You are on page 1of 2

БАТЛАВ:

ОРОС ХЭЛНИЙ ОЛИМПИАДЫГ


ЗОХИОН БАЙГУУЛАХ ДЭД ХОРООНЫ
ДАРГА дэд проф. Ш.ЦОЛМОН

2024 оны 01-р сарын 08

ОРОС ХЭЛНИЙ ТӨРӨЛЖСӨН ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

Нэг. Зорилго: Сурагчдын орос хэлний мэдлэг, чадварыг хөгжүүлэх, улсын аварга орос
хэлний багш, сурагчдыг шалгаруулан урамшуулахад оршино.
Хоёр. Хамрах хүрээ:
Олимпиадыг уламжлал ёсоор 9-р анги энгийн, гүнзгий, 12-р анги энгийн, гүнзгий,
багш гэсэн 5 ангиллаар зохион байгуулна.
Улсын олимпиад зохион байгуулах журам өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 21 аймаг,
нийслэлийн хэмжээнд сүүлийн 3 жилд зохион байгуулагдсан улсын олимпиадын дүн мэдээг
харьцуулан судалсаны үндсэн дээр 2-ын даваанд ялагчид дараах дундажласан босго оноог
давсан тохиолдолд 3-ын даваанд оролцох эрхтэй болохыг мэдэгдэж байна. Үүнд:
- 9-р анги энгийн ангилалд 80%
- 9-р анги гүнзгий ангилалд 90%
- 12-р анги энгийн ангилалд 80%
- 12-р анги гүнзгий ангилалд 90%
- Багш ангилалд 75%
Гурав. Зохион байгуулалт:
1. Орос хэлний олимпиадын 1-ийн давааг тус тусын сургууль дээр,
2. 2-ын давааг 2024 оны 01 дүгээр сарын 26-нд дүүрэг, аймгийн төвд танхимаар зохион
байгуулна.
Дөрөв. Шалгаруулалт:
Улсын олимпиад зохион байгуулах журамд өөрчлөлт орсонтой уялдан 3-ын давааны
олимпадад амжилт гаргасан ангилал тус бүрийн оролцогчдын 5%-д алт, 10%-д мөнгө, 10%-
д хүрэл медаль тус тус олгоно.
Тав. Бүртгэл:
Олимпиадын 3-ын давааг 2024 оны 04-р сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгуулна.
3-ын даваанд оролцогчдыг 04-р сарын 03-ны өдрийн 10.00-15.00 цагийн хооронд МУБИС-
ийн хичээлийн 4-р байрны Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Орос хэлний тэнхим
дээр буюу 207 тоотод бүртгэнэ.
Оролцогчид дараах бичиг баримтыг авчирч бүртгүүлнэ. Үүнд:
- Иргэний үнэмлэх /иргэний үнэмлэх аваагүй тохиолдолд төрсний гэрчилгээ/
- Хувийн хэрэг
- 2-ын даваанд амжилт үзүүлснийг гэрчлэх батламж
- 1% цээж зураг.
Зургаа. Анхаарах зүйл: Аймаг, нийслэлийн боловсрол, шинжлэх ухааны газар 2-ын давааг
зохион байгуулахдаа дараах зүйлсийг харгалзаж ажиллахыг анхааруулж байна. Үүнд:
1. 9,12-р ангийн сурагчдын олимпиадад доод ангиас дэвшүүлэн оролцуулахыг
хатуу хориглоно. Анги дэвшиж 12-р ангийн аварга болж ирсэн хүүхдийг улсын
олимпиадад бүртгэхгүй бөгөөд үүнтэй холбогдон үүсэх санхүүгийн зардал,
гомдол саналыг тухайн аймаг, нийслэлийн БШУГ-ын холбогдох мэргэжилтэн
хариуцаж барагдуулна.
2. Орос сургуулийн сурагчдыг үндэсний хэмжээний олимпиадад оролцуулахгүй.
Учир нь тэдгээр сургуулийн сурагчдын дунд тусдаа олимпиад зохион
байгуулагддаг болно. Мөн гадаад улсын иргэнийг оролцуулахгүй. Үүнтэй
холбогдон үүсэх санхүүгийн зардал, гомдол саналыг мөн л тухайн аймаг,
нийслэлийн БШУГ-ын холбогдох мэргэжилтэн хариуцна.
3. Урьд нь бүсийн болон аймагт болсон ямар нэгэн олимпиадад оролцож квот авсан
сурагч болзол хангасан тохиолдолд удаах байр эзэлж, босго оноо авсан сурагчийг
улсын олимпиадад оролцуулна.
4. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр ОХУ-ын их дээд сургуульд үнэ төлбөргүй
суралцах эрхээр шагнагдах болзлыг хангасан сурагч бүрэн дунд боловсролын
гэрчилгээндээ нэг ч “С” үнэлгээгүй байх ёстой ба ийм үнэлгээтэй тохиолдолд
дараагийн байр эзэлсэн сурагчдаас шалгаруулна.
5. Олимпиадын үеэр гарах санал, хүсэлтийг дэд хороонд бичгээр гаргаж, асуудлыг
шийдвэрлүүлнэ. Олимпиадын материалыг зөвхөн оролцогчдод үзүүлэх ба
түгээх, хувилах, хэвлэхийг хориглоно.

Жич: Олимпиадын 2-ын давааны материалыг аймаг, дүүрэгт 2024 оны 01-р сарын 26-
ны өдөр Улаанбаатарын цагаар 10.00 цагт нэгэн зэрэг задалж, задалмагц олшруулан
олимпиадын үйл ажиллагааг эхлүүлнэ.

ОРОС ХЭЛНИЙ ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ ДЭД ХОРОО


2024.01.08.

You might also like