Professional Documents
Culture Documents
Am Tny Fierm - Zhorzh Orviell
Am Tny Fierm - Zhorzh Orviell
Амьтны ферм
www.kiebooks.com
ӨМНӨХ ҮГ
Уран бүтээл туурвисан хугацаандаа нилээд олон ном бичсэн боловч тус
бүрдээ хоёр сая гаруй хувиар борлогдсон “ Амьтны Ферм “ , “ 1984 онд “
хэмээх номуудаа хэвлэгдсэний дараа нэрд гарсан юм. Орвеллийн бүх
номыг зөвхөн “ Пингвин “ (“ Оцон шувуу “) хэвлэлийн газарт хэвлэдэг.
БҮЛЭГ I
'Нөхөд өө, та нар урьд шөнө миний зүүдэлсэн сонин зүүдний тухай аль
хэдийнэ сонссон биз. Гэвч би зүүднийхээ талаар хойно ярина. Эхлээд
өөр юм хэлэх хэрэгтэй байна. Нөхөд өө, би та нартай олон сар хамт
амьдарна гэж бодохгүй байна, би бээр, миний үүрэг бол амьдралдаа олж
авсан ур ухаанаа та нарт дамжуулах явдал гэдгийг ухамсарлаж байна. Би
урт насаллаа, хэвтэртээ ганцаараа хэвтэж байхдаа надад юм бодох цаг их
байсан бөгөөд одоо амьтдын амьдарч байгаа энэ ертөнцийн амьдралын
үнэнийг ойлгосон гэж хэлж чадна гэж бодож байна. Энэ тухай л би та
нарт хэлэх гэсэн юм.
“Гэвч үүнийг бурхнаас заяасан золгүй хувь заяа гэх үү? Манай газар
нутаг өөрийнхөө хөрсөн дээр идээшлэгчдээ аятай тохитой байлгаж
чадахааргүй ядуу юу? Үгүй шүү нөхөд өө, мянган удаа үгүй. Английн
хөрс үржил шимтэй, цаг агаар нь сайхан, газар нутаг маань одоо хөрсөн
дээрээ идээшилж байгаагаас хавьгүй олон амьтдыг цадтал нь хооллож
чадна. Манай ганц энэ ферм л гэхэд зургаан морь, хорин үнээ, зуу зуун
хонь тэжээх чадалтай бөгөөд тэд бүгдээрээ бидний санаанд оромгүй тав
тух, нэр төртэй нөхцөлд байх бололцоотой. Тэгвэл яагаад бидний хувьд
энэ ядуу амьдрал үргэлжилсээр байна вэ? Яагаад гэвэл бидний
хөдөлмөрийн үр дүнг бараг бүгдийг нь хүн төрөлхтөн биднээс хулгайлж
авдагаас л тэр. Нөхөд өө, энд л бидний асуудлын хариулт байгаа юм.
Ганц үгээр хэлвэл, энэ бол ХҮН гэдэг амьтнаас болж байна! Хүн бол
үнэндээ бидний цорын ганц дайсан. Хүнийг л замаасаа зайлуулчихвал
өлсөх болон илүү цагаар ажиллах явдал үгүй болно.
“Ингэхээр нөхөд өө, бидний энэ амьдралын хамаг зовлон бэрхшээл хүн
төрөлхтөний түрэмгийлэлээс шалтгаалдаг нь тов тодорхой биш байна
гэж үү? Гагцхүү хүнийг л зайлуулчихвал бидний хөдөлмөрийн үр дүн
бидний өөрсдийнх болно. Бараг нэг шөнийн дотор бид баян бөгөөд эрх
чөлөөтэй болж чадна. Тэгвэл бид юу хийх ёстой вэ? Тийм ээ, хүмүүний
дарангуйлалыг устгахын төлөө өдөржин шөнөжин бие сэтгэлээрээ
ажиллах хэрэгтэй байна. БОСЛОГО! Нөхөд өө, энэ бол миний та нарт
захих гэсэн зүйл юм. Энэ Бослого хэзээ гарахыг би мэдэхгүй, долоо
хоногийн дараа ч юм уу, эсвэл зуун жилийн дараа ч гарч болзошгүй, гэвч
хөл доороо сүрэл байгааг харж байгаа шигээ эрт орой алин боловч
шудрага ёс тогтно гэдгийг би харж байна.Үлдсэн амьдралынхаа
богинохон хугацаанд нөхөд минь, энэ асуудал дээр хараа хяналтаа тавьж
байгаарай! Хойч үеийнхэн тэмцлийг ялалтанд хүргэх хүртэл та бүхэн
дээр дурдсан миний захисан бүх зүйлийг дараа дараагийнхандаа
дамжуулаарай.
Яг энэ мөчид аймшигтай дуу гарлаа. Мажорыг ярьж байх зуур дөрвөн
том үхэр оготно нүхнээсээ гарч ирэн хойд хөл дээрээ цомцойн сууж
түүний хэлэхийг сонсоно. Гэтэл ноход тэднийг гэнэтхэн олж харсанд,
оготнууд маш хурдан хөдөлж нүхэндээ орсоныхоо ачаар амиа аврав.
Мажор дуугай болохын дохио болгож урд хөлөө өргөлөө.
Тэр, “Нөхөд өө, энд шийдвэл зохих нэг асуудал байна.Үхэр оготно,
бүжин мэтийн хээрээр амьдардаг амьтад бидний нөхөр үү, эсвэл дайсан
уу? Энэ асуудлыг хэлэлцүүлэхийг зөвшөөрнө үү. Үхэр оготно нөхөр мөн
үү? гэдэг асуудлыг би хурлаар хэлэлцүүлэхийг санал болгож байна” гэв.
“Надад бас хэлмээр бага сага зүйл байна. Та нарын дайсагнах зүйл чинь
бол ХҮН ба түүнтэй холбогдсон бүх юмс гэдгийг үргэлж санаж байвал
зохино гэдэг ганцхан зүйлийг давтаж хэлье. Хоёр хөл дээрээ яеагч бол
дайсан шүү. Дөрвөн хөл дээрээ явагчид хийгээд,мөн жигүүртнүүд нөхөр
шүү.Мөн түүнчлэн хүний эсрэг тэмцэхдээ бид түүнтэй адил болох
ёсгүй гэдгийг санаж яваарай. Хүнийг ялчихсан үедээ ч муу муухай
зуршлыг нь бүү аваарай. Ямар ч амьтан хэзээ ч байранд амьдрах, оронд
унтах, хувцас өмсөх.архи уух, тамхи татах, мөнгөтэй харьцах,худалдаа
эрхлэх ёсгүй. ХҮНИЙ бүх зуршил бол нүгэл юм. Дээр хэлсэнчлэн ямар ч
эмьтан өөрийнхөө төрх, зан чанарыг алдаж болохгүй. Дорой ч бай,
хүчтэй ч бай, ухаантай ч бай, тэнэг ч бай, бид бүгдээрээ л ах дүү нар.
Ямар ч амьтан өөр бусад амьтнаа хэзээ ч егүүтгэх ёсгүй. Бүх амьтад тэгш
эрхтэй” гэж үргэлжлүүлэн хэллээ.
Сноуболл “Үгүй ээ, бид энэ ферм дээр ёотон үйлдвэрлэх бодолгүй
байгаа. Тэгээд ч танд ёотон хэрэггүй. Та овёс, өвсийг хүссэн
хэмжээгээрээ хүртэх болно” гэж ширүүхэн хэллээ.
“Би одоогийнх шигээ дэлэн дээрээ тууз зүүх зөвшөөрөлтэй байх уу?”
гэж Моллие асуулаа. “ Нөхөр минь ээ, таны тэгэж их зовоод байгаа тэр
тууз чинь боолчлогдлын бэлгэ тэмдэг шүү дээ. Эрх чөлөө гэдэг бол
туузнаас илүү чухал гэдгийг та ойлгохгүй байна уу?” гэж Сноуболл
хэлэв.
Зургаан сар гарч өвс хадах цаг бараг хаяанд ирлээ. Бямба гаригт
тохиосон зуны дунд сарын Иеийн өдөр ноён Жонес Виллингтон орж
“Улаан Арслан” нэрт буурчийн газар их ууснаас ням гаригийн үд дунд
хүртэл эргэж ирсэнгүй. Ноён Жонес буцаж ирүүтээ үүдний өрөөний
буйдан дээр “Дэлхийн мэдээ” сонингоор нүүрээ бүтээн шууд унтаад
өгөв. Орой болоход амьтад хоолгүй л байлаа.Эцсийи эцэст тэд үүнийг
удаан тэсвэрлэж чадсангүй. Үнээнүүдийн нэг нь эврээрээ хашааныхаа
хаалгыг эвдлэхэд бусад бүх амьтад бие биендээ туслан хашаанаас гарч
эхэллээ. Дараагийн мөч гэхэд ноён Жонес дөрвөн залуугийн хамт гартаа
ташуур барьсаар саравчинд орж ирэн зүг бүррүү ороолгож гарав. Үүнийг
тэсвэрлэх нь өлсгөлөн амьтадын хувьд хирээс хэтэрсэн зүйл байв.
Хэдийгээр урьдчилан төлөвлөсөн зүйл байгаагүй ч тэд өөрсдийг нь
тамлагчидруу нэгэн санаагаар довтлон залуусынхаа хамт тал талаасаа
мөргүүлж өшигчүүлж байгаагаа гэнэт ухаарав. Тэд байдлыг хянах
чадвараа бүрэн алдлаа. Мөчийн дараа гэхэд мөнөө тав тавуулаа ялсан
амьтдад туугдан төв замруу ордог тэрэгний зам даган нисэж явав.
ДОЛООН ЖУРАМ
“Нөхөр” гэж бичихдээ “нөөхөр” гэж бичсэн, мөн '5' үсэгнүүдийн нэгийг
нь буруу харуулж бичсэнийг эс тооцвол энэ нь маш нямбай бичлэг
болсон бөгөөд өргөлт нь бүх үеүүддээ зөв байлаа. Сноуболл бусаддаа
зориулж “журам”аа чангаар уншив. Бүх амьтад журмыг бүрэн дүүрэн
зөвшөөрч толгой дохиж байхад сэргэлэн нэг нь шууд цээжилж эхлэлээ.
Гэвч яг энэ мөчид сүүл хирдээ хүнд байдалд орсон шиг байсан гурван
үнээ чангаар мөөрөв. Хорин дөрвөн цаг саалгаагүйгээс хөх нь бараг л
чинэжээ. Гахайнууд бага зэрэг бодолхийлсэнээ хувин авчруулж үнээг
дажгүй сааж орхив.Тэд нарын хөл ийм ажил хийхэд сайн зохицжээ.
Удалгүй таван хувин тослог сүүгээр хөөсрөн дүүрэхэд ихэнх амьтад ихэд
сонирхон харлаа. “ Энэ их сүүг яах вэ?” гэж хэн нэг нь асуув.
Наполеон хувингийн урд гарч зогсоод “ Сүүний талаар бүү санаа зов!
Арга хэмжээ авах л болно.Хадлан л илүү чухал байна даа. Нөхөр
Сноуболл та нарыг дагуулж явна. Хэдэн минут болоод би очно. Урагшаа
нөхөд өө! Ургац биднийг хүлээж байна!” гэж хашгирав. Тэгээд амьтад
ургацаа хураахаар талбайруу бөөнөөрөө уруудацгаав. Тэд орой буцаж
ирэхдээ сүү алга болсоныг анзаарлаа.
БҮЛЭГ III
Хадлангаа авах гэж тэд хичнээн их хедөлмөрлөж хүнд хүчрийг туулав аа!
Гэсэн хэдий ч тэдний хүч чармайлт талаар өнгөрсөнгүй. Хадлангаа
санаснаас ч илүү амжилттай хураалаа. Заримдаа ажил хүнд байв. Багаж
хэрэгсэл нь амьтанд биш хүнд зориулагдсан болохоор тэдгээрийг нэг ч
амьтан хойд хөл дээрээ зогсоод хэрэглэж чадахгүй байсанаас нааш цааш
татаж ажиллах нь маш хэцүү байлаа. Гэвч гахайнууд сэргэлэн амьтад
болохоор ямарч хүнд байдлаас гарах аргыг олж чадна. Морьдын хувьд
гэвэл талбайн инч бүрийг мэддэг, хадна, бөхийнө гэгч юу болохыг сайн
ойлгодог байсан учир ажлаа Жонес болои түүний залуусын хийдгээс
илүү сайн хийлээ. Гахайнууд идэвхитэй үүргийг өөрсөд дээрээ авсан нь
мэдээж. Боксёр, Кловер хоёр “ Гишгэ, нөхөр минь !” эсвэл “ Ваа, ухар
нөхөр минь !” гэж албатай юм шиг ард нь алхан хашгирах нэгэн гахайны
хамт анжис ч юм уу, эсвэл, морин тармуур хөлөглөн ( мэдээжээр эдгээр
өдрүүдэд ямарч жолоо цулбуурын хэрэг байсангүй ) талбайг тойрон
эргэж нягтруулан гишгэнэ. Өвсөө хадах гэж амьтан бүр дуулгавартай нь
аргагүй ажиллана. Тэрч байтугай галуу, тахианууд ч өдөржингөө наранд
нааш цааш явж хошуугаараа үмх өвс зөөнө. Эцсийн эцэст тэд хоёр
өдрийн дотор хадлангаа авч дууслаа. Тэд хадландаа Жонес болон түүний
ажилчдын зарцуулж байсанаас бага хугацаа зарлаа. Түүгээр ч үл барам
авсан ургац нь фермийн урьд өмнө авч байсан ургацаас хамгийн арвин
нь боллоо. Хаягдал огтхон ч гарсангүй. Галуу, тахианууд хурц нүдээрээ
нарийхан өвсийг ч олж харж цуглуулна. Мөн фермийн нэг ч амьтан
амандаа багтахаас илүү өвс хулгайлсангүй.
Тэр зунжингаа фермийн ажил яг цагийн зүүгээр явлаа. Ийм юманд хүрч
болно гэж хэзээ ч бодож байгаагүй амьтад жаргалтай байв. Идсэн хоол
бүр нь баяр баясгалан авчирна. Одоо бол энэ нь тэдэнд эзний дуртай
дургүй хуваан өгдөг хоол биш харин өөрсдөдөө зориулж өөрсдөө
үйлдвэрлэсэн өөрсдийнх нь хоол болох нь нэгэнт үнэн байлаа. Сорон
мөлжигч хүн байхгүй болсон тул идэх юм элбэг олдоно. Амьтад
хэдийгээр аливаа зүйлд туршлагагүйтэж байсан ч чөлөөт цаг ихтэй
болов. Тэдэнд олон янзын бэрхшээл тохиолдоно. Жишээлбэл, Ферм
угаасаа бутлагч машинтай байгаагүй болохоор оны сүүлээр тариагаа
хураахдаа дээр үеийнх шиг хөлөөрөө давтаж өчүүхэн сүрэл бүрийг үлээх
хэрэг гарч байлаа. Гэвч ухаалаг гахайнууд, хүчирхэг булчин шөрмөст
Боксёр үргэлж тэднийг араасаа чирнэ. Боксёр бүгдийн гайхал
бишрэлийг төрүүлнэ. Бүр Жонесын үед ч тэр их ажилладаг байсан
бөгөөд харин одоо бол нэг морь гэхээсээ гурван морь шиг санагдах нь их
боллоо. Фермийн бүхий л ажил түүний хүчирхэг нуруун дээр тогтож
байдаг мэт санагдах өдрүүд ч гарна. Хаана л хэцүү ажил байна, тэр тэнд
өглөөнөөс үдэш болтол чирэхийг нь чирч, гулдрахыг нь гулдарч
ажиллана. Тэрээр, өглөөдөө түүнийг өрөөл бусдаас цаг хагасын өмнө
сэрээж байхыг эр тахиануудын нэгэнтэй тохиролцоод ердийн ажлын
өдөр эхлэхээс өмнө хамгийн шаардлагатай ажлыг сайн дураараа хийнэ.
Асуудал гарах бүр, саад тотгор учрах бүр, өөрийн хувийн уриа болгон
тунхагласан “Би улам их ажиллана” гэдэг үгээ хэлнэ. Амьтан бүр
чадлынхаа хирээр ажиллана. Жишээлэхэд тахиа, галуунууд ургацын үеэр
таван талхтай тэнцэхүйц хаягдал тариа цуглууллаа. Хэн ч хулгай
хийсэнгүй, хэн ч хоолоо голж үглэсэнгүй, урьд нь амьдралын жирийн
үзэгдэл болж байсан хэрүүл маргаан, атаа хорсол бараг арилав. Хэн ч
ажлаас хойш суусангүй, цааргалсан амьтан бараг гарсангүй. Моллие
өглөө босохдоо дуртай биш, туурайнд нь чулуу орсон шалтгаанаар
ажлаас эрт явдаг нь л үнэн байв. Мөн муурны байдал нэг л жигтэй.
Ажил хийх шаардлагатай болохоор муур олдохгүй болчихдогыг удалгүй
анзаарцгаав. Тэр хэдэн цагаар алга болж болж хоолны цагаар, эсвэл
ажлын цаг дуусах дөхүүлээд юу ч болоогүй юм шиг ирнэ. Гэвч үргэлж
онцгой сайханаар уучлал гуйж, эелдэгээр мушилзан хүржигнэхэд нь
түүний сайхан үгэнд итгэхгүй байхын аргагүй. Гагцхүү хөгшин
сармагчин Бенжамин Бослого гарсанаас хойш огт өөрчлөгдсөнгүй. Тэр
Жонесын үед байсан шигээ өөр юм хийх дургүй зангаараа нөгөө л
хийдэг ажлаа зугуухан хийх бөгөөд хэзээ ч ажлаас хойш суухгүй, онцгой
ажилд хэзээ ч сайн дураараа оролцохгүй. Тэрээр Бослого, түүний үр
дүнгийн талаар ямарч санал бодол хэлэхгүй.Түүнээс Жонесыг явсанаас
хойш яагаад аз жаргалтай харагдахгүй байгаа тухай асуувал ердөө л “
Сармагчингууд л урт насладаг. Та нарын хэн нь ч үхээд хэвтэж байгаа
сармагчин үзээгүй” гэж хариулах бөгөөд нөхөд нь түүний энэ үл
ойлгогдом хариултыг зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрнэ. Ням гаригг
ажил хийхгүй.Өглөөний хоолоо ердийнхөөс нэг цагийн хожуу идэж,
дараа нь долоо хоногийн ажлаа хэлэлцдэг ёслолоо таслахгүй хийнэ.
Хамгийн эхлээд тугаа өргөнө.Сноуболл ажлын өрөөнөөс хатагтай
Жонесын хэрэглэж байсан ширээний хуучин ногоон бүтээлэг олж дээр
нь цагаанаар эвэр туурай зурлаа. Туг өргөх ёслолыг ням гаригийн өглөө
бүр төв байрны цэцэрлэгт хийнэ. Сноуболл,туг ногоон өнгөтэй байгаа
учрыг, ногоон өнгө нь Английн ногоон газар шороог, эвэр туурай нь хүн
төрөлхтөнийг бүрмөсөн унагаахын төлөө тэмцэх зорилготой ирээдүйн
Амьтны Улсын сүлдийг харуулж байгаа юм гэж тайлбарлав. Тугаа
өргөсөний дараа бүх амьтад Хурал гэж нэрлэгдэх болсон Чуулганд
оролцохоор том саравч руу жагсаалаар орно. Хурал дээр ирэх долоо
хоногийн ажлыг төлөвлөж тогтоол шийдвэрээ хэлэлцэн батлана.
Гахайнуудын хувьд бол аль хэдийнэ маш сайн уншиж бичиж чаддаг
болжээ. Хэдийгээр ноход хангалттай сайн уншиж сурсан боловч
ДОЛООН ЖУРАМ-аас өөр зүйл унших огт сонирхолгүй.
Мюриел нэртэй ямаа зарим нэг хэмжээгээр нохдоос илүү унших бөгөөд
овоолоостой хогон дээрээс олсон сонины тасархайг заримдаа орой
үдшийн цагаар бусаддаа дуудаж өгнө. Бенжамин хэзээ ч хийхгүй.
Түүний мэдэхээс уншчихмаар юм олдохгүй байна гэж тэр хэлнэ. Кловер
цагаан толгойгоо бүхэлд нь цээжилсэн боловч үсгээ холбон уншиж
чадахгүй. Боксёр “D” үсэгнээс хэтэрч чадахгүй. Тэр аврага том
туурайгаараа шороон дээр А, В, С, D гэж бичин чихээ сортойлгон
үсэгнүүдээ гөлрөн зогсож үе үе духруугаа унжсан чөхөлөө сэгсчин дараа
нь ямар үсэг байдгийг санах гэж оролдох боловч амжилт олох нь үгүй.
Хэд хэдэн удаа тэр Е, Р, С, Н үсэгнүүдийг цээжилж үе үе санаж чаддаг
байсан боловч ингэхээрээ үргэлж А, В, С, D-гээ мартчихдаг нь тодорхой
болов. Эцэст нь тэр эхний дөрвөн үсгийг сурахаар шийдэж толгойдоо
баттай хийж авах гэж тэдгээрээ өдөр бүр нэгээс хоёр удаа бичнэ.
Моллие ямарч үсэг сурахаас татгалзсан боловч өөрийнхөө нэрэнд ордог
зургаан үсгийг мэдэж авлаа. Тэр үсэгнүүдээ мөчрөөр нямбай гэгч нь
өрж нэг хоёр цэцгээр чимэглээд сэтгэл хангалуун тойрон алхана.
Сүү хаашаа алга болсон нууц илэрлээ.Сүүг өдөр бүр гахайны тэжээлд
хольж өгдөг ажээ. Эрт ургацын алим боловсорч гүйцэн бутан доорхи өвс
унанги жимсээр дүүрлээ. Мэдээж хэрэг амьтад энэ бүхнээ тэнцүүхэн
хувааж иднэ гэж бодож байлаа. Гэтэл нэг л өдөр бүх жимснүүдийг
цуглуулж гахайнуудын тусыг олсонгүй. Энэ асуудлаар бүх гахайнууд,
тэрч байтугай Сноуболл Наполеон хоёр ч бүрэн санал нийлж байв. Тэд
Скүиэлерийг нөхдүүдэд зохих тайлбар хий гэж явууллаа.
“Нөхөд өө, би.та нарыг ойлгохгүй гэж бодож байна. Гахайнууд бид
үүнийг хувиа хичээж давуу эрх эдлэх гэсэндээ хийж байна гэж бодож
байна уу? Үнэн хэрэг дээрээ бидний ихэнх нь сүү, алиманд дургүйш
дээ. Би ч гэсэн дургүй. Бид энэ юмнуудыг авах болсон цорын ганц
зорилго бол эруүл мэндээ л хамгаалах гэсэн хэрэг. Сүү алим нь гахай
эрүүл саруул байхад зайлшгүй шаардлагатай бүхий л бодисыг агуулдаг
юм аа. (Энэ нь шинжлэх ухаанаар батлагдсан юм шүү, нөхөд өө)
Гахайнууд бид оюуны ажилтай амьтад. Энэ фермийн бүхий л удирдлага,
зохион байгуулалт биднээс шалтгаалдаг. Бид өдөржин шөнөжин та
нарын аж байдлыг харж ханддаг. Та нарыг л гэж бид тэр сүүг ууж,
алимыг идэж байна. Хэрэв бид үүргээ биелүүлж чадахгүйд хүрвэл юу
болохыг та нар мэдэх үү? Жонес буцаад ирнэ ш дээ ! Тийм ээ, Жонес
буцаад ирнэ! Тийм биз дээ, нөхөд өө?” гэж ориллоо. Скүиэлер сүүлээ
модойлгон нааш цааш харайн “ Та нарын дотор Жонесын буцаж
ирэхийг хүсэж байгаа нэг ч амьтан байхгүй биз дээ?” гэж бараг л гуйх
шахам хашгирав.
Хэрэв тэнд амьтдын хувьд цорын ганц нийтлэг зүйл байсан гэвэл энэ нь
тэд нар Жонесын буцаж ирэхийг хүсэхгүй байсан явдал л болно. Энэ
тухай тэдэнд иймэрхүү маягаар тайлбарлахад дахин юу ч хэлсэнгүй.
Гахайнуудыг бие сайтай байлгах нь чухал гэдэг нь илэрхий боллоо.
Иймд хойшид маргаан гаргахгүйгээр сүү, газар унасан алим (түүнчлэн
боловсруулаад хураасаи алимны ихэнх )-ыг зөвхөн гахайнуудад зориулж
иөөцлөж байхыг зөвшөөрцгөөв.
БҮЛЭГ IV
Зун гэхэд Амьтны Фермд гарсан сонин хачны талаарх мэдээ улс орны
тэн хагасаар нэг тархлаа. Сноуболл Наполеон хоёр тагтаануудад хөрш
зэргэлдээ фермийн амьтадын дунд орж Бослогын тухай ярьж, ”Английн
Амьтад”-ын аяыг заах үүрэг өгч өдөр бүр гадагш нь нисгэнэ.
Энэ үеэр ноён Жонес Виллингдон хотын “Улаан арслан” нэртэй шар
айрагны газар сууж ихэнх цагаа өнгөрөөнө. Тэрбээр яриаг нь сонсох
дуртай болгонд тусыг усаар хариулдаг хэсэг амьтад түүнийг өмчнөөс нь
салгасанаас болж аймшигтай хилс хилмэгээр зовж зүдэрч яваагаа
гомдоллон ярина. Бусад эздүүд түүнд зарчмын хувьд талтай байсан
боловч эхний үед нэг их тусласангүй. Тэдний аль нь ч Жонест тохиосон
гай гамшгийг өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн ашиглаж чадахгүй
байгаагаа дор бүрдээ дотроо гайхна. Амьтаны Фермтэй аж ахуйн
холбоотой хоёр ферм байнгын муу ажилтай байдаг нь бас ч гэж азтай
хэрэг байв. Тэдний нэг болох Фоксвоод нь нөгөөгөөсөө арай том ч, ихэд
бөглүүширсэн, хуучин загварын, бут сөөгөндөө ихээхэн идэгдсэн, бүх
билчээр нь талхлагдаж дууссан, хашаа саравч нь хэлэхийн аргагүй
танагаа барсан ферм болно.Түүний эзэн фермер нь ноён Пилкингтон
хэмээх хөл хөнгөнтэй, улирлын байдлаас шалтгаалж цагийнхаа ихэнхийг
загасчлах, ангуучлахад зориулдаг нэгэн юм. Нөгөө Пинчфиелд нэртэй
нь арай бага, арай дөмөг болно. Үүний эзнийг нь ноён Фредерик гэх
бөгөөд тэрээр зальтай, эцэс төгсгөлгүй давж заалдаж явдаг, гэрээ
байгуулахдаа хэцүү нөхцөл тулгадагаараа алдаршсан нэгэн. Бие биендээ
огтхонч таалагддаггүй энэ хоёр хүний хувьд ямар нэгэн зөвшилд хүрнэ
гэдэг маш хэцүү асуудал төдийгүй хоёулангынх нь эрх ашгийг хөндсөн
зүйл дээр ч зохицох нь үгүй.
Гэсэн хэдий ч тэр хоёр хоёулаа Амьтны Фермд гарсан бослогоос маш их
айж амьтад нь энэ тухай их юм мэдэж авахаас сэргийлэх гэж ихэд сэтгэл
зовнино. Амьтад өөрсдөө фермээ ажиллуулна гэхээр эхний үед тэдний
хөх инээд нь хүрч байлаа. Тэд бүх юм хоёр долоо хоногоос хэтрэхгүй
нурна гэж хэлнэ. Тэр хоёр “Эзэмшлийн Ферм” ( тэд “Амьтны Ферм”
гэдэг нэрийг тэвчиж чадахгүй байсан учраас “Эзэмшлийн Ферм” гэж
нэрлэхийг шаардана)-ийн амьтад хоорондоо үргэлжийн мөнхөд
тэмцэлддэг, үхэлд хүргэх өлсгөлөн нь эрс өсөж байгаа гэсэн цуурхал
тараалаа. Хэсэг хугацаа өнгөрөхөд амьтад өлсгөлөнгөөр үхэхгүй нь
тодорхой болоход Фредерик, Пилкингтон хоёр дууныхаа аяыг өөрчилж
Амьтны Ферм дээр цэцэглэж буй муу муухай зүйлийн тухай ярьж эхлэв.
Энэ нь амьтад тэнд бие биенээ барьж идэх дадлага хийж байгаа, нэг нь
нөгөөдөө товруутай тах суулгаж тамладаг, эмэгчнүүдээ нийтээрээ
хэрэглэдэг тухай цуу яриа болно. Пилкингтон, Фредерик хоёр байгалийн
жам ёсны эсрэг бослого гаргавал ингэдэг юм гэж хэлнэ.
Ийм юм болно гэж аль эртээс мэдэж байсан бөгөөд бүх бэлтгэлийг
хангасан байлаа. Сноуболл фермийн гол байрнаас олдсон Жюлиус
Каезарын аян дайн гэдэг номыг судалсаныхаа хувьд батлан хамгаалах
ажиллагааг хариуцах болсон юм. Тэр маш хурдан тушаал буулгахад
амьтан бүр хоёр хормын дотор байраа эзлэв.
Эрчүүд ялсандаа баярлан хашгирна. Тэд хүсэж байсан юмаа олж харлаа.
Дайснууд нь ухрахад тэд араас нь эмх замбараагүй элдэнэ. Сноуболлын
хүсэн хүлээж байсан зүйл яг энэ мөн байв. Тэд хашааруу бүгдээрээ орж
ирэнгүүт нь гацаа хийхээр үнээний саравчинд хэвтэж байсан гурван
морь, гурван үнээ, үлдсэн хэсэг гахай тэднийг тас татан хаяхаар ар
талаас гэнэт гарч ирэв. Сноуболл одоо л дайрах дохио өглөө. Тэр өөрөө
шууд Жонесруу дайрлаа. Жонес Сноуболлын ирж явахыг хараад буугаа
авч галлалаа. Сум цэцэн тусаж Сноуболлын нуруу даган цусан судал
урсав. Нэг хонь үхэдхийн уналаа. Мөчийн төдийд ч зогсохгүйгээр
Сноуболл Жонесын хөлрүү арвантав дахь чулуугаа буулгалаа. Жонес
исгэрээн шунгинаан дунд эргэж хөрвөсөөр байтал гараас нь буу нь
мултран унав. Гэвч хамгийн аймшигтай үзвэрийг хойт хоёр хөл дээрээ
босчихоод тахтай, аврага том туурайгаараа азрага аятай самчиж байгаа
Боксёр үзүүллээ. Түүний анхны самраа Фоксвоодын нэгэн чийрэг
залуугийн гавалд тусахад тэрээр лаг шавар дотор үхэдхийн уналаа.
Харсаар байтал хэдэн эр саваагаа хаячихаад зугатах гэж оролдоно. Тэд
сандарлаа. Дахин нэг мөч өнгөрөхөд бүх амьтад нийлээд тэднийг хашаа
тойруулан элдэж явав. Эрчүүд цусаа гоожуулсан, зодуулж нүдүүлсэн,
сийчүүлсэн, өшигчүүлсэн байлаа. Фермд тэднээс ямар нэгэн байдлаар
хувийнхаа өс хонзонг авч чадаагүй нэг ч амьтан үлдсэнгүй. Муур хүртэл
гэнэтхэн дээвэр дээрээс үхэрчиний мөрөн дээр үсрэн бууж хүзүүнд нь
хумсаа шигтгэхэд тэрээр аймаар муухай орилов. Байдал нэгэнт
тодорхой болмогц эрчүүд хашаанаас бушуухан гарч төв замруу ороод
авах юмсан гэж бодно.Дайран орсоноосоо хойш тэд таван минутын
дотор ирсэн замаараа шившигтэйгээр ухарч явав. Тэдний араас галуун
сүрэг ганганан дагаж бүхий л замын турш булчинг нь тоншлоо.
Эрчүүдээс нэгээс бусад нь яваад өглөө. Хашаанд буцаж орж ирээд
Боксёр түрүүлгээ харж шаварт шигдсэн чийрэг залууг гэдрэг нь
харуулахыг оролдон урд хөлөөрөө газар сэндийчлээ. Хөвгүүн
хөдөлсөнгүй.
“Бүү уян сэтгэл гарга, нөхөр минь ! Дайн бол дайн. Ердөө л ганцын
зэрэг сайн хүн үхээ л биз” гэж шархнаасаа цус дуслуулсаар байгаа
Сноуболл хэллээ.
“Моллие хаа байна аа?” гэж хэн нэг нь дуу алдлаа. Моллие нээрээ алга
болжээ. Нэг хэсэгтээ нилээд түгшицгээв. Эрчүүд түүнийг ямар нэгэн
байдлаар хорлосон, эсвэл аваад явчихсан юм болов уу гэж айцгаав.
Эцэст нь Моллиег зүчээнд тэжээлийн тэвшин доторх өвсрүү толгойгоо
шургуулаад нуугдчихсан байхыг оллоо. Буу дуугарангуут тэрээр нисэн
оджээ. Моллиег хайсан амьтад буцаж ирэхэд нөгөө чийрэг залуу маань
хэрэг дээрээ гайхамшиг гэж юу байдгийг үзүүлэн аль хэдийнэ зүгээр
болчихоод арилаад өгсөн байв. Догдолж хөөрсөн амьтад дахин цугларч
тулалдаанд байгуулсан гаьяагаа тус бүртээ хоолойныхоо хирээр
хашгиран ярина. Бэсрэгхэн ялалтын баяраа тэр даруйдаа тэмдэглэв.
Тугаа өргөж, “Английн амьтад”- ыг хэд хэдэн удаа дууллаа. Дараа нь
алагдсан хонийг хундэтгэлтэй оршуулж булшин дээр нь долоогоны мод
суулгав. Оршуулган дээр Сноуболл, хэрэв шаардлага гарвал бүх амьтад
Амьтны Фермийн төлөө амь насаа зориулахад бэлэн эх оронч байх
хэрэгтэй тухай товчхон үг хэллээ. Амьтад цэргийн гавьяаны “Амьтаны
баатар, Нэгдүгээр зэрэг”-ийн одон бий болгохыг санал нэгтэй
шийдвэрлэж Сноуболл, Боксер хоёрт олгохоор тогтлоо. Энэ нь хүрлээр
цутгасан медаль (тэнд нээрээ ажлын өрөөнөөс олдсон хэсэг хуучин
морин-хүрэл буулга байсан юм ) бөгөөд түүнийг ням гариг болон баяр
ёслолын өдрүүдээр зүүх юм. Түүнчлэн “ Амьтны баатар, Хоёрдугаар
зэрэг “-ийн одонг бий болгож алагдсан хонийг нэхэн шагнав.
Өвөл ойртох тутам Моллиегийн эвгуй загнах нь улам олшров. Тэр өглөө
бүр ажлаас хоцрон ирж, “унтчихлаа!” гэж өршөөл гуйна. Мөн нууцлаг
нэгэн зовиуртай байгаа тухайгаа гомдоллон ярих боловч хоол идэх дур
сонирхол нь онц сайн байлаа. Тэрээр шалтаг гарав уу үгүй юу ажлаас
оргон зайлж ундааны шалбааг руу очиж усанд тусах өөрийнхөө төрхийг
харж эргүүтэн зогсоно. Гэвч үүнээс ч дор юмны тухай шивэр авир
гэцгээх болов. Нэгэн өдөр Моллие ердийнхөөрөө урт сүүлээ дэрвүүлэн
аальгүйтэж, өвсний иш хивэн хашаан дотор баясгалантаяа зугаацан явж
байхад нь Кловер түүнийг хажуу тийш дуудан аваачиж “ Моллие би
чамд маш ноцтой зүйл хэлмээр байна. Өнөө өглөө би чамайг “Амьтны
Ферм”-ийг Фоксвуудаас тусгаарладаг хашааны хавьд харлаа. Хашааны
нөгөө талд ноён Пилкингтоны хүмүүсийн нэг нь зогсож байсан.
Хэдийгээр би холоос харсан боловч тэр хүн чамтай ярилцаж, чи
хошуугаа маажуулж байхыг хараад би нүдэндээ арай гэж итгэлээ. Энэ
чинь юу гэсэн үг вэ, Моллие?” гэв. “Тэр тэгээгүй ш дээ, би ч тэгээгүй,
худлаа” гэж Моллие хашгиран огло харайж урд хөлөөрөө газар цавчиж
эхлэв,
“Моллие, надруу эгцэлж хар! Тэр хүн чиний хошууг маажаагүй гэж чи
надад андгайлж чадах уу?”
“Энэ бол худлаа!” гэж Моллие дахин хэлсэн боловч Кловерыг эгцэлж
харж чадсангүй. Мөчийн дараа тэр ганц бусган талбайруу давхин алга
болов.
Нэгдүгээр сард цаг агаар үнэхээр муудав. Ертөнц төмөр мэт хөрч гадаах
талбай дээр юм хийх аргагүй болов. Олон удаагийн цуглааныг том
саравчинд хийлээ. Гахайнууд ирэх улиралын ажлын төлөвлөгөө хийхээр
болов. Бусад амьтадаас хамаагүй илүү ухаантайн хувьд нь гахайнуудыг
фермийн бүх бодлогыг боловсруулах ёстой гэж хүлээн зөвшөөрцгөөсөн
боловч тэд нарын гаргасан шийдвэрийг олонхийн саналаар батлаж
байхаар тогтлоо. Хэрэв Сноуболл, Наполеон хоёр энэ талаар маргахгүй
бол энэ тохиролцоо нь дажгүй сайн үйлчлэх ёстой байв. Ямар ч
асуудлаар тохиролцдоггүй энэ хоёр тохиролцоонд хүрнэ гэдэг нь
боломжгүй зүйл байлаа. Хэрэв тэдний нэг нь нилээд их газарт арвай
суулгах хэрэгтэй гэж санал болговол нөгөөдөх нь овьёос суулгахыг
шаардах нь гарцаагүй бөгөөд хэрэв нэг нь иймэрхүү талбайд байцаа
тариалвал тохиромжтой гэвэл нөгөөдөх нь ийм талбай үндсэн үрс
тариалахаас өөр юунд ч хэрэггүй гэж зүтгэнэ. Тус бүрдээ хувийн бодлоо
хамгаалж ширүүн маргалдана. Хурал цуглаан дээр Сноуболл уран илтгэх
чадвараараа олонхийн дэмжлэг авах боловч Наполеон цаг цагийн
хооронд бусдыг өөртөө элсүүлэхдээ илүү чадамгай байлаа. Тэр ялангуяа
хонинуудтай ажиллахдаа онцгой амжилт гаргана. Хонинууд “Дөрвөн хөл
сайн, хоёр хөл муу” гэж үргэлж майлах бөгөөд үүгээрээ Хурал
тасалдуулах нь олонтаа. Ялангуяа тэд Сноуболлын ярианы шийдвэрлэх
мөчид “Дөрвөн хөл сайн, хоёр хөл муу”-гаа хэлдэг нь ажиглагдах
боллоо. Сноуболл төв байрнаас “Фермер ба малчин” сэтгүүлийн хуучин
дугааруудыг олж ихэд шимтэн судлах болов. Тэр шинэчилж өөрчлөх
олон сайхан төлөвлөгөөтэй байв. Тэр талбай дундуур тавих хоолой,
даршны сав, өтөг бууцны талаар шинжлэх ухааны үндэстэй ярих бөгөөд
тэрэг чирэх ажлыг хөнгөвчлөх үүднээс өдөр бүр өөр өөр цэг дээр
бордоогоо шууд асгаж байх иж бүрэн төхөөрөмжийн зураг гаргав.
Наполеонд өөрийн гэсэн төхөөрөмжийн төсөл байгаагүй боловч тэрээр
Сноуболлын санаа нь юунд ч хүрэхгүй гэж итгэлтэй хэлэх нь өөрийнх нь
цаг ирэхийг хүлээж байгаа мэт. Гэвч энэ олон маргаантай асуудлуудаас
тээрмийг тойрсон асуудал шиг хурц асуудал байсангүй.
Энэ үед гадаа ноход аймшигтайгаар хуцах сонсогдож зэс тав шигтгэсэн
хүзүүвчтэй есөн зэрлэг нохой саравч руу үсрэн орж ирэв. Тэд
Сноуболлруу шууд дайрахад цаадах нь хазуулахаасаа өмнө байрнаасаа
үсэрч амжлаа. Хэдхэн мөчийн дараа тэрээр хаалгаар зугатан гарахад
ноход араас нь хөөв. Алмайрч гайхсан, үг дуугарахаас ч айсан амьтад
хөөцөлдөөнийг харахаар бүгд хаалган дээр бөөгнөрөв. Төв замруу ордог
билчээр даган Сноуболл харайлгаж явна. Сноуболл гахайн давхиж чадах
хэрээр давхиж байсан боловч ноход өсгий даран хөөнө. Гэнэт Сноуболл
хальтрахад ноход түүнийг бариад авах шиг болов. Гэвч тэр бушуухан
босож урьдынхаасаа илүү хурдлан харайхад ноход мөн л гүйцэээд авав.
Нохдын нэг нь Сноуболлын сүүлэнд шүдээрээ шүргэхэд тэр сүүлээ
зайлуулж амжлаа. Тэгээд маш хүчтэй тургиж газар дөтлөх үүднээс
хашаан доторх нүхрүү гулсан бууж удалгүй харагдахаа болив.
Наполеон, урьд цагт Мажор гараад үгээ хэлдэг байсан шалан дээр
зассан тавцан дээр дагалдан явагч нохдынхоо хамт гарч зогслоо. Тэр ням
гаригийн өглөөний хуралдаан энэ мөчөөс эхлэн төгсгөл болсоныг
зарлав. Энэхүү хуралдаан нь цаг үрсэн, шаардлагагүй ажил байсан,
хойшид түүний удирдлагын дор ажиллах гахайнуудын тусгай хороо
фермийн үйл ажиллагаатай холбогдсон бүх асуудлуудыг шийдвэрлэж
байх болно, хороо нь тусдаа хуралдаж байх бөгөөд хуралдсаныхаа дараа
шийдвэрээ бусаддаа мэдэгдэж байна, амьтад тугандаа мөргөх, “Английн
амьтад”-ыг дуулах, мөн долоо хоногт хийх ажлынхаа заавар тушаалыг
сонсохын тулд ням гаригийн өглөө цуглардгаараа цугларч байна. Үүнээс
хойш энд ямарч маргаан гарахгүй гэж мэдэгдлээ.
Тэр “ Нөхөд өө! Би, нөхөр Наполеон энэхүү онцгой арга хэмжээг авахын
тулд яаж өөрийгөө золиослосоныг энд байгаа амьтан бүр ойлгоно гэдэгт
итгэж байна. Удирдана гэдэг бол аз завшаантай хэрэг гэж бодох
хэрэггүй. Харин ч эсрэг шүү, энэ бол хүнд хүчир ажил, асар их
хариуцлага гэсэн үг. Бүх амьтад тэгш эрхтэй гэдэгт нөхөр Наполеоноос
өөр хэн ч хатуу итгэлтэй байдаггүй. Өөрсдөөр чинь шийдвэр гаргуулаад
сууж байвал түүнд аятайхан л байх болно. Гэвч та нар буруу шийдвэр
гаргаж болно шүүдээ, нөхөд өө, тэгвэл бид яахав? Тухайлбал та нар,
Сноуболлыг сарны гэрэл цацруулсан тээрэмтэй нь хамт дагахаар
шийджээ гэж бодъё, Сноуболл гэж хэн юм бэ, одоогоор бидний мэдэж
байгаагаар тэр гэмт хэрэгтэнээс дээргүй байсан биш үү?” гэж хэллээ.
Амьтад тэр жилжингээ боол мэт ажиллав. Гэвч ажлаа хийхдээ урамтай
байлаа. Тэдний хийсэн бүхэн нь хүнд зориулагдсан, өөрсдөд нь хэрэггүй
зүйл биш, харин ч өөрсдийнхөө төлөө болон араасаа залгах ач үрсийнхээ
төлөө ажиллаж байгаагаа сайн ухамсарлаж байсан учир тэд ямар ч
шахалт шаардлага, хор хохиролгүйгээр хүнд хүчир ажлыг нугална.
Хавар, зундаа долоо хоногт жаран цаг ажиллаж байсан боловч найман
сард Наполеон ням гаригийн үдээс хойш ажиллах шаардлагатай байгаа
тухай зарлав. Энэ нь сайн дураараа хийх ажил байсан боловч өөрөө
өөрийгөө ажлаас чөлөөлсөн амьтны хоол тал хувиар хасагдах байв. Тэр ч
байтугай хийж амжаагүй зүйлүүдээ хаяхаас аргагүй шаардлага ч гарлаа.
Ургац өнгөрсөн жилийнхээс бага зэрэг арвин гарлаа. Газраа эртхэн
бүрэн гүйцэд хагалж амжаагүй тул зуны эхээр үндэс суулгах ёстой
байсан хоёр ч талбайд үрсэлгээ хийсэнгүй. Ийнхүү ирэх өвөл хэцүүдэх
нь урьдаас харагдах болов. Тээрэм барихтай холбогдож санаанд оромгүй
бэрхшээлүүд тулгарлаа. Фермд сайхан шохойн чулуу бутлагч байсан
бөгөөд дээвэр дээрээс маш их элс, цемент олдож барилгын материал
гарын дор болов. Гэвч асуудлын гол нь эхлээд амьтад чулуугаа яаж
буталж зохистой хэмжээгээр ширхэглэхийг мэдэхгүйд байлаа. Хойд хөл
дээрээ зогсож чаддаггүй тул урьд нь ашиглаж байгаагүй хурц үзүүртэй
хэрэгсэл, царил хоёроос өөр юмаар энэ ажлыг хийх боломжгүй мэт
санагдана. Хэдэн долоо хоног үр дүнгүй оролдсоны эцэст хэн нэгнийх
нь толгойд “таталцлын хүч”-ийг ашиглах ухаан орлоо. Байгаагаар нь
хэрэглэхэд хэтэрхий том аварга том үхэр чулуу бутлагчийн хавьд
хэвтэнэ. Амьтад үхэр чулуугаа төмөр канатаар ороож, үхэр, адуу, хонь, ер
нь канатнаас татаж чадах хэн боловч бүгд нийлэн, тэрч байтугай
эгзэгтэй мөчид гахайнууд хүртэл нэгдэж арай гэж бутлагчийн оройруу
чирч гарган өндийлгөн татахад мөнөөх чулуу бутлагчийн оройгоос
ёроолруу нь гулсаж хэдэн хэсэг хуваагдан унана. Бутласан чулууг
тээвэрлэнэ гэдэг харьцангуй хялбар байв. Морьд ачааны тэргээр зөөж
байхад, хонинууд ганц нэг хавтгайг чирнэ. Мюриел, Бенжамин хоёр
хүртэл өөрсдийгөө эзэгтэйн тэргэнд хөллөж хувь нэмрээ оруулна. Зуны
сүүлээр гэхэд хангалттай их чулуу цуглуулж гахайнуудын ерөнхий
хяналтын дор барилгын ажлаа эхлэв. Гэвч энэ нь удаан үргэлжилсэн
хүнд хүчир ажил байлаа. Нэг бул чулууг бутлагчийн оройруу гаргах нь
бүхэл өдөржингийн зүдэргээтэй ажил байх нь үргэлж тохиолдох бөгөөд
заримдаа доош унасан чулуу бутрахгүй байх нь ч бий. Бүх амьтадыг
нийлүүлсэнтэй тэнцэхүйц хүчтэй мэт санагдах Боксёргүйгээр бүтэх юм
гэж үгүй. Үхэр чулуу буцаад гулсахад амьтад цөхрөн хашгирч өөрсдийгөө
толгод уруудан чирэгдэж байгаа мэт бодох үед Боксёр чулууг
гулсуулахгүй тогтоох гэж үргэлж канатанд орно. Чулууг инч инчээр
өндийлгөж буй Боксёр түргэн түргэн амьсгалж, туурайгаараа газар
цавчилж, хаа гуя нь хөлрөн байгааг харсан хэн бүхэн бишрэн шагширна.
Заримдаа Кловер түүнд хэтэрхий их ачаалахгүй, болгоомжтой байхыг
сануулах боловч тэрээр хэзээ ч үгийг нь сонсохгүй. Түүний “Би улам их
ажиллана”, “Дандаа л Наполеоны зөв” хэмээх хоёр үг нь өөрт нь бүх
ээдрээтэй асуудалд бүрэн гүйцэд хариу өгөх мэт санагдана. Тэр
тахиатай тохиролцож, түүнийг үүрээр нэг цаг хагаст сэрээхийн оронд
эртхэн шиг, нэг цаг арван таван минутад сэрээхийг гуйлаа. Тийнхүү,
хэдийгээр их биш ч гэсэн нөөцөлсөн хугацаандаа орь ганцаар
бутлагчруу очиж бутласан чулууг цуглуулаад ачиж буулгах ёстой газарруу
хэний ч тусламжгүйгээр чирнэ. Хүнд хүчир ажлаа эс тооцвол амьтад
зуныг муугүй өнгөрөөв. Хэдийгээр тэд Жонесын үеийнхийг бодвол их
идээгүй ч гэсэн ямар ч байсан бага идсэнгүй. Хэтэрхий их юм шаарддаг
тавын таван хүмүүнийг тэжээхгүйгээр өөрөө өөрсдийгөө хооллож
ундаалахын давуу тал нь илүүдэл жингээсээ хэмнэсэн зүйл байлаа.
Жишээлбэл хогийн өвс зулгаах мэтийн ажлыг хүн яагаад ч хийж
чадахгүй. Нэмж хэлэхэд ямарч амьтан хулгай хийсэнгүй. Хагалбар
газрыг бэлчээрээс зааглахын тулд нөр хүч зарж байж барьдаг байсан
шургааган хашаа болон хаалгыг барих хэрэгцээгүй болсон нь их
хөдөлмөр хэмнэв. Зун өнгөрөхөд олон зүйл дутуу дулимаг байгаа нь
мэдэгдэж эхлэв. Фермдээ үйлдвэрлэх боломжгүй парафины тос, хадаас,
уяа, нохойнд өгөх жигнэмэг, морины тах хэрэгтэй болов. Түүнчлэн
хойшдоо үр, химийн бордоо, мөн төрөл бүрийн багаж хэрэгсэл, эцсийн
эцэст тээрэмд суурилуулах машин техник хэрэгтэй болно. Энэ бүгдийг
яаж олохыг хэн ч бодоод бодоод олсонгүй. Нэгэн ням гаригийн өглөө
амьтад тушаалаа сонсохоор цугларахад Наполеон шинэ бодлого явуулах
болсоноо зарлалаа. Үүнээс хойш Амьтны Ферм хөрш зэргэлдээх
фермүүдтэй арилжаа хийнэ, мэдээж хэрэг, худалдаа хийх зорилгоор биш,
зүгээр л нэн даруй шаардлагатай байгаа материалаа олж авахын тулд
хийнэ. Тээрэмд хэрэгцээтэй зүйлс нь юунаас ч илүү чухал юм гэж тэр
хэлэв. Цааш нь тэрээр, “иймээс нэг бухал өвс, мөн энэ жилийн эрдэнэ
шишний ургацнаас хэсгийг худалдахаар гэрээ хэлэлцээр хийсэн бөгөөд
хэрэв хойшдоо мөнгө их хэрэгтэй болбол Виллингдонд зах зээл нь
үргэлж бэлэн байдаг өндөг худалдах гэрээ хийх болно. Энэ золиосыг
тахианууд тээрэм барихад зориуд оруулж байгаа өөрсдийнхөө хувь
нэмэр гэж бодох хэрэгтэй” гэв.
Ноён Вимпер тохиролцсон ёсоор даваа гариг бүр ферм дээр ирнэ.
Тэрээр хууз сахалтай, жижигхэн биетэй, дуугай царайлсан, бизнесийн
маш жижигхэн хүрээнд хуулийн зөвлөгөө өгдөг хүн байсан боловч
Амьтны Фермд брокер, зуучлагч хэрэгтэй болно гэдгийг хэнээс ч урьтаж
ойлгоход хангалттай хурц ухаантай нэгэн байлаа. Амьтад түүний ирж
явахыг хараад янз бүрээр болгоомжилж боломжийн хирээр цэрвэнэ.
Дөрвөн хөл дээрээ зогсож байгаа Наполеон хоёр хөл дээрээ зогсож
байгаа ноён Вимперт тушааж байх нь амьтдын бахархалыг төрүүлж,
шинэ гэрээ хэлэлцээрийн заримыг нь зөвшөөрөхөд хүргэж байв. Одоо
бол тэдний хүнтэй харьцах харьцаа нь урьдынхтай огт төсгүй боллоо.
Амьтны ферм цэцэглэн хөгжиж байна гээд хүмүүн төрөлхтний үзэн
ядалт багассангүй, харин ч урьдынхаасаа илүүтэй болов. Хүн бүр эрт
орой хэзээ боловч ферм дампуурна, нэмээд тээрмийн ажил балран
унана гэсэн итгэлийг сэтгэлдээ тээж явлаа. Тэд шар айрагны мухлагт
уулзалдахаараа тээрэм нурж унах гэж байгааг зургаар харуулж, эсвэл
зогсчихсон, хэзээ ч ажиллахгүй гэж бие биендээ батлан хэлнэ. Гэсэн
хэдий ч тэд санасан бодсоноосоо эсрэгээр, ажил хэргээ амжилттай
явуулж байгаа амьтдад зохих хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй байлаа. Үүний
нэг илрэл бол тэд “Амьтны Ферм”-ийг “Эзэмшлийн Ферм” гэж хуучин
нэрээр нь ёс болгон дуудахаа больж өөрийн нь зүй ёсны нэрээр дуудах
болсон явдал юм. Түүнчлэн тэдэнд, фермээ буцааж авах итгэлээ алдаж
улс орны нөгөө хэсэгт амьдрахаар яваад өгсөн Жонестой өрсөлдөх хэрэг
ч үгүй болов. Амьтны Ферм, гадаад ертөнц хоёрын хооронд Вимперээр
дамжуулахаас өөр ямарч холбоо байгаагүй боловч Наполеон Фоксвоодын
ноён Пилкинтон, эсвэл Пинчфиелдын ноён Фредерик хоёрын аль
нэгтэй тодорхой бизнесийн гэрээ хэлэлцээр хийх гэж байгаа тухай яриа
байнга гарсаар ч хоёулантай нь нэг зэрэг ажиллаж байгаа нь ерөөс
ажиглагдсангүй.
Гахайнууд гэнэтхэн төв байр руу нүүж түүнийг ордноо болгоход амьтдад
эхэн үедээ иймэрхүү зүйлийн эсрэг тогтоол гарч байсан шиг санагдаад
явчихав. Мөн л Скүиэлер энэ бол тийм биш гэж тэднийг дахин итгүүлж
чадлаа. Ингэх зайлшгүй шаардлага байсан, фермийн “гавал” болох
гахайнууд ажлаа явуулах нам гүм байртай байх хэрэгтэй, түүнчлэн
шавар шалбаагтай гахайн хороонд амьдрахаас байшинд амьдрах нь
удирдагч (хойшдоо тэр Наполеоныг удирдагч гэж өргөмжлөх болно)-ийн
нэр хүндэд тохирч байгаа юм гэж хэлнэ. Чингэвч зарим амьтад
гахайнууд хоолоо галын өрөөнд идээд зогсдоггүй, үүдний өрөөг
амралтын өрөө болгон ашигладаг, түүгээр ч үл барам оронд унтдаг
болохыг сонсоод дургүйцэцгээв. Үүнийг Боксёр “Дандаа л Наполеоны
зөв” гэж хэлдгээрээ хэлэн өнгөрөөхөд орны эсрэг тодорхой заалт бийг
санасан Кловер, дээр нь бичсэн “Долоон Журам”ын учрыг олох гэж
саравчны мухарруу зүглэв. Үсэгнүүдээ тус тусад нь уншихаас
цаашгүйгээ ойлгосон тэрээр Мюриелийг эрж олохоор явлаа.
Тэр “За тэгээд нөхөд өө, та нар бидний гахайнууд фермийн байран дахь
оронд унтдаг гэж сонсоо юу? Яагаад болохгүй гэж? Орон дээр унтахыг
хориглосон заалттай гээд та нар дэмжихгүй байгаа юм уу? Байранд
байгаа орнуудаас бид даавууг нь авч хаячихаад бүтээлгэн дээр нь унтаж
байгаа. Орнууд маань тохитой л байна. Гэхдээ бидний хүссэн шиг
тохитой биш. Ойрын өдрүүдэд бидэнд бүхий л оюуны хөдөлмөрийг
хийж дуусгах хэрэг байна гэдгийг би та нарт хэлмээр байна, нөхөд өө!
Та нар бидний амгалан тайван байдлыг алдагдуулахгүй биз дээ, нөхөд
өө? Биднийг үүргээ эцэст нь хүртэл биелүүлэхэд та нар бэрхшээл зовлон
учруулахгүй биз дээ? Та нарын хэн нь ч Жонесын буцаж ирэхийг нь
харахыг хүсээгүй биз дээ?” гэлээ.
Баруун урдаас хүчтэй салхи тавьсаар арван нэгдүгээр сар гарлаа. Цемент
зуурахад хэтэрхий чийглэг байсан учир барилгаа зогсоох хэрэгтэй
болов. Эцэст нь далайн шуурга гарч, салхи хүчтэй салхилсан нэгэн шөнө
фермийн цогцолбор сууриараа ганхаж саравчны дээврээс хэсэг
хавтанцар ховхрон уналаа. Тахиа алсад буун дуу гарахыг сонсуутаа
аймшигтайгаар донгодон унтаж байсан амьтадыг сэрээлээ. Өглөө амьтад
хашаа саравчнаасаа гарахад, туг нь доошоо унжиж бутны хөл дэхь
хайлаас модыг цагаан манжин шиг суга татан хаясан байхыг олж хардаг
юм байна. Амьтан бүрийн амнаас цөхөрлийн дуу гарахад юу болсоныг
тэд сая л ухаарав. Тэдний харц харууслаар дүүрлээ. Тээрэм нь балгас
болжээ.
“Нөхөд өө, энэнийг хэн хариуцахыг та нар мэдэх үү? Шөнө дөлөөр
ирээд манай тээрмийг нураасан дайсаныг та нар мэдэх үү?” гэж тэр
тайван хэлээд гэнэтхэн “Сноуболл” гэж цуурайтуулан хашгирлаа.
“Үүнийг Сноуболл хийсэн! Хорсол хилэнгээр дүүрсэн энэ урвагч
бидний төлөвлөгөөг нураах гэж, шившигтэйгээр хөөгдсөнийхөө хонзонг
авах гэж шөнө дөлөөр гэтэн ирж, бидний бараг бүтэн жилийн ажлыг
устгалаа. Нөхөд өө, одоо би энд Сноуболлд үхлийн шийтгэл оногдуулж
байна. Түүнийг шүүхэд авчирсан амьтанд “Амьтны Баатар, Хоёрдугаар
Зэрэг”-ийн одон, мөн хагас бушель алим олгоно. Амьдаар нь барьж
ирсэн хэнд ч болов бүтэн бушель алим олгоно” гэж тэр хэллээ.
Гэлээ ч гэсэн нэгдүгээр сарын эцэс гэхэд хаа нэгтэйгээс бага зэрэг үр
тариа татах шаардлага гарах нь илт боллоо. Энэ өдрүүдэд Наполеон
олны нүдэнд ховорхон үзэгдсэн боловч хаалга бүрдээ архиран хэвтэх
нохойгоор мануулан төв байранд хамаг цагаа өнгөрүүлэв. Тэр зургаан
нохойгоор нягт хүрээлүүлэн ёслол төгөлдөр гадагшлах бөгөөд хэрэв хэн
нэг нь түүнд ойртвол ноход хуцна. Тэр ч байтугай ням гаригийн өглөө ч
тэр болгон ирэхээ больж, тушаалаа гахайнуудын нэгээр, голдуу
Скүиэлерээр дамжуулах боллоо.
Тэд нуруу модруу нисэн гарч тэндээ өндөглөөд өндгөө шалан дээр гэнэт
унаган хагалах арга хэрэглэв. Наполеон маш хурдан хатуу арга хэмжээ
авлаа.Тэр тахиануудад хоол өгөхийг зогсоох тушаал гаргаж, тахианд
эрдэнэшишийн үр өгсөн хэнийг ч цаазалж шийтгэх зарлиг
буулгав.Тушаалын биелэлтэнд ноход хяналт тавилаа. Тахианууд таван
өдөр тэсвэрлэсэний дараа бууж өгөн, үүррүүгээ буцаж явлаа. Тэр үеэр
есөн тахиа үхэв. Тэднийг бутан дотор булж кок өвчнөөр нас барлаа гэж
зарлав. Вимпер энэ явдлын тухай юу ч сонсоогүй бөгөөд өндөг зохих
ёсоороо гарч, хуурай хүнсний худалдаачны тэрэг тэдгээрийг гадагш нь
аваачихаар долоо хоногт нэг удаа ферм дээр ирнэ.
“Нөхөр минь,энэ бол бидний алдаа байсан юм аа.Үнэн хэрэг дээрээ тэр
биднийг хуурч, мөхөлрүү аваачихыг оролдож байсан нь бидний олсон
нууц бичиг баримтаас илт байна”
“Гэхдээ тэр чинь шархадсан шүү дээ. Цусаа гоожуулаад давхиж явахыг
нь бид бүгдээрээ харсан ш дээ” гэж Боксёр хэллээ.
“Тэгвэл ч өөр хэрэг шүү. Нөхөр Наполеон тэгж хэлж байгаа бол тийм л
байх ёстой” гэж Боксёр хэллээ.
“Нөхөр минь, энэ бол үнэнч сэтгэлийн илрэл байна” гэж Скүиэлер
хашгираад, онигорхон нүдээ анивчин Боксёрын зүг муухай харц чулуудах
нь ажиглагдав. Тэр явах гэж эргэснээ зогсож “Би энэ фермийн амьтан
бүрт нүдээ олигтойхон нээж явахыг захимаар байна. Сноуболлын нууц
туршуулуудын зарим нь энэ мөчид ч бидний дунд нуугдаж байгаа гэж
бодох шалтгаан байна” гэж догдлонгуй нэмлээ.
Тэгээд чулуу бутлагчийн зүг хүнд гишгэдэлээр хатирлаа. Тэнд хүрч очоод
хоёр хэсэг чулуу хойно хойноос нь цувуулан овоолж орой амрахынхаа
өмнө тээрэмрүү чирч авчрав.
Аз жаргалын булаг
Нөхөр Наполеон !
Нөхөр Наполеон !
“Эвдэх боломж байхгүй ээ! Бид ханыг ийм юманд тэсэхээр маш зузаан
барьсан. Тэд үүнийг долоо хоног нүдээд ч нурааж чадахгүй. Зоригтой
байцгаа, нөхөд өө !” гэж Наполеон хашгирав. Гэвч Бенжамин эрчүүд
ямар зорилготойгоор яаж хөдөлж байгааг ажиглаж байв. Алх, царил
барьсан хоёр хүн нь тээрмийн суурьны хавьд нүх гаргах гэж өрөмдөж
байлаа. Бенжамин бараг л сэтгэл хангалуун байх мэт аажмаар амьсгаа
аван,урт хоншоороо зугуухан зугуухан хөдөлгөн байв.
Тэр, “Би ингэх ч болов уу гэж бодсон юм аа. Тэдний юу хийж байгааг та
нар харахгүй байна уу? Дахиад нэг мөч өнгөрөхөд тэд нүхрүү тэсрэх
бодис хийх болно” гэлээ.
“Яалаа гэж буугаар буудаж байгаа юм бэ?” гэж Боксёр асуулаа. “Ялалтаа
тэмдэглэх гэж тэр!” хэмээн Скүиэлер хариулав. “Ямар ялалт?” гэж тэр
хэллээ. Түүний өвдөгнөөс цус гоожиж байлаа. Мөн тэр тахаа гээж,
туурайгаа цуулжээ. Гуянд нь ч хэдэн арван сум зоогджээ.
“Ямар ялалт гэнээ, нөхөр минь? Бид дайснаа өөрийнхөө газар нутгаас,
Амьтны Фермийн ариун газар шорооноос хөөгөөгүй гэж үү?”
“Гэвч тэд нар тээрмийг маань устгачихсан шүү дээ. Бид тэрэн дээр чинь
хоёр жил ажилласан биз дээ!”
“Тэгээд яагаав? Бид өөр тээрэм барина. Хэрэв бид хүсвэл зургаан
тээрэм ч барьчихна. Нөхөр минь, та бидний үйлдсэн сайн зүйлийг огт
үнэлэхгүй байна. Бидний зогсож байгаа энэ газар дээр дайснууд
хөдөлмөр эрхэлдэг байсан шүү дээ. Харин одоо бол бид Нөхөр
Наполеоны удирдлагын дор инч бүрийн төлөө тулалдаж ялаад газраа
буцааж авлаа”
“Тэгвэл бид урьд нь эдэлж байсан зүйлээ л буцааж авсан байна ш дээ”
гэж Боксёр хэлэв. Скүиэлер “ Энэ чинь л бидний ялалт шүү дээ” гэв. Тэд
хашаа руу алгуурхан хөдөллөө. Боксёрын хөлөнд шигдсэн сум түүнийг
тарчлаан зовооно. Түүний нүдний өмнө тээрмээ сууринаас нь эхлэн
барих хүнд хүчир хөдөлмөр харагдаж аль хэдийнэ энэ үүргийг яаж
биелүүлэхээ төсөөлөн бодлоо. Гэвч тэр арван нэгэн нас хүрчихжээ. Энэ
нь хүчирхэг булчин шөрмөс нь яг урьдынх шигээ биш болсоныг харуулж
болох юм гэж анх удаагаа ухаанд иь орлоо. Гэвч амьтад ногоон туг
намиран хийсэхийг хараад, буугаар буудахыг, бүр долоон ч удаа буудахыг
сонсоод, дээр нь Наполеон тэдэнд сайн ажилласанд нь баяр хүргэж үг
хэлэхийг дуулаад, асар том ялалт байгуулсан юм шиг санагдлаа.
Тулалдаанд амь үрэгдсэн амьтдыг хүндэтгэлтэйгээр “оршуулав”. Боксёр,
Кловер хоёр авс ачсан тэрэгийг чирч Наполеон толгойд нь алхлаа. Бүтэн
хоёр өдрийг баяр тэмдэглэхэд зориулав.Тэд дуулж, үг хэлж, олон удаа
буугаар буудав. Мөн амьтан бүрийг тусгай бэлэг болох алимаар, шувуу
бүрийг эрдэнэшишийн хоёр буурцагаар, нохой бүрийг гурван
жигнэмэгээр тус тус шагнав. Тулалдааныг “Тээрмийн Тулалдаан” гэж
нэрлэнэ гэж зарлалаа. Мөн Наполеон өөртөө зориулж бий болгосон “
Ногоон Тугийн Тушаал” гэдэг одонгоор өөрийгөө шагналаа. Нийтээрээ
хөөрөн баясаж байх зуур мөнгөн дэвсгэрттэй холбогдсон харамсалтай
явдал мартагдлаа.
Харамсан гомдоллох дуу гарна. Төв байрны гадаах хаалган дээр сүрэл
дэвссэн байх бөгөөд амьтад өлмий дээрээ явна. Хэрэв тэдний Удирдагч
нь тэд нараас салж одвол юу хийвэл зохихыг нүдэндээ нулимс
мэлтэгнүүлэн бие биенээсээ асууна. Бүх юм болж өнгөрсөний дараа
Сноуболл Наполеоны хоолонд хийх хор гаргаж авсан тухай цуу үг
тархлаа. Арван нэгэн цагт Скүиэлер өөр зүйл зарлахаар гарч ирлээ.
Ертөнцийн тоосыг сүүлчийн удаа хөдолгөж байгаагынхаа хувьд нөхор
Наполеон “ Архи уувал цаазаар авч шийтгэнэ” гэсэн албан ёсны зарлиг
гаргажээ.
Амьдрал хэцүү л байв. Өвөл ноднин жилийнх шиг хүйтэн байсан бөгөөд
хоол хүнс багаслаа. Цаг өнгөрөх тутам хоолны хэмжээг засах (Скүиэлер
энэ тухай ярихдаа үргэлж “засах” гэж хэлэх бөгөөд хэзээ ч “хасах”
гэхгүй) шаардлагатай нь тодорхой болж байсан боловч Жонесын
үеийнхийг бодвол харьцангуй нэмэгдсэн байлаа. Тэр шаардангуй өндөр
дуугаар тоо баримт дурдаж Жонесын үеийнхээс тэд их овёс, өвс,
манжин идэж, богино цагаар ажиллаж, сайн чанарын ус ууж урт
насладаг болж, үр төлөө сайн асарснаас залуучуудын эзлэх хувь их
өссөн, мөн тэд хэвтэртээ дэвсэх илүү их сүрэлтэй болсон, загнуулж
зэмлүүлэх нь багассаныг тодорхой жишээгээр нотлов. Амьтад түүний үг
бүрт нь итгэнэ. Үнэнийг хэлэхэд Жонес болон түүний дүр төрх тэдний
ой ухаанаас аажмаар арилж байв. Тэд урьдах амьдралаа хүнд хүчир, ядуу
байсаныг, үргэлж өлсөж даарч байсанаа, унтаагүй л бол гол төлөв
ажилладаг байсанаа мэддэг байв. Ямарч байсан урьдын амьдрал доор
байсан нь мэдээж юм. Тэд ингэж бодохоос баяртай байлаа. Үүний
зэрэгцээ тэртээх өдрүүдэд тэд нар боол байсан бол одоо эрх чөлөөтэй
болсон нь Скүиэлерын онцлон тэмдэглэхгүйгээр өнгөрдөггүй бүхий л
ялгааг харуулна. Одоогоор тэнд хоол идэх ам маш олон байлаа. Намар,
дөрвөн мэгж нийлээд бараг л нэг зэрэг гучин нэгэн торой гаргалаа.
Торойнуудын бие алаг цоохор, мөн Ферм дэхь цорын ганц бодон нь
Наполеон гэж бодохоор тэдний гарал үүслийг гадарлах боломжтой.
Хойшдоо туйпуу, гуалинтай болмогцоо фермийн цэцэрлэгт сургуулийн
танхим барина гэж зарлалаа. Наполеон торойнуудад одоохондоо төв
байрны гал тогооны өрөөнд байхыг өөрийн биеэр үүрэг болгов. Тэд
цэцэрлэгт биеийн тамирын дасгал хийдэг байсан бөгөөд бусад залуу
амьтадтай тоглохоороо загнуулж урвайдаг байв. Бараг энэ үеэр, гахайг
явж байхад бусад амьтад замд нь дайралдвал хажуу тийш зайлж зам
тавьж өгөх ёстой, мөн түүнчлэн бүх гахайнууд, хэргэм зэргээс үл
хамааран ням гаригт сүүлэндээ ногоон өнгийн тууз зүүж давуу эрх
эдлэж байх тухай дүрэм гарлаа.
Энэ жилийн хувьд ферм хангалттай амжилт олсон боловч мөнгө багатай
л байв. Сургуулийн танхим барих туйпуу, элс, шохойгоо татсан боловч
тээрмийн тоног төхөөрөмж авах мөнгө хуримтлуулж эхлэх шаардлагатай
байлаа. Дараа нь тэд байраа гэрэлтүүлэх тосон дэнлүү, лаа, Наполеоны
ширээн дээр тавих ёотон (ёотон нь тарагалуулдаг гэсэн үндэслэлээр тэр
бусад гахайнуудад ёотон өгөхийг хориглосон байв), мөн зэр зэвсэг,
хадаас, уяа, нүүрс, төмөр утас, төмөр царил, нохойнд өгдөг жигнэмэг
зэрэг өдөр тутмын хэрэгцээний зүйлүүдтэй болсон байв. Нэг бухал өвс
болон хурааж авсан төмснийхөө хэсгийг худалдав. Өндөгний гэрээ
долоо хоногт зургаан зууд хүрсэнээс тахианууд тоо толгойгоо одоо
байгаа түвшиндээ хадгалж үлдэхийн тулд чадан ядан байж хүрэлцэхүйц
тооны дэгдээхэй дарж гаргалаа. Арванхоёрдугаар сард багассан хоолны
хэмжээ хоёрдугаар сард дахин багасаж тос хэмнэх үүднээс хэвтэрээ
гэрэлтүүлдэг байсан дэнлүүг барихыг хориглов. Гэвч юу ч болсон гэлээ
гахайнуудын жин нэмэгдэж байгаагаас үзэхэд тэд нар хангалттай
тохитой амьдарч байгаа юм шиг санагдана. Хоёрдугаар сарын сүүлээр
үдээс хойш нэгэн өдөр гал тогооны хавьд оршдог, шар айраг хийдэг
байсан боловч бүр Жонесын үед хэрэглэдэхээ больсон байрнаас амьтад
урьд нь хэзээ ч үнэртэж байгаагүй халуун дулаан, сайхан, хоол идэх дур
хүргэмээр үнэр гарч хашаагаар нэг тархлаа. Гэвч ямарч бүлээн цутан
ирсэнгүй, харин ч дараагийн ням гаригт бүх арвайг гахайнуудад зориулж
нөөцлөнө гэж зарлалаа. Жимсний бут орчмын талбайд аль хэдийнээ
арвай тариалжээ. Удалгүй гахай бүр өдөр болгон нэг пинт шар айраг
уудаг, Наполеон өөрөө Кровн Дербайн сервизны шөлний аягаар хагас
галлон шар айраг авчруулж уудаг тухай мэдээ тарлаа. Гэсэн хэдий ч
тэрүүхэндээ зовох үе гарвал тэд одоогийн маань амьдрал урьдынхаасаа
нэр хүндтэй, сайхан байгаа гэж өөрсдийгөө зарим нэг байдлаар
тайтгаруулна. Тэд илүүтэй дуулж, үг хэлж, үйл ажиллагаа явуулж
байлаа. Амьтны Фермийн тэмцэл, ялалтыг тэмдэглэж байх зорилгоор
Наполеон долоо хоногт нэг удаа Сайн дурын Жагсаал хийж байхыг
тушаав. Товлосон цагт амьтад ажлаа орхиод гахайнуудаар толгойлуулж,
дараа нь морьд, дараа нь үнээнүүд, дараа нь хоньнууд, дараа нь гэрийн
тэжээмэл амьтад цэрэгжсэн байдлаар фермийг тойрч маршаар алхана.
Ноход жагсаалыг хамгаалж явах бөгөөд бүгдийн нь өмнө Наполеоны хар
эр тахиа алхана. Боксёр, Кловер хоёр дундаа туурай,эвэр зурсан ногоон
туг, мөн “Нөхөр Наполеон урт наслах болтугай!” гэсэн уриа үргэлж
барьж явна. Дараа нь Наполеонд үнэнчээ илтгэсэн шүлгийн уншлага
болж, Скүиэлер сүүлийн үед гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний
үйлдвэрлэлт өссөнд ач холбогдол өгсөн үг хэлэв. Мөн буудлага хийв.
Хонинууд Сайн дурын Жагсаалд хамгийн их дуртай байв. Хэрэв хэн нэг
нь цаг алдаж байна, хүйтэнд хэтэрхий удаан зогсож байна гэх мэтээр
гомдоллоход (хааяа хааяа хэдэн амьтад нохой, гахайг ойр орчимд байхгүй
бол ийм гомдол гаргадаг байв) хонинууд дуугай байж байгаад “Дөрвөн
хөл сайн, хоёр хөл муу” гэж маш чангаар майлна. Гэвч амьтад
ерөнхийдөө энэ баярт дуртай байлаа. Энэ бүхний эцэст ингэж явах нь
тэднийг өөрөө өөрсөддөө жинхэнэ эзэн, хийж байгаа ажил нь өөрсдөд
нь ач тусаа өгнө гэдгийг сануулж байгаад олзуурхана. Тэгээд тэд дуу,
баярын ажиллагаа, Скүиэлерийн тоотой цаас, бууны нүргээн, тахиа
донгодох.туг хийсэхээс болж гэдэс нь хоосон байгааг мартагнана. Наад
зах нь хэдэн цагаар мартагнана.
Түүнд олон амьтад итгэнэ. Тэдний үзэж байгаагаар тэд одоо өлсгөлөн,
хүнд хүчир амьдралтай болой. Энэ буруу юу, хэрэв тийм бол арай дээр
ертөнц хаа нэгтэй байх ёстой биш үү? Мозесын талаарх гахайнуудын
байр суурийг тодорхойлох л хэцүү байлаа. Тэд бүгдээрээ Мөсөнчихрэн
Уулны тухай яриа нь худал зүйл гэж зэвүүцэн хэлэх бөгөөд түүнд ажил
хийхгүй байж өдөрт нэг гилл шар айрагны тэтгэлэгтэйгээр фермд
үлдэхийг зөвшөөрөв.
Зуны нэгэн үдэш оройхон Боксёрт ямар нэгэн юм тохиолдлоо гэж ферм
даяараа гэнэт шуугиад явчихав. Тэр аччихсан чулуу зөөхөөр ганцаар гарч
тээрэм рүү уруудсан юм байж. Мэдээж хэрэг цуу яриа үнэн байлаа.
Хэдэн минутын дараа хоёр тагтаа “ Боксёр хальтраад уначихаж! Тэр
хажуугаараа хэвтчихээд босож чадахгүй байна!” гэсэн мэдээтэй нисэн
ирлээ.
Фермийн амьтдын бараг тэн хагас нь тээрэм байдаг толгод руу давхиж
хүрлээ. Боксёр хүзүүгээ арагш нь сунгачихсан, тэрэгний дугуй хооронд
толгойгоо ч өндийлгөх тэнхэлгүй хэвтэж байв. Нүд нь сүүмийж хаа гуя
нь хөлөрчихсөн байлаа. Нарийхан цусан судал амнаас нь урсана. Кловер
өвдгөө түүний биен доогуур оруулав.
Амьтад айж дуу алдлаа. Энэ мөчид нөгөөх дэлбэгч морьдоо гуядахад
тэрэг хурдан алхаагаар давхиж явна. Тэрэг хурдаа аван давхилаа. Кловер
чийрэг үе мөчөө хүчлэн байж цогин “Боксёр! Боксёр! Боксёр!Боксёр!”
гэж хашгирна. Яг энэ мөчид Боксёр гадаа үймээн шуугиан болж байгааг
сонслоо. Хамар руу нь цагаан юм гоожиж буй Боксёрын царай тэрэгний
арын жижиг цонхоор харагдав. “Боксёр! Боксёр! Гар наанаасаа! Хурдан
гар! Тэд нар таныг үхэлрүү чинь аваачиж байна!” гэж Кловер чанга
дуугаар хашгирав.
Бүх амьтад “Боксёр оо, гараач ! гараач!” гэж нэгэн зэрэг хашгирав. Гэвч
аль хэдийнэ хурдаа авсан тэрэг тэднээс холдож одов. Кловерийн юу
хэлсэнийг Боксёр ойлгосон үгүй нь тодорхойгүй байлаа. Гэвч нэгэн
мөчийн дараа түүний царай цонхноос холдож тэргэн дотор туурайгаар
өшигчих аймшигтай чимээ гарах нь сонсогдов. Тэр зүгээ өөрчлөхийг
хичээж байлаа.
Тэрээр, Боксёрыг явах үед хорон санааны үүднээс гаргасан тэнэг цуу
яриа тарсан тухай түүнд мэдэгдсэн гэж хэлэв. Зарим амьтад Боксёрыг
авч явсан тэрэг “Морь нядлагч” гэсэн бичигтэй байхыг хараад Боксёрыг
мах бэлтгэгчрүү явуулж байна гэж боджээ. Амьтан ийм тэнэг байж
болдог гэж бодоход итгэмээргүй юм гэв. Түүний дургүй нь хүрсэн
бололтой сүүлээ хөдөлгөн тал тал тийшээ үсчиж, мэдээж хэрэг, тэдний
хайртай удирдагч нөхөр Наполеоныг тэрэгчинээс дээр гэдгийг мэдэж
байсан биз дээ? гэж хашгирав. Гэвч энэ бүхний тайлбар маш энгийн
байлаа. Урьд нь тэрэг мах бэлтгэгчийн өмч байсэн, малын мэс засалч
эмч тэрэгийг худалдаж аваад хуучин нэрийг нь будаж амжаагүй байж.
Үүнээс л болж буруу ойлголт төрсөн юмсанжээ.
Амьтад итгэл найдвараа бас ч гэж алдаагүй байлаа. Бүр хэзээ ч алдаж
байгаагүй гээч! Тухайлбал, тэд Амьтны Фермийн гишүүний нэр төр,
давуу талын мэдрэмжээ алдаагүй байв.Тэд Улсын хэмжээнд, Английн
хэмжээнд амьтдын өмчилж эрхэлдэг цорын ганц фермд амьдарсаар л
байгаа. Тэднээс хэн нь ч, тэр бүү хэл хамгийн залуу нь ч, арав хорин
милийн цаана орших фермээс худалдаж авчирсан шинэ амьтад ч ингэж
бодохоос бахдан шагшрахгүй байж чадахгүй. Буу дуугарахыг сонсож,
дээвэр дээр ногоон туг намирахыг харахаараа тэдний зүрх сэтгэл үл
дийлдэх бардамналаар дүүрэх бөгөөд үг яриа нь урьдын баатарлаг
өдрүүд, Жонесыг хөөсөн, Долоон Журамыг бичсэн, эзлэн түрэмгийлэгч
хүмүүн төрөлхтөнийг бут цохисон гайхамшигт тулалдааны тухай ярианд
шилжинэ. Хуучин цагийн тухай зүүднүүд ч орхигдсонгүй. Хөгшин
Мажорын зөгнөж хэлсэн Амьтны Улс гээч нь Английн ногоон талд
хүний хөл хүрэхээ больсон цагт бий болно гэдэгт итгэсээр байв. Зарим
өдөр, тэр цаг ирж байгаа ч юм шиг, заримдаа мөд ирэхгүй ч юм шиг,
заримдаа одоо амьд мэнд байгаа амьтад тэр цагийг үзэхгүй ч юм шиг
санагдах боловч тэр цаг ойртсоор л байлаа. Тэр ч бүү хэл “Английн
амьтад”-ын аялгуу энд тэндгүй нууцхан эгшиглэнэ. Ямарч түвшинд энэ
нь фермийн амьтан бүр энэ дууг мэддэгээ харуулж байсан боловч нэг ч
амьтан түүнийг чангаар дуулж зүрхлэхгүй. Энэ нь тэдний амьдрал хүнд
хүчир агаад итгэл найдвар нь бүрэн гүйцэд биелээгүйг харуулж байж
болох юм. Гэвч тэд бусад амьтад шиг биш гэдгээ ухамсарлан ойлгодог
байлаа. Хэрэв тэд өлсгөлөн байвал харгис хэрцгий хүмүүн төрөлхтөний
өгсөн хоолноос болж өлсөөгүй, хэрэв тэд их ажилласан байвал наад зах
нь өөрсдийнхөө төлөө ажилласан байна. Тэдний дотроос хэнбугай нь ч
хоёр хөл дээрээ явсангүй. Нэг нь нөгөөгөө “Эзээн” гэж дуудсангүй. Бүх
амьтад эрх тэгш байлаа.
Зуны эхээр нэгэн өдөр Скүиэлер хонинуудад түүнийг дагаж явахыг
тушааж тэднийг фермийн нөгөө мухарт оршдог эгц дээшээ өндөр
ургасан залуухан хус модоор дүүрсэн, хогийн хонхор руу дагуулж
аваачив. Хонинууд Скүиэлерийн хяналтын доор бүхэл өдөржингөө навч
зулгаав. Орой болохоор тэр өөрөө төв байрандаа буцаж ирсэн боловч,
цаг агаар дулаан байсан учир хонинуудыг байсан газартаа үлд гэлээ. Тэд
бүтэн долоо хоног тэндээ байж ажлаа дуусгав. Энэ үед бусад амьтад
тэдний барааг нь ч олж харсангүй. Скүиэлер өдрийн ихэнхийг тэдэнтэй
өнгөрөөж байжээ. Тэр тэдэнд шинэ дуу заахын тулд тусгай, чимээгүй
газар шаардлагатай байсан юм гэж хэллээ.
Тийм ээ, тэр бол Скүиэлер байв. Тэр ийм байрлалд биеэ бүрэн эзэмдэж
чадахгүй байсан ч тэнцвэрээ сайтар олоод бага зэрэг болхидуухан
алхалж хашааг хөндлөн огтлон зугаалж харагдана. Тэгээд нэгэн мөчийн
дараа гэхэд төв байрнаас бүгдээрээ хойд хөл дээрээ алхалж яваа
гахайнуудын урт цуваа гарч ирлээ. Зарим нь дасгалаа бусдаасаа илүү
сайн хийж байхад нэг хоёр нь тэнцвэрээ олж чадахгүй, таяг тулахыг
хүсэж байгаа мэт харагдаж байсан боловч гахай бүр хашаагаа амжилттай
тойрч замаа зөв гаргалаа. Тэгээд эцэст нь ноход аймшигтайгаар хуцах
сонсогдож, хар эр тахиа чангаар донгодож, сүр хүчит, үнэнч шудрага
Наполеон өөрийн биеэр гарч ирэн зүг бүр рүү ихэмсэгээр хяламхийн
харахад ноход нь түүнийг тойрон давхина.
Долоо хоногийн дараа хэдэн мухлаг тэрэг ферм дээр давхиж ирэв. Хөрш
зэргэлдээх фермийн эздийн төлөөлөгчид тэдний фермтэй танилцахаар
уригдсан нь энэ ажээ. Тэдэнд фермийн бүх зүйлийг үзүүлэхэд харсан
бүхнээ, ялангуяа салхин тээрмийг бахдан гайхав. Амьтад манжингийн
талбай цэвэрлэж байв. Тэд шургуу ажиллаж байсан бөгөөд толгойгоо
газраас огцом өндийлгөн харж хэнээс нь илүү их айхаа, гахайнуудаас уу,
хүний төлөөлөгчдөөс үү гэдгээ мэдэхгүй байв.
Тэд цааш явахаасаа нилээд айж хаалган дээр очоод зог тусацгаасан
боловч Кловер тэднийг дагуулан дотогш орлоо. Тэд өлмий дээрээ
явцгааж байрруу оров. Эдгээр амьтад, хоолны өрөөний цонхоор харж
чадахуйц өндөр байсан юм. Тэнд арав гаруй фермийн эзэд, бас, арав
гаруй нэрд гарсан гахайнууд урт ширээ тойрон сууж Наполеон өөрөө
ширээний эхэнд нэр хүндтэй суудлыг эзлэжээ. Гахайнууд сандал дээрээ
дажгүй гэгч нь тогтон сууж харагдана. Найз нөхөд хөзөр тоглож тавтай
байсан боловч үг хэлж хундага тулгах гэж үе үе тоглоомоо завсарлана.
Нэгэн галуун хүзүүтэй ваар тойрход сэнжтэй аяганууд шар айргаар
дахин дахин дүүрнэ. Цонхны цаанаас ширтэж буй амьтадын царайг хэн
нь ч анзаарсангүй.