You are on page 1of 2

Эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа ажиллацгаая

Сайн байна уу. Миний материалыг хүлээн аван энэхүү бяцхан бичвэрийг
минь уншин суугаа танд юун түрүүнд чин сэтгэлээсээ талархаж буйгаа
илэрхийлэе. Миний бие Өмнөговь аймгийн Гурвантэс сумын уугуул иргэн.
Бүдрагчаа овогтой Дүүрэнбаяр. Аав маань тээврийн жолооч. Халуунд халж
хүйтэнд хөрч хоёрыг уулзуулж, холыг орйтуулдаг жолооч хүн. Харин ээж
маань жирийн л нэгэн төрийн албан хаагч. Харин би Монголын ирээдүй
уриан дор олон арван айлын хүүхдүүдтэй дээд боловсрол эзэмшихээр
түүчээлэн яваа Монгол Улсын Их Сургуулийн оюутан. 80 жилийн агуу
түүхтэй энэхүү сургуульд Хятад хэлийг эх хэл шигээ эзэмшихээр дөрөв дэх
жилдээ суралцаж байна. Хэлтэй бол хөлтэй гэдэг үгийн шидийг гаргаж
хүссэн газраа саадгүйгээр хэл нэвтрэлцэж, өөрийн хичээл зүтгэлийн ашиг
шимийг хүртэх тэргүүн зорилготой. Мөн цаашлаад дэлхийд хамгийн олон
хүн хэрэглэдэг энэхүү хэлийг үр хойчдоо түгээн дэлгэрүүлэх, заан сургах
хүсэл эрмэлзлэлтэй.
Залуу хүний мөрөөдөл хязгааргүй. Өдөр бүр толгойд минь шинэ бодол шинэ
санаа эргэлдэж байдаг. Бас өдөр бүр харилцаж буй хүмүүс, очиж үзэж буй
газар бүрээс шалтгаалж олон зүйлийг таньж мэдэж бага ч болов туршлага
өөртөө хуримтлуулж байна. Энэ маань ирээдүйд хийх бүтээх зүйлд маань
маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэж боддог. Би анх бага сургуульд орсон тэр үеэс
эхлэн өнөөдрийг хүртэл тасралтгүй суралцсаар ирсэн. Энэ хугацаанд ямар ч
хүнд байх ёстой боловсролоос илүү үнэ цэнэтэй зүйл бол ёс суртахуун
гэдгийг ойлгож ухаарсан. Тиймч учраас бүх амьдралдаа зөв ёс суртахуунтай
хүн болох гэсэн сэтгэлээр хандаж, түүнийхээ төлөө өөрийгөө зөв удирдан
чиглүүлэхийг зорьж явдаг.
Мөн миний гишгэсэн газар бүрд дүү нар болон ирээдүйн үр удам маань
алхах учир үг, үйлдлээ нэг байлгаж зөв зүйлийг хийж бүтээнэ гэсэн
тасралтгүй, туйлын зорилготой байдаг. Одоо үеийн залуусын дийлэнх хувь нь
гадагшаа явцгааж байна. Миний хувьд төгсөөд Монголд амьдрах боломж
байгаа гэж харж байгаа. Гэхдээ хотод биш хөдөө орон нутагт боломж маш их
байна. Өдөр ирэх тусам хүн ам маань нэмэгдэж, тэр хэмжээгээр төв суурин
газар байрших сонирхолтой айл өрхийн тоо хэд дахин илүү нэмэгдсээр л. Хэн
ч байсан тохилог аюулгүй амар тайван орчинд амьдрахыг хүсдэг. Мэдээж улс
орны хөгжилд хүн амын өсөлт чухал боловч улс оронд бүтээн байгуулалтыг
хийж гүйцэтгэж байгаа хувь хүний ухамсар, байгууллагын дотоод зохион
байгуулалт хамгийн чухал юм. Жишээ нь дотооддоо зам барихдаа өөртөө
мөнгө санхүү талаас ашигтай биш, ирээдүйд хэр удаан хугацаанд хэрэглэгдэх
вэ гэдгийг нарын тооцоолж бат бөх чанартай өргөн зам барьж чадаж байвал
ирээдүйд гарах зарлагаа хэдэн хувиар бууруулж чадна шүү дээ.
Түүнээс биш нэг чанаргүй зам барьчхаад жил бүр хэдэн зуун саяар засвар
хийгээд өөртөө ч улс эх оронд ч хохирол учруулаад явахыг хэнч хүсэхгүй.
Тиймээс бүтээн байгуулалт хийхдээ өнөө маргаашийг харж биш алс ирээдүйг
бодож хүн бүр сэтгэл гаргаж хөдөлмөрлөж чадвал улсын хөгжил алхам
алхмаар урагшилна гэдэгт итгэлтэй байна. Үүнийг эх орны эзэд болох бид л
эхлүүлэх хэрэгтэй. Хэдий болтол өөрсдийн улс орныг бусдынх юм шиг бусад
хөгжүүлэх ёстой юм шиг харж суух билээ. Чадах, чадахгүйдээ биш бид нэг л
зүйл хийнэ гэвэл хийж чаддаг хүмүүс. Тиймээс тааваараа байх хандлагаасаа
салж хөдөлмөрлөх бүтээх хандлагыг дадал болговоос бидний эх орны бүтээн
байгуулалт тун удахгүй хурдацтай хөгжинө гэдэгт итгэж байна.

You might also like