You are on page 1of 10

МОНГОЛ ОРНЫ

УРГАМЛЫН
НӨӨЦ
Тавдугаар баг
Агуулга 
Хураангуй
Оршил
Судалгааны материал, аргазүй
Судлагдсан байдал
Дүгнэлт
Ашигласан материал, ном зүй
ХУРААНГУЙ
Монгол орны ургамлын аймаг сүүлийн 30-аад жилийн хугацаанд бүтэц бүрэлдэхүүн, олон янз 
байдал, төрөл, зүйлийн тооны хувьд ихээхэн өөрчлөгджээ. Тухайлбал томоохон бүлгүүдийн зүйлийн 
бүрдлийн хувьд 232 зүйл дээд мөөг, 1366 зүйл замаг, 81 зүйл хаг, 176 зүйл хөвд, 684 зүйл гуурст 
ургамал шинээр нэмэгдэж, өөрөөр хэлбэл дээд мөөг 41.0 хувь, замаг 68.0 хувь, хаг 7.8 хувь, хөвд 30.0 
хувь, гуурст ургамал 22.0 хувиар тус тус өсчээ. Ингэснээр манай орны ургамлын аймгийн зүйлийн 
бүрдэл сүүлийн 30-н жилд 2815 зүйлээр буюу 40 орчим (38.48%) хувиар өсч, өнөө нийт 7315 зүйл 
бүртгэгдээд байна. 
Монгол орны гуурст ургамлын аймагт сүүлийн 30 жилд 10 зүйл унаган, 255 зүйл завсрын унаган, 
211 зүйл хөл газрын ургамал, 59 зүйл шинээр Улаан номонд орсон, мөн 54 зүйл усны ургамал 
нэмэгдсэн байхад нэн ховор, ховор ургамлын зүйлийн тоо 1995 онд батлагдсан “Байгалийн ургамлын 
тухай хууль”-иас хойш шинэчлэгдээгүй тул огт нэмэгдсэнгүй. Ийнхүү зүйлийн бүрдлийн хувьд 
нэмэгдсэн хэдий ч тодорхой зүйл ургамлын тархац-нөөц, арви, тохиолдоцын хувьд сөрөг төлөв байдал 
илт нэмэгдэж байна.
/ source: ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэн, Ургамал судлалын салбар /
Монгол орны ургамлын аймаг 1990-ээд оноос хойш буюу сүүлийн 30-аад жилийн 
хугацаанд бүтэц бүрэлдэхүүн, олон янз байдал, зүйлийн тооны хувьд ихээхэн өөрчлөгдөж 
ирлээ. Тухайлбал ургамлын аймгийн томоохон бүлгүүдийн зүйлийн бүрдэлд 232 зүйл дээд 
мөөг, 1366 зүйл замаг, 81 зүйл хаг, 176 зүйл хөвд, 684 зүйл гуурст ургамал шинээр нэмэгдэж, 
өөрөөр хэлбэл дээд мөөг 41 хувь, замаг 68 хувь, хаг 7.8 хувь, хөвд 30 хувь, харин гуурст 
ургамал 22 хувиар тус тус өсчээ 
ОРШИЛ
20-р зууны эх хүртэл Монгол орны ургамлын аймгийн талаар системтэй судалгаа 
үндсэндээ байхгүй байв. Гэвч гадаадын судлаачид монгол орны ургамлын аймгийн олон янз 
байдал, тэдгээрийн төрөл зүйлийг илрүүлэх ангилалзүйн судалгааг тэртээ 200-гаад шахам 
жилийн өмнөөс эхлүүлсэн түүхтэй. 
Монгол орны хаг, хөвдийн ангилалзүй, төрөл зүйлийн судалгааг 1905 оноос, замгийн 
зүйлийн бүрдлийг илрүүлэх судалгааг 1960-аад оноос, мөөгийн судалгаа 1930-аад оноос 
эхлэлтэй бөгөөд ийнхүү доод ба үндэсгүй дээд ургамлын аймгийн зүйлийн бүрдлийг хожим 
Н.Өлзийхутаг (1989) өөрийн бүтээлдээ 11 хүрээний 184 овгийн 592 төрөлд багтах 2664 
зүйлийг багтаан оруулсан байдаг. 
Харин гуурст ургамлын анхны бүртгэл бичгийг Оросын нэрт эрдэмтэн В.И.Грубов 1955 
онд, дараагийнх нь үүнээс нэлээд хойно буюу 1982 онд “Монгол орны гуурст дээд ургамал 
таних бичиг”, мөн 1989 онд Н.Өлзийхутаг өөрийн “Монгол орны ургамлын аймгийн тойм 
(1989)” бүтээлдээ Монголын ургамлын аймагт 122 овгийн 625 төрөлд хамаарах 2443 зүйл, 
Оросын эрдэмтэн И.А.Губанов “Гадаад Монголын ургамлын аймгийн конспект (1996)” 
СУДАЛГААНЫ МАТЕРИАЛ, АРГАЗҮЙ

ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэнгийн Ургамал судлалын 


салбарын Ургамлын сан (UBA)-д хадгалагдаж буй гуурст ургамлын нийт 82.600 хуудас; 
мөн МУИС-ийн Биологийн тэнхимийн Ургамлын сан (UBU)-д буй нийт 12.500 хуудас 
ургамлын биет цуглуулгын мэдээлэл болон сүүлд хэвлэгдсэн “Монгол орны гуурст 
ургамлын бүртгэл (Urgamal et al. 2014. Conspectus of the Vascular plants of Mongolia)” 
бүтээлд тулгуурлаж, шүүн боловсруулалтыг В.И.Грубовын (1982) Монгол орны
ургамал- газарзүйн мужлалын 16 тойргийн хэмжээнд хийв.
СУДЛАГДСАН БАЙДАЛ
Анх В.Л.Комаровын 1908 онд бичсэн “Монгол, Хятадын ургамлын аймагт өгөх 
оршил” хэмээх бүтээлдээ Монгол орныг маш өргөн хүрээтэй ойлгож, ургамал-газарзүйн 
мужлалыг зохиож байжээ. Түүнээс хойш Н.В. Павлов 1929 онд Монгол орны ургамал-
газарзүйн мужлалыг хөндөж, Алтай-Хангайн, Саяны, Дагуурын, Говийн гэсэн 4 тойрог 
болгосон байдаг. Монголын ургамлын аймаг, ургамалжлыг 25 жил судалсан Оросын нэрт 
эрдэмтэн А.А.Юнатов 1950 онд өөрийн мужлалыг зохиосон ба үүнд Монгол орныг 
ургамал-газарзүйн 3 муж, 7 хошуунд хамаарах 26 тойрог, 150 хэсэг (район) болгон хуваан 
авч үзсэн (Өлзийхутаг, 1989). 
Түүнчлэн В.И.Грубов (1955) Төв Азийн ургамал газарзүйн мужлалыг анх тогтоож, 
түүнд Монголын ургамлын аймгийн Төв Азийн ургамлын аймагт эзлэх байр суурийг 
тодруулсан юм. Тэрээр сүүлд 1982 онд Монгол орны ургамал-газарзүйн мужлалыг 16 
тойргуудад хуваасан нь өнөөг хүртэл мөрдөгдөж байна. Академич Н.Өлзийхутаг “Монгол 
орны ургамлын аймгийн тойм (1989)” бүтээлдээ мөн Монгол орны ургамал-газарзүйн 
мужлалын асуудлыг хөндөж, дээрх 16 тойргийн нутаг, тэдгээрийн хил хязгаарыг нарийн 
зааж өгсөн байна. 
Ийнхүү Монгол орны гуурст ургамлын тархалтыг ургамал-газарзүйн 16 тойргийн 
хүрээнд судлан гаргасан үр дүнгүүд В.И.Грубов (1955, 1982), Н.Өлзийхутаг (1985, 1989), 
И.А.Губанов (1996), Urgamal et al. (2014) нарын бүтээлүүдэд тусгагдсан байна.
ДҮГНЭЛТ 
Ургамал-газарзүйн тойрог бүрийн ургамлын зүйлийн бүрдэл ба нягтшрал нь 
тэдгээрийн байршил хийгээд эзлэх талбайтай нь уялдуулан авч үзэхэд хэдийгээр цөөн 
зүйлтэй (нийт 846 зүйлтэй), бага талбай (бүх нутгийн 0.87%) бүхий Хянганы хаяа уулсын 
нугат хээрийн тойрог нь төрөл зүйлийн хувьд харьцангуй баялагт тооцогдоно. Харин 
багахан талбайтай (бүх нутгийн 6.43%) Алашаа говийн (нийт 272 зүйлтэй) тойрог нь нэн 
ядмаг буйг илтгэнэ. 
Монгол орны гуурст ургамлын зүйлүүдийн тархалтын төлөв байдлыг шинжихэд 
ургамал-газарзүйн зөвхөн ганц тойрогт буюу нэн цөөн тархалттай 689 зүйл (22.03 хувь), 2-
3 тойрогт буюу цөөн тархалттай 835 зүйл (26.70 хувь), 4-10 тойрогт буюу дундаж 
тархалттай 1286 зүйл (41.12 хувь), 11-15 тойрогт буюу элбэг тархалттай 303 зүйл (9.68 
хувь), харин нийт 16 тойрогт тархалттай 14 зүйл (0.44 хувь) ургамал байна. Эндээс 
дүгнэхэд ердөө 1-3 тойрогт тархсан нийт зүйлийн эзлэх хувь 48.73 (нийт зүйлийн бараг тал 
хувь) байгаа нь Монгол орны гуурст ургамлын аймгийн төрөл зүйл, түүний олон янз 
байдал харьцангуй эмзэг хийгээд хэврэг төрхтэй болохыг илтгэж байна. 
Зөвхөн тухайн тойрогтоо тархсан, өөр бусад тойргуудад огт ургадаггүй зүйлийнхээ 
тоогоор Монгол Алтайн уулын хээрийн тойрог (214 зүйл) тэргүүлж, Дундад Халхын 
хуурай хээрийн тойрог (1 зүйл) сүүл мушгиж байна.
АШИГЛАСАН МАТЕРИАЛ, НОМ ЗҮЙ
• Грубов В.И. 1955. Конспект флоры Монгольской Народной Республики //Тр. Монгольск. 
• Комиссии АН СССР, вып. 67, 308с. 
• Грубов В.И. 1982. Определитель сосудистых растений Монголии – Л., “Наука”, 442с. 
• Губанов И.А. 1996. Конспект флоры Внешней Монголии (сосудистых растений) - Л., 136с. 
• Өлзийхутаг Н. 1985. БНМАУ-ын хадлан бэлчээр дэх тэжээлийн ургамал таних бичиг. УБ.: х.372-382. 
• Өлзийхутаг Н. 1989. Монгол орны ургамлын аймгийн тойм. УБ. “Улсын хэвлэл”. 206х. 
• Ургамал М. 2016. Монгол орны гуурст ургамлын ангиллын макросистем шинэчлэгдлээ. 
• ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэнгийн бүтээл. 2016 (32): 100- 106. 
• Грубов, В.И. 1982. Определитель сосудистых растений Монголии – Л., “Наука”, 442.
• Губанов, И.А. 1996. Конспект флоры Внешней Монголии (сосудистых растений) - Л., 136. 
• Монгол орны байгаль орчны статистикийн эмхэтгэл. 2000. УБ. х.130-133. 
• Монгол улсын биологийн баялаг (үндэсний тайлан). 1998. УБ. “Admon” хэвлэл. 123. 
• Монгол улсын Улаан ном. 1987. УБ. “Улсын хэвлэл газар” хэвлэл. 181. 
• Монгол улсын Улаан ном. 1997, 2013. УБ. “Адмон” хэвлэл. 316. 517. 
• Монгол улсын Ургамлын Улаан данс. 2011. УБ. “Admon” хэвлэл. 183. 
• Өлзийхутаг Н. 1989. Монгол орны ургамлын аймгийн тойм. УБ. “Улсын хэвлэл”. 206.
АНХААРАЛ
ТАВЬСАНД
БАЯРЛАЛАА :) 
5-Р БАГ

You might also like