You are on page 1of 1

Language Study Plan

Би одоогийн байдлаар Эрин Эверест Интернешнл сургуулийн 12-р ангид сурч байгаа.
Үүнээс өмнө 1-11-р ангидаа Радуга сургуулдьд сурч байсан бөгөөд татан буугдсан шалтгааны
улмаас өөр сургууль руу шилжин суралцсан. Радуга сургуульд сурч байх хугацаанд Орос хэлийг
Upper Intermediate түвшиний хэмжээнд сурсан. Мөн англи хэлийг Intermediate түвшинд сурсан. 
Солонгос хэлийг хэлний бэлтгэлд суралцаж байх хугацаандаа TOPIK 6 түвшинд суралцахыг зорих
болно. Мөн тухайн үедээ англи хэлний IELTS шалгалтыг өгөн түвшинээ баталгаажуулах болно.
Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг шиг хэлний бэлтгэлд сурах хугацаандаа Солонгос улсын соёл
уламжлал, түүхийн талаар сурах хэрэгтэй гэж бодож байна. Тиймээс түүхэн холбогдолтой газар
зэргээр аялахыг хүсэж байна.

Goal of study & Study Plan


Их сургуульд Software Engineer-ийн ангид суралцаж байх үедээ desktop болон web
application хөгжүүлж сурах. Тэр дундаа Java, Python хэлнүүдийн обьект хандалтат програмчлалыг
сурах. Python-ы Django, Flask ашиглан Web Application-ы сервер талын хөгжүүлэлт хийж сурах.
C++, Flutter (Dart) ашиглан гар утасны application хөгжүүлж сурах. Энэ бүхнийг бакалаврт сурч
байх үедээ сурахыг зорьж байна. Бакалавраа төгссөний дараа Information Security чиглэлээр
магистр-т үргэлжлүүлэн сурахыг хүсэж байна. Мэдээж хүн хэзээ ч сурахаа зогсоож болохгүй.
Тиймээс үргэлжлүүлэн шинийг сурсаар байх болно. Эдгээр нь зөвхөн миний их сургуульд сурах
дөрвөн жилийн хугацаандаа сурахыг зорьж буй зүйлс юм. Бакалавр болон Магистр-т сурах эдгээр
чадварууд минь миний ирээдүйн зорилготой шууд холбоотой. Мэдээллийн аюулгүй байдлаас
сурсанаар fintech буюу санхүүгийн web application болон mobile app хөгжүүлж чадах юм. Эдгээр
нь зөвхөн Hard skill-үүд юм. 
Soft skill-үүдийн хувьд багийн тоглогч байх буюу багаар ажиллах чадвар. Аливаа нэг
асуудлыг багаараа хамтдаа шийдвэрлэх. Цаг төлөвлөлт, хариуцлагатай, уян хатан байдал зэргийг
одоо байгаагаасаа илүү өндөр түвшинд хүргэхийн тулд суралцах хэрэгтэй гэж бодож байна. Энэ
бүхнийг мөн адил сургуульдаа сурах үедээ багаар хийх цагийн ажил, эцсийн хугацаатай бие даалт
хийх үедээ илүү их дадлагажин сурах болно. Мөн эдгээрээс гадна хамгийн чухал буюу манлайлагч
байх чадварыг эзэмшихийг хүсэж байна. Миний хувьд Орос улсад зохион байгуулагдсан Олон
Улсын Өсвөрийн Геологчидийн олимпиадад Монгол улсынхаа багийн ахлагчаар оролцож байсан
туршлагатай. Тэр л үеээс хойш ахлагчаар ажиллах чадвараа илүү өндөр түвшинд авчирахыг зориж
ирсэн. 

Future Plan after Study


Бакалавр болон Магистр-ын зэргээ авсаны дараагаар Солонгос улсад мэдээллийн аюулгүй
байдлын байгууллага, аль эсвэл программ хөгжүүлдэг байгууллагад ажиллахыг хүсэж байна.
Тухайн байгууллагад ажилсанаар Солонгос улсын байгууллагууд хэрхэн ажилладаг талаар маш их
туршлагийг хуримтлуулж чадах юм. Тухайн хуримтлуулсан туршлага нь надад Монголд ирээд
өөрийн гэсэн байгууллагын үйл ажиллагааг явуулахад маш үнэ цэнэтэй юм. Миний байгуулах
байгууллагын явуулах үйл ажиллагаа нь Солонгос, Монголоос гадна дэлхийн аль ч компани
үйлчилгээ авах боломжтой мэдээллийн аюулгүй байдлын үйлчилгээ юм. Мөн одоо хэдийн байгаа
mobile болон web application-уудад Web 3.0 шинэчлэлийг хийх нь миний төгссөний дараа хийх
хамгийн эхний ажил маань юм. 

You might also like