You are on page 1of 2

Цойлогсод номын анатоци

Номын зохиогч Д.Бүжинлхам нь америкт суралцахаар


очмогцоо англи хэл хурдан сурахыг хүсч зорилгоо гүйцэлдүүлэхийн
тулд номын санд сууж дэлхийн томоохон улсуудын тухай
хэвлэлүүдийг өдөр бүр уншдаг ба уг хэвлэл номуудаас
“Цойлогсод”номынхоо санааг олсон.
Номын тухай: Энэхүү ном нь үндсэн 4 бүлэгтэй.
Энэхүү номд маань еврей хүмүүсийн яаж гайхалтай амжилттай
байгаа учир шалтгаан, тэсвэр тэвчээр, тууштай байдал, хөдөлмөр,
өдөр бүрийн давтамжтай хийдэг дадал зуршилтай ямар гайхалтай
еврей хүмүүсийн талаар өгүүлдэг. Яагаад заавал Еврей хүмүүс вэ?
Гэвэл Еврей хүмүүс дэлхийн хүн амын 1%д ч хүрдэггүй мөртлөө
дэлхийн тэрбумтны 25%, нобелийн шагналтнуудын 22%, оскарын
шагналт найруулагчдын 30%, дэлхийн аваргын 40%, нэр хүнд бүхий
их сургуулиудын профессоруудын 24%-ийг тус тус эзэлдэг. Дан
ганц хөрөнгө мөнгөөрөө биш оюун ухаан, хүндлэл, мэдлэгээрээ
тэргүүлдэг. Ухаан байгаа газар мөнгө заавал оршино гэж
Еврейчүүд ярих дуртай. Еврейчүүдийн амьдран суудаг газар нь
Израил бөгөөд жижиг газар нутагтай цөөхөн хүн амтай атлаа их
гүрнүүдтэй эн зэрэгцэж буй нууц нь энэ номд өгүүлжээ.Энэхүү номд
хувь хүний сахилга бат, дадал зуршил, гайхамшигт еврей ээж,
боломжгүй зүйл гэж байдаггүйг, улс орны хөгжлийн талаарх олон
гайхалтай санааг олж харж алдаа бол туршлага гэдгийг харуулна.

Еврейчүүдийн хувьд ном унших бол хобби биш. Ном бол


тэднийхээр амьдралын хэв маяг. Заавал биелүүлэх учиртай
нийгмийн үүрэг. Тэд номын дэлгүүргүй хотыг хот биш, номын сангүй
айлыг айл биш, ном уншаагүй бага насыг бага нас гэж
үздэггүй.Еврей хүний нийтлэг зуршил нь өдөрт сонирхол татсан
номноосоо 5 нүүрийг уншдаг. Таван нүүр ном унших нь хэцүү
даалгавар биш. Хэн бүхний хийж чадах зүйл. Тэрээр ихэвчлэн
таван нүүрийг уншдаг ч заримдаа багахан хэтрүүлээд уншчихдаг.
Гэхдээ Еврей нэг л дүрмийг хатуу баримталдаг. Өдөр бүр хамгийн
багадаа таван нүүр. Таван нүүрнээс багыг уншиж хэрхэвч болохгүй.
Тэд хэзээ ч номыг нэг дор сууж машинддаггүй. Харин өдөр бүр бага
багаар, өөртөө ухаан нааж судалж уншдаг.

Ерөнхийдээ тэдний хамгийн үзэн яддаг зүйлийн нэг бол юу ч


бодохгүйгээр цээжлэх үйлдэл.Тэд боловсрол, ном хоёроос бусад
бараа үйлчилгээн дээр тэд туйлын арвич хүмүүс. Учир нь байр
машин бол элэгдэх хөрөнгө. Харин боловсрол, номд зарцуулж буй
мөнгө нь хөрөнгө оруулалт. Эдгээрт зарцуулсан цент бүр ирээдүйд
эргэж өгөөжөө өгнө.Тэд алдааг шүтдэг. Уналт бүтэлгүйтлээ
бахархалтайгаар ярьдаг. Энэ нь алдаанаасаа суралцах, ахих
боломж гэж үздэг. Харин чиний гаргаж болох хамгийн том алдаа
бол бууж өгөх, хичээл зүтгэлээ зогсоох л жинхэнэ алдаа.
Шүүмжлэлээс, ичгүүрт байдлаас зугтах нь жинхэнэ алдаа гэж
үздэгХүмүүсийн бүхий л гайхамшигтай зүйлүүд ганцхан нэг л
алхмаас эхлэнэ. Амжилтыг олоход яг таг тохиромжтой хугацаа гэж
хэзээ ч байдаггүй. Еврейчүүд яахын аргагүй бурхны хамгийн
хайртай хүүхдүүд учир нь юу вэ гэвэл тэд зовлон шаналалтай нүүр
тулж, тэсвэр хатуужиж, туршлагажиж хэзээ ч итгэл найдвараан
алдаагүйд оршиж байгаа. Хэрэв эргэн тойрны хүмүүс тань
шаналж,гутарж, итгэл найдвараан алдаж байвал Бүү гутар, бүү
шанал, бүү итгэл найдвараан алд. Яг одооноос ихэлж өөрөө лаа
мэт гэрэлтэж түнэр харанхуйг гэрэлтүүл. ..Эцэст нь та тэдний
амнаас хэзээ ч сонсож чадахгүй үг бол боломжгй. Тийм дээ ч тэд
ямар ч үржил шимгүй цөлөрхөг, дээр нь усны хомсдолтой газар
нутагтаа далайн усыг цэвэршүүлэн хэрэглэж, цөлийн дунд хиймэл
нуур бий болгон загас үржүүлж, тэрхүү хиймэл нуурынхаа загасны
ялгадастай усаар ногоо тариалалтаа бордож дэлхийн хамгийн
органик хүнсний ногоог экспортолдог байна. Мөн Дэлхийн газар
тариаланд “дуслан усжуулалт”-ыг Еврей хүн анх зохиожээ. Дан ганц
газар тариалангаар ч зогсохгүй старт ап компани, техник технологи,
бизнес гээд тэдний амжилт дуусашгүй ээ.

You might also like