You are on page 1of 16

See discussions, stats, and author profiles for this publication at: https://www.researchgate.

net/publication/366739511

МОНГОЛ УЛСЫН ЗӨӨЛӨН ХҮЧНИЙ БОДЛОГЫГ ДЭЛХИЙН БҮС НУТГИЙН


ОНЦЛОГТ ТОХИРУУЛАН ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ (ЗАРИМ УЛСЫН ЖИШЭЭТЭЙ
ХАРЬЦУУЛСАН НЬ)

Article · December 2022

CITATIONS READS

0 71

2 authors, including:

Uuganjargal Damdinsuren
National University of Mongolia
8 PUBLICATIONS   0 CITATIONS   

SEE PROFILE

Some of the authors of this publication are also working on these related projects:

Эдийн засгийн магистрын судалгааны ажил View project

Удс төр судлалын магистрын судалгааны ажил View project

All content following this page was uploaded by Uuganjargal Damdinsuren on 01 January 2023.

The user has requested enhancement of the downloaded file.


МОНГОЛ УЛСЫН ЗӨӨЛӨН ХҮЧНИЙ БОДЛОГЫГ ДЭЛХИЙН БҮС НУТГИЙН
ОНЦЛОГТ ТОХИРУУЛАН ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ (ЗАРИМ УЛСЫН ЖИШЭЭТЭЙ
ХАРЬЦУУЛСАН НЬ)

Д.Ундрах, Д.Ууганжаргал*

Abstract: States are increasingly pursuing soft power policies to improve their international
support, position in international relations, and security by taking advantage of low cost,
language, culture, and political values, in addition to maintaining a hard power (military) and
economic dominance in their foreign policies. Accordingly, Mongolia has a long tradition of
pursuing certain soft power policies throughout its history.
However now, Mongolia, with its small population, large territory, rich historical
resources, and surrounded by two great powers, needs to successfully implement soft power
policy in accordance with the specifics of regions and countries of the world. Therefore, it is
important to identify areas which are sharing historical, religious, mental and cultural
similarities, and to implement differentiated and integrated soft power policy.
We analyzed and compared the soft power policies of Greece, Norway, Bhutan and
Singapore. And we are suggesting that Mongolia has the opportunity to successfully
implement differentiated and integrated soft power policy that highlights the specifics of the
regions of the world, through specific institutional and process initiatives based on culture,
history, religion, and values.

Keywords: Soft power, Mongolia, region policy, other countries

Аливаа улсын гадаад бодлогыг амжилттай хэрэгжүүлэх чухал арга хэрэгсэл нь


Зөөлөн хүчний бодлого (Soft power policy) болохыг улс орнууд хүлээн зөвшөөрч,
идэвхитэй хэрэгжүүлэх болсон. Дэлхий дахинд цэрэг, улс төр, эдийн засгийн арга
хэрэгслээр дамжуулан нөлөөллөө тогтоох хандлага дэлхийн хоѐрдугаар дайн хүртэл
хүчтэй байсан бөгөөд хүйтэн дайны төгсгөл үед илүү аядуу гадаад бодлогыг олон
улсын харилцаанд голчлон баримтлах хандлага давамгайлжээ.
1990-ээд оны эхээр АНУ-ын Харвардын их сургуулийн профессор Жозеф С.Най
анх “Зөөлөн хүчний бодлого (Soft power policy) гэх нэр томъѐог хэрэглэжээ.Түүний
тодорхойлсноор зөөлөн хүч гэдэг нь тухайн улс гүрний оюун санаа, хэл соѐлын үнэт
зүйлийн тусламжтайгаар бусад орны ашиг сонирхол төлөв байдалд шууд бус замаар
нөлөөлөх чадвар гэж тодрхойлжээ.”1 Улс төрийн гадаад бодлогод зөөлөн хүчний
бодлого нь дараах гурван тулгууртай байна. Үүнд:
1. Соѐл иргэншил (бусдыг бишрүүлэн татах)
2. Улс төрийн нэр хүнд (дотооддоо болон хилийн чанадад санасандаа хүрэх)
3. Гадаад бодлого (хууль ѐсны) зэрэг болно.
Нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг идэвхитэй баримталдаг Монгол улсын
хувьд зөөлөн хүчний бодлогыг хэрхэн зөв, амжилттай хэрэгжүүлэх нь чухал асуудал
юм. Монгол улсын зөөлөн хүчний бодлогын асуудлаар эрдэмтэн судлаачид хэрхэн
судалсан талаар тодруулж, тэдгээрийн онцлог ялгааг нэгтгэн аьч үзэх нь чухал байна.
Энэхүү судалгаагаар Монгол дахь бусад улсуудын зөөлөн хүчний бодлогын хэрэгжилт,
түүний хүрээг тодруулах бус, Монгол улсын гадагшаа явуулж буй Зөөлөн хүчний
бодлогын судалгааг нэгтгэхийг оролдлоо.
Л.Курас, Б.Базаров нарын “Орос-Монголын харилцаан дахь зөөлөн хүчний арга
хэрэгслийг нэгтгэх нь”2 (2020) эрдэм шинжилгээний бүтээлд Монголчуудын ОХУ-ын
Буриадын Бүгд найрамдах улсад шашны хамтын ажиллагаа (Итгэлт хамбад мөргөх)
түүнийг дагасан аялал жуулчлал, худалдаа наймаа нь тус бүс нутаг дахь мартагдах
шахсан Монгол хэл, соѐлыг маш хүчтэй сэргэхэд хүргэсэн талаар өгүүлжээ.
Е.Земскова, Е.Широбокова нарын “Дэлхийн тэргүүлэгч улсын "зөөлөн хүч"
стратегийн хариуд Монголчуудын "Харьцангуй сул талын" стратеги.”3 эрдэм
шинжилгээний бүтээлд Монгол гурав дахь хөршийн бодлого нь хоѐр хөршийнхөө аль
нэг талд нь шууд орохоос хүчтэй сэргийлэх Зөөлөн хүчний бодлогын элемент болж
буйг судлан бичжээ. Д.Уламбаяр, Г.Төмөрчулуун нарын судлаачид дэлхийд улс төрийн
бодлогоор тэргүүлэгч их гүрнүүдийн зүгээс Монгол улсад хэрэгжүүлж буй улс төр,
нийгэм, соѐлын нөлөөг шинжилж, түүнчлэнМонгол улсын зүгээс ямар Зөөлөн хүчний
бодлогыг хэрэгжүүлж болох талаар санал дэвшүүлсэн байна.
Ж.Бор, Л.Бямбаханд, Г.Баасанхүү, Т.Уянга нарынсудлаачид бусад улсын зүгээс
Монгол улсад хэрэгжүүлж буй эдийн засгийн дипломат ажиллагаа, түүнтэй холбогдох
эдийн засгийн хамтын ажиллагаагаар дамжуулан Зөөлөн хүчний бодлого хэрхэн
хэрэгжиж байгааг холбогдох тоон өгөгдөл, баримт материалд үндэслэн дэлгэрэнгүй
судалжээ. Н.Батжаргал, Ш.Батболд, Б.Одончимэг, Н.Эрдэнэжаргал нарын судлаачид
Монголын зөөлөн хүчний бодлогыг шинжлэх ухаан, соѐл, урлаг, спорт, бизнес, эдийн
засаг, диломат ажиллагаа, аюулгүй байдал, шашин, түүхэн зүй тогтол, олон улс дахь

1
Уламбаяр.Д, Зөөлөн хүчний бодлогын онол, түүхэн дурдатгал. Олон улсын харилцаан дахь
зөөлөн хүчний бодлого ба монгол улс. (2021), 13.
2
L Kuras. B Bazarov, Documentary Collection as an Instrument of Soft Power in Russian-Mongolian
Relationships. Thoughts of Historiographers (2020) Afro-Aziatskie obshchestva: istoriia
3
EV Zemskova, EE Shirobokova. Mongolia's" Hard weakness" strategy as a response to the" soft
power" strategy of the world's leading nations. Редакционная коллегия, (2019)
байр суурь зэрэг өргөн сэдвийн хүрээнд судлаж, Монголын Зөөлөн хүчний бодлогод
кино урлаг, спорт, хэвлэл мэдээллийн салбарыг түлхүү ашиглах, соѐлын элч илгээх,
шашны нөлөө бий болгох буюу 10 дугаар Богдыг тодруулах, Монголд сурах оюутны
тоог нэмэгдүүлэх, байнга төвийг сахих статусыг зарлах, Монгол судлалыг дэмжих гэх
мэт хэрэгжүүлж болохуйц бодлогын элементүүдийг санал болгожээ. Эдгээр судлаачид
оновчтой Зөөлөн хүчний бодлогын арга хэрэгслийг Монгол улс ашиглах ѐстойг
тодруулсан боловч дэлхийн улс орнуудын Зөөлөн хүчний бодлогын арга хэрэгсэл
илүү тохиромжтой болохыг хараахан системчилж судлаагүй байна.
Монголын улсын хувьд дэлхийн улс орнуудад тааламжтай эерэг имиджийг
бүрдүүлэх өгөгдөл болон Зөөлөн хүчний бодлого хэрэгжүүлэхэд сөрөг имидж болох
сул талыг нэгтгэн тодруулах нь практик ач холбогдолтой юм. Хүн төрөлхтний нийтлэг
үнэт зүйлс болох ардчилал, хүний эрх, эрх чөлөөт байдал, энх тайванч, дайн,
сөргөлдөөний эсрэг үзэл санаа, чөлөөт зах зээлийн нийгэм, шашны зөрчил
мөргөлдөөнгүй байдал, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зэрэг үнэт
зүйлсийг Монголчууд нийгмийн хөгжлийн явцад аль хэдийн бүрдүүлсэн байгаа нь
олон улсад Зөөлөн хүчний эерэг дүр үүсгэхэд чухал нөлөө үзүүлнэ. Иймд Монголын
Зөөлөн хүчний давуу тал байж болох асуудлыг авч үзвэл,:

1. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө


2. Энх тайванч, олон тулгуурт нээлттэй гадаад бодлого
3. Төвийг сахисан бүс
4. Цөмийн зэвсэггүй бүс
5. Тероризмын аюул, занал байхгүй байдал
6. Нутаг дэвсгэрийн маргаангүй байдал
7. Зах зээлийн чөлөөт эдийн засаг
8. Баялаг түүх
9. Шашны зөрчил мөргөлдөөнгүй байдал
10. Онгон дагшин, эко байгаль орчин
11. Идэвхитэй энхийг сахиулагч орон
12. Уул уурхайн түүхий эдийн баялаг
13. Нүүдлийн өвөрмөц соѐлоо хадгалж чадсан зэрэг байж болохоор байна.
Эдгээр давуу тал нь Монгол улсад Зөөлөн хүчний бодлого идэвхитэй явуулахад
дэмжлэг үзүүлэх эерэг имиджийг бүрдүүлж болохоор сигментүүд юм. Дээрх Зөөлөн
хүчний бодлого явуулахад эерэгээр нөлөөлөх Монголын давуу талыг дэлгэрэнгүй
тайлбарлан авч үзье. Үүнд:
Ардчилал, хүний эрх, эрх чөлөө: Монгол улс 1990 онд улс төрийн дэглэмийн нэг
намын төвлөрсөн, социалист тогтолцоог тайван замаар халж, улс төрийн олон ургалч
үзэл баримтлал бүхий олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрч улс төр, нийгэм, эдийн
засгийн шилжилтийг тайван замаар хийж чадсан билээ.. Улмаар 1992 онд шинэ үндсэн
хуулиа батлахдаа “...Эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг
цогцлуулна...” хэмээн тунхаглаж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан. 2020 оны
байдлаар гаргасан Ардчиллын индексээр 0.656 оноотой 62 дугаар байр эзэлжээ.

Зураг 1. Ардчиллын индекс 2020 оны байдлаар

Ардчиллын индексийг 2020 оны байдлаар харуулсан үзүүлэлтэд Монгол улс бүс
нутагтаа харьцангуй ардчилсан улс болохыг харуулж байна.
Энх тайванч, олон тулгуурт нээлттэй гадаад бодлого: 2021 оны байдлаар Монгол
улс дэлхийд 192 улстай дипломат харилцаа тогтоож, тэдгээр улсуудтай улс төр,
нийгэм, эдийн засаг санхүү, соѐл, боловсрол зэрэг олон салбарт хамтын ажиллагаа
өрнүүлж байна. Дипломат харилцаатай улсуудтай Монгол улс нь ямар нэгэн маргаан,
зөрчилдөөнтэй асуудал байхгүй, харилцааны дулаан уур амьсгалд хамтын ажиллагааг
өрнүүлдэг.
Төвийг сахисан бүс: Монгол улс дэлхийн улс орнуудын маргаантай, хуваагдмал
аливаа асуудалд ямагт төвийг сахисан байр сууринаас хандаж, харилцааны тэнцвэрт
байдлыг хангахыг эрмэлзсэн бие даасан олон тулгуурт гадаад бодлогыг явуулдаг.
Цөмийн зэвсэггүй бүс: 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн Монгол улс
цөмийн зэвсэггүй бүс болсонг зарлаж, дэлхийн бусад улс орнуудыг цөмийн зэвсэгээс
ангид байх, зэвсэглэлээ бууруулах уриалгыг гаргажээ
Тероризмын аюул, занал байхгүй байдал: Хүн амын угсаатан болон шашны бүтцийн
хувьд Монгол улсын хүн амын 96 хувиас дээш нэг үндэстэнээс бүрэлдэж, шашны хэт
даврах үзэл санаа, олон улсын терроризмаас ангид байж чаддаг.
Нутаг дэвсгэрийн маргаангүй байдал: Монгол улс дэлхийн томоохон газар нутагтай
хоѐр улстай нийт 8253 километр хуурай газраар ОХУ, БНХАУ-тай хиллэдэг. Монгол
Улс, БНХАУ-тай 1962 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “БНМАУ ба БНХАУ-ын хилийн
Гэрээ” байгуулж, 1964 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гарын үсэг зурсан “БНМАУ-ын
Засгийн газар ба БНХАУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан хоѐр улсын хилийн
тухай Протокол”-ын дагуу 1962-1964 онд хилээ газар дээр нь тогтоон тэмдэглэж, 1982-
1984 онд анх удаа хамтран шалгаж, хоѐр дахь удаагийн хамтарсан шалгалтыг 2001-
2005 онд явуулж дуусгажээ. 1962 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурсан
“БНМАУ ба БНХАУ-ын хилийн гэрээ”-нь НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт
бүртгэгдсэн олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийн 14375 тоот бүртгэлд 1975 оны 10
дугаар сарын 9-ний өдөр бүртгэсэнээр манай улсын өмнөд хил олон улсын хэмжээнд
баталгаажсан. Монгол улсын хойд хил нь БНМАУ, ЗСБНХУ (хуучин нэрээр)-ын
хооронд байгуулсан 1958, 1976 оны хилийн гэрээгээр шинэчлэн тодотгож, тогтоосон
бөгөөд хилийн шугамыг бодит газар дээр нь тогтоон тэмдэглэх ажлыг БНМАУ,
ЗСБНХУ-ын хоорондхи Монгол-Зөвлөлтийн улсын хилийн тухай 1958 оны Гэрээ ба
1959-1960 онд хилийг газар дээр нь тогтоон тэмдэглэсэн баримт бичгийн дагуу 1977-
1979 онд явагдаж, улсын хилийн анх удаагийн хамтарсан шалгалтыг 1987-1996 онд
хийж дуусгасан байна.
Зах зээлийн чөлөөт эдийн засаг: 1990 оны ардчилсан өөрчлөлт шинэчлэлтэй
зэрэгцэн Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоог халж, зах
зээлийн чөлөөт эдийн засгийн тогтолцоог хөгжүүлсэн. 2020 оны байдлаар Дотоодын
нийт бүтээгдэхүүний 80%-ийг хувийн хэвшлийн үйл ажиллагаа бүрдүүлж байна.
Баялаг түүх: Монгол нутаг дээр оршин тогтнож байсан эртний Төрт улсууд Хүн гүрнээс
(НТӨ 209-НТ 93 он) эхлэн Төв Азийн тал нутагт ноѐрхолоо тогтоон улмаар Хятад,
Солонгос, төв Европ, ойрхи Дорнодын ард түмний түүхэнд тодоор бичигджээ.XIII
зууны үед Чингис хаанаар (1162-1227) удирдуулсан Монголчууд Евро-Ази тивийн
ихэнхийг хамарсан 33,4 сая км2 газар нутгийг хамарсан их эзэнт гүрнийг байгуулан 150-
400 жил оршин тогтносон байна. Эдгээр баялаг түүх нь Европ, Ази тив дэх ард түмний
түүхэнд Монголчууд ямар нэг хэмжээгээр нөлөө үзүүлж, харилцсан харилцааг илтгэж
байдаг.
Шашны зөрчил мөргөлдөөнгүй байдал: 2020 оны байдлаар хүн амын 50 орчим хувь
нь Буддын шашинтай, 3 хувь нь Ислам, 4 хувь нь Христ,4 орчим хувь нь Бөө мөргөл
шүтэж, шашин дотор, шашин хоорондын томоохон хуваагдмал байдал, зөрчилдөөн
байхгүй байна.
Онгон дагшин, эко байгаль орчин: Монгол улсын нийт газар нутгийн 20 орчим
хувийг буюу 310 000км2 газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч байгалийн онгон
дагшин байдлыг хэвээр нь хадгалахаар зорьж байна. Энэ нь хэмжээний хувьд ихээхэн
талбайг хамарч, бүс нутгийн экосистемд эерэг нөлөө үзүүлж байна.
Идэвхитэй энхийг сахиулагч орон: Монгол улс 2002 онд анхны хоѐр цэргийн
ажиглагч офицерыг Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс руу илгээснээс хойш 2021
оныг хүртэл давхардсан тоогоор нийт 18,144 цэргийн алба хаагч, тэдгээрийн дотор 732
эмэгтэй цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн байна.
Нийт илгээсэн энхийг сахиулагч цэргийн алба хаагчийн тоогоор Монгол улс дэлхийд 25
дугаар байранд эрэмблэгдэж байна.
Уул уурхайн түүхий эдийн баялаг: Түүхий эдийн экспортын голлох бүтээгдэхүүн
болох алт, мөнгөний нөөцөөр 2020 оны байдлаар нийт 35 тэрбум долларын
үнэлгээтэйгээр 25-р байр, нүүрсний нөөцөөр 17-р байр эзэлдэг. Бусад төрлийн зэс,
хайлуур жонш, нефть, төмрийн хүдрийн нөөц ч арвин байна
Нүүдлийн өвөрмөц соѐлоо хадгалж үлдсэн байдал: Нийт хүн амын 1/3 хувь нь
нүүдлийн уламжлалт, аж ахуйг түшиглэсэн мал аж ахуйг эрхлэн аж төрдөг нь дэлхийн
олон орноос жуулчид ирж, үзэж сонирхон аялал жуулчлал хөгжүүлэхэд таатай
нөхцлийг бүрдүүлдэг. Дэлхийн нүүдэлчин гэгдэх олонх улс орнуудад орчин цагт
уламжлалт ѐс заншлаас холдсон байгаа нь соѐлын хувьд бусад улсын сонирхол татах
нэгэн хөшүүрэг болдог байна.
Гадаад улсуудад сөрөг дүр төрх болж харагдах асуудлуудыг авч үзвэл, :
1. Дэлхийн хоѐр их гүрний дунд орших буфер бүс
2. Хүн ам цөөн, жижиг улс
3. Улс төр давилга, хүнд суртал
4. Санхүүгийн чадавх бага
5. Эдийн засаг, нийгмийн бүхий л салбар дахь хөгжлийн хоцрогдол зэрэг нь сул
тал болж байна.
Монгол улсын зөөлөн хүчний бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд бүс нутгийн
улс орнуудын харилцааны хөгжил, ижил төстэй байдал, түүх соѐл, шашин уламжлалын
хэлхээ холбоо зэргийг харгалзан ялгамжтай бодлого хэрэгжүүлэх шаардлагатай юм.
Жишиж хэлвэл Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх таван
чиглэлд тухайн улс орнуудтай өрнүүлсэн харилцаа ач холбогдолоор нь ангилан
бодлогоо хэрэгжүүлдэгтэй төстэй юм. Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд
гадаад бодлогодоо баримтлах чиглэлүүдийг доорх байдлаар эрэмбэлэн авч үзжээ.
Үүнд:
“14.Монгол Улс улс төрийн гадаад харилцааны бодлого хэрэгжүүлэхдээ дараахь
чиглэлийг баримтална гэжээ
14.1.ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны
бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй
харилцаж, сайн хөршийн ѐсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ.
Чингэхдээ энэ хоѐр улстай харилцаж ирсэн түүхэн уламжлал, эдийн засгийн хамтын
ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзах;
14.2.АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс,
холбоотой "гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын
ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх;
14.3.Азийн бусад улстай хоѐр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх,
Ази, Номхон далайн бүс нутагт олон талт хамтын ажиллагаанд оролцох, Зүүн Ази,
Зүүн хойд Ази, Төв Азид стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын
хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжиж оролцох;
14.4.Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагууд болон олон
улсын санхүү, худалдаа, эдийн засгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа
идэвхтэй үргэлжлүүлэх, дэлхийн засаглал дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын үүрэг
хариуцлагыг нэмэгдүүлэхийг дэмжиж ажиллах;
14.5.хөгжиж байгаа улсуудтай хоѐр талын харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхийн
зэрэгцээ Нэгдсэн Үндэстний Байгууллага, "77"-гийн бүлэг, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн
зэрэг олон талын хүрээнд хамтран ажиллах.”4 хэмээн эрэмбэлэн авч үзсэн байна.
Монгол Улсын зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэхэд тухайн улс, бүс нутагтай
харилцсан түүхэн харилцаа, эдийн засаг, нийгэм, соѐл, боловсрол зэрэг олон талт
хамтын ажиллагаанд үндэслэн дараах байдлаар бүс нутгуудыг ангилан авч үзэх нь
тохиромжтой байна.
Зураг 2. Монгол Улсын зөөлөн хүчний бодлогын зураглал

Зөөлөн хүчний бодлогыг бүс нутгаар нь ялгаатай явуулах байдлаар авч үзвэл
доорх дөрвөн чиглэлд хувааж болно. Үүнд:
4
Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал. Монгол Улсын Их Хурлын тогтоол., (2011)
1. Дотоод ази+Энэтхэг
2. Хойд америк, баруун Европ + Солонгос, Япон, Австрали
3. Зүүн Европ, Зүүн өмнөд Ази+Турк
4. Төв болон өмнөд Америк, Африк, Ойрхи дорнод хэмээн ангилав.
Уг ангиллыг гаргахдаа түүхэн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, соѐлын үнэт
зүйлсийн нийтлэг хандлага зэргийг харгалзан үзлээ.
Монгол улс олон зуун жилийн төрт ѐсны түүхэн уламжлалтай улсын хувьд
Европ, Ази тивийн олонх улс орнуудтай түүхэн харилцаатай байсан. XIII дугаар зууны
үеийн Монголын эзэнт гүрний нөлөө Европ, Азийн улс орнуудад эерэг болон сөрөг
байдлаар хадгалагдан түүхэнд үлдсэн байдаг нь Монголчуудын онцлог юм. Мөн түүхэн
үйл явцын нөлөөгөөр ОХУ, БНХАУ, Киргиз, Афганстан, Казахстан, Иран, Пакистан
зэрэг улсуудад Монгол үндэстнүүд болон Монголчуудтай холбогдолтой байж болох
ард түмэн оршин сууж байна.
XX дугаар зууны эхэн үед Монгол улс тусгаар тогтнолоо олж, улмаар 1924 оны
үндсэн хуулиар Ард хэв ѐст нийгмийг байгуулах зорилт тавьж, цаашлаад Социалист
гэгдэх улс орнуудтай 1990-ээд он хүртэл өргөн харилцаатай байж ирсэн нь одоогийн
Зүүн Европын бүс нутагт харилцааны уламжлал төлөвшихөд нөлөөлсөн байна.
1990 оны ардчилсан хөдөлгөөний үр дүнд Монгол Улс ардчиллын замаар
замнах болсоноор АНУ тэргүүтэй баруун Европын улс орнуудтай идэвхитэй харилцах
үүд нээгдсэн юм. ТүүнчлэнӨмнөд Солонгос, Япон, Австрали зэрэг Азийн өндөр
хөгжилтэй ардчилсан дэглэмтэй улсуудтай бүх салбарт хамтын ажиллагааг амжилттай
өрнүүлж байна.
Улс орон, бүс нутагтай хамтын ажиллагааг өрнүүлэхдээ эдийн засгийн хамтын
ажиллагаа, гадаад худалдаанд хэрхэн нөлөөлж буйг шинжилж эрэмбэ тогтоохдоо
ашиглахыг хичээлээ.

Зураг. 3 Монгол улсын гадаад худалдаа, (тивээр)


Монгол улс гадаад худалдааныхаа 52 хувийг Ази тив, 38 хувийг Европ тив, 7
хувийг Америк тив 2 хувийг Австрали тив, 0.1 хувийг Африк тивийн улс орнуудтай хийж
байна.Зөөлөн хүчний бодлогыг бүс нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлэхэд
тэргүүлэх бүс нутгийг гаргахдаа “АНУ-ын Индианагийн их сургуулийн дотоод Азийн бүс
нутгийн ангилалыг”5 ашиглав.
Зураг.4 Монгол улсын зөөлөн хүчний бодлогын тэргүүлэх бүс нутаг
Дотоод Ази+Энэтхэг

Энэхүү бүсэд ОХУ, БНХАУ хоѐр хөрш, төв азийн 5 улс, Афганстан, Пакистан,
Иран, Энэтхэг зэрэг улс орнууд орж байна. Бүсийн ач холбогдол, шалгуурыг авч үзвэл,
1. Монгол улс нь байрлалын хувьд хамаарч байгаа
2. Хөрш улсууд хамаарсан
3. Монголын эзэнт гүрний үеэс түүхэн харилцаатай
4. Монгол гаралтан, туургатнууд оршин суудаг.
5. Монгол соѐл иргэншилийг тодорхой түвшинд мэддэг.
6. Эдийн засгийн харилцаа хамгийн идэвхитэй бүс нутаг
Хойд америк, баруун Европ, зүүн өмнөд Ази+ Солонгос, Япон, Австрали зэрэг
орнуудтай хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйлс болох
- Ардчилал, хүний эрх, эрх чөлөө
- Энх тайванч, олон тулгуурт нээлттэй гадаад бодлого
- Зах зээлийн чөлөөт эдийн засаг
+ Солонгос, Япон улсууд нь буддист шашины нийтлэгтэй, Солонгосын хойгийн яриа
хэлэлцээ

5
https://iaunrc.indiana.edu/about/central-eurasia/index.html
Зураг.5 Монгол улсын Зөөлөн хүчний бодлогын хоѐр дугаар ангилал бүхий бүс нутаг
Хойд Америк, Баруун европ+ Япон, Өмнөд Солонгос, Австрали

Зүүн европ, Зүүн өмнөд Ази+Турк


1.Ардчилал, хүний эрх, эрх чөлөө
2.Энх тайванч, олон тулгуурт нээлттэй гадаад бодлого
3.Зах зээлийн чөлөөт эдийн засаг
4.Социалист системийн үед олон талт хамтын ажиллагаа өргөн хүрээтэй хөгжиж
байсан уламжлалтай.
5.Хөгжил, нийгэм сэтгэл зүйн төсөөтэй шинж байдал
6.Зүүн өмнөд Азийн улсуудтай буддист шашины нийтлэгтэй, Солонгосын хойгийн яриа
хэлэлцээр
7.Турк улстай түүхийн харилцаатай.

Зураг. 6 Монгол улсын зөөлөн хүчний бодлогын гурав дахь ангилал бүхий бүс нутаг
Зүүн Европ, Зүүн өмнөд Ази+Турк
Төв болон өмнөд Америк, Африк, Ойрхи дорнод
Бүс нутагт Монголтой соѐл, түүх, зан заншилаар ижил төсөөтэй байдал бага боловч
олонх улсууд нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг улс орондоо хөгжүүлж,
төгөлдөржүүлэх сонирхолтой байдагаараа мөн л үнэт зүйл ойрхон болно.

Зураг. 7 Монгол улсын зөөлөн хүчний бодлогын дөрөв дэх ангийлал бүхий бүс нутаг
Төв болон өмнөд Америк, Африк тив, Ойрхи дорнод

Дээрх байдлаар Монгол улсын зөөлөн хүчний бодлогыг эрэмбэлж, ач холбогдол


өндөр бүс нутагт идэвхитэй бодлого өрнүүлэх нь гадаад бодлоыг амжилттай
хэрэгжүүлэх чухал хөшүүрэг болох юм.

Зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлж буй жижиг улсуудын жишээ


Зөөлөн хүчний бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн Монгол улстай төсөөтэй
жижиг улсын үйл ажиллагаанд ажиглалт хийж, сайн туршлагыг нэвтрүүлэх нь чухал
юм. Монгол улстай хүн ам ойролцоо Грек, Норвеги, Бутан, Сингапур зэрэг улсын
зөөлөн хүчний бодлогыг авч үзье.
Норвеги. Скандиновын хойгийн хойд хэсэгт байрладаг Норвеги улс нь 5.4 сая хүн
амтай, 385 мянган км2 газар нутагтай. 1960-аад оноос түүхий нефть олборлож, түүнээс
олсон орлогын тодорхой хувиар баялагийн сан байгуулсан. Норвеги нь баялагийн
сангийнхаа тодорхой хэсгийг буцалтгүй тусламж хэлбэрээр улс орнуудад олгож зөөлөн
хүчний идэвхитэй бодлогыг хэрэгжүүлдэг. 2021 оны байдлаар дэлхийн томоохон
баялагийн сангууд болох 1990 онд байгуулсан Засгийн газрын тэтгэврийи сан
(Government Pension Fund)1,370 их наяд ам доллар, 1821 онд байгуулсан Норвегийн
сүмийн сан (The Norwegian Church Endowment)нь 1,0 их наяд ам долларын
хөрөнгөтэй байна.
1989-2014 хооронд Норвеги улсаас дэлхийн буурай хөгжилтэй улсууд, зүүн
Европын улс орнуудад олгосон буцалтгүй тусламж тасралтгүй нэмэгдсэн байна.
“Тухайлбал 1989-1993 онд Грек, Португал, Испани улсад санхүүгийн дэмжлэг болгож
70 тэрбум евро олгосон бол 1994-1999 онд бусад улс бүс нутгуудад нийт 168 тэрбум
ам доллар буцалтгүй тусламж хэлбэрээр олгож, хэмжээ нь хоѐр дахин нэмэгдсэн
байна. 2004-2009, 2004-2014 онд Норвегийн хандивын хэмжээ 2-4 дахин нэмэгдсэн
байна.”6 Хандив олгосон Латви, Литви, Эстони, Польш, Словак, Словени зэрэг улсууд
2009-2014 онд хийсэн Норвегийн төрийн өндөр дээд хэмжээний айлчлалд
талархалтайгаар хандаж, санал болгосон бодлого, хамтын ажиллагааг бараг бүгдийг
нь хүлээн авч, Норвеги улсыг найдвартай хандивлагч, түнш орноор нэрлэсэн байна.
Сингапур. Зүүн өмнөд Азийн арлын хот улс Сингапур нь 5.4 сая хүн амтай, 628.6 км 2
газар нутагтай. 1979 онд тусгаар тогтноход бүс нутгийн орнууд аюулгүй байдалд
заналхийлж байсан. Богинохон хугацаанд тогтвортой, үсрэнгүй хөгжилд хүргэсэн
засаглалтай байсан нь тус улсын аюулгүй байдлыг нэмэгдүүлсэн. Гэхдээ жижиг улсад
тогтвортой сайн засаглал тогтож байгаад тэр засаглал нь нурж унахад маш хурдан эмх
замбараагүй байдал үүсдэг. Ийм байдалд ороогүй нь Сингапурын сайн засаглалын нэр
хүндийг өсгөж зөөлөн хүчний гайхамшигтай жишээ болсон байна.
Сингапур улсын засаглалын чадавхид тулгуурласан, сайн засаглал, тогтвортой
байдал, эдийн засгийн өсөлт, хөгжил нь олон улстай харилцахад зөөлөн хүчний чухал
хөшүүрэг болж байна. “Зүүн өмнөд Азийн улс орнууд Сингапурын гаргасан санал
санаачлагыг нааштайгаар хүлээн авах хандлага өндөр байдаг нь бүс нутагтаа сайн
засаглал,нэр хүнд, тогтвортой, үсрэнгүй хөгжилтэй нь салшгүй холбоотой байна.”7
Бутан. Энэтхэг, Хятад хоѐр улсын завсарт байрлах 750 мянган хүн амтай, 38.4 мянган
км2 газар нутагтай Бутан улс нь хэмжээгүй эрх хаант засаглалтай жижиг улс юм. Хоѐр
их гүрний дунд хавчуулагдан оршдог тус улсын иргэд аз жаргалын индекс, амьдралдаа
сэтгэл хангалуун байдлаараа бүс нутаг болон тивдээ тэргүүлдэг байна. “Хөгжиж буй
орон боловч иргэдийн аз жаргалтай амьдрал нь Бутан улсын нэр хүнийг өндөр өргөж,
зөөлөн хүчний бодлогын нэгэн хэрэгсэл болсоор байна. Хөрш орнуудтай харилцан
хүндэтгэлтэй хандаж, найрсаг харилцаатай байхыг эрмэлздэг нь Бутаны дипломат
бодлогын үндэс болсноор бүс нутгийн улсуудад үлгэрлэх болсон.”8
Тус улсын нэр хүнд өндөр байхад Буддын шашин үүрэг, оролцоо ихээхэн байдаг
болохыг судлаачид хүлээн зөвшөөрдөг.

6
TOM O. JOHNSEN & PERNILLE RIEKER. The EEA and Norway Grants: A Source of Soft Power?.
Norwegian Institute for International Affairs (NUPI), Oslo, Norway (2014)
7
Alan Chong. Small state soft power strategies: virtual enlargement in the cases of the Vatican City
State and Singapore. S. Rajaratnam School of International Studies, Nanyang Technological
University, Singapore.,( 2010)
8
Lungten Wangdi. Soft power foundation of india-bhutan perennial friendship. Journal of Indian
(2014)
Грек. Газар Дундын Тэнгист байрлах Грек улс нь 10.7 сая хүн амтай, 132 мянган км 2
газар нутагтай. Цаг агаарын тааламжтай нөхцөлд амьдардаг, оюун сэтгэлгээний хувьд
хүн төрөлхтөнд ихээхэн нөлөөтэй, Перс, Балканы хойг, Египет зэрэг газруудад соѐлын
нөлөө их тус улс нь өөрийн давуу талыг ашиглаж чадахгүй байна. Харин ч европ тивд
ДНБ-ээс давсан хамгийн их өртэй, ажилгүйдэл ядуурал ихтэй байгаа зэрэг нь тус улсад
түүхэн өгөгдөл байлаа ч амжилтанд хүрдэггүйн тод жишээ ажээ.
Грек нь хүн төрөлхтний сэтгэлгээний түүхэнд томоохон нөлөө үзүүлсэн бүс нутаг
юм. Грекийн анхны Полис буюу хот улсуудад суурин соѐл иргэшил, тэр дундаа нийгэм,
хүмүүнлэг, байгаль шинжлэлийн ухааны Сократ, Аристотель, Платон зэрэг олон арван
эртний сонгодог үеийн сэтгэгчид төрсөн байдаг. Мөн Агуа Александрын(НТӨ 356-
323) байлдан дагуулалтын нөлөөгөөр Хойд Африк, Ойрхи дорнод, Балканы хойгт
Грекийн соѐлын нөлөө тод үлдсэн байдаг. Жижиг улс боловч түүхэн болон хүн
төрөлхтний сэтгэлгээнд үзүүлсэн нөлөө зэргээр давуу талтай байж болох Грек улс нь
орчин цагт санхүү, эдийн засгийн үзүүлэлтээр Европын холбоонд чадамж хангалтгүй
байхаас гадна гадаад бодлогын идэвхитэй бодлого төдийлөн явуулж чадахгүй байгаа
юм.
Зураг. 7 Грек улсын өр ДНБ-д эзлэх хувь

Жижиг улс тууштай, оновчтой, цэгцтэй зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлж


чадвал гадаад бодлого оновчтой болж хөгжлийн амжилт үзүүлдэг бөгөөд нөгөө талаас
зөөлөн хүчний бодлогыг амжилттай өрнүүлж болохуйц давуу тал өгөгдөл хангалттай
байсаар атал амжилтгүй байж болох Грек улсын жишээг харуулж байна.
Монголын зөөлөн хүчний бодлогод кино урлаг, спорт, хэвлэл мэдээллийн
салбаруудыг түлхүү ашиглах, соѐлын элч илгээх, шашны нөлөө бий болгох буюу 10
дугаар Богдыг тодруулах, Монголд сурах оюутны тоог нэмэгдүүлэх, байнга төвийг
сахих статусыг зарлах, Монгол судлалыг дэмжих зэрэг дотоодын судлаачдын санал
болгож буй асуудлуудыг хэрэгжүүлэх тал дээр санал нэг байна.
Монгол улс дараах ажлыг Зөөлөн хүчний бодлогод нэвтрүүлэн хэрэгжүүлэх
шаардлагатай байна. Үүнд:
1. 1990 оноос хойш монгол улсаас гарч дэлхийн бусад улс орнуудад ажиллаж
амьдрах болсон 120 мянга орчим иргэдийн хүүхдүүдийн хэлний асуудал
тулгамдсан асуудал болсон. Иймд АНУ, Канад, Англи, Герман, БНСУ, Япон
зэрэг улсад элчин сайдын яам, консулын газруудад түшиглэн амралтын
өдрүүдээр ажилладаг Монгол хэл сурах төвүүд байгуулах хэрэгтэй. Ингэснээр
Монгол иргэдийн хүүхдүүд гадаад улс оронд эх хэлээ сурах орчин бүрдэх юм.
2. Гадаад хэргийн яамны гадаад сурталчилгаа, соѐлын харилцааны газрыг Зөөлөн
хүчний асуудал эрхэлсэн агентлаг болгон өргөтгөн зохион байгуулах,
3. Дэлхийн зөрчил мөргөлдөөнийг зуучлан эвлэрүүлэх яриа хэлэлцээний
механизм тууштай санал болгох. Хэрэв ийм төрлийн яриа хэлэлцээний
механизм бий болгож чадвал монголын эв нэгдэл, энх тайвны төлөөх Монгол
улсын имидж нэмэгдэх юм. Жишээ нь Зүүн хойд Азийн улс төрийн яриа
хэлэлцээний уулзалтыг жил бүр зохион байгуулах санаачлагыг гаргаж, эхний
уулзалтыг Монгол улсад зохион байгуулах,
4. Дэлхийн улс орнууд дахь Монгол судлалын төвийг түшиглэн Монгол хэл соѐлын
институт байгуулах. Цаашлаад ОХУ, БНХАУ АНУ, Англи, Франц, Герман, Япон,
Солонгос, Австрали Иран, Энэтхэг Унгар, Чехт зэрэг улсуудад Монгол хэл
соѐлын институтыг байгуулах стратеги зорилт тавих хэрэгцээ байна.
5. Ой тогтоолтын спортыг Монголын бренд болгож төрийн бодлогоор сурталчилах,
дэмжих зэрэг бодлого хэрэгжүүлснээр зөөлөн хүчний бодлогын тэлэлт, түүний
хөгжил нэг шат ахих юм. Монгол улс гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийг
тодорхойлж, улс орнуудтай амжилттай харилцдагтай адил түвшинд зөөлөн
хүчний бодлогыг амжилттай хэрэгжүүлэх стратегийг боловсруулж хэрэгжүүлэх
шаардлагатай.
Дүгнэлт
Дэлхийн улс орнууд гадаад бодлогын салбартаа зөөлөн хүчний арга хэрэгслийг
түгээмэл ашиглаж байна. Монгол улс зөөлөн хүчний бодлогыг дараах байдлаар
бүсчилэн хувааж амжилттай хэрэгжүүлэх боломж байна.
- Дотоод ази+Энэтхэг
- Хойд Америк, баруун Европ, зүүн өмнөд Ази+ Солонгос, Япон, Австрали
- Зүүн Европ
- Төв болон өмнөд Америк, Африк
Норвеги, Сингапур, Бутан улсууд өөрийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан зөөлөн
хүчний бодлогыг амжилттай хэрэгжүүлж байна. Монгол улс доорх гурван асуудлыг
шийдвэрлэж, зөөлөн хүчний бодлогодоо ашиглах нь зүйтэй гэж үзэж байна.
1990 оноос хойш Монгол улсаас гарч дэлхийн бусад улс орнуудад ажиллаж амьдрах
болсон 120 мянга орчим иргэдийн хүүхдүүдийн хэлний асуудал тулгамдсан асуудал
болсон. Иймд АНУ, Канад, Англи, Герман, БНСУ, Япон зэрэг улсад байгаа элчин
сайдын яам, консулын газруудад түшиглэн амралтын өдрүүдээр ажилладаг Монгол хэл
сурах төвүүдийг байгуулах,
Зөөлөн хүчний асуудал эрхэлсэн ангентлаг байгуулах
Дэлхийн зөрчил мөргөлдөөнийг зуучлан эвлэрүүлэх яриа хэлэлцээний механизм
тууштай санал болгох
Дэлхийн улс орнууд дахь Монгол судлалын төвийг түшиглэн Монгол хэл соѐлын
институтыг байгуулах зэрэг стратегийн зорилт тавин ажиллах нь зохимжтой байна.

Ном зүй
1. L Kuras, B Bazarov, Documentary Collection as an Instrument of Soft Power in Russian-
Mongolian Relationships. Thoughts of Historiographers. Afro-Aziatskie obshchestva: istoriia,
(2020).
2. EV Zemskova, EE Shirobokova, Mongolia's" Hard weakness" strategy as a response to the"
soft power" strategy of the world's leading nations. Редакционная коллегия, (2019)
3. TOM O. JOHNSEN & PERNILLE RIEKER. The EEA and Norway Grants: A Source of Soft
Power?. Norwegian Institute for International Affairs (NUPI), Oslo, Norway (2014)
4. Alan Chong. Small state soft power strategies: virtual enlargement in the cases of the
Vatican City State and Singapore. S. Rajaratnam School of International Studies, Nanyang
Technological University, Singapore., (2010)
5. Lungten Wangdi. Soft power foundation of india-bhutan perennial friendship. Journal of
Indian Research (ISSN: 2321-4155) Vol.2, No.3, July-September, (2014)
6. Уламбаяр.Д, Зөөлөн хүчний бодлогын онол, түүхэн дурдатгал. Олон улсын
харилцаан дахь зөөлөн хүчний бодлого ба монгол улс. Улаанбаатар, (2021).
7. Баасансүрэн.Б, Орос, хятадын завсар дахь монгол улс. Улаанбаатар, (2014).
8. Баттулга.С. Аюулгүй байдлын тулгуур асуулууд. Улаанбаатар, (2019).
9. Улс төрийн шинжлэх ухаан. МУИС. Улаанбаатар, (2019).
10. Олон улсын харилцааны үндэс ба даяаршил. МУИС-ОУХС. Улаанбаатар, (2019).
11. Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал. Монгол Улсын Их Хурлын тогтоол.,
(2011)
12. https://iaunrc.indiana.edu/about/central-eurasia/index.html

View publication stats

You might also like