You are on page 1of 3

БАТЛАВ ПЧГ Д.

БАТТУЛГА

Төмөр замын аюултай бүсэд ажиллах үеийн аюулгүй


ажиллагааны зааварчилгаа
УБТЗ-н замын 2-р ангийн харьяа 396-р км-н гармын хэсэгт ажил үүрэг
гүйцэтгэх үед дараах аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч байна. Анхааралтай
уншиж танилцан гарын үсэг зурна.
1. Ажил эхлэхийн өмнө тухайн ажил үүрэг гүйцэтгэх үеийн өдөр тутмын
аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч гарын үсэг зурсан байна.
2. Гинжит машин механизм, овортой ачаа бүхий авто тээврийн хэрэгслийг
төмөр замын түр гармаар гаргахдаа зохих албан тушаалтнаас зөвшөөрөл авч
замын мастераас доошгүй албан тушаалтны хяналтын дор гүйцэтгэнэ.
3. Төмөр замын аюултай бүсэд ажиллаж байгаа экскаватор, бульдозер,
автогрейдер, авто ачигч , хүнд даацын машинуудын жолооч операторууд замын
ангиас томилогдсон дохиочны заавар, дохио, зөвлөмжийг ягштал мөрдөж
ажиллана.
4. Төмөр замын гарам дээр жолооч зайлшгүй зогсолт хийвэл зорчигчдыг нэн
даруй буулган, ослын дохионы гэрлээ асааж, гармыг чөлөөлөх арга хэмжээг
яаралтай авна.
5. Ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ өөрийн болон хамт ажиллаж
байгаа хүмүүсийнхээ аюулгүй ажиллагаанд хяналт тавьж, осол зөрчил гарахаас
урьдчилан сэргийлж, аюулгүй ажиллагааны дүрэм заавар, ажлын технологийг
ягштал мөрдөж ажиллах ба аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчигдсөн үед
ажлыг яаралтай зогсоож зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.
6. Ажил үүргээ гүйцэтгэх явцдаа ямар ч үед туйлын анхаарал болгоомжтой
байж, өөрийгөө болон хамт ажиллаж буй ажилтнаа осол эндэгдэл гаргах, эрсдэлд
орохоос ямагт сэрэмжлэн хамгаалж ажилла.
7. Галт тэрэг 400 метрээс багагүй зайд ойртон ирэхээс өмнө төмөр замын
бүсийг чөлөөлнө. /Төмөр замаар нэвтэрч байгаа болон ойролцоо ажиллаж байгаа
ажилтан захын зам төмрөөс 2 метрээс ойргүй зайд гарч, өөрийн болон бусдын
аюулгүй байдлыг ханган зогсоно/

Төмөр замын аюултай бүсэд дараах зүйлсийг хориглоно.


1. Ирж байгаа болон явж байгаа галт тэрэгтэй зэрэгцэн гүйх.
2. Замын ойролцоо ажлын багаж хэрэгсэл хараа хяналтгүйгээр орхих.
3. Хиймэл төхөөрөмж, холбооны болон цахилгааны шугам, агаарын шугам,
тэдгээрийн тулгуур багана өөд авирах, тэдгээрээс гарсан утсанд хүрэх .
4. Согтууруулах, мансууруулах бодис хэрэглэх, согтуурсан буюу мансуурсан
байдалтайгаар байх.
5. Байгууламж, төхөөрөмж түүний хэсгийг гэмтээх, эвдэх, устгах, дохиолол
холбооны төхөөрөмжийг бохирдуулах, үзэгдэлтийг бууруулах.
6. Төмөр зам дээр эд зүйл тавих .
7. Сав баглаа, боодолгүйгээр бусдын амь нас эрүүл мэндэд аюул, гэм хор
учруулж болзошгүй эд зүйлийг авч явах.
8. Тэсэрч дэлбэрэх, түргэн шатах болон хортой эд зүйл авч явах.
9. Жолооч төмөр замын гарамд ойртон очихдоо аюулгүй байдал хангагдсан
эсэхийг магадлан, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгож заавал
биелүүлнэ.
10. Төмөр замын гармын хаалт хаалттай буюу хэд хэдэн автомашин нэвтрэх
үед арын автомашинд гармын жижүүр хориглосон дохио өгвөл гарам руу орохыг
хориглоно. Гармаар нэвтрэх хөдөлгөөнийг хориглосон үед жолооч авто тээврийн
хэрэгслийг гармын хаалганы гадна зогсоож, галт тэргийг өнгөрүүлнэ.

Зааварчилгаа өгсөн: ПЧБт


Зааварчилгаа авсан:
д/д Нэрс Албан тушаал Гарын үсэг

You might also like