You are on page 1of 12

Эмгэг анатоми

1.Аль хатингаршил нь тэжээл хангалтгүйгээс үүсэх вэ?


A. Цэвэршилт B. Хөгшрөл C. Тураал D. Тархины усжил E. Бөөрний усжил

2. “Цочмог цус алдалтын улмаас цус төлжилт эрчимжих” гэсэн эмнэлзүйн жишээ нь аль
ойлголтод хамаарагдах вэ?
A. Ээнэгшлийн хэт үржил
B. Эмгэг хэт үржил
C. Завсрын үржил
D. Викар томрол
E. Жинхэнэ томрол

3.Цуллаг эрхтний шигдээс ямар төрлийн үхжил вэ?


A. Бүлэгнэх үхжил B. Илжрэл C. Өөхөн үхжил D. Ширхэглүүр төст үхжил E.
Ээдэмцэрт үхжил

4.Хүний физиологийн хөндийнүүдэд үүссэн идээт үрэвслийг ... гэнэ.


A. Нэвчмэл идээ B. Бээр C. Буглаа D. Цэврүү E. Бэлцрүү

5.Хөгжил болон бүтэц нь зөв боловч буруу байршилтай эсүүдийн бөөгнөрлийг ... гэнэ.
A. Хамартома B. Хористома C. Мезотелиома D. Семинома E. Лимфома

6.Үр хөврөлийн нэгээс илүү давхаргаас гаралтай гаж хөгжлийг ... гэнэ.
A. Хамартома B. Хористома C. Мезотелиома D. Семинома E. Лимфома

7.Уушгинд хамгийн элбэг тохиолддог эмболийн төрлийг сонгоно уу


A. Тромбоэмболи B. Агаар C. Амнионы шингэн D. Өөх E. Гадны биет

8.Уушгины тромбоэмболи нь ихэвчлэн хаанаас гаралтай байдаг вэ?


A. Хөлийн өнгөц вен B. Хөлийн гүний вен C. Дээд мөчдийн вен D. Гүрээний вен
E. Элэгний вен

9.Зүрхний булчингийн шигдээсийн эхэн үеийн хүндрэлийг сонгоно уу?


A. Зүрхний хэм алдагдал B. Фибринт перикардит C. Уушгины хаван
D. Зүрхний архаг дутмагшил E. Дресслерийн хам шинж

10.Зүрхний булчингийн шигдээсийн 7-10 хоногт ямар хүндрэл илэрч болох вэ?
A. Зүрхний хэм алдагдал B. Фибринт перикардит
C. Ховдлын чөлөөт хана эсвэл таславч урагдах D. Дресслерий хам шинж
E. Зүрхний архаг дутмагшил

11.E. Зүрхний архаг дутмагшилЗүрхний булчингийн шигдээсийн үед ямар төрлийн үхжил үүсдэг
вэ?
A. Бүлэгнэх үхжил B. Нойтон үхжил C. Ээдэмцэрт үхжил D. Илжрэл
E. Өөхөн үхжил

12.Барретын улаан хоолойн үед явагддаг метаплазийн хэлбэрийг сонгоно уу?


A. Олон давхар хавтгай хучуур эд нь дан бортогон хучуур эдээр солигдоно
B. Дан бортогон хучуур эд нь олон давхар хучуур эдээр солигдоно
C. Булчирхайлаг хучуур эд нь хавтгай хучуур эдээр солигдоно
D. Шилжвэр хучуур эд нь хавтгай хучуур эдээр солигдоно
E. Булчирхайлаг хучуур эд нь өөр төрлийн булчирхайлаг хучуур эдээр солигдоно

13.Хөдөлгөөний мэдрэлийн тасралаас ямар эд хатингарших вэ?


A. Зүрхний булчин B. Ходоод гэдэсний гөлгөр булчин
C. Араг ясны булчин D. Цусны судас E. Үе мөч

14.Келоид гэж юуг хэлэх вэ?


A. уураг ихтэй шингэн B. хатуу зузаан сорви C. судас ихтэй ургалт
D. хучуур эдийн ур E. гэр бүхий уйланхай

15.Хучуур эдийн өмөнг латинаар хэрхэн нэрлэдэг вэ?


A. Sarcoma B. Adenoma C. Blastoma D. Carcinoma E. Эпителиома

16.Фиброма гэж ямар хавдар вэ?


A. мөгөөрслөг эдийн B. ясны эдийн C. мэдрэл булчингийн D. өөхлөг эдийн
E. ширхэглэг эдийн

17.Олон жилээр тамхи татахад амьсгуурст гарах гол өөрчлөлтийг заана уу? A.
Салслаг шүүрэл ихсэх B. Хучуур эсийн гуужилт C. Эозинофилийн нэвчдэс D.
Хучуур эдийн метаплази E. Цусны зогсонгишил

18.Зүрхний ажлын томорлын үед ямар өөрчлөлт илрэх вэ?


A. кардиомиоцитууд олширно B. кардиомиоцит томорно
C. завсрын эд нь багасна D. өөхөн эд ихэснэ E. үнхэлцэг нь зузаарна

19.Яагаад аппоптозт эс үрэвслийн урвал өдөөхгүй вэ?


A. Лизосомын аутофаги явагддаг тул
B. Бөөмийн нуклеотид тасран хэсгэрдэг тул
C. Эсийн бүтээгдэхүүн хүрээлэн буй орчиндоо асгардаг тул
D. Апоптозын биенцэр нь сийвэнгийн мембранаар хүрээлэгддэг тул
E. Бөөмийн хэт агшилт болдог тул

20.Хэт үржлийн тодорхойлолтыг хэлнэ үү?


A. эсийн хэмжээ томрох B. эсийн оршихуунуудын тоо олшрох
C. эсийн гаднах бодис ихсэх D. эс хуваагдан үржих E. эсийн бөөмийн тоо олшрох

21.Уушгины тэлэгдлийн ямар хэлбэр нь цээжний хөндийд агаар хурахад хүргэдэг вэ?
A. Хэлтэнцрийн төвийн тэлэгдэл B. Хэлтэнцрийн ханын тэлэгдэл
C. Таславч орчмын тэлэгдэл D. Жигд бус тэлэгдэл E. Бүх хэлбэрийн үед

22.Зүрхний булчинд хүчилтөрөгчийн хангамж дутагдахад ямар эмгэг үүсдэг вэ?


A. Цээжний бах B. Кардиомиопати C. Митрал хавхлагын нарийсал
D. Митрал хавхлагын дутагдал E. Зүрхний хэрэх өвчин

23.Дауны хам шинж үүсэхэд гол нөлөөт хүчин зүйл юу вэ?


A. Орчны хүчин зүйлс B. Тамхи C. Вирус D. Эхийн нас E. Эцгийн нас
24.TORCH бүрдэл гэдэгт юуг хамааруулан ойлгох вэ?
A. Зөвхөн бактерийн халдвар B. Хипоксийн гэмтэл C. Вирусын халдвар
D. Төрөх үеийн гэмтэл E. Хромосомын гажуудал

25. “Ширэн лонх”-ны шинж ямар эмгэгийн үед ажиглагддаг вэ?


A. Ахалази B. Пепсиний шархлаа C. Целиак спру D. Кроны өвчин
E. Ходоодны өмөн

26.Доорх эмгэгүүдээс хамгийн элбэг тохиолддог мэс заслын өвчин аль нь вэ?
A. Хэвлийн гялтан хальсны үрэвсэл B. Бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл
C. Мухар олгойн үрэвсэл D. Пепсиний шархлаа E. Дивертикулоз

27.Мухар олгойн цочмог үрэвслийн оргил насыг заана уу?


A. 10-20 B. 10-30 C. 20-40 D. 40-50 E. 60-80
28.Мухар олгойн цочмог үрэвслийн үед лабораторит ямар өөрчлөлт илэрдэг вэ?
A. Лейкоцитоз B. Лимфоцитоз C. СЕА сийвэнд ихсэх
D. PSA сийвэнд ихсэх E. 5-HIAA шээсэнд ихсэх
29.Зүрхний зүүн титэм судасны өмнөд салаа бөглөрөх үеийн шигдээсийн байршлыг заана уу?
A. Зүүн ховдлын ар хана B. Зүүн ховдлын хажуу хана
C. Таславчийн ар хэсэг D. Баруун ховдлын өмнөд хана E. Зүрхний орой хэсэг
30.Хуурамч томрол хэрхэн үүсдэг вэ?
A. Эрхтний цуллаг хэсгийн эсүүд томорсноос
B. Эдийн цуллаг хэсэг нь багасаж, завсрын эд ихэссэнээс
C. Эсийн хэт үржил явагдсанаас
D. Эдийн цуллаг хэсэг нь хэт ихэссэнээс
E. Завсар эд нь багассанааc

31.Эмгэг дасан зохицлын хэлбэрүүдийг сонгоно уу?


1) Хэт томрол
2) Хэт үржил
3) Хатингаршил
4) Метаплази
5) Дисплази

32.Хэт томролоор дасан зохицдог биеийн хэсгүүдийг сонгоно уу?


1) Булчинлаг ханатай хөндийт эрхтнүүд
2) Араг ясны хөндлөн судалт булчин
3) Зүрхний хөндлөн судалт булчин
4) Дотоод шүүрлийн булчирхайнууд
5) Цуллаг эрхтнүүд

33.Метаплазид хамаарагдах ойлголтуудыг сонгоно уу?


1) Цуллагийн эсүүдийн тоо цөөрнө
2) Үр хөврөлийн нэг хальсны хүрээнд явагдана
3) Үйл ажиллагааны хувьд салшгүй холбоотой эрхтнүүдэд ажиглагдана
4) Эдийн фенотип өөрчлөгдөнө
5) Протоонкоген идэвхижнэ.
34.Аль нь эсийн үл эргэх гэмтлээр үүсэх вэ?
1) Усархаг хувирал
2) Некроз
3) Өөхөн хувирал
4) Апоптоз
5) Дасан зохицол

35.Аль тохиолдолд эмгэг үеийн апоптоз ажиглагдах вэ?


1) ДНХ-ийн гэмтэл
2) ЭПТ-ын стресс
3) Зарим вирусын халдвар
4) Хучуур эдийн гуужилт
5) Сэрээ булчирхайн эерэг, сөрөг шилэн сонголт
36.Илжрэлийн хэлбэрүүдэд аль нь хамаарагдах вэ?
1) Хуурай илжрэл
2) Нойтон илжрэл
3) Цоорол
4) Лаванцар үхжил
5) Тавт үхжил
37.Хуурай илжрэл аль тохиолдолд илрэх вэ?
1) Хөлдөлт
2) Түлэгдэлт
3) Рейногийн өвчин
4) Чихрийн шижин
5) Чацархайн судасны бөглөрөл
38.Цочмог үрэвслийн шинжийг заана уу?
1) Уургийн шүүрэл ихтэй
2) Сийвэнгийн шүүрэл ихтэй
3) Нейтрофилийн нэвчдэс ихтэй
4) Огцом хүчтэй эхэлж, удаан хугацаагаар үргэлжилнэ.
5) Холбогч эдийн ургалт хавсарна
39.Үрэвслийн голомт дахь хялгасан судаснууд өргөсч, цус ихэссэний илрэлийг заана уу?
1) Tumor
2) Rubor
3) Dolor
4) Calor
5) Function lease

40.Цочмог үрэвслийн шалтгааныг заана уу?


1) Химийн хүчин зүйлс
2) Физикийн хүчин зүйлс
3) Эдийн үхжил
4) Гэмтэл
5) Халдвар
41.Цочмог үрэвслийн үндсэн хэлбэрүүдийг заана уу?
1) Шар уст үрэвсэл
2) Идээт үрэвсэл
3) Фибринт үрэвсэл
4) Цусархаг үрэвсэл
5) Үхжилт үрэвсэл
42.Цочмог үрэвслийн өвөрмөц хэлбэрүүдийг заана уу?
1) Шархлаат үхжилт хэлбэр
2) Тархмал үхжилт хэлбэр
3) Урвалгүй үхжилт хэлбэр
4) Илжрэлт хэлбэр
5) Буглаа үүсгэгч үрэвсэл
43.Архаг үрэвслийн шинжид аль нь хамаарагдах вэ?
1) Удаан хугацааны, идэвхитэй үрэвслийн урвал
2) Эдийн эвдрэл
3) Эдгэрлийн үйл явц
4) Мононуклеяр эсүүдийн нэвчдэс
5) Фибробластын идэвхижил
44.Тасралтгүй хуваагдан олширч байдаг тогтворгүй эсүүдтэй эд, эрхтэнд аль нь хамаарагдах вэ?
1) Бүрхүүл хучуур эд
2) Булчирхайлаг хучуур эд
3) Шавиа чөмөг
4) Элэг
5) Фибробласт
45.Байнгын эсүүдэд аль нь хамаарагдах вэ?
1) Нейрон
2) Кардиомиоцит
3) Араг ясны хөндлөн судалт булчингийн эсүүд
4) Гөлгөр булчингийн эсүүд
5) Дотоод шүүрлийн булчирхайн эсүүд
46.Элэгний өөхөн хувирлын шалтгааныг заана уу?
1) Катехоламинуудын ихсэл
2) Хоол тэжээл дэх уургийн хомсдол
3) Сахуугийн халдвар
4) Таргалалт
5) Цөс зогсонгишил

47.Хавдрын үүсэлд хүргэдэг шалтгааны хүчин зүйлийг сонгоно уу?


1) Нас
2) Цацраг туяаны энерги
3) Удамшил
4) Химийн хүчин зүйл
5) Хүрээлэн буй орчны хүчин зүйlл
48.Хавдар үүсгэгч биологийн гаралтай шалтгааныг сонгоно уу?
1) Хеликобактер
2) Хепатит В ба С вирус
3) Хүний папиллома вирус
4) Эпштейн-Бар вирус
5) Нарны хэт ягаан туяа

49.Хавдрын үүсэлд нөлөөлдөг хүчин зүйлсийг сонгоно уу?


1) Удамшил
2) Нас
3) Хавдрын урьдал эмгэгүүд
4) ДНХ засварлалтын дутмагшил
5) Бичил биетэн

50.Хоргүй хавдрын шинж чанарыг сонгоно уу?


1) Байршмал шинж чанартай
2) Мэс засал эмчилгээнд үр дүн сайтай
3) Томорч тэлж ургана
4) Хөрш зэргэлдээх бүтцүүдийг дарах эрсдэлтэй
5) Алсад үсэрхийлдэггүй
51.Голомтот хатгаа ихэвчлэн ямар үүсгэгчээр үүсдэг вэ?
1) Staphylococcus aureus
2) Haemophilus influenza
3) Klebsiella
4) Staphylococcus pyogenes
5) Pneumococcus

52.Тромболизм үүсгэх урьдчилсан нөхцлийг заана уу?


1) Цусны урсгалын зогсонгишил
2) Хэт бүлэгнэлтийн байдал
3) Судасны ханын гэмтэл
4) Тромбоцитын цөөрөл
5) Цус бүлэгнэлтийн факторуудын дутагдал
53.Уушгины архаг бөглөрөлтөт өвчинд ямар эмгэгүүд хамаарагддаг вэ?
1) Гуурсан хоолойн уужрал
2) Гуурсан хоолойн багтраа
3) Гуурсан хоолойн архаг үрэвсэл
4) Уушгины тэлэгдэл
5) Гуурсан хоолойн өмөн
54.Уушгины даралт ихдэлийн үед зүрхэнд ямар өөрчлөлт гарах вэ?
1) Уушгины артерийн дотор бүрхүүлийн сорвижил
2) Баруун ховдлын хэт томрол 3)
Уушгины дунд голчтой артерийн дунд бүрхүүлийн хэт томрол 4)
Баруун ховдлын тэлэгдэл 5)
Зүүн ховдлын тэлэгдэл

55.Гуурсан хоолойн уужралын хүндрэлийг сонгоно уу?


1) Уушгины буглаа
2) Тархины буглаа
3) Уушги-зүрхний хам шинж
4) Гуурсан хоолойн өмөн
5) Хөшүүн багтраа

56.Гуурсан хоолойн уужралын үед ямар өөрчлөлт гардаг вэ?


1) Агаар дамжуулах зам тэлэгдэх
2) Гуурсан хоолойн хана үрэвсэх
3) Архагшсан тохиолдолд гуурсан хоолойн хана сорвижих
4) Ацинус бүхэлдээ тэлэгдэх
5) Салстын доорх давхрын булчирхайнууд хэт үржих
57.Хэлтэнцрийн төвийн тэлэгдэлтэй холбоотой зөв ойлголтыг сонгоно уу?
1) Тамхидалттай холбоотой үүснэ
2) Дээд дэлбэнд зонхилон тохиолдоно
3) Амьсгалын бронхиолууд тэлэгдэнэ
4) α1-антитрипсины дутагдлын үед үүснэ
5) уушгины агааржилт багасна
58.Уушгины тэлэгдлийн шалтгааныг сонгоно уу?
1) Агаарын бохирдол
2) Тамхидалт
3) Халдвар
4) α1-антитрипсины дутагдал
5) Шалтгаан тодорхойгүй
59.Гуурсан хоолойн уужралын шалтгааныг нэрлэнэ үү?
1) Гуурсан хоолойн бөглөрөл
2) Гуурсан хоолойн архаг үхжилт халдвар
3) Уйланхайт сорвижил
4) Хэт мэдрэгшлийн IV урвал
5) Харшлын урвал

60.Атеросклероз өвчний хүндрэлийг сонгоно уу?


1) Судасны цүлхэн
2) Зүрхний булчингийн шигдээс
3) Тархины цус харвалт
4) Гэдэсний цус хомсрол
5) Захын судасны бөглөрөл

61.Атеросклерозын үед ямар судсанд эмгэг өөрчлөлт үүсдэг вэ?


1) Том, уян артери, гол судас
2) Том голчтой, булчинлаг артери
3) Дунд зэргийн голчтой, булчинлаг артери
4) Жижиг, булчинлаг артери
5) Том голчтой венийн судас
62.Атеромын бүтцүүдийг сонгоно уу?
1) Холестеролын цөм
2) Хөөсөрхөг эсүүд
3) Сорвит бүрхүүл
4) Тромбоцит
5) Их нягтралт липопротеин

63.Зүрхний цус хомсролтот эмгэгүүдэд аль нь хамаарагдах вэ?


1) Цээжний бах
2) Зүрхний булчингийн шигдээс
3) Зүрхний архаг цус хомсролтот өвчин
4) Гэнэтийн үхэл
5) Зүрх чихэгдэл

64.Атеромын хүндрэлийг заана уу?


1) Шохойжих
2) Шархлаажих
3) Тромб хэлбэржих
4) Ширхэглүүр төст үхжил
5) Судасны хавдарт шилжих

65.Хэрэхийн цочмог чичрэгтэй холбоотой зөв ойлголтыг сонгоно уу?


1) А бүлгийн β цус задлагч стрептококкын халдвараар үүсгэгдэнэ.
2) Өвчтөний өөрийн эдтэй солбицох урвал өрнөнө.
3) Зүрхний бүх ханыг хамарсан үрэвсэл өрнөнө. 4)
Ихэвчлэн 5-15 насныхан өвчилнө.
5) Зүрхний хэрэх өвчин үүсгэж хүндэрнэ.

66.Цөс чулуужих өвчний хүндрэлийг нэрлэнэ үү?


1) Хүчтэй хатгасан өвдөлт
2) Цөсний ерөнхий цоргын бөглөрөл
3) Цөсний хүүдийн үрэвсэл
4) Нойр булчирхайн үрэвсэл
5) Цөсний хүүдийн аденокарцинома

67.Ходоодны өмөнгийн үед эмнэлзүйд ямар шинжүүд илэрдэг вэ?


1) Хоолны дуршил буурах
2) Турах
3) Бөөлжих
4) Хүчил саармагжуулагчдад өвдөлт намдахгүй
5) Хоол идэхэд өвдөлт намдах

68.Хеликобактерийн архаг гастритийн онцлог юу вэ?

1) Нейтрофиль нэвчих
2) Үрэвсэл өнгөц байх
3) Өвөрмөц эсийн гэмтэл бага
4) Хүрээ эсүүдийн үгүйрэл
5) Салстын эсийн хатингаршил
69.Пепсиний архаг шархлааны бүтэц зүйн онцлогийг сонгоно уу?

1) Бага махианд элбэг


2) Гарах хэсэгт ойр
3) Ганц ширхэг байх
4) Дугариг хэлбэртэй
5) Ирмэг нь шаталсан хэлбэртэй

70.Архины шалтгаант хепатитын морфологи онцлогийг сонгоно уу?


1) Эсийн хөөлт
2) Өөхөн хувирал
3) Макрофаг эсийн нэвчдэс
4) Маллорын хиалин
5) Холестаз

71.Архаг гломерулонефритийн макро өөрчлөлтийг сонгоно уу?


1) Бөөрний эд бүрхүүл хальстайгаа нягт наалдана
2) Холтослог нь илүү нимгэрнэ
3) Хоёр бөөр ижил жижиг биржрүүтэй харагдана
4) Бөөрний хоёрдогч үрчийлт үүснэ
5) Бөөр жигд бус гүн сорвитой
72.Холбогч болон өөхний эд үүсэх, эсвэл ямар нэгэн зүйл хуримтлагдсанаас тухайн эрхтний хэмжээ
томорч харагдахыг хуурамч томрол гэнэ. Учир нь энэ үед бүтэц үйлийн үндсэн нэгж болох
цуллагийн эсүүд цөөрсөн байдаг. A

73.Тооны хатингаршлын үед эсүүдийн эзлэхүүн буурахаас гадна тоогоор цөөрнө. Учир нь энэ үед
апоптоз болон аутофагийн механизм хавсарч өрнөнө. A

74.Архаг үрэвслийн үед шинэ судасны үүсэл болон сорвижил явагддаг учраас төлжлийн үйл явц
өрнөдөг. A

75.Шарх хоёрдогч анилтаар эдгэрэх явцад өрнөх үрэвслийн урвал нь хүчтэй, үүсэх мөхлөгч эдийн
хэмжээ нь том учраас келоид сорвиор эдгэрнэ. C

76.Ялгарал гэдэг нь хэвийн эсүүдтэй хир адил байгааг илэрхийлэх зэрэглэл учраас хоргүй хавдрууд
нь сайтар ялгаран хөгжсөн хэвийн эсүүдтэйгээ төстэй байна. B

77.Завсрын хатгааны үед өвчтөнд амьсгаадах шинж илэрнэ. Учир нь энэ үед хийн диффуз
алдагдана. A

78.Сүрьеэгийн үед цустай цэртэй ханиалгах шинж илэрдэг. Учир нь уушгинд агуйт гэмтэл үүсч,
цусны судас гэмтсэнтэй холбоотой. A

79.Дэлбэнгийн хатгааны үед цээжний рентгенд олон дэлбэнг хамарсан алаг цоог сүүдэржилт
харагдана. Учир нь эдгээр хэсгүүдэд үрэвслийн шүүдэс нэвчсэн байдаг. D

80.Гуурсан хоолойн архаг үрэвслийн үед Рейдийн индекс 50%-аас ихэсдэг. Учир нь салс бүрхүүл
дэх хундаган эсүүдийн тоо олширно. B
81.Уушгины тэлэгдлийн үед уушгины агааржилт хэт ихэсдэг учраас цээж торх хэлбэртэй болдог. A
82.Хэт томролт кардиомиопатийн үед гэнэтийн үхэл үүсэх нь элбэг. Учир нь хэт томорсон ховдол
хоорондын таславч нь зүрхний гарах урсгалыг саатуулна. A

83.Даралт ихдлийн үед бөөрний судаснууд илүүтэй өртдөг учраас түүдгэнцрийн хялгасан
судаснууд гэмтэж, бүүрэгт хазуулсан бөөрний шинж үүсдэг. A

84.Зүрхний булчингийн шигдээсийн үед хөхлөг булчин тасрах хүндрэл гарч болдог учраас гол
судасны хавхлагын дутагдал үүснэ. C

85.Хэт томролт кардиомиопатийн үед агшилтын эзлэхүүн нэмэгдэнэ. Учир нь энэ үед
кардиомиоцитүүд хэт томордог. D

86.Пиелонефрит нь бөөрний сувганцар болон завсрын эдийн эмгэг учраас артерийн даралт
ихдэлтэнд хүргэдэггүй. C

87.Аденокарцинома нь барретын улаан хоолойн суурин дээр үүсдэг учраас улаан хоолойн дунд
1/3-т тохиолдоно. C

88.Кроны өвчний үед гэдэсний ханыг бүхэлд нь хамарсан үрэвсэл, гүнзгий цуурал үүсдэг учраас
хуурамч ургацгууд хэлбэржинэ. A

89.Кроны өвчний үед В12 аминдэмийн дутагдал илэрдэг. Учир нь уг аминдэм нь цутгалан гэдсээр
шимэгддэг. A

90.Нойр булчирхайн толгойн хэсгийн өмөнгийн үед цөсний ерөнхий цорго дарагддаг учраас
бөглөрлийн шарлалт үүснэ. A

91.Барретын улаан хоолой нь улаан хоолойн доод 1/3-т үүсдэг. Учир нь энэ нь ходоод-улаан
хоолойн архаг сөргөө өвчний хүндрэл юм. A

92.Гэмтээгч, цочроогч хүчин зүйлст үзүүлэх эсийн хариу урвалын хэлбэрүүдийг тохируулна уу?
1) Эсийн хэрэгцээ, цочроогчийн нөлөө
2) Эсийн хэрэгцээ, цочроогчийн нөлөө
3) Цочроогчийн архаг нөлөө
4) Гэмтээгчийн түр зуурын, цочмог нөлөө
5) Гэмтээгчийн даамжирсан эсвэл хүчтэй нөлөө
a. Метаплази
b. Хатингаршил
c. Хэт үржил, хэт томрол
d. Эсийн эргэх гэмтэл
e. Эсийн үл эргэх гэмтэл
A. 1a, 2b, 3c, 4d, 5e B. 1b, 2a, 3c, 4e, 5d C. 1c, 2b, 3a, 4d, 5e D. 1b, 2a, 3c, 4d, 5e E. 1c, 2b,
3a, 4e, 5d

93Доорх нэршлийг хооронд нь уялдуулна уу?


1) Nephritis
2) Gingivitis
3) Colitis
4) Empyema
5) Angina
a. Бөөрний үрэвсэл b. Бүдүүн гэдэсний үрэвсэл c. Битүү хөндийд хуралдсан идээ
d. Гүйлсэн булчирхайн үрэвсэл e. Буйлны үрэвсэл

A. 1a, 2b, 3e, 4c, 5d B. 1b, 2a, 3e, 4c, 5d C. 1a, 2e, 3b, 4c, 5d

D. 1b, 2a, 3e, 4d, 5c E. 1c, 2e, 3a, 4b, 5d

94.Доорх механизмуудыг шалтгаантай нь тохируулна уу?

1) Өөхний хүчлийн хэмжээ ихсэх


2) Өөхний хүчлийн хэмжээ багасах
3) Чөлөөт өөхний хүчил триглицерид болж эстержих нь ихсэх
4) Триглицерид апопротеинтай нэгдэж эсээс гадагшлах нь багасах
5) Липидийн нийлэгжил гажих

a. Бодисын солилцоо хямрах b. Таргалалт c. Өлсгөлөн d. Хипокси e. Архидалт

A. 1c, 2b, 3a, 4d, 5e B. 1e, 2d, 3a, 4c, 5b C. 1b, 2d, 3e, 4c, 5a D. 1b, 2a, 3d, 4c, 5e E. 1e,
2d, 3b, 4c, 5a

95.Тохируулна уу?
1) Хучуур эд
2) Холбогч эд
3) Мэдрэлийн эд
a) Төлжих чадвар хязгаарлагдмал
b) Маш сайн төлждөг
c) Гэмтсэн үед түүний төлжил явагддаг
A. 1a, 2b, 3c B. 1b, 2c, 3a C. 1c, 2a, 3b D. 1b, 2a, 3c E. 1c, 2b, 3a

96.Тохируулан сонгоно уу?


1) Хортой хавдар
2) Хоргүй хавдар
a) Түлхэх ургалттай
b) Нэвчрэлтэт ургалттай
c) Богино хугацаанд томордог
d) Өөр эд эрхтэн рүү үсэрхийлэл өгдөг
e) Хил хязгаар нь тодорхой
A. 1-a, c, d. 2-b, e B. 1-b, c, e. 2-a, d C. 1-a, e. 2-b, c, d D. 1-b, d. 2-a, c, e
E. 1-b, c, d. 2-a, e

97.Дэлбэнгийн хатгааны үе шатыг гарах өөрчлөлттэй нь харгалзуулна уу?


1) Цус зогсонгишил
2) Улаан элэгжил
3) Саарал элэгжил
4) Шимэгдэл
a. Цулцангийн хөндий дэх шингэн эргэн шимэгдэж, зарим нь цэрээр гадагшлах
b. Цулцангийн хөндийд улаан эс, нейтрофил агуулагдана
c. Цулцангийн хөндийд шингэн хурж, уушги хүнд, улаан болно
d. Цулцангийн хөндийд фибрин, макрофаг агуулагдана
A. 1c, 2b, 3d, 4a B. 1b, 2c, 3a, 4d C. 1c, 2d, 3b, 4a D. 1d, 2c, 3a, 4b E. 1c, 2d, 3a, 4b

98.Доорх эдүүдийн хавдрыг латин нэртэй нь тохируулна уу?

1) Ширхэглэг эд
2) Өөхөн эд
3) Булчингийн эд
4) Ясны эд
5) Бор өөх
a) Фиброма b) Гибернома c) Остеома d) Миома e) Липома
A. 1a, 2b, 3d, 4c, 5e B. 1a, 2c, 3b, 4d, 5e C. 1a, 2e, 3d, 4c, 5b D. 1c, 2e, 3d, 4a, 5b E. 1c, 2b, 3d,
4a, 5e
99.Тромбын төрлийг түүний онцлогтой тохируулна уу?
1) Цагаан тромб
2) Улаан тромб
3) Холимог тромб
a) Фибрин, улаан эсээс тогтно
b) Гол төлөв артерийн судсанд үүсдэг
c) Судасны цүлхэнд элбэг

A. 1c, 2b, 3a B. 1a, 2b, 3c C. 1b, 2a, 3c D. 1b, 2c, 3a E. 1c, 2a, 3b

100.Үрэвслийн үед гарах шинжүүдийг нэртэй нь тохируулна уу?

1) Улайх 2) Хавдах 3) Өвдөх 4) Халах 5) Үйл ажиллагаа алдагдах

a) Calor b) Rubor c) Dolor d) Function leasa e) Tumor

A. 1a, 2b, 3c, 4d, 5e B. 1b, 2e, 3c, 4a, 5d C. 1b, 2a, 3d, 4c, 5e D. 1a, 2b, 3c, 4e, 5d

E. 1c, 2b, 3e, 4a, 5d

You might also like