You are on page 1of 2

Тэргүүний малчин

Товчхон

Зүүнговь сумын ХЗЭ-ийн хороо.Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран ахмадуудад туслах группыг 8


хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулж сумын төвд оршин сууж буй 65-аас дээш настай М.Баатар,
А.Бат , Хумбаа, Ч.Цээжав, Б.Түүвээ, Минсэл, Т.Сүрэнжээ, Аюуш нарын 27 ахмадуудын гэрт нь очиж
хүн эмнэлэг, эмийн худалдаа бараа, ахуйн үйлчилгээ, соёл урлагаар үйлчиллээ.

/Товчхон/

1989 оны 11 сарын 7 No83 (4305) тал 3

Товлосон хугацаанд чанартай хийх ажил

...Зүүнговь , малчин хяргас сум тавиул малын бичиг баримт бүрдүүлэхгүй байсан зэрэг дутагдал
илэрч байв. Ийм дутагдал жилийн жилд давтагдан гарч байгаад дүгэнлт хийж тооллогыа үнэн зөв
чанартай явуулах зохион байгуулалтыг эртээс хангах хэрэгтэй.

/ Товлосон хугацаанд чанартай хийх ажил/

1989 оны 12 сарын 11 No92 (4314) ma л 3

Нөхөрлөл сурталчлах өдрүүд

Зүүнговь сумын намын үүр, эмэгтэйчүүдийн зөвлөл, олон нийтийн байгууллагууд хамтран сумын
төвийн нөхөрлөлүүдийг сурталчлах өдрүүд зохион байгуулж байна. Энэ ажил нь хүмүүсийн
нийгмийн идэвхийг өрнүүлэх, авьяастныг тодруулж хөгжүүлэх, соёлч дадал хэвшил тогтооход
нөлөө өгдөг үр дүнтэй ажил юм. Жишээлбэл саяхан Т.Цээжээ ахлагчтай нөхөрлөл 7 хоногийн ажил
зохиож энэ үеэр ардын дууны концерт бэлтгэн тоглож шинэ дуу бүжиг тогтоон, бүжиг, тоглоом
зааж, хөнгөн зууш хийж үйлчилсэн зэрэг нь үр өгөөжтэй боллоо.
Ц.Лхагва

1989 оны 12 сарын 11 No92 (4314) maл 3


Ганболдод гэр өглөө

Зүүнговь сумын «Говийн хөгжил нэгдэл, Баяннуур бригадын хоньчин А.Ганболдод зургаан ханатай
бүрэн тавилгатай гэрийг 30 жилийн ойг тохиолдуулан гардуулж гүү, үнээ 1, хонь 5-ыг үнэгүйгээр
өмч болгон өглөө.
Зарим гишүүдэд хонь 50, үхэр 2, адуу нэгийг үнэгүйгээр хонь 92. үхэр 1. адуу 1-ийг хямдруулсан
үнээр олгов. А.Ганболдод гэр олгох ёслолд Баяннуур бригадын нийт хөдөлмөрчид оролцож
А.Ганболдын төрөл төрөгсөд Ч.Баасанжав, Ц.Дунхэр, Ц. Тайсран. Э.Тайваа Т.Чулуунхүү нар хонь
үхэр бэлэглэж ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэхэд:
А.Ганболдын нүдэнд баярын нулимс мэлмэрч, 40 жил туувар тууж 60 насныхаа босгон дээр
талийгаач болсон эцгийнхээ хөдөлмөрийн замаар замнаж энэ хайр халамжийг хөдөлмөрийн
амжилтаар хариулна гэв. Мөн Баяннуур бригадын хоньчин Т.Тэрбишид 6 ханатай бүрэн тавилгатай
гэр, амьдралын түвшин сайнгүй айл ороход 5 мянга гаруй төгрөгийн материаллаг тусламж олгов .
Чойжилсүрэн, Я.Дарьбаатар

1989 оны 10 сарын 27 No80 (4302) maл 2

Говийн хөгжил нэгдлийнхэн


Говийн хөгжил нэгдлийнхэн сүүлийн хоёр жил дараалан том мал, төлийн хорогдлыг багасгаж,
улсын даалгаврыг жигд биелүүлэн нэгдлийнхээ эдийн засгийн үзүүлэлтийг дээшлүүлжээ. Энэ бол
нэгдэл хэмээх <<их айл>> -ыг эрхлэн хөтөлж байгаа шинэ даргынх нь сэтгэл, зүтгэлийн үр дүн
гэлтэй.

1989 оны 11 сарын27 No88 (4310) тал 3

Шинэ сууцнууд
Говийн хөгжид нэгдэл, ҮЭ-ийн зөвлөл хамтын хэлэлцээрт тусгасны Үндсэн дээр УЭ-ийн бух
гишүүдий хүчаар 310 мянган төстэй мэргэжилтний орон сууц 4-ийг барьж ашиглалтад оруулж, мөн
ажилчин албан хаагчид зээлийн орон сууц зургааг барьж байна. АУ нийтийн хамт олон 70 гаруй
мянган Тоосго үйлдвэрлгээний төвийн барилгын материал бэлэн болгосноор уг барилга
ашиглалтанд орох бололцоотой боллоо.
Т.Болдбаатар

1989 оны 10 сарын 23 No79 (4301) maл 3

Гэрээ, шагнал тэтгэмж


Говийн хөгжил нэгдэлд болсон нэгдэлжих хөдөлгөөн ялсны 30жилийн ойн өдөрлөгөөр бөх
барилдах. хурдан мopь уралдах, шагай харвах уралдаан тэмцээн явагдаж, малчдын энгийн болон
түрээсийн гэрээний шагналд 624 том мал. 482 төл олгов. Хоньчин Ч.Баасанжав 33 хурга БНМАУ-ын
аварга Б.Цэвээн 21 хурга, хоньчин Д. Чимэд-Очир 24 хурга, 3 хонь, адуучин С.Тая. Д.Дамжин нар
тус бүр 5 адуу. тэмээчин Г.Өлзийбаяр атан тэмээ 3. ботго 4-ийг авлаа.

Я.Дарьбаатар

1989 оны 10 сарын 27 No80 (4302) maл 3

You might also like