You are on page 1of 2

Би хэн бэ

Энгийн бүхэн агуу байдаг. Тийм ч учир.  энгийн асуулт ч агуу хариулттай


байх учиртай. Би хэн бэ гэх асуулт нь яаг л ийм
зүйл, энгийн хирнээ агуу. Энэ энгийн асуултын хариултыг бид бүгд л хэзээ
нэгэн цагт эрж хайж зарим нь бүр олсон ч байж болох юм. Миний
хувьд зогсонги төлөвт оршиж байх шиг байна.

          Дарма Батбаярын “Камюүг ойлгох нь ч мөн Абсурд” түүврийг уншаад
өөрийн олон жил хоногшоож байсан бодлоо нэрлэх шиг болсон
нь Абсурд (эгэл биш) юм. Камюүгийн хувьд Абсурд бол Сизифийн домог гэх
бүтээлийнх нь гол сэдэв. Уг бүтээлдээ тэрээр абсурдийг хүний хүсэл зоригий
н эсрэг бат зогсох төмөр хана мэт дүрсэлдэг бөгөөд хүн өөрийн амьдралыг
өөрчлөх, бусдаас өөрийгөө дөвийлгөх нь хүний аминчхан хүсэл байтал
хорвоо ертөнц үргэлж хүйтэн хөндий оршсоор байгааг дүрсэлдэг. Үүнээс
зугтах 3 арга бий. Эдгээрт нь амиа хорлох, итгэл үнэмшлээ өөрчлөх
болон абсурд(эгэл биш) гэх зүйлийг хүлээн зөвшөөрөх явдал юм. Зохиолын
эдгээр 3 аргыг судлан дүгнэхдээ “Амьдралын абсурд шинж чанарыг хүлээн
зөвшөөрөх нь хамгийн зөвшөөрөгдөж болохуйц хариулт юм” гэж бичсэн
байдаг. Анх ахлах ангид ороод л би ирээдүй болон өөрийнхөө талаар бодож
эхэлсэн. Яг л тэр үеэс өөрийгөө огт мэдэхгүйг анзаарч эхэлсэн. Энэ
ч бодлууд нь их давтамжийн үүднээс миний анхны
утга учрын эрэлтийг эхлүүлсэн. Би амьдралыг утга учиргүйг нь мэдсээр байж
тэр утга учрыг бүтээх гэж оролдож буй аяллыг Абсурд амьдрал гэж
нэрлэнэ. Тиймээс би бол абсурд хүн.

        Хоосон бодлоос хоосон хүн үүсдэгийн жишээ нь би, хүсэлгүй зүйлд


хүчгүй болдгийн жишээ нь ч бас би. Энгийн бүхэн агуу байдаг. Тийм ч учир
энгийн асуулт ч агуу хариулттай байх учиртай. Би бол би.

You might also like