
байна. Би үхмээргүй байна. Би цэл залуугаараа байна. Ойлгож байна уу
би үхмээргүй байна гээд Болдын мөрнөөс атган сэгсэчлээ. Болд түүний
гарыг тавиулан

-Тайвшир гэж зандраад толгой барин суусаар. Ганаа салганасан гараар


хармаанаасаа тамхи гарган нэгийг асаагаад уртаар сорж тайвшрав.
Тэрээр тамхиа сорон элдвийг бодон сууж байснаа камерынхаа
бичлэгийг дахин тавьж үзлээ. Бичлэгт тэдний наргиж байсан, Батаагийн
тамын тухай ярьж байгаа, Сувдаагийн дуулж байгаа нь гарав. Ганаа
бичлэгийг санаашран үзэж байснаа гэнэт сэхээ орон Сувдаагийн дуулж
байгаа бичлэгийг дахин тавьж үзэхэд бичлэгт Сувдаагийн хажууд
эмэгтэй сүнс зогсож байгаа нь харагдана. Ганаа айн Болд руу харахад
Болд түүнийг гайхсан байдалтай харав. Ганаа дуугүй бичлэгийг дахин
гүйлгээд Болдод үзүүлэхээр сарвайлаа. Болд бичлэгийг үзээд хоолой нь
чичрэн

-Тиймээ тэр мөн байна. гэж хэллээ. Ганаа хэлсэн үгийг нь ойлгоогүй
боловч лавлаж асуусангүй.

Ганаа камераа аван яаран сандран өнөөдөр авсан бүх бичлэгээ үзэж
байхад Болд бодлогоширон

-Шөнө орондоо дуулах муу ёр гэж өвөө маань хэлдэг байж билээ.
Сувдаагийн дуулснаас болсон юм болов уу? Өвөө маань лам байсан
болохоор худлаа хэлээгүйдээ гэж өөртэйгөө ярих мэт ярина. Ганаа
бичлэгээ үзэж байгаад дуу адан камераа алдав. Цэцэгээ үхсэн мэт
царайтай болчихсон хундагатай цус уугаад сууж байгааг тэр бичсэн
байлаа.

*********************************************

Болд

-Алив явцгаая, бусдыгаа ольё гээд босон үүд чиглэн алхав. Ганаа дуртай
дургүй босон хаалга руу алхаснаа гэнэт буцан цонх руу очин төмөр
хаалтыг нь сэгсчин

-Би гармаар байна. Намайг эндээс гаргаачээ гэж ориллоо. Болд түүний
гараас зууран

-Ганаа, Ганаа тайвшир гээд түүнийг тэвэрлээ. Ганаа цонхноос гараараа


зуурсан хэвээр

-Би гармаар байна. Би үхмээргүй байна. гэж үглэн уйллаа. Болд

За явцгаая даа гээд хаалга руу эргэтэл үүдэнд нөгөө аймшигт эмэгтэй
зогсож байв. Салхи салхилан түүний өгөршсөн плаже, буурал үсийг
хийсгэнэ. Ганаа мөн эргэн гөлрөн зогсов. Гадаа аянга дуугарч,
цахилгаан цахилав.

Нам гүмийг эвдэн нөгөө эмэгтэйн сүнс

-Хүмүүс хорвоод хүн болж төрчихөөд өөрийн болоод өрөөлийн амь


амьдралыг юман чинээ тоохгүй. Маргааш байтугай өнөөдөр ч юу
болохыг хэн ч мэдэхгүй. Бурхны зурсан тавилангаар биш хэн нэгэн
хүнээр хувь заяагаа шийдүүлнэ. Чамайг амьд байх үгүйг зөвхөн хүн л
шийднэ. Нэг л өдөр чиний сайхан амьдрал хэн нэгний гарт үгүй болно.
Тэр нэг өдөр нэг согтуу хүн ирээд намайг хүчиндсэн. Намайг уйлж гуйж
байсан ч тэр огт тоолгүй дахин дахин хүчиндсээр байсан. Дараа нь
дөнгөж найман настай дүүгий маань хүчиндэхийг завдахад би түүн рүү
дайрсан боловч тэр хүн дүрст адгуус намайг, дараа нь дүүгий маань
алсан. Тэр ямар ч ял шийтгэл аваагүй. Тиймээс ч би эрчүүдийг үзэн
ядаж байна. Би та нарыг үзэн ядаж байна. Амийг амиар солих болно.
Амьдралтайгаа салах ёс хий хэмээн аймшигтай орилон Ганаа Болд хоёр
руу дайрав. Түүнийг ярьж байх байхад болсон үйл явдал ээлжлэн
үзэгдэнэ. Шалан дээр цус гарч ирэн тунарлаа. Нойлын өрөөны
суултуураас цус годгодон асгарч, бас хана руу цус цацагдав.

Сүнс нисэх агаарт хөвөн тэдэн рүү дөхөн ирэхэд Ганаа толгойгоо
тэврээд газар суун айн ориллоо. Болд өөрийн мэдэлгүй амандаа орсон
маанийг унштал сүнс цохиулсан юм шиг арагш үсрэн унаад аймшигтай
орилон газар тийчлэв. Болд гайхан харж байснаа Ганааг хөтлөн
өрөөнөөс гүйн гарав. Эмэгтэй тэдний араас

-Та нар миний өрөөнөөс хаашаа ч зайлахгүй. Хаашаа ч зугтсан миний


өрөөнд л байх болно гэж хашгирсаар.

*********************************************

Төвшөө өрөө өрөө рүү шагайн явж байгаад хонгилын үзүүрт хүүхэлдэй
тэвэрсэн жаахан хөөрхөн охин байхыг харав. Төвшөө хэсэг гайхсанаа

-Миний дүү хаанаас гараад ирэв. Ахдаа гарах хаалга заагаад өгөөч гэж
гуйхад нөгөө жаахан охин гараараа нааш ир гэж даллаад хажуу тийш
эргээд явчихав. Төвшөө

-Хөөе. Миний дүү хүлээж бай гэж дуудан араас нь гүйв. Охин түүнд
дөнгөж харагдан цааш явсаар. Төвшөө амьсгаадан гүйсээр. Тэгтэл ч
охины бараа алга болсон байв. Харин Төвшөө шатны хажууд зогсож
байв. Төвшөө охиныг хайн ийш тийшээ харж байтал гэнэт араас нь
нөгөө охин шат руу түлхчихэв. Төвшөө сандран сарвалзаад нэг гараараа
шатнаас барьж амжлаа. Нөгөө хөөрхөн жаахан охин өрөөнд уйлаад сууж
байсан охин болон хувирав. Төвшөө охин руу царайчлан харж

-Ахдаа туслаач гэхэд охин хүүхэлдэйгээрээ гар руу нь цохиж эхлэхэд


Төвшөө орилон доош уналаа.

Төвшөө гэнэт нүдээ нээв. Түүний бүх бие нь хөндүүр оргино. Хоёр хөл
нь мэдээгүй болж, хавирга нь хугарсан байв. Толгойноос нь асгарах цус
нүүрлүү нь урсаад аймшигтай болсон байна. Тэрээр өндийх гэж
хичээсэн боловч чадалгүй сөхрөн унав. Хашгирах ч тэнхээгүй болсон
байлаа. Жаахан амарч байгаад мөлхлөө. Мөлхөж байтал гарт нь нэгэн
хөл дайралдав. Гайхан дээш харвал аймшигтай царайтай эмэгтэйн сүнс
өөр рүү нь хараад зогсоно. Төвшөө айн буцаж мөлхсөн боловч нөгөө
сүнс түүний урд зогсож байв. Тэрээр түүний гар дээр гишгэхэд Төвшөө
өвдсөндөө дуу алдан

- Хэрэггүй ээ. Эгчээ хэрэггүй гэж гуйлаа. Гэвч нөгөө сүнс түүнийг
заамдан авч нүүрэндээ тулгах шахам ойртуулаад “Уур хилэн, зүхэл
зөвхөн зовлон л авчирдаг” гэж шивэгнэв. Түүний нүүрний зарим арьс нь
хууларч унасан, хамрынх нь нүх онгойн харлаж харагдах агаад амнаас нь
идээ мэт ногоон зүйл урсана. Төвшөө үг ч хэлж чадахгүй амаа
ангалзуулна. Нөгөө эмэгтэйн сүнс түүнийг хойш нь түлхээд хутга гарган
хоёр гараараа бариулаас нь барин дээш өргөөд айн арагш ухрах
Төвшөөгийн цээж рүү хэд хэд дүрэхэд Төвшөө амь тавин ориллоо.

*********************************************

Болд, Ганаа хоёр гүйн явсаар нэг өрөө рүү шагайтал Батаа дүүжлүүлж
үхсэн байлаа. Түүний нүд хараастай байх бөгөөд яг Болд, Ганаа хоёр руу
харж байх шиг. Ханан дээр цусаар БИ АЛУУРЧИН БИШ гэж бичсэн
байв. Ганаа камераа барин бичлэг хийсэн хэвээр хөшчихсөн харин Болд
юу ч хэлэлгүй буруу харан огиж эхлэв.

Зөөлөн савлах Батаагийн цогцосны хажууд нөгөө аймшигт эмэгтэй


тодрон гарч ирээд айн балмагдаад хөшчихсөн Ганаа руу харан

- Ухаангүй хайр зовлон авчирдаг. Тэр авах ёстой зүйлээ хүртсэн. Харин
одоо та нарын ээлж гээд агаарт нисэх мэт тэдэн руу дайрав. Ганаа, Болд
хоёр “Үгүй ээ” гэж орилоод зугтлаа. Араас нь нөгөө эмэгтэй аймшигтай
орилон хөөсөөр. Болд гүйж явтал гарт нь хутга байхыг мэдэв. Болд гүйх
зуураа хутгыг гайхан харж байснаа яг ард нь эмэгтэйн заналтайгаар
орилох сонсогдоход эргэж харан хутгаараа савчлаа. Болдын урд түрүүлэн
гүйж байсан Ганаагийн өмнө нөгөө эмэгтэй гэнэт гарч ирэн хоромхон
зуур түүний хоолойг хутгаар хэрччихэв. Энэ бүхэн маш богино хугацаанд
гэнэт болж өнгөрсөн тул Ганаа нүдээ бүлтийлгэн юу болж байгааг
ойлголгүй зогсож байгаад тас хэрчүүлсэн хоолойноос нь цус годгодон
гарахад үхэтхийн уналаа. Камер нь мөн газар унаад бичлэгээ хийсээр.
Камерт Ганаагийн үхэж байгаа нь бичигдэж байв.

Болд саяын болж өнгөрсөн зүйлийг мөн ухаарч амжихгүй байснаа сэхээ
орон эмэгтэйн сүнс рүү харлаа. Эмэгтэй Ганааг ямар ч сэтгэлийн
хөдөлгөөнгүй хараад

-Айдас зовлонг авчирдаг. Бас айдсаасаа болж хүн юу ч хийж болно. Чи


найзыгаа алчихлаа гэж шивэгнэв. Болд

-Үгүй ээ, үгүй гэж үглэн ухарсаар хананд тулаад арга нь барагдан сөхрөн
унав.

Тэгснээ гэнэт нүд нь сэргэн маань уншлаа. Тэгтэл нэгэн эрэгтэй хүний
хоолой хүнгэнэн маанийг үргэлжлүүлэн уншиж эхлэв. Маанийг унших
бүр түвд үсгэн хана агаарт бий боллоо. Эмэгтэй аймшигтай орилон Болд
руу дайрсан боловч хий юманд цохигдон газар унаад бие нь харагдахгүй
болов. Түүний бие харагдахгүй болж аймшигтай орилох чимээ нь л
сонсогдоно. Өрөөнд хүчтэй салхи салхилан, энд тэнд шороо бужигнана.
Өрөө цусан улаан өнгөтэй болон хувирав. Болд хананд бүр шигдэн
айсандаа орилно. Гэнэт түүнийг нэгэн хий юм цохин ухаан алдууллаа.

*********************************************

Болд ухаан ороод анх орж ирсэн нөгөө өрөөндөө байгаагаа мэдэв. Арай
ядан босоод эргэн тойрноо харахад Цэцэгээ, Сувдаа, Ганаа, Батаа,
Төвшөө нар үхчихсэн байлаа. Ганаагийн камер өөрөөс нь холгүй газар
хэвтэнэ. Болд согтуу хүн шиг гуйвж дайван байшингаас гарахад гадаа
үүр цайж байлаа. Түүний бэлэг эрхтэн өвдөхөд ярвайн түүнийгээ барин
гүйх шахам алхалсаар байшингаас нилээн холдоод эргэн харахад тэрхүү
байшингийн гуравдугаар давхрын цонхон дээр Төвшөө, Ганаа, Батаа,
Цэцгээ, Сувдаа нар харин хажуу талын цонхон дээр аймшигт охин,
жаахан охин хоёр өөр рүү нь харан зогсож байгааг үзэв.

Болдоогийн хоолой сонсогдон “Хүмүүс яагаад айдаг вэ? Яагаад гэвэл


хүмүүс чухам хэн, бас юу вэ гэдгээ мэддэггүй. Надад, манай найз нарт
чухам юу тохиолдсоныг би мэдэхгүй байна. Тийм ч болохоор илүү
аймшигтай байгаа биз.” гэж бодлогошрон өгүүлнэ.
*********************************************

Сүрэн ямар ч ухаан мэдрэлгүй шахам машинаа жолоодож явлаа.


Чухамдаа өөрөө жолоодож явна уу машин нь түүнийг авч явна уу гэдгийг
огт мэдсэнгүй. Архинд манарсан толгойд нь гэрлийн шон байшин
барилгууд эрээлжлэн бүүр түүр харагдана. Гэнэт зам дээр нэгэн залуу
гараа алдлаад зогсож байхыг харан тоормосоо гишгэсэн ч машин нь
удирдлагагүй мэт давхисаар нөгөө залууг пид хийтэл нь дайрлаа. Өөрөө
замын хашлага мөргөн зогсов. Болдоо сүүмийсэн нүдээрээ мандаж
байгаа нарыг шунан хараад нүдээ анилаа.

Уншигч таны магтаалд урамшиж, шүүмжлэлд баярлан илүү сайныг


бүтээх хүсэл, мөрөөдлөөр жигүүрлэгдэх тул

bayar_kh@yahoo.com хаягаар саналаа илгээнэ үү.


Table of Contents
Айдас

You might also like