You are on page 1of 10

Бие даалт

Сэдэв: “Миний Монголын Сүү” орчин судлах

Гүйцэтгэсэн: А.Нямжаргал B210580196


А.Номин B200580720

Шалгасан : ........................... /М.Саруул-Эрдэнэ/

2023 он
Дотоод орчин

ЭРХЭМ ЗОРИЛГО
Уламжлан ирсэн сүүн соёлыг орчин үеийн хэрэглээнд нийцүүлэн
түгээнэ.

ЗОРИЛГО
Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж, салбарын хөгжлийг
түүчээлнэ.

ЗОРИЛТУУД
Зах зээлд эзлэх хувь 33% нэмэгдүүлэх

Зайрмагны үйлдвэрлэлийг 5% нэмэгдүүлэх

Хөдөө орон нутаг дахь борлуулалтыг 54% нэмэгдүүлэх

АЛСЫН ХАРАА
Монгол сүүгээр дэлхийг ундаална.

КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА
Орчин үед сүү, сүүн бүтээгдэхүүн хүнс тэжээлийн голлох бүтээгдэхүүн болж, нэг
хүн амд ноогдох сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ нь улс орны
үндэстний хөгжлийн түвшний чухал үзүүлэлтүүдийн нэг болжээ. Монгол улсын
ууган үйлдвэр “Сүү” ХК нь 60 дахь жилдээ нийслэлийнхээ төдийгүй хөдөө орон
нутгийн хэрэглэгчиддээ зориулан экологийн цэвэр бүтээгдэхүүнээ өргөн барьж
байна. Хэрэглэгчид маань бүх насны хүмүүс байдаг тул тэднийхээ онцлог,
амьдралын хэв маягт нийцүүлэн бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж,
баяжуулан ажиллахыг бид чухалчилдаг.

Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хангахын


тулд бид монгол үнээний цэвэр сүүг орчин үеийн техник технологиор
боловсруулж, байгаль орчинд ээлтэй сав боодол ашиглан үйлдвэрлэлээ явуулж
байна.

Монгол улсын Хүнсний тухай хуульд “Стратегийн хүнс”-ээр монгол хүний


физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, монгол үнээний
сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг нэрлэсэн байдаг.

Ард иргэдээ чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан, монгол үнээний шимт
сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангахын тулд бид хариуцлагаа ухамсарлан, цаг
агаарын хүнд хэцүү ямар ч нөхцөлд, жилийн дөрвөн улиралд 2500 гаруй
бэлтгэн нийлүүлэгчийнхээ хотноос сүүгээ шинээр нь татан авч, мандах нартай
уралдан тээвэрлэж, эрүүл аюулгүй экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах
зээлд нийлүүлж, хүнс үйлдвэрлэлийн салбартаа манлайлан ажиллаж байна.

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО


Сүү ХК нь хүний нөөцийн уян хатан, оновчтой стратеги, бодлогыг
хэрэгжүүлэн ажиллахыг эрхэмлэдэг. Бидний амжилтын үндэс суурь
болсон ажилтнуудаа чадавхижуулах, бүх талаар хөгжүүлэх, зах
зээлд өрсөлдөхүйц цалин урамшуулал олгож, нийгмийн асуудлаа
шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх замаар урт хугацаанд тогтвортой,
үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлздэг.
ТЕХНИК, ТЕХНОЛОГИ
2017 онд “Сүү” ХК технологийн шинэчлэлийн хүрээнд томоохон хөрөнгө
оруулалтууд хийгдэж үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн
цуврал бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ өргөн барих, савлагаагаа хэрэглэгчдийн
эрэлт хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөх, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага
хангах, бүтээгдэхүүний амт чанарыг сайжруулах, үйлдвэрлэлийн орчинг
сайжруулах чиглэлээр олон ажлыг авч хэрэгжүүлсэн.

2017 оны сүүлээр Америкийн Нэгдсэн Улсын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Нимко”
корпорациас пьюрпак бүтээгдэхүүн савлах 570BCP тоног төхөөрөмжийг худалдан
авч суурилуулснаар савлагааны хүчин чадал 200% хүртэл нэмэгдэх бүрэн

Байгалийн гаралтай антиоксидант ихээр агуулдаг Маракуйя жимсийг найрлагадаа


агуулсан, тослоггүй, чихэргүй учраас жингээ барьж буй хүмүүс болон тамирчид,
мөн чихрийн шижин өвчтэй буюу чихрээ хорьдог хүмүүст төгс зохицох 500 гр-ын
савлагаатай Биофит Зеро тараг нь эрүүл мэнд, гоо сайхныг дэмжих бүтээгдэхүүн
юм

Цөцгийн тосны үйлдвэрлэлийн шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор


цөцгийн тосны жигдрүүлэгч машин болон зүсэгч машины хөрөнгө оруулалтыг хийн
үйлдвэрлэлд нэвтрүүлэв.
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ

“Сүү” ХК-ийн эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал


бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн үйл ажиллагааг
Хувьцаа эзэмшигчдийн хурлаас томилогдсон 12 гишүүний бүрэлдэхүүнтэй
Төлөөлөн Удирдах Зөвлөл удирдана.

“Сүү” ХК-ийн Гүйцэтгэх удирдлагын чиг үүргийг хувь хүн буюу Гүйцэтгэх захирал
гүйцэтгэх бөгөөд Гүйцэтгэх захирлыг Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс томилно.

Төлөөлөн Удирдах Зөвлөл нь “Сүү” ХК-ийн удирдлагын дээд байгууллага болох


Хувьцаа эзэмшигчдийн хурлыг төлөөлж Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааг
хянан удирдаж, үйл ажиллагаагаа Хувьцаа эзэмшигчдийн хуралд тайлагнана.

“Сүү” ХК нь Компанийн тухай хууль, Монголын компанийн засаглалын кодекс,


гадаадын болон дотоодын компаниудын сайн засаглалын туршлагаас суралцан
Сайн засаглалыг нэвтрүүлэх, компанийн засаглалаар манлайлахаар зорилт
тавин ажиллаж байна.

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ

“Сүү” ХК-ийн 2015 оны Хувьцаа Эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 04
дүгээр сарын 30-ны өдөр саналын эрх бүхий нийт 323,754 ширхэг хувьцаа
эзэмшигчид оролцож, 94,1%-ийн ирцтэйгээр хуралдаж, “Сүү” ХК-ийн 2014 оны
үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах
Зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж, тус дүгнэлтийг хуралд оролцогчид
100%-ийн саналаар баталлаа. Мөн дээрх хурлаар Хувьцаа эзэмшигчид
компанийн цаг үеийн тулгамдсан асуудлуудын талаар болон цаашдын үйл
ажиллагааны бодлого, чиглэлийн талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс жил бүр компанийн стратегийн зорилт, бизнес


төлөвлөгөөг баталж, төлөвлөгөөний биелэлтийг сар, улирлын болон жилийн
эцсийн тайлангуудаар хянан, холбогдох чиг, үүргийг өгөн ажиллаж байна.
Тайлант хугацаанд Төлөөлөн Удирдах Зөвлөл 18 удаа ээлжит болон ээлжит
бус хурлаа хийж, холбогдох чиг үүргийн хүрээнд компанийн стратегийг
тодорхойлон, үйл ажиллагааг удирдан чиглүүлж, хяналт тавьж ажиллалаа.
Гадаад орчин
ХЭРЭГЛЭГЧ
Хэрэглэгчийн сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх зан төлөв газарзүйн
байшрлаас хамаараад ялгаатай байдаг. Тухайлбал, хөдөө орон
нутагт уламжлалт буюу өрхийн аргаар бэлтгэсэн сүү, сүүн
бүтээгдэхүүний хэрэглээ өндөр байхад Улаанбаатар хотын
хэрэглэгчид үйлдвэрийн аргаар бэлтгэсэн бүтээгдэхүүн хэрэглэх
хандлага эрчимтэй нэмэгдэж байна.

НИЙЛҮҮЛЭГЧИД
Сүү ХК нь Монголд анх удаа сүү бэлтгэлийн нэгдсэн системийг
нэвтрүүлснээр Улаанбаатар хот орчим, Төв, Дархан, Сэлэнгэ,
Орхон, Хэнтий аймгийн 30 орчим чиглэлийн нийт 2500 гаруй
малчидтай хамтран ажиллаж, хэрэглэгчиддээ экологийн цэвэр
бүтээгдэхүүнийг хүргэж байна.

2017 онд нийт 11,7 тэрбум төгрөгийн 13,1 сая литр сүүг малчид,
фермерүүдээс татан авч боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн
болгож, нийслэлийн хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг
хангажээ. 

2017 онд нийт нутгаар гантай байсантай холбоотойгоор сүү татан


авалтын хэмжээ өмнөх онтой харьцуулахад төдийлөн өсөөгүй ч
бэлтгэн нийлүүлэгчдийн гарт очих мөнгөн дүнгийн хэмжээ өссөн
үзүүлэлттэй байна.

Үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох сүүний чанарыг алдагдахаас


сэргийлэх, шат дамжлагыг бууруулах, цаг хугацаа хэмнэхийн тулд
Сүү цуглуулах цэг, Сүүний хөргөлттэй тасгуудыг чиглэл бүрт
ажиллуулдаг.
ӨРСӨЛДӨГЧ

Сүү сүүн бүтээгдэхүүн болон Ус ундаа жүүс архи пивоны гэсэн


чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

1924 онд байгуулагдсан Байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол


Улсын хүнсний үйлдвэрлэлийн түүхийг анх бичилцэж, өнгөрсөн 90
жилийн хугацаанд явуулсан бодлого, үйл ажиллагаа, бүтээн
байгуулалт болон олсон ололт, гаргасан амжилтаараа ямагт
тэргүүлж ирсэн.

Манай амжилтын гол хөшүүрэг нь хүний нөөцийн бодлого,


дэвшилтэт техник технологи, бүтээгдэхүүний чанар, гадаад,
дотоодын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудтай
түншилж, тэдэнтэй нээлттэй хамтран ажилладагт оршдог. Ингэснээр
бид дэлхий дахины даяаршилтай хөл нийлүүлэн алхаж чаддаг.

Монголчууд бидэнд өвөг дээдсээс уламжлан ирсэн үзэсгэлэнт


сайхан байгаль, өв их соёл маань манай компанийн үйлдвэрлэлийн
үндэс суурь, бүтээгдэхүүний охь дээжис болдог. Манай АПУ ХК нь
нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа чандлан биелүүлж,
байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхэлж, эдийн засгийн
тогтвортой хөгжлийг цогцлоохын төлөө ажиллаж байна.
Эрхэм зорилго: 

Бид нийгэмд баялаг бүтээх тулгуур хүч нь байж, өөрсдийн


гаргасан амжилтаараа хүн, байгаль дэлхий, ирээдүйдээ хувь нэмрээ
оруулна.

Бидний баримтлал:

 Төгс – Үүрэг хариуцлага


 Төгөлдөр – Соёл, бүтээгдэхүүн
 Тунгалаг – Ёс зүй, орон зай

СҮҮ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН МЕНЕЖМЕНТИЙН


ТОГТОЛЦООНЫ БОДЛОГО
1. “Сүү” Хувьцаат Компани нь Монгол улсын хууль эрх зүй,
тогтоомж болон хэрэглэгчийн шаардлагад нийцсэн, хүнсний
аюулгүй байдлыг хангасан чанартай бүтээгдэхүүн,
үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж, сүү, сүүн бүтээгдэхүүний
зах зээлд манлайлагч компани байна.
2. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны бүхий л
үе шатыг ISO 9001, ISO 45001, ISO 22000 стандартуудын
шаардлагад нийцүүлэн хөгжүүлж, байнгын сайжруулалтыг
хангана
3. Сонирхогч талуудынхаа сэтгэл ханамжийг эрхэмлэн
дээдэлж, тэдний санал хүсэлд тулгуурласан бодлогыг
тодорхойлон, уламжлалт сүүн соёлыг орчин үеийн
хэрэглээнд нийцүүлэн, хүн амын эрүүл мэндийг дэмжих
бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
4. Үйлдвэрлэлдээ орчин үеийн техник технологи, инновацийн
шийдлийг тусгаж, байнгын сайжруулалт хийх замаар
ажилтан бүрийнхээ эрүүл мэнд, хөгжлийг дэмжин ажиллана.

You might also like